| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 176/2023/0287/Э/001/2024/0014 |
| Дугаар | 2025/ШЦТ/147 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/147
2025 04 11 2025/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
Иргэдийн төлөөлөгч Д.Оюун,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Барын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг,
Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Бөд холбогдох эрүүгийн 2234000000576 дугаартай 3 хавтаст хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасанг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг, Угтаалцайдам суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, Төв аймаг, оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай гэх Ш.Б /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Ш.Б тоотод ХШ.Бгатай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нь нэг удаа хутгалж алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ш.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Ш.Б тоотод ХШ.Бгатай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нь нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 1 тал/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-6 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Барын “...Талийгаач Хайдавын Баттулга нь миний төрсөн ах бөгөөд бид нар эцэг, эхээс 6-лаа төрж өссөн. Талийгаач ХШ.Бга нь огт хүнтэй сууж гэр бүл болж байгаагүй, эхнэр хүүхэдгүй, бид нарын хамгийн том ах хүн байсан бөгөөд Ш.Б тоотод өөрийнхөө хашаа байшинд ганцаараа амьдардаг байсан. Би хамгийн сүүлд талийгаач ахтайгаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр уулзсан бөгөөд би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 19-20 цагийн үед талийгаач ахынхаа гэрт Улаанбаатар хотоос идшээ хийхээр ирсэн. Би эхнэр Эрдэнэсувдтай хамт ирсэн бөгөөд намайг ирэхэд талийгаач ах гаргах адууг хашаанд бариад бэлдчихсэн хажууд нь нутгийн Нанжид, Батаа буюу Бат-Эрдэнэ 3 байсан. Бид нар нийлээд манай идшийг гаргасан бөгөөд би адуугаа гаргуулж аваад 22 цаг өнгөрч байхад явсан. Ард талийгаач ахтай хамт Бат-Эрдэнэ үлдсэн бөгөөд адуу хийж байхад хар Мөнхөө ирсэн байсан бөгөөд тэр 3 архи уугаад үлдсэн. Тэр 3 адуу хийлцэж байхдаа л дундуур нь гэр лүү орж гараад архи уугаад байсан. Харин Нанжид болохоор адуу унагаалцаж өгчхөөд дундаас нь намайг явахаас өмнө явсан. Намайг анх ирэхэд л ахын гэр дотор ширээний доор 2 архины шил байсан болохоор би ахыг уучихсан байгаа юм байна даа гэж бодож байсан. Яг хэзээ нь хэнтэйгээ ямар архи уусныг бол мэдэхгүй байна. Би архи аваачиж өгөөгүй, явахдаа өөрийнх нь хэлсэн дэлгүүрийн гэр Доржханд гэсэн данс руу 20000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгтэл өнөөдөр өглөө буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө 09-10 цагийн орчимд юм болов уу над руу миний төрсөн дүү Ш.Б Ш.Б утсаар ярьсан, Дараагаар нь том эгч Ундрах над руу утсаар яриад ахыг гэртээ нас барсан байна гэж хэлсэн. Манай адууг гаргаж байх хугацаанд бол талийгаач болон тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаж муудалцсан асуудал 4 огт байхгүй. Бүгд зүгээр л хоорондоо юм яриад адуу гаргацгаасан. Харин бага зэрэг архи уусан байсан. Талийгаач ах н.Намжил 2 бол насаар чацуу нэг төгсөлтийн 2 багаасаа нэгнийгээ мэднэ. Хар Мөнхөө бол насаар дүү боловч нэг доор зэргэлдээ гудамжинд өссөн, дандаа л манай ахын гэрээр орж гараад явж байдаг. Бат-Эрдэнэ бас насаар нэлээн дүү ч гэсэн бас л ахын гэрээр орж гараад явж байдаг залуу байгаа юм. Манай талийгаач ах маань ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Ер нь бол эмнэлэгт ч гэсэн хэвтэж байгаагүй. Бие сайтай хүн байсан. Талийгаач ах маань ер нь бол архи уучихдаг байсан. Ганцаараа амьдардаг болохоор хүмүүс орж гараад хамт уугаад байдаг юм шиг байна лээ. Би тэр болгон хамт байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна.Болсон асуудлыг үнэн зөвөөр шийдэж буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийн хүсэж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 11-12 тал/,
-Гэрч Ц.Ш.Брын “...2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө хөдөө адуу руугаа явах гээд авга ах н.Даваадоржийг сумын төвөөр хайж байгаад нийлээд байдаг болохоор ХШ.Бгын гэрт байж магадгүй гэж бодоод өглөө 08 цаг 40 минутын орчимд Гандангийн гудамжинд байдаг ХШ.Бга ахын байшинд ороход гэрт нь хүн байхгүй, өрөө хоймор хэсэгтээ толгой нь цонх руугаа харсан байдалтай, нүүр нь нэлэнхүүдээ цус болчихсон, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би дуудахад хөдлөхгүй хариу өгөхгүй болохоор ороогүй, үүднээс нь буцаад шууд сумын хэсгийн цагдаа дээр ирж мэдэгдээд дараагаар нь сумын эмнэлэг рүү орж мэдэгдээд дагуулж очоод үзүүлсэн. Намайг талийгаач ХШ.Бга ахын гэрт очиход тэнд ямар ч хүнгүй байсан. Байшингийнх нь хаалга хаалттай дотор гадна талаасаа цоожгүй, татахад шууд онгойж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17 тал/,
-Гэрч Х.Одончимэгийн “...өглөө 09 цаг 50 минутын орчимд манай сумын иргэн Ц.Ш.Бр эмнэлэг дээр ирээд тэнд хүн цус нөжиндөө баригдчихсан гэртээ хэвтэж байна, дуудлагын эмч нь хэн бэ, хаана дуудлага өгөх вэ гээд ороод ирсэн. Тэгээд би жижүүр эмч байна гэж хэлээд Ц.Ш.Бртай хамт бас сумын хэсгийн цагдаатай хамт Асгат 2 дугаар баг, Гандангийн 113 тоотод ХШ.Бгын гэрт очиход ХШ.Бга нь байшингийнхаа хойд өрөөнийхөө гол хэсэгт газраар нүүр хэсэг дээшээ харсан, нэлэнхүүдээ нүүр, гар, цээж хэсгээрээ цус болсон, баруун гараа цээж хэсгээрээ зүүн эгэм дээрхээ тавьсан байдалтай нас барсан байсан. Үзэхэд ХШ.Бгын амин үзүүлэлт байхгүй, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, цогцос хөшилт бүрэн явагдчихсан байсан тул анхан шатны тусламж үзүүлээгүй, нас барсан гэдгийг хэлээд явсан. Тэнд сумын цагдаа үлдсэн...” 1-р хх-ийн 19 тал/,
-Гэрч Д.Ш.Бын “...Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны над руу Ш.Бийн төрсөн дүү Ш.Бат-Өлзий над руу 10 цаг 12 минутад яриад та хаана байна, Ш.Б ахын гэрээр нэг очоодхооч, цаадах чинь хэрэг төвөгт холбогдчихсон юм шиг байна, та гэрээр нь нэг очоодхооч гэхээр нь би гэрт нь явж очиход Ш.Бийн гэрт хүн байхгүй гэрийнх нь хаалга үүд онгорхой байхаар нь орж гал түлчхээд буцаад гараад явсан. Намайг гэрт нь орж гал түлэх гэж байхад гэрийнх нь үүдэнд сумын цагдаатай таарахад Ш.Бийг хайгаад явж байсан. Намайг хаана байгааг нь мэдэх үү, холбоо баривал хэлээрэй гэсэн. Гэтэл над руу 11 цаг 49 минутад Ш.Б өөрөө өөрийнхөө 91401929 дугаарын гар утаснаас залгахаар нь би чи хаана байгаа юм бэ гэхэд би гэртээ байна гэсэн. Тэгэхээр нь би гэртээ ороод байж бай би сая гал түлчихсэн, цагдаа нар чамайг хайгаад байна, ХШ.Бга ах та 2 хамт архи уусан юм уу, ХШ.Бга ах нас барчихсан гэж байна, очиж учраа олооч гэхэд шууд миний утсыг таслаад хаячихсан. Тэрнээс хойш дахиж яриагүй, уулзаагүй. Би ХШ.Бга нас барсныг Ш.Бийн төрсөн дүү Ш.Бат-Өлзийгөөс сонсож мэдсэн…, ...Надтай амьдарч байхад архи их уудаг, агсам тавьдаг болоод салсан. Бид 2 салаад 8 жил болж байна. Архи уухаараа араншин муутай, эрүүлдээ болохоор гайгүй зантай. Бид 2 хүүхдээрээ л холбогдож хааяа над руу залгаад хүүхэдтэйгээ ярьдаг. Мөн манай бага хүүхэд болохоор зундаа очиж аавынхаа морийг унадаг, хүүхдээрээ морь унуулдаг болохоор бас тэрүүгээр холбогдож ярьдаг…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25 тал/,
-Гэрч Х.Бат-Эрдэнийн “...Тэгж хар н.Мөнхөө болон талийгаач 2 мах чанах чанахгүй гэж ярьж байгаад ХШ.Бга ах мах чанана гээд хутга авсан хар Мөнхөө хутгыг нь авах гээд тэр 2 ноцолдож байгаад ХШ.Бга ах хойшоо хөл алдаад унасан, тэгээд ухасхийгээд босоод ирэх хооронд н.Мөнхөө ХШ.Бга ахын зүүн эгэм хэсэг рүү хатгачих шиг болсон. Тухайн хэсгээс нь цус гарсан бөгөөд яах уу гэхэд ХШ.Бга ах зүгээр ээ гэж хэлээд босож ирээд сууж байсан. Тэгээд манай гэр ойрхон байдаг болохоор би гүйгээд гэр рүү очиход дүү н.Гарьд сэрүүн унтаагүй байсан. Харин н.Билгүүнээ унтаж байхаар нь би н.Гарьд аа ахын дүү нэгж байна уу, эмнэлэг дуудаадхаач, эмнэлгийн дугаар мэдэх үү гэхэд мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь н.Отгоо эгч рүүгээ залгаадах гэхэд н.Гарьд залгаад утсаа өгсөн. Би н.Отгончимэг эгчээс эмнэлгийн дугаар мэдэх үү гэхэд мэдэхгүй, яасан бэ гэхээр нь би хар н.Мөнхөө ХШ.Бга ахыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд л утсаа таслаад би тэндээ унтсан..., ...Би тухайн үед эмнэлэг рүү ярих гэсэн боловч дугаарыг нь олоогүй, цагдаад хандах талаар бодоогүй. Намайг ХШ.Бга ахын гэрээс гарахад ХШ.Бга ах н.Мөнхөө ахтай юм яриад суугаад үлдсэн. Би зүгээр байх гэж бодод л үлдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 тал/,
-Гэрч Б.Ганболдын ”...2022 оны 12 сарын 8-ны өдөр Угтаалцайдам сумын төвөөс дэлгүүрээс хүнсний зүйл авах, мотоциклдоо бензин авах зорилгоор ганцаараа өдөр 14 цагийн орчим ирсэн ба Угтаалцайдам сумын төвд төрсөн дүү н.Гантөмөрийн гэрт ороход хар мөнхөө гэж хочилж дууддаг Ш.Б байж байсан ба манай дүү н.Гантөмөрийн хамт 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи хувааж уугаад сууж байхаар нь би тэр архинаас нь хувааж уугаад юм ярьж байхад хар н.Мөнхөө надад хэлэхдээ Бааваа хочит ХШ.Бга гэртээ нас барсан байна гэнэ яаж очих уу гэхээр нь яасан юм гэхэд зүрхний клап нь хаагдсан юм шиг байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь чи тэгвэл дэлгүүр болгонд зулын шар тос байгаа 2 сав шар тос аваад 1 сав сүү аваад гэрт нь очихгүй юу гэж хэлсэн. Тэгээд н.Гантөмөрийн гэрт 1 шил архи хувааж уугаад 20-30 минут болоод би гараад явахад Ш.Б намайг дагаж гараад ах танд ганц шил архи байна уу гэхээр нь байхгүй, би мөнгө муутай явж байна гээд бид хоёр салаад явсан бөгөөд Ш.Б бид 2 дахин уулзаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-32 тал/,
-Гэрч Л.Нанжидийн “...2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би талийгаач ХШ.Бгатай хам хөдөөнөөс адуу авч ирээд хашаанд нь уясан байсан. Тухайн адууг талийгаач надад хэлэхдээ манай дүү Ш.Бар авч байгаа юм орой ирнэ ирэхээр нь хамт гаргалцаад өгөөрэй гэсэн. Тэгээд орой 20 цагийн үед санагдаж байна. Талийгаачийн төрсөн дүү Улаанбаатар хотод амьдардаг Ш.Бар эхнэрийн хамт ирсэн бөгөөд тухайн адууг би Ш.Бар, манай сумын н.Бат-Эрдэнэ гээд залуу бид 4 нийлж байгаад унагаж амийг нь гаргасан. Тэгээд адуугаа өвчиж байгаад би дундаас нь харилаа гээд яваад өгсөн. Тэр үед бас надтай хамт зөрөөд гаднаас манай сумын хар Мөнхөө буюу Ш.Б ирсэн. Тэгээд Ш.Бар хар Мөнхөө, н.Бат-Эрдэнэ, талийгаач ХШ.Бга нар үлдсэн. Би тэндээсээ шууд харьсан. Харин маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө гэрээсээ гараад явж байхад манай сумын н.Түмээ гээд залуу та хаа хүрч байгаа юм н.Даваадорж ахыг харсан уу гэхээр нь би хараагүй ээ, би айлаас сахлын машин авах гээд явж байна гэж хэлсэн бөгөөд н.Түмээ ахыгаа хайгаад ХШ.Бгын гэр лүү явлаа гэж хэлсэн. Тэгснээ удалгүй дахиад сумын цагдаатай ирсэн бөгөөд намайг сумын цагдаа чи урд өдөр ХШ.Бгатай хамт архи уусан юм уу гэсэн, би тийм гэж хэлсэн. Тэгээд намайг гарахад талийгаач ХШ.Бгатай хамт түүний дүү Ш.Бар бас хар Мөнхөө буюу Ш.Б, бас н.Бат-Эрдэнэ нар үлдсэн гэж хэлсэн. Намайг тэнд байж байгаад явахад хоорондоо маргалдаж муудалцсан хүн байгаагүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/,
-Шүүгдэгч Ш.Бийн сэжигтнээр өгсөн “...Миний бие уржигдар буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өглөө босоод байж байхад над руу 10 цагийн орчимд манай сумын н.Нанжид ах над руу утсаар яриад хаана байна гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгтэл н.Нанжид ах хамт ХШ.Бга ахын гарт очъё гэж хэлсэн. Тэгээд н.Нанжид ах бид 2 манай гэрт уулзаад хамт ХШ.Бга ахын гэрт очиж ганц юм уухаар болоод хамт алхаж байгаад н.Нанжид ах дэлгүүр лүү яваад би чигээрээ талийгаач ХШ.Бга ахын гэрт очсон. ХШ.Бга ахын гэрт очиход ХШ.Бга ах гэртээ ганцаараа байсан бөгөөд ороод сууж байхад удалгүй н.Нанжид ах гаднаас ганц шил Хараа нэртэй архи аваад ороод ирсэн. Улмаар бид 3 тухайн архиа хувааж уугаад сууж байхад сумын танил н.Мөнхбат гээд ХШ.Бга ахын ангийн ах ороод ирсэн. Тэгээд тухайн архийг бид 4 хувааж уусан бөгөөд тэр үед ширээн дээр тавагтай мах байсан. Тэрнийг идэж байсан хутгыг ХШ.Бга ах өөрөө бариад миний гэдэс рүү хатгачихсан. Ер нь л ХШ.Бга ах архи уугаад хутга шөвөг барихаараа хүн амьтан хатгачих гээд их төвөгтэй хэцүү байдаг. Тэгээд би за за явья гэж хэлээд н.Нанжид ах бид 2 гарч яваад тэднийд н.Мөнхбат ах тэр 2 үлдсэн. Н.Нанжид ах бид 2 замаараа дэлгүүр ороод ганц юм аваад манайх руу очоод тухайн архиа уугаад н.Нанжид ах унтсан. Би тэр хооронд адуу малаа услаад ойр зуурын ажил төрлөө хийгээд байж байсан. Тэгээд оройхон 21 цагийн орчимд юм болов уу би дэлгүүр орж ганц юм авчхаад тэрнийгээ замдаа уугаад буцаад явж байхад ХШ.Бга ахын хашаан дотор машины гэрэл асчихсан, дөхөөд очиход хашаан дотор машин нормалдчихсан гэрэл тусгаад адуу гаргаж байсан. Тэгээд би яваад ороход ХШ.Бга ахын төрсөн дүү Ш.Бар эхнэртэйгээ Улаанбаатар хотоос ирчихсэн тэд нар адуу гаргаж байсан. Тэнд н.Бат-Эрдэнэ хамт адуу янзлаад байж байгаад хөлдлөө гэхээр нь би хутгыг нь аваад адууг нь хамт гаргаж махыг нь эвдэлцэж өгөөд махыг нь машинд нь хийлцэж өгөөд явуулсан. Тэгээд тэнд н.Батаа буюу н.Бат-Эрдэнэ, ХШ.Бга ах бид 3 үлдсэн бөгөөд бид 3 адуунаас үлдсэн гэдэс дотор, зарим мах энэ тэрийг нь гаднаас гэрт оруулаад Ш.Бар ахын өгсөн 0.5 литрийн Хараа нэртэй архийг задлаад байж байгаад ХШ.Бга ах мах чанана гэхээр нь би ХШ.Бга ахаа мах чанаж яах гээд байгаа юм бэ гэхэд мах чанана гээд хутга бариад мах руу ойртохоор нь хутга авахаараа дүрчих гээд байдаг хүн юм чинь гэж бодоод би хутгыг нь гарнаас нь салгаж авах гээд булаацалдаж байгаад өнхрөөд ойчиход санамсаргүйгээр зүүн эгэмрүү нь нэг удаа хутгалчихсан. Тэр үед хажууд н.Бат-Эрдэнэ байсан. Тэрний дараа зүүн эгэмнээс нь их цус гараад байхаар нь ах аа боох юм уу гэхэд боохгүй гэсэн. Тэгтэл нэг мэдэхэд н.Бат-Эрдэнэ тэр хооронд явчихсан, ХШ.Бга ах бид 2 хоёулхнаа үлдчихсэн байсан. Би тэгж байгаад гараад удалгүй харьсан. Учир нь Баттулга ах надтай хэрүүл уруул хийх гээд янз бүр болоод байхаар нь би харилаа гээд яваад өгсөн..., ... Би архи уусан байсан боловч өөрийнхөө үйлдлийг ухамсарлах хэмжээний ухаан санаатай байсан…, ...ХШ.Бга ах бид 2 зүгээр л нэг нутгийн танил хүмүүс байгаа юм. Хааяа аа нэг хамт архи хуваагаад уучихдаг. Бид 2-н хооронд өш хонзон, өр авлагатай асуудал байхгүй, эрүүлдээ бол хоорондоо маргалдаж байгаагүй, согтуу архи уухаараа л хоорондоо маргалдчихдаг юм. Гэхдээ тэглээ гээд нэгэндээ ямар нэгэн муу юм санадаггүй, нэгнийхээ гэрээр орж гараад явж байдаг. Энэ асуудлаас 1 сар орчмын өмнө юм болов уу бид 2 бас архи ууж байгаад намайг хужаагийн шээс гээд бас миний шилэн хүзүү рүү 2-3 удаа алгадаад авахаар нь би тухайн үед гартаа баригдсан 2 ширхэг эмээлийн дөрөөгөөр буцаагаад нэг цохьчихсон чинь толгойг нь хагалчихсан. Тэгээд тухайн үедээ би уучлалт гуйгаад бид 2 учраа олоод цагдаа шүүх гэж яваагүй болно. Өөрөөр бол ганц нэг ам зөрж байсан боловч сүүдтэй зодоон цохион болж байгаагүй…, ...Би талийгаач ХШ.Бгын зүүн эгэм хэсэг рүү 1 удаа хутгалсан. Би хутгыг булааж авах гэж ноцолдож байгаад давхраараа ойчиж унахдаа хутгалчихсан. Тухайн хутга нь бор өнгийн модон иштэй, шинэвтэр хутга байсан. Тэр хутгыг үүд хэсэгт байдаг ширээний тэр хавьд үлдээгээд гарсан. Би хутгалчхаад хутгыг арчиж цэвэрлээгүй. Тухайн үед ойролцоогоор 22 цаг өнгөрч байсан болов уу гэж бодож байна. Ш.Бар яваад нэг их удаагүй л ийм асуудал болчихсон…, ...Би ХШ.Бга ахыг хутгалсны дараагаар ахаа цус нөжийг нь яах юм бэ гэхэд яахын юм бэ, зүгээр ээ гэсэн. Тэгээд зүүн эгэм дээр нь арчуур тавиад өгсөн. Би ХШ.Бга ахыг арай ч үхчихнэ гэж бодоогүй. Зүгээр л байх гэж болсон. Намайг гэрээс гараад явахад зүгээр үүдний оронд дээрээ суугаад үлдсэн…, ...Би энэ талаараа хэн нэгэн хүнд хэлээгүй. Харин өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны өглөө манай салсан эхнэр н.Ш.Б над руу утсаар яриад чамайг цагдаа нар хайгаад байна, ХШ.Бга ах нас барчихсан гэж байна, чи очооч гэж хэлсэн. Тэр үед би бас халамцуу явж байсан бөгөөд цагдаа дээр очъё доо гэж бодоод гудамжаар явж байхад замд сумын Лу Ганбаа буюу Ганбат ах таарахаар нь Ганбаа ахад л харин дүү нь өчигдөр орой ХШ.Бга ахын гарнаас хутга авах гэж ноцолдож байгаад унахдаа зүүн эгэм рүү нь хутгалчихсан юм аа, тэгсэн нас барчихсан гэнэ ээ гэж хэлэхэд н.Ганбаа ах чи одоо агаан дүү тийм асуудал болсон юм бол очиж учраа олооч гэсэн. Тэгээд би талийгаач ХШ.Бгын гэр лүү алхаж явахад замд сумын цагдаа нар таараад ирсэн. Тэр үед би өглөө нь уусан архи гараагүй нэлээд согтуу байсан..., ...Би 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яг л энэ хувцастайгаа явж байсан. (дээгүүрээ бор өнгийн цэрэг өвлийн куртик, дотуураа зүүн энгэр хэсэгтээ Оюу Толгой гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн цахилгаантай энгэртэй ноосон цамц, түүний дотуур ногоон өнгийн цахилгаантай энгэртэй нимгэн ноосон цамц, түүний дотуур хар өнгийн зааны зурагтай фудволктой, доогуураа ноосон өмдтэй, мөн бор өнгийн урт түрийтэй гуталтай байна…, ...2022 оны 12 дугаар сарын өглөө буюу тухайн хэрэг гардгийн өглөө нь талийгаач ХШ.Бга ах намайг хутгаар гэдэс рүү хатгасан болохоор тэр хэсэг бага зэрэг хөндүүрлэж байна. Миний гэдэсний зүүн хэсэг рүү нэг удаа хатгасан бөгөөд бага зэрэг орсон, өмсөж байсан хар фудволк болон, ногоон өнгийн цахилгаантай цамц тэр хэсгээрээ цоорчихсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-44 тал/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 244 дугаартай “...ХШ.Бгын биед эгэмний артер, венийн судасны тасралт, цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, дотуур цус алдалт, биед шарх гэмтэл тогтогдлоо....гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл,...талийгаач ХШ.Бга нь цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас зүүн артер, венийн судас тасарч цус алдаж нас баржээ. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна.” гэсэн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 62-72 тал/,
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай “...Ш.Бийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ш.Бийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “Хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-75 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №161 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутган дээр цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутган дээрээс илэрсэн цус нь В (III) бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 84-86 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Барын “...Би цаашид 31.016.860 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Учир нь НӨАТ-ын баримттай 4.875.230 төгрөг, падааны баримттай 11.896.130 төгрөг, баримтгүй гарсан 14.245.500 төгрөг бөгөөд нийтдээ 31.016.060 төгрөг болж байгаа юм. Миний төрсөн ах талийгаач ХШ.Бга болон одоо хэрэгт холбогдоод байгаа Ш.Б нар нь бол багаасаа нэгнийгээ мэднэ. Нэгнийхээрээ орж гараад явж байдаг хүмүүс байгаа юм. Энэ хоёр байнга л хамт архи уудаг, салдаггүй 2 хүн байгаа юм. Манай ах ч гэсэн өөрөө бас их хорон үгтэй ширүүн, шударга хүн байсан. Тэгээд ер нь бол ганц хар мөнхөө буюу Ш.Б ч гэлтгүй, манай сумын ганц бие залуучууд архи уудаг нөхдүүд манай ахын гэрээр бол байнгын орж гараад явдаг байсан. Би анх ахыгаа алдаж байсны бодвол одоо сэтгэл санаа бас арай гайгүй болж байна. Сая өнгөрсөн цагаан сараар л жоохон эвгүй байдаг юм байна. Ш.Б бол манай ахыг санаатайгаар зорьж очиж алсан гэж бодохгүй байгаа юм. Гэхдээ тэр хоёр архи ууж байгаад л ийм юм болчихсон байх гэж бодож байна. Архи ер нь тэгээд эцсийн эцэст ийм л юманд хүргэж байгаа юм. Би бол одоо Ш.Бийг энэ үйлдлээсээ ухаарч, ухамсарлаасай гэж бодож байна. Би өөртэй нь ч уулзаад чи одоо архи ууснаас болж уураа барьж сурах хэрэгтэй, хэдэн секундийн уур бухимдлаас болж ямар үр дүнд хүрч байгаа гэдгээ ойлгож байгаа юу гэдгийг л хэллээ. Бид нар багаасаа нэг нутагт өссөн болохоор ах, дүү, аав, ээж гээд бүгд нэгний сайн таньж мэднэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 432 дугаартай “... Талийгаач ХШ.Бга-н цогцост цусанд 7.1 промилл спиртийн агууламж илэрсэн байх ба согтолтын хүнд зэрэгт хамаарах ба үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн нойр булчирхайн сүүл хэсэгт цус харвалттай байх ба энэ нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цус харвалт нь спиртийн зүйл их хэмжээгээр хэрэглэх, мөн нойр булчирхайн үрэвсэл өвчний үед үүснэ. Талийгаач ХШ.Бга нь цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судасны тасрал, цээжний хөндий дахь цус алдалт /400мл/-н улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 225-228 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн №31 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд болон Ш.Б, Х.Бат-Эрдэнэ нарын 2 хуудас гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Гарын мөр нь MN003410006357 дугаараар бүртгэгдсэн Лхагвасүрэн овогтой Нанжидын зүүн гарын дунд хурууны өндөгний дардастай ерөнхий болон дараах хувийн шинж тэмдгүүдээрээ тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 233-235 тал/ зэрэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Ш.Б тоотод ХШ.Бгатай маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нь нэг удаа хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийснийн улмаас хүн нас барсан байдаг, гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ш.Б нь 2022 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Ш.Б тоотод амь хохирогч ХШ.Бгатай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа маргалдаж, улмаар зүүн эгэм хэсэг рүү нь нэг удаа хутгалсны улмаас “ цээжний хөндий рүү нэвтэрч эгэмний артер, венийн судас тасарч цус алдаж нас барсан “ болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагчаар өгсөн шүүгдэгч Ш.Бийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ш.Б нь амь хохирогч ХШ.Бгатай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас маргалдаж, маргаанаа эв зүйгээр шийдвэрлэж чадалгүй, өөрийн идэвхтэй үйлдлээр амь хохирогчийн биед халдаж амь насыг нь хохироосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Түүнчлэн, шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Д.Оюун шүүгдэгч Ш.Бийг “гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт нь шүүх бүрэлдэхүүний хууль зүйн дүгнэлттэй нийцэж байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл нь: “Шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ял оногдуулах саналтай байна. Түүний эдлэх ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, 854 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох, Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг устгуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь: “Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж байна. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хоромхон зуур болоод өнгөрөх асуудал. Ингэж ярих үндэслэлгүй байна. Хохирогч талаас ганц ч удаа уучлалт гуйж байгаагүй. Учруулсан хохирлын хувьд маргахгүй байгаа. Оршуулгын зардлыг төлсөн. Улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг сонслоо. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаагүй, гэмшиж байгаа, зүйлчлэл дээр маргахгүй. 8-15 жилийн хорих ял оногдуулах санкцтай байдаг. Тухайн үед хэрүүл маргаан, зодоон болсон зүйл байдаггүй. Бат-Эрдэнийн мэдүүлгээс хардаг. Нэгнийхээ амь насыг бүрэлгэх зорилго байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач хүнд гэмтэл авсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хамгийн доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Ш.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн цагдан хоригдсон 854 /найман зуун тавин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг эдлүүлэхдээ шүүгдэгч Ш.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг, шүүх хүнлэг энэрэнгүй байх, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Учир нь шүүгдэгч Ш.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирч, нөхөж баршгүй хүнд хор уршиг учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан сэдэлт санаа зорилго, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг үндэслэл болгосон болно.
Шүүгдэгч Ш.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч ХШ.Бгын амь нас хохирсон бөгөөд гэм хорын хохиролд 31.016.860 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Ш.Б нь 32.000.000 төгрөг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн авсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг /2-р хх-ийн 68 тал/, хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 48, 51-57 тал/ зэргээр тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Бөөс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртка 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал өнгийн дотуур өмд 1 ширхгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, иргэний бичиг баримт ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бийн цагдан хоригдсон нийт 854 /найман зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, бор өнгийн куртка 1 ширхэг, улбар шар өнгийн цамц 1 ширхэг, хар ногоон өнгийн цамц 1 ширхэг, хар футболк 1 ширхэг, хар хөх өмд 1 ширхэг, хар саарал дотуур өмд 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн 2234000000576 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Бөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН