| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0175/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/209 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Ууганцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/209
2025 05 13 2025/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Э.Ууганцэцэг,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн 2434005050130 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, Дунд сайханы 3-4 тоотод бүрэн цутгалт хийдэг ажилтай, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавья шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай гэх О.Б /РД:НФ92032316/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь Т6Өбагийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Арьяагийн клонкийн салдаг уулвар”-ын зам дээр О.Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа О.Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Цэцгээгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч О.Б нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Шүүгдэгч О.Б нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.
Шүүгдэгч О.Б нь Т6Өбагийн нутаг дэвсгэрт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Арьяагийн клонкийн салдаг уулвар”-ын зам дээр О.Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа О.Б улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчин явсан Д.Цэцгээгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-18 тал/,
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-27 тал/,
-Хохирогч Д.Ц мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Ж.Г мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,
-Хохирогч Д.Ц гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
-Гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 51 тал/,
-Гэрч Л.Я мэдүүлэг /хх-ийн 53 тал/,
-Гэрч Г.О мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
-Гэрч П.Ш мэдүүлэг /хх-ийн 57 тал/,
-Гэрч А.Алтанцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 59 тал/,
-Насанд хүрээгүй гэрч А.Б мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,
-Насанд хүрээгүй гэрч А.З мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Н.Х мэдүүлэг /хх-ийн 70 тал/,
-Насанд хүрээгүй гэрч Ш.Т мэдүүлэг /хх-ийн 73-74 тал/,
-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №520 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-84 тал/,
-“Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №06/160 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-113 тал/,
-2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №46/35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 121-123 тал/,
-Шүүгдэгч О.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 142 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч О.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 199 тал/,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганцэцэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт /хх-ийн 199 тал/-ийг хүлээн авч 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 78 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 204-205 тал/ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Ч.Батсүрэн нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.
Шүүгдэгч О.Бы хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч О.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирол хор уршиг, бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчлагдсан байна.
Шүүх хуралдааны товыг хохирогч Д.Цэцгээд мэдэгдэхэд “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбаяр, Б.Ган-Эрдэнэ нарт мэдэгдэхэд “хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу нэхэмжилнэ, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүгдэгч О.Б нь Эрүүл мэндийн даатгалын сан болон О.Б улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 189-с 195 дугаар хуудсан авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Ганбаяраас гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2434005050130 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс тооцон гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.900 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөө торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА