Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/220

 

2025        05         19                                         2025/ШЦТ/220

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

-улсын яллагчаар Б.Цогзолмаа /онлайн/,

-хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл /онлайн/,

-шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-ын Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2434**** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт А-ын Б, регистрийн **** дугаартай, 1973 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн *** тоотод оршин суудаг.

урьд:

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасаар дээрх ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил 4 сарын хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 сарын баривчлах ялыг энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ял дээр нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг 3 сарын хугацаагаар хорих ял,

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан гэв.

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Б нь 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн **** гэх газарт түүний хүү Б.Д-ийг заамдаж, маргалдсан гэх шалтгаанаар Э.Э-ныг мотоциклоор зүүн хөлөн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий” Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар “хүндэвтэр хохирол” учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч А.Б нь Э.Э-ыг мотоциклоор зүүн хөлөн тус газарт нь мөргөж, эрүүл мэндэд нь зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

1.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлнө” гэв.

 

Эрүүгийн 2434**** дугаартай хэрэгт:

 

-Хохирогч Э.Э-ы  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/, /хавтаст хэргийн 14-15 дугаар тал

-Гэрч Б.Д-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, 

-Гэрч М.Э-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

-Гэрч М.Э-ны мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,

-Гэрч Э.Э-ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

-Шүүгдэгч А.Б-гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай “...Э.Э-ы биед зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дугаар тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай ... Тухайн гэмт хэргээс шалтгаалан иргэн Э.Эы сэтгэцэд хор уршиг учирсан байна. Э.Э-ы сэтгэцэд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..." гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

-"Цагаан шонхрын жигүүр" НҮТББ-н 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01/59 дугаартай ... Тус хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж үзэхэд тээврийн хэрэгслийг бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах хэлбэрээр ашигласан үйл баримт авагдсан тул зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох шинжилгээ хийж, дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэн тул урилгыг хүлээн авахаас татгалзсан болохыг үүгээр мэдэгдэж байна..." гэсэн утга бүхий албан тоот /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

-"Дамно үнэлгээ" ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ТЦ-24-133 дугаартай "Даюун маркийн мотоциклийг 1.260.000 төгрөг” гэж үнэлсэн үнэлгээ /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.Б нь 2024 оны 7 дугааp сарын 03-ны өдөр Төв аймгийн *** гэх газарт гэрч Э.Э, Б.Д нар нь А.Бг мотоциклоор морь хөөсөн асуудлаас болж маргалдаж, барьцалдсан,

уг маргааныг М.Э, Э.Э нар салгасан боловч Э.Э, Б.Д нар уг асуудлаас болж үл ойлголцон маргалдаж, заамдалцан зогсож байхад нь,

 шүүгдэгч А.Б Э.Э-ыг  мотоциклоор мөргөсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч Э.Э-ы эрүүл мэндэд ” зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр “ хохирол учирсан нь Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд нь нэг нөгөөгөө үгүйсгэхгүйгээр хоорондоо харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн дүрсэлж байна.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Шүүхээс тогтоосон гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх явцад хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тусгай мэдлэг, мэргэшил бүхий шинжээчийн гаргасан Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай дүгнэлтэд: “...Э.Э-ы биед зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хүндэвтэр хохирол”-д хамаарч байна.

 

Шүүгдэгч А.Б нь бусдын эрх чөлөөнд халдаж, биед нь гэмтэл учруулсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Э.Э-ны биед халдан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Хохирогч Э.Э-ы биед зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, мултрал, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүгдэгч А.Бгийн мотоциклоор зүүн хөлөн тус газарт нь мөргөсөн үйлдлийн улмаас учирсан нь тогтоогдож байх тул  хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч А.Бг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

1.5 Хохирол хор уршиг

 

Хохирогч Э.Эы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч А.Б нь эмчилгээний зардал болон, замын зардал /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ирсэн зардал 215.650 төгрөг/ нийт 6.632.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч А.Б нь 4.500.000 төгрөг төлж, үлдэх 2,132,000 /хоёр сая нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийг шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч А.Б нь завсарлага авч, завсарласан хугацаанд буюу 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр төлсөн,

Мөн хохирогч Э.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1,245,440 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан 1,245,440 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч А.Б нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын санд 1,245,440 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч А.Бгаас энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч Э.Э нь сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул шүүх хохирогчийн сэтгэцийн хор уршигтай холбоотой асуудлыг хянан хэлэлцээгүй бөгөөд хохирогч Э.Э нь “зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал”-ийн гэмтлээ эмчлүүлэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч Б.Цогзолмаагаас:

Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогчид хохирол төлбөр төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Шүүгдэгч энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяраас:

Шүүгдэгч хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч шүүгдэгчийн харилцаа зэргийг харгалзан торгуулийн ялыг багасгаж өгнө үү” гэсэн саналыг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлээс:

“Хохирогч утсаа авахгүй байна. Хохирогчийн дансаар мөнгө орсон бол төлөгдсөн гэж үзнэ. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 57-тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 59 тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 60 тал/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 61 тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 62 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 73 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 77-96 тал/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон тул,

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000  төгрөгийн торгох ялыг торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.

 

2.3 Бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2434**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Даюун” маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч шүүгдэгч А.Бд /регистрийн ***** дугаартай/ буцаан олгож,

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон.

 

ТОГТООХ нь:

 

        1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ын Б-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А-ын Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор биелүүлэхийг шүүгдэгч А.Б-д сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Шүүгдэгч А.Б нь хохирогч Э.Эд гэмт хэргийн улмаас учирсан нийт 6.632.000 /зураан сая зургаан зуун гучин хоёр/ төгрөгийн хохирлыг, Эрүүл мэндийн даатгалын санд 1,245,440 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг төлсөн, шүүгдэгч А.Бгаас энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч Э.Э нь сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, хохирогч Э.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2434003980038 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Даюун” маркийн мотоциклийг /А/ хууль ёсны эзэмшигч шүүгдэгч А.Б-д /регистрийн **** дугаартай/ буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн 2434**** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцон гаргуулах зардалгүйг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

10.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гом  дол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ