| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2021/02824/И |
| Дугаар | 183/ШШ2022/01397 |
| Огноо | 2022-05-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 183/ШШ2022/01397
| 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр | Дугаар 183/ШШ2022/01397 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, худалдааны гудамж, Пеарл тоуэр,******* хаягт байрлах,******* ББСБ ХХК /рд:*******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд*******/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, хотхон 53 дугаар байрныод оршин суух,******* онд төрсөн,*******тай, эрэгтэй, Буурлууд овогт*******ын******* /рд:ЧЖ85092271/,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, хотхон 53 дугаар байрныод оршин суух,******* онд төрсөн,*******тай, эмэгтэй, Мянгад овогтын /рд:ХА87031901/,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 722 848 505 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /ШТЭҮД-2044/,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагч нарын өмгөөлөгч Э.Билгүүн /ШТЭҮД-2080/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 722 848 505 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар Кредит ББСБ ХХК нь, нартай байгуулсан ЗГ2020/01-2401 тоот зээлийн гэрээгээр 370 000 000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр, нарын 3 хүний өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж 804 байрны хаягт орших орон сууцны зориулалттай 152м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан БГ2020/01-2401 тоот барьцааны гэрээ үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулан олгосон. Уг гэрээний хавсралт графикийн дагуу зээлдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр үндсэн зээлийн төлбөрт 370 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 103 932 979,05 төгрөг, нийт 473 932 979,05 төгрөгийг төлж барагдуулах байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 492 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна.д удаа дараа зээлийн төлөлт төлөхийг сануулж мэдэгдэх хуудас, шаардах хуудас зэргийг хүргүүлж байсан бөгөөд шаардлагыг хүлээж авсан ч төлөлт хийгээгүй. Тиймээс зээлийн төлбөр 369 998 555,19 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 722 848 505 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг, нарт холбогдуулан гаргаж байна” гэв.
2. Хариуцагч, нар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Батзаяа нь ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани нь Барилга угсралт, аялал жуулчлал, гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын материалын худалдаа, барилгын засвар зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Ковид-19 цар тахлын халдвар олон улсад анхлан тархаж эхэлсэн цаг үеэс цар тахлын ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар хилээ хаах, агаарын зорчигч тээврийг зогсоох, гадаад орнуудаас зорчигчдыг хөл хорионы дэглэмд байлгах, хүн амын дунд хөл хорионы дэглэмийг тогтоох зэрэг арга хэмжээ авч ажилласан. Монгол Улсын Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” №62 дугаар тогтоол 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гарсан ба Монгол Улс 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл бэлэн байдлын зэрэгт байсан. Энэ хугацаанд удаа дараа хатуу хөл хорио тогтоосон мөн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор зарим чиглэлээр үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас Батукостракшн ХХК-д 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр №02/700 дугаарт “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г олгосон ба уг гэрчилгээний хугацаа нь Ковид-19 буюу корона вируст цар тахалтай холбогдуулан гаргасан хорио цээрийн хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан. Дээрх шалтгаануудын улмаас гэрээний үүргийг гүйцэтгэх боломжгүй бол ихэнх улсуудад талууд нь гэрээний гүйцэтгэлийг түр зогсоох, эсвэл бүхэлд нь буюу хэсэгчлэн цуцлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй юм. Мөн дээрх нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” баталж, тогтоолын 8-д Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1020 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн байгууллагын активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам” -д тухай бүр өөрчлөлтийг оруулж, бизнесийн үйл ажиллагаа нь доголдож зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлт хийхэд хүндрэл үүссэн зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлөлтийн хугацааг сунгаж, нэмэгдүүлсэн хүү, алданги тооцохгүйгээр аливаа чирэгдэл, хүндрэл үүсгэхгүйгээр шийдвэрлэхийг ББСБ-уудад үүрэг болгосон. Зээлдэгчийн зүгээс нөхцөл байдлаа тайлбарлаж амаар, утсаар хүсэлт тавьж байсан ч Улаанбаатар Кредит ББСБ ХХК нь уг тогтоолыг хэрэгжүүлээгүй буюу хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, зээлдэгч талтай харилцан тохиролцоо хийгээгүй. Энэ үйлдэл нь зээлдэгчийг илүү өр төлбөрт оруулах хүү алданги тооцуулж хохироох сэдэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 563 680 693,47 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, уг төлбөрийг сарын хугацаанд төлнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас 460 өдрийн нэмэгдүүлсэн хүү буюу 50 713 636,72 хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул хүү шаардах эрхгүй, шүүхэд хандсанаар нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн боломжгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ 620 000 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум гаруй төгрөг болсон, харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 563 680 693,47 төгрөг буюу даруй 2 дахин бага байгаа, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул барьцаагаар үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “...Улаанбаатар Кредит ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас “...үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” гэсэн хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Хариуцагч нь Улаанбаатар Кредит ББСБ ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа,, нарын 3 хүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж, 804 дугаар байрны хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 152 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй байгаа хэдий ч ганцхан хүний зээлийн гэрээний өр төлбөрт 3 хүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь бусад өмчлөгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчихөөр байна. Гуравдагч этгээд нь 11 настай хүүхэд бөгөөд одоогоор тухайн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж, 804 дугаар байрны орон сууцанд өөрийн эцэг эхийн хамт амьдран суудаг. Гэтэл нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар олгосон хүүхдийн эрхийг ноцтой зөрчих,ий амьдрах, өсөх, хөгжих, хамгаалуулах зэрэг хүүхдийн язгуур эрх болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг иргэний эрх, амьдралын наад захын хэрэгцээг хязгаарлахаар байна. Иймд дээрх үндэслэлээр Улаанбаатар Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгч талаас, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ЗГ2020/01-2401 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн БГ2020/01-2401 дугаар барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалуулагчид өгөх мэдээллийн маягтын загвар,гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт,, нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зээл хүсэгчийн анкет,******* ББСБ ХХК-ийн Тээвэр хөгжлийн банк дахь 9010001270 тоот дансны хуулга, Хаан банк ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Зээлдэгчгийн 1016130107000009, 1016130107000040 тоот зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
5. Хариуцагч талаас, Батуконстракшн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбарыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.
6. Шүүх хариуцагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан******* ББСБ ХХК-иас банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Нэхэмжлэгч******* ББСБ ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд хариуцагч, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 369 998 555,60 төгрөг, зээлийн хүү 179 368 521,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 241 541,88 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан бөгөөд дээрх шаардлагыг нийт дүнг 614 394 330,19 төгрөг гэж тодорхойлсон.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 82 109 268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 130 623 төгрөг нийт 119 239 891 төгрөг гаргуулахаар ихэсгэсэн.
Ийнхүү ихэсгэснээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнэ 733 634 221,19 төгрөг болсон бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад нийлбэр дүнг алдаатай тооцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 10 785 716 төгрөгөөр багасгаж, анхны шаардлага 603 608 614 төгрөг, ихэсгэсэн шаардлага 119 239 891 төгрөг, нийт 722 848 505 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар Кредит ББСБ ХХК нь, нартай ЗГ2020/01-2401 тоот зээлийн гэрээгээр 370 000 000 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр, нарын 3 хүний өмчлөлийн Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж 804 байр хаягт орших орон сууцны зориулалттай 152м.кв талбайтай 4 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан БГ2020/01-2401 тоот барьцааны гэрээ үйлдэн талууд гарын үсэг зурж баталгаажуулан олгосон. Уг гэрээний хавсралт графикийн дагуу зээлдэгч нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр үндсэн зээлийн төлбөрт 370 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 103 932 979,05 төгрөг, нийт 473 932 979,05 төгрөгийг төлж барагдуулах байсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 492 хоногийн хугацаа хэтрүүлсэн.д удаа дараа зээлийн төлөлт төлөхийг сануулж мэдэгдэх хуудас, шаардах хуудас зэргийг хүргүүлсэн бөгөөд шаардлагыг хүлээж авсан ч төлөлт хийгээгүй. Тиймээс зээлийн төлбөр 369 998 555,19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 179 368 521,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 241 541,88 төгрөг, нийт 614 394 330,19 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний хүү 82 109 268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37 130 623 төгрөг, нийт 119 239 891 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэвч нэхэмжлэлийн нийлбэр дүнг алдаатай тооцоолсон байх тул нэхэмжлэлийн шаардлагаа илүү шаардсан 10 785 716 төгрөгөөр багасгаж, анхны шаардлага 603 608 614 төгрөг, ихэсгэсэн шаардлага 119 239 891 төгрөг, нийт 722 848 505 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг, нарт холбогдуулан гаргаж байна” гэв.
3. Хариуцагч, нар 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцан нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Э.Билгүүн нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Э.Батзаяа нь ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани нь барилга угсралт, аялал жуулчлал, гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын материалын худалдаа, барилгын засвар зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг. Зээлдэгчийн зүгээс ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас болж үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа талаар нэхэмжлэгчид тайлбарлаж амаар, утсаар хүсэлт тавьж байсан ч Улаанбаатар Кредит ББСБ ХХК нь зээлдэгч талтай харилцан тохиролцоо хийгээгүй. Энэ үйлдэл нь зээлдэгчийг илүү өр төлбөрт оруулах хүү алданги тооцуулж хохироох сэдэлтэй байна. Иймд хариуцагчийн зүгээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 460 өдрийн нэмэгдүүлсэн хүү буюу 50 713 636,72 хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул хүү шаардах эрхгүй бөгөөд шүүхэд хандсанаар нэмэгдүүлсэн хүү тооцох хууль зүйн боломжгүй болсон тул нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үлдэгдэл 563 680 693,47 төгрөгийг сарын хугацаанд төлнө. Мөн талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээгээр барьцаа хөрөнгийн үнэлгээ 620 000 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 1 тэрбум гаруй төгрөг, харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 563 680 693,47 төгрөг буюу даруй 2 дахин бага байгаа, мөн хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул барьцаагаар үүрэг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 15414 дүгээр шүүгчийн захирамжаарийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь Улаанбаатар Кредит ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулахдаа,, нарын 3 хүний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста Зайсан гудамж, 804 дугаар байрны хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 152 м.кв талбайтай, 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй байгаа хэдий ч ганцхан хүний зээлийн гэрээний өр төлбөрт 3 хүний өмчлөлийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь бусад өмчлөгчийн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчихөөр байна. Гуравдагч этгээд нь 11 настай хүүхэд бөгөөд одоогоор тухайн барьцааны зүйл болох орон сууцанд өөрийн эцэг эхийн хамт амьдран суудаг. Гэтэл нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хуулиар олгосон хүүхдийн эрхийг ноцтой зөрчих,ий амьдрах, өсөх, хөгжих, хамгаалуулах зэрэг хүүхдийн язгуур эрх болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах зэрэг иргэний эрх, амьдралын наад захын хэрэгцээг хязгаарлахаар байна. Иймд дээрх үндэслэлээр Улаанбаатар Кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Улаанбаатар Кредит ББСБ ХХК болон хариуцагч нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ2020/01-2401 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр Улаанбаатар Кредит ББСБ ХХК нь 370 000 000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 12 сарын хугацаатай, жилийн 36 хувийн хүүтэйд зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээ нь хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээ байна.
Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 370 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хүлээн авсан эсэхэд маргаагүй бөгөөд хариуцагч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
Хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээ “уг зээлийн мөнгөн хөрөнгийг Батуконстракшн ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан, ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож, зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж чадаагүй, энэ нь Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-гээр нотлогдоно” гэж тайлбарласан, Батуконстракшн ХХК-ийн гүйцэтгэх захирал нь болох нь тогтоогдох боловч тус компани нь зээлийн гэрээний нэг тал биш байхаас гадна дээрх гэрчилгээнд “...Батуконстракшн ХХК-ийн орлого эрс буурч санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнээс Швейцарийн танхимын арбитрын институцээс нэхэмжилсэн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал нь урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн” гэж дурдсан, тус зээлийн гэрээг тусгаагүй байна.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул мөн хариуцагчийн гаргасан “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй, шүүхэд хандсанаар нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй болсон” гэх тайлбар үндэслэлгүй юм.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх үндэслэлийн улмаас зээл төлөх боломжгүй болсон талаар зээл олгогч байгууллагад хандсан, хүсэлт хүргүүлсэн зэрэг баримтгүй, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан атал хариуцагчийн зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүд төлсөн төлбөрийг нэмэгдүүлсэн хүүд тооцож суутгасан нь хуулийн дээрх заалтад,
мөн нэхэмжлэгч нь гэрээ байгуулснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 25 сар 22 хоногийн хугацаанд нийт 285 640 000 төгрөгийн хүү төлөх үүрэг хариуцагчид үүссэнээс хариуцагчийн төлсөн 61 358 007 төгрөгийг хасаж, үлдэх 224 281 993 төгрөгийг хүүгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож 44 856 398 төгрөг шаардах эрхтэй атал 91 372 164 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү шаардсан ойлгомжгүй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасантай нийцэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагчгаас үндсэн зээлийн үлдэгдэл 369 998 555 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэлд 224 281 993 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44 856 398 төгрөг, нийт 639 136 946 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83 711 559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хариуцагч, нарт холбогдуулж гаргасан.
Зохигчдын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр БГ2020/01-2401 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нар барьцааны гэрээ байгуулагдсан эсэхэд маргаагүй, тус гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, насанд хүрээгүйийг төлөөлж түүний эх барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар тус барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй, барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол,, нарын өмчлөлийн Ү-2206037072 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 804 дүгээр байрны хаягт байршилтай, 152 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан 614 394 330,19 төгрөг гаргуулах нэхэмжлэлд 3 229 922 төгрөг төлөхөөс 3 929 922 төгрөг төлж 700 000 төгрөгийг илүү төлсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 754 272 төгрөгийн 700 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 3 423 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан хариуцагчгаас 639 136 946 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 83 711 559 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох,, нарын өмчлөлийн Ү-2206037072 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Будда виста, Зайсан гудамж, 804 дүгээр байрны хаягт байршилтай, 152 м.кв талбайтай, 4 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 754 272 төгрөгийн 700 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 3 3423 835 төгрөг гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ