| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 195/2025/0838/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1075 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1075
2025 04 17 2025/ШЦТ/1075
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мядаг хөтлөн,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Н.Т нарыг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ** овогт **-ийн Т**-нд холбогдох эрүүгийн 2408029510277 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ** ресторанд хоол хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл **, аав, ээж, дүүгийн хамт ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
** овогт Н**-ийн Т** /РД:**************/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Т нь “...** ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 56 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** сургуулийн автобусны буудлын явган хүний зохицуулдаг гарц дээр ** маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно; гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 53 настай, эмэгтэй Н.Э-ийг /РД: АЮ71081763/-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.Т нь “...А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 56 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** сургуулийн автобусны буудлын явган хүний зохицуулдаг гарц дээр ** маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно; гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 53 настай, эмэгтэй Н.Э /РД: **************/-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Тэмүүлэнгийн өгсөн “...маргахгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408029510277 дугаартай хэргээс
102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-ийн 9 дүгээр тал/,
3ам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар тал, 87-91 дүгээр тал/,
Хохирогч Н.Э**-ийн: “...2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ** их сургуулийн ертөнцийн зүгээр урд талын авто сургуулийн автобусны буудлын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлд явган хүний ногоон гэрэл асах үед гарцаар ганцаараа гарч байхад ертөнцийн баруунаас зүүн чиглэлд явж байсан мопед унасан үл таних эрэгтэй миний биеийн зүүн хөл, зүүн суга орчим газарт мөргөж би засмал зам дээр унасан... Надад ямар ч хохирол нөхөн төлсөн зүйл байхгүй, нэг ч удаа холбоо бариагүй, ямар нэгэн байдлаар холбогдож гэмтлийн талаар асуусан зүйл байхгүй...хэрэгт хавсаргасан хохирлуудыг нэхэмжилнэ. Би Натул эмнэлэгт 1 сарын цалин 1.600.000 төгрөгийн цалинтай мэсийн үйлчлэгчээр ажилладаг. 3 сарын хугацаанд өөрийн ажлаа хийж чадаагүй тул цалингаа бас нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 16, 80 дугаар тал/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.С**-ийн: “...Манай ** ХХК-ний эзэмшлийн тээврийн хэрэгсэл, 2022 онд 2,700,000 төгрөгөөр худалдаж авсан, тухайн үед дугуй авч байгаа юм шиг л худалдаж авсан. Ямар нэгэн бичиг баримт байхгүй... Хуулийн дагуу гарсан хохирлыг хариуцна. Хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгосон байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 83, 86 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.08.09-ний өдрийн шинжээчийн 10320 дугаартай “… Н.Э-ийн биед зүүн 5,6-р хавирга суганы урд шугамаар, 5-8-р хавирга далны шугамаар хугарал, тархи доргилт, зүүн тохой, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Хавирганы хугарал гэмтэлд хүндэвтэр хохирол тогтоогдоно. Тархи доргилт, зүүн тохой, өвдөг, шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэлд хөнгөн хохирол тогтоогдоно.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
Тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2024.09.24-ний өдрийн: Н**-ын Э**-ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх 1027 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.31-ний өдрийн:
Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шинжилгээнд тэнцэнэ.
Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь мотоциклын ангилалд хамаарна.
Шинжилгээнд ирүүлсэн мотоцикл нь 125 сс хөдөлгүүрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй байна гэх 3157 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн 2025.02.20-ны өдрийн 297 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 117 дугаар тал/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчоос хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 44-71 дүгээр тал/,
Н.Т**-ийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/,
Н.Э**-ийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 100-102 дугаар тал/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025.02.19-ний өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-112 дугаар тал/,
ЭМДЕГ-ын санхүү бүртгэлийн хэлтсийн 2025.03.12-ны өдрийн: “...511.860 төгрөгийг 2025.03.11-нд төлсөн нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-ийн 134 дүгээр тал/ зэрэг бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Т-нь “...А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 56 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** сургуулийн автобусны буудлын явган хүний зохицуулдаг гарц дээр ** маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно; гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох ** настай, эмэгтэй Н.Э /РД: ******************/-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээлэл /хх-ийн 9 дүгээр тал/, зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар тал, 87-91 дүгээр тал/, хохирогч Н.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 16, 80 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.Сүндэръяагийн мэдүүлэг /хх-ийн 83, 86 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.08.09-ний өдрийн 10320 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухай 2024.09.24-ний өдрийн 1027 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024.10.31-ний өдрийн 3157 дугаартай дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар тал/, тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Бат-Эрдэнийн 2025.02.20-ны өдрийн 297 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хх-ийн 117 дугаар тал/, эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, хохирогчоос хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 44-71 дүгээр тал/, Н.Т**-ийн жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 93 дугаар тал/, Н.Эрдэнэчимэгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 100-102 дугаар тал/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025.02.19-ний өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 108-112 дугаар тал/, ЭМДЕГ-ын санхүү бүртгэлийн хэлтсийн 2025.03.12-ны өдрийн тодорхойлолт/хх-ийн 134 дүгээр тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаардахаар хуульчилсан байх ба шүүгдэгч Н.Т**-ийн “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа уг ангилал шаардсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон энэ үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд, шүүгдэгч Н.Т нь “...А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 10 цаг 56 минутын орчимд, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ** сургуулийн автобусны буудлын явган хүний зохицуулдаг гарц дээр ** маркийн мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул,хохирол учруулахгүй,хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн дүрмийн 8.9-д заасан “Гэрэл дохио нь дараах утгатай байна: б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж байгааг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 8.19-т зааснаас бусад тохиолдолд замын тухайн хэсэг рүү (энэ дүрмийн 8.18-д заасан зогсох газар руу) нэвтрэн орохыг хориглоно; гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох ** настай, эмэгтэй Н.Эрдэнэчимэг /РД:********************/-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирогч Н.Э-т хүндэвтэр хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч нь “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь холбогдох байгууллагын тодорхойлолтоор тогтоогдсон энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүх дүгнэсэн болохыг тэмдэглэж байна.
Хохирол төлбөрийн тухайд
Хохирогч Н.Э нь хавтаст хэргийн 104-105 дугаар талд шүүгдэгч Н.Т-ээс 10,000,000 төгрөг авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь тогтоогдож байна.
Хохирогч Н.Эг нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн төвөөс 511,860 /таван зуун арван нэгэн мянга найман зуун жаран мянга/ төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх тул /хх-ийн 134 дүгээр тал/ уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д заасны дагуу шүүгдэгч Н.Т нь төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Н.Т-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Н.Тэмүүлэнд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор, бусад төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Тэмүүлэнг хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Т-д тайлбарлаж байна.
Шүүгдэгч Н.Т-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар болон Цагдаагийн Ерөнхий Газарт тус тус даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн
хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Э-т 10,000,000 /арван сая/-н төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 511,860 /таван зуун арван нэгэн мянга найман зуун жаран мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т**д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ** овогт Н**ийн Т**-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Т-г хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Н.Т-д мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Т-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар болон Цагдаагийн Ерөнхий Газарт тус тус даалгасугай.
5. Шүүгдэгч Н.Т нь Эрүүл мэндийн даатгалын санд 511,860 /таван зуун арван нэгэн мянга найман зуун жаран мянга/ төгрөгийг, хохирогч Н.Э-т 10,000,000 /арван сая/-н төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
6. Хохирогч Н.Э нь гомдол саналгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ