Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

 

 

 

  2025          3            14                                              2025/ШЦТ/105

                                                                                                                         

                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Халиун,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н.Б-д холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай 1 хавтас хэргийг 2024 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..........................тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаа ял шийтгэгдэж байсан үүнд:

1.Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 154 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 19 хоногийн хорих ялаар сольж 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хугацаа нь дуусаж суллагдсан,

2.Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Н.Б, 000000000 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум ...................тоот хашааны гадаа иргэн С.Х-ны нүүрэн тус газарт нь цохиж, толгой руу нь 2-3 удаа өшиглөн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 3 дугаар шүдний цөгцний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон.

Энэ нь эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Х-ны өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Төв аймгийн ........................тоотод эхнэр Д.Б хамт гэртээ байж байтал гаднаас найз Б, түүний найз гээд нэрийг нь мэдэхгүй залуу тэр хоёр 0.33 граммын “Хараа” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд би найз Баяраа болон түүний найзтай хамт гурвуулаа 0.33 граммын “Хараа” нэртэй архиа хувааж уугаад би 0.5 граммын "Хараа" нэртэй архи дэлгүүрээс аваад бид гурав хувааж уугаад дууссан. Дараа нь найз Б болон түүнтэй хамт явсан залуу тэр хоёр харилаа гээд явцгаасан. Тэгээд би эхнэрийн хамт унтаж амарч байхад 01 цагийн үед нохой хуцаад байхаар нь би сэрээд гэрээс гараад хартал манай хөрш айлын залуу Б хашаан дээгүүр намайг дуудсан. Тэгэхээр нь би эхнэртээ хэлээд хашааны гадна гараад Б-тэй уулзахад Б нь бас нэг залуутай хамт зогсож байсан. Тэгээд Б нь надаас "тамхи байна уу" гэж асуусан. Тэгэхээр нь "байгаа" гэж хэлтэл араас Б-тэй хамт явсан залуу миний юүдэнтэй цамцны араас татах үед Б нь миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унах үед дээрээс Б нь толгой руу 2-3 удаа хөшиглөсөн. Тэгээд Б болон түүнтэй хамт явсан залуу тэр хоёр явцгаагаад би хэсэг хэвтэж байгаад гэртээ орсон юм. Б нь манай хөрш айлын залуу гэдгээр мэднэ. Харин түүнтэй хамт явсан залууг танихгүй юм. Би бага зэргийн согтолттой байсан. Гэхдээ болсон зүйлийн талаар санаж байгаа юм. Б нь миний нүүр рүү 2-3 удаа цохиод мөн намайг газар унасан байхад дээрээс толгой руу 2-3 удаа хөшиглөөд байсан. Намайг зодож байхыг Б-тэй цуг явсан залуу мэдэж байгаа юм. Өөр хүн хажууд байгаагүй. Харин зодоон дууссаны дараа эхнэртээ хэлсэн тул эхнэр бас гэрчилнэ. Би өөрийн гэмтлийн зэргийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Эмчилгээтэй холбоотой хохирлыг Б-ээс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 5/,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Б.Г-ийн өгсөн: “Иргэн С.Х нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 172 959 төгрөгийн хөнгөлөлтийг гаргуулсан байна. Иргэн С.Х-ны эрүүл мэндийн даатгалын сангаас авсан 172 959 төгрөгийн хөнгөлөлтийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Гэрч Д.Б-н өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Төв аймгийн .................... тоотод нөхөр С.Х-ы хамт гэртээ байж байтал гаднаас найз Б, түүний найз гээд нэрийг нь мэдэхгүй залуу тэр хоёр 0.33 граммын “Хараа” нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд манай нөхөр С.Х, Б болон түүний найз тэр гурав 0.33 граммын "Хараа” нэртэй архиа хувааж ууцгаасан. Тэгээд тэр архи нь дуусаад нөхөр С.Х нь дэлгүүр орж 0.5 граммын “Хараа" нэртэй архи аваад тэр гурав хувааж уугаад дууссан. Би тэр гуравтай нийлж архи согтууруулах ундаа хэрэглээгүй юм. Дараа нь найз Баяраа болон түүнтэй хамт явсан залуу тэр хоёр харилаа гээд явцгаасан. Тэгээд нөхөр С.Х тасраад орон дээрээ унтсан. Тэгээд би тусдаа ор засаад бид хоёр унтаж амарч байхад 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 01 цагийн үед нөхөр С.Х хашаан дээр хүн орилоод байна гээд намайг дуудаж сэрээсэн. Тэгээд гэрээс гараад явсан. Тэгээд би буцаад унтсан байсан. Тэгтэл удалгүй нөхөр С.Х нь гаднаас орж ирээд "Намайг зодчихлоо писда нар чинь" гээд орилоод байсан. Тэгээд цаг харах үед 02 цаг өнгөрч толгой нь хэсэг газраас хагарсан байдалтай. Тэгээд би хэнд зодуулчихсан юм бэ гэхэд С.Х хэлэхдээ “хажуу айлын бацаан цохичихлоо" гэж хэлж байсан. Б нь манай хөрш айлын залуу гэдгээр мэднэ. Харин түүнтэй хамт явсан залууг танихгүй юм. Манай нөхөр С.Хүрэл-Отгоны 1 шүд нь хугараад 3 шүд унасан юм. Мөн бусад шүднүүд нь хөдөлгөөнтэй болсон. С.Х надад хэлэхдээ “Манай хажуу айлын хөрш залуу Б цохиж зодсон" гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Шүүгдэгч Н.Б-ийн өгсөн: ”Би 2024 оны 12 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед ганцаараа Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Титэм” нэртэй паб руу орсон. Тэгээд тэнд ганцаараа нийт 0.5 литрийн "Нийслэл” нэртэй жижиг лаазтай пиво 4 ширхгийг уусан. Тэгээд тэндээс 00 цаг өнгөрч байхад гарч такси бариад гэр рүү буюу Төв аймгийн ........... тоот руу явсан. Тэгээд би гэртээ ирээд хашаа руугаа ороод модон жорлон руугаа очиж бие засаад буцаад гэр рүүгээ орох гэтэл манай хөрш айлын танил ах С.Х нь хашаандаа ганцаараа орилоод байсан. Тэгэхээр нь би хашаан дээгүүрээ өндийгөөд "Энд хөгшин хүн унтаж амарч байна шүү дээ, та жоохон чимээгүй байгаач эсхүл гэртээ орж амар" гэж хэлсэн. Тэгэхэд тэр танил ах С.Х нь "чамд хамаагүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэр рүүгээ яваад орсон. Манай гэрт аав ээж хоёр унтаж амарч байсан. Дараа нь гэртээ хоолоо халааж идээд байж байтал манай хашааны хаалгыг хүн нүдээд байсан. Тэгэхээр нь би гэрийн хаалгыг онгойлгоод "хэн бэ" гэж асуухад танил ах С.Х нь "гараад ир, ярих юм байна" гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ хашааны хаалгыг онгойлготол танил С.Х нь зүүн гартаа хутга мэт иртэй зүйл барьчихсан байсан. Тэгээд би "та яах гэж байгаа юм бэ” гэхэд “гараад ир” гэсэн. Тэгээд хашааныхаа хаалгаар гараад би шууд танил ах С.Х-ыг баруун гараараа нүүр буюу ам хэсэг рүү 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд би танил ах С.Х-ны гартаа хутга мэт иртэй зүйл барьсан гарыг зүүн гараараа бариад баруун гараараа татаж шилэн хүзүүн дээр нь дарж байгаад 2 удаа цээж хэсэг рүү нь хөшиглөсөн юм. Тэгээд танил ах С.Х доошоо тонгойгоод суухаар нь би гэртээ яваад орсон. Танил ах С.Х мөн гэр рүүгээ яваад орсон. С.Х манай хөрш айлын ах байгаа юм. Би тухайн өдөр "Титэм" нэртэй паб руу орж нийт 0.5 литрийн "Нийслэл” нэртэй пиво 4 ширхгийг уусан байсан. Гэхдээ бага зэрэг л согтсон болсон зүйлийн талаар санаж байгаа юм. Би танил ах С.Хүрэл-Отгоны нүүр буюу ам хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа цохисон. Мөн цээж рүү 2 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Танил ах С.Х нь миний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Би одоогоор бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Гэхдээ төлж барагдуулна.

Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэгтээ бүгдийн үнэн зөв ярьсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Одоогоор С.Х ахад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа. Гэхдээ цалингаас аваад хохирлоо төлж барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 40/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №93 дугаартай шинжээчийн дүгнэлт: "1.С.Х-ны биед баруун дээд 1, зүүн дээд 1, 2-р шүдний булгарал, зүүн дээд 3-р шүдний цөгцний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 10% нөлөөлнө.” гэжээ /хх-ийн 19-20/,

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон  ................... /регистрийн дугаар/ С овогтой Х-н сэтгэцэд учирсан хор уршгийн Хоёрдугаар /үсгээр/ зэрэглэлийг тогтоов. Хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн.” гэх /хх-ийн 29/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

Шүүгдэгч Н.Б-нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 02 цагийн үед Төв аймгийн Зуунмод сум Зүүндэлгэр 4 дүгээр баг Б14-4 тоот хашааны гадаа иргэн С.Х-ы унтуулж амраасангүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж, толгой руу нь 2-3 удаа өшиглөн биед нь халдаж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, зүүн дээд 3 дугаар шүдний цөгцний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

Иймд шүүгдэгч Н.Б-д дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох  хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Хохирогч С.Х нь гэм хорын хохиролд эмчилгээний зардалд 915 561 төгрөг, шатахууны зардалд 160 000 төгрөг нэхэмжилж сэтгэцэд учирсан хохирлоо гаргуулах хүсэлт гаргасан.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар эм тариа авсан гэх 90 561 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэлд тогтоосныг оролцогч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

 Улсын яллагч хохирогчид учирсан хохирлоос шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож гаргуулах санал оруулсныг хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлс 660 000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 300 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Хохирогч С.Х нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд үүнтэй холбогдуулан мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хууль ёсны төлөөлөгчөөр Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Г-ийг тогтоосон нь хуульд нийцжээ. С.Х нь 2024.12.28-ны өдрөөс 2025.01.16-ны хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас 172 959 төгрөгийн хөнгөлөлтийг гаргуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Б.Г-ийн мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх 7/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс 172 959 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Сандагдоржийн Х 23/24 шүдний ёзор авах 31 шүд хөдөлгөөнтэй 3 шүд авалт нь 110 000 төгрөг болно. Хиймэл шүд нь 1 талдаа 380 000 төгрөг 2 талдаа нийлээд 760 000 төгрөг болно гэх нүүр амны их эмч гэсэн тодорхойлолт хэрэгт ирүүлсэн байх бөгөөд уг эмчилгээг хийлгэсэн нь эсэх нь тодорхойгүй байх тул үүнтэй холбоотой баримт болон шатахууны зардал гэх 160 000 төгрөгөө нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

 

Улсын яллагч "Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах",

            Шүүгдэгч Н.Б нь “тусгайлан гаргах саналгүй" гэх санал тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч ..........................тоотод оршин суудаг талаар, төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаанаас гарсан жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 49-52/, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан талаарх Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 680 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 154 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 19 хоногийн хорих ялаар сольж 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хугацаа нь дуусаж суллагдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн талаарх Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 56-67/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53/ зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Эрүүгийн 0000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б-нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.     

 

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг  хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.Шүүгдэгч Н.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.     

 

 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ээс 3 420 561 /гурван сая дөрвөн зуун хорин мянга таван зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулж Төв аймгийн Зуунмод сумын ............. тоотод оршин суух хохирогч М.С-ийн Х /РД:000000/-д олгосугай.

 

  7.Эрүүгийн 000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ