| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2021/04411/И |
| Дугаар | 101/ШШ2022/02091 |
| Огноо | 2022-05-05 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/02091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГт,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах туахй 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоол, тоот орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Нандинцэцэг.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
НШШГГ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж Д.Агийн хамтран өмчлөх дундын өмч болох тоот орон сууц, тоот орон сууцад үнэлгээ хийлгэн 2 удаагийн дуудлага худалдаанд оруулсан байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас нь үндсэн шийдвэр буюу 2017 оны 10 сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрийн хүрээнд бичигдсэн агуулгаас илт зөрүүтэй байхад уг алдааг засуулах шаардлага тавьж зөвтгүүлсний дараа үйл ажиллагаа явуулах байтал алдаа бүхий хэвээр нь ажиллагаа явуулсаар ирсэн байна. Миний бие Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан төлбөр төлөгч биш учраас талууд гэсэн ойлголтод хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны хүрээнд төлбөр төлөгч Г.Тд ногдох хэсгийг тогтоолгосны дагуу дуудлага худалдаанд оруулж, Г.Тд ногдох хувь хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангах байтал хамтран өмчлөх дундын өмчийг 100 хувиар Г.Тунамал-Эрдэнийн өр төлбөрийг дуусгавар болгох шийдвэр гаргасан нь хууль бус. НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6-д заасан үндэслэл журмаар зөвхөн битүүмжлэх эрхтэй ба харин хураан авах, үнийн санал авах, шинжээч томилж үнэлүүлж, дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэх эрхгүй юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.7-д төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж зааснаар ажиллагаа явагдаж хувь хэмжээг тогтоосны дараа 86.4-д заасан ажиллагаа явуулах байтал хураан авч, үнийн санал авсан, дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдэн анхны дуудлага худалдаанд оруулсан, хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж дуудлага худалдаанд оруулсан зэрэг үйлдлүүдийг хууль бусаар явуулсан байна. НШШГГ ямар нэгэн шийдвэр магадлал захирамжийн заалтгүйгээр буюу шүүхийн шийдвэргүйгээр ажиллагаа явуулсаар ирсэн нь нотлогдоод байгаа. Барьцаа хөрөнгийг хэрхэх талаар шүүх шийдвэртээ тусгаж өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагадаа барьцаа хөрөнгийн тухай шаардлагаа бичээгүй орхигдуулсантай холбоотой бөгөөд шүүх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байдаг. Шүүх шийдвэртээ зааж өгөөгүй хамтран өмчлөх дундын хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.6, 86.7-д заасан журмаар ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл шийдвэрт тусгагдаагүй төлбөр төлөгчийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг төлбөр барагдуулах ердийн журамд хамааралтайгаар ажиллагаа явуулах эрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нээлттэй юм. Д.Агийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7-д заасан ажиллагааг төлбөр авагч хэрэгжүүлээгүй байхад шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх хуудсанд нэр заагдаагүй хамтран өмчлөгч нарын үл хөдлөх хөрөнгийг хураан авч үнэлүүлэн дуудлага худалдаанд оруулсан нь бүхэлдээ хууль бус ажиллагаа болсон. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоол, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрээр Г.Т, Ү.Д******* нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 175.1-д зааснаар төлбөр төлөгч Г.Т, өмчлөгч Д.А /*******/, Д.С******* /*******/ нарын хамтран өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоот хаягт байрлах 109,72 м.кв, гурван өрөө орон сууцыг, төлбөр төлөгч Ү.Д*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоот хаягт байрлах 77,02 м.кв, хоёр өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг НШШГГт даалгасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилсэн. Төлбөр төлөгч нар тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хөндлөнгийн 2 гэрч, төлбөр төлөгч, өмчлөгч Г.Т, Ү.Д******* нарыг байлцуулан 2018 оны 10 сарын 02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар тогтоолоор хурааж, төлбөр төлөгч нарт гарын үсэг зуруулан баталгаажуулсан тогтоолын хувийг өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн тул 2018 оны 10 сарын 23-ны өдрийн 261 тоот тогтоолоор мэргэжпийн үнэлгээчин томилж, зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний М******* ХХК-аар тогтоолгоход эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 180,200,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны байрны тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 126,600,000 төгрөгөөр үнэлсэн тухай 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 4/18070, 4/18071 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Тд биечлэн, Ү.Д*******д дугаарын утсаар холбогдон мэдэгдэж, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн. Тухайн барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, 2019 оны 11 сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Г.Т, өмчлөгч Д.А, Д.С******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 92,100,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ү.Д*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны байрны тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 65,300,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэдгийг мэдсээр байж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор төлбөр төлөгч нар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шүүхэд нэхэмжпэл гаргасныг 3 шатны шүүх тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн төлбөр төлөгч нар нь хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдсаны дараа 2019 оны 12 сарын 16-ны өдөр барьцаа хөрөнгөнүүд худалдан борлогдсон гэдгийг хүлээн зөвшөөрч 2 сарын хугацаа авах талаар тайлбар гаргаж, 2019 оны 12 сарын 12-ны өдөр төлбөр төлөх баталгаа гаргаж төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнээс орж ирэх хөрөнгө оруулалтаар төлбөрөө төлж барьцаа хөрөнгөнүүдээ буцааж авна гэдгээ илэрхийлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй. Д.А нь тухайн үед 18 насанд хүрээгүй байсан тул хууль ёсны харгалзан дэмжигч нь эх Г.Т, эцэг Ү.Д******* нар байсан. Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно гэж заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Иргэний эрх зүйн чадамжгүй, иргэний эрх зүйн зарим, эсхүл иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бөгөөд тэдгээр нь эрхээ нотлох баримт бичгийг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлнэ гэж заасны дагуу холбогдох баримт бичгийг үзсэний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, итгэмжлэл /хх-4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэр /хх-5-9/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-10/, 2018.10.31-ний өдрийн мэдэгдэл /хх-11/, 2021.12.08-ны нэхэмжлэлийн шаардлагын холбогдох тайлбар тодруулга /хх-46-50/, 2018.12.31-ний өдрийн 1/17, 1/16 дугаар Хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-51, 52/, 2018.12.04-ний өдрийн 12/16 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-53/, 2022.03.02-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хх-156-158/, итгэмжлэл /хх-168/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-172/, 2022.03.31-ний өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хх-180-181/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-182/, 2022.04.05-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулж өөрчилсөн шаардлага /хх-189-190/,
Хариуцагч талаас ирүүлсэн: итгэмжлэл /хх-34/, хариу тайлбар /хх-59-60/, 2018.05.11-ний өдрийн 101/ГХ2017/00782 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-61-62, 166/, шүүгчийн 2018.05.11-ний өдрийн 101/ШЗ2018/08745 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж /хх-167/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэр /хх-63-67/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.12.13-ны өдрийн 2526 дугаар магадлал /хх-68-74/, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.04.03-ны өдрийн 001/ХТ2018/00532 дугаар тогтоол /хх-75-78/, 2018.06.18-ны өдрийн 18261200 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх-79/, Д.С*******, Д.А нарын төрсний бүртгэлийн гэрчилгээ /хх-80/, 2018.10.02-ны өдрийн 18261200/07, 18261200/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-81-82, 83-84/, 201808.08-ны өдрийн 18261200/01, 18261200/02 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-85-86, 87-88, 89, 90/, төлбөр төлөгчийн үнийн санал хүргүүлсэн хүсэлт /хх-91/, төлбөр авагчийн үнэлгээ хийлгэх тухай хүсэлт /хх-92/, 2018.10.23-ны өдрийн 261 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, эрх, үүрэг тайлбарласан баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-93, 94, 95/, Мөнх Оргил трейд ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, холбогдох баримт /хх-96, 97/, 2018.10.31-ний өдрийн 4/18070 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-98, 99/, 2018.12.06-ны өдрийн 4/305 дугаар мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-100-102/, 2018.12.21-ний өдрийн Анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-103-104/, 2018.11.05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-105/, албадан дуудлага худалдааны зар /хх-106/, 2018.12.04-ний өдрийн 12/16, 12/17 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-107, 108/, 2018.12.06-ны өдрийн 4/304 дугаар мэдэгдэл /хх-109/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэр /хх-118-122/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн 1024 дугаар магадлал /хх-110-114/, 2018.10.31-ний өдрийн 4/18071 дугаар мэдэгдэл /хх-115/, шүүгчийн 2019.01.17-ны өдрийн 101/ШЗ2019/01331 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх-116-117/, албадан дуудлага худалдааны зар /хх-123/, 2019.11.12-ны өдрийн 12/9, 12/10 дугаар Хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол /хх-124, 125/, 2019.11.12-ны өдрийн 4/15938, 4/15937 дугаар мэдэгдэл /хх-126, 127/, 2019.11.29-ний өдрийн Анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл /хх-128-130/, шүүгчийн 2020.09.09-ний өдрийн 101/ШЗ2020/16928 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж /хх-131-132/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэр /хх-133-138/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 0050 дугаар магадлал /хх-139-144/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-145/, хариу тайлбар /хх-194-195/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч НШШГГт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18071 дугаар дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/16, 1/17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.6, 86.7-д заасан үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоол, мөн хаягт байрлах ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрээр хариуцагч Г.Т, Ү.Д******* нараас 235,391,088 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,334,905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал континент инвестмент ББСБ ХХК-д олгож, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг тус тус барьцаалсан болохыг дурджээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2526 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00532 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч нар нь төлбөрийг төлөөгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлд зааснаар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2018/08745 дугаар шүүгчийн захирамж, 101/ГХ2017/00782 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
НШШГГ 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 18261200 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж явуулсан байх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 18261200/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг, 18261200/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг тус тус битүүмжилжээ.
Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18231200/07, 18231200/08 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг тус тус үйлдэж, битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгүүдийг хурааж, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрт заасан үүргээ биелүүлэх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн, тэмдэглэл үйлдсэн.
Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжлэн, хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийж, төлбөр төлөгч Г.Т, Ү.Д******* нар нь барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг 250,000,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг 540,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал хүргүүлсэн байх бөгөөд төлбөр авагч Капитал континент инвестмент ББСБ ХХК нь төлбөр төлөгч нарын үнийн саналыг эс зөвшөөрч битүүмжлэн хураагдсан хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох хүсэлтийг гаргасан байна.
НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 261 дугаар тогтоолоор М******* ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь тоот орон сууцыг 126,600,000 төгрөгөөр, 27 тоот орон сууцыг 180,200,000 төгрөгөөр тус тус үнэлсэн тухай төлбөр төлөгч Г.Т, Ү.Д******* нарт мэдэгджээ.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1-д заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 12/16, 12/7 дугаар Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор тоот орон сууцыг 88,620,000 төгрөгөөр, 27 тоот орон сууцыг 126,140,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна.
Төлбөр төлөгч Г.Т, Ү.Д******* нар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-118-122, 110-114/
НШШГГ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2-т заасныг баримтлан 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9, 12/10 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор 27 тоот орон сууцыг 90,100,000 төгрөгөөр, тоот орон сууцыг 63,300,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэж, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн.
2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч Г.Т, өмчлөгч Д.А, Д.С******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 92,100,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ү.Д*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байрны байрны тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг 65,300,000 төгрөгөөр худалдан борлогдсон байна.
Нэхэмжлэгч Д.А нь төлбөр төлөгч Г.Т, Ү.Д******* нарын барьцаалсан орон сууцнуудын хамтран өмчлөгчийн хувьд эрх ашиг нь хөндөгдсөн гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байх бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0050 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээр дурдсанаар нэхэмжлэгч Д.Агийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээр шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Д.А нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоол, мөн хаягт байрлах ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг ээж Г.Т, дүү Д.С******* нарын хамт өмчлөх эрхтэй тул өмчлөгчийн хувьд, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууц аав Ү.Д*******гийнх нь өмчлөлд бүртгэлтэй тул орон сууцны хамтран өмчлөх гэр бүлийн гишүүний хувьд эрх ашиг нь хөндөгдөж байхад хариуцагч НШШГГ барьцаа хөрөнгийн өмчлөгчтэй холбоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5, 86.6, 86.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй учраас эрх ашиг нь зөрчигдсөн гэж тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна, 86.6-т Энэ хуулийн 86.5-д заасан төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ, 86.7-т төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандана гэж тус тус заасан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа нэхэмжлэгч Д.Агийн эцэг, эх болох Г.Т, Ү.Д******* нараас үнийн санал авах ажиллагааг явуулсан. Тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудаас үнийн санал авах үед буюу 2018 онд нэхэмжлэгч Д.А нь насанд хүрээгүй байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу явагдсан, Д.А нь хожим насанд хүрсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүйгээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох талаар гомдол гаргах эрх түүнд олгогдоогүй талаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03661 дугаар шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0050 дугаар магадлалд дүгнэсэн. /хх-133-138, 139-144/
Дээр дурдсан шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын өөр нэг үндэслэлээ шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас нь үндсэн шийдвэр буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 3232 дугаар шийдвэрийн хүрээнд бичигдсэн агуулгаас илт зөрүүтэй байхад уг алдааг засуулах шаардлага тавьж зөвтгүүлсний дараа үйл ажиллагаа явуулалгүй алдаа бүхий хэвээр нь ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрт эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг тус тус барьцаалсан болохыг дурдсан, шүүгчийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 101/ГХ2017/00782 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудаст барьцаа хөрөнгө болох орон сууцуудыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна.
Төлбөр төлөгч Г.Т, Ү.Д******* нар нь шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудастай холбогдуулан гомдол шаардлага гаргаагүй, энэ асуудлаар маргаагүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00717 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1024 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2018/00532 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна.
Хариуцагч НШШГГ нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрийн дагуу явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болох нь хэрэгт авагдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлүүдийг дүгнэхэд хариуцагч НШШГГ нь төлбөр төлөгч Г.Т, Ү.Д******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдааг зохион байгуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Агийн хуульд заасан эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/9 дүгээр тогтоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* тоот орон сууцыг хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12/10 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/17511 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР