| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга М.заяа,
улсын яллагч В.Дэлгэрмаа,
шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2507001580068 дугаартай хэргийг ы 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ******* дүүргийн ******* хороо, , од оршин суух хаягтай,
урьд Багануур дүүргийн шүүхийн 1996 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 42 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
Багануур дүүргийн шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хорих ялын хөнгөнийг хүндэд багтааж, нийт 2 жилийн хорих ялаар шийтгэсэн,
Нийслэлийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэсэн,
Багахангай, дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгэсэн,
******* дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих шийтгэсэн,
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар оногдуулснаас үлдэх 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг буюу 240:8=30 хоногийн хорих ялыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тогтоосон, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Ж.******* нь ы 02 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн , тоотод байрлах Н.ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 43 инчийн зурагт, 1 ширхэг хөнжил /ор бүтээдэг/ зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогчид 702 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч В.Дэлгэрмаа шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би нэг шил архи уугаад нэлээн муудсан байсан. ийн хашааны гадаа очоод хашааны хаалгыг нүдэхэд хүн гарч ирэхгүй байхаар нь хашаа даваад орсон. Гэр нь цоожтой байсан тул хаалганых нь доод булангаас татаж байгаад гэр лүү нь ороход урд зурагт байхаар нь хөнжилд ороож аваад орсон газраараа гарсан. Би энэ зурагтыг оос хоёр шил архины мөнгөөр авлаа гэж хамтран амьдрагчдаа хэлээд “ ” худалдааны төв явж байгаад замын цагдаатай таарсан. Намайг регистрийн дугаараа хэл гэхэд би хэлэхэд шууд намайг цагдаагийн хэлтэс дагуулаад явсан. Хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Архи гэдэг зүйл үнэхээр хүнийг алж байна. Уухгүй байя гэж бодсон ч цаанаасаа нэхээд байдаг гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.******* нь ы 02 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн , тоот хашаанд байрлах Н.ийн эзэмшлийн цоожтой байсан Монгол гэрийн хаалганы хавтасыг доороос нь хуулж эвдэн нэвтэрч Самсунг маркийн 43 инчийн зурагт, 1 ширхэг хөнжил зэрэг эд зүйлийг хулгайлан авч 702 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай бэр дүү нь танай хаалга чинь эвдэрсэн байна гээд цагдаа нар манай гэрт ирсэн. Мөрдөгч залгаад зурагтын зураг явуулсан ба зурагтын гадуур нь ороосон хөнжил болон зурагт нь манай гэрийнх байсан. Цагдаагаас бүрэлдэхүүн манай гэрт ирээд манай ах манай гэрийн хаалгыг онгойлгож өгөөд дотогш ороход зурагт, миний нөмөрдөг хөнжил байхгүй байсан. 2024 онд зурагтыг “” дэлгүүрээс 850 000 төгрөгөөр авч байсан. Миний алдагдсан зурагтыг цагдаагийн байгууллага хурдан шуурхай олж хулгайчийг нь барьж зурагтыг буцаан өгч байгаад баяртай байна. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.
Би дүүргийн , тоотод өөрийн хашаандаа 4 ханатай эсгийн Монгол гэрт ганцаараа амьдардаг. Гэр цоожтой байдаг бөгөөд амралтын өдрүүдээр гэрээ эргэж тойрдог. ******* нь манай гэрийн хаалганы доод талын самбарыг сөхөөд гэрт ороод телевизийг орны бүтээлгээр боогоод аваад явсан байсан. Би *******ыг зүс л танина, урьд нь манай арын хашаанд нэг айлд амьдардаг байсан, манайхаар орж гарч байгаагүй, хааяа тамхи гуйхад нь өгдөг байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 19-20, 23-24, 27-28 хуудас/,
- Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ы 02 дугаар сарын 25-ны өдөр би хамтран амьдрагч *******той дүүргийн , Нарангийн орчимд согтуу явж байгаад шээс хүрээд жалга руу орж бие засаад гараад иртэл ******* хар өнгийн хавтгай дэлгэцтэй том телевиз тэвэрсэн ирэхээр нь юу нь телевиз юм бэ гэхэд оос 2 шил архиар авлаа гэсэн. ******* бид хоёр телевизийг зарах гээд “ ” худалдааны төвийн хажууд явж байтал цагдаа тааралдаад бариад авсан. Гэтэл манай нөхөр ******* нь намайг орхиж явахдаа ийн гэр лүү ороод телевизийг нь авсан байсан. Хар өнгийн хавтгай дэлгэцтэй их л том телевиз байсан, нэр маркийг нь мэдэхгүй. ******* оос хоёр шил архиар авлаа 300 000 төгрөгөөр зарна гэсэн. Би энэ хэрэгт огт оролцоогүй, хулгай хийж ирснийг мэдээгүй, мэдсэн бол би нөхрийгөө буцааж өг гэх байсан. Нөхөр бид хоёрт одоо яг тодорхой оршин сууж байгаа хаяг гэр байхгүй, энд тэнд л архи ууж хог түүж амьдарч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 31-33 хуудас/,
- Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажилладаг. ы 02 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” худалдааны төвийн урд зам дээр ажиллаж байхад үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, эрэгтэй нь эрээн өнгийн хөнжлөөр хар өнгийн хавтгай дэлгэцтэй 42 инчийн Самсунг брендийн телевиз тэвэрсэн явж байхаар нь тухайн хүмүүсийг саатуулаад регистрийн дугаарыг нь шалгахад ******* нь ******* дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан. Телевизийг ямар учиртайг нь асуухад өөрийнхөө телевизийг аваад явж байна гэсэн. Энэ хоёр хүн нь сэжигтэй байсан тул шалгуулахаар хүлээлгэж өгсөн. Гэтэл ******* нь айлаас телевиз хулгайлаад авч явж байсан болох нь тогтоогдсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 41-42 хуудас/,
- Шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна, ы 02 дугаар сард байх хамтран амьдрагч ийн хамт дүүргийн нд гудамжинд архи уугаад жалганд бие засах гээд явахаар нь гэх таньдаг хүний хашааг давж ороход гэр нь цоожтой байхаар нь хаалгыг нь гараараа татаж эвдэлж ороод гэрийн хойморт байсан телевизийг аваад орны бүтээлгээр нь бүтээгээд орсон газраараа телевизээ гаргаад хашаанаас нь гарсан. Эхнэртээ оос 2 шил архиар телевиз авлаа хоёулаа заръя гээд “ ” явж байхад замд цагдаа тааралдаад намайг шалгаад телевизийг хурааж авсан. Телевизийг нь зараад ганц өдөр буудалд усанд ороод унтъя гэж бодсон. Би хамтран амьдрагч ийн хамт хааяа эгчийндээ очдог, бусад үед Улаан чулуутын хогийн цэг дээр отог барьж амьдардаг. Хулгайлж авсан телевизээ бүрэн бүтэн буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 57-59 хуудас/,
- “Дамно үнэлгээ” ХХК-ийн ы 03 дугаар сарын 10-ны өдрийн НД-25-42 дугаартай шижээчийн дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн ы 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЧД1-25-80 дугаартай шинжээчийн дүгнэлт /х.х-ийн 45-48, 146-152 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл, мөрдөгчийн согтуурал шалгасан тэмдэглэл /х.х-ийн 8, 10-13, 14 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 63-135 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх ба бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ж.******* нь ы 02 дугаар сарын 25-ны өдөр дүүргийн , тоот хашаанд байрлах Н.ийн эзэмшлийн цоожтой байсан Монгол гэрийн хаалганы доод хавтасыг эвдэн сөхөж хууль бусаар нэвтэрч Самсунг маркийн 43 инчийн зурагт, 1 ширхэг хөнжил зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 702 000 төгрөгийн хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.*******ын архидан согтуурсан үедээ амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн сэдлээс үүдэлтэй байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Н.т 702 000 төгрөгийн хохирол учирсан ба цагдаагийн байгууллагаас хулгайлагдсан Самсунг маркийн 43 инчийн зурагт, 1 ширхэг хөнжил зэрэг эд зүйлийг хураан авч хохирогчид буцааж өгсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо өөрийн мэдүүлэгтээ мэдүүлсэн тул шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч В.Дэлгэрмаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.*******т 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ж.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээ болон боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тодорхой оршин суух орон гэргүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хувийн байдлаас болж гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээс хэтрүүлэхгүйгээр буюу 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ж.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, бусдад учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, удаа дараа гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т оногдуулсан 2 /хоёр/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг ы 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА