| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0145/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/182 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Түмэндэмбэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/182
2025 05 05 2025/ШЦТ/182
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл
Хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч С.Базардорж,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн 2434002570436 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт багт оршин суух хаягтай,
Урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, урьд авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Д.О /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Огэх газарт хохирогч Б.Нтэй хонь нийлсэн гэх шалтгаанаар болон урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан 00-00маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны төгсгөл ташуу зөрөө ихтэй, ялсны хэлтэрхийтэй, зүүн 2, 3-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хугарал, дух, хоёр хөмсөгний гол, зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын дээр, зүүн шилбэнд зулгаралт, зүүн, баруун нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэмэнд цус хуралт, цээжний зүүн талын булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.О нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогч Б.Н нь: “2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай хонь Д.Оын хоньтой нийлсэн байсан. Д.О ирээд миний хажуугаар нэг юм хэлээд явсан. Би Баяраа ахтай байж байхад хонин дундаараа явчхаад ирээд хулгайч чинь хонь хулгайлах гээд хонио нийлүүлээд байна уу гэхээр нь би юу гуцаад байгаа пизда вэ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр барилцаж авсан. Би хулгай хийж үзээгүй. Ядарч явахад нь тусалж явсан хүн. Надад 10 000 000 төгрөгийн хохирол өгсөн. Эмчилгээ одоохондоо хийлгээгүй байгаа. Цаашдаа хийлгэнэ” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434002570436 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Огэх газарт хохирогч Б.Нтэй хонь нийлсэн гэх шалтгаанаар болон урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан 00-00маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны төгсгөл ташуу зөрөө ихтэй, ялсны хэлтэрхийтэй, зүүн 2, 3-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хугарал, дух, хоёр хөмсөгний гол, зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын дээр, зүүн шилбэнд зулгаралт, зүүн, баруун нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэмэнд цус хуралт, цээжний зүүн талын булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-17/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18 тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20 тал/,
-Эд хөрөнгө битүүмжлэн тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 22 тал/,
-Хохирогч Б.Нийн “...Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул 1 дүгээр багийн хөдөө гэртээ эхнэр, хүүхдийн хамтаар мал маллан амьдардаг. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын 1 дүгээр "Өлийн даваа" гэх газар худаг дээр хөрш болох н.Б.Бтай хамт очиход манай хонь, Б.Б ахын хоньтой цуг бэлчиж байхад Д.О гэх айлын хоньтой нийлцэн байхаар нь очоод хонио салгах гээд мотоциклтэй хонины голоор нь явахад Д.О приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүрч ирээд хажууд ирж зогсоод нэг юм хэлэх шиг болоод цаашаагаа хонь руугаа давхиад явсан. Би явсан хойгуур нь хоньныхоо цаах нь талд байх үхрээ эргүүлээд явж байхад Д.О буцаж ирээд муу хулгайчууд минь хулгай хийх гэж байна уу гэж н.Б.Б бид хоёрт хэлхээр нь юу хуцаад байгаа пизда вэ гээд би Д.Оыг замдаад авсан чинь н.Б.Б бид 2-г салгахад Д.О цаашаагаа дайрч ална гээд машин руугаа орохоор нь би араас нь очоод цонх онгорхой байхаар нь түлхүүрийг нь авах гэхэд авагдахгүй шууд хөдөлсөн. Тэгэхээр нь явах гэж байгаа юм байна гэж бодсон чинь эргэж хүрч ирээд намайг чиглээд ирхээр нь арай дайрчихгүй байх гэж бодоод зогсож байхад над руу чиглэж ирээд намайг зогсож байхад биеийн хөл хэсэг рүү жолоочийн эсрэг талынхаа урд хамар хэсгээрээ намайг дайраад би газар унахад миний бүтэн биеэн дээгүүр гараад цаашаагаа шууд давхицан байсан. Би тэгээд босоод мотоцикл дээрээ морьдох гэхэд чадахгүй болохоор нь газар хэвтээд н.Б.Б ахыг яваад эмч, цагдаа дууд гээд явуулсан. Тэгээд эмч, цагдаа нар ирээд би гэмтлийн эмнэлэг рүү шууд хүргэгдсэн. Дараа нь сонсоход н.Б.Б ахын хэлж байснаар Д.О намайг машинаараа дайрч унагачхаад жолоочийн эсрэг талын дугуйгаараа миний дээгүүр дугуйгаараа дайраад гарсан гэж хэлж байсан. Би тухайн үед дайруулаад ухаан балартаад манарсан болохоор сайн мэдээгүй…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-29 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ж.Б.Бын “...Би тухайн тээврийн хэрэгслийг Дамбадаржаа овогтой Отгонбаатар гэх хүнтэй адууны наймаа хийгээд хөлсөнд нь 14.000.000 төгрөгт бодож өгсөн, нэр шилжээгүй байгаа юм. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Би 243400257 дугаартай хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Тус хэргийн хохирогч Б.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 160.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Тус хохирлыг нэхэмжилж байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43 тал/,
-Гэрч Г.Б.Бы “...Би 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр манай саахалт айлын залуу болох н.Нямаатай хонио болон морио услаад байж байхад манай нутгийн Д.О гэх хүний хоньтой манай хонь нийлчихсэн байсан. Тэгээд хонио ялгах гээд очиход Д.О хонио ялгаад байж байхаар нь бид хоёр дуустал хараад байж байхад Д.О амандаа бувтнах шиг болоод н.Нямаа, Д.О хоёр хоорондоо зодолдсон. Тэгээд би салгах гээд оролдоод дийлээгүй. Тэгээд тэр хоёр зодолдож байгаад Д.О чамайг дайрна гэж хэлээд приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад н.Нямааг зугтах гэж байхад араас нь очиж мөргөөд дээгүүр нь гарчхаад буцаж ухраад зогссон. Зогссон чинь үргэлжлүүлээд цаашаагаа ухраад яваад өгсөн. Тэгээд би шууд айгаад эмнэлэг, цагдаа дуудах гээд гэртээ ирээд цагдаа эмнэлэг дуудаад буцаад очтол н.Нямаа мөргүүлсэн газраа босож чадахгүй хэвтэж байсан. Тэгээд Д.О буцаж ирээд н.Нямааг хулгайлчихлаа гэх зэргээр өмнө нь болж өнгөрсөн асуудлынхаа талаар яриад байсан. Тэгээд байж байтал Угтаалцайдам сумын эмч ирээд н.Нямааг үзээд Улаанбаатар хот руу яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47 тал/,
-Насанд хүрээгүй гэрч У.Б.Бийн “...Намайг гэрийн гадаа байхад Д.О ах ирээд манай аав Б.Нтэй зодолдоод, аав зугтаагаад Д.О ах машинаараа гэрийн хаалганд хажуу талаараа тулж ирээд өнгөрөөд явсан. Аавын араас машинаараа хөөгөөд байсан. Аав гэрийн араар ороод зугтаачихсан. Д.О ах гэрийн хажууд байсан мотоциклийг шүргэж унагачхаад яваад өгсөн. Ингээд буцаад эхнэртэйгээ хамт ирээд эхнэр нь аавыг алгадаад, хөлөөрөө өшиглөөд, машины доор байсан савтай бензинийг газарт асгасан. Ингээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53 тал/,
-Гэрч Д.Уламбаярын “...Тухайн үед би гэртээ байж байхад гадаа ирэх шиг болсон. Тэр үед манай нөхөр Б.Н гэрийн гадаа байсан юм. Ингээд би гараад харахад манай дүү Д.О ирчихсэн Б.Нийн дээр нь гараад суучихсан ноцолдож байхаар нь больцгоо юу болов гээд Д.Оыг татахад Б.Н дээр нь гарчихсан. Ингээд салцгаагаад Д.О машиндаа суухдаа ална аа гээд машинаа асаагаад Б.Н гэрийн үүдэнд зогсож байхад өөдөөс нь чиглэж ирээд Б.Н гэрийн ар руу зугтаасан. Гэтэл мотоциклийг нь машинаараа шүргэж унагаад яваад өгсөн. Ингээд эхнэртэйгээ удалгүй эргэж ирээд эхнэр нь машинаас бууж ирээд манай нөхрийг алгадаж, өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр униар цохчихсон энэ асуудлыг тухайн үед цагдаа шалгаад манай нөхөр шүүхээр шийтгүүлсэн..., Манай нөхрийг дайрах гээд өөдөөс нь ирэхээр нь манай нөхөр зайлах үед толиороо биеийг нь шүргээд гэрийн ар руу зугтсан. Д.О чигээрээ яваад мотоциклийг нь шүргэж унагаад яваад өгсөн. Д.О хэдий миний төрсөн дүү ч гэсэн манай нөхөртэй таарамжгүй харилцаатай байдгаас болж байнга айдастай гэртээ ч тайван сууж чадахаа байгаад аргагүйн эрхэнд Баянчандмань суманд нүүж ирээд байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 тал/,
-Гэрч Т.Б.Бханы “...Би одоо 2024 оны 04 дүгээр сарын хэдний өдрийг санахгүй байна, н.Түмэндэлгэр, н.Батдэлгэр бид гурав н.Цэрэнноров гэх айлаар буугаад тэр айл бидэнд цагаан сараар ирээгүй гээд 1 шил архи гаргаж өгөөд архи уучхаад тэндээс гурвуулаа гараад Баянхангай сумын төв рүү архи авахаар явж байтал Баянхангай сумын хойд талд Б.Н бид гуравтай мотоциклтой явж байгаад таараад Б.Н бид гурвыг манайд оч гэж уриад дөрвүүлээ тэднийд очоод н.Түмэндэлгэр Б.Нт архины мөнгө өгөөд Б.Н бид хоёр Баянхангай сум руу явж дэлгүүрээс 3 шил архи авч ирээд 2 шил архи ууж дуусаад н.Түмэндэлгэр унтаад өгсөн. Тэгтэл Б.Н архи ууж сууж байгаад унтаж байгаа н.Түмэндэлгэрийг араас нь гараараа шилэн хүзүү рүү нь 2-3 удаа цохих үед н.Түмэндэлгэр яаж байгаа юм бэ гээд босож ирээд Б.Нийн нүүр рүү 2-3 удаа цохисон ингээд тэр хоёрыг салгаа аад н.Түмэндэлгэрийг гэр рүү нь аваад явсан. Ингээд маргааш өдөр нь би мотоциклоо авахаар ирэхэд Нямдэлгэр гэртээ та нар намайг элбээд зодчихл хлоо гээд гэр эртээ сууж байсан. Сууж байхдаа баруун талын хавирга хэсэг рүү гээ гараараа зааж энүүгээр хөндүүр байна та хэд зодчихож гээд нэг талын нүд нь доод зовх вхи хэсгээсээ бага зэрэг хөхөрсөн байсан. Ингээд би гэртээ харьсан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,
-Гэрч Б.Отгончимэгийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр сувай хонио усалчхаад уснаас гаргаж хэсэг идүүлээд хажууд нь сууж байтал манай хонь хэвтээд байхаар нь гэртээ орж цаг харчхаад хургатай хонио гэрийн баруун тал руу хөөж яваад сувай хонь хонь руу гаа хартал мотоциклтой хүн манай хонины голоор нь орж хонь тастаж хөөгөөд байхаар нь дурандахад Б.Н, н.Б.Б хоёр байсан. Ингээд хэсэг хонь тастаад хөөгөөд явчихаар нь би гэртээ гүйж ороод сумын цагдаа н.Батхуягийн утасны дугаарыг хүнээс асуугаад өөрийнхөө 93305765 дугаарын утаснаас залгаад Б.Н миний хониноос гэгээн цагаан өдрөөр тастаад аваад явчихлаа чи ирж шалгаж өг гэхэд би Өлзийт хороололд аймаг орох гээд явж байна орой буцах даа шалгаж өгье чи одоо очоод утсаар хонинуудынхаа зургийг дараадах гэхээр нь би зураг дардаг утас байхгүй гэж хэлэхэд тэгвэл чи Б.Нтэй утсаар яриулаадах гэхээр нь би айж байна согтуу байгаа байх гэж хэлсэн. Тэгтэл н.Батхуяг намайг чи яваад Б.Нийн авч явсан хонины багцааг очиж хараад эргээд над руу холбогдоорой гэхээр нь би харах гээд явж байтал н.Б.Б над дээр мотоциклтой хүрч ирээд танай нөхөр хүн алчихлаа гэж хэлээд гэр рүү гээ явахаар нь хаана юм бэ гэхэд тэнд гээд хойшоо заачхаад яваад өгсөн. Намайг хүрээд очиход Б.Н ах зүүн талын гараа шанаа доороо дэрлэчихсэн хэвтэж байхаар нь би хажууд нь очоод юу болоод байгаа юм бэ, яасан бэ гэж асуухад юу ч дуугарч чадахгүй хэвтээд байсан. Манай нөхөр Д.О хажуу талд нь машинтайгаа машин дотроо сууж байснаа намайг дуудлага өг шалгуулна гэж хэлэхээр нь би гэртээ очоод н.Батхуягтай дахин ярьж Д.О, Б.Н хоёр муудалцсан байна, Д.О Б.Нийг машинаар мөргөсөн гээд босож чадахгүй байна, Д.О би мөргөөгүй цагдаагаар шалгуулмаар байна гэнээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/,
-Гэрч М.Баярдалайгийн “...Манай саахалт айлын Д.О гэх залуу намайг гуйж мэдүүлэг өгүүлэхээр энд дагуулан ирсэн юм. Би 2023 онд Б.Нтэй нэг гэрт амьдарч мал маллаж байсан юм. Намайг хамт амьдарч байхад Б.Н намайг Хөвсгөлийн гуйлгачин, чи яах гэж ирсэн юм бэ гэж архи уусан үедээ агсарч байсан. Би энэ үед н.Баттүвшин гэх айлд хонож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63 тал/,
-Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №260 дугаартай “...Б.Нийн биед зүүн эгэм ясны төгсгөл ташуу зөрөө ихтэй, ялсны хэлтэрхийтэй, зүүн 2, 3-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хугарал, дух, хоёр хөмсөгний гол, зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын дээр, зүүн шилбэнд зулгаралт, зүүн, баруун нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэмэнд цус хуралт, цээжний зүүн талын булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтад нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 69-71 тал/,
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1035 дугаартай “...Баавгай овогтой Нямдэлгэрийн сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 88-89 тал/,
-Шүүгдэгч Д.Оын яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хонин дээрээ машинтай явж очиход Б.Н манай хониноос өөрийнхөө хонь руу нийлүүлээд хэсэг хонь таслаад нийлүүлчихсэн байхаар нь би Б.Н дээр очоод яагаад хонь нийлчих вээ гэж асуухад юм хэлэлгүй цаашаа мотоциклоо асаагаад яваад өгөхөөр нь араас очоод яагаад хонь нийлчхэв, яагаад манай хонийг таслаад авчхав гэхэд Б.Н мотоциклоосоо бууж ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл хамт явж байсан н.Б.Б нь миний гарын бугуйнаас гараараа бариад миний хөдөлгөөнийг хориглоод Б.Н намайг толгой руу гараараа цохиж байсан. Ингээд би салаад машиндаа суухад Б.Н намайг засна гэж хэлээд өмдний халаасаа ухаад хумсны хутга гаргаж ирээд өөдөөс явахаар нь би айгаад зугтаах гээд машинаа асаагаад хөдөлсөн. Тэгтэл машины зүүн гар талын урд хажуу булан хэсгээр Б.Н дайрагдаж миний машины толь эвхэгдэж хумигдсан, би тэр дороо зогсоод машинаасаа бууж очоод зүгээр үү, гайгүй юу ах гэж асуухад дуугарахгүй байсан. Хамт байсан н.Б.Б хүн аллаа гээд орилоод гэр рүүгээ мотоциклоо асааж унаад яваад өгсөн. Энэ үед манай эхнэр н.Отгончимэг зэрэгцээд морьтой бидэн дээр ирээд Б.Н ахад хандаж яасан бэ юу болов оо, бие чинь зүгээр үү ах аа гэж асуухад дуугарахгүй байсан. Ингээд манай эхнэр сүлжээтэй газар руу явж цагдаад дуудлага өгсөн. Би тэр газартаа цагдаа иртэл хөдлөөгүй, айсан балмагдсан байдалтай хүлээгээд зогсож байсан. Яагаад гэвэл н.Б.Б гэх хүн намайг хүн алчихлаа гэж орилж хашхираад цагдаа дуудлаа гээд явсан байсан юм. Сүүлд сураг сонсоход н.Б.Б нь цагдаад ажиллаж байсан хурандаа н.Б.Бга гэх хүн руу тухайн үед утсаар ярьж Д.О Б.Нийг алчихлаа гэсэн ойлголтыг өгснөөр тухайн цагдаа нь Төв аймгийн болон, Заамар, Лун сумын цагдаагийн хэлтэс рүү хүн алагдсан гэх дуудлага өгсөн гэж н.Б.Бга цагдаагийн малыг малладаг манай төрсөн дүү н.Б.Бээс би сонссон юм. Миний хувьд Б.Нийг алья гэж хэлж дайрч, тээврийн хэрэгслээр дээгүүр нь гарч, буцаж ухран дахин дээгүүр нь гарч цаашаа орхин машинаа хөдөлгөж явсан үйлдэл огт хийгээгүй. Тийм учраас энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тээврийн хэрэгслээр мөргөж шүргэснээ хүлээн зөвшөөрч байна, гэхдээ энэ үйлдэл бол би Б.Нийг хумсны хутга гаргаж ирээд намайг засна гээд байхаар нь айсандаа зугтаах гэж байгаад санаандгүй мөргөсөн үйлдэл юм. Тэр даруйдаа би тээврийн хэрэгслээ зогсоож тухайн газраас цагдаа иртэл машинаа хөдөлгөөгүй. Мөн нэг зүйлийг хэлэхэд хохирогч Б.Н нь тухайн хэрэг явдал гарахаас 2 хоногийн өмнө нутгийн залуу, манай хүргэн н.Бурмаа гэж дууддаг н.Түмэндэлгэрт зодуулсан гэж надад хажууд нь хараад зогсож байсан н.Б.Б надад хэлсэн юм. Тухайн үед эгэм, хавирга хугарчихлаа гээд орилоод байсан гэж н.Б.Б хэлж байсан. Мөн тухайн үед нүүр ам нь хөхрөөд нарны нүдний шил зүүчихсэн байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 тал/,
-Гэрч Г.Б.Бы дахин өгсөн “...Тухайн үед Б.Нынхтэй манайх хонио нийлүүлж маллаж байсан юм. Тухайн өдөр Б.Н бид хоёр морьтой худаг дээр байж байхад хонины түрүүчийн хэсэг ус уугаад гараад явчихсан. Ингээд Б.Н түрүүлж уснаас гарсан хонийг эргүүлж ирэхээр морьтой явахад Д.Оын хоньтой нийлчихсэн байсан. Ингээд бид хоёр хонио ялгаж хоёр тийш болгочхоод морио гэрт үлдээгээд мотоцикл унаад эргээд хонин дээрээ ирэхэд цаанаас Д.О машинтай давхиж ирээд амандаа нэг юм хэлчхээд худаг дээр байгаа хонь руу давхиад явчихсан, худаг дээр очоод хонь ялгах оролдлого хийгээд байхаар нь энэ хооронд Б.Н бид хоёр цаашаа үхрээ эргүүлчхээд явж байтал Д.О араас машинтайгаа давхиад ирсэн. Хонь үхэр хоёрын хооронд 400-500 орчим метр зайтай байсан байх гэж бодож байна. Ингээд Д.О машинаасаа бууж ирээд Б.Н рүү дайрч барилцаж аваад ноцолдож эхэлсэн. Ингээд би дундуур нь орж салгасан. Д.О машиндаа орж суусан. Энэ үед нь Б.Н Д.Оын машины урд талд ойрхон зогсож байсан. Тэгтэл Д.О шууд машинаараа хөдлөөд Б.Нийг дайраад унагаасан. Ингээд урд дугуйгаараа дайрч дээгүүр нь гараад зогсоод буцаж дээгүүр нь ухарч гараад тойроод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174-175 тал/,
-Хохирогч Б.Н, гэрч Г.Б.Б нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...Б.Нээс асуух Асуулт: Гэмт хэрэг гарах үед Отгонбаатар таныг тээврийн кэрэгслээр ямар байдлаар мөргөсөн талаар ярина уу?, хариулт: Тухайн өдөр хонь нийлээд Б.Б бид хоёр хонио орхичхоод үхрээ эргүүлэхээр ирээд байж байхад Д.О машинтай хүрч ирээд машинаасаа буугаад бид хоёр барилцаж аваад байж байхад Г.Б.Б бид хоёрыг салгаад Д.О машиндаа суугаад хөдлөөд явчихлаа гэж бодсон чинь буцаж эргээд буюу цагийн зүүний эсрэг нар буруу тойрч ирээд намайг жолоочийн эсрэг талын урд хамраар намайг мөргөж газарт унагаасан. Г.Б.Баас асуух асуулт: Гэмт хэрэг гарах үед Д.О тээврийн хэрэгслээр Б.Нийг аль талаараа, ямар байдлаар мөргөсөн талаар ярина уу? Хариулт: Д.О Б.Нийг жолоочийн эсрэг талаараа мөргөсөн, ингээд урд дугуйгаараа дээгүүр нь гарчхаад буцаж ухраад урд дугуйгаараа дахин дээгүүр нь гараад чигээрээ яваад өгсөн. Б.Нээс асуух асуулт: Д.О таныг мөргөх тээврийн хэрэгслээр мөргөх үедээ тээврийн хэрэгслийг анх хөдөлгөх үедээ чигээрээ мөргөсөн үү, эсхүл хөдөлгөөн үйлдээд тойрч ирээд мөргөсний аль нь эсэх? Хариулт: Анх хөдөлгөөн үйлдээд нар буруу тойрч ирээд намайг мөргөсөн. Г.Б.Баас асуух асуулт: Д.О тээврийн хэрэгслээр Б.Нийг мөргөх үедээ тээврийн хэрэгслийг анх хөдөлгөх үедээ чигээрээ мөргөсөн үү, эсхүл хөдөлгөөн үйлдээд тойрч ирээд мөргөсний аль нь эсэх? Хариулт: Би одоо түүнийг сайн санахгүй байна, нэг бодохлоор Б.Нийн хэлээд байгаа нь зөв ч юм шиг нөгөө бодохоор зогсож байгаад шууд дайрсан ч юм шиг бодогдоод байх юм. Ямар ч байсан Д.О машинаа хөдөлгөөд Б.Нийг тээврийн хэрэгслийнхээ буруу талын урд хэсгээр дайрч унагаад урд дугуйгаараа дээгүүр нь гараад ухарч дугуйгаараа дахин дээгүүр нь гараад чигээрээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179 тал/,
-Гэрч Э.Б.Бгын “...Тухайн өдөр 17 цагийн орчимд намайг Улаанбаатар хотод гэртээ байхад Д.Оын хөдөө гэрт ойрхон байдаг хөрш Г.Б.Б гэх миний танил хүн над руу утсаар залгаад Д.О нэг хүнтэй хээр байж байгаад машинаараа ухраад нэг хүн дайрчихлаа гэхээр нь би тэр хүн нь яаж байна гэж асуухад ухаангүй хэвтэж байна, түргэн яаралтай дуудаж, цагдаад хэлмээр байна гэхээр нь би шууд н.Б.Б рүү утсаар залгаж ах чинь хүн дайрчихсан юм шиг байна, эмнэлэг дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181 тал/,
-Гэрч Д.Б.Бийн “...Тухайн өдөр манайхаар малаа маллуулдаг Э.Б.Бга хурандаа намайг Угтаалцайдам сумын төв дээр гэртээ байж байхад Улаанбаатар хотоос утсаар залгаад 16-18 цагийн орчимд гэж баримжаалж байна Г.Б.Б гэх хүн над руу утсаар ярилаа Б.Нийг Д.О машинаар дайраад Б.Н хөдөлгөөнгүй, ухаангүй байна гэнээ, чи эмнэлэг рүү дуудлага өгөөдөх гэж ярьсны дагуу би сумын эмнэлэг дээр очиж Өлийн даваа орчимд машинд хүн дайруулаад ухаангүй байна гэнээ гэж дуудлага өгөхөд дуудлага хүлээн авагч сувилагч надад хандаж манайд тэндээс дуудлага ирсэн байгаа, манай эмч дуудлаганд гарах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Шүүгдэгч Д.О нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.Огэх газарт хохирогч Б.Нтэй хонь нийлсэн гэх шалтгаанаар болон урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан 00-00маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч, эрүүл мэндэд нь зүүн эгэм ясны төгсгөл ташуу зөрөө ихтэй, ялсны хэлтэрхийтэй, зүүн 2, 3-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хугарал, дух, хоёр хөмсөгний гол, зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын дээр, зүүн шилбэнд зулгаралт, зүүн, баруун нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэмэнд цус хуралт, цээжний зүүн талын булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Д.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Нтэй хонь нийлсэн гэх шалтгаанаар болон урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдан 00-00маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрч хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Нийг 00-00маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрсны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед “...зүүн эгэм ясны төгсгөл ташуу зөрөө ихтэй, ялсны хэлтэрхийтэй, зүүн 2, 3-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хугарал, дух, хоёр хөмсөгний гол, зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын дээр, зүүн шилбэнд зулгаралт, зүүн, баруун нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэмэнд цус хуралт, цээжний зүүн талын булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.О гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг шаарддаг.
Прокуророос шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Түмэндэмбэрэл нь: “Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйл байхгүй. 87-47 УБ... улсын дугаартай тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба уг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүй болгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Базардорж нь: “Хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал нь: “Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хохирол төлсөн гэдэг нь хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал шүү дээ. 2 113 400 төгрөгийн хохирлыг өнөөдөр төлөхөө илэрхийлэн бичгээр бичин эрүүгийн хариуцлагын хурал дээр өгч байна. Хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэдэг дээрээ маргахгүй байгаа. Цаашид ийм асуудал гаргахгүй гэж хэлдэг. Хавтаст хэрэгт хэргийн газрын үзлэгийн 11, 12 дугаар зураг дээр авагдсан хумсны хутганы зураг байгаа. Шүүгдэгчийг засна гэж хэлээд хумсны хутга гаргаж ирсэн байдаг. Мэдүүлгийн эх сурвалж нь юугаар нотлогдож байна гэхээр хэргийн газрын үзлэгийн зураг дээр авагдсан байдаг. Хохирогчийн зүй бус үйлдэл байдаг. Шүүгдэгчийн зодож цохсон асуудал байдаг боловч ямар нэгэн гомдол санал яригддаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой санкцууд байдаг. Нийтэд тустай ажил хийлгэх ял болон зорчих эрхийг хязгаарлавал энэ хүнд гэр бүлийн хувьд хүнд тусаж байгаа. Хохирогчийн хохирлыг төлөхийн тулд хэдэн ямаагаа самнаад өгсөн. Шүүгдэгч Д.О нь 8-14 насны гурван хүүхэдтэй. Тархи толгойнд ухамсруулах үүднээс тодорхой хэмжээний торгох ял оногдуулж өгнө үү гэж өмнөх саналаа өөрчилж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Д.Оын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй.
Учир нь шүүгдэгч Д.О нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч түүний эрх зүйн байдал дордох тул,
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан Зорчих эрхийг хязгаарлах ял нь “ гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх”-ийг хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.О нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хохирогчид учирсан хохирлыг зайлшгүй нөхөн төлөх үүрэгтэй..
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д “...улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох...” мөн хуулийн 17-д “...Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, иргэн бүрийн журамт үүрэгтэй “ гэж тус тус заасан ба шүүгдэгч Х.Баярхүүгийн Үндсэн хуулиар олгогдсон эрх болон хохирогчид учирсан хор хохирлыг арилгуулах нь зүйтэй гэж үзсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч Х.Баярхүү нь тохиолдлын шинжтэй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, эмчилгээний зардлыг төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ял оногдуулах болохыг мэдэгдэх зүйтэй байна
Шүүх шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг тодорхой хэмжээгээр төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Д.Оын гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн эрүүл мэндэд “зүүн эгэм ясны төгсгөл ташуу зөрөө ихтэй, ялсны хэлтэрхийтэй, зүүн 2, 3-р хавирга суганы урд шугамаар зөрөөгүй хугарал, дух, хоёр хөмсөгний гол, зүүн дээд, доод зовхи, хамрын үзүүр, дээд уруулын дээр, зүүн шилбэнд зулгаралт, зүүн, баруун нүдний дээд зовхи, хүзүү, зүүн эгэмэнд цус хуралт, цээжний зүүн талын булчингийн зөөлөн эдийн няцрал, баруун зүүн зовхи, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Хохирогч Б.Н нь мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд 3.530.250 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүгдэгч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд 7.490.250 төгрөг, шүүхийн шатанд 2.500.000 төгрөг, нийт 9.990.250 төгрөгийг төлсөн байна.
Шүүгдэгч Д..Отгонбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн сэтгэцэд учирсан хохирлыг Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1035 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “хоёрдугаар зэрэглэл” ээр тогтоосон байна.
Шүүгдэгч Д.Оын холбогдсон гэмт хэрэг гарсан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу тухайн онд хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг байсан тул шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтаан, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан /660х12,99/ 8.580.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж шүүгдэгч Д.Оын илүү төлсөн 6.460.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.120.000 төгрөгийг хохирогч Б.Нт олгож, хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч Б.Нийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 160.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын олгож,
Эрүүгийн 2434002570436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Нт 9.990.250 төлсөн болохыг дурдаж, үлдэх 2.120.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Нт олгож, 160.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
7. Эрүүгийн 2434002570436 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА