2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/744

 

                                                           

 

 

    

  2025       03         21                                      2025/ШЦТ/744

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч: С.Болорзул,

хохирогч С.З,

хохирогч Д.Х, 

хохирогч О.Б,

хохирогч Г.О, түүний өмгөөлөгч Б.Мянган,

хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин,

хохирогч Ц.Г-ын өмгөөлөгч Э.Батжаргал,

хохирогч А.О-ын хууль ёсны төлөөлөгч О.О-ын өмгөөлөгч Г.Жалбуу,

шүүгдэгч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Э.Үнэнсайхан,

шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн * Б.Ө, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн - Д.Т нарт холбогдох эрүүгийн “2209 00168 1506” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Б.Ө

Монгол Улсын иргэн,

2. Д.Т

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Б.Ө нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, * тоот хаягт 2 сарын хугацаанд хоёр давхар карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Т-аас 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 106,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Сонгинохайран дүүргийн “* *”-ний нутаг дэвсгэрт авто засварын зориулалтаар ашиглах 2 давхар төмөр карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-аас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “*” загварын * арлын дугаартай тээврийн хэрэгсэл болон 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 23,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- * аймгийн * сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зүүн бүсийн "*****" худалдааны төвийн хашаанд 18х24 метр хэмжээтэй 2 давхар төмөр карказан барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Б-аас 2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 168,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Баянзүрх дүүргийн * дугаар хороо, **** тоот газарт 18x10 хэмжээтэй 1 давхар төмөр карказан сендивчэн барилгыг 20 хоногийн дотор барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.О-ээс 2022 оны 11 дүгээр сарын 09-өөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд * улсын дугаартай “*” маркийн тээврийн хэрэгсэл, мөн бэлнээр 30,000,000, төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 90,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Хан-Уул дүүргийн * дугаар хороо * тоот хаягт автомашин угаалгын газрын зориулалтаар 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.З-аас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 53,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Баянзүрх дүүргийн * дугаар хороо “*” захын хажууд байрлах газарт 12x18 хэмжээтэй 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Х-ээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд 120,000,000 төгрөг болон 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ёмкосыг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 126,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Баянзүрх дүүргийн * дүгээр хороонд байрлах “*” гудамжны * тоот хаягт 2 давхар төмөр карказан сендивчэн барилга барьж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Н-оос 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 81,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- * аймгийн * сумын нутаг дэвсгэрт усан бууны дулаалгын зориулалттай төмөр карказ бүхий сэндвичээр барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д-аас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 26,250,000 шилжүүлэн авч залилсан,

- Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо * тоот хаягт үйлчилгээний зориулалттай 3 давхар төмөр карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх " гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.А-ээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 95,000,000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

- 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хооронд үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн * дүүргийн * дугаар хороо * тоотод оршин суух иргэн А.О-ын эзэмшлийн блокон хашаа, гараж зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 14,504,962 төгрөгийн шууд хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас 4,281,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 50-249 тоотод түр байрлах "*" *-ийн оффисын гадна хохирогч У.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний эзэмшлийн “Айфоне икс эс” маркийн гар утсыг булаан авч газарт шидэж, дээрээс нь хөлөөрөө дэвсэж хууль бусаар утсгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр * дүүргийн * дугаар хороо, * тоот гэртээ иргэн Д.Т-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд шарх, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр * дүүргийн * дугаар хороо * тоотод байрлах "*" ХХК-ний оффисын гадна талд хохирогч У.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн чихний хэнгэрэг хальсны улайлт, хуйх, зүүн чихний ар, хүзүүнд цус хуралт, цээж, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, нуруунд цус хуралт, зүүн дал баруун зүүн өвдөг шилбэнд зулгаралт, баруун гарын эрхий хурууны үений зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр * дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байрны үүдэнд хохирогч Г.Г-той компанийн нэр хүндэд халдаж “Фейсбүүк цахим сүлжээнд пост бичсэн” гэх шалтгааны улмаас хохирогчийн толгойн тус газарт гараараа 5-6 удаа цохиж биед нь хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр * дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “* *” гэх газрын орчимд хохирогч Ж.Б, О.Б нарыг * улсын дугаартай "*****" маркийн тээврийн хэрэгслийг авч явах гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Ж.Баатарбямбын нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь уруулд няцарсан шарх, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Б-ийн нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр * дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн хашаанд хохирогч Ч.Ц-тэй “Хашаанд байрлуулсан Си төмрийг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн ухархайн доод, дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр * тоотод байрлах хохирогч Б.Ө-ын гэрт түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Ө-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, дух, хоёр талын зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны * дугаар сарын 25-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь шүүгдэгч Д.-Тыг цагаатгах, мөн хохирогчийн хувьд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар, шүүгдэгч Б.Ө-ын өмгөөлөгч Г.Батбаяр, Э.Үнэнсайхан нар нь шүүгдэгч Б.Ө-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтайгаар, хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Б.Мянган, хохирогч Г.Б-ийн өмгөөлөгч А.Энхтүвшин, Ц.Г-ын өмгөөлөгч Э.Батжаргал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О-ын өмгөөлөгч Г.Жалбуу нар нь өөрсдийн үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтайгаар тус тус оролцсон болохыг дурдав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 Гэм буруутайд тооцох тухайд:

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Ө нь үргэлжилсэн үйлдлээр

Шүүгдэгч Б.Ө нь үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, * тоот хаягт 2 сарын хугацаанд хоёр давхар карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Т-аас 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 106,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- Сонгинохайран дүүргийн “* *”-ний нутаг дэвсгэрт авто засварын зориулалтаар ашиглах 2 давхар төмөр карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-аас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “*” загварын * арлын дугаартай тээврийн хэрэгсэл болон 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 23,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- * аймгийн * сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зүүн бүсийн "*****" худалдааны төвийн хашаанд 18х24 метр хэмжээтэй 2 давхар төмөр карказан барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Б-аас 2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 168,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Баянзүрх дүүргийн * дугаар хороо, **** тоот газарт 18x10 хэмжээтэй 1 давхар төмөр карказан сендивчэн барилгыг 20 хоногийн дотор барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.О-ээс 2022 оны 11 дүгээр сарын 09-өөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд * улсын дугаартай “*” маркийн тээврийн хэрэгсэл, мөн бэлнээр 30,000,000, төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 90,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Хан-Уул дүүргийн * дугаар хороо * тоот хаягт автомашин угаалгын газрын зориулалтаар 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.З-аас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 53,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- Баянзүрх дүүргийн * дугаар хороо “*” захын хажууд байрлах газарт 12x18 хэмжээтэй 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Х-ээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд 120,000,000 төгрөг болон 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ёмкосыг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 126,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

- Баянзүрх дүүргийн * дүгээр хороонд байрлах “*” гудамжны * тоот хаягт 2 давхар төмөр карказан сендивчэн барилга барьж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Н-оос 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 81,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

- * аймгийн * сумын нутаг дэвсгэрт усан бууны дулаалгын зориулалттай төмөр карказ бүхий сэндвичээр барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д-аас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 26,250,000 шилжүүлэн авч залилсан,

- Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо * тоот хаягт үйлчилгээний зориулалттай 3 давхар төмөр карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх " гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.А-ээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 95,000,000 төгрөгийг шилжүүлэн залилсан,

- 2021 оны 07 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хооронд үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн * дүүргийн * дугаар хороо * тоотод оршин суух иргэн А.О-ын эзэмшлийн блокон хашаа, гараж зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 14,504,962 төгрөгийн шууд хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас 4,281,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 50-249 тоотод түр байрлах "*" *-ийн оффисын гадна хохирогч У.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүний эзэмшлийн “Айфоне икс эс” маркийн гар утсыг булаан авч газарт шидэж, дээрээс нь хөлөөрөө дэвсэж хууль бусаар утсгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 720,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр * дүүргийн * дугаар хороо, * тоот гэртээ иргэн Д.Т-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд шарх, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр * дүүргийн * дугаар хороо * тоотод байрлах "*" ХХК-ний оффисын гадна талд хохирогч У.Т-тэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохих, хөлөөрөө өшиглөж биед нь зүүн чихний хэнгэрэг хальсны улайлт, хуйх, зүүн чихний ар, хүзүүнд цус хуралт, цээж, эрүүний зөөлөн эдийн няцрал, цээж, нуруунд цус хуралт, зүүн дал баруун зүүн өвдөг шилбэнд зулгаралт, баруун гарын эрхий хурууны үений зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр * дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байрны үүдэнд хохирогч Г.Г-той компанийн нэр хүндэд халдаж “Фейсбүүк цахим сүлжээнд пост бичсэн” гэх шалтгааны улмаас хохирогчийн толгойн тус газарт гараараа 5-6 удаа цохиж биед нь хуйханд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр * дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “* *” гэх газрын орчимд хохирогч Ж.Б, О.Б нарыг * улсын дугаартай "*****" маркийн тээврийн хэрэгслийг авч явах гэлээ гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогч Ж.Баатарбямбын нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь уруулд няцарсан шарх, баруун дээд 3 дугаар шүдний хугарал, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Б-ийн нүүр болон толгойн тус газарт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр * дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тэнгэрлэг бүтээмж" ХХК-ийн хашаанд хохирогч Ч.Ц-тэй “Хашаанд байрлуулсан Си төмрийг өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь зүүн ухархайн доод, дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, баруун хөмсгөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр * тоотод байрлах хохирогч Б.Ө-ын гэрт түүнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас хохирогч Б.Ө-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн хугарал, дух, хоёр талын зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

- Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, * тоот хаягт 2 сарын хугацаанд хоёр давхар карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Д.Т-аас 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 106,000,000 төгрөг шилжүүлэн авч залилсан нь,

Хохирогч Д.Т гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 08 дугаар сарын 05-ны хавьцаа байхаа би фейсбүүкийн сэндвичин барилгын нэгдсэн групп рүү орсон чинь “**” гэсэн хаягтай зар байсан. Уг хаяг руу ороход “Сайн байна уу? Манай компани Орос, Солонгос, Хятад сэндвичээр сэндвичин барилга угсралт, төмөр хийц, зөөврийн сууц, вагончик тавилга, вакум цонхны үйлдвэрлэл явуулж байна. Төмөр карказ, угсралт *ХХК утас:*, хаяг Сүхбаатар дүүрэг *-р хороо бэлхийн *-р гудамж, * тоот" гэсэн зар байхаар нь уг зарын дагуу “*” дугаар руу залгаж холбогдож 12x24 хэмжээтэй сэндвичин барилгын карказ төмрийн үнийг судалж асуусан Б.Ө нь анх надтай уулзахдаа 2015 оны байхаа сүүлийн загварын “Nissan Ү62” машин өөрөө уначихсан, зар дээр тавьсан бүх зүйлээ маш итгэлтэй яриад байсан нь надад их итгэл төрүүлсэн. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өглөө * дүүргийн *-р хорооны нутагт байрлах Б.Ө-ын ажлын байранд уулзаж гэрээнийхээ нөхцөлийг тохиролцоод 2021 оны 08 сарын 13-ны өдрөөс 10 сарын 13-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, 12x24 хэмжээтэй 2 давхар нийт 576м2 нил суурьтай, энэ гэрээнд зааснаар сууриас дээш 1.5 метр тоосгон өрлөгтэй, нийт өндөр нь 7 метрийн өндөртэй сендвичин барилгыг гаднах авто зогсоолын тайлбай болон сантехник, гэрэл цахилгаан бүгдийг 205,000,000 төгрөгийн ханшаар хийлгүүлээд би түлхүүр гардаж авах нөхцөлтэй тохиролцож маргааш нь буюу 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Б.Ө-ын бэлдсэн гэрээний загвар дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Ажлын урьдчилгаанд 50,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор хийх нөхцөлийн дагуу 2021.08.13-ны өдөр эхнэр Ж-ийн Хаан банкны “*****” дугаарын данснаас Б.Ө-ын хаан банкны “****” данс руу 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 8 дугаар сарын 17-ны өдөр мөн эхнэрийнхээ данснаас Б.Ө-ын данс руу 10,000,000 төгрөг, 18-ны өдөр 20,000,000, мөн 20-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 51,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ажлаа эхлэхгүй хөдөө яваад өгсөн. Тэгж байснаа ажилчдаа хөдөө орон нутгаас татах гэж байна гэж хойшлуулаад мөн манай газар дээр жижиг тоосгон барилга байсан түүнийг нураанаа гэх мэт шалтгаанаар ажлаа эхлэхгүй 8 сарыг дуусгасан. Тэгсэн Б.Ө “Чи манай ах Тэмүүжинтэй холбогдоод суурийнхаа ажлыг эхлүүлж бай, тэр хооронд би хөдөөнөөс хүмүүсээ авч ирнэ” гээд намайг Тэмүүжин гэх хүнтэй холбож өгсөн. Б.Ө-ын явуулсан карказны бэлдцийн зурагнуудыг хараад дунд санхүүжилт болох мөнгөө 2021.10.04-ны өдөр 10,000,000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас Б.Ө-ын өөрийнх нь “********” данс руу шилжүүлсэн. 10 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, 55,000,000 төгрөгийг шилжүүлж нийт 106,000,000 төгрөгийг Б.Ө-ын “*” данс руу эхнэр Ж-ийн “*” тоот данснаас шилжүүлсэн байдаг. Гэтэл нөгөө надад явуулаад байсан карказны зургууд худал болж таарсан. Яаж худал болсныг нь мэдсэн гэхээр Б.Өыг утсаа авахгүй барилгын ажил зогсчхоод байхаар нь үйлдвэр болох *-ийн *-р хороо бэлхийн *-р гудамж * тоотод очиход Б.Ө нь өөрөө байхгүй хоёр ажилчин нь байхаар нь тэр хоёроос өөрийнхөө карказыг сураглаж асуутал тэр хоёр ажилчин нь энд 16-р хороололд барих гэж байгаа карказ байгаа өөр карказ байхгүй гэж хэлсэн. Тэгээд тэр байгаа карказны зураг манайх биш нь тодорхой болсон. Энэ байдлыг мэдээд Б.Ө руу залгахаар утсаа авахгүй ямар нэг шалтаг хэлээд мессеж бичээд олдохгүй болсон. Одоо ямар ч карказ босоогүй, гэрээний хугацаа дуусаад 2 сар болсон. Нил хундам цутгана гэсэн тэр цутгасан хундам нь нил хундам биш чанарын шаардлага хангахгүй хундам цутгасан байгаа. Өөр ажил хийгдээгүй байна. 2021.11.24-ний өдөр ээж Т.З-ын хамт Б.Ө-ын гэрт очход Б.Ө нь намайг хэл амаар доромжилж намайг зодсон. Намайг зодох явцдаа өөртөө санаатайгаар гэмтэл учруулж намайг хэрэгтэн болгож цагдаад өргөдөл өгч шалгуулж байна....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-34 дүгээр тал/,

Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Б.Ө нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Нэгдүгээрт гэрээнд заасан хугацаандаа ажлаа хийгээгүй, хоёрдугаарт шилжүүлсэн мөнгөн дүндээ материалаа авч ирж ажлаа хийгээгүй учраас гэрээний үүргээ биелүүлээгүй. Хуучин барилгыг ярьсан хугацаандаа буюу гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор буулгасан, тэрнээс 14-20 хоног болоогүй. Буулгасан 12-ын тоосго болон палкийг буулгаснаас хойш хашаан дотор байлгаж байгаад 2020 оны 04 дүгээр сард хөдөө аваачиж буулгасан. Гэрээнд заасан хугацааны дагуу санхүүжилтээ өгөөд явж байсан. Санхүүжилтийг удааж байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар тал/,

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр найз Д.Т залгаад “Миний авах гэж байсан барилгын карказыг зарах гээд зар тавьчихсан байна бэлэн байна уу? гээд асуугаад өг” гэхээр нь * дугаар руу өөрийнхөө * дугаараас залгаж холбогдоход карказ бэлэн бүх юм байгаа 82,000,000 төгрөгөөр өгнө гэсэн. Ахиад маргааш нь залгаад “Очиж үзье” гэхэд “Бэлэн байгаа” гэсэн. “Угсарч өгч болох уу?” гэхэд “Болно” гэж хэлж байсан. Би “Зарын дагуу ярьж байна карказ байна уу? Карказ хаана байгаа вэ?” гэхэд Бэлх захын орчим байгаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар тал/,

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Д.Т-ын захиалсан Баянзүрх дүүргийн нутагт бариулж байгаа 12x24 мкв сэндвичин барилгын бетон суурийг би цутгасан. Аяган суурьтай шугаман суурьтай шал цутгасан хундам байгаа. Би Б.Ө-той бол ажлын гэрээ хамтран ажиллах гэрээ байгуулаагүй. Б.Ө миний төрсөн дүү болохоор намайг ийм суурь цутгаад өгөөч гэхээр нь би тэрийг нь цутгаж өгсөн. Материалаа Б.Ө өөрөө гаргаад надад ажлын хөлс гэж 5-6 сая төгрөг өгсөн байхаа, одоо нарийн сайн санахгүй байна. Уг суурийг цутгахад борооны улирал байсан. Мөн аяган суурийн нүхнээс ус гараад байсан тэгээд жаахан бороо орохоор бүх нүхнүүд нь усаар дүүрчихдэг байсан. Тэгээд л бага зэрэг ажил саатсан. Өөр ноцтой удсан зүйл байхгүй. Энэ байдлуудаас болоод 20 гаран хоногт цутгасан байхаа. Яг энэ үеэр бас “Да хүрээ” дээр хундам цутгаж байсан. Тэгээд хүмүүсээ хоёр хуваагаад ажиллуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

Хохирогч Д.Т-ын цагдаагийн байгууллагат гаргасан өргөдөл /1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр тал/,

Д.Т-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээ, гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дүгээр тал/,

Газар зохион байгуулалтын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 18 дугаар тал/,

Д.Т, Б.Ө нарын хооронд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 170-173 дугаар тал/,

Д Д.Т, Б.Ө нарын хооронд утсаар харилцсан бичсэн чат /1 дүгээр хавтаст хэргийн 179-192 дугаар тал/,

Барилга хот байгуулалтын яамны “Барилгын хөгжпийн төв”-ийн Нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн Б.Г, Норм, нормативын хэлтсийн мэргэжилтэн Г.Д нарын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн * дүгээр хороо *-*-ийн * дугаар байрны хашаанд цутгасан суурийн ажилд хийгдсэн төсөвт өртгийг тогтоосон “******” ХХК-ийн үнэлгээний тайлангаар “...Баянзүрх дүүргийн * дүгээр хороо *** дугаар байрны хашаанд цутгасан барилгын суурийн ажилд хийгдсэн төсөвт өртгийг үзлэгийн үед хийсэн хэмжилт, зах зээлийн судалгаа, тооцоолол хийсний дүнд 32,505,635 (гучин хоёр сая таван зуун таван мянга зургаан зуун гучин тав) төгрөгөөр тогтоов. Уг хийгдсэн суурь нь ажлын явцын фото зургууд болон хийгдсэн бодит зэргээс үзэхэд НЭЛ суурь биш баганан болон шугаман суурийг хослуулж хийсэн байна. Хариулт:2 Уг суурь нь багана болон шугаман суурийг хослуулж хийгдсэн, 0,4м өргөнтэй, 0,6м гүнтэй шугаман суурь цутгагдсан. 0.0 цэгээс дээш 1,5м тоосгон өрлөг өрөгдөөгүй, шалыг 0,13-0,18 мм зузаантайгаар М250 зуурмагаар 278,91 мкв хэмжээтэй цутгасан байна. Баянзүрх дүүргийн **** дугаар байрны хашаанд цутгасан барилгын суурийн ажилд хийгдсэн төсөвт өртгийн үнэлгээг 32,505,635 төгрөгөөр тогтоов...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 119-137 дугаар тал/,

Хаан банкны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн * дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Ө-ын эзэмшлийн * дугаартай данс руу хохирогч Д.Таас 2021 оны 08 дугаар сарын 14-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн гүйлгээгээр 106,000,000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 203-250 дугаар тал/,

Сонгинохайран дүүргийн “*****”-ний нутаг дэвсгэрт авто засварын зориулалтаар ашиглах 2 давхар төмөр карказан сэндвич барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Г-аас 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Тоёота приус 41” загварын **** арлын дугаартай тээврийн хэрэгсэл болон 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 23,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь,

Хохирогч Ц.Г-аас цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /3 дугаар хавтаст хэргийн 246 дугаар тал/,

Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, газрын гэрчилгээ, --**” ХХК-аас хохирогч Ц.Г-ын газар дээр хийсэн хэмжилтийн дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 22-30 дугаар тал/,

Хохирогч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Миний бие * дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**”-ний баруун урд байрлах өөрийн эзэмшлийн газарт авто засварын зориулалттай сэндвичин барилга 160,000,000 төгрөгөөр бариулах үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахад бэлэн болгосон барилга хүлээлгэн өгч түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр Б.Ө гэх хүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариат дээр гэрээ хийсэн. Харин үүний дараа Б.Ө нь “Яаралтай БНХАУ-руу төмөр карказ захих шаардлагатай байх тул мөнгө хэрэгтэй байна та надад гаальтай “Приус 41” маркийн тээврийн хэрэгслээ миний нэр дээр шилжүүлчих, тэгэх юм бол би цааш мөнгө болгож карказ захих гээд байна” гэсэн. Тэгээд би төлбөрт нь Б.Ө-од өөрийн эзэмшилд байсан “Тоёота приус-41” загварын * арлын дугаартай тээврийн хэрэгслийг "Гаалиас буусан байсан" Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*” захын 1 давхарт байрлах нотариат дээр очиж гэрээгээр тухайн машиныг Б.Ө-ын нэр дээр шилжүүлсэн. Мөн 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр “Таны ажлыг эхлүүлэх гээд байна, ажилчиддаа урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо” гэж хэлээд байхаар нь 1,000,000 төгрөгийг би өөрийн “*” тоот данснаас Б.Ө-ын хаан банкны данс руу тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн ** тоотоос интернэт банкаар шилжүүлсэн. Гэвч тухайн өдрөөс хойш Б.Ө нь надад харуулж байсан зургаас өөр 15 ширхэг аяган хундам цутгаснаас өөр ажил хийгээгүй байсан ба тухайн хундамуудыг мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулахад шаардлага хангагдаагүй гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр нь би Б.Ө руу “Чи надад анх өөр зураг харуулж байсан, одоо харин өөр баригдах гээд байна” гэхэд Б.Ө нь алга болсон. Тэгээд тухайн цаг хугацаанаас хойш мөнгө болон машинаа нэхэхэд “Би мөнгийг нь буцаагаад өгнө, хоёулаа гэрээгээ цуцалъя” гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний үүрээр би өөрийн Б.Ө-од өгсөн гэх тээврийн хэрэгслийг буцаан авсан энэ асуудал нь Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтэс дээр шалгагдаж байгаад хаагдсан. Б.Ө нь 6 сарын хугацаанд 13х30 метрийн харьцаатай үл хөдлөхийн гэрчилгээ гарах боломжтой 2 давхар сендвичэн барилгыг 160,000,000 төгрөгт барьж өгөхөөр тохиролцсон. “**” загварын тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгт бодон мөн 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Нийт 23,000,000 төгрөгийг өгсөн байна. Би өөрийн эзэмшлийн “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг буцаан авсан боловч өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадахгүй нөхцөл байдалд ороод байна. Мөн 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би өөрийн эзэмшлийн 2013 онд үйлдвэрлэсэн дугаар аваагүй шинэ гаальтай” Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн. Би ер нь барилгын ажил хийлгэх гээд урьдчилгаа төлбөр 22,000,000 төгрөгт бодож өгсөн мөнгө дансаар 1,000,000 төгрөгийг өгсөн. Тэгээд Б.Ө нь дур мэдэн зургийнхаа дагуу хийгээгүй барилгын аяган суурийг алдаатай, чанаргүй хийсэн. Энэ талаар хэлэхэд “Хийлгэвэл хийлгэ, боливол боль” гэх зэргээр хэлээд уулзаж ярилцах талаар хэлэхэд зугтаагаад яваад байсан юм. Гэрээ хийхээс өмнө нь бол их зөөлөн гоё ааш зантай байдаг байсан ба “Бариад өгье, асуудалгүй, манай байгууллага шиг туршлагатай компани байхгүй” гэх зэргээр ярьж байснаа тээврийн хэрэгслийг шилжүүлээд өгсөн тэгээд шал өөр болоод хийх албатай юм уу гэх болсон, тэгээд хийсэн зүйл нь чанарын шаардлага хангахгүй байхаар нь барилгын хэмжилт хийдэг мэргэжлийн “** **” гэх мэргэжлийн байгууллагад хандахад барилгын ажил хийх боломжгүй дандаа алдаатай энэ суурийг нь солих шаардлагатай гэсэн. Тэгээд энэ талаар Б.Ө-од хэлэхэд шууд л зугтаагаад яваад өгсөн дахин уулзаагүй. Тэгээд Б.Ө-ын хийсэн гэх сууриудыг аваад шинээр ажил хийсэн, одоо тэр 15 ширхэг суурь нь манай хашаанд байж л байгаа манай байгууллага ашиглах боломжгүй гээд л сугалж хаясан. Одоо миний урьдчилгаа төлбөрт өгсөн тээврийн хэрэгслийн нэр Б.Ө-ын нэр дээр, тээврийн хэрэгслээ авъя нэрээ шилжүүлж өг гэхэд “Битгий солиор” гээд манай ажил дээр очиж зодох гэж дайраад хөөгөөд би зугтаагаад бөөн юм болсон. Тэгээд намайг заамдаад ална хядна гээд л явсан. Бүүр зодох гээд хөөгөөд би зугтаагаад явсан. Миний хувьд тээврийн хэрэгслийнхээ нэрийг шилжүүлж авах, мөн 1,000,000 төгрөг өгснөө гаргуулж авна. Б.Ө надаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл худалдаж аваагүй, дансаар ч тэр, бэлнээр ч тэр мөнгө аваагүй, цаг хугацааны хувьд би ажил гүйцэтгэх гэрээг Б.Ө-той 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хийсэн. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгч байсан. Би итгэмжлэх хийж өгөх үү?  тэгвэл миний нэр дээр шилжихгүй шүү дээ гэсээр худалдах худалдан авах гэрээ хийсэн юм...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 1-5 дугаар тал/,

Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагааны шатан: “...Би өөрийн найз Г-ын хамт * дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнх нь эзэмшлийн талбай дээр Б.Ө гэх хүнээр барилга бариулахаар болсон. Тэгээд Г нь 160,000,000 төгрөгөөр 2 давхар карказан барилга бариулахаар Б.Ө-той гэрээ хийсэн. Тэгээд Б.Ө Г-аас тээврийн хэрэгсэл авчихаад чанарын шаардлага хангаагүй хэдэн суурь үлдээсэн байсан. Тэгээд Б.Ө, Г** нар нь хоорондоо ярилцаж байгаад тухайн ажлаа хийхээ больсон. Гэтэл Б.Ө нь тухайн цаг хугацаанаас хойш гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй алга болсон. Б.Ө нь аяган суурь цутгаснаас өөр хийсэн зүйл байхгүй..." /4 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн “..Уг үнэлэгдэж буй хундган суурь нь зардлын хандлагаар тооцсоныг 100%-ийн ач холбогдолтойд тооцон нийт 4,392,261 төгрөгөөр үнэлэгдлээ..” гэх үнэлгээний тайлан /4 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Ц.Г, Б.Ө нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал/,

Тээврийн хэрэгсэл шилжүүлэн өгсөн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээний хуулбар /4 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Яллагдагч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Миний бие 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк дээрээс “Тоёота приус-41” маркийн тээврийн хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу холбогдож уулзахаар болсон. Үүний дагуу 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” зах орчимд уулзсан. Уулзаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин их дэлгүүр”-ийн өөдөөс харсан хашаа руу дагуулан явж дугааргүй “Тоёота приус-41” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл үзүүлсэн. Г бид хоёр харилцан тохиролцож байгаад тухайн тээврийн хэрэгслийг 22,000,000 төгрөгт авахаар тохиролцсон. Тухайн өдрөө би Г гэх хүнд 22,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд хорио цээр намжхаар тээврийн хэрэгслийн эзэмшигчийг сольё гэж ярилцаж тохиролцсон. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг нь унаад явсан. Тухайн үед Г нь өөрийнхөө газар дээр сэндвичэн барилга барих гэж байна гэж хэлж байсан. Үүний дараа 2 хоногийн дараа Улаанчулуутын орчимд миний барьж буй сэндвичэн барилгыг болон гэрийнхээ гаднах ажлын байрыг үзүүлэхэд Г нь өөрийн эзэмшлийн СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах газар дээр 13х30 метрийн хэмжээтэй 6 метрийн өндөртэй сэндвичэн барилга 160,000,000 төгрөгт барихаар тохиролцсон. Үүний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *-ийн * дугаар хороо “**” захын орчимд нотариатын газарт орж тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Мөн тухайн нотариат дээр ажил гүйцэтгэх гэрээг хийсэн ба Г* нь урдчилгаа 60,000,000 төгрөг болон *-ийн нутаг дэвсгэрт байрлах “Эмээлт”-ийн орчимд байрлах 1.5 га газрыг үлдэгдэл мөнгөн дүнд нь өгөх гэрээг хийсэн. Г* нь надад 22,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд энэ мөнгө нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу урьдчилгаа мөнгө, үлдэгдэл мөнгийг ажил эхлэх явцад өгнө гэж надад хэлсэн. Үүний дагуу би Г-ын надад өгөх ёстой ажил гүйцэтгэх гэрээнд заасан газрыг би Ремаксын зар харж байгаад /Одоо хэн гэдэг нь олдохгүй байх/ хүнтэй уулзаад зарах гэж байгаа гэж хэлсэн. Гэтэл тухайн газар нь компаниар 15 жил эзэмших эрхтэй газар байсан ба тухайн газар нь дуудлага худалдааны 50,000,000 төгрөг өгч байж миний эзэмшилд шилжинэ гэсэн байсан. 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ажил эхлээд Г* нь үлдэгдэл мөнгийг надад өгөх байсан боловч 1,000,000 төгрөгөөс өөр юу ч өгөөгүй. Мөн дуудлага худалдааны 50,000,000 төгрөгийг төлж тухайн газрыг миний нэр дээр шилжүүлэхийг шаардахад “Ах нь одоохондоо мөнгөгүй байна” гэж хэлсэн. Миний бие Г* гэх хүнээс авсан 23,000,000 төгрөгтөө тааруулсан ажлыг буюу аяган суурь болон газрын ажлыг 70 орчим хувьтай гүйцэтгэсэн байсан. Цаашдаа ажлаа хийх гэсэн боловч хөрөнгө мөнгө өгөхгүй болсноос болоод ажил зогссон. 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Г* нь манай зүгээс ажил гүйцэтгэх гэрээгээ цуцалъя 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр цуцалъя гэсэн тохиролцоонд хүрсэн ба маргааш өглөө нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагийн орчимд Г* нь миний 22,000,000 төгрөгт худалдаж авсан тээврийн хэрэгслийг бүлэглэж хулгайлж аваад явсан. Сэндвичэн барилгын суурийн нүх ухах ажил 3,500,000 төгрөгт, аяган суурь 15 ширхэгийг 10,500,000 төгрөгийн үнэлгээтэй хийсэн. Мөн ажилчдын цалин хөлс зэрэгтэй нийлээд миний бодлоор 23,000,000 төгрөг болсон...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

- * аймгийн * сумын * дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах зүүн бүсийн "*" худалдааны төвийн хашаанд 18х24 метр хэмжээтэй 2 давхар төмөр карказан барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Г.Б-аас 2022 оны 03 дугаар сарын 30-аас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд нийт 168,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь,

Хохирогч Г.Б-аас 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр * аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол мэдээлэл /4 дүгээр хавтаст хэргийн 170 дугаар тал/,

Хохирогч Г.Б-аас "*" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны * тоот данс руу 95,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /5 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/,

Хохирогч Г.Б-аас өөрийн эзэмшлийн Хаан банкны * тоот данснаас яллагдагч Б.Ө-ын Хаан банкны * тоот данс руу 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 3 удаагийн гүйлгээгээр 31,000,000 төгрөг шилжүүлсэн дэлгэрэнгүй хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар тал/,

Иргэн С.Т-ын эзэмшлийн Хаан банк дахь ***** тоот данс руу 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 42,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /5 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Иргэн Г.Б, Б.Ө нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 29-32 дугаар тал/,

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би одоогоор Улаанбаатар хотод оршин суудаг бөгөөд “* *” ХХК-ийн захирал ажилтай. Манай компани нь * аймгийн * сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "*” зүүн бүсийн худалдааны төвийн хашаанд нэг давхартаа төрийн үйлчилгээ, зүүн бүсийн худалдааны төв ХХК-ийн оффис, 2 давхартаа цайны газрын зориулалтаар ашиглагдах төмөр карказтай сэндвичэн 2 давхар барилга барихаар болж тухайн барилгын зоорь давхар, хундам цутгалтын ажлыг "Манай компани болон манай дагавар компани Зүүн бүсийн худалдааны төв ХХК нь 2022 оны 07 дугаар сарын эхээр хийж гүйцэтгэж дуусгасан. Ингээд тухайн суурь /хундам/ дээр төмөр карказтай сэндвичэн 2 давхар барилгын угсралт хийлгэхээр 2022 оны 02 дугаар сарын сүүлээр байх би цахим орчин /фейсбүүк/-д ийм төрлийн барилга, угсралт явуулдаг компани, аж ахуйн нэгж судалж байтал "*" ХХК-ийн цахим хаягаас "Манай компани нь Орос, Солонгос, Хятад сэндвичээр сэндвичэн барилгын төмөр каркас угсралт, төмөр хийц, зөөврийн сууц, вакум цонхны үйлдвэрлэл явуулж байна. "*" ХХК утас: *, хаяг: * дүүрэг *-р хороо бэлхийн * тоот" гэсэн зар байршуулсан байхаар нь тухайн зар дээр байсан * дугаарын утас руу залгаж уг компанийн захирал Б.Ө гэх хүнтэй холбогдож зар дээр байршуулсан хаягийн дагуу очиж биечлэн уулзаж * аймгийн * суманд 18х24м хэмжээтэй төмөр карказтай сэндвичэн 2 давхар барилга бариулах ажлыг танилцуулахад Б.Ө нь манайх таны ярьж байгаа төмөр карказан угсралттай, сэндвичэн барилгыг барих туршлагатай хамт олон, бараа материал, бэлдэц дээр санаа зовох зүйлгүй, бэлэн байгаа гэж маш итгэлтэй ярьж надад итгэл үнэмшил төрүүлсэн. Ингээд таны бариулах 18х24 м хэмжээтэй 2 давхар төмөр карказан барилгад орох төмөр бэлдцийн тооцоо гаргая гээд бид хоёр санал солилцож тооцоо гаргахад тухайн каркасны үндсэн багана төмөр 350x175 мм хэмжээтэй, дам нуруу 350x175 мм хэмжээтэй, туслах дам нуруу 200x100 мм хэмжээтэй /двухтавр/ төмөр бэлдэц, 1 давхрын дээвэр, 2 давхрын дээврийг 1 мм зузаантай настелл төмрөөр, биет лист төмрөөр 1, 2 давхрыг холбосон ком шат 2 ширхгийг гагнаж бэлдэж, миний санал болгосноор “оранже” өнгөөр будаж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Б.Ө нь өөрөө материалын үнэ, хэмжээ, ажлын хөлсийг бодож, тооцож надтай 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 136,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар нийт ажлын хөлсний 70 хувь буюу 95,000,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг тухайн өдөртөө уг компанийн “Голомт банк”-ны 1415133383 тоот данс руу шилжүүлсэн. Ингээд "*****" ХХК-нь 2022 оны 07 дугаар сарын дундуур бэлдсэн төмөр бэлдцээ тээвэрлэж барилга баригдах талбай дээр ирж угсралтын ажлыг явуулж 350x175 мм-ийн 6 метр 90 см-ийн урттай багана төмөр /двухтавр/ 20 ширхэг, багана хоорондын холболтод 350*175 мм-ийн 5 метр 65 см-ийн урттай төмөр /двухтавр/ 30 ширхэг, 200x100 мм-ийн 5 метр 83 см-ийн урттай холбох багана төмөр 8 ширхэг тус тус угсрагдсан. Одоо гүйцэтгэгч компанийн дутуу ажил гэвэл 200x100 мм хэмжээтэй туслах дам нуруу төмөр 80 ширхэг, үндсэн карказын холболт 350x175 мм хэмжээтэй 6 метрийн урттай төмөр /двухтавр/ 8 ширхэг, 1, 2 давхрын таазны 1 мм зузаантай 864 мкв 0.72x6 метрийн настил төмөр, биет лист төмрөөр 1, 2 давхрыг холбосон ком шат 2 ширхгийг хийж гүйцэтгэх дутуу байгаа бөгөөд тухайн гүйцэтгэгч компанийн зүгээс уг дутуу ажлыг хийж гүйцэтгэхгүй, миний итгэлийг урвуулан ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж байгаад миний бие гомдолтой байгаа учир би өргөдөл гаргасан юм. Би барилгын хундамын ажил хийгдэх явцад гүйцэтгэгч компанийн Б.Ө-той утсаар холбогдож бэлдэц бэлэн болж байгаа эсэхийг тогтмол асуудаг байсан. 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Ө-той холбогдож захисан каркасны бэлдэц төмөр бэлэн болж байгаа эсэхийг тодруулахад “Танай каркасны ажлын 200x100x8 мм-ийн туслах дам нуруу төмөр /двухтавр/ авах хэрэгтэй болоод байна та “******" ХХК-ийн данс руу 42,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би тус компанийн захирал Т-ын данс руу 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 2,000,000 төгрөгөөр 1 удаа, нийт 3 удаагийн шилжүүлгээр 42,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл уг төмрүүд манайд бас угсрагдаагүй учир би уг төмрийг тодруулж "**" ХХК дээр очиж уулзахад Б.Ө нь надаас авсан 42,000,000 төгрөг дээр тухайн өдөртөө 3,000,000 төгрөг нэмж тухайн компаниас 45,000,000 төгрөгийн 200x100мм хэмжээтэй 480 тонн /давхар/ төмөр авсан байсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Өын ажлын байран дээр явж очоод уулзахад "Танай барилгын карказ угсралтын бүх материалыг аваад, бэлдээд агуулахдаа тавьчихсан байгаа, танай суурь /хундам/-ийн ажил дуусмагц очоод угсрахад бэлэн" гэж хэлж зохиомол байдлыг зориуд бий болгож байхгүй зүйлийг байгаа мэт надад ярьж мөнгө нэмж авъя гэдэг байсан. Тэрнээс хойш 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр материалаа аваад Улаанбаатар хотоос гарах гэж байна гэж хэлээд ** тоот данс руу 6,000,000 төгрөгөөр 1 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа нийтдээ 7,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Дараа нь 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажил бараг дууслаа, ганц нэг материал дутуу байна, үлдэгдэл 24,000,000 төгрөгөө шилжүүлчих, тэр мөнгөөр дутуу материалаа аваад нэг мөсөн дуусгая гэж надад итгэл төрүүлэхүйц ярихад нь би 24,000,000 төгрөгийг нь ** гэсэн Б.Ө-ын өөрийнх нь данс руу шилжүүлсэн боловч тус этгээд эргэн ирж барилгыг дуусгалгүй алга болсон. Би нийтдээ тус этгээдэд 168,000,000 төгрөг өгсөн. "**" ХХК-ийн захирал Б.Ө нь захиалагч талтай анх уулзаж гэрээ байгуулахдаа тухайн ажлыг нь хямд үнээр хийж гүйцэтгэх мэтээр захиалагч талын итгэл үнэмшлийг олж, итгэл төрүүлэхүйц ярилцлага өрнүүлж гэрээ байгуулдаг. Үүний дараа гэрээнд тусгасан мөнгөн дүнгийн урьдчилгаа 70 хувийг гэрээнд заасан хугацааны дагуу гэж 3 хоногийн дотор гаргуулж, мөнгийг өөрийн эзэмшилд орсон үеэс захиалагч талын ажлыг удаашруулж, цаг хугацааг алдагдуулж, барилгын ажлыг хагас дутуу хийж гүйцэтгэж, явцын дунд материалын үнэ нэмэгдлээ, төмрийн бэлдэц олдохгүй байна, гэрээг өөрчилж мөнгөн дүнгээ нэмэгдүүлье, тэгэхгүй бол танай ажил дуусахгүй гэх мэтээр зохиомол байдлыг зориуд бий болгож мөнгөн дүнг нэмэгдүүлдэг юм байна. Миний хувьд тус байдлуудад хууртан мэхлэгдэж өвөл болохоос өмнө барилгын ажлаа хийж дуусгахын тулд хэлсэн мөнгийг нь өгөөд байхаас өөр аргагүй байсан юм. **** ХХК-ийн захирал Б.Ө гэгч нь дээрх арга барилаар бусдыг залилан мэхэлж сурсан хүн гэж бодож байна. Би тухайн компаниар дээрх ажлыг хийж дуусгуулах, эсвэл дутуу ажлын гүйцэтгэлийн мөнгийг гаргуулан авах саналтай байна. Энэ жилдээ хүйтний улирал эхэлсэн учир уг барилгын ажил зогсонги байдалтай байгаа бөгөөд бусдын цаг хугацааг алдагдуулсанд гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтээс асуух зүйл байхгүй. "**" ХХК-ийн захирал Б.Ө нь надаас 168,000,000 төгрөг авчхаад 73,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн нь миний хувьд маш гомдолтой байна. Б.Ө нь материал бэлэн болсон, агуулахад байгаа угсрахад бэлэн боллоо гэж хэлсэн мөртөө явцын дунд материалын үнэ нэмэгдлээ, төмрийн бэлдэц олдохгүй байна гэж мөнгө нэмээд аваад байсан нь анхнаасаа залилах санаа бодолтой байсан байна гэж бодож байна. Би Б.Ө-той * аймгийн * суманд төмөр карказан барилга бариулахаар гэрээ хийсэн, бид өөрсдөө барилгын суурийг хийсэн ба Б.Ө зөвхөн төмөр карказ угсрах ажпыг хийх ёстой байсан юм. Тэгээд төмрийн үнэ хөлс, ажлын хөлс гээд анх гэрээг 136,500,000 төгрөгөөр тохирч гэрээ хийсэн, тэгээд явцдаа барилгын материалын үнэ өслөө гээд бид 2 хоорондоо тохирч би нийт 168,000,000 төгрөгийг өгсөн, энэ үнэнд карказных нь үнэ орчихсон байгаа. Тэгээд Б.Ө төмөр карказаа өөрсдөө хотоос авч ирсэн тэгээд угсраад карказ нь дутуу барилга зогссон. Тэгээд буцаж хот руу яваад дутуу төмрүүдээ авч ирээд барилгаа барина гээд яваад тэр чигтээ алга болсон бөгөөд утсаар ярьж шаардахаар очиж байна, очиж явтал машин тэрэг эвдэрлээ барилаа гээд худлаа ярьсаар байгаад л өнөөдрийг хүрч байна. Нийт 168,000,000 төгрөгийг барилгын материалын үнэ, ажлын хөлс гээд бүгдийг нь өгсөн, шинжээчийн дүгнэлттэй танилцсан, барилгын өртөг 114,814,000 сая төгрөг болсон, одоо хийсэн ажил нь 73,789,500 төгрөг болсон гэсэн, үнэлгээтэй холбоотой санал хүсэлт надад байхгүй, Б.Ө нь ингэж ажил хийсэн болоод л хаяж яваад сурсан хүн юм билээ. Анх гэрээ хийхдээ ахаа гээд л би маш хурдан барьж өгнө гээд л сайхан аашлаад байсан ч гэрээ хийж мөнгө өгөөд л яриа нь хүртэл шал өөр болдог тэгээд “Ажлаа хийгээч” гэж шаардахад “Иргэний шүүхдээ хандахгүй юу” гээд инээгээд байгаа...” /4 дүгээр хавтаст хэргийн 181-190 дүгээр тал/,

Гэрч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...* сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Зүүн бүсийн худалдааны төв /*/-ийн хашаанд баригдаж буй 2 давхар төмөр карказан барилгыг “*” бариулж байгаа бөгөөд тухайн барилгын нэг давхарт төрийн үйлчилгээ, * ХХК-ийн оффис, хоёр давхрыг цайны газрын зориулалтаар ашиглагдах барилга юм. Миний хариуцан ажиллаж байгаа * ХХК нь * * ХХК-ийн дагавар компани учир энд баригдаж буй барилга дээр би хяналт тавьдаг. Уг барилгыг “Өнөр ХХК”-ийн захирал Г.Б нь “****” ХХК-ийн захирал Б.Ө гэгчтэй ажил гүйцэтгэлийн гэрээ байгуулан бариулж байгаа ба тухайн барилгын Б1 /зоорь давхар, хундам цутгалтын ажлыг манай компани хариуцан хийж 2022 оны 07 дугаар сарын эхээр дуусгасан. Уг суурь /хундам/ дээр карказ угсралтын ажлыг "* *ХХК нь 07 дугаар сарын дундуур эхлүүлсэн бөгөөд уг компанийн хийж гүйцэтгэх ажил нь 18мх24м харьцах хэмжээтэй 2 давхар төмөр карказыг гагнаж бэлдэж, будах ба тухайн карказын багана төмөр 350*175, дам нуруу 350*175, туслах дам нуру 2300*100 төмөр /двухтавр/, 1 давхар, 2 давхрын дээврийг настелл /1 мм/ төмрөөр, 1,2 Давхарыг холбосон ком шат 2 ширхгийг хийж гүйцэтгүүлэх байсан боловч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар тухайн карказ угсралтын ажил гүйцэтгэл дутуу хийгдсэн хэвээр байна. Гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгэсэн ажил гэвэл 350x175 мм- ийн 6 метр 90 см-ийн урттай багана төмөр /двухтавр/ 20 ширхэг, багана хоорондын холболтод 350*175 мм-ийн 5 метр 65 см-ийн урттай төмөр /двухтавр/ 30 ширхэг, 200x100 мм-ийн 5 метр 83 см-ийн урттай холбох багана төмөр 8 ширхэг угсарсан. Одоо Тус компанийн дутуу ажил гэвэл 200x100 мм хэмжээтэй туслах дам нуруу төмөр 80 ширхэг, үндсэн карказын холболт 350*175 мм хэмжээтэй 6 метрийн урттай төмөр /двухтавр/ 8 ширхэг, 1, 2 давхартын таазны 1 мм зузаантай 864 мкв 0.72x6 метрийн настил төмөр, давхар хоорондыг холбосон төмөр ком шат 2 ширхгийг хийж гүйцэтгэх байгаа. Гэтэл гүйцэтгэгч компанийн захирал болох Б.Ө нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн орчим * суманд ирээд надтай уулзахдаа "Араас танай барилгын ажлыг хийж дуусгах барилгын материал, бэлдэц төмөр ачсан машин ирж яваа, би жижиг машинтай түрүүлээд хүрээд ирлээ, одоо танай ажлыг хийж дуусгана" гэж надад итгэл үнэмшил төрүүлж "Ачаа иртэл хоёулаа дутуу ажлын акт бөглөе" гээд барилга баригдаж буй хашаа руу дагуулж ороод угсрагдсан байгаа карказаа харж байгаад дутуу ажлуудаа бичээд миний албан өрөөнд ороод бөглөсөн акт дээр гарын үсэг зуруулаад тамга даруулъя гэхээр нь би танай компанитай гэрээ байгуулаагүй, харин “***” ХХК- ийн захирал Г.Б гэрээ байгуулсан, би зөвхөн ажил гүйцэтгэлд хяналт тавина гэхэд "Зүгээр, зүгээр та гарын үсэг зурж болно ямар ч асуудал байхгүй, тэртээ тэргүй материал ирж байгаа, дутуу ажлаа хийгээд дуусгачих юм чинь" гэж хэлээд надаар гарын үсэг зуруулж аваад "За ах дүү нь хоол идээд ирье" гэж хэлээд гараад явсан. Ингээд тухайн өдрийнхөө 18 цагийн үед эргэж ирэхгүй болохоор нь Б.Ө-ын ******* дугаарын утас руу залгахад утсаа авч "Сүлжээ унаад байна" гэж хэлээд утсаа салгаад тэрнээс хойш дахиж холбогдоогүй. Барилгын материал, бэлдэц төмөр ч ирсэн зүйл байхгүй, таг алга болсон. Би тэр өдрийнхөө орой болон маргааш нь залгасан боловч утсаа авахгүй байсан. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй. Надтай уулзахдаа бэлдэц ачсан машин одоо бараг “Цэнхэр мандал” сум өнгөрөөд явж байгаа байх, ажилчдаа хаана байрлуулах вэ? гэж намайг итгэтэл ярисан...” /4 дүгээр хавтаст хэргийн 197-199 дүгээр тал/,

2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн №** дугаартай "**" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн 2 давхар сендвичин барилгыг ажлын дутуу материалд гаргасан үнэлгээний тайлан нийт үнэлгээ 114,814,000 төгрөг /4 дүгээр хавтаст хэргийн 204-209 дүгээр тал/,

2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №378 дугаартай "**" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2 давхар сендвичин барилгад одоо угсрагдсан карказ төмөр, ажил гүйцэтгэлийн зах зээлийн үнэлгээгээр 73,789,500 төгрөг /4 дүгээр хавтаст хэргийн 214-216 дугаар тал/,

* дүүргийн * дугаар хороо, ***** тоот газарт 18x10м хэмжээтэй 1 давхар төмөр карказан сендивчэн барилгыг 20 хоногийн дотор барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.О-ээс 2022 оны 11 дүгээр сарын 09-өөс 2022 оны 11 дүгээр сарын 16-ны хооронд ** улсын дугаартай “Лексус-470” маркийн тээврийн хэрэгсэл, мөн бэлнээр 30,000,000, төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 90,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь,

Иргэн Г.О нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр * дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл гомдол /5 дугаар хавтаст хэргийн 162 дугаар тал/,

Иргэн Г.О*, Б.Ө нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 163 дугаар тал/,

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр П.Б нь Б.Ө-од *********** улсын дугаартай “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн нотариатын итгэмжлэл /5 дугаар хавтаст хэргийн 168 дугаар тал/,

Иргэн П.Б-ийн Хаан банкны **** дугаарын данснаас 2022.11.09-өөс 2022.11.16-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр нийт 30 сая төгрөгийг ***** дугаарын данс руу шилжүүлсэн гүйлгээний хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 180-181 дүгээр тал/,

Б.Ө-той хоорондоо харилцаж байсан чатны баримт /5 дугаар хавтаст хэргийн 190-234 дүгээр тал/,

Хохирогч Г.О-ээс гаргаж өгсөн баримт материал /5 дугаар хавтаст хэргийн 194-234 дүгээр тал/,

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би * дүүргийн * дугаар хороо * тоот манай гэр бүлийн хамаарал бүхий Б-ийн эзэмшлийн газар 18x10 мкв хэмжээтэй, 5 метрийн өндөртэй 1 давхар төмөр карказ сендивчэн барилгыг бариулахаар болсон. Бид гэр бүлийн бизнес хийхээр автокузов засварын газар ажиллуулахаар болсон байсан. Тэгээд фейсбүүк зараас барилга барих компани гэж хайлт хийгээд хартал "****" гэх нэртэй компанийн зар байсан бөгөөд үүнээс гадна хэд хэдэн газар руу утсаар ярьж "***" ХХК-ийг сонгосон. Учир нь Б.Ө-той * гэх дугаараас манай гэр бүлийн хамаарал бүхий хүн ярихад эхэндээ маш эелдэг зөөлөн ааштай маш богино хугацаанд буюу 20 хоногийн дотор 105 сая төгрөгөөр хийж өгнө энэ үнэд төмөр карказ, сендвич ажлын хөлс зэрэг багтаад түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийнэ, төлбөр мөнгөний хувьд ямар ч байж болно гэх зэргийн зүйлүүдийг ярихаар нь би гэр бүлийн хамаарал бүхий хүнтэйгээ ярьж байгаад бартерт гэр бүлийн хамаарал бүхий “Лексус-470” маркийн тээврийн хэрэгслээ өгч болох уу? гэтэл “Болно” гэж хэлсэн. Тэгээд Б.Ө-од дээрх бартерын саналыг хэлхэд хүлээн авч 65,000,000 төгрөгийг үгүйсгэж 60,000,000 төгрөгт бартерт авна гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. Тэгээд “**” гэдэг компанийн ** дугаартай дансанд шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн. Б.Ө нь тэгээд гэрээний дагуу газар шорооны ажил хийж 1.8 метрийн зузаантай суурь хийж эхэлсэн боловч суурийн нүхийг өөрийнх нь компанийн экскаватороор ухаж суурь цутгахдаа төмөр бетон хийлгүй, шилэн арматур буланг нь ч зангидалгүй хийсэн болж дараа нь суурийг шороогоор цутгахад суурь 2 газраараа хагарч нурсан, энэ үеэр манай төрлийн Баярсайхан ах маань ирж үзээд “Та нар юу хийлгээд байгаа юм бэ?” гэсэн ба тэгээд эргээд Б.Ө руу залгахад дахин одоог хүртэл утсаа аваагүй өнөөдрийг хүрсэн. Манай тэр газар дээр ирж очин 30 хоног ажилласан болоод л дахин ирээгүй утсаа аваагүй. Ийм зүйл болсон учир бид өөрсдөө дахин цутгалт хийлгэж янзалж байгаа бөгөөд энэ хугацаанд дандаа мессеж бичдэг байсан залгахаар утсаа авахгүй байгаад байсан юм. Барилгын төмөр карказыг Б.Ө эхэндээ барьж өгсөн бөгөөд карказан төмрүүдийг хаанаас авсан талаар мэдэхгүй, сендивчэн ханыг “**” ХХК-аас авсан одоо дээврийн сендвич, шал, хаалга цонх зэрэг ажлууд нь дутуу байдалтай байгаа. Барилгын зураг төслийг Б.Ө өөрөө гаргасан бөгөөд бэлэн зураг авч ирсэн үү өөрөө зурсан уу би мэдэхгүй байна. Бид захиалгаа өгөөд л орхисон юм. Иймээс бид үүнийг анхнаасаа зохион байгуулалттайгаар залилсан гэж үзэж байгаа юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 186 дугаар тал/,

Гэрч П.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би гэр бүлийн бизнес хийх зорилготой * дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт эхнэр, төрсөн ах, хоёр дүүгийн хамт авто кузов засвар ажиллуулахаар тохироод газраа авч бэлдчихээд тухайн засварын газрыг бариулах хүн, хуулийн этгээд хайж байхдаа фейсбүүк зараас барилга барих компани гэж хайхад **** гэх нэртэй компанийн хаяг байхаар нь судлаад захирал гэх Б.Ө гэх залуутай *** гэх дугаараар холбогдтол "Асуудалгүй чанарын өндөр түвшинд 1 сарын дотор хийж өгнө" гэж ярихаар нь тухайн газрыг сонгоод 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нэг нотариат дотор 105,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгээд төлбөр мөнгөө ярилцаад би тухайн Б.Ө гэх залууд төлбөр мөнгөнд оролцуулах надад “Lexus 470” гэх загварын машин байгаа гэхэд өөрөө миний машиныг очиж үзээд болж байна гээд 60,000,000 төгрөгт үнэлээд бид хоёр зөвшөөрсөн. Тухайн миний машиныг авахад надад сайхан тэрэг байна найз нь чиний барилгыг хурдан чанарын өндөр түвшинд хийж дуусгаж өгнө гэж хэлэхээр нь би итгэл найдвар төрөөд найдвартай санагдаад гэрээ хийхээр шийдсэн. Тус гэрээнд чанарын өндөр түвшинд 1 сарын хугацаанд гэж заасан байсан. Тэгээд төлбөрт өөрийн машин болох ***** улсын дугаартай 2006 оны “Lexus 470” маркийн автомашиныг 60,000,000 төгрөгт тооцож миний нэр дээр байсныг худалдан худалдан авах гэрээгээр Б.Ө-ын нэр дээр шилжүүлж өгсөн, 30,000,000 төгрөгийг “**” гэх нэртэй Хаан банкны ** дугаартай дансанд шилжүүл гэсний дагуу БЗД-ийн нутаг дэвсгэр дэх Монелийн уулзвар дээрээс АТМ-ээр Б.Ө өөрөө хажууд харж зогсож байгаад шилжүүлүүлсэн. Тухайн 30,000,000 төгрөгийг “Бат сендвич” гэх дансанд хийлгэхдээ "Манай хамтран ажилладаг захиалагч компани байгаа юм миний данс хаагдаад битүүмжлэгдсэн байгаа болохоор энэ данс руу шууд "Б.Ө" гэх утгатай шилжүүлчих" гэж хэлсэн. Тэгээд тухайн барилгын ажил эхлэхгүй байхаар нь би ярьж холбогдоход өдөр болгон "Өнөөдөр очно гэж хэлээд аргацааж байгаад 7 хоногийн дараа шал өөр газрын түрээсийн ажилчид машинтайгаа ирээд газар шорооны ажил эхлээд тухайн өдөр цагдаа нар ирээд зөвшөөрөлгүй гинжит техник ашиглалаа гээд хураагаад явчихсан. Тэгээд энэ талаар Б.Ө-од хэлэхэд бид нар өөрсдөө орно гээд маргааш нь өөрөө эксковатортой ирж ажиллаад хундам ухаж газар шорооны ажил хийсэн. Тэгээд хундаамны төмөр рам зангидах гэж бас өөр түрээсийн хүмүүс авч ирсэн байсан. Тэгээд тухайн түрээсийн хүмүүс нь буруу хийгээд шаардлага биелүүлэхгүй уурлаад чанар муутай хийгээд байхаар нь тодруулаад асуутал манайх мэргэжлийн бус хүмүүс инженергүй, тухайн Б.Ө бид нарыг хямдхан түрээсэлсэн болохоор бид нар хийж байна та нарт хамаагүй гэж уурлаад намайг зодох гээд үг авахгүй байсан. Тэгээд дахиад Б.Өтой холбогдоход тухайн Б.Ө ирээд түрээсэлсэн хүмүүстэйгээ маргалдаад байсан чинь нөгөө газар Б.Ө руу "Та нар өөрсдөө тэгсхийгээд хийчих гэж хэлээ биз дээ" гэж маргалдаад ажлаа хаяад явчихсан. Тэгээд Б.Ө-ын компани үргэлжлүүлж хийхэд бүр дордуулаад ямар ч чанарын шаардлага байхгүй материал байхгүй би өөрөөсөө материал гаргаад ч материалаар тоглоод бүүр юу ч үгүй болсон. Тэгээд Б.Ө-той гэрээн дээр тусгагдсаны дагуу чанарын өндөр түвшинд хийх талаар сануулахад гэрээ анх хийхэд гаргаад байсан сайхан ааш зан, хүний итгэл авсан харьцаа шал өөр болж намайг болон миний эхнэрийг доромжилж харааж, сүрдүүлж эхэлсэн Б.Ө "Та нар муусайн юмнууд амбаар бариулж байж 10, 20 давхрын байшин бариулах хундам цутгуулах гээд” гэж доромжилсон. Тэгээд утсаа авахгүй, фейсбүүк болон бусад цахим хэрэгслээр холбогдох гэхэд бас болохгүй, уулзах гэж зөндөө үзсэн бас уулзаагүй. Тэгээд цагдаад аргаа бараад хандаж байна. Тухайн хүмүүст би 90,000,000 төгрөг өгсөн 20,000,000 төгрөгөөр нь л юм хийсэн гэж бодож байна. Хундам, сендвич бол чанаргүй арай л дэндүү муу юм хийсэн. Тэгээд би сүүлд Б.Ө-той утсаар ярихад "Араас хөөцөлдсөн чам шиг пиздакуудын юмыг хийдэггүй шүү пизда минь" гэж хэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээг Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх нэг нотариат дотор хийсэн. Машины нэр шилжүүлэхийг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлын Өдрийн сонинтой байрны нотариатаар ороод нэрийг нь шилжүүлж өгөөд өгч явуулсан. 30,000,000 төгрөгийг - дүүргийн монелын уулзварын Хаан банкны АТМ-ээс Б.Ө өөрөө миний дэргэд зогсож байгаад * гэх “Бат сендвич” гэх дансанд Б.Ө гэх утгатай. Б.Ө намайг “Ална” гэж олон удаа заналхийлж байгаа би өөрийгөө хамгаалуулмаар байна. Би маш их айдастай байгаа. Мөн би тухайн барилгыг маш их удаан хүлээж байсан болохоор сэтгэл дундуур маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Г.О-ийн нөхөр Б бид 2 үеэлүүд байгаа юм. Г.О нь манайд бэр болсноос нь хойш мэднэ. Б.Ө гэх хүнийг таньж мэдэхгүй, уулзаж байгаагүй ямар нэгэн өглөг, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Би нарийн сайн мэдэхгүй тухайн газрыг худалдаж авч байхад нь харж байсан, харин дараа нь төмөр карказ сэндвичэн барилга бариулахаар болсон гээд ярьж байсан. Харин 2022 оны 9, 10 дугаар сарын орчим байхаа тухайн газарт нь очиж хартал нэг экскаватор ирсэн байсан. Тэгээд дараа нь дахин юу хийлгэж байгаа бол гээд очоод хартал газрын хөрс ухалт байхгүй шууд газар дээр буюу газрын хөрснөөс дээш 1.6 метр орчим өндөртэй барилгын суурь цутгах гээд хэв хашмал зангидсан байсан. Дотогш ороод хартал дотор талд 8 мм хэмжээтэй их л нарийхан шилэн арматур барьсан байсан ба дандаа хана дугаарлан байрлуулсан байсан. Уг нь бол заавал матсан маталттай арматураар хийж бат болох ёстой байсан. Тэгээд 4 булан нь тасархай байсан ба би хийж байсан 2 залууд “Та нар ингэж ажил хийхгүй, арматур чинь цутгалт авахад ханаа дагаад гараад ирнэ, 4 булан залгаагүй байна, доошоогоо хөрс рүү ухагдаагүй байна, задраад уналаа” гэж зөвлөгөө өгөөд би яваад өгсөн. Ямар хүн ажиллаж байсан талаар би мэдэхгүй байна. Би мөн дүүдээ энэ талаар хэлээд явсан юм. Мөн барьсны дараа нураад унана гэдгийг нь хэлээд явсан юм. Манай хуулийн этгээдийн хувьд зам гүүр, арматур цутгалтын чиглэлээр ажилладаг учир чадах чинээгээр өөрийн мэдэхийн хувьд туршлага байгаагийн хувьд л зааварчилгаа өгсөн юм. Өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 236-237 дугаар тал/,

Гэрч Е.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Б.Ө, Г.О гэх хүмүүсийг би таньж мэдэхгүй. Б.Ө-той нэг удаа уулзаж байсан. ** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хувьд би багын найз мөн бизнесийн хамтрагч Г.А-ийн хамтаар Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо * тоот миний болон Г.А-ийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний газар дээр үйлчилгээний 4 давхар барилга бариулахаар ярилцаж тохироод тэгээд гүйцэтгэгч хайж байгаад фейсбүүк цахим хуудсаар **** ХХК-ий мэдээлэлтэй танилцсан, уг мэдээлэлд гоё, гоё хийсэн ажлын зургууд ихээр оруулсан байсан тул захирал Б.Ө гэгчтэй ** дугаараар холбогдож ярилцаж тохироод гэрээ хийсэн. Нийт 3 давхар төмөр карказ босгуулахаар тохироод ажлаа эхлэх гээд мөнгөө шилжүүлсэн боловч Б.Ө нь ямар нэгэн ажил хийгээгүй. Ер нь энэ талаар Г.А, Б.Ө-той уулзаж ярилцаж, харицаж гэрээг хийсэн юм. Тэгээд нийт гүйцэтгэл нь 240 сая төгрөг болж Ч.А-ээс 40 хувь болох 95,000,000 төгрөгийг шаардсан. Энэ нь яг одоо гааль дээр буучихсан байгаа төмөр карказны үнэ гээд гар утас дээрээ төмөр карказны зураг үзүүлээд “Яг одоо мөнгөө шилжүүл, төмөр карказыг өнөөдрийн үнээр ав, дараа дараагийн төмөр карказны тээврийн гаалийн татвар нь нэмэгдээд их үнэтэй ирнэ” гэж хэлж яаруулж байгаад 10,000,000, 85,000,000 төгрөгөөр 2 удаа мөнгөө Г.А-ийн Хаан банкны **** гэх данснаас Б.Ө-ын хувийнх нь *** гэх данс руу шилжүүлэн өгсөн байсан. Гэрээнд заасан ажлын талаар гэвэл газар шорооны ажил, мөн 12x20 м хэмжээтэй шугаман суурь хийгээд хаяад явчихсан. Тэгээд л энэ талаар Г.А нь Б.Ө-оос төмөр карказаа авах гэтэл ирэхгүй байна гэж хэлээд энэ талаар Г.А цагдаагийн байгууллагад хандаж энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ бүхний дараа цагдаагийн байгууллагад хандсаны дараа 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Ө-ын өөрийнх нь санаачлагаар **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 62,000,000 төгрөгт өгье гэхээр нь юу ч үгүй болсноос гээд авчихсан. Энэ юун тээврийн хэрэгсэл юм бэ? гэтэл “Ажлын хөлсөнд ирсэн юм” гээд итгэмжлэлтэй явж байсан учир би өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байгаа. Дээрх тээврийн хэрэгслийг дээрх газар дээрээ хийлгэсэн ажлын хөлсөнд бартераар өгчихсөн байгаа нэр нь шилжээгүй миний нэр дээр байгаа ч ажлын хөлсөндөө тэр дор нь хэд хоноод л өгчихсөн. Энэ тээврийн хэрэгсэл одоо хаана байгааг сайн мэдэхгүй байна. Би Санжаа гэдэг ажил хийсэн хүндээ өгчихсөн. Санжаа мөн нэг инженертээ өгчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 242 дугаар тал/,

* улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа /5 дугаар хавтаст хэргийн 243 дугаар тал/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би * дүүргийн * дугаар хороонд байрлах “******” ХХК-д захирлаар ажилладаг бөгөөд манайх сендвичэн хавтан үйлдвэрлэдэг юм. Б.Ө гэдэг хүнийг одоогоос 2 жилийн өмнөөс таних болсон бөгөөд урьдын ямар нэгэн харьцаа холбоо, өглөг, авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Г.О-ийг ч мөн адил таньж мэдэхгүй ямар нэгэн харьцаа холбоо байхгүй.  Б.Ө нь манай байгууллагатай хамтран ажилладаггүй, хэд хэдэн удаа захиалга өгч байсан өөр ямар ч холбоо байхгүй. Жилд 4-5 удаа л захиалдаг. Захиалахдаа утсаар захиална, биеэр ирж захиална, төлбөрийг дандаа дансаар захиалсны дараа зэргээр янз бүр л захиалдаг. Г.О-ийн гэх сендвичэн барилгын хувьд манайд захиалга өгсөн. Өгөхдөө Б.Ө 30,000,000 төгрөгийн урьдчилгааг дансаар өгсөн, одоо 6,700,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ нь сендвичэн барилгын дээврийн сендвичний үлдэгдэлтэй байгаа төлбөрөө төлөөгүй учраас хавтанг нь өгөхгүй байгаад байгаа. Б.Ө авах гэж 2 удаа ирсэн эхнийх нь 11, 12 сард 2 удаа ирж авъя гэхээр нь төлбөрөө төлөөгүй байсан тул өгөөгүй. Мөн Б.Ө, Г.О нар манай компани дээр ирсэн. Тэгэхэд Б.Ө нь “Сендвичний үлдэгдэл мөнгө өгчих, би аваад аваачаад угсраад өгье” гээд Г.О нь “Би энэ удаа чамд итгэж чадахгүй, харин өөрөө аваад ажлаа хийж гүйцэтгэлээ хийчхээд үлдэгдэл мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд л тохиролцож чадахгүй хоёулаа яваад өгсөн. Яг ямар учраас итгэхгүй байгаа, хооронд нь ямар зүйл тохиолдож болоод байгаа талаар би мэдэхгүй байна. Г.Оюунчимэг надтай утсаар ярихдаа Б.Ө-од дээврийн хавтан битгий өгөөрэй би өөрөө төлбөрөө төлөөд авах болно гэж ярьж байсан, энэ хооронд нь Б.Ө ажилдаа хийчхээд төлбөрөө төлье гэж 2 удаа ярих үед би зөвшөөрөөгүй..” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 1 дүгээр тал/,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо * тоотод баригдсан 18x10 метр харьцаатай барилгад хэмжилт хийсэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн төсөвчин Б.Э-ын гаргасан №*/* дугаартай төсөвт өртөг /6 дугаар хавтаст хэргийн 12-33 дугаар тал/,

Яллагдагч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Г.О-ийн гэр бүлийн хамаарал бүхий Б нь эхэлж над руу хандаж тэгээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд БЗД-ийн * дугаар хороо *тоот газарт 18x10 метрийн хэмжээтэй, 5 метрийн өндөртэй 1 давхар төмөр карказ сендвичэн барилга 32 хоногийн хугацаанд барьж дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцож гэрээ хийгээд төлбөр нийт 105,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгт бартер хэлбэрээр “Лексус-470” маркийн тээврийн хэрэгслийг итгэмжлэл хийлгэж авсан, тэгээд ажлаа эхлээд суурин дээр байсан хуучин амбаар, барилгын суурь зэргийг тусдаа үнээр буюу буулгаж зөөх үнээр тохирч буулгаж барилгын хогийг зөөсөн, энэ мөнгийг манай компани гаргасан бөгөөд нийт 4,200,000 төгрөгийн зардлын манай байгууллагаас гаргасан юм. Тэгээд цааш барилгын суурийн газар шорооны ажлыг тохиролцсон ёсоор хийсэн. Тэгээд суурь цутгасны дараа бэхжилтийн 14-21 хоногийн дараа дүүргэлт хийдэг бөгөөд энэ талаар хэлэхэд Б нь “Яаралтай хийчих” гээд 2 хоногийн дараа дүүргэлтээ хийсэн бөгөөд би Б-д “Хагарч цуурвал яах вэ?” гэхэд “Энэ жижигхэн барилга яав гэж” гэсэн. Тэгээд гэрээний дагуу төмөр карказаа угсраад сендвичний санхүүжилтийг хийлгэхээр ** /***/ ХХК-руу очоод 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ханын сендвичийг урьдчилгаа төлбөргүйгээр захиалга өгсөн. Б* * рүү 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Нийт захиалсан сендвичний төлбөр нь 36,700,000 төгрөг болж үүнээс 30,000,000 төгрөгийг захиалагч тал өгсөн. Тэгээд ханын сендвичийг аваад угсраад үлдэгдэл төлбөрөө төлбөл дээврийн сэдвичийг авч угсрана гэдгээ хэлсэн. Тэгээд өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй учир барилгын ажил өвлийн цагаар хийх боломжгүй учир одоогоор ажил зогссон байгаа. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би захиалагчид “Сэдвичний үлдэгдэл тооцоогоо төлчих, манайх цааш ажлаа үргэлжлүүлмээр байна” гэхэд “Мөнгө байхгүй” гэсэн тэгээд би “Мөнгөгүй бол хавар хүртэл ажил зогслоо” гэдгийг нь хэлсэн. Б-тай ажил гүйцэтгэх гэрээ хийсэн, 60,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл авсан, 30,000,000 төгрөгийг “****”-д шилжүүлсэн. Б өөрөө өөрийнхөө данснаас шилжүүлсэн. Төмөр карказны хувьд манайд урьд захиалга өгөөд больсон А-ийн карказыг угсарч өгсөн, нийт 18x10 метр, 5 метрийн өндөр төмөр карказан барилгад хэчнээн метрийн урттай төмөр карказ орсон талаар надад одоо цээжээр мэдэх зүйл алга. Би барилгын суурийн ажил дээр Б-тай ярьж тохирсны үндсэн дээр шилэн арматур тавьсан үнэ өртгийн хувьд хямд учир Батзаяа өөрөө сонгосон...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр тал/,

Хан-Уул дүүргийн * дугаар хороо * тоот хаягт автомашин угаалгын газрын зориулалтаар 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч С.З-аас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд 53,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн С.З-ийн нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл гомдол /6 дугаар хавтаст хэргийн 196 дугаар тал/,

Иргэн С.З*, Б.Ө нарын хооронд 2021 оны 09 дүгээр сарын 08-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /6 дугаар хавтаст хэргийн 199-203 дугаар тал/,

Яллагдагч Б.Ө-ын Хаан банкны ***** дугаарын данс руу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 25,000,000, 15,000,000, 09 дүгээр сарын 12-ны өдөр 13,400,000 төгрөгийн тус тус шилжүүлсэн баримт /6 дугаар хавтаст хэргийн 217, 224, 226 дугаар тал/,

Хохирогч С.З*, Б.Ө нарын хооронд харилцсан чат /6 дугаар хавтаст хэргий 218-222 дугаар тал/,

Дамно хөрөнгийн үнэлгээний газрын шинжээчийн дүгнэлт/10 дугаар хавтаст хэргийн 156 дугаар тал/,

Хохирогч С.З-ийн “...Би өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн *-р хороо * **төгрөгөөр бариулахаар 2021 оны 09 сарын 08-ны өдөр “* *ХХК”-ийн захирал * Б.Ө гэх хүнтэй фейсбүүк хаягаар холбогдоод угаалгын газраа бариулахаар болоод 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өглөө 15,000,000 төгрөг, өдөр нь 25,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 13,400,000 төгрөгийг өөрийн нэр дээр байдаг Хаан банкны * дугаартай данснаас * Б.Ө-ын нэр дээр байдаг хаан банкны * дугаартай данс руу шилжүүлсэн. Тухайн угаалгын газрыг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд бариулж дуусгахаар гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрээ байгуулсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараа 1 айлын газар тэгшлүүлэхээр 1 портер машинтай ах ирээд элсээ буулгаад надаас тухайн элс буулгасан газрынхаа эзнээс аваарай гээд Б.Ө гэх залуу хэлсэн гээд надтай хэрүүл хийгээд элсээ тухайн газар дээр буулгаад явсан. Тэгээд нөгөө портер машинтай ах Хан-Уул дүүргийн цагдаагийн газар дээр очоод Б.Ө-оос мөнгөө авсан гэсэн. Тэгээд тэрнээс өөрөөр ямар ч барилгын ажил хийгээгүй. Тэгээд “Ажлаа хий” гээд хэлэхээр үлдсэн мөнгөө хийсэн хойно би барилгаа барина гээд байсан. Тэгэхээр би “Чи урьдчилгаа мөнгөөрөө ядаж газраа тэгшлэхгүй юм уу?” гэхээр “Чи үлдсэн 100,000,000 төгрөгөө өг, тэгэхгүй бол би алданги тооцож цагдаад өгье” гэх зэргээр хэл амаар доромжилдог болсон. Түүнээс хойш миний утсыг огт авахгүй болсон мөн утсаар залгахаар “Миний мөнгийг алданги тооцогдож байгаа, цаг хугацаа явж байгаа шүү” гээд намайг заналхийлээд ярихад үнэхээр төвөгтэй хүйтрээд газар хөлдөх гээд байсан болохоор би өөр барилгын компаниар барилгаа бариулсан. Энэ компани хувь хүнээр бариулсан харин ХУД-ийн иргэний хэргийн шүүх дээр уг Б.Ө бүр худал баримт бүрдүүлсэн манай барилгыг 50,000,000-60,000,000 төгрөгийн зүйл хийж барьсан гэдэг хуурамч баримт гаргаж ирж байсан. Ингэж болдог юм байхдаа гэж би харин гайхсан. Яг шүүх хурал болохоор Б.Ө өөрөө ирэхгүй өөрөө ирэхээр өмгөөлөгч нь ирэхгүй гэх зэргээр хоёр удаа хойшлуулсан харин хурал дээр шүүгч энэ асуудлыг шийднэ гэж хэлж байсан. Би энэ хүнийг шүүх дээр худал мэдүүлэг өгч баримт гаргаж ирсэн мөн энэ “** ХХК”-ын зар одоо хүртэл байдаг. Тэгэхээр нь саяхан найзаараа утсаар нь ярьтал Б.Ө өөрөө утсаа аваад “Асуудалгүй барина мөнгөө шилжүүлчих, материал бэлэн байгаа” гэж хэлж байсан. Тийм болохоор би энэ хүнийг үнэхээр залилан хийгээд байгааг ойлгоод байгаа юм. Тэгээд цагдаад хандаж байгаа юм ” гэх мэдүүлэг/6 дугаар хавтаст хэргийн 208-209 дүгээр тал, 10 дугаар хавтаст хэргийн 148 дугаар тал/

Гэрч Д.М-ийн “...Би Хан-Уул дүүргийн Яармагийн хуучин эцэс дээр С.З гэж хүний барилгыг барьж өгсөн тэр талаар дуудагдан ирсэн. Яармагийн эцсийн баруун талд байсан би хаягийг нь мэдэхгүй байна. 14x28 метрийн хэмжээтэй сэндвичин барилга барьсан тухайн барилга нь авто угаалгын зориулалтаар ашиглана гэж ярьж байсан. Ямар ч барилга байгаагүй харин газар дээр ойролцоогоор “Хово” маркийн машины хэмжээгээр 2 удаа асгасан юм шиг байсан өөр хийсэн зүйл байгаагүй. Би ажлын хөлс гээд 80,000,000 төгрөгөөр барьсан. Харин материалыг нь З өөрөө гаргасан. Тухайн материалуудаа надтай хамт явж байгаад гурвалжин, ноц, түмэн төмөрт, сайхан төмөр, гэх газруудаас барилгын раамыг босгох төмрийг авсан. Тухайн үед З нэг хүнээс уг нь төмөр авах ёстой гээд байсан тэгсэн чинь нөгөө нь худлаа яриад алга болчихсон гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 228 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн * дугаар хороо “Да-Хүрээ” захын хажууд байрлах газарт 12x18 хэмжээтэй 2 давхар карказан сендвичин барилга барьж өгөхөөр "Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Д.Х-ээс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хооронд 120,000,000 төгрөг болон 6,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ёмкосыг тус тус өөртөө шилжүүлэн авч нийт 126,000,000 төгрөгийн хохирол учруулж залилсан нь,

Иргэн Д.Х-ийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл гомдол /7 дугаар хавтаст хэргийн 13 дугаар тал/,

Иргэн Д.Х, Б.Ө нарын хооронд 2028 оны 08 дугаар сард байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /7 дугаар хавтаст хэргийн 15-19 дүгээр тал/,

 Хохирогч Д.Х, Б.Ө нарын хооронд харилцсан чат /7 дугаар хавтаст хэргийн 22-68 дугаар тал/,

2022 оны 08 дугаар сарын 15-аас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай Б.Ө-ын данс руу 4 удаагийн гүйлгээгээр 105,000,000 төгрөг, Хаан банкны ** дугаарын данс руу 15,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт /7 дугаар хавтаст хэргийн 81-82 дугаар тал/,

Баянзүрх дүүргийн * дугаар хороонд баригдсан сэндвичэн төмөр карказан барилгад хийгдсэн төсөвчний гаргасан дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 87-99 дүгээр тал/,

Хохирогч Д.Х* мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би анх 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Шар хаданд байрлалтай өөрийн эзэмшлийн газар дээр машин угаалга, засварын газар байгуулахаар шийдээд барьдаг компанийг фейсбүүкээр хайсан юм. Тэгтэл “**” нэртэй компани байхаар нь холбогдсон юм. Тэгээд захирал болох Б.Ө гэх залуутай Сүхбаатар дүүргийн * дугаар хороо бэлхийн 50-249 тоот буюу ажлын газар дээр нь очиж уулзсан юм. Тэгээд манайд очиж үзээд гэрээ байгуулаад ажил хийнэ хийхээр болбол ажлынх нь хөлс нийт 177,000,000 төгрөг болоод 126,000,000 төгрөгийн урьдчилгаа хийвэл маргааш барилгын ажил чинь эхэлнэ, манайх ажилгүй байгаа гэж хэлсэн юм. Тэгээд үлдэгдэл мөнгийг хүүгүй лизингээр сар бүр 5,000,000 төгрөгөөр төлж болно гэхээр нь итгээд уг хүнд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тухайн барилга барих газар дээр Б.Ө өөрөө ирээд би өөрөө хянаад ажилчдаа ажиллуулна гэхээр нь бүр сайхан санагдаад итгэсэн юм. Тэгээд хоёр талаасаа хэлэлцээгүй байхад өөрийн боловсруулсан гэрээ гэх зүйлээ авч ирж өгөөд шууд ажлаа эхэлнэ гээд итгэл төрүүлээд эхэлсэн тэгэхээр би нөхөртэйгөө яриад гайгүй хурдан бариад өгчих юм байна гэж ярилцаад 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Худалдаа хөгжлийн банкаар 60,000,000 төгрөг бэлэн шилжүүлсэн. Тэгээд мөнгөө нэмээрэй гэхээр нь маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 40,000,000 төгрөгийг бас Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн юм. Тэгээд тухайн газар авто угаалга барихад ашиглана гээд булсан байсан 20 тонн багтаамжтай ёомкостыг болохгүй гээд хоорондоо ярилцаад бартераар 6,000,000 төгрөгт бодоод аваад явсан юм. Тэгээд үүнээс хойш ажил эхлээд 7 хоног хэртэй ажил нь явагдаад байж байснаа гэнэт алга болсон тэгээд утсаар залгасан чинь “Хөдөө явж байна” гээд нэг хэсэг утас нь холбогдохгүй байснаа 9 сарын эхээр утсаар дахиад ярьсан чинь “Сэндвичний захиалга өгөх гэж байна, өнгөө сонго захиалахад мөнгө хэрэг болно” гэхээр нь ажлын газарт нь бас очиж уулзаад өнгөө сонгоод 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн мобайл банкны дансаар 5,000,000 төгрөг маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Худалдаа хөгжлийн данснаасаа 15,000,000 төгрөгийг банкаар шилжүүлсэн юм. Тэгээд нийтдээ 126,000,000 төгрөг төлсөн. Тэгтэл Б.Ө карказ буюу 4 төмөр холбочхоод алга болсон. Тэгээд утсаар ярихаар гэрээнийхээ үлдэгдэл мөнгөө төл гээд ажил хийгээгүй тэгээд хэрэлдээд утсаа салгаад хаячихдаг. Фейсбүүкээр нь хандахаар блок хийгээд алга болсон юм. Тэгээд ажлын газар нь буюу Сүхбаатар дүүргийн * дугаар хороо бэлхийн *тоотод ирэхэд бас байхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байна. Төмөр рамтай, сендвичэн 2 давхар 12x18 хэмжээтэй барилгыг 8 дугаар сарын 18-аас 10 дугаар сарын 18-нд түлхүүр хүлээлгэж өгөхөөр нөхцөлтэй гэрээ байгуулсан боловч одоо хүн харахад 4 төмөр хооронд нь гагнасан өөрөөр хийсэн ажилгүй байна. Бэлэн 120,000,000 төгрөг бартерт 6,000,000 төгрөгийн ёонкс өгсөн юм. Надад гомдол санал байна. Нэгдүгээрт мөнгийг маань худал хэлж авсан, хоёрдугаарт заагдсан хугацаанд төлөвлөгөөт ажлаа хийгээгүй, гуравдугаарт Сэтгэл санаа эрүүл мэндээрээ хохирч байна. Би энэ компанийн талаар фейсбүүкээс харж мэдээлэл авсан. Анх гэрээ хийх гээд судалж байхад их л сайхан манайх шиг туршлагатай газар байхгүй, тэгээд манай объект 172,000,000 сая төгрөгийн өртөгтэй болно гэж хэлсэн. Тэгээд би энд тэндгүй улсын болон хувийн ч ажил хийдэг төрийн сан мөнгө өгөхгүй мөнгө хэрэгтэй болоод хувийн юм хийгээд явж байна гээд манай газар дээрх барилгын ажлыг өөрөө нэг хар хавтастай зузаан дэвтэр дээр тооцоо бодоод 172,000,000 төгрөгийн өртөгтэй болох нь би ямар учраас хурдан бодож байгаа вэ? гэвэл би урьд яг ийм хэмжээний барилга барьж байсан гээд төлбөрийн хувьд дээрх мөнгөн дүнгийн 70 хувийг нь өгчих тэгвэл би 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр барилгын ажлыг дуусгаад түлхүүрийг чинь хүлээлгэж өгье та тэгээд үйл ажиллагаагаа явуулаад сар бүр 5,000,000 төгрөгийг өгөөд тэгээд л төлбөрөө дуусгачих гэхээр нь бид мөнгөгүй байсан учир ярисан бүх зүйлд хийлгэхээр тохирч нийт 120,000,000 төгрөгийг, 6,000,000 төгрөгийн үнэ бүхий ёмкост хамтаар өгсөн, ёмкостын хувьд барилгын ажил дээр бултал гүний усанд гараад ирсэн, тэгтэл Б.Ө ёомкостоо өгчих би бетон кольцоо өгье гэхээр нь зөвшөөрөөд өгсөн. Тэгээд Б.Ө ёомкостоо өгөөд солисон юм. Тэгээд энэ ажил эхлэхэд ажил хийж байгаа хүмүүс болон техникүүдийг Б.Ө-ын компанийн юм байх гэтэл түрээсийн ажилчид байсан. Өөрөө бол барилга дээр үзэгддэггүй утсаар л яриад байсан. Анх хэлэхдээ бидэнд бүх техник ажиллах хүч байгаа гээд байсан мөн хөнгөлөлт 50,000,000 төгрөгийг өгнө гэхээр нь л итгэж хийлгэхээр болоод гэрээ хийж мөнгөө өгчихсөн юм. 5-н буудалд байдаг ** гэх дугаартай хүний 3 нь ажилласан. Б.Ө 4,000,000 төгрөгөөр энэ ажлыг хийлгэсэн гэсээн. Нэрийг нь мэдэхгүй байна. Энэ бүхний дараа Б.Ө-ын хийсэн ажлын үнэлгээг тэргүүн зэргийн төсөвчин А.У-ээр гаргуулсан. У-ийн төсвийн 50,079,145 төгрөг болсон бөгөөд одоо барилгын ажлын суурь нь шугаман суурь байсан. Тэгээд А.У мэргэжлийн хүмүүсээр үзүүлээрэй гэсэн. Төмрийг Б.Ө гаргасан ч энд тэндгүй боолт нь дутуу зарим нэг газраа хугарсан байдалтай байсан. Тэгээд Б.Ө ажил ч хийсэн зүйлгүй тэр чигт нь хаяж явсан яг тэрчигтээ одоог хүртэл байж байгаа ” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 71-74 дүгээр тал/,

Баянзүрх дүүргийн * дүгээр хороонд байрлах “*-*” * тоот хаягт 2 давхар төмөр карказан сендивчэн барилга барьж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Б.Н-оос 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд 81,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан нь,

Иргэн Б.Н-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл гомдол /7 дугаар хавтаст хэргийн 113 дугаар тал/,

Хохирогч Б.Н-ийн Хаан банк дахь * дугаарын данснаас яллагдагч Б.Өын Хаан банкны * дугаарын данс руу 2022 оны 08 дугаар сарын 15- ны өдөр 58,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 81,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 81-82 дугаар тал/,

* дүүргийн * дүгээр хороо Да-хүрээ гудамжны * тоотод байрлах газарт баригдсан сэндвичэн төмөр каркасын барилгад хийгдсэн төсөвчний гаргасан дүгнэлт /7 дугаар хавтаст хэргийн 133-139 дүгээр тал/,

Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би өөрийн эзэмшлийн * дүүргийн * дүгээр хороонд байдаг газар дээрээ 2 давхар үйлчилгээний барилга бариулахаар фейсбүүкээс зар хайж хайж байгаад “**" гэсэн хаягтай газрыг олоод 2022 оны 08 дугаар сард ***** гэсэн дугаараар холбогдоод уулзаад төмөр карказны ажил хийхээр болсон юм. Тэгээд над руу имейл хаягаасаа үнийн саналаа явуулаад 120,000,000 төгрөгт 20x11 харьцаатай хоёр давхар иж бүрэн төмөр карказ хийлгэхээр тохирсон. Мөнгөн дүн дээрээ бол урьдчилгаа 60,000,000 төгрөг өгчих төмөр багаж материал авна гэхээр нь би Сүхбаатар дүүргийн * дугаар хороонд байдаг граш дээр нь ирээд би Б.Ө-ын * тоот данс руу 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлэн өгсөн. Тохирсон асуудал бол би барилгын сууриа цутгаад дуусахад Б.Ө ирээд төмөр карказаа угсрахад нь би 35,000,000 төгрөг шилжүүлж өгөөд, үлдэгдэл 30 орчим сая төгрөгийг өгөхөөр тохиролцсон байдаг юм. Тэгээд би 9 дүгээр сарын сүүлээр Дорнодоос ирээд сууриа цутгах гээд би Б.Ө руу залгахад гар утсаа авахгүй байсан тэгээд маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дахин залгахад гар утсаа аваад манай ажилчид үйлдвэрээ цоожлоод явчихсан байна, би үйлдвэртээ орж анкар /боолт/-уудаа авч чадахгүй байна та над руу 1,000,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би дахин Б.Ө-ын данс руу 1,000,000 төгрөг 10 дугаар сарын 5-ны өдөр шилжүүлэн өгсөн. Тэгсэн нөгөө боолтуудаа авч ирээд өгөхөөр цутгалтаа хийсэн байдаг юм. Суурийн ажил дуусаад Б.Ө руу ажил болчихсон гэж ярихад маргааш, нөгөөдөр эсвэл хөдөө сүлжээгүй гэх мэтээр ярьсаар байгаад 10 дугаар сарын 14-ний өдөр хүргэсэн. Би 14-ний өдөр Б.Өтой утсаар ярихад танай төмрүүд ер нь бэлэн болсон, бага зэрэг юм үлдсэн танай материалыг аваад явж байна, та үлдэгдэл мөнгөө шилжүүлээч би оройдоо очоод материалаа буулгана гэхээр нь би 20,000,000 төгрөг шилжүүлэн өгсөн. Маргааш нь нэмж 5,000,000, төгрөг өгсөн. Тэгээд энэ өдрөөс хойш огт утсаа авахгүй, үнэн худлаа нь мэдэхгүй зүйл яриад байдаг болсон. Эсвэл сүлжээгүй газар байна мессеж бич гэх мэтээр яриад байдаг болсон. Тэгснээ 10 дугаар сарын 20-ны өдөр ирж 10 багана хийчхээд яваад өгсөн. Тэгээд дахиад гар утсаа авахгүй байхаар нь би цагдаад хандана гэсэн надад нэг өмгөөлөгчийнхөө ***** гэсэн дугаарыг өгөхөөр нь би өмгөөлөгчтэй ярьсан “Би хэлж яръя” гэж хэлээд сураггүй болсон. Тэгээд 10 дугаар сарын 30-ны өдөр өмгөөлөгч нь гэх эрэгтэй хүн Б.Ө-ыг олж ирээд надтай уулзсан юм. Тэгсэн үлдэгдэл мөнгөө өгчих надад хэдэн төмөр байна чи мөнгөөр нэмж төмөр аваад дуусгаад өгье гэхээр нь би тэгье, би та хоёрт мөнгө өгөхгүй та хоёр эхлээд байгаа төмрөө аваад ир гээд би өөрөө мөнгөөрөө төмрөө аваад ирээд нөгөө өмгөөлөгчтэй уулзаад за би өөрийн 30,000,000 төгрөгөндөө төмөр аваад ирлээ, та хоёрын төмөр яасан гэхэд 11 дүгээр сарын 03-ны өдөр ажил эхлэхдээ төмрөө аваад ирье гэхээр нь за гээд тохирсон. Тэгсэн Б.Ө нэг хэсэг бага зэрэг төмөр авч ирээд буулгачихсан. Тэгснээ байхгүй байж байгаад 11-р сарын 06-ны өдөр нэг хэсэг хүмүүс ирээд миний авчирсан төмөрнүүдийг тастаад бэлдчихээд яваад өгсөн. Тэгснээ дахиад 2-3 хоног байж байгаад дахиад алга болоод би шаардлагаа тавиад холбогдохоор намайг “Ална, гэрт чинь очиж ална, хаа байгаа газар чинь ална” гэж сүрдүүлэх болсон эсвэл гадаа халтиргаатай байна гарцаар гарахдаа болгоомжтой байгаарай, машин гулсаж ирээд мөргөвөл асуудалгүй гэх мэтээр ярих болсон юм. Тэгээд би өмгөөлөгч рүү нь ярихаар нь “Цагдаа гэж яваад яах юм бэ? хэрэггүй би аргалаад ажлыг чинь дуусгаад өгье” гээд байсан. Сүүлдээ өмгөөлөгч нь Б.Ө миний утсыг авахгүй байна, би хийсэн гэрээгээ цуцлаад өмгөөллөө больж байгаа гэж ярих болсон. Би Б.Ө-од 86,000,000 төгрөгийг дансанд нь шилжүүлэн өгсөн. Миний барилгын хашаанд баригдсан байгаа төмөр баганууд нь 20,000,000 сая гаран төгрөгийн материал бүрдсэн байсан. Би харин сүүлд нь авсан материалаараа хагас барьсан байгаа. Одоо болтол дуусаагүй байгаа. * Б.Ө гэх хүний холбоо барих дугаар нь ** гэсэн дугаартай. **** гэсэн компани захирал гэсэн. Би 60,000,000 төгрөг нэхэмжилж байна. Яагаад гэвэл хашаанд барьсан төмөр баганууд нь тийм үнэлгээтэй байгаа байгаа. Би мөнгө өгөхдөө нэг уулзсан, дараа нь боолт өгөхдөө уулзсан. Сүүлд өмгөөлөгчтэй нь нэг уулзсан. Дараа нь төмөр авч ирэхэд уулзсан. Эхний 60,000,000 төгрөгөө Сүхбаатар дүүргийн * дугаар хороо *Хаан банкны салбараас шилжүүлэн өгсөн. Дараагийн 20,000,000 төгрөгийг нягтлан данснаас шилжүүлэн өгсөн. Банкны салбараас үлдсэн 6,000,000 төгрөгийн нягтлан данснаас шилжүүлэн өгсөн. Одоо гар утсаар удаа дараа намайг дарамталж байна. Миний бага охин Б.Ө-ын яриаг сонссон болохоор ганцаараа явж чадахгүй айгаад байгаа. Би ихэвчлэн хөдөө ажилтай байдаг болохоор гэр бүлийн аюулгүй байдал хэцүү байна. Дээр нь 60,000,000 төгрөгөө авч барилгын ажлаа дуусгамаар байна...” гэх мэдүүлэг/ 7 дугаар хавтаст хэргийн 118-120 дугаар тал/,

* аймгийн * сумын нутаг дэвсгэрт усан бууны дулаалгын зориулалттай төмөр карказ бүхий сэндвичээр барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Д-аас 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 26,250,000 шилжүүлэн авч залилсан,

Иргэн Ц.Д-аас 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл гомдол /7 дугаар хавтаст хэргийн 146 дугаар тал/,

Иргэн Ц.Д*, Б.Ө нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар/7 дугаар хавтаст хэргийн 147-149 дүгээр тал/,

Хохирогч Ц.Д*, Б.Ө нарын хооронд харилцсан чат /7 дугаар хавтаст хэргийн 152-162 дугаар тал/,

Хохирогч Ц.Д*аас яллагдагч Б.Ө-ын Хаан банкны ** дугаарын данс руу 2 удаагийн гүйлгээгээр 26,250,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 165 дугаар тал/, “* *” ХХК-ийн үнэлгээний тайлан /9 дүгээр хавтаст хэргийн 7-10 дугаар тал/

Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би Бат гээд таньдаг залуутай 2022 оны 10 сарын эхээр уулзаж байгаад Төв аймгийн Заамар суманд төмөр Карказ сэндвичин барилга бариулахаар ярьж байсан чинь надад Б.Ө гээд залуугаас төмөр карказ авч байсан чи тэр залуугийн фейсбүүкээр нь ороод үз юу ч гэсэн холбогдоод үзэхгүй юу гэхээр нь "**" гэх фейсбүүк хаягаар нь ороод нэг утас байхаар нь холбогдоод ярисан чинь намайг * дүүргийн *-р хороо * энд манай ажил дээр хүрээд ир гээд хэлсэн. Тэгээд би 2022 оны 10 сарын 10-ны өдөр байх очоод Тэр Б.Ө гэх залуутай уулзаад би 12x4x3,5 метртэй нөгөө нь 12x5x5,5 метрийн хэмжээтэй усан бууны дулаалга 2 ширхэгийг хийлгэхээр ярьсан юм. Тэгсэн чинь хашаан дотроо төмөр карказаар эд зүйлс хийгээд тэд нарыгаа Замын-Үүд болон хотод 3, 4 газар хийж байгаа таны ажил гайгүй юм байна, би энэ ажлуудынхаа хажуугаар 4 хоногийн дотор хийчихнэ нийт ажлын хөлсний хөлс 50,000,000 төгрөгөөр хийгээд өгье гэхээр нь би НӨАТ-тай авна гэсэн чинь та тэгвэл нэмээд 2,500,000 төгрөг гэрээн дээрээ нэмээд хийчих би тэгээд 55,000,000 төгрөгөөр бодоод НӨАТ-ыг чинь шивээд өгье гэж хэлсэн. Тэгээд хоорондоо ярьж тохирсон юм чинь гээд би яваад өгсөн. Тэгээд тэр залуу надтай холбогдохгүй байж байгаад 2022 оны 10 сарын 24-ний өдөр гэнэт гарч ирээд ** дугаараас залгаад “Би Замын-Үүдэд хөдөө ажилтай байж байгаад ирлээ, та нөгөө ажлаа хийлгэх хэвээрээ юу манай ажилчид одоо суларчихлаа таны ажлыг 4 хоногийн дотор хийгээд өгье” гэхээр нь би “За тэгвэл чи над дээр манай гэрт хүрээд ир гэсэн чинь Хан-Уул дүүргийн *-р хороо “*” хотхоны гадаа ирээд надтай уулзсан. Тэгээд Б.Ө гэх залуу “За ахаа манай ажилчид суларсан, одоо завтай байна та гэрээгээ байгуулаад өгчих таны ажлыг 4 хоногийн дотор хийгээд өгье урьдчилгаа 70 хувь өгчих” гэхээр нь “Үгүй би чамд урьдчилгаа 50 хувь хийнэ” гээд хэлсэн чинь “За тэгвэл би ажлаа гүйцэтгэж байгаад үлдсэн мөнгөө авчихъя” гээд шууд тэр газраа Б.Ө-ын улаан өнгөтэй “Subaru” загварын машин дотор гэрээгээ байгуулаад гэрийн хажууд байдаг “Киоск” машинаар өөрийн * гэсэн данснаасаа * дугаартай Б.Ө нэртэй данс руу эхлээд 20,000,000 төгрөг, тэгээд 2 минутын дараа 6,250,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Б.Ө тэр өдрөөс эхлээд нийт 4 хоногийн дотор хүлээлгэн өгнө энэ 2 хоног хийгээд үлдсэн 2 хоногтоо Заамар суман дээр очоод угсраад дуусгана гэж хэлсэн. Тэгээд тэр залуу утсаа авдаггүй алга болсон. Тэгээд би гайхаад анх очиж байсан үйлдвэр дээр нь очоод үзсэн чинь Б.Ө гэх залуу бол байхгүй харин хүмүүс бол ажиллаж байсан тэгээд тэнд байсан хүмүүсээс хаана байгаа талаар асуухад хөдөө явсан гээд та утас руу нь залгаад үз гээд байсан тэгээд өөрийнх нь * дугаар руу нь залгахаар утсаа авахгүй байж байгаад эргээд залгая би ажилтай байна яам дээр байна хөдөө ажилтай байна гэх мэтээр мессеж бичээд байдаг байсан. Тэгээд би нэг өдөр ерөөсөө олж уулзъя гээд ажлынх нь гадна очоод машин дотроо байж байгаад гарч ирэхээр нь өөдөөс нь очиж уулзсан. Тэгсэн чинь би таны ажлыг хийж байна гээд хашаан дотроо байсан хэдэн төмөр рүү заагаад “Энэ байна” гээд заагаад одоо танайд очоод угсраад өгөхөд бараг бэлэн болсон орой очоод гарахад бэлэн би сендвичээ захиалсан байгаа гээд байсан. Тэгэхээр нь би “чи миний ажлыг алаад байна” гээд хэлсэн чинь “Надад зөндөө ажил давхардаад байсан юм, би тэгээд хугацаандаа таны юмыг хийж чадаагүй болохоор санаа зовоод утсыг чинь авч чадахгүй байсан юм. Би таны сэндвичийг авах гээд захиалсан” гээд “*******” ХХК гээд газраас захиалсан гээд над руу зарлагын баримт бүхий зураг явуулсан. Тэгэхээр нь би үнэхээр хийж байгаа юм байна гэж бодоод явсан чинь нөгөө Б.Ө дахиад байхгүй болсон. Тэгээд би “** ХХК” гээд газрыг нь интернэтээр хайж байгаад олоод очоод уулзсан чинь Б.Ө барааныхаа үнийг бодуулаад явсан, мөнгө төлж бараа авсан зүйл байхгүй гээд байсан. Тэгээд би Б.Ө руу янз бүрийн мессеж бичээд ажлаа хийгээч гэсэн чинь манай ах наад ажлыг чинь хариуцаж байгаа гээд ** гэсэн дугаар над руу мессежээр явуулсан тэгээд тэр дугаар руу залгасан чинь бид нар хийсэн ажлаа хөдөө явуулах гээд байж байна Б.Ө хөдөө явсан байгаа гээд байсан. Тэгээд би тэр хүнээс миний ажлыг хийх хүмүүс хаана байгаа талаар асуусан чинь ** гээд залуу хийнэ өнөөдөр орой гарчихна одоо машин эвдэрсэн байна гээд байсан. Тэгэхээр нь би Д-тэй хамт * аймгийн * сум руу ** болон өөр хоёр хүний хамт явсан. Тэгээд явж байх замдаа төмөр ачсан жолооч /*/ нь замдаа ганц нэг төмөр хаясан юм шиг байна. Би олоод ирье гээд буцаад нөгөө жолооч ачиж ирсэн төмрөө буулгаад яваад өгсөн. Тэгээд би Даваахүүгээс “За ажлаа эхлээрэй” гэсэн чинь “Би урьдчилгаа мөнгөө авч байж ажлаа эхэлнэ” гэсэн. Тэгээд би “Юу яриад байгаа юм бэ? би Б.Ө-од мөнгөө өгсөн” гэсэн чинь би тэр Б.Ө гэх хүний ажилтан биш харин Б.Ө гээд хүн надад *-т ажил байна чи хийчих гээд надад хэлсэн гэж надад хэлээд би мөнгө өгөхгүй бол юу ч хийхгүй гээд байхаар нь Б.Ө руу залгахаар утсаа авдаггүй тэгээд мессеж бичихээр би 3 хүнээ явуулсан гэж мессеж бичээд алга болчихсон тэгээд би хүйтрээд байсан учир Д* гээд залуутай энэ ажлыг 8,000,000 төгрөгөөр хийлгэхээр болоод эхлээд Д-гийн ** тоот дансанд 1,000,000 төгрөгийг, дараа нь 4,000,000 төгрөг шилжүүлээд би илүү мөнгө өгөхгүй би Б.Ө-од 26,250,000 төгрөг өгсөн байгаа тэндээс аваарай гэсэн чинь Д “За” гээд ажлаа хийж эхэлсэн. Тэгээд би өөрөө сендвичээ захиалаад бууны дулаалга бариад дууссан. Энэ хугацаанд Б.Ө надтай холбогдоогүй. Тухайн бууны дулаалгын барилгыг Д нөгөө 2 хүний хамт 4 хоногийн хугацаанд барьж дууссан. Би ямар ч мөнгө буцааж аваагүй харин тухайн барилгыг барьсан гэх төмөр нь Б.Ө-ын төмөр байгаа юм. Харин анх ярьж байсан төмрөөс материалын хувьд нимгэн жижиг байсан. Би олон удаа ярьсан тэгэхээр өөдөөс “Хуц, солиор, чи мөнгөө гүйцэт өгөөгүй, чи өөрөө ажлаа хийж дуусга, би төмрөө өгсөн” гээд байдаг байсан. Тухайн үед Б.Ө чи үлдсэн мөнгөөрөө өөрөө барьж дуусга гэж мессеж бичээд алга болсон анх би Б.Ө-ыг чи миний мөнгөөр юу хийсэн бэ гэж асууж байхад би таны мөнгөөр төмөр болон сендвичний урьдчилгаа гээд 10,000,000 төгрөг төлөөд мөнгөгүй болсон гэж хэлж байсан юм. Тэгээд дараа нь би өөрөө бууны дулаалгаа барихдаа сендвич 21,500,000 төгрөг. бас боолт гээд 250,000 төгрөгөөр авсан. Тэгээд Д 5,000,000 төгрөг өгсөн. Тэгээд би Б.Ө энэ талаар хэлээд за больё чи миний компанид НӨАТ-ын баримт шивээд өгчих гэсэн чинь “За би маргааш шивчихье, нягтлан маань Солонгос явчихсан байгаа ирэхээр нь би шивүүлье” гэж хэлээд алга болсон. Гэрээгээ анх надтай уулзахдаа машин дотор байгуулж байсан. Надтай уулзаж хэрэлдэж, маргалдаж, зодолдсон зүйл байхгүй. Харин утасны цаанаас маргалдаж байсан үе бол байгаа. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 168-170 дугаар тал/

Гэрч П.Д-ийн “....Б.Ө гэх хүнийг би анх 2017-2018 оны орчим зар хайж байгаад олж ажилд орж анх танилцаж байсан өөрөөр таньж мэдэхгүй урьдын ямар нэгэн харьцаа холбоо, өглөгийн асуудал байхгүй. Цолмонгийн Доржрагчаа гэх хүнийг мөн би таньж мэдэхгүй. Б.Ө Ц.Д-ийн ажлыг авсан. Тэгээд л анх удаагаа уулзаж байсан. Ц.Д гэх хүн Б.Ө гэх хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ хийсэн юм билээ. Миний хувьд Б.Ө-ын **** ХХК-д гагнуурчнаар ажиллаж байсан. Тэгээд 2020 оны 4-5 дугаар сарын орчим ажлаасаа гарсан юм. Шалтгаан нь Б.Ө надад 2 жил орчим бараг цалин өгөөгүй бөгөөд 100-200 мянган төгрөг өгөөд болчихно бүтчихнэ хөгшөөн гэх мэтээр явсаар байгаад 2 жил болж тэгээд цалин мөнгөө авах сардаа бүтээнэ зээл хөөцөлдөөд байгаа гэх мэтээр л хэлж ярьж өдийг хүрсэн ба тэр талаар ярихад болгоно надад 2 жилийн цалин мөнгөний оронд Улаанхүрэн өнгийн “Хонда Инсайд” маркийн тээврийн хэрэгслийг нэрийг нь шилжүүлэлгүйгээр надад өгсөн тэгээд тэр тээврийн хэрэгслийг авсны дараа би ажлаасаа гарах талаар хэлэхэд манай гэрт нэг удаа ирж “Ажлаа хий, ажлаасаа гарах ёсгүй байсан юм” гэх мэтээр хэлсэн. Тэгээд би дахиж ингэж цалин хөлсгүйгээр ажиллаж чадахгүй гэдгээ хэлэхэд машинаа авна гэсэн тэгээд би машиныг чинь өгөхгүй цалиндаа авсан чи өгсөн гэтэл “За яах вэ? чамайг нэг чадна харж байгаарай” гэж хэлээд занаад явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 10 гаруй хоногийн дараа надад өгсөн машинаа шөнө мэдээгүй байхад асаагаад аваад явчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргах гэхээр нэр нь шилжээгүй байсан учир болохгүй гээд цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэр цагаас хойш дахин харьцаагүй байж байгаад жилийн дараагаас дахин ярьж эхэлсэн. Тэгээд намайг гэртээ байж байхад 2022 оны 11 дүгээр сарын 01-ний орчим байхаа, над руу гэнэт утсаар яриад Заамарт нэг ажил байгаа чи хийгээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би үнэ хөлс нь хэд бэ? гэхэд материалуудыг нь авчихсан байгаа, ажлын хөлс нь 8,000,000 төгрөг гэхээр нь мөнгө төгрөг нь найдвартай биз дээ гэтэл найдвартай би ажпын хөлсийг нь өгнө гэсэн. Тэгээд л би ажилгүй байсан учраас мөнгө хэрэгтэй гээд дахин итгээд тэр ажлыг нь хийхээр шийдсэн юм. Тэгээд Заамар явж ажиллана гээд тээврийн хэрэгсэл асахгүй байхаар нь би танил Баасандорж, Жавхлан нарын хамтаар гурвуулаа Заамар руу явсан ба Б.Ө “Явчих, би өөр газар ажилтай гээд яваарай” гэсэн. Тэгээд Ц.Д-ийн дугаарыг өгсөн би зардал мөнгө байхгүй урьдчилгаа өгчих гэхэд мөнгө байхгүй би Ц.Доржрагчаа руу ярьсан наад хүнээсээ мөнгө аваарай гэж хэлсэн. Тэгээд Ц.Д руу утсаар нь ярихад “Юу гэсэн үг вэ? Б.Ө өгөх ёстой, ажил хэцүүдлээ” гэж ярьж зардал мөнгө гээд 1,000,000 төгрөгийг миний ** гэх данс руу шилжүүлэн хийсэн юм. Тэгээд би Заамарт очход барилгын ажлын материалууд очоогүй карказан төмөр нь л очсон байсан бөгөөд Б.Ө-той ярихад наад мөнгөнөөсөө шатахууны мөнгө явуулчихаа 400,000 төгрөг, эндээс материал ачуулах гэж байгаа юм гэхээр нь би данс руу нь шилжүүлсэн. Тэгээд тэр өдрийн маргааш нь “Си” төмөр ирсэн ба үл таних хүн авч ирсэн. Тэгээд би хамт ажиллаж байгаа 2 хүний хамтаар ажилдаа орсон. Биднийг очход ямар ч ажил хийгдээгүй байсан ба тэгээд би Б.Ө-од урьдчилгаа төлбөрөө өг, тэгэхгүй бол ажил хийхгүй гэдэг талаар утсаар нь хэлсэн. Гэтэл Б Б.Ө өөдөөс “Болно, бүтнэ, мөнгө алга удахгүй мөнгөтэй болно” гэх мэтээр хэлээд байсан. Тэгээд чадахгүй урьдчилгаа төлбөрөө өг гэтэл тэгвэл сая авсан сая төгрөгөөс 600,000 төгрөгийг буцаагаад өгчих би өөрөө хийчихнэ, бас 1 ширхэг гагнуурын аппарат, 2 ширхэг дрилль, 1 тасдагч авч өгсөн тэдгээрийн мөнгө 700,000 төгрөгийг өг гэж хэлсэн. Тэгээд би 600,000 төгрөг байхгүй, шатахуун хийсэн гэхэд “Тэгвэл наад ажлаа хийж дуусга, урьдчилгааг чинь өгчихнө” гэж хэлээд тэгээд би ажилдаа ороод ажлаа хийгээд харин энэ болсон явдлын талаар Ц.Д-д хэлэхэд “Б.Ө-од би 4,000,000 төгрөгийг өгөх ёстой. Тэгвэл энэ мөнгийг чамд өгье чи битгий хэлээрэй, харин ажлаа л хурдан дуусгаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд Ц.Д 7 хоног захиалсан ажлыг нь хийгээд дуусгаж хүлээлгэж өгөөд энэ талаар Б.Ө-од хэлээд үлдэгдэл мөнгөө авмаар байна гэхэд наад хүнээсээ ав гэж хэлж би Ц.Д-д энэ талаар хэлэхэд би Б.Ө-од их мөнгө өгсөн, чи Б.Ө-оосоо ав, би Б.Ө-од ажлын хөлсийг нь өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд энэ талаар эргээд Б.Ө-од хэлэхэд 2-3 хоног хүлээж бай гэсээр 1 сар шахуу болж дараа нь утсаа авахаа байж блоклож өнөөдрийг хүрсэн. Энэ ажлыг анх 8,000,000 төгрөгт Б.Ө-той амаар тохирч ажлын гэрээ хийлгүй ажилласан. Тэгээд би өөртөө 700,000 төгрөгөөр багаж авсан ба би Б.Ө-той урьдчилгаа төлбөрөөсөө хасуулж энэ багажийг авсан. 1,000,000 төгрөгийг аваад 400,000 төгрөгийг Б.Ө-од шилжүүлсэн. Үлдсэн 600,000 төгрөгийг шатахуун, тос, хоол, ундандаа зарцуулсан. Ц.Д-аас урьдчилгаа төлбөр 4,000,000 төгрөгийг аваад барилгад 1,000,000 төгрөгийн хаалга, хөөс зэрэгт зарцуулаад Б, Ж бид тус бүр 1,000,000 төгрөг аваад дууссан. Ямар шалтгаанаар хаалга, хөөс зэрэг материал авсан гэхээр Б.Ө мөнгийг дээрх хаалганы мөнгө, барилгын материалын мөнгийг авсан, захиалагч Ц.Д мөнгө өгсөн мөнгө байхгүй гээд тэгээд л ажлаа хурдан дуусгахаар шийдээд зарцуулсан юм. Одоог хүртэл ажлын хөлсний үлдэгдлийг Б.Ө өгөөгүй сүүлдээ фейсбүүк чатаар маргалдаж эхэлсэн маргалдаж, бичсэн мессежний хуулбаруудыг хэрэгт хавсаргаж өгнө үү. Б.Ө-той анх ажилд ороход хоногийн 50,000 төгрөгөөр тохирч ажилд орж байсан. Энэ хугацаанд Б.Ө фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан гагнуурын ажил авдаг байж байгаад 2019 оноос эхлэн төмөр карказан барилга барих талаар зар тавьж захиалга авч эхэлсэн. Тэгээд энэ хугацаанд буюу 2019 оноос ажлаасаа гарах хүртэл 2020 оны 5 дугаар сарын хооронд хэд хэдэн захиалга авч байсан ч бүрэн дуусгасан ажил би лав мэдэхгүй байна. Ихэвчлэн захиалга аваад хагас, дутуу хийгээд л ажлыг нь хаядаг, тэгээд л захиалагч нар нь ихэвчлэн өөрсдөө өөр газар хүмүүсээр ажлаа хийлгэж дуусгадаг. Тэгээд л захиалагч нарын ажлыг хийхгүй учир захиалагч нар шаардлага тавьж улмаар зодчихдог юм. Энэ хугацаанд ажил аваад л намайг хий гээд л хаяад явчихдаг байсан. Тэгээд надад мөнгө өгөхгүй цалин өгөхгүй сардаа 100, 200 мянган төгрөг өгсөөр, бусад мөнгийг нь өөрөө аваад алга болчихдог. Б.Ө авсан мөнгөө хэрхэн юунд зарцуулдаг талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг/7 дугаар хавтаст хэргийн 174-176 дугаар тал/,

Гэрч П.Д, Б.Ө нарын хоорондоо харилцсан чат /7 дугаар хавтаст хэргийн 175-178 дугаар тал/,

Сүхбаатар дүүргийн * дүгээр хороо * тоот хаягт үйлчилгээний зориулалттай 3 давхар төмөр карказан сендвичин барилга барьж өгөхөөр харилцан тохиролцож "Барилгын ажил гүйцэтгэх " гэрээг байгуулж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Г.А-ээс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 95,000,000 төгрөгийг шилжүүлэн залилсан нь,

Хохирогч Г.А-ээс цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /7 дугаар хавтаст хэргийн 207, 194 дүгээр тал/,

Иргэн Г.А, Б.Ө нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх” гэрээний хуулбар /7 дугаар хавтаст хэргийн 196-199 дүгээр тал/,

Хохирогч Г.А-ээс хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн баримт материал, гэрэл зургийн үзүүлэлт /7 дугаар хавтаст хэргийн 208-223 дугаар тал/,

Хохирогч Г.А-ийн эзэмшлийн Хаан банкин дахь * дугаарын данснаас яллагдагч Б.Ө-ын Хаан банкны * дугаарын данс руу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр 95,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /8 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр тал/,

Сүхбаатар дүүргийн ** тоотод хийгдсэн 12х20 м харьцаатай барилгын газар шорооны ажлын төсөвт өртгийг тогтоосон төсөвчин Б.Э-ын гаргасан ** дугаартай дүгнэлт /8 дугаар хавтаст хэргийн 19-37 дугаар тал/,

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би “**” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгээд би Сүхбаатар дүүргийн ** тоот миний гэр бүлийн хамаарал бүхий хүн Г.О-ийн нэр дээр бүртгэлтэй 693.73 мкв талбайтай газар дээрээ төмөр карказ сэндвичэн барилга бариулахаар шийдээд тэгээд интернэт орчинд хайлт хийж байгаад **** ХХК-ний пэйж хуудсаар мэдээлэл аваад тэр хаяг дээрх 94997166 дугаарын утсаар нь холбогдож * дүүргийн * хороонд байх өөрийн газар дээр анх удаагаа уулзсан, миний хувьд Б.Ө гэгчтэй анх удаагаа уулзсан нь тэр. Тэгээд уулзаад газрын хэмжээгээ ярихад надад Б.Ө 237,272,200 төгрөгийн тооцоо гаргаж өгсөн. Тэгээд пэйж хуудсан дээрх гоё, гоё зурагнуудыг нь хараад хийлгэхээр шийдээд гэрээгээ хийсэн. Тэгээд Б.Ө өнөөдөр мөнгөө өгчих тэгэхгүй бол үнэ нь нэмэгдэнэ одоо бэлэн байгаа төмрүүд байгаа үүнийг бол 1 тонныг нь 3,800,000 төгрөгт өгнө. Үүнийг авахгүй бол дараагийнх нь 4,800,000 төгрөгөөр ирэх болно гэсэн тэгээд л би тооцоо бодоход 62,000,000 төгрөгийн зөрүү гарсан тул тэр өдөр нь буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 85,000,000 төгрөгөөр нэг удаа, 10,000,000 төгрөгөөр нэг удаа, нийт 95,000,000 төгрөгийг Б.Ө-ын хувийнх нь * тоот дансанд шилжүүлэн хийж Б.Ө 1 сарын дотор барьж дуусгана гэж хэлсэн юм. Тэгээд гэрээ хийгээд 1 хоногийн дараа ажлаа эхэлж хийсэн. Гэрээний хувьд төмөр карказ хийлгэх гэж гэрээ хийсэн бөгөөд гэрээ хийсний дараа харин надад барилгын суурийн ажлыг чинь хийгээд өгье надад бүх техник байгаа гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрөөд хийлгэхэд хоосон газар дээр газар шорооны ажил, барилгын шугаман суурийн ажил хийгээд тэгээд л ажлаа хаяад явчихсан, тэгээд нөгөө бэлэн байгаа төмрөө яасан бэ? гэтэл үйлдвэр дээрээ очиж төмрийг нь бэлдэнэ гээд хэсэг алга болчихсон бөгөөд би Б.Ө-ын гэх 7-н буудлаас Д руу эргэдэг газрын орчим байх төмөр худалддаг газар очиж хартал Б.Ө-ын гэх төмөрнүүд маш их байсан бөгөөд тэгээд би бага зэрэг тайвширч тэгээд Б.Ө-той утсаар ярих гэтэл утсаа авахгүй байсан тэгээд би нэг ажилчных нь утсыг аваад Б.Ө руу залгахад утсаа авсан би төмөрнүүд нь байгаа юм байна ажлаа хийгээч гэтэл Б.Ө “Пизда минь битгий миний ажилчдын утсаар залгаад бай” гэж хэлсэн тэгээд л шууд тасалсан. Тэгээд л зугтаагаад дахин уулзалдаагүй байж байгаад 1 сарын дараа 6 ширхэг багана авч ирснээ таарахгүй төмөр байна гэхэд тиймээ би удахгүй хэмжээг нь янзална гэсэн. Тэр төмөр өөр газар хийж байсан эсвэл хийх гэж байсан төмөр юм шиг байсан. Энэ төмөр авч ирэх хооронд бас л 1 сар гарангийн хугацаанд бөөн хэрүүл уруул болж байгаад төмөр үзүүлсэн болоод засаад эргэж аваад ирнэ гэж хэлээд тэр чигтээ яваад алга болчихсон. Тэгээд тэр цагаас хойш утсаа авахгүй хариу ч өгөхгүй байсаар бас л бөөн хэрүүл болж би мөнгөө эргүүлж авна, эсвэл ажлаа хий гээд дийлээгүй. Тэгээд л энэ хооронд 3 сар гарангийн хугацаа өнгөрч цагдаагийн байгууллагад хандаад миний ажил цаг хугацаа алдсан учир мөн 3 давхар байшин дийлэхгүй гэсэн учир Б.Ө-ын хийсэн барилгын суурийг эвдэж дахин шинээр суурь цутгаад тэгээд л бетон цутгаж дүүргэлтийг блокоор хийгээд барьж дуусгасан. Одоо дотор заслынхаа ажлыг эхлүүлэх гээд байж байгаа. Тэгээд Б.Ө огт утсаа авахгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд тухайн үед наадмын амралт гээд 2-3 хүн солигдоод тэгээд байж байтал Б.Ө надад бартераар нэг “Жи-350” маркийн тээврийн хэрэгсэл 150,000,000 төгрөгт санал болгосон бөгөөд тэгээд би зөвшөөрөөгүй. Гэтэл нэг 470 үзүүлээд 65,000,000 төгрөгт өнгө гэхээр нь 63,000,000 төгрөгт бодож авъя гээд авсан. Одоо энэ тээврийн хэрэгсэл найз Энхтөрийн нэр дээр боловч бартераар бетон зуурмаг арматурын төлбөрт өгчихсөн байгаа гэхдээ нэрийг нь шилжүүлж амжаагүй байгаа. Барилгын ажил дуусгаад л нэрээ шилжүүлэх гэж байсан юм. Б.Ө энэ тээврийн хэрэгслийг ажлын гүйцэтгэлд орж ирсэн тээврийн хэрэгсэл гэж байсан ба нэр шилжүүлэх үеэр итгэмжпэлтэй явж байсан шиг санаж байна. Тэгээд үлдэгдэл мөнгөө яах гэж байна гэтэл тэр удахгүй төмөр хийгээд өгье гэж хэлээд тэгээд л тээврийн хэрэгслийн нэр шилжүүлж өгөөд тэр чигтээ алга болсон дахин холбогдоогүй тэгээд утасны цаанаас мөнгө асуух гэхээр намайг дарамталж иргэний хэрэг учраас цагдаа чамайг тоохгүй, би чамд сард 500,000-1,000,000 төгрөг өгье, насаараа өгч болно гэх зэргээр хэлдэг. Тэгээд би уурлаад хаана байгаа юм бэ? уулзъя гээд хэлэхээр хүн доромжлох хуультай шүү чи надад өрөнд оровоо гэх зэргээр ярьдаг байсан. Б.Ө юм хийсэн дүр эсгэж ямар ч чанарын шаардлага хангахгүй барилгын суурь хийсэн тэгээд тэр суурийг нь ч би ашиглаагүй шинжээчийн дүгнэлтэд тухайн суурийг хийхэд гарсан зардал мөнгийг тооцсон байна санал, хүсэлт байхгүй. Би 95,000,000 төгрөг өгөөд 63,000,000 төгрөгт тээврийн хэрэгсэл авсан. Одоо үлдсэн хохирол 32,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Шинжээч Б.Э-ын “...Би "*" ХХК-д захирлаар ажилладаг бөгөөд манай компани нь барилгын засал чимэглэл, сангийн ажлуудыг хийдэг. Миний хувьд барилгын инженерээс гадна барилгын мэргэшсэн төсөвчин мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлээр 1987 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа. Б.Ө, А нарын хүмүүсийг би ямар нэгэн байдлаар таньж мэдэхгүй, урьд уулзаж харж байгаагүй. Хохирогч А нь 12x20 хэмжээтэй 3.4 метрийн өндөртэй 3 давхар төмөр карказ бариулахаар захиалсан байсан. Ийм хэмжээний төмөр карказ барихын тулд 176,738,736 төгрөгийн төмөр хийц шаардагдана. Ийм барилгад аяган суурь багана бүрийн тоогоор буюу 12 ширхгийг хийх ёстой байсан. Гэтэл Б.Ө нь шугаман суурь хийсэн нь дээрх 3 давхар барилгыг даахгүй суурь хийсэн юм байсан. Хийсэн ажлуудыг А-ээс гаргаж өгсөн зураг бичлэгээр мөн газар дээр очиж үзэж хэмжиж дүгнэлтээ гаргасан юм. Аяган суурь гэдэг нь багана тус бүр ачаагаа даадаг учир заавал аяган суурь хийх ёстой байдаг юм...” гэх мэдүүлэг/8 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

2021 оны 07 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэл хугацааны хооронд үргэлжилсэн үйлдлээр Нийслэлийн * дүүргийн * дугаар хороо * тоотод оршин суух иргэн А.О-ын эзэмшлийн блокон хашаа, гараж зэргийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 14,504,962 төгрөгийн шууд хохирол учруулж, энэ гэмт хэргийн улмаас 4,281,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

“**” ХХК О.О-ын өмчлөлийн * дүүргийн * хороо, * * дугаар гудамж * тоотуудад байрлалтай блокон хашаа болон гараж, бусад эд зүйлсэд учирсан хохирлын хэмжээг 18,785,962 төгрөгөөр тогтоосон үнэлгээ /4 дүгээр хавтаст хэргийн 242-149 дүгээр тал/,

Сүхбаатар дүүргийн * дугаар хороо * тоотод үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хавтаст хэргийн 93-98 дугаар тал/,

Хохирогч А.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Манай хүү О.О нь * дүүргийн * дугаар хороо * тоот 2 айлын 1232 мкв өмчийн газрыг 2014 онд 16,000,000 төгрөгөөр худалдан аваад, байшин, граш барьсан. Байшинг 2018 онд барьж дуусгаад манай хүү Говьсүмбэр аймагт амьдардаг учраас тухайн хашаа байшинд ямар нэгэн хүн амьдраагүй юм. Би 2021 оны 07 дугаар сард хашаа байшингаа эргэх гээд очтол манай хүүгийн хашааны гадна талын блокийг буулгаад, суурийг нь устгасан байсан, тэгээд Б.Ө-той уулзтал энэ хашааг /газрыг нь/ нь худалдан авмаар байна гэхээр нь би түүнд 60,000,000 төгрөгөөр худалдан ав гэж хоорондоо ярилцаж байсан. Мөнгийг нь болохоор 2021 оны 08 дугаар сард юм уу 09 дүгээр сард Хас банкнаас зээл аваад мөнгийг нь төлнө гэж хэлсэн. Тэгээд тухайн хугацаа нь өнгөрсөн боловч мөнгөө өгөөгүй. Би заасан хугацаа нь өнгөрсөн болохоор 2021 оны 10 дугаар сард, 11 дүгээр сард түүнтэй холбогдож ярихад завгүй байна, дараа яръя гэдэг, мөнгөө өгөхгүй байгаа талаараа ямар нэгэн шалтгаан хэлдэггүй, худалдаж авна гэж хэлдэг юм. Ингэж явсаар 2022 оны 05 дугаар сарын сүүлээр хашаа, байшингаа харах гээд очтол хашааны гадна талын блокыг болон гражыг нь буулгасан байсан. Хашаан дотор хүнд даацын тээврийн хэрэгсэл, урт барилгын ажилд ашигладаг төмрүүд байсан. Байшин руугаа ортол цахилгааны утсыг нь салгачихсан, дотор байсан тоолуур, автомат, цахилгааны утас зэрэг байхгүй байсан. Тухайн үед би Б.Ө-той хашааны баруун талын хашаанд гэр барьчихсан байж байхаар нь очоод уулзахад би худалдаж авах хэвээрээ, мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн, тэгэхээр нь би түүнд 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд өгөөрэй гэхэд мөнгөө өгнө, амжна гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл надад ямар нэгэн мөнгө төлөөгүй байна. Түүнээс хойш нэг удаа утсаар холбогдоход “Алтай хотхон”-д 2 өрөө байр байна гэхэд би байр авахгүй, мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн, түүнээс хойш надтай уулзаагүй, ямар  нэгэн байдлаар холбогдоогүй юм. Мөн грашийн дотор байсан 2017 онд худалдан авч байсан 2,500,000 төгрөгийн хоолны олон тооны хэрэгсэл яасан нь мэдэгдэхгүй алга болсон байсан. Мөн том майхан, барилгын шаврын тэрэгүүд, ус зөөдөг тэрэг, барилгын ажилд ашигладаг модон морь, барилгын ажилд ашигладаг хэрэгслүүд байсан юм. Би 2022 оны 05 дугаар сард нэг удаа хашаа руугаа очихдоо тэнд байсан барилгын ажилтнаас яасан талаар асуухад баруун талын хашаа руу зөөсөн гэж хэлсэн, би тухайн 2 машины грашийг 2017 он 3,000,000 төгрөгөөр бариулж байсан юм.  Миний хувьд Б.Ө гэгчийг урьд таньж мэдэхгүй, харж байгаагүй ямар нэгэн өглөг авлаг, өш хонзонгийн асуудал байхгүй.Тэгээд өнгөрсөн оны буюу 2021 оны 5 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн * дугаар гудамж ** тоот 2 айлын 1232 мкв 3 тал хашаатай, 3 тал хашааг нь блокоор барьсан. Ертөнцийн зүгээр урд талдаа гүйдэг төмөр хаалгатай дотроо 3 тээврийн хэрэгсэл багтдаг 9x6.5 хэмжээтэй 2 метрийн өндөртэй модон дээвэртэй граш, грашийн хаалга нь 2 тал руугаа дэлгэгддэг төмөр хаалгатай, мөн хашааны дотор талд 10x6 харьцаатай тоосгон дан гэтэл Б.Ө гэгч манай хашааны гадна талд Монгол гэр барьчихсан байшинтай хашаагаа эргэж очсон юм. Талбайтай манай гэрийн хашааны дотор талд 3 хүнд даацын том оврын тээврийн хэрэгсэл оруулаад тавьчихсан, мөн барилгын том карказан төмөрүүдийг оруулаад тавьчихсан байсан. ...Гэр бүлийн хүн нь байсан ба манай хашааны блокийг нурааж хагалаад хайргатай хольж нөгөө нүх рүү хийж байсан ба тэр хийж байсан хүнээс энэ юу болж байгаа юм бэ? гэтэл газар нь нойтон юм тэгээд ингэж байгаа юм гэж хэлсэн. Тэгээд нэрийг нь асуухад нэрээ хэлээгүй тэгээд би бас яваад өгсөн ба гэтэл Б.Ө над руу утсаар залгаад “Та бүү санаа зов, би худалдаж авна. Би Говь-Алтай аймагт явж байна, очиж байгаад ярилцъя” гэж хэлсэн. Тэгээд энэ өдрөөс 2-3 сарын дараа Б.Ө над руу өөрөө залгаад “Би Алтай хотхонд 2 өрөө байраа өгье, харин та үнийн зөрүүг нь өгөөрэй гэж хэлсэн ба би метр квадрат нь ямар үнэтэй вэ? гэтэл 2,700,000 төгрөг гэхээр нь би авахгүй гэдгээ хэлсэн юм. Тэгээд тэр цагаас хойш дахин уулзаагүй, яриагүй байсаар энэ оны 5 дугаар сард хашаагаа эргээд очход манай грашийг юу ч үгүй буулгачихсан, зөвхөн цементэн суурь үлдсэн байдалтай байхаар нь би “Юу болоод байгаа юм бэ?” гэхэд “Би авъя гэж бодоод байгаа” гэхээр нь “Би граш нураа гэж хэлээгүй” гээд дотор байсан эд зүйлсээ асуухад байгаа гэхээс өөр зүйл яриагүй надтай ярилцах дургүй байсан. Тэгээд энэ оны 6 дугаар сард дахин очход манай байшингийн цахилгааныг салгасан, тухайн газар байсан цахилгааны тоолуур 1 ширхэг, цахилгааны хүчдэл баригч 1 ширхэг, төмөр самбар 1 ширхэг алга болсон байсан. Грашаа 5,282,000 төгрөгөөр бараа материал ажпын хөлсөөр бариулж байсан. Хашаагаа 4,540,000 төгрөгийн материалын зардал, мөн байшингийн цонхнууд хагарсан байдалтай байгаа, би үнийг нь мэдэхгүй байна. Граш дотор 25 хүний 1 дүгээр хоолны хуванцар таваг 25 ширхэг, шаазан аяга 25 ширхэг, төмөр халбага 25 ширхэг, төмөр сэрээ 25 ширхэг зэрэг 95,000 төгрөгийн үнэтэй, эвхдэг аяны сандал 6 ширхэг 90,000 төгрөгийн үнэтэй, 7 литрийн будаа агшаагч 1 ширхэг 350,000 төгрөгийн үнэтэй, 12 литрийн битүү чанагч 1 ширхэг 380,000 төгрөгийн үнэтэй, ердийн яндан зуух 1 ширхэг 240,000 төгрөгийн үнэтэй, цайны халуун сав 2 ширхэг 36,000 төгрөгийн үнэтэй, хуванцар шанага 2 ширхэг, хоолны төмөр халбага 1 ширхэг 30,000 төгрөгийн үнэтэй, эвхдэг аяны ширээ 2 ширхэг 90,000 төгрөг, шаврын хувин 7 ширхэг 70,000 төгрөгийн үнэтэй, шавар зөөдөг түрдэг тэрэг 4 ширхэг 640,000 төгрөгийн үнэтэй, 2 утастай зөөлөн хуучин кабель 25 метр урт 75,000 төгрөгийн үнэтэй, хайлшан тогоо 2 ширхэг 180,000 төгрөгийн үнэтэй, 2 ширэмтэй газан плитка 1 ширхэг 160,000 төгрөг, газ хадгалдаг 10, 20, 30 литрийн боллон тус бүр 1 ширхэг 450,000 төгрөгийн үнэтэй, халаалтын нам даралт цахилгаан хосолж халаадаг зуух 1 ширхэг 750,000 төгрөгийн үнэтэй, халаалтын зуухны усыг шахдаг мотор 1 ширхэг 250,000 төгрөгийн үнэтэй, 200 литрийн ус хадгалах сав 2 ширхэг 80,000 төгрөгийн үнэтэй, уртасгагч залгуур 2 ширхэг 50,000, 3 хүний майхан 1 ширхэг 180,000 төгрөгийн үнэтэй зэрэг эд зүйлс алдагдаж 4,196,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ бүгдийг Б.Ө-оос асуухад байгаа гэж хэлсэн, тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасны дараа Б.Ө над руу утсаар ярьж “Та нарын тэр муусайн юмнуудыг хэн хэрэглэдэг юм аваарай, гэхдээ би Хөвсгөл явж ирээд өгнө” гэж хэлж байсан. Ер нь бол би худалдана гэж бодоогүй харин энэ Б.Ө гэгч шууд ирээд худалдаж авна энэ тэр гээд л би худалдах талаар бодож эргэлзэж худалдвал худалдана даа гэж бодож байсан. Гэтэл дур мэдэн манай хашааны хаалгыг эвдэж тээврийн хэрэгслүүд оруулж дотор нь байршуулж, блокон хашаануудыг нураасан, граш нураасан, байшингийн цонхнуудыг хүртэл хагалсан бөгөөд энэ бүхнийг хэзээ нураасан талаар би мэдэхгүй. Харин харсан хүмүүсийн хувьд 2021 оны 10 дугаар сард нураасан юм билээ. Энэ газар авна, авахгүй гэдэг асуудал бол 2021 оны 5 дугаар сараас эхэлсэн асуудлууд байгаа юм. Өнөөдрийн байдлаар учирсан хохирлоос аваагүй байгаа. Б.Ө надад энэ хашааг чинь үнэгүйдүүлж байгаад авна, би энэ хашаанд чинь тээврийн хэрэгслүүдээ тавьж үнэгүйдүүлнэ, би бол хуулийн байгууллага болон газрын албанд танил талтай хүн гэж хэлж ярьж дарамтлаад байгаа юм. Тэр өмгөөлөгч нь хүртэл энэ хүн мөнгөтэй хүн заримдаа 100-200 сая төгрөг ороод ирдэг юм, чи энэ хүнтэй хэрэлдэж маргалдаад хэрэг байна уу? гэж сүрдүүлэх маягийн үг хэлсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 103-105, 113-116-р дугаар тал/,

Гэрч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...А.О гэх хүнийг би 4-5 жилийн өмнөөс таньж мэддэг болсон ба би А.О-ын зуслангийн хэд хэдэн газар байшин барьж өгч байсан юм. Бид танилын харьцаа холбоотой байдаг. Б.Ө гэх хүний талаар бол мэдэх зүйл байхгүй. Өнгөрсөн оны 10 дугаар сард хамт грашаас мотор авах гээд очсон. Дээрх хаяг дээрх газар 4 талд битүү блокон хашаатай байсан. Тэгтэл блокон хашааг нураачихсан бүр газрыг нь тэгшилчихсэн, тэр хашаанд нь өөрөө явагч кран болон том оврын 1 тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед А.О тэр хүнтэй нь уулзах гэтэл байгаагүй. Тэгээд грашаас “Ямаха” цахилгаан үүсгэгч мотор аваад тэгээд буцаад явсан. Хаалга гүйдэг төмөр хаалгатай байсныг салгасан байсан. Блокон хашааг бүгдийг нь нураагаад тэгшилсэн, блокууд нь алга болчихсон граш зүгээр, улаан тоосгон байшин мөн зүгээр байсан. Хэн ямар байдлаар хэрхэн эвдэж нураасан талаар мэдэхгүй. А.О тухайн хашаагаа зарна гээгүй. Гэтэл баруун талын айлын хүмүүс авъя гээд байгаа юм гэж ярьж байсан. Грашны хувьд баруун зүг харсан хаалгатай блокоор барьсан өндөр граш байсан. А.О хайгуулын ажил хийдэг тэгээд грашид нь түрдэг тэрэг хувин сав, хөдөө аяны хэрэгсэл гээд олон зүйлс байдаг байсан. Би яг ямар эд зүйл хэдэн ширхэг байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/ 4 дүгээр хавтаст хэргийн 120- 121 дүгээр тал/,

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2010-2021 оны хооронд “Нүүдлийн Соёл Иргэншил”-ийг судлах олон улсын хүрээлэнд А.О-той нэг баг болж ажиллаж байсан ба бид ажил хэргийн харьцаа холбоотой байдаг. Б.Ө гэх хүний талаар бол би таньж мэдэхгүй. А.О надад 2017 онд хашаа засахад туслах хүсэлт тавьснаар би * дүүргийн * дугаар хороо * тоотод очсон. Тухайн үед дээрх хаяг нь 4 тал блокон хашаа байсан бөгөөд нэг баруун тал нь нурсан байсан учир би тэрийг нь засаж янзалж өгч байсан юм. Модон хашаа байгаагүй, блокоор барьсан хашаа байсан. Граш байшин баригдаагүй хоосон хашаа байсан...” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар тал/,

Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Б.Ө, А.О нарын хүмүүсийг би таньж мэдэхгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Би * дүүргийн * дугаар хороо * тоот хаяг дээр сүүлийн 4 жил амьдарч байгаа. Дээрх нэр бүхий хүмүүс бол манай гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг айлууд байгаа юм. Бид нарын хооронд ямар нэгэн өглөг, авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. О-ын хашаа байшин нь манай гэрийн баруун талд байдаг бөгөөд урьд блокон хашаа байсан. Тэгээд хүн нураасан эсхүл өөрөө нурсан эсэхийг би харж мэдээгүй. Мөн граш байсан хэсгийг Б.Ө жижигхэн ковш авч ирэн нураасан. Хэн гэдэг хүнээр нураалгасан талаар би мэдэхгүй байна. Граш дотор юу байсан талаар мэдэхгүй. А.О-ын хашаанд байгаа том том тээврийн хэрэгслүүд хэнийх гэдгийг нь би мэдэхгүй байна. А.О, Б.Ө нарын хооронд юу болоод байгаа талаар хэлж мэдэхгүй байна. Б.Ө нь нэг удаа манайд өөрөө орж ирээд “Хашаагаа худалдах уу?” гэхээр нь “Хэсэгчлээд худалдаж болно” гэж хэлэхэд худалдаж авна гэж энэ зунжингаа яваад байсан ч аваагүй дахин ирээгүй. Хамгийн сүүлд 7 сард ирж уулзаад авна гээд л яваад өгсөн. Мөн нэг удаа манай хашаанд хүн амьдрах зориулалттай чиргүүл оруулж ирээд тэндээ 1 сар гаран хүн амьдруулж байсан ба надтай уулзаж зөвшөөрөл аваад л хөлс мөнгө төлөлгүйгээр байлгаж байгаад буцаагаад авсан юм. Танай энэ хашааг хаашдаа худалдаж авах юм чинь энэ хүнийг байлгаач ээ гэхээр нь л байлгасан. Манай хашаа бол О гэх хүний хашаатай хамар хашаа бөгөөд яг одоогийн байдлаар бол манайх болон О-ын хашаатай ямар нэгэн хашаагүй болсон. Тухайн хашаа хойд талдаа хэсэг газартаа блок нь нурсан байсан. Гэхдээ засаж болох л байсан байх. Бусад талын хашааны талаар мэдэхгүй хаалгатай талдаа мөн л блокон хашаа байсан ч нурчихсан байсан. Хэн ямар байдлаар нураасан талаар надад мэдэх зүйл байхгүй грашийн хувьд бол бүрэн бүтэн байсан. Б.Ө хэлэхдээ би энэ хашааг худалдаад авчихсан гэж хэлж байсан. Грашийг 2021 оны намар л нураагаад байсан шиг санаж байна, өдрийг нь яг санахгүй байна...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 128 дугаар тал/,

Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...А.О гэдэг хүнийг би 2000 оноос эхлэн таниж мэднэ. Тухайн үед шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан хүн бөгөөд одоо дөрвүүлээ хамтран ажиллаж байгаа. Б.Ө гэх хүнийг бол би таниж мэдэхгүй, харьцаж байгаагүй, харж байгаагүй, ямар ч харьцаа холбоо байхгүй. Болсон хэргийн талаар надад мэдэх зүйл алга. Би тухайн газар бол очиж байгаагүй харин бидний ажилд гарахад хэрэглэдэг бидний хэрэглэдэг зүйлс гэвэл гал тогооны иж бүрэн хэрэгсэл, ширээ, сандал, майхан, сав гэх мэт зүйлс. Мөн аж ахуйн хэрэгсэл болох зуух яндан, лом жовтуу, цахилгааны утас, газын боллон, хувин түрдэг тэрэг гэх мэт зүйлүүд байдаг бөгөөд эдгээр зүйлсийг А.О өөрөө худалдан авч өөрөө дээрх хаяг бүхий газар грашдаа хадгалдаг юм. Тоо ширхгээр нь би мэдэхгүй байна. Би хамгийн сүүлд 2019 онд ажилд явсан. Тэгэхэд 20 хүний аяга, таваг, халбага, сэрээ, халуун тогоо түрдэг тэрэг зэрэг байсан. Харин сая явах гэтэл нэг ч юм байхгүй болсон гэж хэлж байсан юм. Хэн ямар байдлаар авсан алга болгосон устгаж гэмтээсэн талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 131 дүгээр тал/,

Яллагдагч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би анх А.О-той 2021 онд уулзсан ба А.О өөрөө манайд ирээд хажуу айлын чинь хүн байна. Манай хашааг сайн харж байгаач гэсэн ба би “Та энэ хашааны хүн юм уу? та энэ хашаагаа яах санаатай байгаа юм бэ?” гэхэд А.О уг нь амьдрах гэтэл байгалийн хүчин зүйлүүдээс болж амьдрах нөхцөлгүй болсон, авах хүн байвал мэдэж байгаарай гэхээр нь би энэ хавийн газрыг сонирхож байгаа талаар хэлсэн. Тэгээд л А.О яваад би утасны дугаарыг нь аваад үлдсэн юм. Тэгээд 2021 оны 05 дугаар сард А.О над дээр ирээд чи хашаа авах эсэх талаар ярихаар нь авах бодолтой байгаа гэж хэлсэн тэгээд л энэ талаар А.Оч-оос өөрөөс нь мэдэж авсан. Мөнгө төгрөгөө хэзээ өгөх авахаа ярилцаагүй байсан. Тэгээд бид нарыг хамт байхад А.О ирж уулзсан тэгээд А.О-ын нүүрний блокон хашаа тэр чигтээ нурсан байсныг А.О засаад юмаа оруулж болно гэсэн зөвшөөрлийг амаар өгсөн ба А.О ганцаараа байсан. Тухайн хашаа 2 тал хашаа байсан. Ертөнцийн зүгээр баруун, зүүн тал нь блокон хашаатай байсан ба баруун тал буюу нүүрэн талын хашаа нурсан байсан. Нурсан блокон хашаа онгойгоод муухай харагдаад байна, надад банз байна хашаа татчих уу? гэтэл тэг тэг гэж хэлсэн. Грашны хувьд 2021 оны 10, 11 дүгээр сард нурчихсан. Тэгэхээр нь би А.О-руу залгаад “Ахаа граш чинь нураад уначихлаа, яах бэ?” гэхэд А.О чи наад грашаа буулгаад цэвэрлэчихээ доторх эд зүйлсийг амбаар сав байвал хадгалж байгаарай би удахгүй очиж авна гэж хэлсэн. Граш, хашааг манай ажилчид гараараа буулгасан, хогийг нь машиныг хогийн цэг, хашааны хогийг намганд булсан. Граш дотор шаврын тэрэг, усны сав, авдартай зүйл, газан плитка, газын баллон, майхан зэрэг эд зүйлс байсан тэдгээр нь одоо манай граш дотор нэг бүрчлэн бүгдээрээ байгаа. Энэ эд зүйлсээс хэрэглэсэн эд зүйл байхгүй. Надад байхгүй. Манай ажилчдад байж магадгүй. Тэр хавийн айл өрхүүд мэдэх байхаа. Надад өөр нэмж хэлэхэд 2022 оны 05 дугаар сарын сүүлээр надтай ирж уулзаад одоо хоёулаа эцсийн байдлаар тохиръё чи хэзээ мөнгөө өгөх бэ? гэж өөрийн граш дотроо байгаа эд зүйлсээ үзсэн, тэгэхэд А.О ганцаараа л байсан. Тэгээд Шадивлан руу дагуулж хашаа хийлгэх талаар ярилцсан тэгээд хашаа байшин худалдах, худалдан авах талаар хашааны үнээс хасахаар тохирсон. Амаар тохирсон ба бичгээр ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй..” гэх мэдүүлэг/4 дүгээр хавтаст хэргийн 161 дүгээр тал/,

2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр * дүүргийн * дугаар хороо, * 50 * тоот гэртээ иргэн Д.Т-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүн, гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар маргалдан улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хуруунд шарх, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь,

Хохирогч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өглөө 08 цагийн үед ээж Замандын хамт “*” ХХК-ны захирал Б.Ө-ын амьдардаг гэх * дүүрэг * дугаар хороо * тоотод түүний гэрт нь очсон. Б.Ө-ын амьдардаг гэрийн хаалгыг тогшиход хаалга онгойлгохгүй байсан тул татаж үзэхэд онгорхой байсан болохоор гэрт нь орсон. Б.Ө-ын гэрт ороод ээж “Б.Ө байна уу?” гэж асуухад “Ямар ядаргаатай пизда нар вэ?” гэж бид нарыг хэл амаар доромжилж орон дээрээсээ өндийгөөд бид хоёр руу харсан. Ээж Б.Ө-од “3 хоногийн дараа юм хийх болсон хүүхэд хааччих нь энэ вэ? утсаар залгахад утсаа авахгүй, мессеж бичихэд хариу бичихгүй, сүүлдээ утасны дугаарыг блок хийлээ, бид нар одоо танай гэрт ирэхгүй бол яах юм бэ?” гэж хэлэхэд Б.Ө өөдөөс хар үүрээр хүмүүс амраахгүй гээд ээж бид хоёрыг хараагаад занал хийлсэн байдалтай, их ууртай босож ирсэн. Би санаа зовж гэрээс гарах гэж байхад миний гутлын үдээс суларсан байсан тул би төмөр зуухны хажууд байсан пяавар сав дээр хөлөө тавиад үдээсээ үдсэн чинь Б.Ө орноосоо “Өө муу пизда, чи одоо айлын гал голомт дээр гишгэдэг хэн бэ?” гэж над руу дайраад шууд нүүр рүү шанаадсан. Би толгойгоо гараараа хамгаалахад доороос өлгөж элэг, гэдэс рүү цохиод намайг угаалгын машин ор хоёрын дунд унагааж байгаад намайг цохиж, зодсон. Яг тэр үед нь Б.Ө-ын хийж байгаа үйл явдлыг баримтжуулах гэж гар утсаараа бичлэг хийх гэтэл боломжгүй байсан тул ээждээ өгөхөд, Б.Ө яасан их бичлэг хийдэг юм бэ? гэж хэлээд ээжийн гар руу цохиж, гар утсыг хэвтэж байсан ор руугаа шидсэн. Тэр хооронд би гар утсаа авч 102 дуудаад байгаа газраа зааж өгч чадахгүй байсан тул Б.Ө миний гар утсыг булаан авч гэрээ зааж өгөөд утас тасалсан. Тэгээд Б.Ө “Чи одоо яахаараа дуудлага өгдөг юм бэ? чамайг ална, чиний автомашиныг сэг болгоно” гэж гарч явсан. Б.Ө-ын эхнэр “Б.Ө-оо яах гээд байгаа юм бэ?” гэж олон удаа хэлж байсан. Ээж бид хоёр Б.Ө-ыг манай автомашиныг эвдэлж магадаггүй гэж дагаж гарсан, мөн бичлэг хийсэн. Намайг бичлэг хийж байгааг хараад “Чи одоо яагаад бичлэг хийгээд байгаа пизда бэ? гээд миний гар утсыг авах гээд над руу дайраад байсан. Миний утас барьж байгаа гарыг дараад, утсыг өөр тийш харуулж байгаад миний нуруу, бөөр рүү цохиж, өвдөглөж өшиглөсөн. Би Б.Ө-од өөрийгөө шарлаж байсан эмчлүүлсэн намайг битгий цохиоч, гэж хэлэхэд миний хэлсэн үгийг тоохгүй цохиж байсан. Би Б.Ө-од миний карказ төмөр хаана байсан, карказ хийгээгүй бол би мөнгөө буцааж авмаар байна гэхэд Б.Ө цех рүүгээ дагуулж явж байгаад гар утас руу хүн залгасан “Чи одоо яах гэж бичлэг хийгээд байдаг лалар вэ?” гээд хойноос дайраад цэхийн барилга руу намайг шахаад гар утас булаах гэж оролдсон. Б.Ө-ыг тэгэнгүүт ээж Б.Ө-ыг салгаад ухаан алдаад унасан. Ээж ухаан алдахад би гар утсаа халаасандаа хийхэд Б.Ө гар утас авах гэж дахин дайрч, намайг гар утсаа тавьж өгөхгүй байсан тул миний гарыг 2-3 удаа хазсан. Тэгж байтал гар утас руу цагдаа залгахад, цагдаа хаяг олохгүй байна гэсэн тул би тэндээс гүйж гараад цагдаагийн автомашиныг зам дээрээс тосож авсан. Дуудлагаар ирсэн хоёр цагдаа Б.Ө бид хоёрыг автомашиныхаа хойно суулгаад хэлтэс рүүгээ авч явах гэхэд би автомашинтай явж байгаа ээждээ түлхүүрээ өгөөдөхье гээд кармагаа уудалж үзсэн чинь миний түрүүвч, автомашины түлхүүр байхгүй болсон байсан. Би түрүүвч, автомашины түлхүүрийг Б.Ө надтай ноцолдож байхдаа авсан байж магадгүй гэж хэлэхэд Б.Ө “Битгий шаагаад байгаарай” гэж хэлээд дуудлагаар ирсэн 2 цагдаагийн хажууд тохойгоороо цээж рүү хүчтэй цохисон. Тэгээд цагдаагийн хэлтэс рүү өөрийнхөө автомашинаар хүрээд ир бид 2 энэ хүнийг хэлтэс рүү аваад явлаа гэж хэлээд яваад өгсөн. Би машинаа бариад ээжтэй хамт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирээд болсон явдлын талаар товч мэдүүлэг өгөөд, ШШҮХ-д үзүүлэх тогтоолоо авахаар хэлтсийн гадаа хүлээх хэсэгт сууж байсан чинь Б.Ө ээж бид хоёрыг харааж зүхээд, намайг ална тална, Авлигатай тэмцэх газарт өгнө гээд байсан тул би ээжийгээ дагуулаад гадаа гараад автомашин дотроо сууж байтал удалгүй Б.Ө гарч ирж байгааг ээж хараад надад автомашины хаалгаа түгж гэж хэлсэн. Б.Ө автомашины хаалга онгойлгох гэж татаад, эхлээд ээжийн талын хаалганы цонхыг хүчтэй цохиж байгаад миний сууж байсан жолоочийн талын цонхыг цохиж хойд талын хаалгыг хүчтэй өшиглөхөд нь би “Яагаад байгаа юм бэ?” гэж хэлээд буухад Б.Ө хойноос миний хувцаснаас зуурч аваад миний толгой руу 2-3 удаа толгойгоороо мөргөсөн. Ээж энийг хараад хүүг минь аллаа гэж орилоход хэлтсийн хашаан дотор байсан цагдаа нараас хоёр цагдаа ирээд Б.Ө-ыг салгаж авч явсан. Би 2021 оны 08 дугаар сарын сүүлээр фейсбүүк дээр сэндвич нэгдсэн групп дотор “** ХХК”-ийн “Сайн байн уу манайх 5 Орос, Солонгос, Хятад улсын сэндвичээр сэндвичин барилга угсралт хийнэ” гэсэн зарын дагуу холбогдож өөрийн эзэмшлийн газар дээр сэндвичин барилга хийлгүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Б.Ө-од 106,000,000 ( Зуун зургаан сая төгрөг) төгрөг өгсөн. Сэндвичин барилга 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд баригдаж дуусгах, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гэрээ хийгдсэн. Гэрээ хийгдсэнээс хойш барилга баригдаагүй 2 сарын хугацаа өнгөрч, аргаа баран Б.Ө-ын гэрт очсон. Би Б.Ө-ын гэрийн гал голомт дээр гишгээгүй, төмөр гал зуухны хажууд байсан угаадас хийдэг бололтой хөмөрч тавьсан пявар хувин дээр гишгэсэн. Тэр өдөр Б.Ө-ын гэр харанхуй гэрэлгүй байсан. Өөрөө орондоо хэвтэж байсан хүн намайг зуухан дээрээ гишгэж байгаа гэж харсан байж магадгүй. Ер нь бол намайг зодож, цохих, гэрээсээ хөөх шалтаг болгож гал голомт дээр гишгэлээ хэмээн уурлаж, намайг зодсон. Б.Ө гэртээ миний биеийн бүх хэсэгт цохисон, цээж хэвлий, нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Мөн гэртээ намайг зодож байхдаа 2 удаа толгой руу мөргөсөн, дараа нь цагдаагийн хэлтсийн гадаа 2-3 удаа толгойгоороо мөргөсөн. Б.Ө миний гарыг 3 удаа хазсан. Би тэр өдөр олон удаа цохиулсан. Өвлийн зузаан хувцас өмссөн байсан тул бие дээр өөр газар гэмтэл учраагүй. Тэр өдөр Б.Ө-од зодуулснаас болж толгой байнга хөндүүрлэж өвддөг болсон. Бөөрөө эмнэлэгт үзүүлэхэд асуудалтай болсон байна гэж надад хэлсэн....гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 147-151 дүгээр тал/,

 Гэрч Т.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Миний хүү гутлаа төмөр зуухны хажууд байсан дугуй төмөр дээр тавиад үдээсээ үдэж байсан чинь Б.Ө нүцгэн босож “Чи миний гал голомт дээр гутлаа тавьж гишгэлээ” гэж орилж гуйж ирээд хүүг минь заамдаж цахилгаан угаалгын машин ор хоёрын дундуур унагаагаад зодсон. Би Д.Т-ын гар утсаар бичлэг хийж байхад Б.Ө над дээр ирээд баруун гар руу цохиод хүүхдийн гар утас аваад орныхоо зүг шидээд эргэж хараад хүүг минь зодох гэж зүтгэхэд би Б.Ө-ыг хүүг мань аллаа гээд болиулах гэж хойноос нь тэвэрч аваад салгасан. Бид Б.Ө-той маргалдаад гарашны өмнө очход Б.Ө гэнэт хүүгийн хойноос нь түлхэж гарашны хаалга руу шахаад нуруу бөөр рүү нь зөндөө цохисон. Би тэнд “Миний хүүхдийг аллаа” гэж орилоод нэг мэдсэн ухаан алдаад унасан байсан. Би мөлхөөд босоход Б.Ө намайг худлаа унаж жүжиглэж байна гэж хэлж байгааг сонссон. Намайг босоход Б.Ө миний хүүхдийг зодох гээд байсан болохоор дунд нь орж болиулсан. Удалгүй цагдаа хүрч ирээд Б.Ө, Д.Т хоёрыг автомашиндаа суулгасан. Тэгсэн чинь цагдаагийн автомашин дотор Б.Ө миний хүүхдийг зодоод байсан тул автомашинтайгаа хойноос хүрээд ир гэж бид хоёрт хэлээд Б.Өыг аваад явсан. Бид хоёр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Б.Ө хэлтэс рүү орж байхад бид хоёрыг хараад хүүг маань “Хоолноос нь салгана, эхнэрийнхээ биеийг үнэлүүлэхээ боль, чамайг авилгын газраар шалгуулна” гэж зөндөө орилсон. Тэгээд Б.Ө хэлтэс рүү ороход би хойноос нь ороод гараа жижүүрийн цагдаад харуулаад зөвлөгөө аваад гадаа гарсан. Би гараад автомашин дотор сууж байсан чинь Б.Ө гарч ирж байгааг хараад хүүдээ хаалгаа түгж гэж хэлсэн. Б.Ө миний автомашин дээр ирээд гар утсаараа зураг дарсан. Дараа нь миний сууж байсан талын цонх хүчтэй цохиж байгаад хүү Д.Т-ын сууж байсан талын цонхыг хүчтэй зөндөө цохиж байгаад хүүгийн сууж байсан талын хойд талын хаалгыг хүчтэй өшиглөхөд Д.Т “яаж байгаа юм бэ?” гэж хэлээд бууж байх явцад Б.Ө хойд талаас мөрнөөс нь зулгааж толгойгоороо дагз руу нь 2-3 удаа мөргөж байгааг би харсан. Би тэгээд хэлтсийн хашаан дотор байсан олон цагдаа руу “Миний хүүг аллаа” гэж орилоход 2 цагдаа хүрч ирээд Б.Ө-ыг салгаж авч явсан... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 155-157, 159 дүгээр тал/,  

 Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн үед * * дугаартай автомашинтай дэд ахлагч Г-ын хамт үүрэг гүйцэтгэж байхад "* дүүргийн * дугаар хороо * тоотод гэрт танихгүй хүмүүс орж ирээд гэрийн гал голомт дээр гишгээд, намайг зодсон" гэх дуудлагыг хүлээн авсан. Хаяг дээр очих гэхэд хаяг тодорхойгүй байсан тул дуудлага өгсөн утас руу холбогдож хаягийн ойролцоо засмал зам дээр дуудлага өгсөн хүнтэй уулзсан. Тэгээд хэрэг гарсан гэх газар дээр яваад очиж юу болсон талаар Д.Т гэх залуугаас асуухад "Би дуудлага өгсөн юм, тэгээд хаягаа өгөөдөх гэж Б.Ө-од хэлэхэд миний гар утсыг аваад хаягаа зааж өгөөд танихгүй хүмүүс гэрт орж ирээд гал голомт дээр гишгэсэн, намайг зодсон" гэж хэлээд өөрөө дуудлага өгөөд утсаа салгасан гэсэн. Ямар учраас дуудлага өгсөн юм бэ гэж асуухад 2-3 сарын өмнө би энэ Б.Ө гэх залууд сэндвич 2 давхар барилга бариулах гээд мөнгө төгрөг өгсөн, тэгээд утас шөрмөс холбогдохгүй, хаяг тодорхойгүй байсан, тэгээд хайж хайж гэрийн хаягийг мэдэж аваад гэрт нь ирж уулзсан, гэрт нь ирээд уулзаад барилга барьж өгөөч гэхэд өөдөөс хэрүүл уруул хийгээд хөөгөөд тэгээд хоорондоо маргалдаад бүтэхгүй юм  байна гээд би цагдаа дуудсан. 102 дугаарын утсанд дуудлага өгөхөд хаягаа хэлнэ үү гэхэд би мэдэхгүй байсан болохоор Б.Ө-од гар утсаа өгсөн чинь хаягаа хэлээд танихгүй хүмүүс орж ирээд гал голомт дээр гишгээд намайг зодсон гэж дуудлага өгөөд утас салгасан байсан. Д.Т гомдол саналтай гэсэн тул хэлтэс рүү авч явах гэж Б.Ө-ын хамт автомашины хойд талын суудал дээр суулгаад хөдлөх гэж байхад түс тас гээд чимээ гаран Д.Т энийг хардаа намайг цохиод байна гэж хэлсэн, би тэр үед Д.Т-ыг цохиулсан үгүйг хараагүй. Автомашин дотор авч явах гэхэд муудалцах гээд байхаар Д.Т-ыг буулгаад “Та ээжтэйгээ хамт хойноос автомашинтайгаа ир” гээд хэлээд явах гэхэд Д.Т-ын автомашины түлхүүр олдохгүй хашаа дотор 10-20 минут хайж байгаад олоод араас ирсэн. Тэгээд хэлтэс дээр ирээд Д.Т-аас тайлбар мэдүүлэг камерын өрөөнд аваад шинжээч томилуулахаар жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Б.Ө-ыг үүдний цагдаад хүлээлгэн өгсөн. Тэгээд материалаа зөрчлийн байцаагчид өгөөд хэлтсийн үүдэнд гарч ирсэн чинь замын цаана Д.Т, Б.Ө нар хэрэлдээд маргалдаад зогсож байсан. Д.Т тэнд энэ намайг зодоод байна энийг аваач машин өшиглөсөн гэсэн гээд орилоод байсан. Тэгээд би эхлээд Б.Ө-ыг дагуулж ороод наадхаа битгий гаргаад хэрүүл маргаан болоод байгаач гэж хэлээд конторын цагдаад хүлээлгэн өгөөд Д.Тыг 3 давхарт гарч ирээд дахиж жижүүрийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн. Дуудлага дээр яваад очход Д.Т гэх залуугийн хуруу нь шалбарсан байсан. Өөр бэртэл гэмтэл гээд байх юм харагдаагүй. Ээж нь гэх эмэгтэй миний бас гар хуруу мушгисан, хуруу тулаад эвгүй болчихлоо гэж хэлж байсан. Б.Ө-ын биед тухайн үед гэмтэл бэртэл гэх юм харагдаагүй, зодуулсан гэж юм яриагүй. Энэ хүмүүс миний гэрт орж ирээд гал голомт дээр гишгэж хэрүүл уруул өдөж намайг зодох гээд дээрэлхээд байна гэж ярьж байсан...“ гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 161-163 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №* дугаартай “...Д.Т-ын биед баруун гарын эрхийн хуруунд шарх, баруун гарын долоовор хуруунд зулгаралт, зүүн гарын ядам хурууг зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмыг 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 174-176 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 124-134 дүгээр тал/,

Яллагдагч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Д.Т-тай 2021 оны 08 дугаар сард сендвичин барилга барихаар тохиролцож ажил гүйцэтгэх гүйцэтгүүлэх гэрээ байгуулаад ажиллахаар болж урьдчилгаа 50,000,000 төгрөг өгөөд би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цайз 16-ын тэнд буудал дээр хуучин барилгыг нь буулгаад шинээр барилга барихаар болсон. Тэгээд барилгыг эхлэх гээд шалны цутгалт хийж дуусаад карказаа угсрах болоход бараа материал нь дутаад би энэ тэндээ зээлээр бараа материалаа цуглуулаад карказаа 100 хувь бэлдээд хашаандаа тавьсан байсан. Д.Т нь ээжийнхээ хамт манай хашаанд 2-3 удаа ирж үзсэн. Тэгээд карказ угсрах гэхэд газрын маргааны асуудлаас болоод карказаа угсарч чадахгүй хүмүүс ирээд хэл ам хийгээд байхаар нь би Д.Тт наад асуудлаа зохицуулчих тэрний дараа би карказаа угсраад барилгыг чинь бариад өгье гэж хэлсэн. Зодоон болохоос 1 хоногийн өмнө нь Д.Т нь над руу залгаад чи манай карказыг угсрахгүй бол цагдаа шүүхээр явна, би цагдаа шүүхэд танилтай гэж намайг дарамталсан. Тэгэхээр нь би хэрэг хийгээгүй хүнийг яахаараа шоронд хорьдог юм бэ? гэж хэлээд би утсаа тасалсан маргааш өглөө нь Д.Т ээжийн хамт манай гэрт ирээд маргаан болсон..” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 204 дүгээр тал/,

*****************************

*****************************

 

гэх мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, дансны хуулга, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх ба улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.

Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсч, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эхсдэлд орсны улмаас үүссэн маргааны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй. Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Шүүгдэгч Б.Ө нь үгээр болон үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар хохирогч нарыг төөрөгдүүлж, тэдний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна хохирогч нартай тохиролцсоны дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан ажил нь биелэгдэх боломжгүй болмогц худал тайлбар хэлж, тэдгээрийн эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хохирогч нарыг төөрөгдүүлэх замаар буюу тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэх боломжтой мэтээр удаа дараа худал хэлж, хуурч мэхлэн залилсан мөн хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бичгийн бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх, эргэлзээтэй нөхцөл үүсгэхгүй байх тул өмгөөлөгч нарын цагаатгах байр суурь няцаан үгүйсгэгдэж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар нь Д.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтайгаар оролцсон боловч хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Б.Ө-ын мэдүүлэг, гэрч Т.Замандын мэдүүлэг, шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №**дугаартай дүгнэлт бичгийн бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн цагаатгах дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.   

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн “хуурч,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шижлүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн” гэх,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх шинжүүдийг бүрэн хангасан байх тул улсын яллагчаас шүүгдэгч Б.Ө-од холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Б.Ө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч,  бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шижлүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хоёр, түүнээс олон хүнийг зодож/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, нийт ялыг нэмж нэгтгэн нийт 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Д.-Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох санал, дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Ө-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, тодорхой хэмжээний хохирол төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын нэг хоногоор,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тус тус тооцон ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын энэ хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч Б.Ө-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Мөн шүүгдэгч Д.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдхэд нөлөөлсөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Д.Т-ыг чөлөөлж шийдвэрлэлээ.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Энэ хэрэгт битүүмжилсэн * улсын дугаартай, * арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг ********* баруун талд байрлах грашт битүүмжилжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч Ц.Г-т олгож,

Шүүгдэгч Б.Ө нь хохирол төлөхөөр ажлын 5 хоног завсарлага авсан хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны /Төрийн сангийн 100900005406/ тоот дансанд 50,000,000 /тавин сая/ төгрөг байршуулсныг,

Мөн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн *дугаар Прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Б.-ын нэр дээр бүртгэлтэй * усын дугаартай, * арлын дугаартай “Toyota Hilux” маркийн автомашин,

* УАЕ улсын дугаартай *арлын дугаартай “Хонда Инсайт” /Honda insight/ маркийн автомашин,

* УАТ улсын дугаартай, *арлын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин,

* УНК улсын дугаартай, *арлын дугаартай “Тоёота приус алпа” маркийн автомашин,

* УНГ усын дугаартай, *арлын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин,

* УАК улсын дугаартай, *арлын дугаартай “Ниссан винетте” /Nissan Vanette/ маркийн авто машинуудын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн *дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Б.Ө-ын эзэмшлийн харилцах болон хадгаламжийн данс болох “Хас банк” дахь “*” тоот данс, “Хаан банк” дахь “*”, “*”, “*” тоот данс, “Богд банк” дахь “*” тоот данс, “Худалдаа хөгжлийн банк” дахь “*”, “*” тоот данснуудын зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын зөвшөөрөл /6 дугаар хавтаст хэргийн 137 дугаар тал/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг диск /2 дугаар хавтаст хэргийн 229 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 188 дугаар тал, 6 дугаар хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан/-ийг, хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шижлүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч  Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

 Шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Ө-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Ө-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын энэ хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл нийт 3 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Энэ хэрэгт УНК улсын дугаартай,  арлын дугаартай сувдан цагаан өнгөтэй “Тоёота Приус-41” маркийн тээврийн хэрэгслийг ******* баруун талд байрлах грашт битүүмжилсэн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч Ц.Г-т буцаан олгож,

энэ хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн *дугаартай Прокурорын зөвшөөрлөөр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шүүгдэгч Б.Ө-ын эзэмшлийн харилцах болон хадгаламжийн данс болох “Хас банк” дахь “*” тоот данс, “Хаан банк” дахь “*”, “*”, “*” тоот данс, “Богд банк” дахь “*” тоот данс, “Худалдаа хөгжлийн банк” дахь “*”, “*” тоот данснуудын зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын зөвшөөрөлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө-ын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн барьцааны /Төрийн сан 100900005406/ тоот дансанд 50,000,000 /тавин сая/ төгрөг байршуулсныг болон энэ хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Ө-ын нэр дээр бүртгэлтэй:

 УБЧ улсын дугаартай, * арлын дугаартай “Toyota Hilux” маркийн автомашин,

* УАЕ улсын дугаартай *арлын дугаартай “Хонда Инсайт” /Honda insight/ маркийн автомашин,

* УАТ улсын дугаартай, *арлын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин,

* УНК улсын дугаартай, *арлын дугаартай “Тоёота приус алпа” маркийн автомашин,

* УНГ усын дугаартай, *арлын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин,

* УАК улсын дугаартай, *арлын дугаартай “Ниссан ванетте” /Nissan Vanette/ маркийн авто машин зэргийг хохирол барагдуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч Б.Ө-оос нийт 361,119,467 төгрөгийг гаргуулан:

********** тус тус олгуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 11. Хохирогч Ж.Б*, О.Б* нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэм хорын хохиролоо Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

 12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 13. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө-од авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Д.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 14. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.АРИУНБОЛД