Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00204

 

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 139/ШШ2022/00204

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, 6-р баг, ******* 23-7 тоотод оршин суух, ******* овогт *******ы ******* /ЗЮ*******/

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4-р багт оршин суух, овогт ын /ЗК/,

Нэхэмжлэлийн шаардлага: 897000 /найман зуун ерэн долоон мянган / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2022/00091/И индескстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь Г.т холбогдуулан 897000 /найман зуун ерэн долоон мянган / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Б.******* миний бие нь ******* аймгийн ******* сумын 5-р баг, ******* 19-1 тоотод хувиараа авто засварын газар ажиллуулдаг юм. Тухайн авто засварын газраа камертай болгох гээд Г.тай харилцан тохиролцож, Г. нь камер суурилуулж өгөхөөр болсон. Г. нь 2021 оны 3 сарын сүүлээр камер гадаадаас монголд ирсэн байна, камерын үнэ болох 890000 төгрөг эхний ээлжинд шилжүүл гэсэн. Тэгээд би 2021 оны 4 сарын 1-ний өдөр над руу явуулсан 5450459420 тоот данс буюу Г.Чанцалдуламын данс руу 890000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 4 сарын 1-ний өдрөөс хойш карго ирээгүй байна, ирэхээр нь суурилуулж өгье гээд алга болсон. Сүүлдээ камер суурилуулж өгөх асуудлыг ярихаа болиод таны мөнгийг буцааж өгнө гэсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл Г. нь 890000 төгрөгийг өгөөгүй тул итгэмжлэлийн үнэ 7000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25910 төгрөг нийт 922910 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: овогтой миний бие нь Б.******* гэдэг хүнээс камер суурилуулж өгнө гэж хэлээд 880000 төгрөг авсан тул нийт зардалтай нь миний бие 922910 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүсч байна гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. ******* нь Г.аас 922.910 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. нь камер суулгаж өгнө гээд мөнгөө шилжүүлж аваад тухайн байгууллагадаа суулгаж өгөөгүй. Тиймээс шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Итгэмжлэлийн үнэ орсон 897.000 төгрөг нэхэмжилж байна. Зөвшөөрсөн тайлбар ирүүлсэн тул зөвшөөрлийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

5.Нэхэмжлэгчээс *******ы *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 2-р хуудас/, итгэмжлэл /хэргийн 3-р хуудас/, 2022 оны 02 сарын 22-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/, 2021 оны 11 сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 6-р хуудас/ баримтуудыг, хариуцагчаас бичгээр гаргасан хариу тайлбар /хэргийн 20-р хуудас/ баримтыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч тал камер суулгуулахаар төлсөн 922910 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

 

3.Хариуцагч тал камерын үнийг буцааж өгөх буюу нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.

 

4. Хэрэгт цугларсан бичгийн баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: зохигч 2021 оны 4 сард камер суулгуулахаар хэлцэл хийж нэхэмжлэгч нь 2021 оны 4 сарын 1-ний өдөр хариуцагчийн явуулсан банкны дансанд 890000 төгрөгийг төлсөн. Хариуцагчаас 890000 төгрөгийг буцаан шаардсан. Хариуцагч нь 890000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй үйл баримт тогтоогдсон болно.

 

5.Талууд маргааны зүйл 890000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчид камер суулгуулах камерын үнийн урьдчилгаа гэж 890000 төгрөгийг төлсөн, хариуцагч нь 890000 төгрөгийг авсан талаар маргаагүй байна.

 

6.Талуудын хооронд 2021 оны 4 сард камер худалдан авах харилцаа үүсэж үнээс 890000 төгрөгийг худалдан авагч нэхэмжлэгч Б.******* нь буюу хариуцагч Г.т төлсөн байна.

 

7.Үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Г. нь камер суурилуулж өгөх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цаашид ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гарсан зардлаа нэхэмжилж шаардлага гаргах эрхтэй байна. Үүрэг гүйцэтгүүлэгч нь хуульд зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь урьд төлсөн 890000 төгрөгийг буцаан шаардсан нь хуульд нийцсэн байна.

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.ыг эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Г.ыг эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

9. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар овогт ын /ЗК/-аас 890000 /найман зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулж ******* овогт *******ы ******* /ЗЮ*******/-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25910 / хорин таван мянга есөн зуун арван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.аас 25910 / хорин таван мянга есөн зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******