| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнгийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 154/2022/00111/И |
| Дугаар | 154/ШШ2022/00126 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 154/ШШ2022/00126
| 2022 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 154/ШШ2022/00126 | Булган сум |
МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Ховд аймгийн Булган сум дахь *******ум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Үенч суманд 1968 оны 03 сарын 19-ны өдөр төрсөн, 54 настай, хувиараа хөдөлмөр эрхлэх, Ховд аймгийн Үенч сумын Жаргалан багт оршин суух Жантекей овогт *******өлөвханы *******аметийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Дависхаан нар оролцов.
*******ОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч *******.*******амет шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1979 оноос эхлэн аавынхаа хамт мал маллаж байгаад 1986 оны 06 сарын 15-ны өдөр цэргийн албанд явж 1988 оны 08 сарын 25-ны өдөр цэргээс халагдсан.Би Үенч сумын Алтайн оргил нэгдлийн Жаргалан багт малчин байсан. *******эр үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул миний бусад баримтуудыг харгалзан үзэж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.Дависхаан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******.*******амет нь Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Хичээл сургуульд сурч байгаагүй. Аавыгаа дагаад мал малладаг байсан.
Нэгдэлд малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явж цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлд малчнаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.*******.*******аметийн шүүхэд өгсөн баримтуудыг үндэслэн малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭ*******ЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *******.*******амет нь Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд 1982 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл малчнаар, 1988 оны 08 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
*******.*******амет нь 1984 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1988 оны 08 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал мөн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Ховд аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 11 дугаартай....Ховд аймгийн Үенч сумын Жаргалан бригадын 70 дугаар данснаас 1984-1986, 1988, 1990 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хүргүүлэв гэх архивын лавлагаа
Хөдөлмөрийн хөлсний 70 дугаар дансанд *******.*******аметийн хөдөлмөр хөлсийг тооцож олгосон хөдөлмөрийн хөлсний жагсаалт 1984 оны 1 дүгээр сараас олгож байсан бичилт бүхий 70 дугаар данс
Гэрч *******.*******усбекийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн....*******.*******амет нь Үенч сумын сургуульд 2 дугаар анги хүртэл суралцаж бага наснаасаа эхлэн аав, ээжийн хамт мал малласан. *******.*******амет нь цэргийн албанд явж ирээд үргэлжлүүлэн мал маллаж байгаа. Нэгдлийн 500-600 хонь суурилан малладаг нэгдэл тарах хүртэл мал малласан. Нэгдлийн даргаар *******.*******андаг дарга, Жаргалан багийн даргаар А.Хаябар дарга тус тус ажиллаж байсныг сайн мэднэ. Би өөрөө хөдөө илгээлтээр гарч мал маллаж байсан мөн айл саахалт байсны хувьд сайн мэднэ гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар Ховд аймгийн Үенч сумын Алтай оргил нэгдлийн Жаргалан бригадад малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдон тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч *******.*******амет нь 1982 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 1982-1984 онуудад Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдсан архивын лавлагаа болон гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох, нэг нь нөгөөгөө тодотгосон шинжтэй баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
*******ОГ*******ООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жантекей овогт *******өлөвханы *******аметийг 1984 оны 01 сарын 01-ны өдрөөс 1986 оны 06 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар, 1988 оны 08 сарын 25-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал мөн Ховд аймгийн Үенч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Нэхэмжлэлийн шаардлагаас 1982-1984 он хүртэл Ховд аймгийн Үещнч сумын Алтайн оргил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******эмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *******.*******аметийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ