Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 47

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж, шүүгч Ц.Урангуа, С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: А.Амгалан,

Нарийн бичгийн дарга: Д.Оюунцэцэг

Иргэдийн төлөөлөгч: Э.Баасанжав   

Хохирогч: Н.Хүрэлбаатар

Хохирогч: А.Цэвэлмаа,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч: Б.Батзаяа, түүний өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч: Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ, тэдний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газраас Б.Батзаяад холбогдуулан 2012 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 97 дугаар зүйлийн 97.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд зааснаар, Б.Энхтөрд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар, Д.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201616010069 тоот эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын  иргэн, 1991 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн Оюутын 2-10 тоотод оршин суух, ам бүл 4, эцэг эх, эгчийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Бундаг овгийн Борын Батзаяа /Регистрийн дугаар: КЮ91032810/  

2. Монгол  улсын  иргэн,  1986  оны  07  дугаар  сарын  03-ны  өдөр  Дундговь

аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 31 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Очир төв” ХХК-д түрээсээр ковш жолоодох ажил эрхэлж байсан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Гоёотын 16-2 тоотод оршин суух, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд шийтгүүлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай. Боржигон овгийн Баянмөнхийн Энхтөр /Регистрийн дугаар: ЗГ86070318/   

3. Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторч мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ “Очир төв” ХХК-д ковшийн операторчоор ажиллаж байсан, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 дугаар багийн Согоотын 6 дугаар хорооллын 1 дүгээр байрны 74 тоотод оршин суух, ам бүл 5, эцэг эх, ах, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 8 сарын хорих ял жирийн дэглэмтэй насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлэх ялаар шийтгүүлж, биечлэн эдлэн, 2009 оны 07 дугаар сарын 14-ний өдөр суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай. Тайчууд овгийн Дэлгэрцогтын Мөнх-Эрдэнэ /Регистрийн дугаар: ФА91101910/  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтонд тус аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн Ц.Гантулгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа түүний толгойд архитай шилээр цохиж, санаатай алсан,

мөн цаг хугацаанд хохирогчийг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед яллагдагч Б.Энхтөрийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан,

дээрх хугацаанд иргэн Н.Хүрэлбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар түүний бие махбодид “тархины доргилт, баруун нүдний дээд болон доод зовхины язарсан шарх, цус хуралт, нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд болон доод зовхины цус хуралт” буюу хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Энхтөр нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг амь насанд аюултай хүнд гэмтлийн улмаас өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь яллагдагч Б.Батзаяагийн хамт тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан,

хохирогчийг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтод иргэн Ц.Гантулгыг толгойдоо архины шилээр цохиулсны улмаас өөрийгөө удирдах чадваргүй болж, амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Батзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сарын 02-ний өдөр талийгаач Гантулга бид 2 манай гэрт очиж хоносон. Өглөө манай аавын мотоцикль байхгүй байсан бөгөөд Энхтөр өглөө ирж аваад явсан байсан бөгөөд мотоцикль авах гээд Гантулга бид 2 машинаар Цагаан хаданд очсон. Тэр үед Энхтөр дэлгүүрээс 2 шил архи авчирсан бөгөөд түүнийг ууж дууссан. Тэгсэн тэр гэрийн эзэн нь хүрч ирээд энд архи, дарс уухгүй одоо яв гэж хэлсэн. Тэгээд бид нар дэлгүүрээс 3 шил 0.75 граммын ерөөл архи, идэх юм аваад хөдөө гарч авсан архи ууссан. Эхний шил архи ууж дуусаад дараагийн архи талдаа орж байхад Талийгаач Гантулга тэр архийг газар цохиж хаглаад харагсан шилийг нь бариад Хүрэлбаатар, Мөнх-Эрдэнэ 2-луу агсарч та нарыг энд алаад булчихсан байхад хэн ч мэдэхгүй гээд агсам тавиад байсан. Би талийгаачид хандаж “чи хэзээ хүн алдаг болсон юм бэ?” гэж хэлсэн. Тэр үед Энхтөр та нар яагаад муудаад байгаа юм бэ? боль зүгээр тоглож байхад гэж хэлсэн. Тэгээд 2 дахь шил архи дуус байхад талийгаач намайг чи миний толгой дээр архины шилээр цохичих би бөө учраас зүгээр гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ?” гэж хэлсэн боловч талийгаач би зүгээр намайг бөө гэдгийг мэднэ биз дээ гэж гээд малгайгаа өмсөх үед би нэг удаа талийгаачийн толгой руу архины шилээр цохисон бөгөөд архины шил хагарсан. Талийгаач цохиулсныхаа дараа 10-15 минут хэртээ миний хажууд суугаад юм ярьж байсан. Цагаан хад руу явах болоход өмхий үнэртээд байна гэж нэг нь хэлсэн. Талийгаач Гантулга машины зөв талын хойд талын сүүдрэнд хэвтэж байсан. Очоод сэрээх үед талийгаач өмдөндөө хүндэрсэн байсан. Энхтөр талийгаачийн өмдийг тайлж цэвэрлээд Энхтөр бид 2 машины ард байсан хөнжил дээр хэвтүүлээд Цагаан хадны төв дээр Энхтөр очиж нэг шил архи, нэг дотуур хувцас аваад Очир төвийн хажуу талын тогтоол усанд талийгаачийг Энхтөр бид 2 өргөөд хөлийг усанд хийж цээжин хэсгийг арай өндөр хайргатай газар тавьж угаасан. Тухайн үед Хүрэлбаатар намайг хамаа гээд яриад байсан. Би наад үг чинь шоронгийн үг хэлж болохгүй гэж хэлэхэд улам чанга хэлээд байхаар нь би Хүрэлбаатарын нүүр рүү солгой гараараа нэг цохиж, нэг хөшиглөсөн. Архи дууссан тул Цагаан хадны төв дээр очсон. бөгөөд Хүрэлбаатар, Мөнх-Эрдэнэ 2-ыг гэр буудалд үлдээчхээд Энхтөр, талийгаач Гантулга бид 3 Буянбат ахынд очсон. Очоод ор засаж талийгаачийг Энхтөр бид 2 гэрт оруулж унтуулсан бид 2 бас утнсан. Орой 10 цагийн үед Буянбат ах гахайн хоолонд явна гэсэн учир Инержи орж гахайн хоол аваад ирэхэд талийгаач сэрээгүй унтаж байсан. Дараа нь хоол хийж идэх гэсэн боловч хоолны материал байгаагүй. Цагаан хадны төв дээр очиж Энхтөр Буянбат ах 2 Баялаг дэлгүүрээс хоолны материал, 1 шил архи аваад буцаж ирээд хоол хийх хооронд тал шил архи уугаад, хоолоо идсэний дараа тал шил арихыг уусан. Талийгаачийг дуусан боловч огт унтаад сэрэхгүй байсан. Буянбат ах наад хүн чинь яагаад сэрэхгүй байгаа юм бэ? эмнэлэгт үзүүлэх юм уу? гэж хэлсэн. Энхтөр бид 2 талийгаачийг орны бүтээлгэн дээр өргөж машинд оруулаад Энержи ресурсын эмнэлэг орж үзэхээр машины арын суудал дээр хэвтүүлээд очиход хамгаалагч нь гарч ирэн эмч нь байхгүй байна гэж хэлсэн. Бид 2 Цагаан хадны эмнэлэгт үзүүлэхээр явсан. Эмч талийгаачийг үзээд хурдан Ханбогдын эмчид үзүүл бие нь муу байна гэж хэлсэн учир шууд Ханбогд руу явсан. Замдаа явж байхдаа Энхтөр манай таньдаг эмч эмнэлэгт ажилладаг би асуугаатхий гэж хэлээд Ханбогдын эмч рүү нь залгаж дуудлага өгсөн. Оюутолгойн засмалаас гараад 8-9 км явж байхад талийгаач түгжрэх шиг болоход хамарнаас нь цус гарсан. Эмнэлгийн машин ирж эмч талийгаачийг үзээд нас барчихсан байна гэж хэлээд бид 2-ыг эмнэлгийн машинд суулгаж бид 2-ын унаж явсан машиныг өөр хүн барьж Ханбогд суманд ирж талийгаачийг морогд хийсэн бөгөөд эмч цагдаад мэдэгдсэн. Би гэм буруутай.” гэв.

Шүүгдэгч Б.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өгье гээд. 2016 оны 07 дугаар сарын 02-ний өлгөө гэр буудал унтаж байгаад боссон чинь утас маань олдохгүй байсан. Гараад явж байтал хажуугаар өнгөрсөн машинд танидаг ах явж байхаар нь дуудж уулзаад Бор ахын гэр рүү хүргүүлсэн. Тэднийх Цагаан хаднаас зүүн хойшоо 5-6 км байдаг.  Тэнд очоод урьд шөнө явж байсан машиндаа утсаа хайхад байхгүй байсан. Буцаж Цагаан хадны төв дээр гэр буудалд байх үед Батзаяа, Гантулга 2 аав яав хурдан аваад ир гэж байна гэсээр орж ирсэн. Гантулга найз нь аваачаад өгье ойрд мотоцикл унасангүй гэж хэлээд явсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ бид хоёрын машин туүр хугацаагаар засварт гарсан байсан тул бид 2 тэр өдөр ажилгүй байсан. Бид нар хооронд бид нар ярилцаж сууж байгаад, бүгдээрээ салхинд гарая гээд, Хүрэлбаатарыг дэлгүүрээс 2 шил 0.5 гр-ын ерөөл архи зээлж авч уусан. Удалгүй Гантулга ирээд авсан архиа ууж байхад буудлын эгч энд архи ууж болохгүй өөр газар оч гэж хэлсэн бөгөөд хэдэн шил архи зээлээр аваад салхинд гарч уухаар болж Баялаг дэлгүүрээс 3 шил 0.75 гр-ын архи, ойр зуурын идэх юм авч Цагаан хаднаас баруун урагш хээр гарсан. Эхний шил архи ууж дууссаны дараа талийгаач Гантулга Хүрэлбаатар, Мөнх-Эрдэнэ,Мөнхболд 3-руу элдэв үгээр хэлж агсан тавьж эхэлсэн. Намайг боль гэж хэлэхэд талийгаач дуугүй болсон боловч хэсэг хугацааны дараа хүн алаад булна гэж хэлээд дахин агсан тавьж эхэлсэн. Би талийгаачийг тайвшруулах зорилготой хэдэн үг хэлсэн. Тухайн үед Батзаяа талийгаачид хандаж чи хэзээ хүн  алдаг болсон юм бэ? гэж хэлж байсан. Би талийгаачийг тайвшруулах санаатайгаар үгийг нь дагуулж хэлж байсан. Дараа нь Батзаяа талийгаачийн толгой руу архитай шилээр цохисон. Би Талийгаачийг толгой руугаа цохиулсны дараа зүгээр үү гэж асуухад ийм зүйл байдаг юм та нар чадахгүй, гэж хэлж байсан. Цагаан хад руу буцах болоход талийгаач өмдөндөө хүндэрсэн байсан. Батзаяа бид 2 өмдийг нь тайлж машины ард хөнжил дээр хэвтүүлсэн. Дараа нь Цагаан хадан дээр очиж нэг шил архи нэг дотуур өмд аваад Цагаан хаднаас зүүн хойно байх тогтоол усан дээр очиж биеийг нь угааж шинээр авсан дотуур хувцсыг өмсгөсөн. Тэндээсээ Буянбат ахынд очиж унтсан. Орой 21-22 цагийн үед сэрээд Батзаяа Буянбат ах, бид 3 гахайн хоол авчирсан. Дараа нь Цагаан хадны төв дээр очиж хоолны материал авсан. Гэр буудал очтод манай компанийн хөдөлмөр хамгаалалтын ажилтан ирсэн байсан. Бид уулзаа хэсэг маргалдсаны дараа би уучлалт гуйгаад маргааш өглөө ажилдаа эрүүл очоё. Одоо архи уусан байгаа болохоор ажил дээрээ очих боломжгүй байна гэж хэлээд явсан. Буцаж Буянбат ахын гэрт очиж хоол хийж идсэн. Тухайн үед талийгаачийг хоол ид гэж дуудсан боловч сэрээгүй. Буянбат ах талийгаачийг яагаад сэрэхгүй байгаа юм бэ? бие нь өвдөөд байгаа юм бол уу? эмчид үзүүл гэж хэлсэн. Батзаяа бид 2 талийгаачийг орны бүтээлэг дээр тавиад машины арын суудалд хэвтүүлсэн. Талийгаачийн урьд нь ажилладаг байсан Энержи ресурс компаний эмчид үзүүлэх гэсэн боловч эмч амарсан гэсэн хариу өгсөн. Би Цагаан хадны эмчийг таньдаг учир талийгаач Гантулгыг үзүүлсэн. Эмч талийгаачийг үзээд бие нь маш муу болсон байна. Ханбогд сумын эмчил хурдан үзүүл гэж хэлсэн. Бид 2 Ханбогд сумын эмч рүү ярьж сумын төв рүү явсан. Оюутолгойн засмал замаас гарч явахад эмнэлгийн машин ирсэн бөгөөд эмч талийгаачийг нас барсан талаар хэлсэн. Бид хоёр шокын байдал орсон. Эмч бид хоёрт хэлэн доороо уусгаж уугаарай гэж эм өгөөд эмнэлгийн машинд суулгаж Ханбогдод ирсэн. Талийгаачийг өргөж морогт хийсэн бөгөөд эмч цагдаад мэдэгдсэн. Би уг хэрэгт гэм буруутай. Ийм хэрэг болсонд харамсаж байна.” гэв.

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Цагаан хаданд түрээсийн ковш барьдаг. 7 хоног заримдаа 14 хоног тутам засварт оруулдаг байсан. 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой ажлаасаа буугаад 3 хоногийн засварт ковшоо өгчхөөд ажлын автобус хүлээгээд явж байх замдаа Энхтөр ах, Батзаяа, Гантулга нартай таарахад энэ 3 ногоон өнгийн Ланд-80 автомашинтай явж байсан. Цагаан хаднаас баруун тийш явж Гантулгыг айлд буулгасан. Дараа нь бид 3 Хүрэлбаатар, Мөнхболд нартай таарсан. Бид нар ярилцаж байгаад архи уухаар болсон тул дэлгүүрээс 2 шил 0.5 гр архи авч Ганааг хүргэж өгсөн айлаас 600-700 м-ийн зайд салхинд гарсан. Удалгүй Талийгаач Гантулга нь алхаад ирсэн. Гантулга Батзаяагийн машиныг аваад өөр тийшээ явсан. Удалгүй талийгаач 2 залуутай хамт нэг шил архи авчирсан. Бүгдээрээ түүнийг уучхаад Цагаан хад орсон. Дараа нь Хүрлээ, Мөнхболд бид 3 Сутай нэртэй буудалд очсон. Араас Энхтөр ах ирж бүгдээрээ буудалд хоносон. 2016 оны 07 сарын 02-нд Энхтөр ах утсаа олохгүй байсан учир түрүүлээд явсан. Удалгүй Энхтөр ах мотоцикл унасан хүрээд ирсэн. Та яагаад хүрээд ирсэн юм бэ? гэж намайг асуухад ах нь утсаа хайгаад ирлээ гэж хэлсэн. Тэгэхэд Хүрэлбаатар бас утсаа гээсэн. Мөнхболд бид хоёрын утас бас цэнэггүй болсон байсан. Батзаяа, Гантулга 2 яав авна гээд хүрээд ирсэн. Бор ахын яавыг Ганаа хүргэж өгнө гээд явсан. Бүгдээрээ амралттай байгаа юм байна гээд дахиад 2 шил ерөөл архи аваад буудалд уусан. Тухайн үед буудлын эгч архи ууж болохгүй гэж хэлсэн. Бид хэд буудлаас гарч дэлгүүрээс 3 шил 0.75 гр-ын ерөөл архи, гахайн мах, талх зэрэг зүйлийг аваад Цагаан хаднаас баруун тийш салхинд гарсан. Би майхан барих гэж байсан. Эхний нэг шил архи ууж дууссаны дараа талийгаач Гантулга та нарыг алаад булчихсан байхад хэн ч мэдэхгүй гэж хэлээд Мөнхболд, Хүрэлбаатар бид гуравт агсам тависан. Хүрэлбаатар алаад булчих гээд маргалдаад байсан. Гантулга нь эхний уусан архины шилийг газарт цохиж хагалаад амсартай хэсгийг нь бариад алаад өгий гээд байсан. Энхтөр ах Гантулгат хандан “ энэ 3 чинь миний дүү нар шүү дээ” гэхэд Гантулга за за чи энэ гуравт иргэж байгаа бол би ч гэсэн итгэнэ гээд бариж байсан шилний хагархайгаа газар хаясан. 2 дахь шил архи ууж байтал талийгаач ууж байсан архийг чулуун дээр цохиж хагалаад одоо та хэдийг алаад булчихий гэж агсам тавьсан. Хүрэлбаатар дахиад өөдөөс нь хэрэлдээд байсан бөгөөд Хүрэлээг машиний суудал дээр аваачиж унтуулсан. 3 дахь шил архийг ууж байтал талийгаач Батзаяад хандаж миний толгой руу наад архины шилээрээ цохичих гэж хэлсэн. Батзаяа талийгаачийн толгой руу архитай шилээр цохисон. Архины шил хагарсан. Би талийгаачийн хажууд очоод зүгээр үү? гэж асуухад “зүгээрээ та нар шиг бацаанууд ингэж чадахгүй” гэж хэлээд агсан тавиад байхаар нь би дахиж ойртоогүй. Намайг талийгаачийн толгойг харахад зулайн дээрээ жаахан улайсан байсан. Түүнээс хойш Гантулга 10-20 орчим биеийн байдал нь зүгээр юм яриад сууж байсан. Би машинд Хүрлээгийн хажуугаар ороод утсан. Удалгүй Цагаан хад руу явах болоход Гантулга өмдөндөө хүндэрсэн байсан., Энхтөр ах талийгаачийн өмдийг тайлж, Батзаяа Энхтөр ах  машины ард хэвтүүлсэн. Нэг хэсэг би унтчихсан нэг сэрхэд Очир төвийн хойно тогтоол усанд Батзаяа, Энхтөр ах 2 Гантулагын хөлийг нь дүрж цээжин хэсгийг ил гаргаад угааж байсан. Дараа нь  Батзаяа Хүрэлбаатар 2 маргалдаад Батзаяа Хүрэлбаатарыг 1 удаа цохисон. Хүрэлбаатарын хамарнаас цус гараад байсан учир Мөнхболд бид 2 очиж арчих өгсөн. Бид хэдийг буудалд хүргээд өг гэж Заяад би хэлсэн учир биднийг буудалд хүргэж өгсөн. Өдрийн 12 цагийн үед буудалд очиж унтсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Цэвэлмаа мэдүүлэхдээ: “…Би хүүгээ алдсан учир надад маш хэцүү байна. Хүүгийн минь амь насыг юугаарч төлж барагдуулж чадахгүй. Нэхэмжилсэн бодит хохиролыг бүгдийг төлж барагдуулсан. Цаашид мөнгө санхүүгийн туслаж үзүүлнэ гэсэн учир Батзаяад өөр санал гомдол байхгүй гэв. Энхтөр, Мөнх-Эрдэнэ 2 тус тусдаа 500,000 төгрөг өгсөн. Хүүд минь эмнэлэгийн туслаж үзүүлээгүйд нь гомдолтой байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: “..Батзаяагаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудаст/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гар схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-16 дугаар хуудаст/,

Цогцос болон түүний өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-23 дугаар хуудаст/,  

Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 24-28 дугаар хуудаст/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-37 дугаар хуудаст/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /хавтаст хэргийн 38 дугаар хуудаст/,

Хохирогч С.Цэрэндолжидын мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дугаар хуудаст/,

Хохирогч А.Цэвэлмаагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудаст/,

Хохирогч Н.Хүрэлбаатарын мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудаст/,

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...буудлын эгч архи уулаа гар гэж хөөхөөр нь бид тэндээс гараад дэлгүүрээс 0.75 литрийн гурван шил архийг гахайн утсан мах, талх, ундаа, тамхи зэргийг аваад Цагаан хадны баруун зүг рүү хээр хөдөө гарсан. Тэнд очоод майхан бариад хээр хоноцгооно гэж ярьцгаасан. Тэгээд Цагаан хаднаас баруунтай хүн амьтнаас зайдуу газар очоод эхлээд нэг шил архиа задлаад ууж эхэлсэн. Би хонох юм чинь гээд машины ард явсан жижиг майхныг барих гэтэл Ганаа нь Мөнхболд, Хүрэлбаатар бид гурав луу хандаж агсан тавьж эхэлсэн. Тэр “Та гурвыг алаад булаад нуучихсан байхад хэн ч олохгүй шүү” гэж хэлж байсан. Түүний урдаас Хүрэлбаатар “тэгвэл булчихаач харъя” гэж  хэлээд хэрэлдсэн. Би тэгэхээр нь ер нь хонох шинжгүй юм байна гэж ойлгоод майхан барихаа болиод Хүрлээгийн хажууд суусан. Хүрлээг янз бүрийн юм хэлэхээр нь боль энэ тэр гэж би хэлсэн. Тэр үед хоёр дахь шил архиа задлаад уугаад дуусч байх үед Ганаа эхний уусан Ерөөл архины хоосон шилийг газарт цохиж хагалаад гартаа хүзүүтэй хэсгийг нь барьчихсан ирээд “энэ гурвыг алчих уу, алаад булчихъя” гээд дахиад агсгаад эхлэсэн. Тэр үед Батзаяа нь Ганаад хандаж чи хэдийдээ хүн алчихдаг болсон юм гээд хэдэн үг хэлсэн. Энхтөр ах болохоор наад хэд чинь манай дүү нар байгаа юм гээд Ганаагийн гараас хагалаад барьчихсан архины шилийг нь салгаж авах шиг болсон. Ганаа нь “за за чамайг эдэнд итгэж байгаа бол би ч гэсэн итгэнэ” гээд гартаа барьсан шилээ газарт шидсэн санагдаж байна. Тэр үед Хүрлээ нилээд согтсон байсан. Тэр Ганаа руу хандаж үг хаяад хэрэлдэх шинжтэй байхаар нь би дагуулж яваад Ланд 80 машины арын суудалд суулгачихаад би эргээд нөгөө хэд дээр очиход Энхтөрийн хоёр хажууд Ганаа, Батзаяа хоёр өөд өөдөөсөө хараад суучихсан Батзаяа задлаагүй бүтэн шил 0.75 литрийн ерөөл архийг баруун гартаа бариад “энүүгээр чамайг цохьчих уу” гэж Ганаад хэлсэн. Ганаа нь үл ялиг тонгойгоод “цохь” гэтэл Батзаяа шилтэй архиар түүний толгой руу нэг удаа цохьтол архины шил бут үсэрч хагараад доторх архи нь асгарсан. Тэгтэл Ганаа би эр хүн байгаа биз дээ гээд инээсэн. Түүний толгойны хуйх улайж харагдахаар нь “чи зүгээр үү” гэж намайг асуухад Ганаа “та нар бол ингэж цохиулж чадахгүй” гэсэн утгатай зүйл надад хэлэхээр нь би дуугүй болсон. Дараахан нь Ганаа Батзаяагийн дэргэд очоод суучихсан чи манийгаа нээрэнгээсээ цохичихож байгаа юм уу гээд гомдонгуй хэлээд сууж байсан, би тэр хэдийг ер нь бүтэхгүй хүмүүс байна гэж ойлгоод майхнаа хураагаад явъя гэж тэдэнд хэлээд Хүрлээг машинд унтаж байхад нь дуудаж сэрээсэн. Шилтэй архиар цохиулсны дараа 10-аад минут орчим Ганаа өмнөх шигээ хэвийн байдалтай байж байснаа намайг майхан хураачихаад хартал машины буруу талд дээшээ хараад газарт тэрийгээд жаахан эвгүй амьсгаадсан байдалтай босохгүй хэвтээд байсан. Түүнийг өмдөндөө баачихсан байна гээд өмдийг нь бандаажны хамт  Энхтөр ах тайлж тэнд нь орхиод өөрийг нь ямарч хувцасгүй шалдангаар нь Ландны арын багажны хаалгаар машинд өргөж оруулсан. Тэгээд бүгдээрээ машинд суугаад Батзаяа машиныг унаад Цагаан хад чиглээд явсан. Тэр үед Батзаяа Хүрлээ хоёр хоорондоо үг хаялцаад маргалдсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад сэргэтэл бид Очир Төвийн үйлдвэр заводын хашааны хойгуур зүүн тийш гараад явсан. Нэг их хол явалгүй жаахан тогтоол усны дэргэд зогссон. Машинаас буугаад Батзаяа Хүрэлбаатарын нүүр лүү нэг удаа гараараа цохьсон, дараа нь дахиад нэг цохих шиг болсон, юугаар цохьсныг мэдэхгүй, Мөнхболд бид хоёр тэднийг салгасан. Хүрэлбаатарын хамарнаас цус гараад байсан тул би ус энэ тэрээр угааж цэвэрлэж өгсөн. Тэр хооронд Ганааг машинаас Батзаяа өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн, Ганаа сэргэхгүй ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй тасарчихсан хүн шиг байсан. Тэгээд усны захад дахиад нэг шил архи уусан, тэр архийг намайг унтаж байхад Цагаан хадаар дайрахдаа авсан байсан. Тэдэнтэй хамт байхад агсраад Хүрлээ, Мөнхболд, бид гурвыг дээрэлхэж харьцаад байхаар нь бид гурав нөгөө буудал руугаа хүргүүлж үлдээд тэндээ унтсан, Ганааг машиныхаа багажинд өргөж аччихаад Энхтөр, Батзаяа хоёр бид гурвыг буудлын гэрт үлдээгээд явсан. Түүнээс хойш тэдэнтэй тааралдаагүй, тэгтэл өнөөдөр цагдаа нар манай ажил дээр ирээд биднийг саатуулж сум руу авчирсан. ...Гантулгатай 07-р сарын 02-ны өглөө уулзахад түүний биед мэдэгдэхээр ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. ....Батзаяаг архитай шилээр Ганаагийн толгой руу цохьсныг би өөрийн нүдээр харсан. Түүнээс өөрөөр хэн нэгэн Гантулгыг цохиж зодохыг би хараагүй. ....Ганаагийн тэр агсан зангаас болж Батзаяа уурлаад түүнийг цохьсон байх гэж бодож байна. Энхтөр бид хоёр тэдний дэргэд хамт байсан учраас нүдээр харсан. Хүрэлбаатар машинд унтаж байсан, Мөнхболд машины сүүдэрт байж байсан болохоор энэ явдлыг харсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Архинаас бүгд л уусан, Хүрэлбаатар бусдаас арай их согтоод байсан. ...Ганаа ...огт сэргээгүй, архи дарс нэмж уугаагүй,  унтаад байгаа бололтой байсан. Сонин авиагаар бөөлжих гээд ч байгаа юм шиг амьсгаадаад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-57 дугаар хуудаст/,

Гэрч Э.Мөнхболдын: “...Энхтөр ах нэг дэлгүүрээс 3 шил 0.75 литрийн Ерөөл архи, ундаа, тамхи, гахайн мах зэргийг зээлээр аваад Цагаан хаднаас буруун тийш уул руу явсан. Тэнд очоод машинаас майхан гаргаад барьсан, Энхтөр ах энэ миний овоо гээд хойд уулыг зааж байсан. Бүгд газар тойрч суугаад архиа задлаад тойруулаад уусан. Хоёрдох шил архи дуусч байхад Ганаа Хүрлээ рүү дайрч давшлаад ална та нарыг гээд агсраад байсан. Тэр гартаа архины шил барьчихсан байсан /шил нь хагархай байсан эсэхийг санахгүй байна/. Тэгэхэд Энхтөр ах энэ манай дүү нар чи яах гэж агсан тавиад байгаа юм гэж хэлээд Ганааг тэврээд хорьсон. Тэр үед би машины сүүдэр лүү очоод хэвтсэн. Машин руу алхаж байхдаа эргээд хартал Ганааг Энхтөр газарт унагаад дээр нь биеэрээ дарчихсан харагдсан. Тэгээд би машины сүүдэрт хэсэг зуур унтсан. Төд удалгүй бүгд машин руу ирж сууцгаасан. Ганаа яагаад ч юм шалдан болчихсон согтоод тасарчихсан юм шиг байхад нь Энхтөр, Заяа хоёр машины ард багажинд өргөж хийсэн. Тэгээд бүгд машиндаа суугаад хөдөлж байхад Энхтөр ах Заяа хоёр хоорондоо инээлдээд өмдөндөө бааж маалаа гээд Ганаагийн талаар шоолонгуй ярьж байсан. Тэгээд би эргээд унтчихсан байсан, нэг сэргэхэд Очир Төвийн үйлдвэрийн ойролцоох сайран дээр тогтсон усны ойролцоо очсон. Энхтөр Заяа хоёр машины арыг онгойлгоод Ганааг хөл гарнаас нь дамжилж өргөөд шалбааг дотор оруулж хэвтүүлсэн, Ганаа ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Энхтөр хөлөөрөө Ганаагийн бие рүү ус цацаж байсан. Усны захад нэг шил архи задлаад ууж байтал Хүрлээ Заяа хоёр муудалцаад Заяа Хүрлээг нэг цохиод нэг өшиглөсөн. Түүнээс болоод Хүрлээгийн хамарнаас цус гараад нүд нь хавдсан, Хүрлээ чи арчаагүй хүнийг сууж байхад зодлоо гэж хэлж байсан. Бид тэр хоёрыг хоёр тийш нь салгаад би Заяад чи яах гэж хүн цохиж байгаа юм гэхэд “Чи далчиганаад байгаарай пизда минь” гэхээр нь би дахиж юм дуугараагүй. Хүрлээгийн нүүр гарыг угаагаад тэндээс явах болоод Мөнх-Эрдэнэ, Хүрэлбаатар бид гурав машины арын суудалд түрүүлж суусан. Заяа, Энхтөр хоёр шалбаагны уснаас Ганааг чирч гаргаад өргөөд машины арын багажинд хийчихээд Батзаяа машинаа бариад Энхтөр хажууд нь суугаад эргэж Цагаан хад орсон. Бид гурав Сутай буудалдаа бууж үлдээд нөгөө хэд машинтайгаа хөдлөөд явсан. Хаа явсанг мэдэхгүй, бид буудалдаа унтаж байтал орой 22 цагийн үед манай компанийхан ирээд биднийг авч явах гэтэл Энхтөр Заяа хоёр машинтайгаа эргээд ирсэн, архи уулаа гэж Хосбаяр гэх ХАБ-ын ажилтан Энхтөр хоёр муудалцсан, тэгээд компанийхан Хүрэлбаатарыг нэг ажилтантай Цагаан хаданд үлдээгээд Мөнх-Эрдэнэ бид хоёрыг кемпрүү  аваачсан. Тэгээд өнөө өглөө кемп дээрээ байхад цагдаа нар ирсэн. ...Ганаатай тэр өглөө уулзахад ямар нэгэн шарх, гэмтэл түүний биед байгаагүй. Намайг унтаж байхад тэдний хооронд юу болсныг мэдэхгүй. ...Миний ухаан орж гараад нилээд согтсон байсан. Сүүлд шалбаагны тэрлүү очиход гайгүй сэргэсэн. Түүнээс өмнөх юмнуудыг сайн санахгүй байна. ...Гантулгыг агсан тавиад байхаар нь би холдоод машины дэргэд сүүдэрт унтаж байх хойгуур тэд хоорондоо яасан ийснийг би мэдэхгүй байна. Намайг унтаагүй байхад л лав Батзаяа, Ганааг архины шилээр цохиж харагдаагүй. Тэр үед Ганаа нь ална талаад булчихад хэн мэддэг юм гээд бидэн рүү давшлаад агсраад байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58-62 дугаар хуудаст/,

Гэрч Б.Эрдэнэбатын: “...Батзаяатай хамт Энхтөр, нөгөө гурван залуу хамтдаа явж байсан ба Ууганаа бид хоёрын байрласан буудлын өрөөнд бүгдээрээ орж ирсэн. Тэд бүгд согтчихсон байсан. Тэд “гаръя, явъя Ганаа дээр очъё. Тэр өмд хамдандаа чацга алдчихсан чацга царайлаад хэвтэж байгаа очиж авъя” гээд Батзаяа их согтуу байдалтай яриад байсан. Тэгээд урд шөнө нь Ууганаа бид хоёрын задлаад дуусгаж уугаагүй талаас дээгүүр байсан 0.75 литрийн Ерөөл архийг аваад хамтдаа машинд нь суугаад Цагаан хадны төвөөс баруун зүгт 2 орчим км яваад замын хажуух буттай газар очсон. Тэнд Ганаа ямар нэгэн хувцасгүй чармай нүцгэн, толгойгоо баруун зүг харуулаад дээшээ хараад хэвтэж байсан. Бид машинтайгаа түүнээс 4-5 орчим метрийн зайтай очиж зогссон. Машинаас Батзаяа, Энхтөр хоёр буугаад Ганааг өргөж дамжлаад Ландны арыг онгойлгож хийсэн. Тэгээд тэндээс хөдөлж Цагаан хадны хойгуур гарч засмалаар урагшаа яваад Оюутолгойн засмал руу нийлж хойш яваад зам ангийн карьерийн зүүн хойхно тогтоол усны хажууд очсон. Ганааг угааж цэвэрлэе энд ус байдаг гэж Батзаяа тийш нь аваачсан. Тэгээд бүгд машинаас буусан. Энхтөр, Батзаяа хоёр машины араас Ганааг өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн. Толгойг нь арай өндөрлөг газарт тавиад биеийг нь усанд хийсэн. Тэр ус нь сайран дээр тогтсон бага хэмжээтэй тунгалаг ус байсан. Энхтөр жижиг салфетка барьчихсан Ганаагийн биеийг арчаад усаар угаасан. Тэнд манай буудлаас авч гарсан тал шил архийг ууцгаасан. Тэгтэл нөгөө гурван залуугийн нэг нь Батзаяатай муудаад түүнийг өдөөд чанга чанга дуугараад байсан. Тэр үед би машин дотор утсаар яриад сууж байсан. Нөгөө хоёр муудалцаад барилцаад ноцолдоод байснаа Батзаяа нөгөө муудалцсан залуугийн хамарнаас цус гаргачихсан байсан. Намайг машинаас буугаад очиход нөгөө цохиулсан залуу “чи юу юм бэ” гээд хэлээд цусаа гоожуулаад тонгойгоод сууж байхад нь Батзаяа түүний нүд рүү гараараа нэг удаа цохьчихсон. Түүний дараа нөгөө өдөөд байсан залууг хамт яваа хоёр нь хориод би Батзаяаг хориод дахин тэднийг зодолдуулаагүй. Тэр хоёр залуу нөгөөхийхөө цусыг угааж цэвэрлэж өгсөн. Тал архиа ч дууссан тул Ганааг мөн л нөгөө хоёр өргөж машины ард руу хийгээд бусад нь машиндаа сууцгаагаад Батзаяа машинаа унаад Цагаан хадны гэр буудал руу очиж нөгөө гурвыг буулгасан. Тэр гурав бараг л тасарчихсан харагдаж байсан. Батзаяа, Энхтөр  хоёр ч ер нь их согтуу байсан. Нөгөө гурвыг буулгасны дараа Баялаг Говь дэлгүүрийн урдхан талд зогсоод Энхтөр бууж яваад дэлгүүрээс /аль дэлгүүр гэдгийг мэдээгүй/ нэг шил 0.75 литрийн Ерөөл архи, нэг трусик нэг том кола ундаатай авчирсан. Тэгээд хойшоо нэвт яваад Буяа гэдэг айлд очсон. Тэднийд бид дөрвүүл ороод сууж байгаад Энхтөр, Ууганаа хоёр эргэж гараад машины ард байсан Ганааг өргөөд гэрт оруулж ирээд гэрийн баруун талаар газраар юм дэвсээд хэвтүүлсэн. Тэнд авч очсон нэг шил архиа ууцгаасан. Талд нь оруулаад Энхтөр согтоод унасан. Архиа уух хүнгүй байсан тул машинд оруулж тавьсан, өглөөнөөс хойш юм идээгүй байна гуанз орьё гэж Батзаяад би хэлээд Ууганаа бид гурав машинаар яваад Цагаан хадны гуанзанд очоод Ууганаа бид хоёр ороод хоол захиалаад байж байтал Батзаяа гаднаас машинтайгаа хөдлөөд явчихсан. Ууганаа бид хоёр хоол идчихээд Цэцээ Гүн буудалдаа эргэж очсон. Урдаас манай хоёр найз гарч ирээд дөрвүүл пиво уусан. Орой 21 цагийн үед Батзаяа над руу 8803-тай утаснаас залгаад “юу хийж байна уулзах уу” гэсэн. Би тэгэхээр нь “завгүй байна хүнтэй уулзаж байна” гэж хэлсэн. Хагас цагийн дараа “юу хийж байна хүрээд очих уу” гээд залгаад байхаар нь би завгүй байна тэгэж байгаад ярья гээд утсаа салгасан. Түүнээс хойш шөнийн 00 цагийн үед Батзаяа над руу залгаж уйлаад “Ганаагийн бие сонин болоод муудаад байна яах вэ” гэж хэлсэн. “Бид Ханбогд руу эмнэлэг рүү явж байна” гэж дараа нь ярьсан. Түүний дараа дахин залгаад “Ганаагийн бие муудаад байна, чи гэр орны хүмүүс рүү нь хэлээтэх” гэсэн. Би Ганаагийн найзынх нь утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэж байтал Батзаяа дахин залгаад “яасан гэр орныхонд нь хэлэв үү” гэж асуусан. Би Улсболдын утас холбогдохгүй байна гэхэд “өөдөөс түргэн дуудчихсан би Ханбогд руу явж байна, чи гэр орныхонд нь яаж ийгээд хэл өгмөөр байна гэж хэлсэн. Би Ганаагийн найзууд руу хэл дуулгахаар залгахад утаснууд нь холбогдохгүй байсан. Тэгтэл шөнийн 03-04 цагийн үед Батзаяа дахин залгаад “яах вэ Ганаа амьсгалахаа больчихлоо түргэн ирж амжсангүй” гэж хэлээд уйлж байгаад утсаа тасалсан. Тэгээд л дахин холбоо бариагүй.  Урд орой /шөнө/ буюу 07-р сарын 01-нд ...Гантулга ямар нэгэн гэмтэлгүй хэвийн байдалтай ууж идээд инээж хөхрөөд байж байсан. Намайг анх авахаар очихдоо Гантулга эв эрүүл байсан....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудаст/,

Гэрч Б.Буянбатын: “....Ганаа нь унтаж байгаа бололтой хурхираад байсан. Түүний хамраас нус гоожсон байсныг Ээгий 00-ийн цаасаар арчиж өгсөн. Төрөө, Заяа хоёр нь эндээ унтаж амарлаа гээд нөгөө хоёр нь явлаа хүргээд өгчих гээд байсан. Тэдэнтэй хамт байхад архины үнэрт миний толгой өвдөөд байхаар нь би баруун талын айлдаа ороод хэвтэж байтал унтчихсан байсан. Хэсэг унтаж байгаад орой бүрий болж байхад сэрээд гэртээ ороход Төрөө, Заяа хоёр нөгөө хоёрыгоо хүргэж өгсөн гээд гэрт байж байсан. Тэр хоёр унтаж байгаад сэрсэн бололтой байсан. Ганаа нөгөө хэвтэж байсан газраа унтаад байгаа бололтой хөдөлгөөнгүй байж байсан. Тэгээд Төрөө, Заяа бид гурав Энержи рүү Заяагийн машинд чиргүүл чирээд Гахайн хоолонд явсан. Тэндээс хоол авчраад би гахайгаа хооллоод гэрээсээ урагш 500 орчим метрт үлдсэн. Нөгөө хоёр манай гэр лүү түрүүлээд очсон. Би гахайгаа хооллож хашчихаад гэртээ алхаж очоод нөгөө хоёртой хамт Цагаан хад руу хоолны материал авахаар явсан. Дэлгүүрээс хоолны материал авах үед Төрөө толгой өвдөөд байна, маргааш мөнгийг нь өгчихье гээд надаар нэг шил 0.75 литрийн Ерөөл архи авахуулсан. Тэгээд гурвуул буцаж манай гэрт очоод намайг хоол хийх хооронд Заяа тэр хоёр архины талыг уусан. Тэр үед манайд Ганболд гэж манай танил орж ирж надтай хоол хийлцсэн. Ганболд архинаас хоёр татсан, хоол болчихоор нь би унтаж байгаа Ганааг хоол ид босоорой гэж дуудахад ямар нэг хариу өгөөгүй, тэр хурхираад дунд нь хааяа нэг сонин гүнзгий амьсгаа аваад байх шиг санагдсан. Би нөгөө хэдэд “наад хүн чинь өдрөөс хойш сэргэхгүй яагаад байгаа юм бэ? Уулаа уулаа гэхэд ингэтлээ сэргэхгүй удна гэж юу байсан юм, Энержид ажилладаг сурагтай байсан тэндхийн эмчид үзүүл” гэж хэлсэн. Заяа, Төрөө хоёр нээрээ эмчид үзүүлье яагаад босохгүй байна гэж хэлээд Ганааг манай орны одъяал дээр тавьж дамжилж машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд эмнэлэг орно гээд явсан. Түүнээс хойш тэд эргэж ирээгүй, маргааш өглөөгүүр 06 цагийн үед над руу Заяа, Төрөө хоёр утсаар над руу яриад Ханбогдын эмнэлэгт очихоор явж байтал Ганаа замдаа өнгөрчихлөө гэж ярьсан. Орой хоол идүүлэхээр дуудахад баруун дух нь бондойгоод хавдчихсан харагдсан, өөр ил харагдах зүйл байгаагүй. ....Гантулгыг хүргэж ирсэн дээрх хүмүүс зодоон цохионы талаар юм яриагүй. ....гэрт хүргэгдэн ирснээс хойш Гантулгын биед гэмтэл учрахаар зүйл болоогүй. Хэрвээ тэр хүн гэмтсэн бол манайд ирэхээсээ өмнө л гэмтсэн байх гэж бодож байна. Тэгэж удаан унтчихаад дунд нь нэг ч сэргээгүй, нэг ч үг дуугараагүй болохоор би тэгэж бодож байгаа юм. ....Машин нь манай гадаа байсан учраас Ганааг манайд авчирсан байх, машинаа засаад шил энэ тэрээ сольчихоод машинаараа аймаг явна гэж Ганаа ярьж байсан. ....Би тэдэнтэй хамт уугаагүй. Зүрх өвддөг болсон тул сүүлийн үед архи согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байгаа. ....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дугаар хуудаст/,

Гэрч Д.Батмагнайгийн: “....Цагаан хадны Сутай буудлын ойролцоо байна гэж ярихаар нь 22 цагийн үед би яваад очиход дээрх гурван залуу архи хэрэглэсэн согтуурлын байдалтай байсан. Тэдний согтуурлыг зориулалтын багажаар шалгасан. Эхлээд Мөнхболдыг 22 цаг 19 минутанд эхний удаа шалгахад 0,231, арван минутын дараа дахин шалгахад 0,209 тэй гарч байсан. Хүрэлбаатарыг 22 цаг 19 минутанд шалгахад 0,204, арван минутын дараа 0,198-тай гарсан. Мөнх-Эрдэнийг 22 цаг 20 минутанд үлээлгэхэд 0,118, арван минутын дараа үлээлгэхэд 0,110 гэсэн үзүүлэлттэй гарсан. ....Би Энхтөрд “ингэж болохгүй уруу татаад байгаа хүмүүсийн ар гэр амьдрал хэцүүднэ” гэхэд “Амьдрал чинь хэцүү байвал би мөнгийг чинь өгчихье” гэж нөгөө хэдэд хандаж хэлсэн. Би нилээд зөөлрүүлж арга эвийг нь олоод ярилцахад сүүлдээ Хосбаяр, бид хоёртой гар барьж уучлалт гуйгаад “одоо бүгдээрээ явж ууя” гэж Энхтөр хэлсэн. Бид “тэгэж болохгүй, та нарын аюулгүй байдлыг хангах ёстой кемп рүү очих ёстой” гэж хэлэхэд “Энхтөр ”би тийшээ очихгүй маргааш эрүүл болохоороо очно гэж хэлсэн. Мөн тэр өөрийг нь үлээлгэн шалгая гэхэд зөвшөөрөөгүй, “та нар намайг Оюутолгой төсөлд харлуулахгүй шүү” гэж нилээд бүдүүлэг байдлаар хэлсэн. Тэгээд кемпрүү очьё гэхэд “өнөөдөр очихгүй ахындаа очиж унтчихаад маргааш ажилруугаа очно” “одоо хамтдаа яваад ууж идье” гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудаст/,

Гэрч Т.Золзаяагийн: “...Төрөөгөөс яагаад ажлаа хийхгүй байгааг нь асуухад төлбөр тооцоо хийгдэхгүй түр ажил зогссон гэж ярьсан. Төрөөг тэгж ирэхэд түүнтэй хамт яваа болов уу гэж би тухайн үед бодсон Очир төвд ажилладаг хоёр залуу дэлгүүрийн гадаа үүдэнд харагдаж байсан. Төрөө салхинд гарах гэж байгаа гэж ярьж байсан. Би түүнийг ажлынхантайгаа архи дарс уугаад байгаа юм уу гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд тэд явсан. Түүнээс хойш орой яг хэдэн цагийн үед гэдгийг мэдэхгүй байна. Гадаа харанхуй болсон байхад Төрөө, Буянаа гэдэг зүс таних ахын хамт хоёул дэлгүүрт орж ирээд хэрчсэн гурил, ундаа авчихаад дахиад нэг юм /архи/ өгчих гэхээр нь би маргааш ажил төрлөө хийхээ бод гээд архи өгөөгүй юм. Тэр үедээ цэнэгтэй болсон гар утсаа надаас аваад өмнө нь бичүүлж авсан зүйлсийнхээ төлбөрийг утсаараа хийсэн. Тэгэхэд нийтдээ 134,300 төгрөгийг шилжүүлсэн. Түүний дараа Төрөө эргэж ирээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудаст/,

Гэрч Г.Мөнхцэцэгийн: “...шөнийн 02 цаг 30 минутын үед нөгөө машин дахин ирсэн. Би гараад очтол жолооч өндөр залуу надтай уулзаад эгч үүнийг танайд хонуулчихъя би оруулж унтуулчихаад явья гэж хэлсэн. Түрүүний газар хэвтэж байсан ногоон футболктой залуу машины урд суучихсан байснаа хаалгыг нь нээтэл өөрөө бууж ирээд алхаж гэрлүү ороод сул байсан орон дээр унтсан. Нөгөө жолооч залуу машинаа асааж унаад яваад өгсөн. Түүний машинд тухайн үед өөр хүн хамт явсан эсэхийг би мэдээгүй. Жолооч залуу ганцаараа бууж ирж уулзаад байсан. Тэгээд би 03 орчим цагийн үед унтсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед Ногоон футболктой залуу нь босчихсон ундаа байна уу гэж надаас асуусан. Би хэсэг байж байгаад буудлын гэрт ортол Мөнх-Эрдэнэ, Мөнхболд хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй тэр хоёр босчихсон унаа машин олдвол ажил руугаа явъя гээд сууж байсан. Би тэднийг юун таньж мэдэхгүй хүмүүстэй архи дарс уудаг юм бэ гэж зэмлэхэд өчигдөр хүмүүстэй танилцсан гэж хэлсэн. Би 00 явчихаад эргээд иртэл ногоон футболктой залуу шар өнгийн мотоцикл унаад ирсэн байсан. Тэд одоо явцгаана гэж ярилцаж байхаар нь би дэлгүүрлүү мах авахаар 09 цагийн үед явчихаад эргээд иртэл шөнө ирээд байсан Ланд 80 машин буцаад ирчихсэн байсан. Би буудлын гэрлүү ороод хартал шөнийн жолооч өндөр залуу болон хар футболктой хар малгайтай хоёр гарандаа нилээд их шивээстэй намхан залуу хоёр нэмэгдээд ирчихсэн байсан. Би хоносон хүмүүсийг буудлын тооцоогоо хий гэж хэлсэн. Нэг хүний 5000 төгрөгөөр би буудалдаа хонуулдаг бөгөөд Мөнхболд, Мөнх-Эрдэнэ хоёр өмнө нь тооцоогоо өгсөн, ногоон футболктой залуу нь өдөр өгчихнө одоо мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэр үед нөгөө шивээстэй залуу гар хөлөө хөдөлгөөд хип хопоор дуу дуулаад ч байгаа юм уу шүлэг уншаад ч байгаа юм шиг хэдэн үг хэлсэн. Би эргэж гэртээ ороод мах шулаад хоол бэлтгээд байж байтал нөгөө хүмүүс машиндаа суугаад бүгд явсан. Тэгэхэд 09 цаг өнгөрөөд 10 цаг арай болоогүй байсан байх. Тэгээд дахин ирээгүй. Би өдрийн 12-оос 13 цагийн үед дэлгүүр явчихаад буцаад гэртээ иртэл нөгөө машин буцаад ирчихсэн Мөнхболд, Мөнх-Эрдэнэ, бас нэг залуутай хамт буугаад буудлын гэрлүү орсон. Мөнх-Эрдэнэ ирж надтай уулзаад “бид гурав хэсэг унтчихаад 5 цагийн үед кемпрүүгээ явья жаахан юм уучихсан ийм байдалтай ажил дээрээ очиж болохгүй байна” гэж хэлсэн. Нөгөө машин тэр гуравыг буулгачихаад яваад өгсөн. Дахин тэд ирээгүй, орой намайг дэлгүүр явчихаад ирэхэд нөгөө гурав явчихсан байсан.  Түүний дараа Мөнх-Эрдэнэ манай ойролцоо зогсож байсан, дарга нартаа баригдчихлаа гэж хэлсэн. Түүнээс хойш тэдэнтэй тааралдаагүй. ....Нүдээ цохиулсан залуу их согтсон нөгөө хоёроороо түшүүлж өргүүлээд гэрт орсон. Мөнхболдыг сайн анзаараагүй, Мөнх-Эрдэнэ гайгүй тийм ч их согтоогүй харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71-р хуудаст/,

Гэрч Д.Бархасжавын: “...2016 оны 07-р сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үөд Цагаан хаданд миний амьдардаг байрны хаалгыг хүн тогшихоор нь нээтэл зүс таних махлагдуухан залуу байсан. Тэр залуу “эмчээ найзын маань бие муудаад байна та үзээд өгөөч” гэсэн. Би ямар байдалтай хүн байгааг мэдээгүй тул тэр хүнээ оруулаад ир гэж хэлтэл нөгөө залуу бас нэг өндөр залуугийн хамт орны бүтээлэг дээр нэг залууг тавьчихсан өргөөд манай байрлуу оруулж ирсэн. Тэд нараас архи үнэртэж байсан болохоор би хөөе та нар чинь яасан хүмүүс вэ согтуу хүн аваад ирж байгаа юм биш биз дээ гэтэл “өдөр унтаад түүнээс хойш сэргэхгүй байна” гэж хэлсэн. Тэгээд би нөгөө залууг үзэхэд орчны харьцаа байхгүй, их хэржигнэсэн амьсгалтай бөгөөд зүрхний цохилт чагнагдахгүй, амьсгал давамгайлсан, захын судсанд пульс мэдэгдэхгүй байсан. Тэр залуугийн духны баруун хэсгийг хамарсан алга дарам хэмжээний овгор хавдар байсан, дарж үзэхэд маш хатуу бөгөөд овгорын гол хэсэгт теннисны бөмбөгний хэмжээний газар хавтгайрч тэр хавтгай хэсэг дээр даавууны хээтэй юм шиг төстэй мөр гарсан юм шиг надад санагдсан.  Мөн тэр залуугийн хамарны баруун нүхнээс цус гарсныг цэвэрлэсэн юм болов уу гэмээр харагдсан. Духыг нь яасан юм гэхэд махлагдуу намхан залуу нь “ор мөргөчихсөн юм” гэж надад хэлсэн. Тэгээд эгчээ яах вэ түргэн дуудах уу гэхээр нь эгчид нь эм тариа байхгүй байна. Яаралтай түргэн дуудах хэрэгтэй гэж хэлсэн. Тэр хоёр утсаар сумын эмнэлэг рүү дуудлага өгч ярьсан. Утасны цаанаас эмнэлгийн бололтой хүн надтай ярьсан, би өвчтөний зүүн нүдний хүүхэн хараа өргөссөн, баруун нүдний хүүхэн хараа нарийссан хоёр нүдний гэрлийн урвалгүй байгааг  хэлсэн. Тэр залуугийн гарын болон хөлийн үзүүр дөнгөж хөрч эхэлсэн байхаар нь энэ хүнээ аваад яаралтай эмнэлэг яв гэж тэр залуучуудад хэлсэн. Нөгөө хоёр ч яараад нөгөө залууг машины арын суудалд оруулж хэвтүүлээд явсан, архи дарс үнэртүүлсэн болохоор тэднийг болгоомжтой яваарай гэж хэлээд би үлдсэн. ....Тэр залуу амьсгаатай байсан боловч амьсгал өөрчлөгдсөн, үхэхийн өмнөх шинж тэмдэг илэрсэн байсан. Зодоон цохионы талаар ямар нэг зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-р хуудаст/,

Гэрч Б.Нандинцэцэгийн: “...2016 оны 07-р сарын 03-ны шөнийн 03 цаг 56 минутанд манай эмнэлгийн сувилагч Нарантуяа миний утас руу залгасан байсан. Би утасны дууг хаачихсан байсан тул дуудлагыг сонсоогүй байсан. Удалгүй манай эмнэлгийн жолооч Д.Батбаяр гэрт ирээд алсын дуудлаганд явах болсныг хэлсэн. Тэгээд бид эмнэлэг дээр ирээд сувилагч Нарантуяаг эм тарианы хайрцагтай нь аваад бас нэг залууг машиндаа суулгаад Оюутолгойн уурхай чиглээд явж байтал Оюутолгойн наана Ланд 80 маркийн машинтай 04 цаг өнгөрч байхад тааралдсан. Тухайн машинтай хүмүүс Цагаан хаднаас дуудлага өгчихөөд өөрсдийн машинаар сум руу ирж байсан юм билээ. Тэгээд машины арын суудалд хэвтүүлсэн хүнийг үзэхэд тухайн хүний зүрх зогссон, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн, шуу гүрээний пульс гарт тэмтрэгдэхгүй, зүрхний авиа сонсогдохгүй нас барсан байсан. Тухайн машинд нас барсан хүнээс гадна хоёр эрэгтэй хүн байсан. Тэд Цагаан хаданд байхаасаа эхэлж манай сувилагч Нарантуяатай утсаар байнга холбогдож хүний биеийн байдлын талаар хэлж байсан юм билээ. ...Талийгаачийн хөл гар хөрсөн зэрэг байдлаас харахад нас бараад 1-2 цаг болсон болов уу гэж бодсон. Намайг тэр хүнийг үзэхэд цаг шөнийн 04 цаг 35 орчим болж байсан. Тэр хоёрын арай махлаг биетэй бор залуу нь “Манай найз өдөр танихгүй хүмүүстэй архи уугаад сууж байхад нь таараад айлд аваачиж унтуулсан, өдрөөс хойш унтсан огт сэрэхгүй байсан” гэж ярьж байсан. Найзыгаа архи уугаад явж байсныг авсан чинь үхчихлээ би хэрэгтэн болчихлоо ш дээ гэж хэлж байсан. тэр хоёр залуу салганаж чичрээд нилээд сандарсан байсан тул манай сувилагч Нарантуяа тэдний даралтыг үзчихээд тайвшруулах зорилгоор тал валидол хэлэн доор нь тавьж өгсөн. Тэгээд хоёр залууг эмнэлэгийн машинд суулгаад бидэнтэй хамт очсон залуу тэдний ланд 80 машиныг унаад Ханбогд руу буцаж ирсэн. Талийгаачийн цогцсыг эмнэлгийн моргт хийгээд сумын цагдаад дуудлага өгсөн. Тухайн хүний хамар, амнаас цус гараад хатчихсан байсан. Мөн духны баруун хэсэгт овойж хавдсан, дарахад хатуу байсан. Ямар нэгэн зүйлээр цохиулсан юм уу эсхүл юм мөргөчихсөн юм болов уу гэж тухайн үед би бодсон. Хүргэж ирсэн хоёр хүнээс талийгаачийг хүнтэй муудалцаж зодолдсон асуудал байгаа юу гэж асуухад “Тийм зүйл болоогүй” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-р хуудаст/,

Гэрч Ц.Нарантуяагийн: “...Тэр шөнө буюу 2016 оны 07-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Ханбогд сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Тухайн шөнийн 01 цаг 43 минутын үед манай дүү Сарантуяагийн нөхөр Энхтөр миний 88668184 дугаарын утас руу 88031550 гэсэн өөрийнхөө дугаараас залгаад “Манай найз өдрөөс хойш унтаад сэрэхгүй байна, бие нь жаахан хөшингөдүү болчихоод Цагаан хадны эмч дээр үзүүлээд байж байна” гэж ярьсан. Тэгээд Цагаан хадны эмчтэй намайг утсаар яриулсан. Тэр эмч “баруун нүдний хүүхэн хараа жаахан өргөссөн байна, бие нь жаахан хөшингө байна, духан дээрээ жаахан хавдартай байна, яаралтай эмнэлэгт хүргэх шаардлагатай байна” гэж хэлсэн. Энхтөр надтай эргэж яриад одоо бид Цагаан хаднаас сум руу гарлаа. Болохгүй бол дуудлага өгье гэж ярьсан. Би хүний биеийг нь асуухаар Энхтөрийн утас руу 02 цаг 10 болон 02 цаг 30, 03 цаг 07 минутын үед гурван удаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Түүний дараа 03 цаг 45 минутын үед Энхтөр өөрөө над руу залгаад нөгөө хүний ам хамраас нь жаахан цус гараад амьсгалахгүй байна, дуудлага өгье гэхээр нь би жолооч Батбаярыг дуудаж эмч Нандинцэцэгийг гэрээс нь авахуулан яаралтай тусламжийн эм тариагаа аваад 04 цагийн үед сумаас гарсан. Тэгэхэд манай хүргэн дүү Өсөхбаяр хамт явсан. Бид явсаар Оюутолгойн наахна явахад тэд урдаас Ланд 80 машинтай ирсэн. Тэгээд эмч Ландны арын суудалд хэвтүүлсэн хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. Түүнийг сонсоод Энхтөр “үхчихэж үү” гээд бахираад уйлаад байсан, түүнтэй хамт өндөр туранхай залуу байсан. Тэр хоёул хоёулаа их сандраад айдасын байдалтай шоконд орсон байдалтай байсан. Энхтөр зүрх өвдөөд унах гээд байна гэхээр нь түүний хэлэн доор тал валидол тавьж өгсөн. Тэгээд Энхтөр нөгөө залуу хоёрыг эмнэлгийн машинд суулгаад Өсөхбаяраар Ланд 80 машиныг нь бариулаад би хажууд нь суугаад эмнэлэгт ирээд талийгаачийн цогцсыг моргт оруулчихаад цагдаа руу утасдаж мэдэгдсэн. ....Анх Энхтөр над руу утсаар ярихдаа “Нэг найзыгаа Цагаан хаданд архи уугаад байж байхаар нь айлд аваачиж унтуулсан чинь сэргэхгүй унтаад бие нь хөшингөдүү байхаар нь цагаан хадны эмчид үзүүлээд байж байна” гэж ярьсан. Түүнээс өөрөөр тийм ийм зүйлээс болж гэмтлээ энэ тэр гэж яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-р хуудаст/,

Гэрч Ж.Борын: “....Гантулга Цагаан хадны дэлгүүрүүдийн ойролцоо очиход энд буучихъя гээд бууж үлдсэн. Би тэндээс баруун хойш чигт хөдөө адуундаа явсан. Тэгээд тэр өдөртөө би малдаа яваад гэрийнхээ ойр зуур байгаад байсан. Батзаяа болон түүний найзууд нь манайхаар эргэж ирээгүй. Би тэр өдрийнх нь орой бүрий болж байхад Батзаяагийн 88994724 дугаар луу нь өөрийнхөө утаснаас залгаж хаа байгааг нь асуухад тоглоомын газар байна. Одоо ингээд очлоо гэж надад хэлсэн. Тэр үед Төрөөгийн эхнэр гэх эмэгтэй утасдаад тэр хэдийг надаас асуугаад байсан. Тэгээд хүү маань гэртээ буцаж ирээгүй ба маргааш нь хэрэгт төвөгт холбогдоод цагдаа дээр байгааг нь дуулаад уяж сойж байсан морьдоо тавьчихаад би Ханбогдруу ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 79-р хуудаст/,

Гэрч Б.Хосбаярын: “....Батмагнай ирээд нөгөө гурван залууг драйгерээр үлээж шалгахад гурвуулаа согтолттой байсан. Гарсан хувийг нь баталгаажуулж тэмдэглэлд тэмдэглээд өөрсдөөр нь гарын үсэг зуруулсан. Тэгээд байж байтал ковшийн опероторч Энхтөр ирсэн. “Би наад гурвыг чинь авч явсан юм, жаахан юм уусан юм” гэж тэр хэлж байсан ба өөрөө ч нилээд согтолттой байсан. Энхтөр би эднийг авч явж хоол унд идүүлнэ гэсэн. Бид тэднийг Энхтөрд өгч явуулахгүй кемп рүү авч очно гэж хэлсэн. Хүрэлбаатарын нүд хөхөрчихсөн байсан ба Энхтөр би түүнийг цохьчихсон юм гэж хэлсэн ба яагаад тэгснийг нь асуухад би та нарт байцаалт өгөхгүй, та нарыг дагаж явах ч үгүй та нар намайг архи уусныг Оюутолгойд мэдэгдвэл та нартай тооцоо бодно гэж хэлээд бидэнтэй зүй бус харьцсан. Түүнийг үлээлгэж согтуурлыг нь шалгах гэхэд драйгер үлээхээс татгалзсан ба явж хамт архи ууя гэж хэлж байсан. Тэгж байгаад Энхтөр биднээс эвгүй харьцсандаа уучлалт гуйгаад маргаш өглөө ажилдаа бэлэн байна гэж хэлээд салаад явсан. Бид нар нөгөө гурвыгаа аваад кемпдээ очсон. Би Хүрэлбаатарыг Цагаан хадны буудалд харж хоноод байж байтал маргааш нь цагдаа нар ирээд түүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-р хуудаст/,

Гэрч Д.Ууганбаярын: “...машинаас Батзаяа, Батзаяагийн найз Төрөө хоёр буугаад талийгаачийг машины арын багажинд хийсэн. Тэгээд бид нар тэндээс хөдлөөд Цагаан хадны зүүн тийшээ байсан байхаа ус тогтсон газарт очиж зогссон. Тэгээд талийгаачийг Төрөө, Батзаяа хоёр машинаас буулгасан. Төрөө талийгаачийн гуя бөгсийг нь угаагаад байсан. Тэгээд тэр газарт 750 граммтай ерөөл нэртэй тал шил архийг хувааж ууцгаасан. Тэр архинаас Эрдэнэбат бид хоёр огт уугаагүй. Батзаяа нэг найзтайгаа маргалдаж муудалцаад зодолдоод дээр доороо ороод байхаар нь би салгаж авсан. Тэгээд тэнд удаагүй талийгаачийг машины арын багажинд хийгээд бид нар бөөндөө машиндаа суугаад талийгаачид өмд, бандаж авахаар Цагаан хадны төв рүү ороод Батзаяагийн найзууд гэх гурван залууг гэр буудалд нь хүргэж өгчихөөд Баялаг билүү одоо нэрийг нь санахгүй байна, бөөн дэлгүүрүүдийн дунд зогсоод Төрөө машинаас буугаад дэлгүүр ороод өмд бандаж аваад ирэхээр нь талийгаачид өмсгөсөн. Тэгээд талийгаачийн машин нь байгаа гэх айлд явж очоод талийгаачийг тэр айлын гэрт Төрөө бид хоёр оруулсан. Тэр айлд ороод нэг шил архи задалсан. Тэр архинаас нээх уугаагүй, дээрээс нь ганц нэг татсан, тэгсэн чинь Төрөө гэх залуу нилээд согтчихсон тэр айлд шууд унтаад өгсөн. Тэгээд Батзаяагаар Эрдлэнэбат бид хоёр Цагаан хадны төвд байх гэр гуанзанд хүргүүлсэн. Тэгсэн чинь Батзаяа гэнэт машинтайгаа давхиад яваад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар бол мэдэхгүй. ...Талийгаач газар хэвтчихсэн чармай шалдан хурхираад унтаж байгаа бололтой хэвтэж байсан. Тэр үелд талийгаачийг яасан юм бэ гэж нөгөө хэдээс асуухад тасраад унтаж байгаа гэж Батзаяа хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-88-р хуудаст/,

Гэрч Д.Золзаяагийн: “...өөрийн төрсөн өдрөөр багцаалдан бодоход 2016 оны 06-р сарын 29 билүү 30-ны өдөр тэр залууг гудманд явахыг харсан байх гэж бодож байна. Түүний биед гэмтэл шарх, цус нөж болсон ямар нэгэн зүйл байгаагүй, архи уучихсан согтуу байгаа нь илт мэдэгдэж байсан. Түүнээс өөрөөр өвчтэй, гэмтэлтэй байдал мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 94-р хуудаст/,

Гэрч М.Энх-Амгалангийн: “...2016 оны 06-р сарын 30-наас 07-р сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн үед Цагаан хадны кемп дээр таарсан. Тухайн үед Гантулга ганцаараа явж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ нээх их согтуу байгаагүй, ямар ч гэсэн архи үнэртэж байсан. Яриа хөөрөө энэ тэр нь зүгээр байсан. Намайг засварын шоп руу хүргээд өгөөч гэхээр нь би машинаар хүргэж өгсөн. Манай кемпээс засварын шоп хүртэл 700 метр зайтай байдаг. ...хэвийн зүгээр байсан, Бие хаагаа өвдөж байна гэж огт яриагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 95-р хуудаст/,

Гэрч Ц.Очиржавын: “...Хэдний өдөр байсанг одоо яг нарийн хэлж чадахгүй байна. Ямар ч байсан сонгууль өнгөрөөд удаагүй байсан. Тэр оройг 06-р сарын 30 байх гэж багцаагаар бодож байна. Түүний гэдэс, хэвлий орчимд өвдсөн, зовиурласан, гэмтсэн, бэртсэн байдал Гантулгад байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-р хуудаст/,

Задлан шинжилгээний 60 дугаар дүгнэлт, шинжээчийн 5926, 395, 5925, 4392, 5953, 5929, 5930, 36-16 дугаар дүгнэлтүүд, шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-127-р хуудаст/,

Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд, бичгийн бусад нотлох баримтууд, хохирогчоос гаргаж өгсөн хохирлын талаар баримт /хавтаст хэргийн 181-231-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Б.Батзаяагийн бусдын бие мах бодид хөнгөн гэмт санаатай учруулсан үйлдэл нь 2012 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

1. Шүүгдэгч Б.Батзаяа нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтонд иргэн Ц.Гантулгын толгойд архитай шилээр цохиж, түүний амь насыг хохироосон үйлдэл нь:

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Ганаа, Батзаяа хоёр өөд өөдөөсөө хараад суучихсан Батзаяа задлаагүй бүтэн шил 0.75 литрийн ерөөл архийг баруун гартаа бариад “энүүгээр чамайг цохьчих уу” гэж Ганаад хэлсэн. Ганаа нь үл ялиг тонгойгоод “цохь” гэтэл Батзаяа шилтэй архиар түүний толгой руу нэг удаа цохьтол архины шил бут үсэрч хагараад доторх архи нь асгарсан. ...Шилтэй архиар цохиулсны дараа 10-аад минут орчим Ганаа өмнөх шигээ хэвийн байдалтай байж байснаа намайг майхан хураачихаад хартал машины буруу талд дээшээ хараад газарт тэрийгээд жаахан эвгүй амьсгаадсан байдалтай босохгүй хэвтээд байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-57-р хуудас/,

гэрч Б.Эрдэнэбатын: “…Түүнээс хойш шөнийн 00 цагийн үед Батзаяа над руу залгаж уйлаад “Ганаагийн бие сонин болоод муудаад байна яах вэ” гэж хэлсэн. “Бид Ханбогд руу эмнэлэг рүү явж байна” гэж дараа нь ярьсан. Түүний дараа дахин залгаад “Ганаагийн бие муудаад байна, чи гэр орны хүмүүс рүү нь хэлээтэх” гэсэн. Би Ганаагийн найзынх нь утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгэж байтал Батзаяа дахин залгаад “яасан гэр орныхонд нь хэлэв үү” гэж асуусан. Би Улсболдын утас холбогдохгүй байна гэхэд “өөдөөс түргэн дуудчихсан би Ханбогд руу явж байна, чи гэр орныхонд нь яаж ийгээд хэл өгмөөр байна гэж хэлсэн. Тэгтэл шөнийн 03-04 цагийн үед Батзаяа дахин залгаад “яах вэ Ганаа амьсгалахаа больчихлоо түргэн ирж амжсангүй” гэж хэлээд уйлж байгаад утсаа тасалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64-р хуудас/,

гэрч Б.Буянбатын: “....Ганаа нь унтаж байгаа бололтой хурхираад байсан. Түүний хамраас нус гоожсон байсныг Ээгий 00-ийн цаасаар арчиж өгсөн. Ганаа нөгөө хэвтэж байсан газраа унтаад байгаа бололтой хөдөлгөөнгүй байж байсан. Би нөгөө хэдэд “наад хүн чинь өдрөөс хойш сэргэхгүй яагаад байгаа юм бэ? Уулаа уулаа гэхэд ингэтлээ сэргэхгүй удна гэж юу байсан юм, Энержид ажилладаг сурагтай байсан тэндхийн эмчид үзүүл” гэж хэлсэн. Заяа, Төрөө хоёр нээрээ эмчид үзүүлье яагаад босохгүй байна гэж хэлээд Ганааг манай орны одъяал дээр тавьж дамжилж машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд эмнэлэг орно гээд явсан. Түүнээс хойш тэд эргэж ирээгүй, маргааш өглөөгүүр 06 цагийн үед над руу Заяа, Төрөө хоёр утсаар над руу яриад Ханбогдын эмнэлэгт очихоор явж байтал Ганаа замдаа өнгөрчихлөө гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66-р хуудас/,

гэрч Б.Нандинцэцэгийн: “...2016 оны 07-р сарын 03-ны шөнийн 03 цаг 56 минутанд манай эмнэлгийн сувилагч Нарантуяа миний утас руу залгасан байсан. Би утасны дууг хаачихсан байсан тул дуудлагыг сонсоогүй байсан. Удалгүй манай эмнэлгийн жолооч Д.Батбаяр гэрт ирээд алсын дуудлаганд явах болсныг хэлсэн. Тэгээд бид эмнэлэг дээр ирээд сувилагч Нарантуяаг эм тарианы хайрцагтай нь аваад бас нэг залууг машиндаа суулгаад Оюутолгойн уурхай чиглээд явж байтал Оюутолгойн наана Ланд 80 маркийн машинтай 04 цаг өнгөрч байхад тааралдсан. Тухайн машинтай хүмүүс Цагаан хаднаас дуудлага өгчихөөд өөрсдийн машинаар сум руу ирж байсан юм билээ. Тэгээд машины арын суудалд хэвтүүлсэн хүнийг үзэхэд тухайн хүний зүрх зогссон, хоёр нүдний хүүхэн хараа өргөссөн, шуу гүрээний пульс гарт тэмтрэгдэхгүй, зүрхний авиа сонсогдохгүй нас барсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-р хуудас/,

гэрч Ц.Нарантуяагийн: “...Тэр шөнө буюу 2016 оны 07-р сарын 02-ноос 03-нд шилжих шөнө би Ханбогд сумын эмнэлэгт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Тухайн шөнийн 01 цаг 43 минутын үед манай дүү Сарантуяагийн нөхөр Энхтөр миний 88668184 дугаарын утас руу 88031550 гэсэн өөрийнхөө дугаараас залгаад “Манай найз өдрөөс хойш унтаад сэрэхгүй байна, бие нь жаахан хөшингөдүү болчихоод Цагаан хадны эмч дээр үзүүлээд байж байна” гэж ярьсан. Бид явсаар Оюутолгойн наахна явахад тэд урдаас Ланд 80 машинтай ирсэн. Тэгээд эмч Ландны арын суудалд хэвтүүлсэн хүнийг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-р хуудас/,

Задлан шинжилгээний 60 дугаар дүгнэлт, шинжээчийн 5926, 395, 5925, 4392, 5953, 5929, 5930, 36-16 дугаар дүгнэлтүүд, шинжээч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-127-р хуудаст/ зэрэг үйл баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2. Шүүгдэгч Б.Батзаяа, Б.Энхтөр нар нь дээрх цаг хугацаанд хохирогч Гантулгыг тээврийн хэрэгсэлд зөөвөрлөж оруулах, буулгах үедээ “ходоодны ханын урагдал, цооролт” буюу хүнд гэмтлийг болгоомжгүй учруулсан үйлдэл нь:

шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “…Ганаа өмнөх шигээ хэвийн байдалтай байж байснаа намайг майхан хураачихаад хартал машины буруу талд дээшээ хараад газарт тэрийгээд жаахан эвгүй амьсгаадсан байдалтай босохгүй хэвтээд байсан. Түүнийг өмдөндөө баачихсан байна гээд өмдийг нь бандаажны хамт  Энхтөр ах тайлж тэнд нь орхиод өөрийг нь ямарч хувцасгүй шалдангаар нь Ландны арын багажны хаалгаар машинд өргөж оруулсан.” гэх мэдүүлэг,

гэрч Б.Эрдэнэбатын: “…Энхтөр, Батзаяа хоёр машины араас Ганааг өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн. Толгойг нь арай өндөрлөг газарт тавиад биеийг нь усанд хийсэн. Тэр ус нь сайран дээр тогтсон бага хэмжээтэй тунгалаг ус байсан. Энхтөр жижиг салфетка барьчихсан Ганаагийн биеийг арчаад усаар угаасан.” гэх мэдүүлэг,

гэрч Э.Мөнхболдын: “…Ганаа яагаад ч юм шалдан болчихсон согтоод тасарчихсан юм шиг байхад нь Энхтөр, Заяа хоёр машины ард багажинд өргөж хийсэн. Тэгээд бүгд машиндаа суугаад хөдөлж байхад Энхтөр ах Заяа хоёр хоорондоо инээлдээд өмдөндөө бааж маалаа гээд Ганаагийн талаар шоолонгуй ярьж байсан. Тэгээд би эргээд унтчихсан байсан, нэг сэргэхэд Очир Төвийн үйлдвэрийн ойролцоох сайран дээр тогтсон усны ойролцоо очсон. Энхтөр Заяа хоёр машины арыг онгойлгоод Ганааг хөл гарнаас нь дамжилж өргөөд шалбааг дотор оруулж хэвтүүлсэн, Ганаа ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Энхтөр хөлөөрөө Ганаагийн бие рүү ус цацаж байсан.” гэх мэдүүлэг,

Шинжээчийн 60 дугаартай дүгнэлт, шинжээч эмч С.Шүрцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-р хуудас/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх учир гэм буруутайд тооцов.

3. Шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь дээрх цаг хугацаанд иргэн Ц.Гантулгыг өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай, амь нас эрүүл мэндэд нь аюул учирсан нөхцөлд найз нөхдийн хувиар /харилцан итгэлцлээр/ хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисоны улмаас хохирогч нас барсан үйлдэл нь:

гэрч Э.Мөнхболдын: “...Тэгээд бүгд машиндаа суугаад хөдөлж байхад Энхтөр ах Заяа хоёр хоорондоо инээлдээд өмдөндөө бааж маалаа гээд Ганаагийн талаар шоолонгуй ярьж байсан. Тэгээд би эргээд унтчихсан байсан, нэг сэргэхэд Очир Төвийн үйлдвэрийн ойролцоох сайран дээр тогтсон усны ойролцоо очсон. Энхтөр Заяа хоёр машины арыг онгойлгоод Ганааг хөл гарнаас нь дамжилж өргөөд шалбааг дотор оруулж хэвтүүлсэн, Ганаа ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Энхтөр хөлөөрөө Ганаагийн бие рүү ус цацаж байсан.” /хавтаст хэргийн 58-62-р хуудас/

гэрч Б.Эрдэнэбатын: “...Тэд гарьяа, явья Ганаа дээр очье.  Тэр өмд хамдандаа чацга алдчихсан чацга царайлаад хэвтэж байгаа, очиж авья гээд Батзаяа согуту байдалтай яриад байсан...Энхтөр, Батзаяа хоёр машины араас Ганааг өргөж буулгаад тогтоол усанд хэвтүүлсэн. Толгойг нь арай өндөрлөг газарт тавиад биеийг нь усанд хийсэн. Тэр ус нь сайран дээр тогтсон бага хэмжээтэй тунгалаг ус байсан. Энхтөр жижиг салфетка барьчихсан Ганаагийн биеийг арчаад усаар угаасан. Тэнд манай буудлаас авч гарсан тал шил архийг ууцгаасан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 63-64-р хуудас/

гэрч Д.Ууганбаярын “...Эрдэнэбат бид хоерыг буудалдаа байж байхад Батзаяа 4 найзтайгаа ороод ирсэн. Тэр үед талийгаач хамт ирээгүй ...  бид нар бөөнөөрөө Батзаяагийн ланд 80 маркийн машинд суугаад Цагаан хаднаас баруун хойш хээр газар очсон. Талийгаач чармай нүцгэн газар хэвтэж байсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 65-р хуудас/

гэрч Б.Буянбатын: “...Би нөгөө хэдэд “наад хүн чинь өдрөөс хойш сэргэхгүй яагаад байгаа юм бэ? Уулаа уулаа гэхэд ингэтлээ сэргэхгүй удна гэж юу байсан юм, Энержид ажилладаг сурагтай байсан тэндхийн эмчид үзүүл” гэж хэлсэн. Заяа, Төрөө хоёр нээрээ эмчид үзүүлье яагаад босохгүй байна гэж хэлээд Ганааг манай орны одъяал дээр тавьж дамжилж машиныхаа хойд суудал дээр хэвтүүлээд эмнэлэг орно гээд явсан. Түүнээс хойш тэд эргэж ирээгүй, маргааш өглөөгүүр 06 цагийн үед над руу Заяа, Төрөө хоёр утсаар над руу яриад Ханбогдын эмнэлэгт очихоор явж байтал Ганаа замдаа өнгөрчихлөө гэж ярьсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 65-66-р хуудас/

гэрч Д.Бархасжавын өгсөн: “...2016 оны 07-р сарын 02-оос 03-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байх үөд Цагаан хаданд миний амьдардаг байрны хаалгыг хүн тогшихоор нь нээтэл зүс таних махлагдуухан залуу байсан. Тэр залуу “эмчээ найзын маань бие муудаад байна та үзээд өгөөч” гэсэн.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 72-р хуудас/

гэрч Б.Нандинцэцэгийн өгсөн: “...2016 оны 07-р сарын 03-ны шөнийн 03 цаг 56 минутанд манай эмнэлгийн сувилагч Нарантуяа миний утас руу залгасан байсан. Би утасны дууг хаачихсан байсан тул дуудлагыг сонсоогүй байсан. Удалгүй манай эмнэлгийн жолооч Д.Батбаяр гэрт ирээд алсын дуудлаганд явах болсныг хэлсэн. Тэгээд бид эмнэлэг дээр ирээд сувилагч Нарантуяаг эм тарианы хайрцагтай нь аваад бас нэг залууг машиндаа суулгаад Оюутолгойн уурхай чиглээд явж байтал Оюутолгойн наана Ланд 80 маркийн машинтай 04 цаг өнгөрч байхад тааралдсан... гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 73-р хуудас/

гэрч Д.Бархасжавын: “...1 цаг өнгөрч байхад очсон хэрнээ Н.Нарантуяатай 01.43 минутанд утсаар ярьсан бөгөөд эргээд 03.45 минутанд дуудлага өгсөн зэрэг нөхцөл байдлаас үнэлэж дээрх үйл баримтаар талийгаач Гантулгыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Батзаяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл хэсэгт заасан журмыг баримтлан түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжилсэн оршуулгын зардал бусад хохирлыг нөхөн төлсөн, хохирогч түүнд гомдол саналгүй байгаа, мөн түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Мөн түүнчлэн түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох бөгөөд түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцвол зохино.

Шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарын хувьд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдний хувийн байдлыг харгалзан хохирогч шүүгдэгч нарт гомдол саналгүй гэх саналын үндсэн дээр тэдэнд дээрх зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч Н.Хүрэлбаатарын хувьд хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Цэвэлмаа нь хохирол төлбөрт бодит зардлыг барагдуулсан, одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгавал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2012 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр Прокурорын газраас шүүгдэгч  Бундаг овогт Борын Батзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан

                 Шүүгдэгч Бундаг овогт Борын Батзаяаг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

                 Шүүгдэгч Бундаг овогт Борын Батзаяа, Боржигон овогт Баянмөнхийн Энхтөр нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан буюу мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

                 Шүүгдэгч Боржигон овогт Баянмөнхийн Энхтөр, Тайчууд овогт Дэлгэрцогтын Мөнх-Эрдэнэ нарыг хүнийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх буюу 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.          

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Батзаяад Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 / тав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2012 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Батзаяад 2015 оны 12 сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 3 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг багтааж, нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сарын хорих ялаар тогтоосугай.                 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батзаяагийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар Б.Батзаяагийн цагдан хоригдсон 364 /гурван зуун жаран дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт дээрх зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

            9. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батзаяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Б.Батзаяа, Б.Энхтөр, Д.Мөнх-Эрдэнэ нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй Д.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдсон хоноггүй, Б.Энхтөр 14 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Ц.Гантулгын өмсч явсан гэх бор шар өнгийн тэлээтэй эрэгтэй хүний шаргал өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн даавуун малгай 1 ширхэг, хар өнгийн богино ханцуйтай футволк 1 ширхэг, хар өнгийн тэлээтэй хар саарал өнгийн жинсэн өмд 1 ширхэг, 0,75 литрийн Ерөөл гэсэн нэртэй архины нэртэй архины хүзүү орчимд хагарсан, бөглөө бүхий шилний хагархай, шилний бөглөө 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.БАТТУЛГА

 

        ШҮҮГЧИД                                                      Ц.УРАНГУА

 

                                                                                          С.ӨЛЗИЙ-ОТГОН