Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 154/ШШ2022/00123

 
 

2022 оны 06 сарын 02 өдөр

*******угаар 154/ШШ2022/00123

*******улган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн *******улган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн *******улган сум *******айтаг багт оршин суух, Р*******:П*******67090114, Шархүүхэн бээс овогт *******оржийн *******атбулгаагийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******атхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Цагаанцоож нар оролцов.

ТО*******ОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч *******.*******атбулгаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******орж овогтой *******атбулгаа миний бие 1967 оны 08 дугаар сард төрсөн. Ховд аймгийн *******улган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад аав ээжийн хамт бог мал маллаж байсан. 1993 онд нэгдэл тарах хүртэл мал маллаж байсан. Нэгдэл тарснаас хойш тасралтгүй мал маллаж байна.

Тэтгэвэрт гарах нас болоод бичиг баримт бүрдүүлэхэд 1990 оноос 2000 он хүртэл малын А дансны зарим жилүүд гарч ирэхгүй байх тул 1990-2000 он хүртэл малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******атхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******.*******атбулгаа нь Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд *******.*******атбулгааг 1990 оноос 2000 он хүртэл Ховд аймгийн *******улган сумын Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байгууллагаас шаардаж байх тул шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮН*******ЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******.*******атбулгаа нь нь 1990-2000 он дуустал Жаргалын зам нэгдэл, Жаргалын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага нь:

1991 онд Ховд аймгийн *******улган сумын Жаргалын зам нэгдлээс Ш.*******атбулгаад олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

-Малчин даатгуулагчид олгох *******.*******атбулгаагийн мал маллаж байсан 1992, 1993, 1994 онуудад малчнаар ажиллаж малын тоо бүртгүүлсэн архивын лавлагаа

-Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн 121 дугаартай Ховд аймгийн *******улган сумын З дугаар бригадын 1981-1994 оны 70 дугаар данс тус архивын сан хөмрөгт шилжиж ирээгүй гэх архивын лавлагаа

- гэрч М.*******улган шүүхэд гэрчээр өгсөн: ...*******.*******атбулгаа нь аав ээжийн хамт нэгдлийн үхэр хариулдаг байсан. 1981-1994 он хүртэл *******улган сумын Жаргалын зам нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэл хувьчлагдаж, хувьцаагаа авч тусдаа гарч мал аж ахуй эрхлэх болсон. Жаргалын зам нэгдлийн саалийн болон сувай 40-50 гаруй үхэр хариулдаг байсан. Нэгдлийн үхэрчин 250 төгрөгийн цалин авдаг байсан. Мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Миний бие нэг багт хамт байдаг болохоор нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан болон одоо хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байгаа талаар сайн мэдэж байна. 1994 оныг дуустал нэгдлийн үхэрчнээр, одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн болно. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэвэгжав дарга ажиллаж байсан гэх мэдүүлэг,

- гэрч Х.Үржиндорж шүүхэд гэрчээр өгсөн: ...*******.*******атбулгаа нь аав ээжийн хамт *******улган сумын Жаргалын зам нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан. Жаргалын зам нэгдэл 1991 онд хувьчлагдаж, хувьцаа атраахад хувьцаа авч тусдаа гарч мал аж ахуй эрхлэх болсон. *******.*******атбулгаа нь мал маллахаас өөр ажил эрхэлж байгаагүй. Миний бие нэг багт хамт байдаг болохоор нэгдлийн үхэрчнээр ажиллаж байсан болон одоо хүртэл малчнаар тасралтгүй ажиллаж байгаа талаар сайн мэдэж байна. 1981-1994 оныг дуустал нэгдлийн үхэрчнээр, одоог хүртэл малчнаар ажиллаж байгаа нь үнэн болно гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 1990 оноос 1994 он дуустал Ховд аймгийн *******улган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна.

Харин 1994 оноос 2000 он хүртэл Жаргалын зам нэгдэл болон малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтууд болон Нийгмийн даатгалын тухай хууль үйлчлэх болсон цаг хугацаа буюу сайн дурын даатгал төлөх болсонтой холбогдон гаргасан нэхэмжлэлийн шаардлага байх тул хэрэгт авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба хүсэлт гаргагч *******.*******атбулгаагийн хүсэлтээр М.*******улган, Х.Үржиндорж нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд хүсэлт гаргагч П.*******атбулгаагийн шүүхэд гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шархүүхэн бээс овогт *******оржийн *******атбулгааг 1990 оны 01 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн *******улган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1995 оны 01 сарын 01-ны өдрөөс 1999 оны 12 сарын 31-ны өдрийг хүртэл малчин байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******.*******атбулгаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

*******АРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ