Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2022/00121

 
 

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2022/00121

Булган сум

 

Зохигч эвлэрснийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.*******нхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух Цэрэн овогт *******рдэнээгийн *******өнхцэцэг /РД: ПА 87081309/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн дарга Н.*******унгалагт холбогдох Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн даргын 2022 оны 03 сарын 01-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн амбулаторын сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******нхжаргал /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

*******ОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******.*******өнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 08 сарын 04-ны өдрийн Б/13 тоот тушаалаар Алтай сумын *******рүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар ажилд орсон.Улмаар Алтай сумын *******рүүл мэндийн төвийн даргын 2021 оны 02 сарын 01-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар амбулаторийн сувилагчаар томилогдон ажиллаж байсан. 2021 оны 02 сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан тасралтгүй 7 жил ажилласан.

Алтай сумын *******рүүл мэндийн төвийн дарга 2022 оны 03 сарын 01-ны өдөр Б/11 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэн *******рүүл мэндийн төвийн амбулаторийн сувилагч ажилтай *******.*******өнхцэцэг нь мэргэжил, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд өөрийн эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байгаа тул 2022 оны 03 сарын 01-ны өдрөөс эхлэн үүрэг ажлаас нь чөлөөлсүгэй гэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй.

Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3-ний өдрийн 33 дугаартай тогтоолд .....ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байх ёстой гэжээ.

Гэтэл намайг мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадвар, ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарч тогтоогоогүй байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдээгүй болно.

*******рүүл мэндийн төвийн амбулаторын сувилагчийн нэг сарын үндсэн цалин 658.271 төгрөг 2022 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговор, гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ.

Иймд Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн даргын 2022 оны 03 сарын 01-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, амбулаторын сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч: Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Н.*******унгалаг шүүхэд гаргасан тайлбартаа: 2022 оны 03 сарын 01-ны өдрөөс *******рүүл мэндийн төвийн сувилагч ажилтай *******.*******өнхцэцэгийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалтыг үндэслэн болно.

Гэвч нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч цаашид нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож ажилд нь эгүүлэн томилох буюу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна. *******өн 2022 оны 06 сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНД*******СЛ*******Х нь:

Нэхэмжлэгч *******.*******өнхцэцэг нь Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн даргын 2022 оны 03 сарын 01-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, амбулаторын сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрч байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. *******.*******өнхцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн эрхлэгч Н.*******унгалагт холбогдох Ховд аймгийн Алтай сумын *******рүүл мэндийн төвийн даргын 2022 оны 03 сарын 01-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, амбулаторын сувилагчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.*******НХЖАРГАЛ