Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/01354

 

 

 

 

 

 

 

2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр

          Дугаар 183/ШШ2022/01354

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 0 гудамж,*******од оршин суух,*******д төрсөн,*******тай, эрэгтэй, Боржгон овогт*******гийн******* /рд:УХ94072615/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол,******* оффис, 1 дүгээр давхар, 23 тоотод байрлах******* ХХК /рд:5827523/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 52 750 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь******* ХХК-д холбогдуулан 52 750 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие******* ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй сити-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн блокын 45.93 м.кв талбай бүхий орон сууцыг 59 709 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Гэтэл дээрх орон сууцанд захиалгын давхцал үүссэн гэх үндэслэлээр талууд харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин орон сууц захиалгаар барих гэрээг байгуулан, гэрээний зүйлийг 55.12 м.кв талбай бүхий өөр байраар сольж өгөх, гүйцэтгэгч тал нь захиалагчийн орон сууцыг барьж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх, эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс байрны төлбөрт нийт 79 709 000 төгрөгийг төлсөн байрыг сольсонтой холбоотой үүссэн үнийн зөрүүгээс 47 000 000 төгрөгийг надад буцаан олгож, үлдэгдэл төлбөрийг байрны урьдчилгаа төлбөр болгон компанид үлдээхээр тохиролцсон юм. Гэтэл гүйцэтгэгч компани тохирсон хугацаанд байрыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөхгүй зөрчил гаргасан тул талууд дахин зөвшилцөөд орон сууцны зах зээлийн ханшид тулгуурлан 50 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөрт багтаан нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх, шилжүүлээгүй тохиолдолд өдрийн 0.1 хувийн алданги тооцох тухай баталгааг хариуцагч компанийн зүгээс гаргасан. Иймд******* ХХК-иас орон сууцны хариу төлбөрт 50 000 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 52 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас дээр гарын үсгээ зурсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж  өгнө үү” гэв.

 

2.  Нэхэмжлэгч талаас,******* ХХК, нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаар орон сууц захиалгаар барих гэрээ, хавсралт,******* ХХК, нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар орон сууц захиалгаар барих гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 22, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг, нэхэмжлэгч М.Баттулгын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр******* ХХК-д гаргасан өргөдөл,******* ХХК-иасд хүргүүлсэн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101 дугаар баталгаа зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би******* ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй сити-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн блокын 45.93 м.кв талбай бүхий орон сууцыг 59 709 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон. Гэтэл дээрх орон сууцанд захиалгын давхцал үүссэн гэх үндэслэлээр талууд харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр дахин орон сууц захиалгаар барих гэрээг байгуулан, гэрээний зүйлийг 55.12 м.кв талбай бүхий өөр байраар сольж өгөх, гүйцэтгэгч тал нь захиалагчийн орон сууцыг барьж гүйцэтгэн, хүлээлгэн өгөх, эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахтай холбоотой бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс байрны төлбөрт нийт 79 709 000 төгрөгийг төлсөн, байрыг сольсонтой холбоотой 47 000 000 төгрөгийн үнийн зөрүүг надад буцаан олгож, үлдэгдэх хэсгийг байрны урьдчилгаа төлбөрт үлдээхээр тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч компани тохирсон хугацаанд байрыг шилжүүлэн өгөхгүй зөрчил дахин гаргасан тул талууд дахин зөвшилцөөд орон сууцны зах зээлийн ханшид тулгуурлан 50 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөрт багтаан нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэх, шилжүүлээгүй тохиолдолд өдрийн 0.1 хувийн алданги тооцох тухай баталгааг хариуцагч компанийн зүгээс гаргасан. Иймд******* ХХК-иас орон сууцны хариу төлбөрт 50 000 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 52 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан.

 

3. Шүүх хариуцагч******* ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд тус компанийн гүйцэтгэх захиралаас олгосон итгэмжлэлийн дагуу шүүхэд хүрэлцэн ирсэн боловч тус компани гэрчилгээ болон дүрэм, итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.   

 

Улмаар шүүх http://opendata.burtgel.gov.mn/ сайт руу нэвтэрч******* ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдийн мэдээлэлтэй танилцахад 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байсан тул тус баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нийтэд илэрхий үйл баримт гэж дүгнэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

 

Хариуцагч******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үзэх үндэслэлтэй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Бэст-Элект ХХК болон нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ЗГ37 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй сити-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн 2 дугаар блок, 1 дүгээр орц, 9 давхрын 45,93 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг /F тоот/ өөрийн хөрөнгөөр барьж гэрээний 1.4 дэх заалтаар захиалагчын хүсэлтээр өмчлөх эрхийгд шилжүүлэн өгөхөөр, захиалагч нь 1 м2 талбайн үнийг 1 300 000 төгрөгөөр тооцож 59 709 000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

Тус гэрээний дагуу захиалагч тал болох 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 44 709 000 төгрөг нийт 59 709 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогддог.

 

Улмаар гүйцэтгэгч буюу******* ХХК-иас тус 45,93 м.кв орон сууц давхцал үүссэн гэсэн үндэслэлээртай дээрх гэрээний хавсралт 1 гэсэн хэлцэл байгуулж, тус гэрээнд ...захиалагчийн тушаасан нийт төлбөрөөс 47 000 000 төгрөгийг буцаан олгож, үлдэгдэл төлбөрийг 55,12 м2 байрны урьдчилгаа төлбөр болгон компанид үлдээхээр, захиалагч 55,12 м2 гэрээг дахин байгуулсан буюу уг гэрээг дахин нэмэлт өөрчлөлт оруулах өдөр үлдэгдэл төлбөр дээр буцаан олгосон 47 000 000 төгрөгийг буцаан гүйцэтгэгчид шилжүүлэх бөгөөд орон сууцны м2-ын зөрүү 10 109 000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр тусгажээ. 

 

Үүний дараа,******* ХХК,тай 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ЗГ37 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г дахин байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж буй сити-2 орон сууцны барилгын 2 дугаар ээлжийн 3 дугаар блок, 2 дугаар орц, 6 давхрын 55.14 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг /С тоот/ өөрийн хөрөнгөөр барьж захиалагчид хүлээлгэж өгөхөөр, захиалагч нь 1 м2 талбайн үнийг 1 300 000 төгрөгөөр тооцож 71 682 000 төгрөгийг төлөхөөр, мөн гэрээний 1.3 дахь заалтаар төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 13 000 000 төгрөг бэлнээр төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөөс 47 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж, дээрх төлбөрүүдийн үлдэгдэл болох 11 682 000 төгрөгөөс 6 682 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, орон сууц ашиглалтад орж гэрчилгээ гарсны дараагаар үлдэх 5 000 000 төгрөгийг төлөхөөр, гүйцэтгэгч нь 2021 оны 1 дүгээр улиралд багтаан захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон байна.

 

Талууд тус гэрээний харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж тохиролцсон боловч талуудын тохиролцоо, нөхцөл байдлаас шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн бөгөөд худалдагч гэрээний зүйл болох орон сууцыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүйн худалдан авагч 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээнээс татгалзсан агуулга бүхий хүсэлтийг******* ХХК-д хүргүүлснийг Иргэний хуулийн 204 дүгээр зкүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаа мэдэгдсэн гэж үзнэ.   

 

Улмаар хариуцагч******* ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 101 тоот албан бичгээр “...М.Баттулгатай ...орон сууц худалдах худалдан авах гэрээ хийсэн боловч гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй тул ...50 000 000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн дотор шилжүүлнэ. Тус өдөрт багтаан шилжүүлж өгөөгүй тохиолдолд өдрийн 0,1 хувийн алданги тооцож олгоно” гэх баталгааг гаргаж өгсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.6-д тус тус зааснаар орон сууцны үнэд төлсөн төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй байна.

 

5. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч******* ХХК-иас гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн, талуудын тохиролцсон 50 000 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 52 750 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

 

6. Шүүх 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг энэ өдрийн 12.00 цагт явуулахаар товлож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мөн өдрөө хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааны товд гарын үсэг зуруулсан боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасан үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан зэрэгт үндэслэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн заасныг баримтлан 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч******* ХХК-иас 52 750 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 700  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 421 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Батеееетулгад олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ