Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

2025         04              07                                           2025/ШЦТ/139

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий,

-улсын яллагчаар М.Мөнхтайван,

-шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

-шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал,

-шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,

-шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар,

-шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Уламбаяр нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.Анарт холбогдох эрүүгийн 2234003220058 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А, /РД: /.

 

  1. Монгол улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Три манинг" ХХК-ны захирал, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А /РД: /.

 

  1. Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Тайгын булаг" ХХК-д хуулийн зөвлөх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А /РД: /.

 

  1.  Монгол улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл 1 удаа, Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жид 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.А /РД: /.

 

  1.  Монгол улсын иргэн, 1990 оны 04 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б.А/РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Баргын хоолой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хюьндай маркийн экскаватор ашиглан 427м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4.186.642 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.А нь: “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.А нь: “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.А нь: “Би мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.А нь: “Миний яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгч Б.А нь: “Миний яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Баргын хоолой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хюьндай маркийн экскаватор ашиглан 427м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4.186.642 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-41 тал/,

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 42-47 тал/,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/838 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 49 тал,

-Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 8/2312  дугаартай албан бичиг /1-р хх-ийн 49 тал,

-Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 06/2324 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 54 тал/,

-Б.Агийн “депозит дансны дэлгэрэнгүй хулга /1-р хх-ийн 57 тал/,

-Б.Аийн депозит дансны дэлгэрэнгүй хулга /1-р хх-ийн 59 тал/,

-Дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 60 тал/,

-Б.Ажавын депозит дансны дэлгэрэнгүй хулга /1-р хх-ийн 63-64 тал/,

-99097620 дугаарын гадагш ярьсан ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 65-67 тал/,

-99097620 дугаарын гадагш ярьсан болон илгээсэн мессежийн дугаар жагсаалт /1-р хх-ийн 71-73 тал/,

-97100008 дугаар ярьсан ярианы жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 74-76 тал/,

-97100008 дугаарын дуудлага гарсан, дуудлага хүлээж авсан талаарх лавлагаа /1-р хх-ийн 80-94 тал/,

-80067622 дугаарын орсон гарсан яриа, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /1-р хх-ийн 96-102 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Адуламын “...2022 оны 4 дүгээр сарын 18-ны орой 21 цаг өнгөрч байхад манай сумын засаг дарга над руу залгаад хойно хүмүүс газар ухаад байна, очиж хэмжилт хийх шаардлагатай байна гэсний дагуу сумын байгаль орчны байцаагч, 3 дугаар багийн засаг дарга, сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга жолоочийн хамт явахад Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг "Баргын хоолой" нэртэй газар хүмүүс экскаватороор газар ухаж байхад нь очсон. Бид нарыг очиход тал тал тийшээ тараад зугтчихсан. Тухайн газрыг доош нь нилээн гүн ухсан байсан. Сумын засаг дарга зугтсан машинуудын араас явсан. Тэнд газар ухаж байсан хүмүүсийг би танихгүй. Хар өнгийн жийп, хар өнгийн Приус, Портер, хагас ачааны жийп гэмээр машинууд байсан, нэг трайлэр, нэг экскаватор зэрэг байсан. Тэнд байсан машинуудын номер дугаарыг одоо санахгүй байна. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй өмнө саяны ухагдсан газрын хажууд ухах гэж оролдож байсан гэсэн, ашигт малтмал олборлож байсан удаа байхгүй. Баргын хоолой агаар зүйлийн 1 нэртэй газар ямар нэгэн лиценз олгогдоогүй байгаа. Тусгай хамгаалалтай газар биш, малчдын малын бэлчээрийн газар байгаа юм. Их ухсан байсан, тэр нүх рүү мал амьтан унах аюултай мөн эрүүл газрыг ухсан байсан тул хохирол, гомдолтой байна. Тэр газрыг өмнө нь байсан шиг нь нөхөн сэргээж хэвийн болгомоор байна. Учирсан хохирлыг тогтоолгож буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114 тал/,

-Иргэний нэхэмжлэгч Б.Адарийн “...шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд үндэслэн Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн Баргын хоолой гэх газар 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр очиж хэмжилт судалгаа шинжилгээ хийж байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний дүгнэлтийг гаргаж өгсөн. Уг ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан нийт зардал, төлбөр нь 3 000 000 төгрөг болсон. Энэ төлбөрийг одоо хүртэл барагдуулаагүй байгаа тул уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119 тал/,

-Гэрч Б.Гунгаазааны “...Манай сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр над руу залгаад сумаас хойшоо 40км зайд хүмүүс алт ухаад байх шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би сумын засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт мэдэгдсэн. Тэгээд сумын засаг дарга, ИТХ-н дарга байгаль орчны мэргэжилтэн, газрын даамал, жолоочтойгоо хамт сумын 00-46 ТӨҮ улсын дугаартай машинтай явахаар болж сумын төвөөс 22 цагийн орчим гарч Өндөрширээт сумын 3-р багийн нутаг “Баргын хоолой” гэх газар очих үед шар өнгөтэй экскаватороор /3473 УБ/ уулын энгэр хэсгийг ухаж байсан. Тэнд байсан 1 залуутай уулзахад мэдэх хүн нь байхгүй байна одоо ирэх байх гэсэн хариулт өгсөн. Тэгэхээр нь уулаас цаашаа явж уулын хяр дээр зогсож байсан 85-25 УАС улсын дугаартай хагас ачааны жийптэй хүн дээр очиход машины жолооч дээр 1 хүн байсан. Тэгээд машиных нь улсын дугаарыг автал цаашаа хөдлөөд явсан. Тэгэхээр нь уулаас буугаад доор байсан 02 30 УАА улсын дугаартай приус, 6775 УАУ улсын дугаартай мосттой бонго-3, 7978 УАХ улсын дугаартай трайллер маркийн машины зургуудыг гар утсаар автал бүгд тараад зугтаасан. Засаг дарга жолоотой хамт араас нь хөөж явж байгаад ачаатай хово маркийн машиныг улсын дугаарыг харсан. Зогсоох гэсэн боловч зогсоогүй гэж байсан. Экскаватороор ухаж байсан газраас зугтсан машинуудаас үлдсэн хүмүүсийг нөгөө бонготой хүмүүс ирээд аваад явсан байсан. Тэгснээ бонго машин доод 3 замын хавьцаа зогсчхоод явахгүй байхаар нь машинтай яваад очтол машины дэвшин дээр 1 хүн, кабин дотор нь 3, 4 хүн суусан байхаар нь жолоочтой нь уулзаад ямар учиртай хүмүүс болохыг тодруулахад ноолуур авч байгаа юм энэ хүмүүстэй хамааралгүй гэж хэлсэн. Ингээд байж байтал хажуугаас машины гэрэл гарахаар нь яваад очтол 5262 УАХ улсын дугаартай лексус маркийн хар машин байсан. Улсын дугаарыг нь авах гэтэл нүдний шилтэй залуу бууж ирээд н.Ээнээ гэдэг айлд очих гэж байна юун хүмүүс вэ гэхээр нь н.Ээнээ гэдэг айлын зааж өгөөд явуулсан. Тэгээд цаашаа ухсан нүхэн дээр очоод буцаж н.Ээнээ гэдэг айлд очиход лексус машинтай хүмүүс очоогүй байсан. Ингээд буцаж очоод ухсан газартаа байж байхад цагдаа залгаад засмал замаас тосож ав гэж хэлсэн. Энхбаярынх гэдэг айл Өндөрширээт сумын малчин өрх бөгөөд тухайн газраас баруун зүгт 2 км орчим зайтай нутаглаж байгаа. Тухайн газар нь отрын бүс нутагт хамаардаг. Түүнээс тусгай зөвшөөрөл байдаггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122-124 тал/,

-Гэрч Б.Аын “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны орой 21 цаг өнгөрч байхад хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр сумаас хойш зүгт экскаватор ирээд газар ухаж байна гэсэн мэдээлэл ирлээ гэж ярьсан. Тэгэхээр нь сумын засаг даргын тамгын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчдаа аваад газар ухаад байна гэсэн газар буюу 3-р багийн нутаг “Баргын хоолой” гэх газарт очиход уулсын энгэр хасгийг экскаватор ухаж байсан ба түүнийг тойроод 10 гаруй хүн байх шиг байсан. Тэр хүмүүс дээр очиж өөрсдийн албан тушаал , ямар ажилтай явж байгаа талаар тайлбарлаж танилцуулсан. Тэгтэл тэр хүмүүс тараад зугтаасан. Надтай хамт явсан мэргэжилтэн нар тэнд байсан машиных нь зургийг авсан. Тэр газар экскаваторын жолооч, трайлерын жолооч 2 үлдсэн байсан. Тэр газраас хово маркийн машин зугтаасан. Урдуур нь орж зогсоосон боловч жолооч нь бууж ирээгүй. Тэгээд хойшоо Баяннуур тал руу чиглээд явсан. Тухайн машин 9419 БУН улсын дугаартай саарал өнгөтэй машин байсан. Энэхүү газар нь тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцахгүй. Харин отрын бүс нутагт хамаардаг. Өмнө нь хайгуул хийгдэж байсан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн газраас хойд зүгт алт гарч хүмүүс газар ухаж байсан. Тэгэхээр алтны илэрцтэй болоод хүмүүс ирж ухаж байгаа байх гэж бодож байна. Тухайн газар нь эвдэгдэж, хөндөгдсөн газрын судалгаанд авагдаагүй эрүүл газар гэж бодож байна. Тэр хүмүүс дунд таньдаг хүн огт байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-127 тал/,

-Гэрч Б.Ааны “...Манай компанийн менежер н.Даваадорж 2022 оны 4 дүгээр сарын 27-ны над руу залгаад маргааш өглөө Лүн сум руу 6 машин шороо ачих 20 цагийн ажилд явна шүү машин тэргээ бэлд гэж хэлсэн. Би 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө 06:00 цагт ТЭЦ-4-н урд байдаг хашаандаа очиж н_Нямдаваа гэдэг жолоочтой трайлерт экскаватороо ачаад Улаанбаатар хотоос Лүн сум явах засмал замаар явж байгаад “Мандал” гэдэг зоогийн газарт 10 өнгөрч байхад ирээд хоол идсэн. Тухайн газарт 2 цаг орчим болсон. Тэгтэл трайллерын жолоочтой нөгөө шороо ачуулах хүмүүс яриад асфальтан өнгөтэй приус 30, хагас ачааны хар өнгөтэй жийп маркийн машинтай хүмүүс ирж уулзсан. Тэр хүмүүсийг дагаад Лүн сумын “Олимп” гэдэг зоогийн газарт очсон. Тэнд приустэй хүмүүс хоол идсэн. Бид хоёрыг эндээ түр байж бай гээд яваад өгсөн. Цаг гаруйн дараа н.Нямдаваа ахтай утсаар яриад 184-р шонгоор хойшоо салаад яваарай гэж хэлсэн. Тэр хүмүүсийн зааснаар хойшоо салаад явж байтал хагас ачааны жийптэй хүмүүс зам тосож ирсэн. Тэр хүмүүсийг дагаад уулын энгэр газарт орой 17 цаг өнгөрч байхад очиж экскаватороо буулгаад уулын энгэр хэсгийн шороог ухах ажлыг эхэлсэн. Тухайн газар нь цагаан хадтай газар байсан учир соёо, молдок ашиглаж шөнө 22 цаг 30 минут хүртэл ухаж шороо чулууг гаргасан. Тэгээд байж байтал сумын захиргаанаас хүмүүс ирээд болиулсан. Намайг тэнд аваачсан хүмүүс 1 харахад алга болцгоосон байсан. Би тухайн газарт 5 цаг ажиллаж 8 метр орчим урттай, 4 орчим метр өргөнтэй ойролцоогоор 4 метр гаруй гүнтэй нүх ухаж чулуу, шороог гаргаж овоолго үүсгэсэн. Намайг газар ухаж байх үед 19 цагийн орчим цэнхэр өнгөтэй машинтай дээлтэй малчин 40 орчим настай хүн ирж хог буулгаж орхиод тэр хүмүүстэй юм ярьж зогсож байгаад явсан. Мөн тэр хавьцаа саарал өнгөтэй Ланд 200 маркийн машинтай 4 залуу ирээд хаанаас нь яаж ухах уу гэж хагас ачааны жийптэй хүнтэй уулзаж ярилцаж байгаад явсан. Би хэдэн төгрөгөөр ажиллана гэж явсан болохыг сайн мэдэхгүй байна. машинтай авч явсан экскаватор миний төрсөн ах н.Бат-Эрдэнэ мэдэж байгаа. Би тухайн үед өөрийнхөө машинтай явъя гэж бодоод гарч ирсэн. Түүнээс өөр санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-130 тал/,

-Гэрч Б.Адоржийн “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны орой 17 цагийн үед экскаватор ачсан том машин манай гэрийн урд талаар өнгөрөөд Хайлаастын ам чиглэлд 4 явсан. Замд нь хаашаа явж байгаа талаар асуутал Булган аймгийн Баяннуур сум руу явж байна гэсэн. Мөн цагаан приус маркийн машин хамт явж байсан. Тэгээд тухайн машиныг Баяннуур явна гэж хэлчхээд Хайлаастын ам руу явахаар нь гайхаад 30 орчим минутын дараа араас нь дөхөж очоод хартал нөгөө экскаватор ачиж явсан машин экскаватороо буулгасан байдалтай мөн хар өнгийн жийп машин зогсож байсан. Тэгээд би Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Тухайн хүмүүсийг алт олборлох зорилгоор газар ухах гэж байна гэж бодоод цагдаад мэдэгдсэн. Мөн шөнө 23 цагийн үед хово маркийн том ачааны машин Хайлаастын ам руу өгсөн трайллерыг чиглээд явсан. Тэгээд 30 орчим минутын дараа нөгөө хово машин буцаад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-133 тал/,

-Гэрч Б.Аын “...2022 оны 4 дүгээр сарын 18-ний орой тамгын газрын дарга утсаар яриад Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багт экскаватортой хүмүүс газар ухаад байна чи засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд хамт явах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд сумын засаг дарга Даваа-Очир, багийн дарга н.Гунгаазаан, байгаль орчны байцаагч н.Бямбадорж, газрын даамал н.Жавзандулам нарын хамт Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3-р баг "Баргын хоолой" гэх газар ойролцоогоор орой 23 цаг өнгөрч байхад очиход экскаватор газар ухаад шороог нь хажууд нь овоолж байсан. Тэгээд очоод хаанаас яваа ямар хүмүүс вэ гэхэд нэг хар өнгийн жийп машин, хөх өнгийн портер, том хово маркийн машинтай хүмүүс бүгд зугтаагаад явчихсан экскаватор, чирэгч трайллер машин хоёр л үлдсэн тэр хоёр машинтай хамт үлдсэн хоёр залуу бид юу ч мэдэхгүй гэрээгээр түрээсээр ажиллаж байгаа юу ч мэдэхгүй гээд байсан тэгээд цагдаад мэдэгдсэн. Тухайн газар нь ашигт малтмалын хайгуулын ямар нэгэн тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгогдоогүй газар. Мөн улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Зөвхөн мал амьтан бэлчээх зориулалт бүхий өвөлжөө хаваржааны газар байгаа юм. Тухайн машинуудын улсын дугаарын зургийг манай газрын даамал Жавзандулам зургийг нь дараад байсан. Би бол харж амжаагүй. Өмнө нь ойр орчмоор нь хүмүүж ирж ухаж хэл ам ихээр таталж байсан. Яг тухайн газрыг бол их жижигхэн ухсан байсан. Сая очиход бол машин гүнзгий ухсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135 тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Адуламын гэрчээр өгсөн “...Тухайн газар нь ашигт малтмалын хайгуулын ямар нэгэн тусгай зөвшөөрөл хэн нэгэнд олгогдоогүй газар. Мөн улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй. Зөвхөн мал амьтан бэлчээх зориулалт бүхий өвөлжөө хаваржааны газар байгаа юм. Тухайн машинуудын улсын дугаарын зургийг нь би дарж амжсан портер маркийн хөх өнгийн машин нь 67-74 УАУ улсын дугаартай машин байсан, хар өнгийн жийп машин нь 79-78 УАХ улсын дугаартай машин байсан том хово маркийн машины улсын дугаарыг харж амжаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137 тал/,

-Гэрч Б.Адоржийн “...Төв аймгийн Өндөрширээт сумын 3 дугаар багийн нутаг "Баргын хоолой" гэх газар ойролцоогоор 23 цагийн үед очсон. Бид нарыг очиход экскаватороор уулын бэл хэсэгт газар ухчихсан шороог нь хажууд нь овоолчихсон байсан. Тэгээд тэнд байсан хоёр хүнтэй уулзаад зогсож байтал нэг Хово маркийн том машин, хар жийп машин, хөх өнгийн Бонго маркийн нийт гурван машин хөдлөөд зугтаагаад явчихсан хойноос нь жийп машинтай хөөгөөд ч зогсоогүй зугтаад явчихсан. Тэгээд газар ухаж байсан экскаватор, түүнийг ачиж ирсэн Волво маркийн чирэгч трайллер хоёр л үлдсэн. Тухайн хоёр машины жолооч бид хоёрт мэдэх юм байхгүй бид хоёрыг түрээсэлж авчирсан л гэж байсан. Ямар ч л байсан зугтаасан машины улсын дугаарыг багын дарга н.Гунгаазаан бүртгэж бичиж тэмдэглэж авсан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 тал/,

-Гэрч Б.Ахүүгийн “...2022 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Баргын хоолой гэх газар экскаватортой хүмүүс газар ухаад байна гэж сумын тамгын газрын дарга яриад сумаас бүрэлдэхүүн авч яв гэсэн үүрэг өгсөн. Тэгээд өгсөн үүргийн дагуу би засаг дарга Даваа-Очир, ИТХ-ийн дарга Сампилноров, газрын даамал Жавзандулам, байгаль орчны байцаагч Бямбадорж, 3-р багийн засаг дарга н.Гунгаазаан нарыг аваад Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг Баргын хоолой гэх газар ойролцоогоор 23 цаг өнгөрөөгөөд иртэл шар өнгийн экскаватор уулын бэл хэсгийг ухаад шороог нь хажууд нь овоолж байсан. Тэгээд очоод засаг даргаар ахлуулсан бүрэлдэхүүн машинаас буугаад тухайн хүмүүстэй уулзаад байсан би машиндаа сууж байсан. Тэгтэл нэг хово машин, хөх өнгийн портер машин, жийп машин тал тал зүг рүү өөр өөр зүг рүү зугтсан. Тэгээд би засаг даргын хамт Хово маркийн машиныг хөөхөд зогсохгүй бүр урдуур нь замыг нь хааж ортол буцаж зугтаагаад зогсохгүй 5 тэгээд яваад өгсөн. 91-19 БУН улсын дугаартай хово маркийн саарал өнгийн ачааны машин байсан. Шороо ачсан байсан эсэх нь мэдэгдээгүй бусад машины улсын дугаарыг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141 тал/,

-Гэрч Б.Агийн “...2022 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр ням гаригт манай найз Бат-Эрдэнэ гэх залуу надтай утсаар холбогдоод үдээс хойш Улаанбаатар хотоос 180 км зайтай газар манай экскаваторыг тээвэрлээд 20 цаг ажиллаад буцаагаад Улаанбаатар хотод авчрах хэрэгтэй болоод байна үнэ ханш хэд вэ гэхэд нь би ирж очих нь 3 500 000 төгрөг бүгдийг нь бүтэн авч байж явна гэж хэлсэн. Тэгээд Бат-Эрдэнэ найз эргээд холбогдъё гээд утсаа салгасан. Тэгээд би ойр ойрхон Бат-Эрдэнэ рүү утсаар залгаад юу болсон бэ гэж асуухад явна гэсэн өглөө 06 цагт явна над руу бүтэн мөнгөө хийчхээд өглөө 06 цагт Улаанбаатар хотоос гарна гэж байна гэсэн. Тэгээд орой 23 цаг 57 минутад н.БатЭрдэнэ над руу мессеж бичээд мөнгө орсон өглөө гараарай гэсэн байсан. Тэгээд би өглөө машинаа асаагаад 06 цагт Бат-Эрдэнийн хашаанаас экскаваторыг ачаад н.Бат- Эрдэнийн дүү н.Батсайхан гэх залуу жижиг машинтай хамт дагаад явсан. Тэгээд миний данс руу н.Бат-Эрдэнээс 10 цагийн үед 3 500 000 төгрөг трайллерийн хөлс гэж орсон. Тэгээд явсаар тэгээд надад Бат-Эрдэнэ надад 97100008 гэсэн утасны дугаарыг өгөөд залгуулсан. Тухайн утас руу залгахад би өөрөө газраа ирсэн байна одоо наанаас чинь өөр хүн хамт ирнэ тэр хүн чамайг очих газар чинь дагуулж ирнэ гээд 80067622 гэсэн дугаараас хүн залгаад би араас чинь гүйцэж очоод очих газар чинь хүргэж өгнө гээд нэг хар өнгийн приус-30 маркийн 51-56 УНР шиг санаж ийм дугаартай машин дотор нь 3 залуу байсан. Тэгээд намайг дагуулж яваад Лүн сумын цагдаагийн постын наана гуанз дээр зогсоод газар ухахад зөвшөөрөл өгөх эрх бүхий хүмүүс ирж байгаа гээд нэлээд удаан хүлээлгэсэн. Батсайхан бид хоёр хүлээгээд л байсан тэгээд нэг хар өнгийн пикав Л-200 маркийн тээврийн хэрэгсэл ирээд бүх юмаа жин тан болгоод залгана хойноос хүрээд ир гэсэн. Тэгээд 17 цагийн үед нөгөө хар өнгийн приус машинаар замаа заалгаад уулын энгэр хэсэгт ирээд экскаватороо буулгасан. Тэгээд экскаватор 18 цагаас уулын энгэр хэсгийн шороог ухаж эхэлсэн. Би машиндаа хөшгөө хаагаад унтаад байж байтал гадаа харанхуй болсон байсан. Машины хөшиг завсраар хартал хар өнгийн жийп хово маркийн машинтай хамт хурдтай доошоо уруудаж байхаар нь би шороогоо ачаад явж байгаа юм байх гэж дотроо бодоод байж байтал хар приус машинтай хотоос дагуулж ирсэн залуу намайг одоо бос бос ажил дууссан экскаватороо ачаад яв гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Тэнд байсан пикав машин портер машин нар хөдлөөд явчихсан. Тэгтэл Өндөрширээт сумын засаг дарга байна гэж нэг залуу ирээд та нар зөвшөөрөлгүй газар ухсан байна гээд миний бичиг баримтыг хураагаад аваад явсан. Тухайн пикав машинтай хүмүүс контэйнертэй айлын доохон талд байсан хонь хариулж явсан малчинтай уулзаад байсан би бодохдоо тухайн пикав машинтай хүмүүс тэр хавийн малчин айлуудыг таньдаг байх гэж байсан өөрсдөө ч таньдаг гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143 тал/,

-Гэрч Б.Аийн “...2022 оны 4 дүгээр сарын 17-ний өдөр манай таньдаг дүү надтай адилхан уул уурхайн техник түрээсэлдэг дүү над руу утсаар залгаад Улаанбаатар хотоос 180 орчим км газар хад чулуу молдокдоод буталж ачих ажил байна гэнээ би явах гэхээр надад молдок олдохгүй байна захиалгыг нь та авчих уу гээд надад 97100008 гэсэн дугаарыг өгсөн. Би тухайн дугаар руу залгахад Улаанбаатар хотоос 180 орчим км газар хад чулуу молдокдоод буталж ачих ажил байна гэхээр нь би зөвшөөрч нийт 8 500 000 төгрөгөөр тохироод 10 цаг молдокдоно сул чулуугаа машинд ачаад болно гэсэн. Тэгээд ачих машинаа өөрсдөө гаргана гэж байсан тэгээд 8.500.000 төгрөгөөс 50 хувийг нь эхлээд үлдсэн 50 хувийг нь ажил эхлээд ч юм уу дуусгаад өгнө гэж байсан. Тэгээд сүүлдээ мөнгөө 100 хувь өгөхөөр боллоо гээд 23 цаг 54 минутад миний 5077223400 дугаарын Хаан банкны данс руу "экске түрээс" гэсэн утгатай 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би экскаватор тээвэрлэх трайлер машины жолооч Нямдаваатай 3 500 000 төгрөгөөр тохироод мөн 3 500 000 төгрөгийг Нямдаваа гэх залуу руу шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 4 дүгээр сарын 18-ний өглөө өөрийн дүү Батсайханыг Нямдаваа гэх залуутай хамт яв гэж хэлээд Нямдаваа Батсайхан нарт 97100008 гэсэн дугаарыг өгөөд энэ хүнтэй холбогдоод ажлаа хийгээрэй гэж хэлээд явуулсан. Тэгээд шөнийн 23 цагийн үед шиг санаж байна манай дүү Батсайхан над руу утсаар залгаад сумын засаг дарга нь ирээд ажил зогсоогоод цагдаа дуудсан гэж нөгөө захиалга өгсөн хүмүүс бүгд зугтаагаад явчихсан Нямдаваа бид хоёр л байна гэхээр нь би шууд 97100008 дугаар руу утсаар залгаад юун цагдаа засаг дарга болчихвоо танайхан байхгүй байна гэж байна юу болоод 6 байгаа юм бэ гэхэд 97100008 дугаартай залуу энүүгээр манайхан байна байна би одоо уулзах гэж байсан зүгээр зүгээр гээд байсан. Тэгээд шөнө Батсайхан Нямдаваа нартай утсаар ярихад цагдаа ирж байгаа гэж байна бид хоёроос өөр хүн байхгүй байна гэж байсан. Тэгээд буцаагаад 97100008 дугаар луу залгахад утас нь холбогдохгүй байсан. Сүүлдээ холбогдоод юу болоод байгаа юм бэ юун цагдаа вэ манай хоёрыг явуул гэж бараг уурлаж хэлсэн. Тэгтэл 97100008 гэсэн дугаартай залуу 99097620 гэсэн дугаарыг өгөөд энэ хүн рүү ярь энэ хүн сайн мэдэж байгаа гэсэн тэгээд 99097620 дугаарын утас руу залгахад 97100008 гэсэн дугаартай хүнийг хариуцаж байгаа би мэдэхгүй гээд хоёр бие рүүгээ чихээд байсан надад энэ хоёр нэрээ ч хэлээгүй би асуугаагүй байна 97100008 дугаартай хүнийг Б.А гэдэг хүн гэх шиг болсон. Б.А гэх 97100008 гэсэн дугаар руу залгахад 99097620 дугаартай хүн намайг техник ол гэж хэлсэн гэж байсан. Эдгээр хүмүүс хэдэн бие рүүгээ чихээд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 145 тал/,

-Гэрч Б.Аын “...2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө манай танил дүү н.Б.А над руу утсаар яриад та намайг Төв аймгийн Лүн сум хүргээд өгөөч би бензинийг чинь хийгээд хөлсөнд нь 50 000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрөөд өөрийн Приус-30 маркийн 51-56 УНР улсын дугаартай машинаар өглөө эрт гарсан юм. Би буцаж ирэхдээ ганцаараа ирж байхаар гэж бодоод таньдаг өөр нэг н.Б.А гэдэг залууг аваад гурвуулаа явсан. Тэгээд 11 цагийн үед байх Лүн сумын наад талын постны хажуугийн цайны газарт трайллер дээр экскаватор ачсан машин дээр н.Б.Аыг хүргэж өгөөд нөгөө н.Б.А бид 2 буцаад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149 тал/,

-Гэрч Б.Аын: “...2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байх Мөнхжаргал ах хөдөө ажлаар явах гэж байгаа миний гар өвдөөд байна машин бариад яваад өгөөч гэхээр хамт явсан. Төв аймгийн Лун суманд н.Б.А гэж залууг хүргэж өгсөн. н.Б.Аыг Лүн сум дээр байсан трайллер дээр хүргэж өгөх ажлаар явсан. н.Б.А нь Б.А ахаас хүргээд өгөөч гэж гуйсан юм шиг байна лээ. Мөнхжаргал ах болохоор намайг хань болоод яваад өгөөч гэж гуйгаад хамт явсан юм. Лүн суман дээр трайллер дээр экскаватор ачсан байсан тэрний жолоочтой очиж уулзаад үлдсэн. Н.Б.А яг ямар ажлаар явж байгаагаа хэлээгүй утсаар ярьж байгааг нь сонсоход хээрээс чулуу шороо ачих гэж байгаа л юм яриад байсан. Яг юу хийх гэж явж байгааг нь ойлгоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151 тал/,

-Гэрч Б.Аын дахин өгсөн “...н.Б.А олон удаа утсаар ярьж байсан. Н.Шижирээ гэж хүнтэй замын турш ярьж байсан. Эксковатор ачсан ачааны машин хаана явж байгаа талаар асуугаад, мөн н.Шижирээг өөрийг нь хотоос гарсан талаар асуугаад яриад байсан. Бас н.Шижирээгээс н.Ганбаа гэж хүнийг хаана байгаа, очсон уу, ирж байгаа юу гэж асуугаад яриад байсан. Н.Б.Аын ярианаас сонсоход н.Шижирээ, н.Ганбаа гэдэг хүмүүстэй нийлж хөдөө ямар нэгэн ажил хамтарч хийж байгаа юм шиг санагдсан. Бид нарыг хотоос гарах гэж байхад н.Ганбаа гэж хүн н.Б.Атай яриад эксковатор ачсан машиныг хаана байгааг зааж өгөөд утасны дугаарыг нь өгсөн. Тухайн үед н.Б.А байнга утасныхаа чанга яригч дээр тавьж яриад байсан. Бас утсаар ярьж дууссаныхаа дараа хэнтэй ярьсан талаараа ярьж байсан. Тухайн үед н.Б.А 80067622 дугаартай утастай байсан. Нөгөө хоёрынх нь утасны дугаарыг мэдэхгүй байна. н.Ганбааг нь танихгүй, н.Шижирээ гэдэгтэй 2 удаа уулзаж байсан. Намайг н.Анхаатай хамт явж байхад ирж уулзаад байдаг байсан. Тухайн үед н.Б.Аыг н.Ганбаа, н.Шижирээ гэх хүмүүстэй нийлж юм хийх гэж байгаа гэж ойлгосон. Харин дараа нь н.Б.Атай уулзахад н.Шижирээ, н.Ганбаа гэдэг хоёр хүнтэй нийлж Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт алт ухах гэж очоод баригдаад бүтэлгүйтсэн, цагдаа дээр шалгагдаж байгаа, н.Шижирээ, н.Ганбаа 2 нь чи энэ хэргээ ганцаараа даачих, бид хоёрыг оролцсон гэж битгий хэлээрэй, чамайг таньдаг хүнээрээ дамжуулж яриулаад асуудлыг гайгүй шийдэж өгнө гэж надаас гуйгаад байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би чи хүний өмнөөс яахаараа ганцаараа хэрэг хүлээнэ гэж байхгүй, наадах чинь бөөн төлбөр мөнгө болно, чи үнэнээ л хэлж явсан дээр байх гэж зөвлөж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 153 тал/,

-Гэрч Б.Аъяангийн “...2022 оны 4 дүгээр сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Манай найз Б.А утсаар залгаад хөдөө явах ажил байна, өндөр машин хэрэгтэй байна, чиний машинтай 2-лаа хамт явчхаад ирье бензинийг нь хийгээд өгье, хүнээс өр авна, болохгүй бол машин тэргийг нь хурааж авч ирэх учраас ирэхдээ машин барьж ирэх хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн машинтайгаа хамт явсан. Хотоос гараад Төв аймгийн Лүн сум ороод хар өнгийн Приус-30 тай хүнтэй уулзаж тэнд нилээн удаж байгаад тэндээс хөдлөөд хөдөө гараад явахдаа экскаватор ачсан хүмүүсийг дагаж шороон замаар нилээн яваад нэг газар очоод тэд нар техник хэрэгслээ буулгаж байсан, би машиндаа дэлгүүрээс авсан хиам талх зэргээ идчихээд унтаад өгсөн юм. Тэр үед Б.А миний машинаас буусан тэр хүмүүстэй уулзаад байсан. Нэг сэрсэн чинь хүмүүс машины хаалга татаад бичлэг хийгээд сумын засаг дарга, сумын хүмүүс байна, энд та нар юу хийж байгаа юм, юу болж байгаа юм гэж асуухаар нь би ямар асуудал болж байгааг мэдэхгүй би түрээсээр явж байгаа, наад хүмүүс чинь хаана байна гээд би тухайн үед өөрийн машинаа тусад нь зайтай тавьсан байсан юм. Тэгээд нөгөө хүмүүс дээр очих гэтэл бүгд машинтайгаа зугтаад явчихсан юм. Араас хөөгөөд гүйцээгүй, тэр үед Б.А миний машинд байсан бид 2 тэндээсээ шууд хот руу орж ирсэн юм. Төв аймгийн Эрдэнэсант сум руу хөдөө яваад хүнээс өр аваад ирье. машин авч ирж магадгүй бензиний мөнгийг өгье гээд байхаар нь явж өгсөн. Тэр өдөр бензиний мөнгө гэж 100 000 төгрөг миний өөрийн 5059141925 тоот данс руу шилжүүлсэн. Хууль бусаар ашигт малтмал олборлох талаар яриагүй. Төв аймгийн нутаг байх яг аль сумын юу гэдэг нэртэй газар гэдгийг мэдээгүй. Миний мэдэх трейлар дээр экскаватор ачсан, нэг хар өнгийн Приус-30, нэг Ланд-200, зэрэг машинууд байсан, хэдэн хүн байсныг нь мэдэхгүй, би тэр хүмүүсийг танихгүй, машин дотроо унтаж байгаад нэг сэрээд бие зассан чинь гэрэл тусгачихсан экскаватороор газар ухаж байсан, яг хэдэн хүн, хэн байсныг мэдэхгүй, надтай хамт явсан Б.А тэр хүмүүстэй уулзаад байсан, өөр зүйл би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 155 тал/,

-Шүүгдэгч Б.Аын сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны цагаан сарын хойно /сайн санахгүй байна/ Төв аймгийн Заамар сум руу Улаанбаатар хотоос явж байх замд харанхуй болоод төөрсөн, тэгээд яах аа мэдэхгүй явж байтал 1 гэрэл гарахаар нь яваад очтол портер маркийн тээврийн хэрэгсэлтэй үл таних 4 залуу 4-5 чулуу шуудайлсан байдалтай сууж байсан. Тэгэхээр нь ямар учиртай чулуу юм гэхэд алтны илэрцтэй чулуу байгаа юмаа гэж байсан. Тухайн үед тэр хүмүүсээс зам асууж Заамар сум орох зам заалгаад цаашаа явсан. Тэгээд Заамар сум руу очиж н.Самбуу гэдэг найздаа машины дугуй аваачиж өгчхөөд буцаж Улаанбаатар хот руу орсон. Тэгээд өөрийн таньж мэддэг н.Батбаяр, н.Болдоо зэрэг хүмүүст Төв аймгийн Өндөрширээт суманд алттай чулуу байна гэж ярьсан. Энэ яриа цаашаа явсаар байгаад нэг өдөр н.Ганбаа гэдэг залуу надтай холбогдож 2022 оны 04 сарын эхээр ирж уулзаад, тухайн газрыг очиж үзье гэхээр нь би н.Ганбаагийн найз гээд танихгүй залуутай цагаан өнгийн приус-30 маркийн машинтай явж тэр газрыг нь үзүүлээд Улаанбаатар хот руу буцсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 04 сарын 18-ний өглөө н.Ганбаа над руу 97100008 дугаарын утсаар холбогдож нөгөө газар руу чинь экскаватор явуулсан араас нь очоорой гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуурай ах болох Б.А ахын 51-56УНР улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй түүнтэй болон н.Б.А нарын хамт хотоос гарч экскаваторын жолоочтой 88117978 холбогдож Лүн сумын цагдаагийн постны наад талын хоолны газар дээр байна гэхээр нь очиж уулзсан. Энэ үед н.Шижирээ араас хар өнгөтэй хагас ачааны Л-200 маркийн машинтай үл таних залуугийн хамт ирсэн. Тэгээд бид нар трайлер, экскаваторыг дагуулж Өвөрхангай аймаг орох баруун чиглэлийн засмал замаар явж байгаад Өндөрширээт сумын салдаг уулзвар дээр зогсож трайлерт нь сууж, зам зааж Өндөрширээт сумын нутаг болох алт илэрцтэй газарт орой 18 цагийн орчим очсон. Тэгээд тэр газарт очиж экскаватор оо буулгасан. Тэгээд экскаваторын операторт ухах газрыг зааж өгч ухуулж эхэлсэн. Тэгээд байж байтал н.Ганбаа саарал өнгийн ланд-200 маркийн 66-65 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй үл таних 3-4 хүний хамт ирсэн. Нөгөө газартаа ажлаа хийлгүүлж байхад шөнө 22 цагийн орчим сумын Тамгын газраас хүмүүс ирээд үйл ажиллагааг зогсоосон. Тэгэхээр нь би н.Шижирээгийн сууж ирсэн Л-200 маркийн машинд суугаад Улаанбаатар хот руу буцаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159 тал/,

-Гэрч Б.Аын “...н.Б.А нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөдөө хүмүүстэй нийлж ажил хийнэ гэж их явдаг. 4 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн 7 санахгүй байна Төв аймаг руу хүмүүстэй нийлж алт хайхаар явсан. Ингэж явахаасаа өмнө хэд хоног утсаар Шижирээ, Ганбаа гэх хүмүүстэй алт хайж явах гэж байгаа талаар ярьдаг байсан. Тэгээд 4 дүгээр сарын 18-ны өдөр байх өдрийг сайн санахгүй байна, нөгөө утсаар яриад байсан хүмүүс нь дуудаж байна Төв аймаг руу хөдөө явлаа гээд явсан. Тэгээд тэр шөнөдөө буцаж ирсэн, ирэхдээ Шижирээ, Ганбаа нартай газар ухаж байгаад цагдаад баригдаад бүтэлгүйтчихлээ гэж ирсэн. Шижирээ, Ганбаа нартай тохироод явсан. Цагдаа болон экскаватор энэ тэрийг нь Ганбаа, Шижирээ нар зохицуулж байгаа гэж ярьж байсан, ихэвчлэн Шижирээ гэдэг залуутай утсаар ярьдаг байсан. Ганбаа гэдэгтэй цөөхөн ярьсан байх...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164 тал/,

-Гэрч Б.Ажавын “...Энэ өдөр манай найз Б.А над руу яриад 8.500.000 төгрөг зээлчих, удахгүй өгнө гээд нэг хүний данс явуулсан. Би тэр данс руу 8.500.000 төгрөг хийсэн юм. Юунд хэрэглэх гэж байгаа талаараа хэлээгүй, яаралтай хэрэг болоод байна зээлчих гэхээр нь зээлсэн, хэн гэж хүний данс руу шилжүүлснээ одоо санахгүй байна.н.Б.А хэлэхдээ гүйлгээний утган дээр нь “экскэ түрээс” гэж бичээрэй гэж хэлээд ингэж бичиж явуулсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 166 тал/,

 

-Шүүгдэгч Б.Агийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 172 тал/,

-“Говь-ЭКО” ХХК-ны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 222 дугаартай байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт: “1.Мөрдөгчийн тогтоолд тусгасан солбицол бүхий эвдрэлд өртсөн талбай нь Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт байрлах бөгөөд Баяннуур сумтай хиллэдэг сумын хилийн зурвасаас 1 км орчим зайд байрлаж байна. /Тайлангийн 5-р хуудасны зурагт харуулав/ 2.Ашигт малтмал газрын тосны газрын албан ёсны цахим хуудаснаас авсан мэдээллээс харахад тухайн эвдрэлд өртсөн талбайн нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй бөгөөд улсын тусгай хэрэгцээний отрын бүс нутагтай давхцалтай байна. /Тайлангийн 6-р хуудасны зурагт харуулав/ 3.Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг "Баргын хоолой" гэх газрын мөрдөгчийн тогтоолд тусгагдсан ашигт малтмал хайх, олборлох зорилгоор эвдрэлд өртсөн талбай нь уулын зүүн тийш харсан энгэр хэсэгт хоорондоо 4 метрийн зайтай том жижиг 2 ширхэг нүх үүсгэсэн бөгөөд жижиг нүх нь хуучин ойролцоогоор 1 жилийн өмнө ухсан байдалтай. Том 10 нүх нь шинэхэн ухаж эвдрэлд оруулсан хамгийн гүндээ 8 метрийн гүнтэй конус хэлбэрийн 1 ш ухаш нүх үүсгэн техникийн нөлөөгөөр ухсан байна. Тухайн ухаш нүхний зүүн урд талд овоолго шороо, чулуулгийг асгасан байна. Нийт 427 м² буюу 0,0427 га талбайд техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулж 8 метрийн гүнтэй 1 ш ухаш нүх бүхий 563,3м³ эзлэхүүнтэй хоосон орон зай үүсгэн, 216,1 м³ хөрс шороо, чулуулгийн овоолго үүсгэсэн байна. Өмнө нь ямар нэгэн уурхайлалт явуулаагүй эвдрэлгүй хөрс ургамлан бүрхэвч байгалиараа өөрөөр хэлбэл уг солбицол бүхий газар нь хуучин эвдрэлгүй газарт шинээр ухаж эвдрэлд оруулсан байна. /Тайлангийн 7-11-р хуудаст харуулав/ 4.Уг үйл ажиллагааны улмаас гадаргын болон гүний ус ашиглаагүй, тухайн талбайд ус ашигласан суваг шуудуу хоолой, нуур үүсгээгүй тул усан орчинд учруулсан хохирлын үнэлгээг тооцохгүй. 5.Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн нийт 427м² буюу 0,0427 га талбайд, 563,3м³ эзэлхүүнтэй ухаш нүх үүсгэн, 347,2м³ шороо, чулуулгийг ашиглаж, техникийн нөлөөгөөр эвдрэлд оруулсан уг талбайд Байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт үнэлгээ нь 4,186,642 /дөрвөн сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг болж байна. /Тайлангийн 23-р хуудаст харуулав/ 6.Уг ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн 427м² талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын нийт хэмжээ нь 3,919,433 /гурван сая есөн зуун арван есөн мянга дөрвөн зуун гучин гурван/ төгрөг болж байна. /Тайлангийн 41-р хуудаст харуулав/ 7.Энэхүү талбайн хэмжээ, эзэлхүүнийг газар дээрх хэмжилт судалгаанд үндэслэн GPS Garmin78, DJI Phantom4 pro дрон, /GPS-ийн байршлын дагуу төлөвлөлт хийх, боломжтой программчлагдсан систем агуулсан нисэх төхөөрөмж/ зэрэг багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаар сансарын зураглал, хэмжээ тооцооллын мэргэжлийн программууд ашиглан зураглан тооцож гаргасан болно. 8.Эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ, газрын хэвлийд учруулсан хохирлын үнэлгээ, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээ, ургамлан бүрхэвчид учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"- аар, нөхөн сэргээлтийн ажлын зардлын тооцоог Байгаль Орчин, Аялал Жуулчлалын сайд, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний сайдын 2010 оны 5-р сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал"-аар тус тус тооцсон болно “ гэжээ /1-р хх-ийн 184-243 тал/,

-“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 07/147 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан: “Hyundai 290LC 7A тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 118 800 000 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 250-с 2-р хх-ийн 1-12 тал/,

-“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 07/148 дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан: “Volvo FM 480 тээврийн хэрэгсэл зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 54 133 300 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 20-31 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би н.Б.А, н.Б.А гэх хүмүүстэй Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт алт ухах талаар ярилцсан байсан юм. Тэгээд 2022 оны 04 сарын 18-ны өглөө эрт н.Б.А надтай холбогдоод нөгөө газар луу экскаватор гаргасан шүү, н.Б.Атай холбогдоод очиж бай би араас чинь очно гэсэн юм. Тэгээд ба н.Б.Атай холбогдоход экскаватор гарчихсан явж байгаа чи очиж бай, араас чинь очно гэсэн. Надад өөрийн гэсэн машин байхгүй тул өөрийн танил Б.А ах гуйгаад Лүн хүргүүлэхээр болсон юм. Б.А ах надтай адилхан нэртэй н.Б.Аын хамт ирээд намайг тэр 2 хүргэж өгөхөөр явсан юм. Экскаватор нь Лүн сумын наад талын гуанзан дээр зогсож байсан. Экскаваторыг том ачааны машин дээр ачсан байсан. Би очоод н.Б.Атай холбогдоход удахгүй очно гэсэн. Тэгээд н.Б.А ирээд түрүүлээд нөгөө ухах газар луугаа яваад намайг утсаар ярихаар экскаватороо авч ирээрэй гэсэн юм. н.Б.А тэр ухах газрыг өмнө нь надаар заалгаж үзэж байсан тул өөрөө мэдэж байсан болоод түрүүлж явсан юм. н.Б.А явснаасаа хойш нилээн хэдэн цагийн дараа холбогдож одоо наашаа хөдөл гэхээр нь би хамт ирсэн н.Б.А, Б.А нарыг буцаагаад экскаватор ачсан машинд суугаад замчилж ухах газраа очсон юм. Очоод экскаватороо буулгаад газраа ухаж эхэлсэн. Ухаад байж байтал н.Б.А ирээд н.Б.А, н.Б.А бид 3 уулзсан, уулзахад н.Б.А, н.Б.Ааас айл амьтан, цагдаа сэргийлэх асуудалгүй биздээ гэж асуухад асуудалгүй гаж байсан. Тэгээд харанхуй арай болоогүй байж байтал Ланд-80 маркийн машинтай хүмүүс сумын Засаг даргын Тамгын газраас ирээд тэнд байсан хүмүүс бутарч зугтсан. Бид нарыг ухаж байхад нэг Хово, нэг Портер зэрэг машинууд ирсэн байсан. Мөн н.Б.А нэг Ланд-200 маркийн машинтай ирсэн байсан. н.Б.А бүх техник буюу экскаватор, экскаватор ачсан ачааны машин зэргийг зохицуулж оролцсон мөнгө төгрөгийг нь өгсөн байх. Н.Б.А бүх яриа хөөрөөг нь хийсэн. Тэр нутгийн хүмүүс болон цагдаа зэргийг зохицуулна гэж байсан. н.Б.Аыг тэр нутгийн хүмүүс болон цагдаа сэргийлэхтэй яриа хийсэн талаар мэдэхгүй байна. Би тухайн газар алттай гэдгийг зааж өгч дагуулж очиж үзүүлж ухуулсан юм. Дараа нь баригдсаны дараа н.Б.А надтай уулзаад чи хэргээ ганцаараа даачих, хохирол мөнгийг нь төлөөд өгье, намайг тэр орой зээлсэн мөнгөө авах гэж өрөө авах гаж очсон гаж хэлээрэй гээд гуйгаад байхад нь би үгүй гэдгээ хэлсэн. Техник хэрэгслийн талаар би мэдэхгүй байна, бүгдийг нь н.Б.А зохицуулсан болохоор сайн мэдэх байх, нэг экскаватор, экскаватор ачсан ачааны машин байсан. Өөр техник хэрэгсэл байгаагүй, дараа нь нэг Хово маркийн машин ирсэн байсан. Гэхдээ Ховоон дээр юм ачиж чадаагүй, хэнийх гэдгийг нь мэдээгүй. Ухсан нүхнийх нь урт нь 4 метр орчим, өргөн нь 2 метр орчим гүн нь 2 метр гаран болсон байсан санагдаж байна. Шороо чулуу ачаагүй, ачиж чадаагүй байж байгаад баригдсан, ямар нэгэн олборлолт явуулсан зүйл байхгүй. Ямар нэгэн тусгай зөвшөөрөл байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 53-54 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Манай найз н.Б.А гэж залуу байгаа н.Б.Агоос н.Б.А бэлнээр болон дансаар мөнгө төгрөг аваад өгөөгүй удсан байсан гэсэн. 2022 оны 04 сарын 16, 17-ны үед байх н.Б.А над руу залгаад н.Б.А гэж хүнээс мөнгө төгрөг авах асуудал удчихлаа, чи шахаж шаардаад олоод аваад өгөөч, чамд хэдэн төгрөг өгнө, яриад байгаа ажил үнэн юм бол цуг яваад харж байгаад авчих гэсэн юм. Бүр болохгүй бол унаж яваа машиныг нь аваад хураагаад аваад ир, зарж байгаад чамд хэдэн төгрөг өгье гэсэн юм. Тэгээд 04 сарын 18-ны өдөр тэр ухдаг өдөр намайг гэртээ амарч байхад н.Б.А над руу залгаад ажил төрөл бүтэж байна, машин техниктэйгээ Төв аймгийн Лүн суман дээр явж байна, итгэхгүй бол ирээд хар гэсэн. Бас н.Б.А надруу яриад чи завтай байгаа юм чинь явчихаа, ажил нь үнэн худлыг нь нүдээр үзчих, ажил нь худлаа бол эртхэн шиг наашаа машин тэргийг нь аваад хөдлөөрэй гэсэн. Би найз н.Б.Аян руу залгаад завтай байвал надтай хөдөө яваад ирээч гэж гуйгаад цуг явсан. Тэгээд бид 2 Лүн суман дээр очиход н.Б.А хар өнгийн Приус-30 маркийн машинтай ачааны машин дээр экскаватор ачсан байж байсан. Өөр ямар хүмүүс байсан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд тэндээсээ тэр газар луу явцгаасан н.Б.А экскаватор ачсан ачааны машинд суугаад замаа заагаад явсан. Уулын энгэр хэсэгт өмнө нь ухагдсан байрын газарт үдээс хойш очоод экскаватороо буулгаад ажлаа эхэлсэн. Би тэр үед машин дотор сууж байсан, нуранги хадтай газар байна, хадыг нь доош буулгаж цэвэрлэнэ гэж ярьж байсан. Тэгээд хадыг нурааж ухаж эхэлсэн. Тэр газар гар утасны сүлжээ муу барьдаг газар байсан. н.Б.Аяан бид 2 сүлжээтэй газар хайгаад сүлжээтэй газар очоод н.Б.Атой яриад нөгөө нөхөр чинь тэрэг техник авч ирээд ажиллуулаад эхэллээ, энэ чинь зөндөө удахаар ажил байна, би хоол унд ч үгүй ирсэн, чи өөрөө ирээ би оройдоо буцъя гэж ярихад н.Б.А за тэгвэл би оройхон ажлаа амжуулчхаад очъё гэсэн юм. Тэгээд утсаа ухаж сууж байгаад машин дотор унтчихсан байсан. Нэг хүн машины хаалга онгойлгож гэрэл тусгаад "ямар учиртай хүмүүс яахаараа энд байдаг юм бэ" гэх үед би сэрээд харахад харанхуй болсон машины гэрлүүд нааш цаашаа холхилдоод бужигнасан байдалтай байсан. Би хаалга онгойлгож гэрэл тусгасан хүнд "наадахыг чинь мэдэхгүй, мэдэж байгаа хүмүүс нь цаагуур чинь байгаа" гэж хэлээд явсан. Тэгээд тэндээсээ шууд Улаанбаатар хотод ирсэн юм. н.Б.Атай хамт хүмүүс байсан байх, экскаватор ачсан ачааны машины жолооч, экскаторын жолооч нь тусдаа цагаан өнгийн суудлын машинтай явж байсан. Нэг экскаватор, экскаватор ачсан ачааны машин байсан. Унтаад сэрэхэд харанхуй болсон тул хичнээн машин тэрэг нэмэгдсэнийг мэдэхгүй байна. Намайг машин дотор унтахын өмнө н.Б.А гэдэг хүн Ланд-200 маркийн машинтай хэдэн хүмүүстэй хамт ирж байсныг харсан. н.Б.А ирж харчхаад удаа ч үгүй яваад өгсөн. Намайг сэрэх үед гэрлийн үзүүрт нэг Хово маркийн машин зугтаж байгаа бололтой хурдтай явж харагдсан, хэдүүд хэн авч ирсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56-57 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 сарын эхээр өдрийг нь одоо санахгүй байна над руу н.Б.А гэж залуу хүнээр дамжуулж холбогдоод дараа нь ирж уулзаад экскаватор түрээслээд өгөөч нэг газар алтны дээж үзэх гэж байгаа юм, тэгээд ажил гайгүй бол сум орон нутагтай нь яриад бичиг баримтыг нь хөөцөлдөнө цаашид хамтарч ажиллая гэж ирсэн юм. Эхлээд уулзахдаа хаана ямар газар гэдгээ хэлээгүй газар нь нууц гээд байсан. Ингэж уулзсанаас хойш 10-аад хоногийн дараа өдрийг нь бас санахгүй байна нөгөө газар дээр яаралтай очиж үзмээр байна, мөнгө байхгүй, техник түрээслэх мөнгө олоод өгөөч гээд н.Б.А, н.Б.А гэж 2 залуу ээлжилж утасдаад байдаг байсан. Би тэр өдөр нь хүний төрсөн тэмдэглэх гээд баруун тийшээ гараад явж байсан чинь зам дээр Моносийн тэнд нэг экскаватор зогсож байхаар нь оператортой нь очиж уулзаад экскаватороо түрээслэх юм уу гэхэд өөр экскаваторын дугаар өгсөн. Тэр дугаар луу нь яриад Төв аймгийн Өндөрширээт сум руу нэг хоногоор экскаватор түрээслэхэд хэд үү гэж асуухад 8.500.000 төгрөг гэсэн. Тухайн үед би н.Б.А, н.Б.А нартай энэ хийх гэж байгаа ажил чинь хэл амгүй, янз бүрийн цагдаа сэргийлэхэд баригдаад бөөн юм болох юм биш биздээ гэж удаа дараа асуухад тэнд нурсан хадтай хүн мал дарж алчих гээд байгаа хэсэг газрын янзалж өгч байгаа тул нутгийн иргэдэд буян болно, ямар ч асуудал байхгүй гэдэг байсан. Тэгээд би өөрийн найз н.Жамсранжаваас удаахгүй буцааж өгье гээд 8.500.000 төгрөг зээлж данснаас нь экскаватор түрээсэлсэн хүний данс руу хийлгэсэн юм. Би экскавторыг нь олж өгөөд түрээсийн мөнгийг нь өгөөд экскаватор түрээсэлсэн хүнтэй н.Б.А, н.Б.А нарыг холбож өгсөн. 2022 оны 04 сарын дундуур хэдний өдөр байсныг нь санахгүй байна, н.Б.А, н.Б.А нар экскаваторыг дагуулж Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг ухах газар луугаа явсан байх. Тэр өдөр би Лүн сумаас цааш найзуудтайгаа нэг амралтад амарч байгаад Улаанбаатар хот руу буцах болоод хамт явж байсан н.Батбаяр, н.Маргад-Эрдэнэ хоёрт би хүнд мөнгө өгчихсөн юм, энд хүмүүс ажил хийж байх ёстой тэрийг харчхаад явъя гээд утсаар ярьж заалгаж байгаад тухайн ухсан өдрийн үдээс хойш цагийг санахгүй гэгээтэй нартай байхад тэр газар нь очсон юм. Намайг очиход экскаватороо буулгачихсан, газар ухаж эхлээгүй, экскаваторын нэг юм эвдэрчихсэн янзлах гэж байгаа гээд н.Б.А экскавторын жолооч, ачиж ирсэн ачааны машин жолооч хагас ачааны бикаб машинтай хүн зэрэг хүмүүстэй байж байсан. н.Б.А байсан үгүйг сайн санахгүй байна. Би тэнд удаагүй 3 аас 5 минут болоод буцсан, би очоод янз бүрийн асуудал байхгүй биздээ гэхэд н.Б.А гэх залуу ямар ч асуудал байхгүй, нутгийн хүмүүс ч мэдэж байгаа, тэр том чулууг доош нураагаад газрыг нь булчихвал болно гэж байсан. Тэгээд би яваад өгсөн, тэр өдрийнхөө шөнө нь н.Б.А, н.Б.А нар над руу зөндөө залгасан байсан. Маргааш нь би н.Б.А, н.Б.А нартай холбогдоход баригдсан гэхээр нь би гаргаж өгсөн мөнгөө авъя та 2 худлаа ярьсан байна, ямар ч асуудал байхгүй гэж байсан биз дээ гэж уурлахад н.Б.А би ч гэсэн зөндөө мөнгө оруулаад алдчихлаа надад мөнгө байхгүй н.Б.Ааас мөнгөө ав гэж байсан. н.Б.Атай нь ярихаар надад төлөх мөнгө байхгүй, н.Б.Ааас мөнгөө ав гээд нэгэн лүүгээ бухаад байсан. Одоо хүртэл мөнгөө олж авч чадаагүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 61-62 тал/,

-Шүүгдэгч Б.Аын депозит дансны хуулга /2-р хх-ийн 69 тал/,

-Шүүгдэгч Б.Аын 4.608.000 төгрөгийг хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 206 тал/,

   -Шүүгдэгч Б.Аын 1.306.487, 4.186.642 төгрөгийн хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 207-208 тал/,

   -Шүүгдэгч Б.Аын байгаль орчинд учруулсан хохирол төлбөр 4.186.642, үнэлгээний төлбөр 1.000.000, нөхөн сэргээлтийн төлбөр 1.306.487 төгрөг төлсөн депозит дансны хуулга /2-р хх-ийн 232 тал/

   -Шүүгдэгч Б.Аын 4.607.447 төгрөгийн хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 236 тал/,

   -Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Баргын хоолой гэх газар руу явахаар болоход хамгийн түрүүнд 51-56 УНР улсын дугаартай хар өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.А, Б.А, Б.А гурав 20 гаруй насны нэг эрэгтэй хүнтэй хамт мөн Трайлерийн жолооч трайлер дээрээ Экскаватороо аччихсан, экскаваторын жолооч нь хажууд нь цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй Лүн суман дээр оччихсон намайг хүлээж байсан. Би араас баз хүргэн н.Б.Аянийг гуйгаад түүний Mitsubishi маркийн бараан өнгийн дунд оврын жийп машинтай Лүн сум руу явсан. Замаараа н.Б.Атой байнга утсаар ярьчихсан явж байсан ба н.Б.Аяний машиныг гуйгаад түүгээр жолоо бариулаад явж байсан тул бинзены мөнгө болох 200,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5720420146 тоот дансаар авсан байдаг. Ингээд намайг очиход Б.Энхбаяр трайлер дотор суугаад замаа зааж өгөөд бид нар бөөндөө Өндөрширээт сумын Баргын хоолой гэх газарт очсон. Бид нар тухайн газарт очоод экскаватороо буулгаад трайлераа төв зам дагуу байрлуулчхаад. Тухайн газрыг ухаж эхэлж байхад экскаватор эвдрэл гарсан. Ингээд Экскаватороо засаад байж байтал Toyota Land 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй н.Б.А 30 гаруй насны үл таних гурван эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Миний хувьд тухайн гурван эрэгтэй хүнийг танихгүй. Харин н.Б.А нэгийг нь таньж байх шиг байсан. Үүний араас н.Тулгаа гэх залуу ойролцоогоор 3-4 хүн дагуулчихсан нэг машинтай ирсэн. Машинаа зайтай байрлуулчихсан бас орой болчихсон байсан тул би сайн харж чадаагүй. Үүний араас н.Б.А 2-3 хүн дагуулчихсан нэг машинтай ирсэн ба яг ирж байхад нөгөө талаас Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагч нар шалгалтаар ирж таарсан. Энэ үеэр н.Б.А тухайн шалгаж ирсэн хүмүүст ойролцоо байх айлын нэрийг асуугаад бид нар төөрч явна гэж худал хэлээд зугтаачихсан. Ингэхээр миний мэдэхээр тухайн газарт н.Б.Аг оруулаад 6 тээврийн хэрэгсэл, 1 экскаватор, 1 трайлер, 19 орчим хүн байж таараад байна. Энэ асуудал хамгийн анх 2021 оны 12 дугаар сард н.Б.А бид хоёрыг Тайгийн булаг гэх банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байх үеэс яригдсан. Тухайн оны 12 дугаар сард н.Б.А бид хоёр хамт ажил дээр байж байхад миний хуучны танил мөн н.Б.Агийн сайн найз н.Б.А н.Б.Атой ярилцаад над дээр ирсэн. Тэр хоёр надад Төв аймгийн Өндөрширээт суманд алтны илэрц бүхий газар байна. Тухайн газрыг ухаж үзмээр байна гэж надад хэлсэн. Миний хувьд Өндөрширээт сумыг хариуцсан мөрдөн байцаагчаар 4 жил орчим ажиллаж байсан тул тухайн сумын алтны илэрц бүхий газраас одоог алт гарах магадлал бага, урьд нь хүмүүс олборлоод алтыг нь гаргаад авчихсан гэж хэлэхэд н.Б.А нь цаашаа өөр хүмүүстээ яриад чиний ярьж байгаа газраас өөр газар, үнэхээр хамтарч ажиллавал бид гуравт тухайн газрыг хэлж өгнө гэсэн. Миний бодлоор хэрэг болдог газраас 2 уулын цаана байдаг алтны илэрцтэй ухагдаад нөхөн сэргээлт хийгдсэн газрыг хэлж байна гэж бодож байсан боловч н.Б.Агийн хамтарч ажиллах гэж байгаа хүмүүс нь тухайн газрыг өөр газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би н.Б.Агийн хамтарч тухайн газрыг ухах гэж байгаа хүмүүс болох Б.А, Б.А, Б.А гэх хүмүүстэй уулзсан. Тухайн хүмүүс нь надад тухайн газар нь С тайлантай, алтны илэрц бүхий газар байгаа юм. Урьд нь хүмүүс гар аргаар алт олборлоод нуранги үүсгэсэн тул гар аpraap олборлох боломжгүй, техник ашиглан олборлолт явуулбал бага хугацаанд их хэмжээний алт олборлох газар байгаа гэж хэлсэн. Ингээд 2022 оны хавар Б.А, Б.А, Б.А, Мөнхжаргал, Б.А бид нар хамт хөрөнгө, техник хэрэгсэл оруулж хамтран ажиллах хүн хайсан. Үүний дагуу бид нар тухайн газраа 3 удаа ээлжлэн очиж н.Б.Агийн хөрөнгө оруулахаар олсон 2 хүнд, Б.А, Мөнхжаргал, Б.А нарын хөрөнгө оруулахаар олсон нэг хүнд үзүүлсэн ба н.Б.Агийн үзүүлсэн 2 хүн нь тусгай зөвшөөрөлгүй гэхээр нь асуудалд орно гээд татгалзсан. Үүний нэг нь н.Оргил гэх хүн н.Б.Ад 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулчихсан байж байгаад ажил эхлээгүй байхад би болилоо миний мөнгийг дараа буцааж өгөөрэй гэж хэлээд больчихсон. Харин Б.А, Мөнхжаргал, Б.А нарын хөрөнгө оруулж хамтран ажиллахаар олсон хүн нь н.Б.Атай холбож өгсөн. Үүний дагуу Б.А, Б.А, н.Мөнажаргал гурав н.Б.Атай уулзчихаад н.Б.А бид хоёрыг дуудсан. Ингээд бид хоёрыг очиход н.Б.А нь тухайн газрыг үзье, үнэхээр алт гарахаар бол хөрөнгө, техник гаргаж болно гэсэн. Гэхдээ н.Тулга гэдэг хүнтэй очоод уулзья гэсэн. н.Тулгаа нь н.Б.Атай хамтарч ажилладаг хүн юм шиг байна лээ. Үүний дагуу н.Б.Аын машинд би суугаад бид хоёр, араас Б.А, Б.А, Б.А гурав нэг машинтай дагаж бид нар Төв аймгийн Заамар сум 3-р багийн нутагт очиж нэг цайны газарт н.Тулга гэх хүнтэй уулзсан. Н.Б.А нь алтны илэрцтэй газар байгаа талаараа ярихад н.Тулга нь та нар цагдаагийн асуудлаа зохицуулах юм бол хамаагүй, техник хэрэгсэл гаргана гэж хэлсэн. Ингээд яриагаар бол н.Тулга, н.Б.А хоёр хамтарч техник хэрэгсэл, хөрөнгө мөнгө гаргахаар болж байсан чинь н.Тулга гэх хүний экскаваторын шанага нь том тул бид нарын газрыг ухахад таарахгүй болж таарсан. Тэгээд н.Тулга нь тухайн газрыг ер нь харж байж болъё дараа болъё гээд орхисон. Ингээд бид нар буцаад Улаанбаатар хотод буцаж ирээд байж байгаад н.Тулга араас Улаанбаатар хотод ирээд н.Б.А бид гурав уулзахад н.Тулга тухайн газар руу хүн явуулж алт гарах газар эсэхийг үзүүлье газраа зааж өг гэсний дагуу н.Б.А Б.А, Б.А, Б.А нарын нэг рүү нь яриад н.Тулга гэх хүний дээж үзэх хүнд нь газраа үзүүл гэж хэлээд үзүүлсэн. Тэгээд н.Тулгийн явуулсан хүн нь тухайн газраас дээж авч үзээд алт гарч болохыг нь мэдээд хамтарч ажиллахаар болсон. Гэхдээ н.Б.А нь холбогдоод хамтарч ажиллахаар болсон тухайн газар руу явах өдрөө товолсон. Үүнээс харахад н.Б.А нь н.Тулга гэх хүнээр тухайн газраас алт гарах эсэхийг шалгуулсан байж магадгүй байгаа юм. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бид нар тал талаасаа ярилцаад тухайн газар руу трайлер дээр экскаватор ачуулаад очиж зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож байгаад баригдсан. Бид нарын тооцооллоор тухай өдрийнхөө үдээс хойш очоод шөнөжин ухаж байгаад маргааш өглөө нь дуусгаад явахаар төлөвлөсөн байсан. Мөн тухайн газраас гарсан чулуугаа Б.Аын таньдаг хүний уурхайд тээрэмдүүлнэ гэж тохирч ярьсан байсан. Үүрэг оролцооны хувьд гэвэл Б.А, Б.А, Б.А нар хувьд тухайн газрыг олж мэдсэн тул газраа зааж өгөх, техник хэрэгсэл, хөрөнгө оруулж хамтран ажиллах хүн хайх, хамт алт олборлоод ашгаа хуваах, Б.Агийн хувьд хөрөнгө, техник оруулах хүмүүсийг олж уулзах, бид нарыг зохион байгуулалтад оруулж хаана хэзээ цуглах, хаана очиж хэнтэй уулзах зэргийг утсаар хэлж зааварчилж мөн хамт явж байсан нь Экологийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст, Эрүүгийн хэлтэст нь цагдаагийн академийн нэг ангийн найзууд байгаа, ямар нэгэн асуудал гарвал зохицуулна гэж хэлж байсан. н.Б.Аын хувьд техник хэрэгсэл хөрөнгө мөнгө гаргаж алт олборлох ажилд оролцоод олсон ашгаа хуваах, н.Б.Агийн хувьд төв аймгийн цагдаа нарыг зохицуулж цагдаа нартай уулзаж, хамт явна гэж тохирсон. Миний хувьд цагдаагийн байгууллагаас гараад уул уурхайн чиглэлээр 3 жил ажиллаж байгаа тул ерөнхий процессыг мэддэг тул үйл ажиллагаанд хяналт тавих, хөрөнгө оруулах хүмүүстэй уулзаж тухайн газрын байр байдлыг мэддэг учир тайлбарлаж ярих тэдгээр хүмүүсийг дагуулж тухайн газрыг үзүүлэх зэрэг ажлуудыг хийсэн. Ер нь бол дээрх хүмүүс тухайн газарт ашигт малтмал олборлох ямар ч зөвшөөрөлгүй гэдгийг мэдэж байгаа алтаа олборлосны дараа ашгаа хувааж авах зорилготой хамтарч ажилласан. Хэрэгт анх холбогдож Төв аймгийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөд н.Б.А надтай уулзаад "Чиний утасны дугаар, нэр зэрэг хэрэг авагдаж байгаа болохоор чи н.Б.Агийн өрийг авахаар энэ газарт ирсэн гээд мэдүүлчих гэсэн. Дараа Экологийн цагдаагийн албан дээр хэрэг шилжиж ирэхэд тухайн албан дээр миний цагдаагийн сургуулийн хоёр он жав байгаа. Нэг нь мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах гэж хэлээд намайг тайвшруулсан. Ингээд би н.Б.Агийн өрийг авахаар тухайн газар очсон гэж мэдүүлэг өгөөд яваад байсан ба яллагдагчаар татагдсаны дараа нэгэнт ийм асуудал үүссэн тул хохирлыг хувааж төлье. Бөөндөө ял авч торгуулж байхаас торгуулийнхаа мөнгийг хохиролдоо өгье, бид нарыг чирээд нэмэр байхгүй адилхан ял авна гэж гуйгаад байхаар нь би зөвшөөрч тохиролцоод тэгж мэдүүлээд яваад байсан. Гэтэл Шүүх хурал дуусаад шийдвэр авсны дараа давж заалдах шатны шүүх хуралд гомдол гаргах хугацаа хүртэл мөнгө хайгаад явж байна гэж ярьж байснаа сүүлдээ хохирол хувааж төлөхгүй, мөн надад хамаагүй гэх болсон тул миний бие тухайн цагаас хойш давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 61-62 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би н.Б.А, Б.А, н.Б.А, Б.А нарыг танихгүй. Над руу 2022 оны хавар 3 дугаар сард н.Маргад-Эрдэнэтэй хамт түүний Лексус 570 маркийн 3339 У... улсын дугаартай Булган аймгийн Бүрэгхангай суманд байрлах Мон дулаан ХХК-ийн уурхайгаас төмөр ачуулах гээд явж байхад тухайн өдрийн өглөө Өвөрхангай аймгийн харьяат тухайн үед Дорнод аймагт амьдарч байсан Түмээ /утас 99991554/ холбогдоод хаана байна гэхээр нь би Заамарт байна гэж хариулсан тэгэхэд н.Түмээ манай Дорнодын дүү нар алтны дээж үзэх гээд байгаа юм экскаватор олоод өгөөч, чамтай очиж уулзана шүү гэж ярьсан юм. Тэгж ярьсны маргааш өдөр 12 цагийн үед миний 97100008 дугаарын утас руу экскаватор яриулсан хүмүүс байна. Та хаана байна гэсэн, бид нар Заамарт ирчихсэн байна гэсэн тухайн үед би Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах "Туул" голын гүүрний хажуу талын дэлгүүрт экскаваторын эзэн н.Амраа, н.Маргад-Эрдэнийн хамт байсан. Удалгүй 30-60 минутын хугацааны дараа н.Б.А, Б.А нар болон өөр 3-4 хүн хар, улаан өнгөтэй 2 ширхэг приус маркийн машинтай ирж уулзаж экскаватор түрээслэх талаар экскаваторын эзэн н.Амраа болон надтай ярилцсан юм. Б.А, н.Б.А нар нь молдоктой экскаватор хэрэгтэй байна гэж хэлэхэд экскаваторын эзэн н.Амраа миний молдок эвдрээд Улаанбаатар хотод байгаа одоо гаргаад авхуулж болно гэж байсан. Мөн Б.А, экскаваторын эзэн н.Б.А нар хоорондоо экскаватор түрээслэх гэрээ байгуулж байх шиг байсан. Тухайн үед экскаваторын эзэн Амраа "Ашигт малтмал олборлох зөвшөөрөл нь байгаа юу? Байгаа хаана байгаа вэ? одоо хийж байгаа экскаваторын түрээсийн гэрээнд хавсаргана" гэж хэлж байсан. Б.А, Б.А 2-ын нэг нь "Зөвшөөрөл нь асуудалгүй би авч ирж өгнө" гэж хэлж байсан. Тэгээд экскаваторын эзэн Амраа надад чирэгч болон экскаваторын түлшийг хийлгээрэй гэж надад хэлсэн, би Б.А, Б.А нараас өөрийн ХААН банкны 5120007774 дугаарын дансаар 2.000.000 төгрөгийг аваад экскаваторын эзэн н.Амраагийн данс руу тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд тэр оройгоо чирэг болон экскаваторт түлшээ хийж ачаад Б.А, н.Б.А нарын алт ухах гэж байгаа газар луу хөдлөөд явсан. Тухайн үед Б.А, н.Б.А нараас хаана очих талаар н.Амрааг асуухад хэлэхгүй байсан. Гэтэл н.Амраа хаана очихоо мэдэхгүй явна гэж юу байдаг юм, ер нь миний молдок болохоо байчихлаа гээд буцаад хүрээд ирсэн. Тэгээд удалгүй н.Б.А нь надтай ирж уулзаад экскаватор буцаад явчихлаа, та экскаваторыг зохицуулна гэсэн яасан бэ, хамаг төлөвлөсөн ажил болохоо байчихлаа экскаватор олох хэрэгтэй шүү гэж хэлсэн. н.Амраа нь Төв аймгийн Заамар сумын "Туулын дэнж" нэртэй газарт ашигт малтмалын зөвшөөрлийг нөхөрлөлийн нэр дээр авсан 3-4 эскаватортойгоор үйл ажиллагаа явуулдаг танил юм. Тэгээд н.Амраа больчихоор нь би Төв аймгийн Заамар сумын нутагт ашигт малтмалын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг компани захирал "Өмбүү" хочтой н.Тулгаа руу яриад экскаватор түрээслэх боломжтой эсэх талаар асуухад Төв аймгийн Заамар сумын нутаг "СОВ" гэх нэртэй газарт байрлах уурхай дээр хүрээд ир гэсэн. Би н.Маргад-Эрдэнэ, н.Б.А 2-ын хамт н.Тулгаатай хэлсэн газар нь очиж аваад бригадын төвд байрлах цайны газарт орж уулзсан. Тэгэхэд н.Тулгаа надад 5200 маркийн том молдокгүй экскаватор байна тэрийг авч болно гэсэн. Тэгсэн н.Б.А молдокгүй бол болохгүй гэж хариулсан. Тэгээд тэр хавиар экскаватор хайж байгаад орой "Туулын гүүр" ороод н.Б.А буугаад бусад нь нийлээд Улаанбаатар чиглэл рүү яваад өгсөн. Яваад цагийн дараа над руу залгаад түлшнийхээ мөнгийг авмаар байна гэхээр би тэгэхээр нь экскаваторын эзэн н.Амраад нөгөө хүмүүс мөнгөө авмаар байна гэж надаас нэхээд байна, мөнгийг нь өгөөрэй гэхэд н.Амраа түлш болгочихсон. Тэрийгээ аваарай гэж хэлсэн. н.Амраа тухайн хүмүүсийн ухах гэж байгаа газар зөвшөөрөлгүй гэдгийг мэдээд больчих шиг болсон гэж би одоо бодож байна. Ер нь н.Б.Аыг Заамарын хүмүүс тус суманд цагдаагаар ажиллаж байсан гэдгээр нь мэддэг юм байна лээ. Үүнээс хойш 1 сар орчмын дараа 9909-тэй дугаараас н.Б.А холбогдоно нөгөө ажлаа хиймээр байна. Газар ухах зөвшөөрөл, бичиг баримт нь болчихсон экскаватороо гялс олоод ажлаа хиймээр байна гэж ярьсан. Тэгээд би ажилтай явсан болохоор орхичихсон. Маргааш нь Б.А нь надтай холбогдоод бид нар бэлэн болчихлоо экскаватороо зохицуулах хэрэгтэй байна, эсвэл авсан мөнгөө буцаагаад өгөө гэсэн. Би Б.Ат боломжгүй байна гэж хэлчхээд н.Маргад-Эрдэнийн хамт хотоос баруун тийш 65 километрт байрлах нэрийг нь санахгүй байна нэг амралтын газарт н.Б.А гэдэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гээд явж байхад "Монос"-ын уулзварын гэрлэн дохионы зүүн талд Hyundai LC-300 маркийн шар өнгөтэй экскаватор харагдахаар нь би очоод түрээсэнд явах уу гэж асуухад жолооч нь би явахгүй, харин түрээсэнд явах экскаватортай холбоод өгч болно гээд миний утасны дугаарыг аваад үлдсэн. Тэгээд би цаашаа амралтад очиж хоноод байж байтал миний дугаарыг аваад үлдсэн экскаваторын жолооч "түрээсэнд явах экскаватор олчихлоо, тухайн газар нь зөвшөөрөлтэй бол явна" гэж байна гээд надад 9911-тэй дугаар өгсөн юм. Тэгээд би Б.А руу яриад түрээсийн экскаватор олчихлоо. Энэ хүмүүс нь зөвшөөрөлтэй эсэхийг асуугаад байна гэж хэлэхэд Б.А зөвшөөрөлтэй асуудалгүй гэж хэлсэн. Мөн 2022 оны 04 дүгээр сарын эхээр энэ үйл явдал болохоос 2-3 хоногийн өмнө өмбүү хочтой н.Тулгаа над руу яриад н.Б.А, Б.А нарт экскаваторыг нь олж өгөөд тусалчхаач сая надтай н.Б.А, н.Б.А нар ирж уулзаад явлаа тэр газар нь зөвшөөрөлтэй юм байна ш дээ гэж хэлсэн болохоор би эргээд экскаваторын эзэнтэй холбогдоод зөвшөөрөл асуудалгүй, бид нар дагуулаад явчих юм гэж хэлээд экскаваторын эзэнтэй түрээсээр ажиллах хөлсийг 8.500.000 төгрөгөөр тохиролцсон. Энэ түрээсийн хөлс 8.500.000 төгрөгийг өөрийн найз н.Жамсранжаваас зээлж өөрийн 5120007774 дугаарын данс руу шилжүүлж аваад, энэ данснаасаа экскаваторын эзний данс руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр амралтын газраасаа н.Маргад-Эрдэнэ, н.Батбаяр нарын хамт н.Батбаярын саарал өнгийн ланд 200 маркийн тээврийн хэрэгслээр хот руу буцах гэж байгаад би н.Батбаярт "найз нь хэсэг хүмүүст 8.500.000 төгрөгөөр экскаватор түрээсэлчихсэн юм. Тэр ажлаа шалгах хэрэгтэй байна. Эндээс холгүй Төв аймагт байрлах нэг газар байгаа гээд хамт явсан юм". Ер нь Б.А, н.Б.А нар нь надад яг хаана байгаагаа хэлэхгүй байсан юм. Тэгээд баруун аймгууд руу явах төв замын н.Дашинчилэн, н.Өвөрхангай явах замын уулзвар дээр ирээд залгаарай гэж н.Б.А надад хэлсэн. Би н.Маргад-Эрдэнэ, н.Батбаяр нарын хамт очоод уулзвар дээрээ ирээд н.Б.Атай утсаар холбогдсоор байгаад тухайн газарт нь яваад очиход миний ярилцаж тохиролцсон экскаватор ирчихсэн буугаад, сууриа бэлдээд ажил нь эхлээгүй байсан. Тухайн үед 17 цаг орчим болж байсан. Тухайн газарт н.Б.А болон ойролцоогоор 4-5 хүн байсан, мөн 1 чирэгч, 1 экскаватор, 1 пикав, 2 приус /урд ирж уулзсан улаан приус байгаагүй, харин хар приус нь байсан/. Би машинаасаа буугаад техник хэрэгслүүд болон газрын зургийг нь аваад, н.Б.Атай уулзаад 10 орчим минут экскаватор нь ирчихлээ одоо ажлаа эхлэх гэж байна уу гэх мэт ойр зуурын юм ярилцаад, мөн Б.А хаачсан талаар асуухад н.Б.А надад Б.Аыг ойрхон юманд явчихсан гэж хэлж байсан. Тэгээд н.Маргад-Эрдэнэ, н.Батбаяр бид нар буцаад явсан. Тухайн үед 17 цаг болж байсан. Тэгээд шөнө 12 цагийн үед гэртээ ирээд унтаж байхад экскаваторын эзэн над руу юун цагдаа болоод явчих ваа, чи чинь зөвшөөрөлтэй гэж хэлсэн биз дээ. Гэж хэлэхээр нь би н.Б.А, Б.А нартай холбогдоо гэж хэлчхээд би өөрөө н.Б.А, Б.А нар руу залгахад утаснууд нь холбогдохгүй байсан. Маргааш нь өглөө Б.Атай холбогдоод ирж уулзаа, мөнгө төгрөг авч ирж өг гэж хэлэхэд Б.А бусадтайгаа ярилцаж байж болно гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 65-69 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би н.Б.А, Б.А, Б.А, Б.А, н.Б.А, Б.А нарыг танина. Би Б.Аыг 2021 онд Улаанбаатар хот Гүнтийн аманд байрлах лагерийн байшинг нь засаж өгөөд танилцаж байсан. Түүнээс хойш холбоотой байгаа. Б.А нь хөгжлийн бэрхшээлтэй нэг гаргүй такси үйлчилгээнд явдаг хүн. Тэр намар би Төв аймгийн Өндөр ширээт сумын нутаг эзгүй газарт манай найз н.Самбуугийн машины дугуй хагарсан засвар авах боломжгүй байна гээд би Улаанбаатар хотоос н.Анхаа гэдэг найзтайгаа дугуй хүргэж өгсөн юм. Тэгээд буцаж явахад хүмүүс бүрэнхий болсон хойно портертой хүмүүс ганц нэг чулуу авч байгаа юм шиг харагдаад байхаар нь очоод 1 атга чулуу аваад Улаанбаатар хотод авч ирээд амьдарч байсан гэртээ уур нүдүүрэнд хийж нунтаглаад угааж үзэхэд 2 ширхэг алтны тоосонцор гарсан юм. Би 2021 оны намар Б.Атай барилгын ажил хийж байхдаа танилцсан юм. Түүнээс хойш холбоотой байгаа. Дараа нь Б.А намайг н.Б.Атэй танилцуулсан. Түүнээс хойш холбоотой байгаа. Би тухайн явдлаас хойш удалгүй Б.А, н.Б.А 2-т хамт ууж, идэж байгаад алтны илэрцтэй газар байна. Энэ газарт сонирхож үзэх үү гэж хэлсэн. Ингэж ярилцсанаас хойш 1 гарангийн дараа буюу 11 сард н.Б.А, Б.А 2 намайг Натур худалдааны төвийн хажууд байх "Гүрэн" зоогийн газарт хүрээд ир гэж дуудахаар нь очиход 2 залуутай хамт 4-лээ сууж байсан. Тэгээд н.Б.А миний найзууд н.Б.А, н.Б.А гэдэг гэж танилцуулж байсан. Тухайн үед н.Б.А нар надад энэ 2 залуу бол манай найзууд юм. Бид 3 цагдаагийн нэг төгсөлт. Чиний хэлсэн газрыг энэ 2 аль ч талаас нь зохицуулж чадна. Учир нь Б.А цагдаагийн шинжээчээр төгссөн. н.Б.А, н.Б.А, н.Б.А нар цагдаа, цагдаагийн байгууллагад удаан ажилласан гэж хэлж надад итгэл төрүүлсэн болохоор би ийм газар байгаа талаар хэлээд та хэд яриа хөөрөөгөө нам, ямар ч асуудалгүй хийгээрэй тэгсэн цагт очиж үзье гэж хэлсэн. Тэгэхэд н.Б.А надад би Өндөр ширээт сумын цагдаад ажиллаж байсан, н.Б.А нь цагдаад нилээдгүй өндөр албан тушаалтай гэж ойлгуулж байсан. Тэгээд н.Б.А, н.Б.А нар ямар ч асуудалгүй бид 2 асуудлууд байвал шийдчихээд чамтай холбогдоно гэж хэлээд салсан юм. Түүнээс хойш н.Б.А, н.Б.А нар миний 8606 дугаараар өмнө мэдүүлж байсан дугааруудаас /одоо санахгүй байна/ холбогдож байсан. Тэр уулзалтаас хойш н.Б.Аг н.Б.А, н.Б.А нар н.Б.Агээс холбоогоо таслаарай би бүх асуудлыг шийднэ гэж хэлсэн. Тэрнээс хойш би н.Б.Атэй яриагүй, мөн н.Б.А нь тухайн газар дээр очоогүй, тухайн үед Дундговьд байсан. Энэ талаар Б.А, н.Б.А, н.Б.А нар гэрчилнэ. Би хэрэгт холбогдсоноос хойш н.Б.А рүү энэ талаар ярьж мэдэгдсэн. Б.А гэдэг хүнийг хэрэг болсон газар дээр ланд 200 маркийн машинтай ирэх үед нь харсан юм. Тухайн газарт экскаватор буугаад ухах газраа экскаваторыг байрлуулж байхад н.Б.А ирсэн. Би анх тэгж л н.Б.Аыг харсан. н.Б.А нь газар ухаж эхлэхээс Ланд-80-тай Өндөр ширээт сумын Засаг Дарга ирэх хүртэл хугацаанд буюу 2-3 цаг байсан. н.Б.А, н.Б.А нар нь н.Б.Аыг надад техник хэрэгсэл зохицуулж байгаа, хөрөнгө оруулагч гэж хэлж байсан. 2022 онд гараад 2 дугаар сүүлээр /өдрийг нь санахгүй байна/ н.Б.А, н.Б.А 2 над руу яриад асуудлаа шийдчихлээ газраа үзье гэж ярьсан. Тэгээд маргааш нь н.Б.А, н.Б.А 2 манай гэрийн гадаа Алфарт маркийн /дугаарыг нь санахгүй байна/ машинтай ирж намайг авсан. Тэгэхэд Б.А тусдаа манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд бид 4 нийлээд Алфартандаа суугаад Төв аймгийн Өндөр ширээт сумын нутаг "Баргын хоолой" гэдэг газар буюу алт олборлох газраа очсон. Тухайн газраа очиж нөхцөл байдлыг судлаад ухаж болох газар үзээд техникээр ухахгүй бол болохгүй газар байна гэж тохиролцоод Улаанбаатар хот руу буцсан юм. Түүнээс хойш 3 дугаар сард н.Б.А, н.Б.А 2 над руу "бид нар техник хэрэгслээ ачаад бэлэн болгочихлоо, чи Улаанбаатар хотоос баруун тийш гарах зам байх Оргил төв дээр хүрээд ир" гээд ээлжлээд утсаар яриад байсан. Тухайн үед би Улаанбаатар хотоос баруун тийш гарах замд байх "Оргил" худалдааны төв дээр тэр 2-той уулзаад нэг л үнэмшилгүй санагдаад байсан болохоор Өндөр ширээт рүү явалгүй буцаад явсан. Тэгээд намайг буцаад гэр лүүгээ явж байхад н.Б.А, н.Б.А нар над руу "Бид нар зөндөө мөнгө гаргачихлаа, шатчихлаа ш дээ тэр төлбөрийг өгөөрэй" гээд байсан. Тэрнээс хойш н.Б.А, н.Б.А 2 над руу байнга холбогдож асуудлаа шийдэж байна. Ямар ч асуудалгүй юм хийнэ чи байж байгаарай. Өөр хүнд хэлүүзэй гэж хэлдэг байсан. Тэгж яваад 2022 оны 04 дүгээр 18-ны өглөөний 06 цагт н.Б.А над руу яриад утсаар яриад "техник хэрэгслээ ачаад Улаанбаатар хотоос гаргачихсан шүү. Одоо чи яаралтай гараарай. Н.Б.А бид 2 ямар ч асуудалгүйгээр шийдчихлээ" гэж хэлсэн. Тэр 2-ыг ярихаар нь би Б.А ахыг дуудаад намайг Лүн хүргээд өгөөч гэж хэлээд Б.А ахын машинтай замаараа Б.Аыг би гэрээс нь очиж аваад бид 3 Төв аймгийн Лүн сумын н.Б.Аын зааж өгсөн цайны газрын гадаа очиход ачигч, чирэгч дээр ачсан Huydai-2900 загварын экскаватор байсан. Тэр экскаватор, ачигч, чирэгч нь тухайн хэрэг болсон газарт байсан техникүүд юм. Б.А нь миний хуурай ах юм. Намайг байшинг нь сайн засаж өгсөн гээд надтай их гайгүй харьцаатай хүн. Түүнээс тухайн газарт очиж үзээгүй, оролцоогүй, н.Б.А, н.Б.А нартай уулзаж байгаагүй хүн юм. н.Б.А нь шүүх дээр Б.А ахыг энэ хэргийг төлөвлөж байхад хамт байсан байж ял завшаад байна гэж мэдүүлээд байгааг нь ойлгоогүй. Харин энэ бүх хугацаанд хэргийг төлөвлөж байхад надтай хамт байсан хүн бол Б.А юм. Энэ хүний оролцоо надтай адилхан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 73-76 тал/,

-Гэрч Б.Агийн “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай найз н.Бат-Эрдэнэ над руу залгаад үдээс хойш Улаанбаатар хотоос 180 км зайтай газар манай эксковаторыг тээвэрлээд 20 цаг ажиллаад буцаагаад Улаанбаатар хотод авч ирэх хэрэгтэй байна гээд надаас үнэ хөлсийг нь асуусан. Тэгэхээр нь би 3.500.000 төгрөгөөр явна гэхэд эргээд холбогдъё гээд утсаа салгасан ба эргээд ойр ойрхон залгаад яахаар болсон бэ гэхэд над руу мөнгө хийхээр нь хэлье өглөө 06 цагт Улаанбаатар хотоос гарна гэсэн. Орой 23 цаг 57 минутад н.Бат-Эрдэнэ над руу мессеж бичээд мөнгө орсон өглөө гараарай гэсэн. Тэгээд би өглөө 7978-УАХ улсын дугаартай трайлераа асаагаад н.Бат-Эрдэнэ ахын хашаа руу очиж экскаваторыг нь ачаад экскаваторын хөдөлсөн ба оператор болох н.Бат-Эрдэнийн төрсөн дүү н.Батсайхан нь цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй дагаад явсан. Энэ үед 06 цаг болж байсан ба 08 цаг өнгөрөөгөөд Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постны наад талын гаднаа том талбайтай хоолны газрын талбай дээр ирээд зогссон ба 10 цагийн үед н.Бат-Эрдэнээс трайлерийн хөлс 3,500,000 төгрөг миний данс руу орсон. Тэгээд н.Бат-Эрдэнэ надад 97100008 гэсэн утасны дугаарыг өгөөд залга гэхээр нь би залгаж ярьтал нэг залуу "Би газраа ирчихсэн байна, одоо араас чинь хүн ирээд энэ газар руу дагуулж ирнэ" гэсэн. Ингээд удалгүй араас 51-56 УНР улсын дугаартай хөр өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гурван залуу ирээд газар ухах зөвшөөрөл урдаас ирнэ гэж хүлээлгэсэн ба нэлээн удаан хүлээж байгаад постны цаашаа гарч цайны газарт хоол идэцгээгээд гарч ирээд дахин хүлээсэн. Тэгээд байж байтал араас хар приус машинтай ирсэн гурван залуу эксковаторын оператор бид хоёрыг удаан явах юм чинь төв замаа дагаад 170 гаруй км яваад шороон зам руу салдаг уулзвар руу түрүүлээд явж байсан гэсэн. Тэгэхээр нь би сүлжээгүй юм чинь уулзвараа зааж өгөхгүй бол олохгүй гэхэд араас чинь гүйцээд очно явж бай гэсэн. Ингээд намайг явж байтал хар приус-30 маркийн тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлж урд гараад зам зааж уулзвараар шороон зам руу оруулж 2-3 км яваад зогссон. Энэ үед н.Б.А гэх залууг миний машинд суулгасан ба урдаас Mitsubishi pickup маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд цааш газраа заагаад явсан. Тухайн Mitsubishi pickup маркийн маркийн тээврийн хэрэгсэл дотор хэдэн хүн байсныг санахгүй байна. Тэгээд би тухайн газарт очоод экскаваторыг буулгаад би трайлартайгаа тухайн газраас доош очиж зогсоод машин дотроо унтсан ба орой болоход машины цонхыг миний машинд сууж ирсэн Б.А гэх залуу тогшоод экскаватороо ачаад явья гэсэн. Тэгэхээр нь би машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь сумын тамгын газрын алба хаагчид ирчихсэн хаанаас яаж явж байгааг шалгасан. Тэгсэн чинь намайг дагуулж ирсэн Mitsubishi рiсkuр маркийн машин байхгүй тэнд байсан хүмүүс бүгд зугтаачихсан харин экскаваторын оператор бид хоёр үлдчихсэн байсан…” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 79-81 тал/,

-Гэрч Б.Б.Агийн “...Би н.Б.А, н.Тулгаа, Б.А нарыг танихгүй. н.Б.Атой цагдаагийн академийн нэг ангийн он жавууд бас найзууд юм. Харин н.Б.А нь цагдаагийн академийн 2 дээд курсийн залуу байгаа юм. Б.А бид хоёр төв аймгийн цагдаагийн газарт 2013-2016 он хүртэл хамт ажиллаж байсан ба н.Б.А нь 2016 онд цагдаагаас гарсан. 2021 оны сүүлээр танилаараа дамжуулж Б.Атай танилцсан тэрээр надад Төв аймгийн нутаг дэвсгэрт маш их алт гарахаар газар байгаа техник хөрөнгө мөнгөтэй мөн төв аймагт танилтай хүн хэрэгтэй байна гэж надад хэлэхээр нь би тухайн үедээ н.Б.А, н.Б.А хоёртой танилцуулж уг ажлын талаар ярилцсан. Тэгэхэд н.Б.А нь би наад газрыг чинь бараг мэдэж байна. Тэр газрыг тойроод миний ах дүү нар бүгд байгаа, ямар ч асуудал байхгүй болохоор үүнийг ажил болгож очиж тэр газрыг ухаж алтын гаргаж авъя гэсэн. Тэгээд тухайн газар руу анх н.Б.А, н.Б.А, Б.А бид нар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Баргын хоолой гэх газарт очиж үзсэн ба ямар техник хэрэгсэл ашиглахаа тооцолчхоод буцсан. Үүнээс хойш хөрөнгө техник гаргах хүн хайхад хүмүүс зөвшөөрөлгүй болохоор нь хөрөнгө гаргахгүй байсан. Тэгээд н.Б.А 2 удаа өр зээл хийж өөрөөсөө мөнгө гаргаад 2 удаа техник хэрэгсэл түрээслээд очихоор болсон боловч эхний удаад нь араас хүмүүс мэдчихээд дагаад байсан. Хоёр дахь удаад нь болохоор Улаанбаатар хотоос 1 трайлер, 2 трайлер түрээслээд хөдөлгөөд төв аймаг руу явуулсан боловч экскаватор нь төв аймгийн заамар сумаас ирэх байсан боловч болиод бүтэлгүйтсэн. Ингээд н.Б.А хоёр удаа мөнгө гаргачхаад алдагдалд орсон. 2 дахь удаа буюу 2022 оны 03 дугаар сард техник түрээслээд Б.А, Б.А, н.Б.А бид дөрөв 2 хово, 1 трайлер түрээсэлчхээд Төв аймгийн Заамар сумын туулын гүүрэн дээр очиж экскавтор түрээслэх хүнтэйгээ уулзахад түрээслэхээ больсон. Ингээд ажил бүтэлгүйтэхээр нь би уг ажилд оролцохгүй цааш өөрийнхөө ажлыг бодлоо гээд би төв аймгийн заамар сум руу найз н.Наранбаатарын зөвшөөрөлтэй газар дээр нөхөрлөл дээр нь очиж хамтарч ажилласан. Миний хувьд 2022 оны 03 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл Төв аймгийн заамар суман дээр байсан ба 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр н.Б.Аыг Баргын хоолой явсныг би огт мэдээгүй. Дараа нь цагдаад баригдсаных нь дараа нь хэлсэн ба н.Б.А надад хэлээгүй явсан. Би ч баргын хоолойд газар ухна гэж бүтэхгүй юм байна гээд Заамар сум руу явсан. н.Б.А нь урьд нь 2 удаа хамт явах гээд бүтэлгүйтсэн асуудалд намайг буруутгаад хамт хохирлоо төлье ухааны юм надад ярьсан. Миний хувьд газар ухах үед нь байгаагүй ба мэдээчгүй тул энэ хэрэгт огт хамааралгүй. Харин н.Б.А нь худлаа ярьж хохирлоо олуулаа хувааж төлөхийн тулд хүмүүсийг энэ хэрэгтээ хамааруулж худлаа ярьж байна. н.Б.А нь угаасаа худалч, хорчин хүн ба цагдаад байхдаа л адлагдаад сүүлдээ архи ууж хүнтэй зодолдоод ажлаасаа халагдсан. н.Б.Аыг Төв аймгийн цагдаад ажиллаж байсан хүмүүс бүгд муугаар хэлж ярьдаг. Төв аймагт байхдаа хүний царай харах нүүргүй болоод явсан адгийн зантай хүн байгаа...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 84-85 тал/,

Гэрч Б.Аын “...2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд Б.А 08 цаг орчим байх Б.А Төв аймаг Лүн сум руу хүргээд өгөөч гээд манай гэрт ирсэн. Тэгээд би Б.Аыг дуудаад бид гурав манай гэрийн гадаанаас миний 5156-УНР улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Лүн сум руу очсон. Б.А машин барьж явсан ба учир нь миний баруун гар гэмтэлтэй тул хол газар машин бариулсан юм. Лүн сум дээр очиход экскаватор ачсан трайлер оччихсон зогсож байсан ба араас н.Б.А хар өнгийн тэвштэй машинтай ирээд трайлерийн цаана очиж зогссон. Энэ үед Б.А машинаас бууж очоод н.Б.А, трайлерийн жолооч хоёртой уулзаж тэр гурав юм ярьсан. Энэ үед Б.А ах бид хоёр буцах ёстой байсан боловч н.Б.А машинд орж ирээд юм идье гээд цайны газар орж хоол идсэн. Тэгсэн чинь трайлер нь хүлээхгүй яваад өгсөн ба бид гурав хоолоо идчихээд машиндаа суугаад трайлерийн араас явсан. Трайлерийг засмал замаас салаад 500-600 метр орчим явж байхад нь гүйцэж түрүүлээд Б.Аыг суулгаж өгөөд Б.А бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явсан. Миний хувьд Б.Аыг бензин хийж өгөөд хүргээд өгөөч гэхэд нь урьд нь тэр газар руу 1-2 удаа хүргэж өгч байсан санагдаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ч хүргэж өгсөн. Би ойлгохдоо Б.Аыг газар ухах гээд байна гэж ойлгосон ба яг ямар хүмүүстэй нийлж газар ухах гэж байгааг мэдээгүй. Б.Аыг л гуйхаар нь хүргэж өгснөөс биш тухайн асуудалд оролцоогүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 94-95 тал/,

-Гэрч П.Б.Агийн “...Би зарын дагуу Б.А гэх хүнтэй 99303501 дугаарын утсаар нь холбогдоод урьд нь 91-19 БУН улсын дугаартай байсан сүүлд 81-00 УЕМ улсын дугаартай тавьсан саарал өнгийн Хово маркийн тээврийн хэрэгслийг Б.А гэх хүнээс 150.000.000 төгрөгөөр худалдан авсан. Намайг худалдан авахад уг тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагад 28 сая төгрөгийн зээлтэй байсныг би зээлийг нь чөлөөлж байсан ба үлдэгдэл 122 сая төгрөгийг өгөхдөө 100.000.000 төгрөгөнд 1 өрөө байр өгөөд үлдсэн 22.000.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд худалдан авсан. Ингэхдээ банк бусаас нь миний нэр дээр шилжсэн баримт үйлдүүлэн авсан байдаг. Би уг тээврийн хэрэгслийг аваад 17-77 ОРН улсын дугаар тавиад унаж байгаад цааш Дархан-Уул аймгийн харъяа н.Жамсранжав гэх хүнд 175.000.000 төгрөгөөр зарчихсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 103-104 тал/,

-Гэрч Б.Ааны “Би Яавч трак ХХК-д эксковаторын оператороор ажилладаг ба 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр манай ажлын газрын менежер над руу залгаад маргааш Төв аймаг руу ажилд явна, эксковатороо бэлдээрэй гэсэн. Тэгээд маргааш өглөө нь 06 цагийн үед би эксковатороо бэлдээд ТЭЦ-4 ойролцоох компанийн хашаанд байж байтал н.Нямдаваа гэх хүн трайлертээгээ ирээд манай эксковаторыг ачсан. Би өөрийнхөө 0230 УАА улсын дугаартай приус-41 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ дагаад Төв аймгийн Лүн сумын цагдаагийн постны наад талд нэг цайны газрын өмнө ирсэн ба н.Нямдаваа ах экскаватор түрээсэлсэн хүмүүстэй ярьсан удалгүй араас приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй гурван хүн ирсэн ба постны цаад талд байдаг цайны газарт орж хоол идчихээд цааш явах гэтэл хүлээх болсон. Яагаад хүлээгээд байсныг би бол сайн мэдэхгүй байна. Тэгээд үдийн дараа н.Нямдаваа ах бид хоёр цааш төв замаар яваад шороон зам руу салдаг уулзвар хүртэл явсан ба би н.Нямдаваа ахыг дагаад явсан. Уулзвар дээр очиход приус-30 маркийн машин түрүүлж гүйцээд урд явж байсан ба тухайн машинаас 1 хүн буугаад трайлер машин руу суусан. Ингээд явж цааш 2-3 км явж байтал өөдөөс Mitsubishi pickup маркийн машин ирж цааш ажил хийх уулын энгэр газар руу дагуулж явсан. Тэндээ 17 цаг өнгөрч байхад очоод экскаватороо буулгасан ба би оператороор нь ажиллаад харанхуй болтол газар ухсан. Тэгээд их хатуу хадтай газар байсан болохоор экскаватор дийлэхгүй байсан тэнд байсан Mitsubishi pickup маркийн машинаас бууж ирсэн хүн зааж өгөөд тэрний хэлсний дагуу би ухсан. Тэгээд орой сумын тамгын газрын хүмүүс ирсэн ба газар ухуулж байсан хүмүүс зугтаагаад н.Нямдаваа ах бид хоёр үлдсэн. Шороон зам руу салдаг уулзвар руу 2-3 км яваад Хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслээс нэг хүн бууж трайлар руу суусан ба приус 30 маркийн машин нь цааш яваагүй, харин Mitsubishi pickuир маркийн машин зам зааж өгч уулын энгэр рүү явсан. Хар приус 30 маркийн машин хаашаа явсныг би мэдэхгүй байна. Тухайн газар руу дагуулж ирсэн Mitsubishi pickup маркийн тээврийн хэрэгсэл, ажил хийж байхад ирсэн Ланд 200 маркийн тээврийн хэрэгсэл, миний 0230-УАА улсын дугаартай цагаан өнгийн приус 41, ухаж гаргасан чулууг тээвэрлэхээр сүүлд ирсэн саарал өнгийн Howo маркийн тээврийн хэрэгсэл, манай экскаватор, ачиж ирсэн трайлар зэрэг байсан санагдаж байсан. Мөн тэр хавийн хүмүүсийн ганц нэг машин ирчихсэн байгаа харагдсан ба орой байсан болохоор сайн харж чадаагүй. Ганц нэг машинтай хүмүүс газар ухаж байна гэж бодоод ирсэн байж магадгүй. Тухайн газарт надтай нийлээд 10 орчим хүмүүс байсан санагдаж байна…” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 107-108 тал/,

-Гэрч Ч.Б.Аын “...Би 2022 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд төрсөн өдрөө Улаанбаатар хотоос ертөнцийн зүгээр баруун тийш 60 орчим километрт байрлах амралтын газарт өөрийн найз эмэгтэйчүүд болон манай нэг найзын найзууд гэх 5-6 танихгүй залуучуудтай хамт тэмдэглэсэн. Миний найз н.Майнжаргалын найзууд гэх хүмүүс байсан. Тэр хүмүүсийн нэр, утас гэх мэт зүйлийг тэмдэглэж аваагүй. Тийм болохоор одоо санахгүй байна. Ер нь бол би тэр хүмүүстэй уулзаад ярилцаад суугаагүй. Миний найз н.Майнжаргалын найзууд болохоор зарим нт нэгнийгээ н.Ганбаа гэж танилцуулж байсныг санаж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 111-112 тал/,

-Гэрч Б.Аын “...Би н.Тулгаа, н.Б.А хоёр хүнийг харж байгаагүй ба танихгүй. Би 2021 онд н.Адилаа гэх найзаараа дамжуулаад Б.А, Б.А хоёртой анх архи ууж суугаад танилцаж байсан. Үүнээс хойш Б.А, Б.А хоёртой найзууд болсон байдаг. Манай найз н.Адилаа энэ хоёртой найз байсан болохоор намайг танилцуулж байсан. н.Б.А, н.Б.А хоёртой бол танилуудаараа дамжуулан архи ууж байхдаа танилцаж байсан танилууд юм. н.Б.Атай бол н.Б.Агоор дамжуулж танилцаж байсан. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн орчимд Б.А ах намайг гэрт хүрээд ирээч Б.Аыг Трайлер руу нь хүргэж өгье гэж дуудсан. Тэгээд намайг очиход гэрийнх нь гадна Б.А, Б.А ах хоёр Б.А ахын 5156 улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл дотор сууж байсан. Ингээд би машиныг нь бариад бид гурав Төв аймгийн Лүн сум руу очиход экскаватор ачсан трайлер оччихсон зогсож байсан ба араас н.Б.А хар өнгийн тэвштэй машинтай ирээд трайлерийн цаана очиж зогссон. Энэ үед Б.А машинаас бууж очоод н.Б.А, трайлерийн жолооч хоёртой уулзаж тэр гурав юм ярьсан. Энэ үед Б.А ах бид хоёр буцах ёстой байсан боловч н.Б.А машинд орж ирээд юм идье гээд цайны газар орж хоол идсэн. Тэгсэн чинь трайлер нь хүлээхгүй яваад өгсөн ба бид гурав хоолоо идчихээд машиндаа суугаад трайлерийн араас явсан. Трайлерийг засмал замаас салаад 500-600 метр орчим явж байхад нь гүйцэж түрүүлээд Б.Аыг суулгаж өгөөд Б.А ах бид хоёр буцаад Улаанбаатар хот руу явсан. Б.А ах бид хоёр 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бол баргын хоолой гэх газар руу очоогүй юм. Учир нь хууль бус болохыг нь мэдээд уг ажилд оролцохгүй гэдгээ Б.Ат анхнаасаа хэлчихсэн байсан. Мөн Б.А ах бид хоёр Б.Ат энэ ажил хууль бус юм чинь дэмий шүүдээ, битгий оролцооч гэж ятгаж байсан. Б.А ах бид хоёрыг тухайн газар очоогүй гэдгийг трайлер. экскаваторын жолооч нар мэдэж байгаа. Бид хоёр Б.Аыг трайлер дээр нь хүргэж өгөөд буцсан. Миний хувьд Баргын хоолой гэх газарт 2022 оны 01 дүгээр сард Б.А над дээр ирээд Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг Баргын хоолой гэх газарт алтны илэрцтэй газар байна. н.Б.А өмнө нь тэнд цагдаагаар ажиллаж байсан болохоор цагдаа сэргийлэхийг нь зохицуулна. Мөн тухайн газарт таньдаг ах дүү нар нь байдаг болохоор асуудалгүй юм байна. Техник хэрэгсэл олоод очих хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь миний хувьд бол зөвшөөрөөгүй. Учир нь өмнө нь Төв аймгийн Заамар суманд Б.А, Б.А ахын хамт алт олборлохоор техник хэрэгслээ аваачиж байгаад замдаа баригдаад Заамар сумын цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан болохоор уг асуудлыг ямар гэмт хэрэг болох, ямар хариуцлага хүлээх зэргийг сайтар ойлгож хаширсан байсан. Тухайн үед яг газраа ухаагүй байсан тул хэрэг үүсээгүй юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа Б.А, Б.А бид гурав уулзчихсан байхад Б.А бид хоёрт дахин газар ухах тухайгаа ярьсан ба бид хоёр зөвшөөрөөгүй ба Б.Аыг битгий хууль бус юм хий гэж хэлж байсан. Ингээд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.А нь Мөнхжаргал ахыг машин бариад Төв аймгийн Лүн сум дээр хүргээд өгчих би өөрөө явчихна гэж гуйсан ба Мөнхжаргал ах намайг дуудаж машин бариулсан байдаг. 2022 оны 03 дугаар сард байх Б.А ах бид хоёр Б.Аыг баргын хоолой гэх газар руу очиж хүнтэй уулзана хүргээд өгчих гэхээр нь хүргэж өгч байсан. Би бодохдоо техник хэрэгсэл гаргах хүнтэй уулзаж газраа үзүүлж байгаа юм байна гэж ойлгосон ба н.Б.А тэнд очоод хүмүүстэй уулзаад дээж авахаар болж тухайн хад руу очоод дээж авч чадаагүй гээд буцаад ирсэн. Б.А бид хоёр машиндаа сууж байсан. Өөрөөр би тэр газар руу очоогүй, миний хувьд 1 удаал ингэж очсон байдаг...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 117-118 тал/,

-Шүүгдэгч Б.Агийн фэйсбүүк чатны зурагны хуулбар /3-р хх-ийн 151-182 тал/,

-Шүүгдэгч Н.Б.Агын яллагдагчаар өгсөн “...Уг үйл явдал нь 2022 эхээр намайг Булган аймгийн Бүрэгхангай сум Сов гэх газарт байж байхад манай найз н.Б.А над дээр н.Б.А, н.Б.А хоёрыг дагуулж ирж танилцуулаад Төв аймгийн Өндөрширээт суманд алтны илэрцтэй нэг газар байна. Техник хэрэгсэл оруулах боломж байна уу гэж асуухаар нь би боломжгүй гэж хэлээд явуулсан. Үүний дараа 2022 оны 04 дүгээр сарын эхээр намайг Улаанбаатар хотод байж байхад н.Б.А нь уулзая гэж гуйгаад нэг уулзсан. Тэгэхэд зөвшөөрөлтэй газар олборлолт явуулна, техник олоод өгчих, эсхүл н.Б.Ат хэлээд өгчих гэсэн. Би н.Б.Ат чи эдгээр хүмүүст зөвшөөрөлтэй гээд асуугаад байна. Чи техник олж өгөх юм уу хариугаа хэлээд хүмүүсийн ажлыг бод гэж хэлсэн. Учир нь анх н.Б.А эдгээр хүмүүстэй холбогдоод техник олж өгөхөөр тохирсон ба дараа нь над руу дагуулж ирсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны орой н.Б.А над руу залгаад "Баргын хоолой руу хүрээд ирээч, техник ирчихсэн ажиллаж байна, чулуу ачих машин хэрэгтэй байна" гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 9119-БУН улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон. Тэнд очиход харанхуй болчихсон байсан ба экскаватор ажиллаад газар ухаж байсан. Би чулуугаа гаргахын хүлээгээд хово машин дотроо байж байтал сумын алба хаагч нар ирээд хүмүүс зугтаасан. Би машин дотроо унтаж байгаад баригдсан. Би тухайн газар руу гаргасан чулуу, шороог нь ачихаар 9119-БУН улсын дугаартай хово маркийн ачааны машинтай очоод шороо чулуу гаргахыг нь хүлээж байхад сумын алба хаагчид хяналт шалгалтаар ирсэн. Би ашигт малтмал олборлох ямар нэгэн зөвшөөрөл хараагүй. Надад зөвшөөрөлтэй гэж н.Б.А амаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 216-217 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар дахин өгсөн “...н.Б.Агийн хувьд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хэд хоногийн өмнө Баргын хоолой руу явахаа мэдэж байсан ба 04 дүгээр сарын 18-ны өглөө намайг гэртээ унтаж байхад н.Б.А над руу залгаад машин олоод түрүүлээд явж бай. Би ажил дээр байж байгаад араас чинь хоол унд бариад очно гэсэн. Тэгээд би өглөө 08 цагийн үед баз ах Б.Аяаныг гуйгаад түүний Mitsubishi triton маркийн тээврийн хэрэгсэлтэй Баргын хоолой руу явсан ба анх машин олоод явж бай гэхэд н.Б.А бензиний мөнгө явуулна гэснээрээ миний 5720420146 тоот данс руу 150,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би машинд нь бензин хийгээд Баргын хоолой руу явсан. н.Б.Аяан ах намайг хүргэж өгчхөөд араас н.Б.Аг машинтай ирэхээр буцах байсан. н.Б.Агийн хувьд бол уг хэргийг зохион байгуулж мөнгө санхүүгээр тусалж оролцсон хүн. Н.Б.Аг ирэхэд сумын алба хаагч нар ирж таарч тэрээр зугтаасан байдаг. Тухайн үед н.Б.А бид хоёр Тайгын Булаг "ХХК"-д хамт ажилладаг байсан тул н.Б.А ажил дээр үлдээд би гадуур ажилтай гээд Баргын хоолой руу явсан байдаг юм. Бид нар хөрөнгө оруулах хүн хайж байгаад н.Б.Атай танилцахад Б.А гэдэг найзыгаа техник хэрэгсэлтэй хүн гээд танилцуулж хамтран ажиллахаар болсон. н.Б.Агын уурхай дээр очиж техник хэрэгсэл экскаваторуудыг нь үзэхэд томдож байсан. Ингээд Б.А нь хэлэхдээ манай н.Б.А техник хэрэгсэл олж өгнө гэсэн ба н.Б.Аын түрээсэлж өгсөн экскаватортой 2022 оны 04 дүгээр сарын 18-ны орой Баргын хоолой гэх газрыг ухаж байхад газар ухаж хүрэхгүй байхаар нь би н.Б.А руу залгахад утсаа авахгүй байхаар нь Б.А руу залгаад хадыг нь л нураалаа ухах газраа экскаваторын шанага хүрэхгүй байна, болъё гэж хэлсэн чинь хүрч ирээд тухайн хадыг хараад томоор ухаж орохоор юм байна, хугацаа орно болохгүй гэж хэлсэн. Тэгээд ухах гэж байтал н.Б.А залгаад харанхуй байна өөдөөс тосоорой гэж хэлсэн ба удалгүй сумын алба хаагч нар ирсэн. Тэгээд бид нар бүгд зугтаасан тэр үед н.Б.Агыг ямар машинтай явсныг хараагүй. Бас ямар машинтай ирснийг хараагүй. Гэхдээ Б.А, н.Б.А хоёр бол зөвшөөрөлгүй, хууль бусаар олборлолт явуулах гэж байгааг мэдэж байсан. н.Б.А, Б.А нар бол зөвшөөрөл үзэж харья гэж хэлсэн удаа нэг ч байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 244-245 тал/,

-Гэрч Б.Аын дахин өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.А ахын приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Б.Аыг Төв аймгийн Лүн сум руу хүргэж өгөхөд Трайлер, экскаватор нь зэрэг техникээ байрлуулчихсан байсан. Тэгээд Б.А Б.А ах бид гурав цайны газар ороод хоол идээд гараад ирэхэд Экскаватор, трайлер нь яваад өгчихсөн байсан. Тэгэхээр нь Б.А ах бид хоёр трайлерийг гүйцэж түрүүлээд Б.Аыг суулгаж өгөөд буцсан. Б.А ах бид хоёр Баргын хоолой руу яваагүй буцаад Улаанбаатар хот руу явсан. Б.А ах бид хоёр анхнаасаа Б.Аыг Лүн сум руу хүргэж өгчихөөд буцна гэж тохирсон байсан. Учир нь Б.А ах бид хоёр уг асуудалд оролцохгүй гээд ярилцсан байсан. Яагаад гэвэл зөвшөөрөлгүй газар ухаж ашигт малтмал олборлох нь хууль бус болохыг мэдэж байсан ба н.Б.А нь худлаа яриад ч байгаа юм шиг нэг л бүтэхгүй санагдаад байсан тул больсон юм. Б.А ах бид хоёр 2022 оны эхээр Б.Ат уг хэрэгт оролцохгүй гэдгээ хэлсэн ба 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Б.А нь Төв аймгийн Лүн сум руу хүргээд өгөөч гэж Б.А ахаас гуйсан байдаг. Тэгээд Б.А ахын баруун гар нь өвчтэй тул би машиныг нь барьсан юм. Б.А ах хол газар машин барьж чадахгүй. Би хаан банкны 5111100425 тоот дансыг харилцаандаа ашигладаг байсан. Мөн Хас банкны нэг данстай боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас миний дансыг 2015 онд битүүмжилсэн байдаг ба одоо хүртэл би ямар нэгэн данс ашигладаггүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 111-112 тал/,

-Шүүгдэгч Б.Аын яллагдагчаар өгсөн “...Би н.Б.Аын хамт түүний унаж ирсэн Mitsubishi triton маркийн хойд талдаа ачаатай машинтай хот руу буцсан байдаг. Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газрын алба хаагч нар ирэхэд бид нар бүгд зугтаасан. н.Б.А бид хоёр тухайн газраас түүний шороон замаар явсаар био комбинатаар Улаанбаатар хот руу орж ирээд салцгаасан. н.Б.А замдаа надтай юм яриагүй ба дуу нь гарахгүй явсаар ирсэн. Б.А, Б.А нар хэргийн газар байгаагүй. Тэр хоёр намайг Төв аймгийн Лүн сум дээр хүргэж өгөөд цааш трайлер руу хүргэж өгөөд буцсан. Учир нь Лүн сум дээр байж байхад трайлер түрүүлээд явчихсан юм...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 115 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Баргын хоолой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хюьндай маркийн экскаватор ашиглан 427м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4.186.642 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б.Агын өмгөөлөгч Л.Хатанбаатар, шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч С.Уламбаяр нар нь “...цагаатгаж өгнө үү...” гэх байр суурьтай оролцсоныг хүлээн авах боломжгүй.

 

Прокуророос шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх үзсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн нэг гол объектив шинж нь нэг гэмт хэргийг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш хүн нэгдэн оролцсон байх явдал бөгөөд энэ шинж нь үүргээ хуваарилан гэмт хэрэгт хамтран оролцох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийн аль алинд хамааралтай юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэгт оролцсон оролцогчдын үйлдлийн шинж чанар, гүйцэтгэж байгаа үүргийг харгалзан, гэмт хэрэгт хамтран оролцогчдын хэлбэрийг зохион байгуулагч, гүйцэтгэгч, хатгагч, хамжигч гэх зэргээр ялгаатай хуульчилсан байх бөгөөд гэмт хэргийг өөрөө, эсхүл бусадтай бүлэглэн үйлдсэн бол гүйцэтгэгчээр, гэмт хэргийг хоёр буюу түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх, бусдыг санаатай гэмт хэрэгт татан оролцуулсан, санаатай дэмжлэг үзүүлсэн бол гэмт хэргийн хатгагч, хамжигчид тооцохоор тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор үүргээ хуваарилах замаар хэрхэн яаж урьдчилан үгсэн тохиролцсон нь тогтоогдоогүй боловч тэдгээр нь идэвхтэй үйлдлээр ашигт малтмал олборлох, эсковатор, трэйлер, хово гэх зэргийг бэлдэн явж, ашигт малтмалын эрэл хайгуул хийх тусгай зөвшөөрөлгүй гэдгээ мэдэж байсан атлаа тухайн газарт очиж, нүх ухах зэргээр гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлснээр шүүгдэгч нарыг субъектив санаа зорилгын хувьд хамтран оролцож байгаа гэмт хэргийн улмаас нэг зорилгод хүрэх эрмэлзэлтэй байсан буюу тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд прокуророос шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг энэ хуулиар тодорхойлохоор байна.

Монгол Улсын хэмжээнд аливаа ашигт малтмалыг эрж хайх, ашиглах, олборлох байгаль орчин нөхөн сэргээх үйл ажиллагаа нь зохих хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явагдах эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ шаардлагыг хангахгүйгээр ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулсан тохиолдлыг тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг гэж үзэхээр хууль  тогтоогч тогтоож, ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг Эрүүгийн хуулиар хамгаалжээ.

Тодруулбал: Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татварт төлөгч хуулийн этгээдэд олгохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулахыг хориглосон болно.

Гэтэл шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь үйлдлээрээ нэгдэн хуулиар хамгаалсан ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журмыг санаатайгаар зөрчиж, ашигт малтмал эрэх, хайх,ашиглах, эрх олгосон баримт бичиггүйгээр, алт олборлох зорилгоор 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг “Баргын хоолой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хюьндай маркийн экскаватор ашиглан 427м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 4.186.642 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангана.

Шүүгдэгч нар нь ашигт малтмал буюу алт эрж хайх зорилгоор тухайн газарт хово, трайлер, эксковатор зэргийг бэлтгэж, хэргийн газар аваачиж, нүх ухсан үйлдлээр тэдгээрийн гэмт хэрэг үйлдэх субьектив санаа зорилго бүрэн илэрхийлэгдэж байна.

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, тухайн газар нь ашигт малтмалын нөөцтэй орд эсэх, алт олборлосон эсэхээс үл хамааран, хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй хуульчлагдсан гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь алт олборлох зорилгоор хууль бусаар газрын гадаргууд халдсан үйлдлийг хийснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь төгссөн гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэх үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлгүй.

Иймд шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б.Агын өмгөөлөгч Л.Хатанбаатараас: “...Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийн шинжгүй....хууль бусаар ашигт малтмал хайгаагүй, ашиглаагүй, олборлоогүй. Б.А зүгээр л очсон, тухайн газар очсон үйл явдал бол гэмт хэрэг биш, гэм буруутай үйлдэл биш. ..Харанхуй шөнө очсоных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй гэж,

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч С.Уламбаяраас: “.. ...Б.А, Б.А нар нь ухсан, энэ үйлдлээ Б.Ад хэлээгүй....Б.Аг яваад очтол гэмт хэрэг үйлдэгдээд дууссан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох, эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж Б.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэж тус тус мэтгэлцсэн нь

Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтууд болох гэрч Б.Гунгаазаан /1-р хх-ийн 122-124 тал/, Б.Аан /1-р хх-ийн 128-130 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Адулам /1-р хх-ийн 137 тал/, гэрч Б.А /1-р хх-ийн 143 тал/, гэрч Б.Б.А /3-р хх-ийн 84-85 тал/ нарын мэдүүлгүүд,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 36-41 тал/, “Говь-ЭКО” ХХК-ны 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 222 дугаартай байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр үгүйсгэгддэг бөгөөд дээрх үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч Б.А нь шөнийн цагаар техник хэрэгслээ бэлтгэн тухайн гэмт үйлдэл болсон газар очиж байгаа байдал, шүүгдэгч М.Цогзолмаа тухайн гэмт үйлдэл болсон газар хамтран ажиллах талаар ярилцан тохиролцож байсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь харилцан бие биенээ гэрчлэн мэдүүлсэн, гэмт хэргийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэгт тус тус заасан нотолбол зохих байдлыг тогтоосон, нотлох баримтыг эх сурвалжийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго гэмт хэрэг гарсан гарсан газар, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тогтоогдсон гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Мөнхтайван нь: “Шүүхээс шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогч гомдол саналгүй гэсэн байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.А нь 130 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А нар нь тус бүр 3 хоног цагдан хоригдсон, уг цагдан хоригдсон хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанаас хасаж тооцуулах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслүүдийн үнийн дүнг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Ш.Амарбаяр нь: “...Шүүхээс миний үйлчлүүлэгч Б.А нь анхнаасаа мөрдөн байцаалтын шатнаас гэм буруутай эсэх талаараа маргадаггүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал болон хохирол төлбөр төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Миний үйлчлүүлэгч Б.Ат улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгч миний бие харж байна. Энэ нь шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулахгүйгээр улсын яллагчийн зүгээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Д.Амаржаргал нь: “Миний үйлчлүүлэгч Б.Ат улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж байна. Б.Ат ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийн өөрт ногдох хэсгийг төлөхөө илэрхийлж оролцож байгаа. Өмнөх шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгч 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял шийтгэл оногдуулж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялын санкцтай хэрэг учраас миний үйлчлүүлэгч Б.Ат торгох ял оногдуулж өгнө үү ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч И.Отгонсүрэн нь: “Миний үйлчлүүлэгч Б.А нь анхнаасаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Энэ хэрэг анх шүүхэд ирээд Б.А, Б.А, Б.А нарт ял шийтгэл оногдуулж байсан. Энэ хэрэгт өөр хүмүүс оролцсон, дахиж энэ хэргийг шалгаж өгнө үү гэх мэдүүлгийг давж заалдах шатны шүүхэд гаргаснаар өнөөдрийн шүүх хуралдаан дээр Б.А, Б.А нар орж ирсэн байгаа. Шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байгаатай санал нийлэхгүй байна. Мөн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гээд байх юм. Миний үйлчлүүлэгч тохиолдлын чанартай анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн, хувийн байдал зэргийг нь харахад хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байна шүү дээ. Тийм учраас миний үйлчлүүлэгч Б.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж түүнд оногдуулах ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох болон хорих ялын санкцтай байгаа” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Б.Агын өмгөөлөгч Л.Хатанбаатар нь: “Миний үйлчлүүлэгч Н.Б.Агыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байгаатай санал нийлэхгүй байна. Шүүгдэгч Б.А нь тухайн гэмт хэрэгт оролцсон оролцоо байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ялын санкцтай хэрэг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар улсын яллагчийн зүгээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр заасан байгаа учраас шүүгдэгч Б.Ад торгох ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай байна” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Агийн өмгөөлөгч С.Уламбаяр нь: “Шүүхээс Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн зүгээс 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа учраас хорихоос өөр төрлийн ял болох торгуулийн ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүх шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А, Б.А, Б.А нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэрэг нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн шаардлагад нийцэж байх тул өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч,

Шүүгдэгч Н.Б.Агын хувьд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэж, урд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож хорихоос өөр төрлийн ял оногдуулж байсан бөгөөд энэ үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэдий ч,

Шүүгдэгч Б.Агийн хувьд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэж, оролцсон хэдий ч шүүхээс анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж байгаа байдал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Б.А, Б.А нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д “ ...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялаар шийтгэнэ гэсэн сонгох санкцитай гэмт хэрэг байх тул торгуулийн ялыг сонгож хэрэглэх зүйтэй гэж шүүх дүгнэсэн.

Харин шүүгдэгч Н.Б.Агын өмгөөлөгч Л.Хатанбаатар нь “ Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээтэй байвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхээр заасан байгаа учраас шүүгдэгч Б.Ад торгох ял оногдуулж өгнө үү “ гэсэн хүсэлт гаргасан нь шүүхээс шүүгдэгч Н.Б.Агыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээ дээрх ойлголтод хамаарахгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.А нарыг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.А, Б.А, Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А, Б.А, Б.А нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.А, Б.А, Б.А нарт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх   тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар тус тус солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.А нарт оногдуулсан 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.А нарын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг эдлэх ялаас хасаж, 11.955.000 /арван нэгэн сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр,

Шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийн, шүүгдэгч Б.А, Б.А нарын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 1 /нэг/ хоногоор тооцож, 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.А, Б.А, .Б.А, Б.А, Б.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 427м2 талбайд буюу байгаль орчинд 4.186.642 хохирол учирсан.

Шүүхийн шатанд шүүгдэгч Б.А нь байгаль орчинд учирсан хохиролд 4.608.000 төгрөг, шүүгдэгч Б.А байгаль орчинд учирсан хохиролд 4.186.642, нөхөн сэргээлтийн зардалд 1.306.487 төгрөг нийт 5.493.069 төгрөг, үнэлгээний зардалд 1.000.000 төгрөг, шүүгдэгч Б.А нь байгаль орчинд учруулсан хохиролд 4.607.447 төгрөгийг тус тус төлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 4.186.642 төгрөгийн хохирол учирсан байгааг Байгаль орчны тухай хуульд заасны дагуу 3 дахин үржүүлж тооцоолоход 12.559.926 төгрөгийг хувь тэнцүүлэн 2.511.985, нөхөн сэргээлт 3.919.433 төгрөгийг хувь тэнцүүлэн 783.886 төгрөгийг гаргуулж тус тус улсын орлого болгож, шинжээчийн зардал 3.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн 600.000 төгрөгийг тус тус гаргуулж “Говь-Эко” ХХК-д тус тус олгож,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.А, Б.А, .Б.А, Б.А, Б.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэнийн нэхэмжлэгч Б.Аийн эзэмшлийн “Hyundai robex 290LC-7A” маркийн “34-73 УБ” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 118.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Агийн эзэмшлийн “Volvo FM480” маркийн “79-78 УАХ” тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 54.133.300 төгрөг буюу нийт 172.933.300 төгрөгийг хувь тэнцүүлэн 34.586.660 /дөрвөн сая дөрвөн сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг тус тус гаргуулж, шүүгдэгч Б.А 1.312.129, шүүгдэгч Б.А нь 2.197.198, шүүгдэгч Б.А нь 1.311.576 төгрөгийг тус тус илүү төлсөнг дурдаж шийдвэрлэсэнг, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар” шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах тухай” хүсэлт гаргаж мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулж завсарлагын хугацаа дуусаж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч шүүгдэгч Б.А нь хохиролд 3.295.871 төгрөг, үнэлгээний 600.000 төгрөг, шүүгдэгч Б.А нь хохиролд 3.295.871 төгрөг, үнэлгээний 600.000 төгрөг тус тус төлсөн бөгөөд шүүгдэгч Б.А нь 1.312.129, шүүгдэгч Б.А нь 2.197.198, шүүгдэгч Б.А нь 1.311.576 төгрөгийг тус тус илүү төлсөн байх тул “Hyundai robex 290LC-7A” маркийн “34-73 УБ” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 118.800.000 төгрөг, “Volvo FM480” маркийн “79-78 УАХ” тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 54.133.300 төгрөг буюу нийт 172.933.300 төгрөгийг хувь тэнцүүлэн 34.586.660 /дөрвөн сая дөрвөн сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун жар/ гаргуулж шийдвэрлэсэн үнийн дүнгээс хасаж, шүүгдэгч Б.Ааас 33.274.531, шүүгдэгч Б.Ааас 32.389462, шүүгдэгч Б.Ааас 33.275.084, шүүгдэгч Б.А, Б.А нараас 34.586.660 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс шүүгдэгч Б.А нь 1.000.000 /нэг сая/, шүүгдэгч Б.А, Б.А нар нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Б.А, Б.А нараас тус тус 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, “Говь-Эко” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2234003220058 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Аийн эзэмшлийн “Hyundai robex 290LC-7A” маркийн “34-73 УБ” улсын дугаартай эксковатор, иргэний нэхэмжлэгч Б.Агийн эзэмшлийн “Volvo FM480” маркийн “79-78 УАХ” тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.Анарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийж хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.А нарыг 12.000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.А, Б.А, Б.А нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.А нарын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 45.000 /дөчин таван мянга/ төгрөгийг

ялаас нь хасаж, 11.955.000 /арван нэгэн сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар,

-шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийн 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сар, 20 /хорь/ хоногийн, шүүгдэгч Б.А, Б.А нарын цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 1 /нэг/ хоногоор тооцож, 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар тус тус тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.А, Б.А, Б.А нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.А, Б.А нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А, Б.А нарт 11.955.000 /арван нэгэн сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосон торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэнийн нэхэмжлэгч Б.Аийн эзэмшлийн “Hyundai robex 290LC-7A” маркийн “34-73 УБ” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 118.800.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Агийн эзэмшлийн “Volvo FM480” маркийн “79-78 УАХ” тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 54.133.300 төгрөг буюу нийт 172.933.300 төгрөгийг хувь тэнцүүлэн 34.586.660 /дөрвөн сая дөрвөн сая таван зуун жаран зургаан мянга зургаан зуун жар/ төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус гаргуулж, шүүгдэгч Б.Аын илүү төлсөн 1.312.129 төгрөг, шүүгдэгч Б.Аын илүү төлсөн 2.197.198 төгрөг, шүүгдэгч Б.Аын илүү төлсөн 1.311.576 төгрөгийг тус тус хасаж, Б.Ааас 33.274.531, шүүгдэгч Б.Ааас 32.389462, шүүгдэгч Б.Ааас 33.275.084, шүүгдэгч Б.А, Б.А нараас 34.586.660 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн зардал 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс шүүгдэгч Б.А нь 1.000.000 /нэг сая/, шүүгдэгч Б.А, Б.А нар нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгч Б.А, Б.А нараас тус тус 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, “Говь-Эко” ХХК-д олгосугай.

 

  1. Эрүүгийн 2234003220058 дугаартай хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Б.Аийн эзэмшлийн “Hyundai robex 290LC-7A” маркийн “34-73 УБ” улсын дугаартай эксковатор, иргэний нэхэмжлэгч Б.Агийн эзэмшлийн “Volvo FM480” маркийн “79-78 УАХ” тээврийн хэрэгслийг битүүмжлэгдсэн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А, Б.А, Б.А, Б.А, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ю.ЭНХМАА