| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00233/И |
| Дугаар | 139/ШШ2022/00279 |
| Огноо | 2022-06-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 139/ШШ2022/00279
| 2022 оны 06 сарын 17 өдөр | Дугаар 139/ШШ2022/00279 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* хот, ******* дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 13-р байр, 2 тоотод байрлах, ХХК, үүсгэн байгуулагч С.*******,
Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2-р баг, ******* нар бөхт 7 тоотод оршин суух, овогт ийн /РД:ШЖ/
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 4 сарын 3-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40 %-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00223/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.,
Хариуцагч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б..
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХХК-ийн үүсгэн байгуулагч С.******* нь Б.д холбогдуулан 2017 оны 4 сарын 3-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40 %-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Аж үйлдвэрийн гавъяат ажилтан С.******* би 2004 оны 12-р сард өөрийн ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, 2005 оны 08 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж гэрчилгээ авсан.
Миний үүсгэн байгуулсан ХХК-ий нэр дээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 07-р сарын 31-ний өдөр №13948А дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон. 2021 оны 07-р сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй, ХХК нь аймгийн сумын шохойт гэх газарт 99 гектар талбай бүхий шохойн чулууны орд газар эзэмших тусгай зөвшөөрөлтэй байсан, уг тусгай зөвшөөрөлтэй газар дээр шохойн чулуу үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрийн барилга барихаар техник эдийн засгийн үндэслэлийг 2017 онд би өөрөө бүрэн хийж дуусгасан байсан ба уг ТЭЗҮ-г үндэслэн үйлдвэр барих гэхээр тухайн үед надад хөрөнгө мөнгө байхгүй байсан тул хөрөнгө оруулагч хайж байсан юм.
Энэ талаараа би ******* аймагт оршин суудаг таньдаг хүндээ ярьж байсан ба би таньд найдвартай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгч чадах хүн олж өгье гэж байсан юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа миний гар утас руу дуудлага ирж намайг Б. та шохойн чулууны ордтой гэсэн, түүнийгээ ажиллуулж чадахгүй байгаа гэсэн сураг сонслоо, би ордыг чинь ажиллуулья... гэсэн санал тавьж улмаар бид уулзахаар болсон. Бид 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Тусгаар тогтнолын ордны 1-р давхарт уулзсан ба би таны шохойн чулууны ордыг ажиллуулъя, хөрөнгө оруулагч олж өгье, та надад юу өгөх бэ, эсхүл та надад компанийхаа тодорхой хувийг /хувьцааны/ шилжүүл... гэсэн санал гаргасан. Ингэхдээ би компанийг чинь удирдах хэрэгтэй, үйлдвэр барих, хөрөнгө оруулагч олох зэрэг бүх ажлыг чинь би хийж өгье, та зүгээр гэртээ сууж бай гэж хэлж өөрийгөө ******* аймгийн ******* сумын ИТХ-ын даргын ажлыг 4 жил хийж байсан туршлагатай, танил тал их байгаагаа хэлж хэлцэл хийхээр болсон. С.******* би Б.тай 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г байгуулж ХХК-ний 10.000 төгрөгийн үнэтэй 40 ширхэг хувьцаагаа үнэ төлбөргүй шилжүүлэх, мөн 2017 оны 04-р сарын 03-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж ХХК-ний өөрт оногдох 100%-ийн эрхээсээ 40%-ийг шилжүүлэн өгч улмаар компаний хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан. Үүний дараа зөвхөн хувьцаа эзэмшигч байх хангалтгүй юм байна, хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрт орж болохгүй байна та намайг компанийхаа гүйцэтгэх захирлаар томилж тамга, тэмдгээ өгөөч гэсэн саналыг Б. тавихад нь хүлээн зөвшөөрч 2017 оны 08 сарын 14-ний өдөр компанийн гүйцэтгэх захирлаар томилж компанийн холбогдох бичиг баримт тамга, тэмдгийг түүнд хүлээлгэн өгсөн. Б. нь компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг хүлээн авснаас хойш надтай хамтран ажиллаж байгаа гэж миний нэр хүндийг ашиглан ХХК-ий нэрээр иргэн, хуулийн этгээдээс зээлээр мөнгө авч хувьдаа ашиглаж байсныг сүүлд би олж мэдсэн ба намайг мэхэлж байсныг нь ойлгосон. Энэ хугацаанд ХХК-ний эзээмшлийн ордыг ажиллуулж үйлдвэр байгуулахтай холбоотой ямар ч ажил хийгээгүй ба харин ч хучир ХХК-ний хувьцаа эзэмшигч гэсэн нэрийг барьж компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг ашиглаж өөрийн бизнесийн ажлаа хийж намайг хууран мэхэлж байсан байна. Энэ үйлдлээрээ Б. анхнаасаа намайг гэрээ байгуулах замаар хууран мэхлэх санаа зорилготой байсан нь илэрхий байна. Б. надтай хувьцаа бэлэглэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсны дараа надад унаа тэрэг хэрэгтэй байна, таньд туслах боломж байна уу гэсний дагуу би өөрийн эзэмшлийн 3200 УБИ улсын дугаартай Ландкруйзер 80 авто машиныг, мөн ХХК-ий нэр дээр бүртгэлтэй байсан 9796 УБД улсын дугаартай 1610J1254377 хөдөлгүүрийн LBZF46EA3AA049573 аралын дугаартай, BEIBEN ND3250S Маркын өөрөө буулгагч самобол, 9976УНР улсын дугаартай 1510EO20777 хөдөлгүүрийн дугаартай BZF46EA8AA000466 аралын дугаартай BEIBEN ND 3250S маркийн өөрөө буулгагч /самосбал/ шар өнгийн 2 ширхэг машинуудыг өгсөн ба аймгийн сумын нутаг дахь Элдэвийн нүүрсний уурхайн хөрс хуулалтанд ажиллуулж таньд мөнгө олж өгнө гэж хэлээд 2018 оны 9 сарын 20-ны өдөр надаас авч явсан. Миний өөрийн болон компанийн нэр дээр бүртгэлтэй байсан машинуудыг Б. надаас хөрс хуулалтанд ашиглахаар авсан боловч Ланд 80-аас бусад машинуудыг өөр бусад этгээдэд төлөх ёстой өр төлбөртөө шилжүүлэн өгч намайг хууран мэхэлсэн. Дээр дурьдсан хоёр самосвалыг /өөрөө буулгагч/ ХХК-ний нэр дээр худалдан авч Б.д шилжүүлэн өгөхдөө 2018 оны 09-р сарын 21-ний өдөр 1020029751 зээлийн гэрээг аймгийн Хас банктай Б. бид хоёр гэрээ байгуулж 100000000 /нэг зуун сая/ төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч эргэн төлөгдөх баталгаа болгож миний өмчлөлийн орон сууцыг барьцаалж авсан ба авсан зээлээрээ өөрөө буулгагч хоёр ширхэг хүнд даацын авто машин худалдан авч Б.д шилжүүлэн өгсөн болно. Энэ нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээ, дансны хуулгаар нотлогдох ба уг зээлийг буцаан бүрэн төлсөн ба зээлийн хүүнд гэхэд 42.000.000 /дөчин хоёр сая / төгрөг төлж Б. нь анхнаасаа миний итгэлийг олж авахын тулд намайг хууран мэхэлж миний өмчлөлийн болон компанийн нэр дээр байсан хөрөнгүүдийг олж авах, компанийн гэрчилгээ, тамга тэмдгийг өөртөө шилжүүлэн авч өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулах бодлоготой байсан болох нь илэрхий байгаа юм. Энэ нөхцөл байдал нь манай компанийн тусгай зөвшөөрөлтэй газар дээр шохойн чулууны үйлдвэр барих, гадны хөрөнгө оруулагч олж хамтарч ажиллах биш өөрийн хувийн бизнесийн үйл ажиллагаагаа явуулах зорилгоор намайг хуран мэхэлж байсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, надтай 2017 оны 04-р сарын 03-ны өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг байгуулахдаа намайг хууран мэхлэх замаар эдгээр гэрээ, хэлцлийг байгуулж надад эд хөрөнгийн хохирол учруулаад байна. Монгол Улсын Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: ...Шүүх хуульд үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож болно... гэж заасан байх ба мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт: ...хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус тооцуулахаар шаардах эрхтэй..., мөн 59.2-т ...Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй... гэж тус тус заасан. Б.Жааргалсайхан нь манай компанийн нэр дээр байгаа шохойн чулуу боловсруулах үйлдвэр барьж өгөх, уурхайг ажиллуулах үндсэн тохиролцоогоо зөрчиж, энэ хугацаанд намайг хууран мэхэлсэнд гомдолтой байна. Би 2019 онд ******* дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс болон Замын цагдаагийн газарт өргөдөл гаргаж Б.ыг эрэн сурвалжуулсны үндсэн дээр түүний амьдарч байгаа хаягийг олж тогтоосон тул энэхүү нэхэмжлэлийг оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна. Иймд Б. бид хоёрын хооронд 2017 оны 04-р сарын 03-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээг, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхлэх замаар хийсэн хэлцэлд тооцож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б. /А. нар/ шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан С.*******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Иргэн С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: С.******* нь ХХК-ийн хувийг хуульд заасан журмын дагуу бэлэглэсэн. Бид иргэн С.*******г ямар нэгэн байдлаар хуурч, залилж тус компанийн хувьцааг аваагүй. Тус хэрэгт авагдсан баримтаар ХХК-ийн хувьцааг хуулийн дагуу шилжүүлэн өгсөн болох нь хангалттай нотлогддог. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу ХХК-ийн хувьцаа бэлэглэх, тус компаний эрх шилжүүлэх гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 57, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй гэж үзэж байна. Мөн тус шүүхэд С.******* нь 2019 онд тухайн асуудлаар нэхэмжлэл гаргаж тухайн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж 2019.09.16-ны өдрийн 00374 шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.6 дугаар заасан асуудлын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр үйлчилж байна. Иймд С.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 сард над руу Б. утсаар ярьсан. Өмнө Б.ыг таньдаггүй байсан ба миний таньдаг хүнээс намайг шохойн чулууны ордоо ажиллуулах хөрөнгө оруулагч хайж байгаа гэж сонссон байсан. Тусгаар тогтнолын ордны 1 давхарт гэж нэг компанийн захирлын өрөөнд уулзсан. Уулзаад би хэлсэн би нэг ордтой юм. Үүнийг ашиглаж чадахгүй байна гэхэд би наадахыг чинь ажиллуулах хүнийг олоод өгье гэж хэлсэн. Хэрэв олоод өгөх юм бол надад ямар урамшуулал өгөх юм бэ гэж асуухад би, хөрөнгө оруулагч олж өгвөл компанийн 40 хувийг бэлэглэнэ гэж хэлсэн. Бид харилцан тохиролцоход би ямар албан тушаал дээр ажиллах юм бэ гэхэд манай компаний ерөнхий менежер гэсэн албан тушаал дээр ажилла гэж хэлсэн. Үүнээс хойш 2017 оны 8 дугаар сар хүртэл ерөнхий менежер гэсэн албан тушаал дээр ажиллаж байсан. Дараа нь Б. миний эрх мэдэл дутаж байна, би захирал болмоор байна. Намайг ерөнхий менежер гэхээр хүмүүс үл тоож байна, гарын үсэг зурах эрхгүй байгаа учир ажил явуулж болохгүй байна, надад захирлын эрх өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу би Б.ыг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлаар томилсон. Урд өмнө нь компанийхаа хувьцааны 40 хувийг бэлэглэлийн гэрээгээр өгөх гэрээг 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хийж, мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Б. нь 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр компанийн гүйцэтгэх захирал гэсэн тамга тэмдэг, гэрчилгээ, албан бланк авсан. Үүний дараа уурхайн хөрс хуулалтад ашиглах гайгүй 2 машин байна. Үүнийг аваад өгөөч гэсэн саналыг тавьсан. Би өөрийнхөө байрыг барьцаалаад аймгийн Хас банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Тэр зээлийг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 88.000.000 төгрөгөөр 2 машин худалдаж авсан. Б. би наад машиныг чинь аваад хөрс хуулалтад явъя гэж хэлсэн. Би явах байх гэж итгээд 2 машин өгсөн. Би жолооч өөрөө олно танд зовох юм байхгүй та гэртээ байж бай гэсэн. Би итгээд гэртээ байсан. Дараа нь би залгахад утсаа ч авахгүй, таг чиг 2 машиныг маань аваад алга болсон. Хөдөө гадаа явахад том тэрэг явахгүй хэцүү байна гэхээр би Ланд 80 машинаа хөдөө гадаа явахдаа хэрэглэж бай гээд өгсөн. Энэ 2 машин, Ланд 80 маркийн машиныг аваад утсаа ч авахгүй алга болсон. Нэлээн хугацаа өнгөрсний дараа олдохгүй болохоор би ******* дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Миний ийм ийм машиныг аваад алга болчихлоо энэ хүнийг олоод өгөөч гэсэн хүсэлт 2019 оны 2 дугаар сарын 8-ны өдөр тавьсан. Замын цагдаагийн газар 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр ийм ийм машин унаад алга болсон энэ хүнийг олж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Мөн Чойр дахь цагдаагийн газарт хүсэлт тавьсан. ******* дүүргийн цагдаагийн газарт хүсэлт гаргахад энэ хүнийг урьд өмнө хүнээс 30.000.000 төгрөг залилан хийгээд эрэн сурвалжлагдаж байгаа хүн мөн байна гэхэд би одоо яана миний 2 машиныг Ланд 80 машиныг аваад явсан би залилуулж байгаа юм байна гэж хэлсэн. Миний Ланд 80 маркийн машиныг аваад тэр чигтээ алга болсон учраас намайг залилж байгаа юм байна гэж бодсон. Цагдаагийн газраас ******* аймгийн ******* суманд байна гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас цагдаа аваад Чойроор явахад олдоогүй. ******* дүүргийн цагдаагийн газраас ******* суманд байгаа наад хүнээ хорьж бай гэж хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Би ******* дүүргээс цагдаа аваад ******* суманд очиж уулзсан. Мөн энэ хүн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 30.000.000 төгрөгийн зээл авснаас 3.800.000 төгрөгийн төлөхгүйгээр тэр чигтээ зугтсан. Тэр зээлийг компанийн нэрээр авсан учир би төлсөн. Би өөрийнхөө машин утсаа бүгдийг зарж байж өөрийнхөө байшинг буцааж авсан. 100.000.000 төгрөгийн зээл авчихаад 157.000.000 төгрөг болгож банкны өр дээрээс байшингаа авсан юм. Энэ хүн Хятад улсын Си юу лон гэх компанитай гэрээ хийсэн. Энэ Хятад компанитай гэрээ хийхдээ хөрс хуулалтыг явуулна гэсэн байсан. Манай 2 машин хөрс хуулалтад явсан байсан. Ажлын хөлсөнд 900.000 төгрөг надад хэлэлгүйгээр аваад явсан байсан. Дараа нь тэр машин надад худалдсан Өвөр Монголтой нийлж байгаад 12.000.000 төгрөг залилж аваад алга болсон. Тэр компаниас асуусан миний гарын үсэггүй яагаад мөнгө өгсөн юм бэ гэхэд тэр Өвөр Монгол чинь энэ хүн найдвартай хүн байгаа юм би аваачиж өгье гэж хэлээд аваад явсан, би мэдэхгүй байна гэж нягтлан нь надад хариу өгсөн. Энэ хүний өмнө нь авсан зээлийг би төлсөн. Энэ хүн анхнаасаа залилан мэхлэх гэж надтай харьцсан юм шиг байна. Компанийн хувийг аваад захирал болоод миний итгэлийг алдаж хохироосон. Энэ хүнтэй найз гэж яваад байсан Буяндэлгэр их согтчихоод над руу ярьж байсан. Б. анхнаасаа залилж болох өвгөн байна гэж хэлж байсан хохь нь, итгэж юм аа алдсан бол гэж хэлж байсан. Чи хамт байсан биз дээ гэхэд би таны юмыг авсан байгаа биш тай ярь гэж хэлсэн. Ийм учраас компанийнхаа 40 хувийг буцааж авах хүсэлтийг гаргаж байна. Б.ы хийсэн ажил нь баримтаар нотлогдохгүй байна. Энэ хүн тийм ч ажил хийсэн, ийм ч гэрээ байгуулсан гэж ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан материалд тэр талаар нэг ч баримт авагдаагүй байсан. Энэ хүн баримтгүй зүйл дээр худлаа хэлж байна гэв.
5.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч маань эхнээс нь эхлээд ярьлаа. Би цементийн үйлдвэрт шохойн чулуу нийлүүлэх газар хайж байсан юм. Би Буяндэлгэрээс нэхэмжлэгчийг тийм орд ажиллуулдаг гэсэн үг сонсоод утсаар яриад Тусгаар тогтнолын ордонд гэдэг захирлын өрөөнд уулзаж, ярьсан. Энэ ордоо зарах гэсэн юм гэхээр нь би худалдаж авах гээгүй байна, шохойн чулуу нийлүүлбэл яасан юм бэ гэж санал тавьсан. Нэхэмжлэгч хамтран ажиллая гэж хэлсэн. Надад компанийнхаа 40 хувиа өгнө гэж хэлээд 40 хувийг бэлэглэлээр авахаар болоод 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн өөрийнхөө таньдаг нотариат дээр аваачаад надад 40 хувиа бэлэглэлээр шилжүүлэх гэрээ хийж, нотариатын зардал 20.000 төгрөгөө өөрөө төлсөн. Би ажил хөөцөлдөхийн тулд менежер гэсэн албан тушаал авсан ямар ч тамга тэмдэг байхгүй байсан. гаас шохойн чулууг зөөж авчрахын тулд зөөж авчрах машины зардал нь өндөр, менежер гээд гүйгээд очихоор албан бичгээ өг гэдэг албан бичгээр харьцдаг болохоор гарын үсэг тамга байхгүй учраас нэхэмжлэгч рүү явдаг энэ хүн байх байхгүй янз бүрийн шалтгаан байсан. Ийм олон янзын шалтгаан байсныг ойлгосон учраас гүйцэтгэх захирлаар томилж тамга тэмдгээ надад өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2017 оны 8 дугаар сард гүйцэтгэх захирлаар томилж, компанийн хувьцааны 40 хувь албан ёсоор над дээр шилжиж ирсэн. 5 жилээр лицензээ батлаад 5 жилээр үйл ажиллагаа явуулахгүй бол линцензээ шинэчилж баталдаг. Шохойн чулуу нийлүүлъе гэхэд тэр лиценз дууссан байсан учир тэр линцензийг сунгах шаардлагатай болсон. Дээр нь Хөгжлийн банк, Ариг банк зэрэг нэхэмжлэгчийн санал болгосон банкууд дээр очиж шохойн чулууны ордыг ажиллуулахаар бүхий л талаар хөөцөлдөж байсан. ТЭЗҮ-гээ бичүүлж байж үүнийг ажиллуулна уу гэхээс хоосон ийм юм явахгүй гэдэг шалтгаанаар ТЭЗҮ хийлгэх шаардлагатай болсон. Барилгын материалын үйлдвэрийн Лхагвадорж гэж хүн дээр очиж уулзаад 12.000.000 төгрөгөөр ТЭЗҮ хийлгэсэн. Нэхэмжлэгч маань 2019 оны 9 дүгээр сард яг энэ асуудлаар над дээр нэхэмжлэл гаргаад би Дарьсүрэн гэдэг өмгөөлөгч авсан. 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүх хурал болдог өдөр гэр бүлийн хүний маань буяны ажил давхцаад өмгөөлөгчөөсөө хойшлуулж өгнө үү гэж гуйсан боловч өмгөөлөгч маань би олон ирж чадахгүй гээд шүүх хурал явагдаад энэ асуудлыг хэрэгсэхгүй болгосон байсан. Тэр үед гаргаж байсан тайлбар одоо ч хэвээрээ байгаа. Би өмнөх шүүх хурал болсон зүйлүүдээс 1 хувийг аваад үлдсэн одоо ч хэвээрээ байгаа. Тэр үед хийсэн зүйл бүх юм өмнөх хурлын шийдвэрт бүх юм хавсаргагдсан байгаа. Хас банкнаас 30.000.000 төгрөгийг авч энэ бүхнийг санхүүжүүлээд явж байсан. Түүнээс 3.800.000 төгрөг үлдсэнийг төлсөн нь үнэн байх. Тэр машины хувьд Өвөр Монголоос оруулж ирсэн машиныг авсан. Тэр машин авах гэрээн дээр нэхэмжлэгч маань өөрөө гарын үсэг зурсан. Тэр өвөл 2 хуучин машинтай 3, 4 сар ажилласан. Тэр машинуудыг ажиллуулж үйл ажиллагаа явуулахад гэрээтэй компани нэхэмжлэгчид өөрт нь хамааралтай байсан. Би түүнд огт хамааралгүй. 30.000.000 төгрөг дээр би зардлыг нь баримтжуулаагүй байна. ТЭЗҮ хийлгэсэн тэр компанид шинжээч томилуулсан гээд баримтууд их байна. Би яагаад 40 хувийг өгдөггүй бэ гэхээр энэ бүх зүйлийг би хийсэн. Хятад компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийгээд 7.2 сая долларын хөрөнгө орж ирэхэд бэлэн болсон байгаа. Би Хятад улс руу 3 удаа явсан. 3 удаа явахдаа ТЭЗҮ бичүүлнэ, судална гээд нэхэмжлэгчийг аваад өөрийнх нь төлөөллийг аваад 6 хүний бүрэлдэхүүнтэй Хятад улсаас орчуулагч аваад 1 удаа явсан. Бээжингээс 300 км зайтай нэг явсан. Дараа нь энд байгаа өрсөлдөгч үйлдвэрийг үзнэ ордоо үзнэ, зах зээлийн судалгаа хийнэ гэж Хятад талаас 3 хүн ирсэн. Тэр 3 хүнийг энд байх зардал явуулах гэх мэт зардлыг би өөрөө гаргаж байсан. Би энэ хүнийг залилаагүй, хоёргүй сэтгэлээр энэ ажлыг 2 жил хийсэн. Ланд 80 маркийн машиныг намайг унаж хэрэглэнэ гээд аваад явсан гэж байна. Таны яриа баримтаар нотлогдохгүй байх. Тэр машиныг 10.000.000 төгрөг болгоод үйл ажиллагаандаа хэрэглэ гэж өөрөө санал тавьсан. Би машиныг зарна гээд зургийг бариад гүйж байх зав надад байхгүй. Та надад өгөөд явуулчихвал би хөдөө гадааны хүмүүст үзүүлж байгаад туулах чадвар сайтай юм хөдөө гадааны хүмүүст үзүүлнэ гэж хэлээд авч явсан боловч энэ хүн өөрөө дараа нь цагдаатай ирээд аваад явсан. Би нэг ч худлаа зүйл хэлээгүй. Хэрэв шаардлагатай гэж бодож байвал Болдоо, Даваа гээд Хятад улс руу хамт явсан хүмүүсээр гэрчтэй оролцвол миний хувьд худлаа хэлсэн зүйл байхгүй. 40 хувийг яагаад өгөхгүй вэ гэхээр 2 жил чадан ядан ажилласны эцэст бүх зүйл гольдролдоо ороод ажил явагдаад эхэлхээр надад юу ч өгөлгүй гаргах санал тавиад шүүхээр явж байгаад гайхаж байна. Би энэ хүнд өөрт нь хэлсэн. Хятад улс руу явахад та ганц ч төгрөг гаргаагүй би мөнгөгүй атал чадан ядан хийсэн, найз нөхдөө татан оролцуулсан. Ингээд явахад ор үндэсгүй намайг хөөж гаргаж болохгүй. Хятад улсаас хил нээсэн учир үйлдвэрээ барья, хөрөнгө оруулмаар байна гэж над руу ярьдаг. Би одоо ч гэсэн хэлье, надаас гарсан зардлын талыг ч болтугай өгчих, тэгвэл өөрт байгаа хувьцаагаа буцаагаад өгнө. 12 хувийг би үйл ажиллагаа явуулахын тулд найз нөхдийн дэмжлэг авсан, тэдний мөнгөөр үйл ажиллагаа явуулсан тул 3 хүнд шилжүүлэн өгсөн байгаа. Гэхдээ би ******* гуайн зөвшөөрөлгүй бусдад хувьцаагаа шилжүүлж чадахгүй учир 3 хүнд шилжүүлж өгсөн 12 хувийн хувьцааг шилжүүлэхийг нэхэмжлэгч зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн байгаа. Саяны ярьсан зүйл нь намайг залилж авсан, залилан хийдэг хүн гэж ойлгуулах гэж байгаа юм бол уу гэж бодлоо. Уг нь бид 2017 оноос 2019 оны 9 дүгээр сар хүртэл хамтран ажиллаж, үйлдвэр барих, шохойн чулууны ордоо ашиглах зорилготойгоор зөвхөн энэ ажлыг хийсэн. Гэхдээ би энэ компаниас ямар нэгэн цалин аваагүй. Нэхэмжлэгчийн намайг залилсан, авсан, ашигласан гээд байгаа бүх мөнгө төгрөг энэ ажилд зарцуулагдсан болох нь мөнгө шилжүүлсэн баримт, гэрээ гээд бүх юмаар нотлогдоно. Надад нэг удаа хувиа надад өг гэхэд би ийм мөнгөний асуудалтай байгаа учраас өгч чадахгүй байна гэж хэлсэн. Хүнд худалдах гэсэн тэрбум төгрөг авах гэсэн юм. Над дээр нэр шилжүүлж байгаад чи буцаагаад 40 хувиа ав гэж санал тавьж байсан. Би хэлсэн, 400.000.000 төгрөг авах шаардлага надад байхгүй. Би бага мөнгө гаргасан, надад тэр мөнгийг өгөөд ав гэж хэлсэн. 2018, 2019 оны үед өгчих байсан байх. Одоо худлаа үнэн юм яриад шүүхээр яваад байгаад би итгэхгүй байгаа учраас би өгөхгүй байгаа. Би үнэхээр залилсан юм байхгүй. 2 машины хувьд энэ хүн маань надад ч жолооч байхгүй гээд байхаар нь би хуучин ажиллаж байсан хүмүүсээсээ жолоочоо сольсон. Тэнд нь машин барьдаг 2 жолооч авъя, гэрээ хийгээд тэр дээрээс машины банкны өрийг ингэж цувуулж өгье гэсэн аман тохироо хийгээд 2 жолоочтой байсан. Гэтэл тэрийг залилсан, зугтсан, нуусан хэрэгт орсон. Би тэр 2 жолоочтой таныг дагуулаад нэгийг нь Яармагт нөгөөг нь Нарангийн гол дээр дагуулж очиж уулзуулсан. Дараа нь тэр жолоочтой хамтраад ажил хийгээд явж байсан сураг байсан. Би энэ дээр залилаагүй, ингэж ажилласан гэдэг бүх үйл явц баримтаар нотлогдоно. Би бүх болж байгаа зүйлийг гэрт нь очиж тайлагнаж, гарын үсэг зуруулж, тамгалдаг байсан. Сүүлд тамга над дээр ирсэн хэдий ч бие дааж гарын үсэг зурсан, шийдвэр гаргасан зүйл байхгүй. Тэр 30.000.000 төгрөг яаж зарцуулах гэж байгаа би өөрөө барьцааг нь гаргах гэж байгаагаа бүгдийг хэлсэн. Цог Мандах гэдэг хөрөнгө оруулагчид 2.000.000 төгрөг шилжүүл гэхээр би шилжүүлээд 7.2 сая доллар бэлэн боллоо гэсэн, миний таньдаг хүн биш, нэхэмжлэгчийн өөрийнх нь санал болгосон хүн. Чи тэрүүнтэй уулзаад тэг гэж хэлдэг байсан. Би тэрийг зөвхөн гүйцэтгэж байсан. Хятад руу багаар явах зүйлийг би бүгдийг санхүүжүүлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Би өөрөө зардал гаргаад ажиллаж байсан, тэр зардлыг бүгдийг биш ч гэсэн хагасыг нь шүүх гэхгүйгээр хэлэлцээд өгч, авч болно гэж хэлж байсан. Тэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байвал би өөрт байгаа 28 хувийн хувьцааг буцаагаад өгнө. Би найз нөхдөө татаж оролцуулаад ажил төрөл хөөцөлдөх нөгөө хэд маань цалингүй хэцүү байсан учраас нэхэмжлэгчтэй ирж уулзаад гэрт тохироод, энэ хүмүүст ингэж хувиа өгөөд, ингэж хамтран ажиллах юм гэдгийг гэр бүл Даваа, Болдбаатар гэдэг хүнд 4, 4 хувийн хувьцаа, би өөрийнхөө дүүд 4 хувь ингээд 12 хувийг нэхэмжлэгч талтай харилцан ярилцаж байгаад гарын үсэг зураад өгсөн. Одоо надад 28 хувийн хувьцаа байгаа гэв.
6.Нэхэмжлэгчээс С.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 4-р хуудас/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/, 2862522 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/, ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 7-10 хуудас/, компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 11-р хуудас/, компанийн хувьцаа бэлэглэх гэрээний хуулбар /хэргийн 12-р хуудас/, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 13948А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хуулбар /хэргийн 13-р хуудас/, 2020 оны 7 сарын 21-ний өдрийн Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн тухай тодорхойлолт /хэргийн 14-р хуудас/, 2020 оны 7 сарын 21-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны картын гүйлгээний баримт /хэргийн 15-р хуудас/, 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Хас банк ХХК-ий 1020029751 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хэргийн 16-17 хуудас/, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хэргийн 18-р хуудас/, 2018 оны 09 сарын 21-ний өдрийн Хас банк ХХК-ий 1020029751-01 дугаартай зээлийн гэрээний хуулбар /хэргийн 19-21 хуудас/, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2018 оны 1020029751 дугаартай барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт /хэргийн 22-р хуудас/, 2018 оны 1020029751-01 дугаартай дараачийн барьцааны гэрээний нөхцөлийн хуулбар /хэргийн 23-р хуудас/, ХХК-ий дансны хуулганы хуулбар /хэргийн 24-25 хуудас/, 9796 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 26-р хуудас/, 9376 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 28-р хуудас/, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 30-р хуудас/, С.*******гийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 31-р хуудас/, Замын цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 32-р хуудас/, ******* дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гаргасан өргөдөл /хэргийн 33-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 35-р хуудас/, орлогын мэдүүлэг /хэргийн 42-43 хуудас /, итгэмжлэл /хэргийн 46-р хуудас/ баримтууд, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар 2021 сарын 08-ны өдрийн 92 дугаартай Авто тээврийн үндэсний төвийн архивын лавлагаа /хэргийн 85-р хуудас/, 9796 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэл /хэргийн 86-87 хуудас/, 9976 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хэргийн 88-р хуудас/, авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягтын хуулбар /хэргийн 89-р хуудас/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн 90-91 хуудас/, Нэт капитал финанс корпораци ББСБ ХХК Сонгинохайрхан салбарын гэрчилгээний хуулбар /хэргийн 92-р хуудас/, Сонгинохайрхан дүүргийн тойргийн нотариатчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 93-р хуудас/, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн 94-р хуудас/, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 10/7856 дугаартай албан бичиг /хэргийн 94-р хуудас/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар /хэргийн 95-96 хуудас/, 2017 оны 04 сарын 03-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 97-р хуудас/, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээний хуулбар /хэргийн 98-р хуудас/, ХХК-ий гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт хийлгэх тухай /хэргийн 99-р хуудас/, ХХК-ий гэрчилгээ дахин хүсэх тухай /хэргийн 100-р хуудас/, Үндэсний татварын албаны Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл-ийн хуулбар /хэргийн 101-102 хуудас/, Цагдаагийн газрын тодорхойлолт /хэргийн 103-р хуудас/, ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 104-110 хуудас/, 2018 оны 05 сарын 10-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээний хуулбар /хэргийн 111-112 хуудас/, 2018 оны 05 сарын 10-ны өдрийн компаний эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 113-р хуудас/, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /хэргийн 114-р хуудас/, 2018 оны 01 сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэх гэрээний хуулбар /хэргийн 115-116 хуудас/, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн 2018/08 тоот тогтоолын хавсралтаар баталсан ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 117-121 хуудас/, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар баталсан ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 122-125 хуудас/, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар баталсан ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 126-130 хуудас/, 2017 оны 08 сарын 14-ний өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар баталсан ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 131-135 хуудас/, 2014 оны 10 сарын 16-ны өдрийн 03 тоот шийдвэрийн 1 дүгээр хавсралтаар баталсан ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 136-139 хуудас/, 2008 оны 04 сарын 15-ны өдрийн ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 140-143 хуудас/, 2004 оны 12 сарын 04-ний өдрийн ХХК-ий дүрмийн хуулбар /хэргийн 144-146 хуудас/, хариуцагч талаас Б., А. нарын хариу тайлбар /хэргийн 159-р хуудас/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00374 дугаартай шийдвэрийн хуулбар /хэргийн 162-164 хуудас/, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00374 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар /хэргийн 165-171 хуудас / баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч ******* ХХК-ий Б.д холбогдох 2017 оны 4 сарын 3-ны өдрийн компанийн хувьцаа бэлэглэх болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компанийн 40 %-ийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. ХХК-ий шохойн чулууны ордыг ашиглахад шаардлагатай хөрөнгө оруулагч олж өгнө, хариу төлбөрт нь компанийн тодорхой хувийг шилжүүлнэ гэх тохиролцоогоор ХХК-ий нийт хувьцааны 40 хувийг 2017 оны 4 сарын 3-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ байгуулан Б.д шилжүүлсэн. Мөн өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Хариуцагч Б. нь компанид шаардлагатай хөрөнгө оруулагч олж өгөөгүйгээр барахгүй 2017 оны 4 сарын 3-аас хойш 2019 он хүртэл 2 жилийн хугацаанд компанийн 2 автомашиныг өөрийн хувийн бизнестээ ашиглах, компанийн үүсгэн байгуулагч С.*******гийн Ланд 80 маркын автомашиныг хувьдаа ашиглах, компанийн тамга тэмдэг, нэрийг ашиглан бусдыг залилан мэхлэх зэргээр компанид хохиролтой үйл ажиллагаа явуулж ирсэн. Б. нь дээрх гэрээ хэлцлийг хийхдээ ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулагч олж өгөх санаа зорилгогүй байсан боловч хөрөнгө оруулагч олж өгнө гэж залилан мэхэлж Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан гэж үзэж байгаа учир дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дээрх гэрээгээр шилжүүлсэн ХХК-ийн хувьцааны 40 хувийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.
3. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. С.*******тэй хөрөнгө оруулагч олж өгнө гэх тохироо хийгээгүй. Би хөрөнгө оруулагч олдог ч хүн биш. Шохойн чулуун ордыг нь хамтран ажиллуулахаар тохиролцож, ажил хөөцөлдөхөд тухайн компанийн эзэмшигч байх хэрэгтэй байсан, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй байх шаардлагатай байсан болохоор ярилцаж тохироод надад компанийнхаа хувьцааны 40 хувийг шилжүүлж, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээг би залилан мэхэлж, хүчээр байгуулсан зүйл байхгүй тул хүчин төгөлдөр гэрээ болно. компанийн шохойн чулууны ордыг ашиглах, үйлдвэр барих зэрэг ажлыг хөөцөлдөхөд 2 жилийн турш тодорхой хэмжээний зардал гарсан ба уг зардлыг би хувиасаа гаргаж явж байсан болно. Миний гаргасан зардлын баримтууд бүгд байгаа. Гарсан зардлын хагасыг нь ч болтугай өгчихвөл би компанийн хувьцааны өөрт байгаа 28 хувийг буцаан өгөхөд татгалзахгүй. Үүнээс гадна яг энэ асуудлыг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00374 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч тал нь, Б. нь 2017 оны 4 сарын 3-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хийхдээ ХХК-д шаардлагатай хөрөнгө оруулагч олж өгөх санаа зорилгогүй байсан боловч хөрөнгө оруулагч олж өгнө гэж залилан мэхэлж Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан гэж үзэж байгаа учир дээрх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дээрх гэрээгээр шилжүүлсэн ХХК-ийн хувьцааны 40 хувийг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэж,
Хариуцагч нь, С.*******тэй хөрөнгө оруулагч олж өгнө гэх тохироо хийгээгүй. Шохойн чулуун ордыг нь хамтран ажиллуулахаар тохиролцож, ажил хөөцөлдөхөд тухайн компанийн эзэмшигч байх хэрэгтэй байсан, тодорхой хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй байх шаардлагатай байсан болохоор ярилцаж тохироод надад компанийнхаа хувьцааны 40 хувийг шилжүүлж, компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээг би залилан мэхэлж, хүчээр байгуулсан зүйл байхгүй тул хүчин төгөлдөр гэрээ болно. Энэ асуудлыг ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00374 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч ХХК-ийн захирал С.*******, хариуцагч Б. нарын хооронд 2017 оны 4 сарын 3-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ /хэргийн 98-рт/ байгуулжээ. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заажээ. Эндээс харахад бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь хариу төлбөргүйгээр тодорхой эд хөрөнгийг бэлэг хүлээн авагчид шилжүүлэхээр хуульд заасан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь хэлбэрийн хувьд хуульд нийцсэн байх боловч агуулгын хувьд хуулийн дээрх заалтад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тайлбарласнаар хариуцагч нь хөрөнгө оруулагч олж өгсний хариуд компанийн тодорхой хувийг эзэмшихээр, хариуцагчийн тайлбарласнаар хамтран ажилласны хариуд компанинй тодорхой хувийг эзэмшихээр тохиролцсон байна. ХХК-ийн хувьцааны 40 хувийг хариуцагчид шилжүүлснээр хариуцагч нь хөрөнгө оруулагч олох, эсхүл шохойн чулууны ордыг хамтран ажиллуулах байдлаар хариу төлбөр төлөх агуулга зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харагдаж байна. Иймд дээрхи гэрээ нь хуульд заасан Бэлэглэлийн гэрээ ний хариу төлбөргүй байх шинжийг агуулгын хувьд хангахгүй байна.
Хариуцагч нь 2017 оноос 2019 онд маргаан үүсэх хүртэл нэхэмжлэгчийн шохойн чулууны ордыг ажиллуулахын тулд хоёргүй сэтгэлээр ажилласан, энэ нь тухайн үед хийж байсан гэрээ хэлцэл, зардал гаргасан баримт, бусад гэрчүүдээр нотлогдоно, энэ нь өмнөх хэрэгт бүгд авагдсан байгаа гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тайлбар, татгалзлаа нотлоогүй байна. Хариуцагч нь хамтран ажиллах үүргээ биелүүлээгүй байх ба талуудын хооронд байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч С.*******д мэдэгдэлгүйгээр компанийн хувьцааны 12 хувийг бусдад шилжүүлсэн /хэргийн 111-116-рт/ үйлдэл хийсэн байх тул талуудын хооронд 2017 оны 4 сарын 3-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ-г хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна. 2017 оны 4 сарын 3-ны өдөр байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 97-рт/ нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болсон хэлцэл байх тул мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр ХХК-ийн 40 хувийн хувьцаа нь хариуцагчид шилжсэн учир энэхүү үр дагаврыг арилгах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 сарын 16-ны өдрийн 139/ШШ2019/00374 дүгээр шийдвэрээр /хэргийн 162-164-рт/ энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж хариуцагч нь маргаж байх боловч уг шийдвэрээс харахад Нэхэмжлэгч ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул ХХК-ий хувьцааны 40 хувийг ерөнхий захирал С.*******д буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.д даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүх шийдвэрлэжээ. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулсан компанийн хувьцаа бэлэглэх, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр хэвээр байгаа үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрээр ХХК-ий захирал С.******* Б. нарын хооронд 2017 оны 4 сарын 3-ны өдөр байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай маргааныг шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь энэ иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс өөр байна. Иймд хариуцагчийн тухайн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ******* ХХК-ий захирал С.*******, овогт ийн /РД:ШЖ/ нарын хооронд 2017 оны 04 сарын 03-ны өдөр байгуулагдсан ******* ХХК-ийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар 106.1-д зааснаар ******* ХХК-ий 40 хувийн хувьцааг нэхэмжлэгч ******* ХХК-ий захирал С.*******д шилжүүлэхийг овогт ийн /РД:ШЖ/-д даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.*******