| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0162/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/183 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | О.Алтансүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/183
2025 05 05 2025/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч О.Алтансүх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аав,
Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Ат холбогдох эрүүгийн 2434007440119 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, улаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т.А /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 118 дахь километрийн шонгийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөрийн эгнээгээр зорчиж явсан жолооч Т.Аын жолоодож явсан Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчих явсан Ш.Бгийн амь насыг хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Т.А нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аав нь: “Миний хувьд ажилтай байдаг байсан болохоор манай охин өвөөгийнхөө бүх асаргаа сувилгааг хийдэг байсан. Хэдийгээр аав маань нас барсан боловч үхтэл үр харам гэдэг. Надад гомдол саналгүй байхгүй” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2434007440119 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Т.А нь Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 118 дахь километрийн шонгийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөрийн эгнээгээр зорчиж явсан жолооч Т.Аын жолоодож явсан Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчих явсан Ш.Бгийн амь насыг хохироосон үйл баримт нь дараахь:
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-8 тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10 тал/,
-Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18 тал/,
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-24 тал/,
-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-26 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн “...Лавлагаагаар харахад Т.А нь 2.787.836 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аавийн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Мын “...Би “Бодьтэргэл” ХХК-ийн захирлаар ажилладаг юм. Манай байгууллага нь барилгын материалын ханган нийлүүлэлтийн чиглэлээр 2013 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. 99-48 УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь байгууллагын нэр дээр байдаг, байгууллагын өмч. Манай байгууллага нь Т.А гэх хүнтэй 3 жил хамтран гэрээгээр бус амаар цалин мөнгөө тохиролцож тээвэр хийх ажил гүйцэтгүүлдэг. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.А нь байгууллагын 99-48 УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүдээс Улаанбаатар хотын чиглэлд барилгын материалыг ачиж яваад зам тээврийн осолд орсон байна. Манай байгууллагын эзэмшлийн 99-48 УАО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох үнэлгээний газраар үнэлүүлээд гарсан мөнгөн дүнг зам тээврийн осол нь хэний буруутай үйлдлээс болж гарсан, тэр буруутай этгээдээс үнэлгээгээр гарсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,
-Гэрч Т.Аын “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны орой 18 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүдээс “Бодь-Тэргэл” ХХК-ийн эзэмшлийн 99-48 УАО улсын дугаартай V3 маркийн ачааны машинтай барилгын ачаатай ганцаараа Улаанбаатар хот руу гарсан. Замдаа Даланжаргалан суманд хоноод өглөө 07 цагт түлшээ аваад хот руу хөдөлсөн. Замдаа Төв аймгийн Баян сум Өгөөмөр 2 дугаар багийн нутаг 118 км шон орчим орж байхад өөдөөс 2 приус дараалан зөрөхөд араас нь гэнэт 11-11 ГСО дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд намайг зүүн талаас мөргөсөн. Би тухайн үед 70 км/цаг-ийн хурдтай явсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №01 дугаартай “...1. Амь хохирогч Ш.Б нь гавал, тархи, цээж, хэвлий, нуруу, мөчдийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болно. 2.Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч Ш.Бы цогцост эрүү, нүүрний яс болон гавлын орой, суурь ясанд олон тооны том, жижиг сэлтэрхий бүхий нийлмэл хугарал, их, бага тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, баруун эгэм болон хоёр талын олон хавирганы хугарал, хоёр уушгины уналт, элэгний эдийн няцрал, дотор эрхтнүүдийн доргилт, холбоос дагасан цус хуралт, сээрний 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмын салсан хугарал, зүүн дунд чөмөг ясны ил хугарал, зүүн атгаал, богтос, баруун дунд чөмөг, тойг ясны далд хугарал, зүүн нүдний эвэрлэгийн шарх, дух, зовхи, хацар, өвдөгт шарх, зулгаралт, зүүн шуу, сарвууны хууларсан шарх, эрүү, өвдөг, шилбэ, шуу, сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 4.Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 5. Дэрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. 6. Амь хохирогч нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ. 7. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр спиртийн зүйл илрээгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-58 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №ТӨВ0725/099 дугаартай “...Т.Аийн биед ураг амьгүй болох, баруун талд 2-р хавирга урд төгсгөл хэсгээр зөрөөтэй, зүүн талд 4, 6, 7, 8, 9, 10-р хавирга суганы урд шугамаар зөрөөтэй, 5-р хавирга суганы урд шугамаар зөрөөтэй, эгэмний шугамаар зөрөөгүй, өвчүү яс их биеийн дунд хэсгээр ташуу, баруун эгэм яс дунд 1/3 зөрүүтэй ташуу хугарал, зүүн шагайн дотор хавчаар ясны хугарал, мултрал, баруун, зүүн плеврийн хөндийд шингэн хуралдалт, баруун зүүн уушигны няцрал, духанд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн гэмтлээс үүссэн үлдэц уршигт хамаарах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.5.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-75 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №64 дугаартай “...Шинжилгээнд “Т.А НЦ92111106” гэж хаяглан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 76-77 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №65 дугаартай “...Шинжилгээнд “Энхжаргал ПЭ80061619” гэж хаяглан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс спиртийн агууламж илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82 тал/,
-2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52/105 дугаартай шинжээч Я.Соронзонболдын “...Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota Prius маркийн 11-11 ГСО улсын дугаартай автомашины жолооч Т.А нь Монгол Улсын ола Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" мөн дүрмийн 13.2 "Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. North Benz маркийн 99-48 УАО улсын дугаартай автомашины жолооч Т.Аыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Prius маркийн 11-11 ГСО улсын дугаартай автомашины жолооч Т.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.А дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Замын нөхцөл байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90-92 тал/,
-“Вендо” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №49842 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 101-113 тал/,
-“Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №49355 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 117-131 тал/,
Шүүгдэгч Т.Аийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцсан. Асууж тодруулах зүйл байхгүй, би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 145 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.А нь Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 118 дахь километрийн шонгийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөрийн эгнээгээр зорчиж явсан жолооч Т.Аын жолоодож явсан Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ш.Бгийн амь насыг хохироосон үйл баримт тогтоогдсон.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Төв аймаг, Баян сум, Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Улаанбаатар хотоос Говьсүмбэр явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 118 дахь километрийн шонгийн орчим 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж өөрийн эгнээгээр зорчиж явсан жолооч Т.Аын жолоодож явсан Т00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган тээврийн хэрэгсэлд зорчин явсан Ш.Бгийн амь насыг хохироосон байна.
Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний хүний амь нас хохирсон хохирол учирсан байна.
Шүүгдэгч Т.Аийн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг бөгөөд хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй байдаг.
Иймд шүүгдэгч Т.Аийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч О.Алтансүх нь: “Шүүгдэгч Т.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Харин анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байна. Шүүгдэгч Т.Аийг 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээр хасаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна” гэх ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа нь: “Манай үйлчлүүлэгч Т.А ам бүл тавуулаа. 2-5 насны гурван хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Тухайн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг. Эрүүл мэндийн хувьд хүнд гэмтсэн. Хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харж үзнэ үү. Улсын яллагчийн гаргасан ялын саналтай нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Т.Аийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. .
Шүүгдэгч Т.Аийн ял шийтгэл шалгах хуудсаар анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Т.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохыг дурдах нь зүйтэй.
Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аав нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,
Иргэний нэхэмжлэгч Б.Мт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”, иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнэд мэдэгдэхэд “хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу нэхэмжилнэ” гэсэн байна.
Шүүгдэгч Т.А нь иргэний нэхэмжлэгч Б.Мын “99-48 УАО” улсын дугаартай “North Benz ND4240” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан 23.731.800 төгрөгийн /хх-ийн 171, 173 тал/, шүүгдэгч Т.Аийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 2.787.836 төгрөгийн /хх-ийн 172 тал/ төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Аээс гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2434007440119 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА