Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ2022/00566

 

 

 

 

 

0 оны 0 сарын 15 өдөр

Дугаар 138/ШШ0/005

Дорнод аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* ******* ******* тоотод оршин суух, ЖО7*******159 регистрийн *******тай, ******* ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* , Тээвэр 3 ******* гудамж тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын /-гийн/ тоотод түр оршин суух, ЖЮ7704071 регистрийн *******тай, овогт холбогдох,

“Дорнод аймгийн ******* сумын /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч П.*******

           Хариуцагч

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0738/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч П.******* нь тус шүүхэд хариуцагч Б. холбогдуулан Дорнод аймгийн ******* сумын /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   Би тай харилцан тохиролцож, үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ 0 оны 4 сарын 9-ний өдөр байгуулан, ******* сумын -р -ын тоот байрыг Б. худалдсан. 5 сая төгрөгийг нь аваад үлдсэн 5 сая төгрөг дээр хувь гэрээ байгуулсан. нь гэрээн дээр тусгагдаагүй 5 сая төгрөгийг мушгин гуйвуулж гражийн мөнгө мэтээр тайлбарлаж байсан. Би энэ 5 сая төгрөгийг нь төлнө. Одоо би гражаа чөлөөлүүлэх гэхээр нь хэрүүл хийгээд байгаа учир гражаа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. шүүхэд гаргасан хариу тайлбарыг уншаад миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Гражийг буулгавал энэ граж биш болчихно. нь гражийг хамт аваагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Газрын гэрчилгээгүй гээд гражийн хувьд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгодоггүй. Иймд миний өмчлөлийн гражийг хууль бусаар эзэмшиж буй гаас чөлөөлүүлж өгнө үү гэв.   

Хариуцагч , түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар хариу тайлбартаа: П.******* нь надад байрыг гражийн хамт зарж, мөнгийг нь авчихаад одоо гражаа авч эзэмшинэ гэж шаардлага гаргаад явдаг хүн юм. Анх уулзахад байраа гражтайгаа хамт 30 саяд зарна гэж байсан. Уг нь гражийг П.*******гаас худалдаж авсан минь үнэн. Гэрээндээ заагаагүй нь миний буруу л байсан байна. Тэр сул талыг маань ашиглаад намайг залилаад байгаа юм. Гражаа авна гэвэл миний 5 сая төгрөгийг төлөх хэрэгтэй. Ингээд гражаа буулгаж авч явна гэвэл шаардлагыг зөвшөөрч байна. Харин миний эзэмшлийн хашаан дотор зэрэгцэн граж ашиглана гэвэл хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би хэл амны нэмэр гээд буцаачихъя, тиймээс гражаа буулгаж аваад 5 сая төгрөгөө өгчих гэхээр П.******* нь гражийг тасалж авна гээд байгаа. Хэрвээ буулгахгүйгээр П.*******гийн гражийн эзэмшлээр чөлөөлүүлнэ гэвэл жижиг хаалга хүртэл тасалж авна гээд асуудал гарна. Өөрийнх нь өмчлөлийн газар дээр барьсан бол би таслаад өгөх л байсан байх. Ямар ч гэрчилгээгүй газар дээр баригдсан граж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй учир үл хөдлөх хөрөнгө гэдэг нь нотлогдохгүй. Гражийн мөнгө төлөх асуудал яригдаад шүүхээр шийдэгдсэн. Хариуцагчийн хувьд мөнгөө төлчихөөд гражаа буулгаад ав гэж байгаа нь зүй ёсны гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл гражийн нэг тал хана нь өөрийн өмчлөлийн орон сууцны хана байж байгаа. Тиймээс хувьд өөрийнхөө өмчлөлийг бусдаас чөлөөлүүлэхийг шаардах эрх нь бас байгаа. Ийм учир гражаа буулгаад ав гэж байгаа нь зөв. Харин 5 сая төгрөгөө төлөхгүй гэвэл граж нь тэр чигээрээ үлдэх боломжтой. Гэхдээ одоо болтол 5 сая төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгч талаас 0 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01.01.-ны өдрийн 138/ШШ01/00088 ******* шийдвэр, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 01.09.1-ний өдрийн 01/МА01/7 ******* магадлал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, хариуцагч талаас бичгийн баримт гаргаж өгөөгүй болно. (хх 3-15 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Б. холбогдуулан Дорнод аймгийн ******* сумын /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийг эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. (хх 1 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “... нь миний гражийг өөрөө 5 сая төгрөгөөр худалдаж авсан гэж маргалдсан боловч шүүх гражийг минь 5 сая төгрөгөөр авсан нь тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. Гражаа буулгаж авна гэвэл дахин ашиглах боломжгүй болно. Иймд миний өмчлөлийн гражийг хууль бусаар эзэмшиж буй гаас чөлөөлүүлж өгнө үү...” гэж тайлбарладаг.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...П.******* нь байрыг гражийн хамт зарж мөнгийг нь авчихаад одоо гражаа авч эзэмшинэ гэж шаардлага гаргадаг. Гражаа авна гэвэл миний өгсөн 5 сая төгрөгийг буцааж өгч, гражаа буулгаж авч явна гэвэл шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Харин миний эзэмшлийн хашаан дотор зэрэгцэн граж ашиглахыг хүлээн зөвшөөрөхгүй. Гражийн нэг тал хана нь өөрийн өмчлөлийн орон сууцны хана байгаа. Түүнд хажууд байгаа гражийг ашиглуулаад зэрэгцээд явах боломжгүй. Ийм учир гражаа буулгаад ав. Харин 5 сая төгрөгөө төлөхгүй гэвэл граж нь тэр чигээрээ үлдэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлан маргадаг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 0 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан П.******* нь Дорнод аймгийн ******* сумын ******* /-гийн/ 3 ******* байр 01 тоотод байрлах 4 м.кв талбайтай, өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б. 5 000 000 төгрөгөөр худалджээ. (хх 3 тал)

Нэхэмжлэгч П.******* нь 00 оны ******* ******* сарын 1-ны өдөр тус шүүхэд хариуцагч Б. холбогдуулан дээрх худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсаныг баталгаажуулж, гэрээний гүйцэтгэлийг харилцан буцаалгах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 01 оны 01 дүгээр сарын -ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 138/ШШ01/00088 ******* шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна. (хх 4-1 тал)

Мөн нь 01 оны 03 ******* сарын -ны өдөр тус шүүхэд Б.*******д холбогдуулан “5 000 000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргаж, шүүх 01 оны 05 ******* сарын 8-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 138/ШШ01/0039 ******* шийдвэрээр Иргэний хуулийн 43 ******* зүйлийн 43.1, 05 ******* зүйлийн 05.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.*******гаас гэрээний дагуу шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б. олгож шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрийг хариуцагч П.******* нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 01 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 01/МА01/7 ******* магадлалаар гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр мөн хүчин төгөлдөр болсон байна. (хх 13-15 тал)

Маргааны зүйл болох Дорнод аймгийн ******* сумын /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины граж нь, мөн тус граж байрлаж буй газар зэрэг нь Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь, тус автомашины гражийг талуудын хооронд 0 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч П.******* нь эзэмшиж, ашиглаж байсан нь тус тус тогтоогдож байна.

Анхан шатны шүүх гражийн үнэд төлсөн гэх 5 000 000 төгрөгийн маргааныг шийдвэрлэхдээ ... орон сууц болон гражийг оролцуулаад 30 000 000 төгрөгөөр худалдан авсан, гражийн үнэ болох 5 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө төлсөн учир гэрээнд энэ талаар тусгаагүй гэх тайлбарыг П.******* нь няцааж чадаагүй, П.******* нь граж худалдсанаа болон гражийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул гражийн үнэнд төлсөн гэх 5 000 000 төгрөгийг П.*******гаас буцаан гаргуулж Б. олгох нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн байх тул шүүхийн зүгээс дахин энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзэв.

П.*******гаас 5 000 000 төгрөгийг гаргуулж Б. олгохоор шийдвэрлэсэн дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тус шүүхэд уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар хүсэлт гаргах эрх нь хувьд нээлттэй.  

Нэхэмжлэгч П.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...миний өмчлөлийн граж...” гэж дурдаж, шүүх хуралдаанд мөн ийнхүү тайлбарладаг боловч тэрээр эрхийн улсын бүртгэлд уг автомашины гражийн өмчлөгчөөр албан ёсоор бүртгэгдээгүй тул түүнийг энэхүү автомашины гражийн өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж зааснаас, мөн тус шүүх өмнө нь гражийн үнэд өгсөн 5 000 000 төгрөгийг гаас гаргуулж П.*******д олгохоор шийдвэрлэсэн байгаа зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгч П.*******г тус гражийг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа шударга эзэмшигч гэж, харин хариуцагч г тус гражийг хууль бусаар эзэмшиж байгаа шударга бус эзэмшигч гэж тус тус үзэхээр байна.

Маргааны зүйл болох автомашины граж буюу үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч нь П.******* байх тул өөрийн эзэмшлийн зүйлийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардах эрхтэй, нөгөөтэйгүүр хариуцагч нь Иргэний хуулийн 95 ******* зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 95 ******* зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн ******* сумын /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийг хариуцагч хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115..1, 11, 1 ******* зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 95 ******* зүйлийн 95.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорнод аймгийн ******* сумын /-гийн/ тоот хаягт байршилтай автомашины гражийг хариуцагч хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 ******* зүйлийн 0.1, 5 ******* зүйлийн 5.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 ******* зүйлийн 10. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЖАРГАЛТУЯА