| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0089/Э/223/2024/0046 |
| Дугаар | 2025/ШЦТ/136 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/136
2025 04 02 2025/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
Хохирогч П.Л, түүний өмгөөлөгч Ц.Цогтбаяр,
Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч П.Лд холбогдох эрүүгийн 2434002680264 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 673 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх П.Л /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Л нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг бригадын төв гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед П.Лтай маргалдан түлхэж унагаан таягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч П.Л нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч П.Л нь: “Тухайн өдөр би баасаа арилгаж байсан. П.Л ирээд П.Ла таны төрсөн өдөр гэж байна. Танд нэг шил архи авч өгье гэж хэлсэн. Нэг айлаас архи авах гэж байсан чинь тухайн айл нь байгаагүй. П.Л гээд мотоциклтэй залууд нэг шил архи захисан. Орой нь тэр архиа хувааж уусан. Манай эхнэр эмнэлэгт хэвтсэн байсан. Би эрт эхнэрээ эмнэлгээс гаргаж авна эрт амарлаа гээд П.Ла, Лувсанцэрэн хоёр манайхаас гараад би гараас нь гарахад модон жорлонгийн тэнд П.Лыг П.Л зодож байсан. Би боль гэж хэлсэн. Тэгсэн зодоод байхаар нь чи наадхаа зодож байхаар намайг зодчих гэж хэлсэн чинь над руу ирээд төмрөөр миний хажуу тал руу цохиод унагаасан. Газарт унасан байхад дээрээс цохиод байсан. Би тэгээд ухаан алдаад унасан байсан. Чийг даагаад сэрсэн чинь П.Ла жорлонгийн тэнд орилоод би очоод босгоод гэр лүү оруулаад миний шанаанаас цус гараад тогтохгүй байсан. Алчуураар дарж байгаад эхнэр лүүгээ залгаад эмч аваад ир цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Сумын эмч ирээд тариа хийгээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч П.Л нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг бригадын төв гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед П.Лтай маргалдан түлхэж унагаан таягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5 тал/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 тал/,
-Хохирогч П.Лын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой үхэр малаа хашхичхаад саахалт айлын н.П.Латай хамт гэртээ юм яриад сууж байхад 20 цагийн үед гаднаас мөн саахалт айлын н.Радан гэх хүн согтуу орж ирэхлээр нь би чи хаагуур ороол ирэв, гадаа хаалга цоожтой байхад гэхэд би хаагуур л бол хаагуур орж ирнэ шдээ гээд хэрүүлэн чанартай ярьсан. Тэгсэн гэрт байдаг тэжээвэр нохой н.П.Л руу хуцаад дайртал нохойг өшиглөөд энэ муу гөлөг ямар том болоо вэ гэхээр би уурлаад чи нохой өшиглөлөө, чи муу намайг байхгүй үед хашааны хаагуур хамаагүй даваад орж ирдэг юм уу гэсэн. Тэгээд маргаан үүссэн. Би гэрээс гарцгаа гээд бид 3 хамт гэрээс гараад би үхрийн хашаа руу яваад нөгөө хоёр хашааны гадна хаалга руу явж байснаа хаалганы тэнд очоод маргалдаад байх шиг байснаа н.П.Л нь н.П.Лааг зодоод эхэлсэн. Би наанаас уурлаад хашгираад чи болио, чи наад хөл муутай хүнээ зодож байхаар намайг зод гэтэл н.П.Лаагийн тулж явсан 2 таягаар нь хугартал нь цохичоод тэнд нь хаячхаад над руу ирээд замаасаа хаанаас авсныг мэдэхгүй нэг төмөр турбо л байх шиг байсан нэг зүйлээр миний тархины зүүн хажуу тал руу шууд цохиод авсан. Би газар унатал дахин дээрээс цохиод байсан. Би 2 гараараа хааж байснаа санаж байна. Түүнээс хойш намайг яаж зодсоныг мэдэхгүй байнg. Түр зуур ухаан алдсан байсан. Нэг мэдсэн би гадаа хэвтэж байсан босох гэсэн босч чадахгүй хамаг бие хөндүүр, миний толгойноос цус гарч байсан. Би босоод хартал н.П.Л байхгүй болчихсон. Н.П.Ла хашааны хаалганы үүдэнд хөл муутай учраас босч чадахгүй хэвтэж байсан. Би очиж н.П.Лааг босгож түшээд гэрт ороод толгойн цус тогтохгүй байсан тул эхнэр сумын төвд эмнэлэгт хэвтэж байсан болохоор эхнэрт хэлж эмч дуудуултал 00 цагийн үед манайд эхнэр эмнэлэг, цагдаа дагуулж ирсэн. Тэгээд эмнэлэг намайг үзээд яаралтай гэмтэл авч явна гэсэн..., ...Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан. Өглөө н.П.Л гэрийн гадна ирээд өнөөдөр таны төрсөн өдөр юм уу гэхээр нь би үгүй гэсэн чинь н.П.Ла таны төрсөн өдөр гэж хэлсэн бид 2 дундаасаа ганц юм авч өгье гэсэн. Та яваад ирээд урд айл руу надад бол өгөхгүй та ороод авчих гээд бид хоёр хамт нөгөө айлд очтол эзэнгүй байсан. Эргэж манай гэрт ирээд би н.П.Лод сум явна гэхээр нь нэг шил архи захичихсан байгаа. Тэрийг ирэхээр больё гэтэл нэмээд нэг шил архи захичих гээд 20.000 төгрөг надад өгсөн. Би эхнэр лүү яриад н.П.Лод хоёр шил архи өгөөд явуулчхаарай н.П.Л нэг шил архи захиад мөнгийг нь надад өгчихлөө гэсэн. Тэгээд 16 цагийн үед н.П.Л манайд ирээд 2 шил 0,75 литрийн хараа нэртэй архи 2 шилийг буулгаж өгөөд явсан. Тэр үед н.П.Ла ирчихсэн байсан. Архи ирсний дараа н.П.Л гэрт орж ирээд бид гурвуулаа авч ирсэн 2 шил архиа уугаад тал шил архи үлдээгээд малын ажлаа хийхээр гарцгаасан. н.П.Л ч малаа янзална гээд гэр лүүгээ явсан. н.П.Ла надад тусдаад үлдсэн. Тэгсэн орой нь 20 цагийн үед н.П.Л орж ирээд ийм асуудал болсон..., ...ямар ч байсан төмөр зүйл байсан би турбо, юм уу уголникан төмөр байсан л гэж бодсон. Миний биеийг дандаа дамнуулж цохисон байсан болохоор ойролцоогоор 1 метр орчим урттай байсан байх. Хаанаас аваад ирсэн болон хаана тэр намайг зохисон зүйлээ хаясныг мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Иргэн П.Л нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гуравдугаар төв эмнэлгийн яаралтай тусламжид үзүүлж 31.214 төгрөг, мөн тус өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжаар 196.380 төгрөг,03 дугаар сарын 22-ны өдөр Баянгол Эрүүл мэндийн төвийн Амбулаторийн үзлэгээр 20.000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаторийн үзлэгээр 20.000 төгрөг, мөн 2024 оны 05 дугаар сарын 03-ны Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаторийн үзлэгээр 20.000 төгрөг, 05 дугаар сарын 07-ны өдөр Нобо 1 БГД-н хөнгөлөлттэй эм 34.629 төгрөг, 05 дугаар сарын 04-ний өдөр Нобо 1 БГД-н хөнгөлөлттэй эм 60.600 төгрөг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан болно..., ...Тухайн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 382.823 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
-Гэрч П.Лгийн “...Тухайн үед би Баянцогт сумын төвд эмнэлэгт хэвтэж байсан, нөхөр гэртээ ганцаараа малаа харж байсан. Тухайн өдөр манай нөхрийн төрсөн өдөр нь байсан. Надруу 14 цагийн үед залгаад н.П.Л 20.000 төгрөг надад өгөөд нэг шил архи захиж байна, би ямар хоосон сууж байлтай нь биш надад бас нэг шил архи өгөөд явуулчих, н.П.Л одоо сум руу явсан, өгөөд явуулчих гэхээр нь хүлээж байгаад н.П.Лыг суманд ирэхээр нь дэлгүүрээс 2 шил хараа нэртэй 0.75 литртэй архи аваад н.П.Лод манай нөхөрт аваачаад өгчих гээд өгч явуулчхаад, нөхөр лүү залгаж архи өгч явуулсан шүү гэж хэлсэн. 16 цагийн үед манай нөхөр над руу залгаад н.П.Л архи авчирч өгөөд явлаа гэж байсан. Тэгсэн орой 22 цаг 40 минутын үед над руу залгаад н.П.Л намайг зодчихлоо, миний тогойноос цус гараад тогтохгүй байна, би сая гадаа хэвтэж байсан сая гэртээ орж ирлээ чи түргэн дуудах уу гэхээр нь за гээд би тухайн үед манай нөхөр архи дарс уухаараа ямар нэгэн хүнтэй маргалдаж асуудал гаргадаггүй болохоор нь гайгүй байх гэж бодоод багийн дарга н.Дуламсүрэнг хамт манай очъё гэж хэлээд очоод өөрөө боочихно гэж бодоод н.Дуламсүрэн эмнэлэг дээр хүлээж байгаад эмнэлгийн сувилагчаас спирт хөвөн байна уу гэж орохдоо манай нөхөр хүнд зодуулаад цус нь тогтохгүй байна гэнээ би очоод ирье гэхэд сувилагч н.Ариунаа юу яриад байгаа юм явуулахгүй, эмч, цагдаа дуудаад эмнэлгийн машинтай яв гэж хэлээд эмч болон цагдаад мэдэгдсэн. Тэгээд би эмнэлгийн машинд суугаад эмч болон цагдаа нартай очиход миний бодож байснаас хүнд гэмтсэн байсан. Толгой хэсэгт нь 4-н газар хагарсан, хөл, гар, нуруу, цууж хэвлий хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Тэгээд эмч үзээд анхны тусламж үзүүлээд гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
-Гэрч П.Лын “...Тухайн өдөр би н.П.Л гэх ахын гэрт юм ярингаа нэг шил хараа нэртэй 0.5л архи уугаад дуусаж байхад 20 цагийн үед н.П.Л гэх хүн н.П.Л ахынд орж ирээд н.П.Л ах н.П.Лд хандан чи хаагуур ороод ирэв гэхэд би хаагуур л бол хаагуур орж ирнэ шдээ гэж байсан. Тэгтэл н.П.Л ахын гэрийн тэжээвэр нохой н.П.Л руу дайрсан чинь н.П.Л нохойг нь өшиглөсөн. Тэгсэн чинь н.П.Л ах нохой зодлоо гэж уурласан. Тэгээд маргалдаад гаръя гээд тэр хоёр гэрээс гараад, би дагаад гарсан. Тэр хоёр барьцалдаад авахад нь салгахад н.П.Лг дагуулаад хашааны үүдэнд очих үед намайг н.П.Л нь цохиж унагаад миний тулж явсан 2 таягаар дээрээс хэд хэдэн удаа цохин миний 2 таягийг хугалсан. Тэгсэн цаанаас н.П.Л ах яаж байгаа юм бэ гээд иртэл өөдөөс нь н.П.Л очоод газаар таяг турбо аваад н.П.Л ахыг цохиж унагаад дээрээс нь цохиод байсан. Би наан нь босож чадахгүй байсан болохоор дэмий чи хүн аллаа гээд хашхиртал хоёуланг нь чинь гүйцээчхье гээд байсан. Тэгээд бид хоёрыг зодчихоод хашаанаас гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
-Шүүгдэгч П.Лгийн сэжигтнээр өгсөн “...Тухайн өдөр нь н.П.Л манайд гэрт орж ирээд миний төрсөн өдөр шдээ, урд н.П.Лр ахынд нэг шил архи байгаа, надад өгөхгүй байхаа чи аваад өгөөч гэхээр нь би надад бас өгөхгүй байхаа би таньд 20.000 төгрөг өгье та мөнгөөр нь авчих гээд бид хоёр очиж хамт урд айлд очтол эзэнгүй байсан. Эргээд н.П.Лгынд иртэл н.П.Л би нэг шил архи н.П.Лод захьчихсан байгаа, би эхнэр лүү яриад 2 болгочихъё гэж хэлээд эхнэртэйгээ утсаар яриад захисан. Үдээс хойш н.П.Л 16 цагийн үед ирээд 2 шил хараа нэртэй 0,75 литртэй архи авч ирж өглөө гээд н.П.Л намайг гэртээ дуудсан. Би гэрт нь очиход н.П.Лаа ирчихсэн байсан. Тэгээд н.П.Л, н.П.Ла, н.П.Л бид дөрөв 1 шил хараа нэртэй 0,75л архийг хувааж ууж дуусгаад нэг шил архиа орхиод rapaaд н.П.Лааг үлдээгээд бид 3 урагшаа н.Октъябр ахынд очиход нэг шил хараа нэртэй 0,75 л архи гаргаж өгсөн. Тэндээ ууж дуусаад гэр гэр лүүгээ мал хуйгаа янзлахаар тарцгаасан. Тэгээд орой 20 цагийн үед би нөгөө нэг шил архи н.П.Лгынд үлдсэн байсан болохоор нөгөөхөө уух санаатай очтол хашааны хаалга нь түгжээтэй байхаар нь баруун талынх нь малын хаалгыг түлхтэл завсартай байхаар нь гараа оруулаад онгойлгоод гэрт нь ортол н.П.Л, н.П.Ла 2 нөгөө үлдсэн архийг уугаад талдаа орж байсан. Тэгсэн н.П.Л намайг хаагуур ороод ирэв хашаа хороо даваад орж ирсэн үү хулгайч минь гэх зэргээр үгээр идээд байхаар нь та юун сонин юм ярьдаг юм, би энэ өвөлжингөө л үхэр малыг чинь усалж наана цаана тус болж байхад хүний тус мэддэггүй хүн бэ гэхэд өөдөөс чи муу намайг байхгүйд манай эхнэр дээр хаагуур ч хамаагүй орж ирээд сурчихсан юм биш үү гэж уурлаад байхаар би уурлаад маргатал хажууд сууж байсан н.П.Лаа н.П.Лг өмөөрөөд намайг зүүн чих рүү цохиод авсан. Тэгээд бид 3 барьцалдаж аваад гарцгаасан. Тэгээд н.П.Л гэрийнхээ үүдэнд үлдээд н.П.Ла бид хоёр хашаанаас гарах гээд маргалдаж явж байгаад би уурандаа н.П.Лааг түлхэж унагаад тулж явсан таягаар нь хэдэн удаа цохиод авсан. Тэгсэн цаанаас чи наад хүнээ зодож байхаар надтай ирээд зодолд гээд н.П.Л хашхирхаар нь би та хоёрт дээрэлхүүлж чадахгүй шүү гээд нөгөө барьж байсан таягаа бариад н.П.Л дээр очоод түлхэж унагаад дээрээс нь нилээн хэдэн удаа цохиж авсан. Тэгээд барьж цохисон таягаа хажууд нь хаячхаад хашаанаас нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №247 дугаартай “...П.Лын биед зүүн хацар ясны нумын хугарал, баруун зулайн хуйхны шарх, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун далны дээр болон доор зөөлөн эдийн цус хуралт, зүүн хавирганы нуман доогуур зөөлөн эдийн зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун өвдөгний үений доор зөөлөн эдийн зулгаралт, зүүн өвдөгний үений дээр зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шинжээч эмч үзлэг хийх тухайн цаг хугацаанаас өмнө 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн зүүн хацар ясны нумын хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн “Хүндэвтэр” зэрэгт, баруун зулайн хуйхны шарх, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун далны дээр болон доор зөөлөн эдийн цус хуралт, зүүн хавирганы нуман доогуур зөөлөн эдийн зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун өвдөгний үений доор зөөлөн эдийн зулгаралт, зүүн өвдөгний үений дээр зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-38 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №722 “...Жанцан овогтой Эрдэнэжаргалын сэтгэцэд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах сульдлын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50 тал/,
-Шүүгдэгч П.Лгийн яллагдагчаар өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 тал/,
-Гэрч П.Лаагийн “...Тухайн үед П.Л нь намайг цохиж унагаад дээрээс зодсон..., ...Тухайн үед зодуулснаас болж нуруугаар өвдөж байсан. Одоо бол ямар нэгэн гэмтэл байхгүй..., ...Би суга таягтай хүн, наашаа, цаашаа явж чадахгүй бөгөөд П.Л миний биед халдсан нь үнэн. Гэхдээ гэмтэл бэртэл учраагүй юм чинь шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 173-174 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч П.Л нь Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 дүгээр баг бригадын төв гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 20 цагийн үед П.Лтай маргалдан түлхэж унагаан таягаар цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч П.Лгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч П.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Лтай маргалдан түлхэж унагаан таягаар цохиж зодон хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч П.Л нь хохирогч П.Лыг таягаар цохиж, зодсоны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед “...зүүн хацар ясны нумын хугарал, баруун зулайн хуйхны шарх, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун далны дээр болон доор зөөлөн эдийн цус хуралт, зүүн хавирганы нуман доогуур зөөлөн эдийн зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун өвдөгний үений доор зөөлөн эдийн зулгаралт, зүүн өвдөгний үений дээр зөөлөн эдийн цус хуралт” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч П.Лг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг.
Прокуророос шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс “....2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт дээр сэтгэл санааны зовуурь, шаналлыг тогтоосон байдаг учраас зүйлчлэл дээр санал нийлэхгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн...” гэмт хэрэг гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна “ гэж, мөн хуулийн 6-д “.Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж тус тус заасны дагуу шүүхээс шүүгдэгч П.Лд холбогдох эрүүгийн 2434002680264 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 787 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг Төв аймгийн Прокурорын газраас 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай Прокурорын эсэргүүцэл гаргасанг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 75 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, эрүүгийн 2434002680264 дугаартай хэргийг Прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын шатанд “..зүйлчлэл өөрчлүүлэх талаарх” хүсэлтийг,
мөн шүүхийн шатанд / 2025 оны 2 дугаар сарын 04-ний өдөр ирсэн / Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17-т заасан үндэслэлээр урьдчилан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаагүй байна.
Шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан тул “ шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр “ буцаах үндэслэлгүй.
Түүнчлэн хохирогч П.Л нь энэ гэмт хэргийн улмаас “ хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал” ын дагуу шинжилгээ хийлгэх шинжээч томилж Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №722 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ П.Лын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд” хамаарсан байна /хх-ийн 49-50 тал/.
“ Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдгийг гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгох бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Лд “өвдөлт, зовуурь мэдрэх, нойр хямрах, сэтгэл хөдөл тогтворгүй болох, дуу чимээнд амархан ядрах, хооллох дур өөрчлөгдөх, сэтгэхүйн үйл ажиллагаа удаашрах, бие махбодын хариу урвал илрэх...” зэрэг сульдлын шинжүүд илэрсэнг өмгөөлөгчийн зүгээс нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж үйлдсэн ” гэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа нь хуул зүйн хувьд үндэслэлгүй.
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №247 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-36-38/ шүүгдэгч П.Лгийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч П.Лын биед учруулсан “...зүүн хацар ясны нумын хугарал, баруун зулайн хуйхны шарх, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун далны дээр болон доор зөөлөн эдийн цус хуралт, зүүн хавирганы нуман доогуур зөөлөн эдийн зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун өвдөгний үений доор зөөлөн эдийн зулгаралт, зүүн өвдөгний үений дээр зөөлөн эдийн цус хуралт “ гэмтлүүд нь “Хүндэвтэр” зэрэгт хамаарсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл нь: “Шүүгдэгч П.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Лгийн хувийн байдал, тухайн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 400 000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Цогтбаяр нь: “Хүний махбодод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэж үзэж байгаа” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр нь: “Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг сонслоо. Манай үйлчлүүлэгч үйлдэл, зүйл анги дээрээ маргадаггүй. Хувийн байдлын хувьд эхнэр нь гараа хугалсан мал дээрээ байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгомол санкцтай. Ял нь биелэгдэх боломжтой байх хэрэгтэй учраас торгуулийн ял тохиромжгүй. Харин 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдаан дэг дараалалтай зүйл. Гэтэл хүндрүүлэх гээд өөр зүйл яриад байгаа нь ойлгомжгүй байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч П.Лгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагчийн “...5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000...” төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүгдэгч П.Л нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хохирол төлөх талаар завсарлага авсан боловч төлж барагдуулаагүй байгаа зэрэг нь торгуулийн ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсэж түүний эрх зүйн байдал дордох тул,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан Зорчих эрхийг хязгаарлах ял нь “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх”-ийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч П.Л нь гэмт хэргийн улмаас хохирогч П.Лд учирсан хохирол, цаашид гарах эмчилгээ болон бусад зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчид учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлөх үүрэгтэй..
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох...” мөн хуулийн 17-д “...Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, иргэн бүрийн журамт үүрэгтэй “ гэж тус тус заасан ба шүүгдэгч П.Лгийн Үндсэн хуулиар олгогдсон эрх болон хохирогчид учирсан хор хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч П.Л нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, эмчилгээний зардлыг төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуу хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 720 /долоон зуу хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 720 /долоон зуу хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэх зүйтэй байна
Шүүх шүүгдэгч П.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч П.Лгийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч П.Лын эрүүл мэндэд “зүүн хацар ясны нумын хугарал, баруун зулайн хуйхны шарх, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархайд шарх, зүүн нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун далны дээр болон доор зөөлөн эдийн цус хуралт, зүүн хавирганы нуман доогуур зөөлөн эдийн зулгаралт, баруун шууны зөөлөн эдийн зулгаралт, зүүн шууны зөөлөн эдийн зулгаралт, баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт, баруун өвдөгний үений доор зөөлөн эдийн зулгаралт, зүүн өвдөгний үений дээр зөөлөн эдийн цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Шүүгдэгч П.Лгаас хохирогч П.Л нь мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний зардал 2.365.789, өмгөөлөгчийн зардал 2.000.000, нийт 4.365.789 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч П.Л нь шүүхийн шатанд 1.100.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх эмчилгээний зардал болох 1.265.789 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Лд олгож, өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч П.Лгийн холбогдсон гэмт хэрэг гарсан 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр буюу тухайн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний 660.000 байсан бөгөөд хохирогч П.Лын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон байна.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтаан, гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан /660х13/ 8.580.000 төгрөгийг нийт 10.945.789 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Л нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч П.Лын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 382.823 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэнг шүүгдэгч болон өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлагаа авч 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг эхлүүлэхэд хохирол төлбөр төлөөгүй, шүүгдэгч П.Л нь нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгч П.Лгаас эмчилгээний зардал 2.365.789 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 8.580.000 төгрөг, нийт 10.945.789 төгрөгийг гаргуулж, хохирогч П.Лд, 382.828 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
Өмгөөлөгчийн зардлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор зайлшгүй шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Гэвч гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлбэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсны дотор өмгөөлөгчийн зардал багтсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг” ойлгохоор заасан ба томилогдсон өмгөөлөгч нь оролцогчийн хүсэлтээр, түүнтэй байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр бус гагцхүү эрх бүхий байгууллагын томилолтоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон гэж үзнэ.
Дээрх агуулгыг тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор зохицуулсан байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь “Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” талаар хуульчилсан бөгөөд хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй гэж үзсэн болно .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Саарал өнгийн урт нь 1 метр 14 сантиметр, өргөн нь 2.5 сантиметр төмөр таяг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
Эрүүгийн 2434002680264 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Л нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ЛувсанП.Лг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лд оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар тооцохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Лд шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лгаас эмчилгээний зардалд 2.365.789 /хоёр сая гурван зуун жаран таван мянга долоон зуун наян ес/ төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч П.Л нь 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, үлдэх 1.265.789 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 8.580.000 /найман сая таван зуун наян мянга/, нийт 9.845.789 /есөн сая найман зуун дөчин таван мянга долоон зуун наян ес/ төгрөгийг хохирогч П.Лд,
-382.823 /гурван зуун наян хоёр мянга найман зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч П.Л нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “Саарал өнгийн урт нь 1 метр 14 сантиметр, өргөн нь 2.5 сантиметр төмөр “таяг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн 2434002680264 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Л нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лд урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА