Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0910

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Б******* би, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын даргад холбогдуулан гаргасан ...НХААГ/202204431 дугаартай, Нийслэлийн өмчийн томоохон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /10 барилга, байгууламж/ зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслэл болгон П******** **** ******* ********* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий М***-**** ***** ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч хянаад,

 

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:          

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Тус компани нь танай Шүүхэд хандан НХААГ/202204431 дугаартай, Нийслэлийн өмчийн томоохон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /10 барилга, байгууламж/ зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслэл болгон П******** **** ******* ********* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, мөн хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслэл болгон П******** **** ******* ********* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж гомдол гаргасан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн дээрх гомдлоос бүрэн татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М***-**** ***** ХХК нь НХААГ/202204431 дугаартай, Нийслэлийн өмчийн томоохон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /10 барилга, байгууламж/ зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслэл болгон П******** **** ******* ********* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй байхаар, мөн тус хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж ... гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж холбогдох баримтад гарын үсэг зурсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг өмчийн харилцааны газрын даргад холбогдуулан гаргасан ...НХААГ/202204431 дугаартай, Нийслэлийн өмчийн томоохон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ /10 барилга, байгууламж/ зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, мөн хууль бус сонгон шалгаруулалтыг үндэслэл болгон П******** **** ******* ********* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээс нэхэмжлэгч М***-**** ***** ХХК бүхэлд нь татгалзсаныг баталж, тус захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                    М.Б*******