| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0141/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
2025 04 23 2025/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч, хохирогч Т.Э, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Э нарт холбогдох эрүүгийн 2434002250132 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны удирдлага мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
-Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар 08-ны өприйн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,
-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн
гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар үндсэн ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б.Б /РД: /.
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.Э /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Б.Б баг “Өлийн ар” гэх нэртэй газар “Яаж явсан юм. Юу хуцаад байгаа гөлөг вэ” гэх шалтгааны улмаас хохирогч Т.Этай харилцан маргалдаж, ноцолдож, зодолдож “зүүн гарын 4-р хуруу, хамар ясны хугарал, уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн доод зовхи, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, зүүн гарын ядам хуруу, баруун гарын чигчий хураа, хамарны зөөлөн эдийн няцрал, зүүн доод 4-р шүдний сулрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Б.Б баг “Өлийн ар” гэх нэртэй газар “Яаж явсан юм. Юу хуцаад байгаа гөлөг вэ” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Бтэй ноцолдож, зодолдож тархи доргилт, хамрын нуруу, зүүн хацарт, хүзүү, зүүн тохойн хонхорт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун эгэм, өвчүүнд цус хуралт, баруун хацар, нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч Т.Э нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч Б.Б нь: “ гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Т.Э нь: “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Б.Б, Т.Э нар нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Б.Б баг “Өлийн ар” гэх нэртэй газар “Яаж явсан юм. Юу хуцаад байгаа гөлөг вэ” гэх шалтгааны улмаас хохирогч Т.Этай харилцан маргалдаж, ноцолдож, зодолдож “зүүн гарын 4-р хуруу, хамар ясны хугарал, уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн доод зовхи, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, зүүн гарын ядам хуруу, баруун гарын чигчий хураа, хамарны зөөлөн эдийн няцрал, зүүн доод 4-р шүдний сулрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
Шүүгдэгч Т.Э нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цагийн үед Б.Б баг “Өлийн ар” гэх нэртэй газар “Яаж явсан юм. Юу хуцаад байгаа гөлөг вэ” гэх шалтгааны улмаас хохирогч Б.Бтэй ноцолдож, зодолдож тархи доргилт, хамрын нуруу, зүүн хацарт, хүзүү, зүүн тохойн хонхорт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун эгэм, өвчүүнд цус хуралт, баруун хацар, нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 тал/,
-Б.Бхохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-20, 22 тал/,
-Хохирогч Т.Эын мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,
-Хохирогч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 29 тал/
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
-Гэрч Э.Б мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,
-Гэрч Д.Д мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
-Гэрч Л.Г мэдүүлэг /хх-ийн 53-54 тал/,
-Гэрч Б.А мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,
-Гэрч Ц.Э мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
-Гэрч Б.Бо мэдүүлэг /хх-ийн 61 тал/,
-Гэрч М.М мэдүүлэг /хх-ийн 63 тал/,
-Шүүгдэгч Б.Бийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68, 70 тал/,
-Шүүгдэгч Т.Эын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 72- тал/,
-Хохирогч, сэжигтэн нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 78-80 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 222 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-90 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 99-100 тал/,
-“Гарьд гүрү” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 24/07/90 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 105-117 тал/,
-Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 142 тал/,
-Шүүгдэгч Т.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 149 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Б, Т.Э нар нь 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 203-204 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 203-204 тал/-ыг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 61 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 207-208, 211-212 тал/ 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагч нарт танилцуулж, яллагдагч Б.Б, Т.Э нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б, Т.Э нарт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч Б.Б, Т.Э нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б, Т.Э нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Б, Т.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.Бийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Т.Эын биед “зүүн гарын 4-р хуруу, хамар ясны хугарал, уруулын дотор салстад өнгөц шарх, зүүн доод зовхи, баруун өвдөг, хэвлийд цус хуралт, зүүн гарын ядам хуруу, баруун гарын чигчий хураа, хамарны зөөлөн эдийн няцрал, зүүн доод 4-р шүдний сулрал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Т.Эын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Бийн биед “тархи доргилт, хамрын нуруу, зүүн хацарт, хүзүү, зүүн тохойн хонхорт зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун эгэм, өвчүүнд цус хуралт, баруун хацар, нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол тус тус учирчээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б нь хохирогч Т.Эт 2.000.000 төгрөг, шүүгдэгч Т.Э нь хохирогч Б.Бд 500.000 төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б нь шүүгдэгч Т.Эаас, хохирогч Т.Э нь шүүгдэгч Б.Бээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Э, Б.Б нараас гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Б.Бийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 196.380 төгрөгийг шүүгдэгч Т.Эаас, хохирогч Т.Эын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 38.674 төгрөгийг шүүгдэгч Б.Бээс тус тус гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
Эрүүгийн 2434002250132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч Т.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол” санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 4 /дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг шүүхээс тогтоосон Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын, шүүгдэгч Т.Эт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс 38.674 төгрөгийг, шүүгдэгч Т.Эаас 196.380 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
8. Эрүүгийн 2434002250132 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Б, Т.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын
яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Т.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА