Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/148

 

 

 

 

 

 

 

   2025      05         08                                          2025/ШЦТ/148

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч ***************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э*********ын С**********т холбогдох эрүүгийн 2438004********* дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************** нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд согтуурсан мансуурсан үедээ, өөрт нь хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан хязгаарласан хохирогчийн байнгын үйлдлийн улмаас сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 3**** тоотод ах ***************ын хэвлийн тус газарт хутгаар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай  хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***************** нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд согтуурсан мансуурсан үедээ, өөрт нь хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан хязгаарласан хохирогчийн байнгын үйлдлийн улмаас сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 3**** тоотод ах ***************ын хэвлийн тус газарт хутгаар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай  хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438004********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тэр орой цагийг нь сайн санахгүй байна, ямартай ч харанхуй болсон байсан. Гэрээсээ гараад дэлгүүрээс нэг шил 0.75 граммтай Монгол гэх нэртэй архи аваад Мөрөн сумын 5 дугаар хороонд байрлах зах руу явган алхаж байхдаа ганцаараа нөгөө авсан архиа балгаж уугаад явж байтал араас манай төрсөн ах *************** машинтай ирээд намайг машиндаа суулгаад Мөрөн сумын арын тал руу гаргаж байгаад нилээн зодсон. Тэгээд машиндаа дахиж суулгаад гэртээ ирээд дахиад намайг зодож байсныг тэр үед миний хоолой боогдоод газар уначихсан байсан санаж байна. Нэг мэдэхэд С*********** дээрээс дарчихсан. Та ахыг хутгалчихлаа ш дээ гээд миний толгой нүүр хэсэг рүү цохиод байсан. *************** ах маань байнга зоддог. Эрүүл зүгээр байхад зодоод байдаг юм. Гарыг маань хүлж байгаад газар унагаж үсдэж дарж гараараа толгой болон нүүр рүү нэлээд олон удаа цохисон бараг 10 гаран минут зодсон. ...Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гарсан үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой би дүүгээ захын хажуу талын “МТ” шатахуун түгээх газрын орчмоос олж авсан. Манай дүү гартаа архи барьсан тэндээсээ бас уусан бололтой байсан. Дүүгээ машиндаа суулгаад тал дээр очиж зогсоод дүүгээ машинаасаа гаргаад загнаад зодоод бид хоёр хоорондоо ноцолдоод сүүлдээ би С**********ыг хүлээд машиндаа суулгаад гэртээ ирээд учир нь олдохгүй зүйл яриад байхаар нь уурандаа өшиглөж үснээс нь татаж газар унагаасан. Тэгээд газар унасан байх үедээ хашгираад орилоод байсан. Босоод гэрээс гараад гүйсэн. Би санаа зовоод араас нь хөөгөөд ард талын гудамжны үзүүрт араас нь очиж газар унагаж байгаад өөрөө дээрээс нь дараад би хоолойг нь боох маягтай дарж байсан чинь миний ар нуруу хэсэг рүү халуу дүүгээд байсан...Миний нурууг хутгаар хатгасан байсан...Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15, 100-101-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Г.А********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 4,354,881 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. ...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 4,354,881 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 20-р хуудас),

Гэрч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Том ах *************** дунд ахад хандаж чи архи ууж болохгүй гээд хэдэн үг хэлээд тал дээр зогсоод машинаасаа ***************** ахыг буулгаж ирээд 3 удаа алгадаад авсан. Тэгээд хэсэг машиндаа суулгаж байгаад гэрт ирээд ***************** ахыг би ор руу нь оруулаад хэвтүүлсэн юм. Том ах ч өрөөндөө ороод сууж байтал ***************** ах ахиж босож ирээд миний бие рүү сүнс орчихлоо энэ тэр гээд орилоод эхэлсэн чинь *************** ах өрөөнөөс гарч ирээд С**********ыг хэд хэдэн удаа алгадаад авсан. Би тэр үед гадаа 00 орохоор гараад сууж байтал ***************** ах гартаа хутга барьчихсан гараад ирсэн. Араас том ах *************** гарч ирээд *****************ыг болиулах гээд хашаанаас гараад хөөцөлдөөд явсан. Би ч араас нь гараад хартал том ах ***************** ахыг газар унагаасан. Хутгатай гар дээр нь өвдгөөрөө дарчихсан алив ахын дүү гарт нь байгаа хутгыг нь ав гэхээр нь би гараас нь хутгыг нь аваад нэлээн хол шидсэн юм. Тэгээд би С********** ахын дээр нь дарж хэвтээд босгохгүй байж байтал С******** ах гэр рүүгээ орох гэж явсан аа гэнэт ёооё намайг хутгалсан байна гээд газар суусан. Тэр үед ээж гэрээс гарч ирээд маш хурдан машиндаа том ахыг суулгаад нэгдсэн эмнэлэг рүү явсан. Тэгэхээр нь би С********** ахын гарыг үдээсээр хүлээд байж байтал гаднаас цагдаа ороод ирсэн ийм л зүйл болсон. ...Өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй, том ах харин С**********ыг архи уухаар нь уурлаж ганц нэг удаа бол алгадаж авах үе байдаг байсан...3 жилийн өмнө газ үнэрлээд байдаг болсон. Тэрнээсээ болж тархиндаа саажилттай болж улмаар сэтгэцийн өвчинтэй болсон гэж боддог...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч Б.А********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...С********** сэтгэцийн өвчинтэй сүүлийн 3 жилийн өмнөөс бол нэлээн хүндэрсэн, саяхан нилээн хүндэрсэн. Улаанбаатар хот руу явсан. Одоо бол улам дордож байгаа. Шар хадны эмнэлэгт нэлээн хэдэн удаа хэвтэн эмчлүүлж байсан. Ер нь өөрийгөө удирдах чадвар муу хүн. С******** ах нь бол байнга л С**********ыг харж хандаж байдаг юм....” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

Гэрч Г.Д*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Гэртээ янз бүрийн үйлдэл их гаргана жишээ нь: ....төмөр залгина, гар руугаа ямар ч хамаагүй тариа тарина, архи ууна, бензин үнэрлэнэ, шил зажилна, ...Ер нь миний хүүгийн энэ өвчин эдгэрэх найдвар маш бага гэж эмч нар хэлж байсан. ...Зан ааш бол гайгүй, уг нь зөөлөн хүүхэд үг дуу цөөтэй, тэгээд ихэнхдээ ганцаараа ярина инээнэ, миний бие рүү сүнс орчлоо гэх мэтээр солиорлын байдалтай зүйл их ярьдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 103-р хуудас),

Гэрч Б.Э*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ах С******** нь хааяа нэг бүр болохгүй болоод ирэхээр нь ганц нэг алгадсан зүйл байгаа юм шиг байгаа. Тэрнээс биш байнга тийм байдаггүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 105-106-р хуудас),

Шинжээч Н.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***************** нь бүрэн дунд боловсролтой, суурь боловсролын түвшинг илтгэж байгаа сорил бөгөөд энэ өвчний улмаас танин мэдэхүйн чадварууд цаг хугацааны явцад буурч ажиглагддаг. Харин хэрэг хариуцах чадварт өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгох удирдан чиглүүлэх чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 111-112-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас),

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-7-р хуудас),

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-9-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 12-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 576 дугаартай: “...1. ***************ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. ***************ын биед учирсан гэмтэл нь  хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-д зааснаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 33-р хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай: “...1. Шинжлүүлэгч ***************** /РК02290210/ нь F18.1 оноштой удаа дараа хэвтэн эмчлүүлж байсан. Одоо клиникт: -хараат байдлын хам шинж,

-шараа донтуулагч бодисоор тайлах байдал,

-ойгүйдлийн хам шинж,

-сонсголын болон харааны хий үзэгдэл,

-зан төрхийн өөрчлөлт,

-сэтгэл гутралын хам шинж,

-үгүйсгэх байдал,

-танин мэдэхүйн бууралт,

-ой тогтоолт бууралт,

-сэтгэхүйн задлан ялгах, нэгтгэн дүгнэх үйл ажиллагаа буурсан,

-оюун дүгнэлт хийх чадвар бууралт,

-мансууруулах бодисын хэрэглээг илрүүлэх сорил дүгнэлт: 26 оноо /мансууруулах бодисын хамааралтай/, эдгээрийг үндэслэн DS: F18- дэгдэмхий уусгагч бодисын шалтгаант сэтгэцийн ба зан төрхийн эмгэг,

2. сэтгэцийн олдмол эмгэг,

3. Анх 2020 оноос өвчин эхэлсэн. Удаа дараа хэвтэн эмчлүүлж байгаа.

4. ***************** /РК02290210/ нь сэтгэцийн өвчнөөр өвчилөн.

5. ***************** /РК02290210/ нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай.

6. ***************** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.

7. ***************** нь Хөвсгөл аймаг Нэгдсэн эмнэлгийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан барим бичгийг хавсаргав.

8. ***************** сэтгэцийн эмгэгтэй, цаашид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд хамрагдах шаардлагагүй болно...” гэх дүгнэлт (хх-ийн 38-42-р хуудас),

Эрүүл мэндийн бүртгэлийн СТ-1 өвчний түүх, эмчийн тэмдэглэл (хх-ийн 43-47-р хуудас),

Хохирогч ***************ын өвчний түүх (CТ-1) №293, мэс заслын тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, ерөнхий үзлэг, эмнэлэгт эмчлүүлсэн талаарх баримт (хх-ийн 125-192-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 57-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 58-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 59-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 61-73-р хуудас), Цагдаагийн ерөнхий газрын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 74-75-р хуудас), Эрүүл мэндийн бүртгэлийн СТ-1 өвчний түүх, эмчийн тэмдэглэл (хх-ийн 193-208-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2438004********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:    

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Ахыгаа хутгалж гэмтэл учруулснаа мэдэхгүй байсан бөгөөд ээж, дүү нараасаа маргааш өглөө нь мэдсэн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй...” гэв.

Шүүгдэгч ***************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.   

Шүүгдэгч ***************** нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд согтуурсан мансуурсан үедээ, өөрт нь хүч хэрэглэсэн, эрхшээл дарамтад оруулсан хязгаарласан хохирогчийн байнгын үйлдлийн улмаас сэтгэл санааны цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 3**** тоотод ах ***************ын хэвлийн тус газарт хутгаар хутгалж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий амь насанд аюултай  хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *****************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15, 100-101-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.А********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас), эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 20-р хуудас), гэрч ******************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 24-25-р хуудас), гэрч Б.А********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас), гэрч Г.Д*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 103-р хуудас), гэрч Б.Э*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 105-106-р хуудас), шинжээч Н.Үүрцайхын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 111-112-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-7-р хуудас), хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 8-9-р хуудас), эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 12-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 576 дугаартай дүгнэлт (хх-ийн 33-р хуудас), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 39 дугаартай дүгнэлт (хх-ийн 38-42-р хуудас), эрүүл мэндийн бүртгэлийн СТ-1 өвчний түүх, эмчийн тэмдэглэл (хх-ийн 43-47-р хуудас), хохирогч ***************ын өвчний түүх (CТ-1) №293, мэс заслын тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, ерөнхий үзлэг, эмнэлэгт эмчлүүлсэн талаарх баримт (хх-ийн 125-192-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.  

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч ***************ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч *******************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал, хуурмаг мэдээ тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, түүнчлэн хохирогчийн хууль бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгтэй байдалд оруулж хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учирсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан нөхцөл байдаг. Түүнчлэн тухайн нөхцөл байдалд өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас тухайн нөхцөл байдлыг зөвөөр үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ***************** нь хохирогч ***************ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч *****************ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Г.А******** нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 4,354,881 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч ***************ад 4,354,881 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 20-р хуудас), хохирогч ***************ын өвчний түүх (CТ-1) №293, мэс заслын тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, ерөнхий үзлэг, эмнэлэгт эмчлүүлсэн талаарх баримт (хх-ийн 126-193-р хуудас) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *****************аас 4,354,881 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй эрэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгчийн эх нь торгуул төлбөрийг төлөх боломжтой талаарх баримтаа шүүхэд гаргаж өгсөн...” гэв. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 61-73-р хуудас) зэргээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч *****************т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж шүүгдэгч *****************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************т  зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 6 сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглох нь зүйтэй байна.

Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11 см, бариул нь 10 см, нийт 21 см урттай хөх өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2438004********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б****** овогт Э*********ын С**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э*********ын С**********ыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. С**********ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээр тогтоож, 6 (зургаа) сарын хугацаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш явахыг хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э. С********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч *****************ын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****************аас 4,354,881 (дөрвөн сая гурван зуун тавин дөрвөн мянга найман зуун наян нэг) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгал санд олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 11 см, бариул нь 10 см, нийт 21 см урттай хөх өнгийн хуванцар иштэй ахуйн хэрэглээний хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Эрүүгийн 2438004********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****************т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР