| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0192/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/219 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/219
2025 05 15 2025/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Э.Уянга,
Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Гт холбогдох эрүүгийн 2534000970174 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймаг “Апекс” ХХК-д засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, Ц.Г /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ө тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Огтэй маргалдаж, түүнийг үстэж, чирч, нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж, газар унаган цээж хэсэгт нь өшиглөж, дэвсэлж, эрүүл мэндэд нь зүүн гуянд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун чамархай, баруун хөх, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун чамархай, цээж, баруун шуунд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Г нь: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
Шүүгдэгч Ц.Г нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч Ц.Г нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Ө тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Огтэй маргалдаж, түүнийг үстэж, чирч, нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж, газар унаган цээж хэсэгт нь өшиглөж, дэвсэлж, эрүүл мэндэд нь зүүн гуянд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун чамархай, баруун хөх, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун чамархай, цээж, баруун шуунд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6 тал/,
-Хохирогч Б.О мэдүүлэг /хх-ийн 8-10, 13 тал/,
-Гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,
-Шүүгдэгч Ц.Гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 тал/,
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 26-36 тал/,
-Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 37-42 тал/,
-Шүүгдэгч Ц.Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 57 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.Г нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 74 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Түмэндэмбэрэл нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 57 тал/-ийг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 79 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 79-80 тал/ 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ц.Г нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ц.Гт холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч Ц.Гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Гт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Ц.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Шүүгдэгч Ц.Гийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Огийн биед “зүүн гуянд цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун чамархай, баруун хөх, баруун сарвуу, баруун гуянд цус хуралт, баруун чамархай, цээж, баруун шуунд зулгаралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал” бүхий” хөнгөн хохирол учирчээ.
Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Огт мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Гоос гаргуулах хохирол төлбөргүй байна.
Эрүүгийн 2534000970174 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.Гт оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 2534000970174 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА