Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2022/00110

 
 

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 154/ШШ2022/00110

Булган сум

 

*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******оосгон уул ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвд холбогдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 21.309,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.*******унгалаг /онлайн/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

*******ОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төв /захирал Н.*******унгалаг/ нь *******оосгон Уул ХХК-тай Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулж Ховд аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан тарифын дагуу 1м3 зарцуулах дулааны хөлсийг 1595 /НӨА******* орсон үнэ/ төгрөгөөр, гэрээнд заасан м3 тооцож сар бүр хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч дээрх төрийн байгууллага нь гэрээний үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс өр үүсгэж, 2019 онд 20655250 төгрөг төлөхөөс 41707507 төгрөг төлж, 16484500 төгрөг төлөөгүй, 2020 онд 21,101,850 төгрөг төлөхөөс 19,934,945 төгрөг төлж, 1,706,905 төгрөг төлөөгүй, 2020 онд 20655250 төгрөг төлөхөөс 18,206000 төгрөг төлж 2.449.250 төгрөг төлөөгүй, 2021 онд 20655250 төгрөг төлөхөөс 18.206.000 төгрөг төлж 2.375.750 төгрөг төлөөгүй буюу манай компанид үлдэгдэл төлбөрийн авлага үүсгэж нийт 21.309.500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвөөс тухайн гэрээний 4 дүгээр бүлгийн 8-10 дахь хэсэгт зааснаар дутуу халаалтын хөлсний үлдэгдэл төлбөр болох 21.309.500 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч *******оосгон уул ХХК нь Ховд аймгийн Алтай суманд дулааны эрчим хүчээр хангаж ажилладаг ба *******оосгон уул ХХК болон Алтай сумын*******рүүл мэндийн төв нь 2019, 2020, 2021 онд гэрээ байгуулан ажилласан. Алтай сумын*******рүүл мэндийн төв нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас жил бүр авлага үүсгэж нийт төлбөр нь 21.309.500 төгрөг болсон тул гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.*******унгалаг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:*******рүүл мэндийн төв нь *******оосгон уул XXК-тай 2019 оноос эхлэн дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа. *******анай төв нь төсөвт тусгагдсан дулааны зардлыг тогтмол, хугацаанд нь төлж байсан хэдий ч төсөвт тусгагдсан санхүүжилтээс илүү гарсан зардлуудыг төлж чадахгүй байна.

Энэ тухай асуудлыг аймаг, сумын И*******Х, шат шатны Засаг дарга, Ховд аймгийн санхүү төрийн сангийн хэлтэс, хяналт шалгалтаар ирсэн бие бүрэлдэхүүнд удаа дараа танилцуулан шийдүүлэх талаар анхаарч ажилласан боловч олигтой шийдсэн хариу тайлбар ирж байгаагүй болно.

Иймд миний зүгээс *******оосгон уул" ХХК-д энэхүү нэхэмжилсэн мөнгийг төлөх ёстой хэдий ч, байгууллагын төсөвт тусгагдаж ирээгүй мөнгийг олж төлж барагдуулах асуудлыг миний бие хүлээх боломжгүй.Харин төсвийн тодотголоор шийдвэрлэж өгвөл төлөх боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******оосгон уул ХХК нь хариуцагч Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвд холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрт 21.309.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч нь төсөвт тусгагдсан санхүүжилтээс илүү гарсан дулааны зардлыг төлөх боломжгүй гэж маргасан.

*******оосгон уул ХХК болон Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвийн хооронд Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээнд зохигчид маргаагүй тул уг гэрээг талууд чөлөөтэй, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан байна гэж үзлээ.

*******алуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлж үзвэл нэг талаас худалдагч тал нь гэрээнд заасан дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *******оосгон уул ХХК нь хариуцагч Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвөөс дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 21.309.500 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний 3.15-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, 4.7-д Хангагч нь төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-нд өгөх ба хэрэглэгч нэхэмжлэл авсан тухайн сар дотроо төлбөрөө бүрэн барагдуулах үүрэгтэй, 4.10-д*******рчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тариф албан байгууллагад 1м3 ийн НӨА******* ороогүй үнэ 1450 төгрөг ба*******рүүл мэндийн төвийн сарын төлбөр 2.950.750 төгрөг /НӨА******* орсон/ болно гэжээ.

Дээрх заалтаас үзэхэд хангагч буюу *******оосгон уул ХХК нь дулаан нийлүүлэх, хэрэглэгч буюу Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төв нь хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба төлөгч байгууллага болох Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төв нь 2019, 2020, 2021 онд гэрээ байгуулан ажилласан. Алтай сумын*******рүүл мэндийн төв нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас жил бүр авлага үүсгэж нийт төлбөр нь 21.309.500 төгрөг төлөөгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч тал дулааны эрчим хүчийг хэрэглэсэн талаар болон дулааны эрчим хүчний үндсэн төлбөр тооцооны хувьд маргаагүй бөгөөд харин тухайн жилийн төсөвт тусгагдсан санхүүжилтээс хэрэглэсэн дулааны зардал илүү гарсан, нэмэгдсэн нөхцөл байдлыг хэрэглэгч тал мэдсэн атал гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй нь дулааны зардал нэмэгдсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Иймд дулааны эрчим хүчээр хангагч *******оосгон уул ХХК нь дээрх гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн байх бөгөөд хэрэглэгч Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн

төв нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж төлбөрөө төлөх үүрэгтэй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвөөс 264498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******оосгон уул ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвөөс 21.309.500 /хорин нэгэн сая гурван зуун есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******оосгон уул ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Алтай сумын*******рүүл мэндийн төвөөс 264498 /хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун ерөн найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******оосгон уул ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн*******рүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ