2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1068

 

 

 

 

                        

 

 

      2025          04             17                                        2025/ШЦТ/1068

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн, 

улсын яллагч: Б.Одонтуяа /Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор томилолтоор/, 

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг (ҮД:0146) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт Б**-ийн Б**-д холбогдох эрүүгийн 2503000000299 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр, ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, эхийн хамт, ** дүүргийн ** дугаар хороо, Т**-ын задгай ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

** овогт Б**-ийн Б** /РД:*************/

 

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Т**-ын замд 2025 оны 02 дугаар сарын 14-ний 00 цаг, 40 минутын үед “Тоёота королла” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Т**-ын замд ** оны ** дугаар сарын **-ний 00 цаг, 40 минутын үед “Тоёота королла” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчсөн...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б**-ын “...гэм буруутай...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2503000000299 дугаартай хэргээс:

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч, дэд ахлагч Ё.Энхжаргалын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /1.58/, дэслэгч О.Батхишигийн илтгэх хуудас, /хх-н 02-03 дугаар тал/,

Жолоочийн    согтуурсан эсэхийг шалгасан “Queen Alcodetect Pro” маркийн драгер төхөөрөмжийн баримт, /1.58/ /хх-н 04 дүгээр хуудас/,

Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа /2025-01-13-ны өдөр эрхээ хасуулсан/, /хх-н 15 дугаар тал/,

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 510 дугаартай шийтгэвэр, /тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан/, /хх-н 23-25 дугаар тал/  болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Т**-ын замд 2025 оны 02 дугаар сарын 14-ний 00 цаг, 40 минутын үед “Тоёота королла” маркийн **-** ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг зөрчиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын ЗЦ Хэлтсийн /цагдаа/ зохицуулагч, дэд ахлагч Ё.Энхжаргалын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, /1.58/, дэслэгч С Батхишигийн илтгэх хуудас, /хх-н 02-03 дугаар тал/, жолоочийн согтуурсан эсэхийг шалгасан “Queen Alcodetect Pro” маркийн драгер төхөөрөмжийн баримт, /1.58/ /хх-н 04 дүгээр тал/, цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Жолоодох эрхийн лавлагаа /2025-01-13-ны өдөр эрхээ хасуулсан/, /хх-н 15 дугаар тал/, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 510 дугаартай шийтгэвэр, /тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан/, /хх-н 23-25 дугаар тал/ болон хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний 00 цаг 40 минутын үед ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын замд “Тоёота королла” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан заалтыг зөрчсөн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” байхыг шаардсан ба шүүгдэгчийн дээрх  үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Хохирол төлбөрийн тухайд

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй байх тул шүүгдэгч Б.Б**-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3500/гурван мянга таван зуу/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000/гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгч Б.Б-д ногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид   эрүүгийн   хариуцлага   хүлээлгэхэд  Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 6.5

дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон            

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ** овогт Б**ийн Б**-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг  жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуурсан нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б**-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3500/ гурван мянга таван зуу/-нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн  хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын  биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч  тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Б-д ногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолж ялын биелэлтэд хяналт тавихыг Цагдаагийн Ерөнхий Газарт даалгасугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.Б нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ЭРДЭНЭЧИМЭГ