| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 316/2025/0085/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга А.Энэрэл
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Тамир
Шүүгдэгч Ц.З******* нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц******* З*******д холбогдох 316/2025/0085/Э индекстэй, 2331003490006 дугаартай эрүүгийн хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*** оны ** дугаар сарын ***-ны өдөр С** аймгийн Е*** суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ачаа тээврийн мэргэжилтэн, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт С*** аймгийн С******* сум Б ** дүгээр баг ** дүгээр хэсэг 2** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ю******* ургийн овогт Ц******* З*******, регистрийн дугаар М*******
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Яллагдагч Ц.З******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарт Байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх D2 дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 02- ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд "М***" хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.З******* мэдүүлэхдээ ... Би "Монгол шуудан" хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар анх ажилд ороход .А******* дарга 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өрөөндөө дуудаж “Энд ажиллаж байсан хүний хувьд шуудангийн технологийг мэддэг хүний хувьд ковидтой холбоотой 211,000,000 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа учраас сайжруулахын тулд энэ ажил дээр тогтвор суурьшилтай ажиллах дарга алга. Дотор нь ажиллаж байсан хүний хувьд энэ салбарыг аваад ажиллаач” гэж хэлсэн. Би ажиллахдаа яаж ажиллах ёстой билээ гэхэд “Чиний ажиллаж байсан үеэс өөрчлөгдөөгүй. Одоо гараад н.Х******* захиралтайгаа уулз гэж нарийн бичигтэйгээ оруулсан. Х******* захирал “Ц.З*******тай шуудангийн чиглэлээр ярих юм алга. Яагаад гэвэл анхны олон улсын ложистик тээврийг оруулсан хүн. Хятад улсад шуудангийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан учраас гэж хэлсэн. Ингээд хүний нөөц Ц захиралтай уулзуулж Ц захирал хэлэхдээ А******* захирал өөрийг чинь санал болгосон. Дотроо ажиллаж байсан туршлагатай гэдгээр чинь “М***” ХХК-ийн даргыг хийлгэж, энэ олон өр, авлагын асуудлыг шийдүүлнэ. Өөртэй чинь онцгой нөхцөл бүхий гэрээ хийж ажиллана гэж хэлээд явуулсан,ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсрол шаардаагүй байсан, миний хувьд гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12/4435 дугаартай "Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга Цэнджав овогтой З*******гийн ёс зүй болон боловсролын баримт бичгийн зөрчлийн талаар ажилчдаас нь ирүүлсэн гомдлын дагуу Боловсрол, шинжлэх ухааны яам дээр хадгалагдаж буй архивын баримт, Боловсролын мэдээллийн системд шүүлт хийхэд дараах зөрчил илэрсэн, Гомдолд хавсаргасан Цэнджав овогтой З*******гийн 2006 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарыг "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн D2 дипломын дугаар Ханчаасүрэн овогтой О нэр дээр Үйлдвэр урлалын сургуулийг "Үсчин гоо засалч" мэргэжлээр төгссөн/ архивын баримтад хадгалагдаж байна" гэх хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг /хх-ийн 6 хуудас/
Үйлдвэр-Урлалын сургуулийн 2006 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгосон тухай нэгдсэн бүртгэл / хх-ийн 7 хуудас/
Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын ажилчдаас Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт гаргасан өргөдөл / хх-ийн 8 хуудас/
Баримт бичигт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл "Ц.З******* нь 2022 оны 06 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 17.455.369 төгрөгийн цалин хөлс авсан байна", Хохирлын тооцоо нийт / хх-ийн 10-11 хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цийн: "...Ц.З******* нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тухайн газрын даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Тухайн албан тушаалд дээд боловсролтой, тухайн аймагтаа байнга оршин суудаг иргэнийг томилдог ба удирдах албан тушаал эрхэлж байсан бол давуу тал болдог. Манай байгууллага нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад Ц.З******* нь шалгуурт тэнцсэн ба тухайн иргэний холбогдох бичиг баримт, гэрчилгээг нь шалгаж үзэхэд Хөдөө аж ахуйн Их сургуулийг "Байгаль орчны менежмент" гэдэг мэргэжлээр төгссөн гэдэг дипломын хуулбарыг хамт авч ирж үзүүлж байсан. Ц.З******* нь хариуцсан ажлаа хийгээд цалингаа авч байгаа тул нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг / хх-ийн 23-24 хуудас/
Гэрч Д.Н: "... Мөн Ц.З******* нь Дархан хотын Хөдөө аж ахуйн их сургуулийг 2002 оноос 2006 оны хооронд "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн боловч түүний бакалаврын диплом нь хуурамч гэдгийг олж мэдсэн. Шуудан үйлчилгээнд ажиллаж байсан хүмүүс хоорондоо уулзаад "манай дарга Ц.З******* нь ямар боловсрол мэргэжилтэй хүн юм болоо" гэж хоорондоо ярилцаж байсан. Тухайн үед би ажлынхандаа "манай дарга Ц.З******* яавч их дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүн биш, энэ хүний яриа, ажилчидтайгаа харилцаж байгаа харилцаа энэ тэр нь доголдолтой байна" гэж хэлж байсан. Тэгээд бид нар дарга Ц.З*******гийн анх ажилд ороход бүрдүүлж өгч байсан материалаас дипломынх нь хуулбарыг олж аваад шалгуулахаар шийдээд Боловсрол шинжлэх ухааны яаманд өргөдөл хүсэлтийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр бичиж шуудангаар хүргүүлж байсан. Тэр өргөдөл явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ирсэн юм байна" гэсэн мэдүүлэг / хх-ийн 29 хуудас/
Гэрч Д.Х: "... Ц.З******* нь хувийн зан байдал тааруу харилцааны доголдолтой хүн юм. 2022 оны 06 дугаар сард манай байгууллагын дарга болсноосоо хойш л өөрийн зан авир, хувь хүний үзэл бодлоор ажилчдаа дарамтлаад хэцүү байдалд биднийг оруулж байсан. Үүний хажуугаар хүмүүсийн дам ярианаас "З*******г их дээд сургууль төгсөөгүй хүн" гэсэн яриа өгүүлэл сонсогдох болсон. Иймд ажлын хүмүүстэйгээ нийлээд Ц.З*******гийн мэргэжил эзэмшсэн бакалаврын дипломыг нь хараад судалсан чинь 2002 оноос 2006 оны хооронд Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн их сургуулийг "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн байхаар нь өөрийн таньж мэддэг хүмүүст регистрийн дугаар овог нэр гээд хувийн мэдээллийг нь өгөөд шалгуулсан чинь "ямар нэгэн их дээд сургууль төгсөөгүй байна" гэж хэлж байсан. Иймд бид нар холбогдох байгууллагад нь гомдол мэдээлэл гаргах болсон" гэсэн мэдүүлэг, / хх-ийн 31-32 хуудас/
Гэрч Х.О: "... Би Улаанбаатар хотод Үйлдвэр урлалын коллежид 2002 онд "Үсчин гоо сайхан, технологич" мэргэжлээр элсэн ороод 2006 онд "Үсчин гоо сайхан, технологич" мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Тухайн үед манай анги удирдсан багшаар Дулмаа гэдэг хүн байсан. Манай захирлаар Ж. Юра гэдэг хүн байсан. " гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/
Хөдөө аж ахуйн Их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай "Цэнджав овогтой З******* нь /РД:М*******/ манай сургуульд суралцаж байгаагүй, мөн төгсөөгүй нь үнэн болно" гэсэн албан бичиг / хх-ийн 37 хуудас/
Хөдөө аж ахуйн их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 224 дугаартай "Тус сургуулийн Байгаль орчны менежмент мэргэжлийн ангийн анхны төгсөлт 2007 онд болсон. Иймд 2006 онд Байгаль орчны менежмент мэргэжлийн ангийг төгссөн оюутан байхгүй болно" гэсэн албан бичиг / хх-ийн 39 хуудас/
М*** ХК-ий 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/499 дугаартай "Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга Ц.З******* ажилд томилогдох үеийн холбогдох баримт материалыг хавсралтаар хүргүүллээ" гэх албан бичиг, хавсралт Ц.З*******гийн Төрийн албан хаагчийн гараар бичиж бөглөн гарын үсэг зурсан анкет, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарыг "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн D2 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт, Монгол Шуудан ХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/168 дугаартай Ажилд томилох тухай тушаал / хх-ийн 41-49 хуудас/
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/5269 дугаартай "Боловсрол, шинжлэх ухааны яам дээр хадгалагдаж буй их дээд сургуулийн 2006 оны архивын баримт болон Боловсролын мэдээллийн системээс Цэнджав овогтой З*******гийн нэр дээр боловсролын баримт бичиг бүртгэгдээгүй байна. Манай яамны зүгээс Цэнджав овогтой З*******гийн ашиглаж буй D2 диплом өөр хүний нэр дээр архивын баримтад хадгалагдаж байгааг шалгаж, хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" гэх албан бичиг / хх-ийн 51 хуудас/
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл ".. иргэн Ц.З*******тай цагдаагийн газрын уулзалт мэдүүлэг авах 204 тоот албан өрөөнд уулзаад "Хөдөө аж ахуйн Их сургуулийн Дархан салбарыг "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн D2 дугаартай диплом танд байгаа юу" гэж асуухад "Надад тэр диплом байхгүй ээ, тэр гомдол гаргасан хүмүүст нь байгаа байх" гэж хэлсэн тухай болохыг тэмдэглэл болгон үйлдэв" / хх-ийн 52 хуудас/
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөө аж ахуйн Их сургуулийн цахим холбоосоор дипломын мэдээлэл шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 59 хуудас/
Гэрч Ц.А "... Багийн хэсгийн ахлагчийн ажилд боловсрол мэргэжил шаардахгүй ээ. Тухайн хүмүүсийг сонгохдоо багийн иргэдийг сайн таньж мэддэг, газар орноо сайн мэддэг тийм хүмүүсийг сонгож ажиллуулдаг байсан" гэх мэдүүлэг / хх-ийн 61 хуудас/
Гэрч Ц.Г "... Улаан загалмайн хорооны Арга зүйчийн ажилд заавал дээд боловсролтой иргэн байхыг шаардахгүй ээ. Тусгай дунд, бүрэн дунд боловсролтой иргэнийг ур чадвар, туршлага зэргийг нь үндэслэж байгаад томилдог" гэх мэдүүлэг / хх-ийн 63 хуудас/
"М***" ХК-ий Аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын Ажлын байрны тодорхойлолт".. В. Тавигдах шаардлага: Боловсрол Чухал шаардлагатай "Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй" гэх /хх-ийн 118-120 хуудас/
"М***" ХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/168 дугаартай "Ажилд томилох тухай", 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/333 дугаартай "Ц.З*******гийн хөдөлмөрийн гэрээг сунгах тухай", 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дугаартай "Ц.З*******г ажлаас чөлөөлөх тухай" тушаал /2-р хх-ийн 33-34, 52 хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 95 хуудас/
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 96 хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 89-90, 93, 102 хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 143 хуудас/
Шүүгдэгчийн урьд захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144 хуудас/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.З******* нь Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарт Байгаль орчны менежмент мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төгссөн гэх D2 дугаартай бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж, 2022 оны 06 дугаар сарын 02- ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд "Монгол шуудан" хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар томилогдон ажилласан болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цийн мэдүүлэг / хх-ийн 23-24 хуудас/
Гэрч Д.Н мэдүүлэг / хх-ийн 29 хуудас/
Гэрч Д.Х мэдүүлэг, / хх-ийн 31-32 хуудас/
Гэрч Х.О мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/
Хөдөө аж ахуйн Их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаартай "Цэнджав овогтой З******* нь /РД:М*******/ манай сургуульд суралцаж байгаагүй, мөн төгсөөгүй нь үнэн болно" гэсэн албан бичиг / хх-ийн 37 хуудас/
Хөдөө аж ахуйн их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 224 дугаартай "Тус сургуулийн Байгаль орчны менежмент мэргэжлийн ангийн анхны төгсөлт 2007 онд болсон. Иймд 2006 онд Байгаль орчны менежмент мэргэжлийн ангийг төгссөн оюутан байхгүй болно" гэсэн албан бичиг / хх-ийн 39 хуудас/
М*** ХК-ий 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 06/499 дугаартай "Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын дарга Ц.З******* ажилд томилогдох үеийн холбогдох баримт материалыг хавсралтаар хүргүүллээ" гэх албан бичиг, хавсралт Ц.З*******гийн Төрийн албан хаагчийн гараар бичиж бөглөн гарын үсэг зурсан анкет, Хөдөө аж ахуйн их сургуулийн Дархан салбарыг "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн D2 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралт, Монгол Шуудан ХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/168 дугаартай Ажилд томилох тухай тушаал / хх-ийн 41-49 хуудас/
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/5269 дугаартай "Боловсрол, шинжлэх ухааны яам дээр хадгалагдаж буй их дээд сургуулийн 2006 оны архивын баримт болон Боловсролын мэдээллийн системээс Цэнджав овогтой З*******гийн нэр дээр боловсролын баримт бичиг бүртгэгдээгүй байна. Манай яамны зүгээс Цэнджав овогтой З*******гийн ашиглаж буй D2 диплом өөр хүний нэр дээр архивын баримтад хадгалагдаж байгааг шалгаж, хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн" гэх албан бичиг / хх-ийн 51 хуудас/
2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл ".. иргэн Ц.З*******тай цагдаагийн газрын уулзалт мэдүүлэг авах 204 тоот албан өрөөнд уулзаад "Хөдөө аж ахуйн Их сургуулийн Дархан салбарыг "Байгаль орчны менежмент" мэргэжлээр төгссөн D2 дугаартай диплом танд байгаа юу" гэж асуухад "Надад тэр диплом байхгүй ээ, тэр гомдол гаргасан хүмүүст нь байгаа байх" гэж хэлсэн тухай болохыг тэмдэглэл болгон үйлдэв" / хх-ийн 52 хуудас/
2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөө аж ахуйн Их сургуулийн цахим холбоосоор дипломын мэдээлэл шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 59 хуудас/
"М***" ХК-ий Аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргын Ажлын байрны тодорхойлолт".. В. Тавигдах шаардлага: Боловсрол Чухал шаардлагатай "Дээд боловсролын бакалаврын зэрэгтэй" гэх /хх-ийн 118-120 хуудас/
"М***" ХК-ий гүйцэтгэх захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Б/168 дугаартай "Ажилд томилох тухай", 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/333 дугаартай "Ц.З*******гийн хөдөлмөрийн гэрээг сунгах тухай", 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/44 дугаартай "Ц.З*******г ажлаас чөлөөлөх тухай" тушаал /2-р хх-ийн 33-34, 52 хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Ц.З******* нь хуурамч дипломтой, дээд сургууль төгсөөгүй байсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.З*******ягийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.З*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ... Шүүгдэгч Ц.З*******г энэ хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. "М***" хувьцаат компанийн Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын даргаар анх ажилд ороход ажлын байрны тодорхойлолтод дээд боловсрол шаардаагүй гэсэн хэдий З******* энэ ажлыг зохих ёсоор гүйцэтгээд сайн хийж гүйцэтгэж байсан. Анх 2022 онд н.А******* захирал нь дуудаж, Чи сайн ажилладаг юм байна. Манай байгууллыг өөд нь татаач” гэж тусгайлан уулзаад санал тавьсан байна. Гэхдээ санал тавихад Ц.З******* зөвшөөрсөн. Контрактын гэрээ буюу тухайн хүний ур чадварыг ашиглаж, үр шим хүртэх онцгой нөхцөл бүхий гэрээ байгуулсан байдаг. Гэрээндээ алдагдлыг арилгаж, ашиг орлогыг нэмэгдүүлэх гэж тодорхой заасан байдаг. Энэ ажлын байранд ямар ч диплом шаардаагүй. Үр ашгийг нэмэгдүүл гэсэн ганцхан шаардлага яригдсан байна. Энэ юугаар давхар нотлогддог вэ гэхээр 2017 онд хийсэн албан тушаалын тодорхойлолт байна. Урангоо гэдэг хүн зөвшөөрч, гарын үсэг зурсан байна. Гурвалсан гэрээ хийсэн байна. Дипломыг хуурамч гэдгийг яллагдагчаар татсаны дараа Ц.З******* мэдсэн. Шүүгдэгчийн зүгээс “Анх Шинжлэн ухаан технологийн их сургуульд сурч байсан. Аавынх нь найз н.Маагаа гэх хөгшин багш руу хэлж Дархан шилжсэн. Тухайн үед дипломгүй гэдгээ аавынхаа найзад хэлж диплом авсан. Өнөөдөр үсчний диплом байсныг сүүлд мэдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч гэдгийг мэдсээр байж, ашигласан гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэг яаж илэрсэн бэ гэхээр н.Ц гэх хүн гаргасан. Шалгахдаа регистрийг нь олж, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нь хүнээр шалгуулсан. Хамгийн чухал нь н.Ц нь Ц.З*******г ааш муутай гэж байна. Мэдээж ашиг, орлогоо нэмэгдүүлэхийн тулд албаны шаардлага тавьсан байх. Албаны шаардлагаа биелүүлээгүйгээс гомдол гаргасан. Тийм учраас өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичгийг гэдгийг мэдсээр байж ашигласан гэх үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж харж байна. Иймд шүүгдэгч Ц.З холбогдох хэргийг цагаатгах байр суурьтай байна гэв.
Шүүгдэгч Ц.З*******гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь нотлогдож байх тул шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн.
Иймд өмгөөлөгчөөс шүүгдэгчийг гэм буруугүйд тооцуулах санал гаргасныг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ц.З*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.З******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ... Эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, устгасан, гэмтээсэн, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.З*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.З*******г 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.З*******д оногдуулсан торгох ялыг цалин хөлс орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шүүгдэгч Ц.З******* нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ю******* овогт Ц******* З*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц******* З*******д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.З*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.З******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгчийн харьяалах газрын шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ