Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2022/00112

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 154/ШШ2022/00112

Булган сум

 

 

*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 дугаар хороо нарны 23, 701 тоот *******ирай Кэнсэцү ХХК- ний нэхэмжлэлтэй ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух*******эвэгт овогт Баатарсүрэнгийн Хосбаяр,

Хариуцагч: Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвийн дарга Ууганбаярт холбогдох дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,656,142/ Арван сая зургаан зуун тавин зургаан мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ирай Кэнсэцү ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төв /дарга Б.Ууганбаяр/ нь *******ирай Кэнсэцү ХХК-тай Дулааны эрчим хүчээр хангах , хэрэглэх тухай гэрээ байгуулж Ховд аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2019 оны 07 сарын 22-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан тарифын дагуу 1м3 зарцуулах дулааны хөлсийг 1595 /НӨАТ орсон үнэ/ төгрөгөөр, гэрээнд заасан м3 тооцож сар бүр хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрийг төлөхөөр тохиролцсон боловч дээрх төрийн байгууллага нь гэрээний үүргээ тухайн цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс өр үүсгэж, 2021 онд 2474,8 м3 талбайд дулааны эрчим хүч хэрэглэсэн бөгөөд үүний төлбөрт 27,631,142 төгрөг төлөхөөс 16,975,000 төгрөг төлж, 10,656,142 төгрөг төлөлгүй манай компанид үлдэгдэл төлбөрийн авлага үүсгэсэн.

Иймд Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвөөс тухайн гэрээний 4 дүгээр бүлгийн 8-10 зааснаар дутуу халаалтын хөлсний үлдэгдэл төлбөр болох 10,656,142 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хосбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагчаас эвлэрэн хэлэлцэх боломжтой гэвэл эвлэрэх боломжтой. 2021 онд гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар сар бүр төлбөрөө төлөхөөр гэрээ байгуулсан.

Гэтэл Үенч сумын*******рүүл мэндийн төв нь 27631142 төгрөг төлөхөөс 16.975.000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 10.656.142 төгрөгийг төлөхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвийн дарга Б.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....*******анай төв нь *******ирай Кэнсэцү ХХК-тай гэрээ байгуулан дулаан авч хэрэглэсэн нь үнэн. *******анай байгууллага нь дулааны санхүүжилт 16.975.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 10.656.142 төгрөг нь төлөх санхүүжилтгүйн улмаас өр үүсээд явж байгаа. Аймгийн төрийн сангаас санхүүжилтийн асуудал шийдэгдвэл төлөхөд татгалзах зүйлгүй. Өнөөдрийн байдлаар дулааны зардал төлөх мөнгөгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ирай Кэнсэцү ХХК нь хариуцагч Үенч сумын*******рүүл мэндийн төвд холбогдуулан дулаан эрчим хүчний төлбөрт 10,656,142 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь манай байгууллага нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 10.656.142 төгрөгийг төлөх боломжгүй. 2021 онд төсөвт тусгагдсан мөнгөө бүрэн төлсөн боловч хэрэглэсэн дулаан эрчим хүчний төлбөр 10.656.142 төгрөг төлөгдөөгүй байгаа үүнийг төлөх санхүүжилт болон мөнгө байхгүй байх тул төлөх боломжгүй гэж маргасан.

Зохигчдын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан байх бөгөөд талууд энэхүү гэрээний талаар маргахгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлж үзвэл нэг талаас худалдагч тал нь гэрээнд заасан дулааны эрчим хүчийг худалдах, худалдан авагч тал үнэ төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгч *******ирай Кэнсэцү ХХК нь хариуцагч Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрийн үлдэгдэл 10,656,142 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Дулааны эрчим хүчээр хангах тухай, хэрэглэх тухай гэрээний 3.15-д хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй, 4.7-д Хангагч нь төлбөрийн нэхэмжлэлээ сар бүрийн 22-нд өгөх ба хэрэглэгч нэхэмжлэл авсан тухайн сар дотроо төлбөрөө бүрэн барагдуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

Дээрх заалтаас үзэхэд түгээгч буюу *******ирай Кэнсэцү ХХК нь дулаан нийлүүлэх, хэрэглэгч буюу Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төв нь хэрэглэсэн дулааны төлбөрөө төлөх үүргийг тус тус хүлээсэн байх ба үүрэг гүйцэтгэгч /хэрэглэгч/ хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч Ховд аймгийн Үенч сумын эрүүл мэндийн төвөөс дулаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 10,656,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ирай-Кэнсэцү ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвөөс 273,215 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ирай Кэнсэцү ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвөөс дулаан эрчим хүчний төлбөр 10,656,142 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ирай Кэнсэцү ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 273,215 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Үенч сумын*******рүүл мэндийн төвөөс 273,215 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ирай Кэнсэцү ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн*******рүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ