2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1172

 

2025        5         07                                      2025/ШЦТ/1172

        

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,

улсын яллагч Ш.Цэрэнханд,

гэрч Ч.Э,

шүүгдэгч *******, түүний өигөөлөгч Б.Эрдэнэсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т-ийн Чт [U1] холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2409 04050 0310 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, загвар зохион бүтээгч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ..... дугаар хороо .................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Т-ийн Ч /РД:... /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн ......  дугаар хорооны ар талд байх Сүхбаатар дүүргийн ..............Н.Мтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Э: “Тухайн өдөр аав намайг ажил дээр очоод өг гээд хэлсэн. Ажил дээр нь олон жижиг зүйл байдаг учраас очиж харж өгсөн. 16 цагийн үед нэг сахалтай ах байсан. Ээж гайгүй юу гээд намайг үлдээгээд явсан. Муухай аашлахгүй хүнд нь туслах гээд байж байсан. Ажил нь дуусах үед дугаар нь хэд вэ? хайр дурлал ярья. Жижиг спрайтны саванд архи уусан байсан. Миний дургүй хүрээд шижиг хүрээд байсан. Мөн надаас утас дугаараа өг гээд байсан. Тэр хүн согтуу байсан ба надад сонин зүйл яриад байсан. Би тэр ахад муухайгаар аашлахгүйгээр эвээр хэлж байсан. Тэр хүн ах руугаа байнга ярьж байгаарай. Дугаар аваад фейсбүүкээ өгчих гээд байсан. Ээж рүүгээ намайг ирээд авчих гээд хэлж байсан” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл /хх- ийн 14 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мын өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдер Улаанбаатар хотод ..............ажил хийхээр иртэл ....  тоот өрөөнд орж мэндэлтэл чи яасан өөдгүй залуу вэ, чи миний нялх охиныг доромжилсон гээд уурлаж огт ойлгомжгүй зүйл яриад босоод ирсэн. Би гайхаад та буруу ойлгосон байна, буруу зөрүү ойлголт байвал учраа олох хэрэгтэй” гэж хэлээд гар барих гэтэл гар барихгүй элэг рүү цохиж, хацар хэсэгт цохиод мөргөхөөр нь би уурлаад “та зүгээр байгаарай, учрыг нь олоогүй байж цохиж зодож болохгүй шүү, давраад байгаарай” гэж хэлээд газарт унасан байсан харааны нүдний шилээ зүүгээд байж байтал гаднаас 2 эрэгтэй орж ирсэн. Тухайн үед над руу нөгөө ах дайраад байхаар би ухарч өрөөнөөс гарах үед нөгөө 2 эрэгтэй “чи хүний жаахан охиныг яадаг гэнэ ээ” гэж хэлээд 2 талаас гар барьж байтал нөгөө ах миний зүүн нүдний доод тал руу цохьчихсон. Чтой маргалдаж байхад танихгүй хоёр эрэгтэй хүн гаднаас орж ирээд “айлын жоохон охиныг яадаг гэнэ ээ” гээд миний хоёр гараас бариад авсан яг тэр үед Ч намайг нэг удаа цохиод миний хацарт гэмтэл учруулсан. Тухайн хоёр эрэгтэй хүн миний биед халдаж цохисон үйлдэл байхгүй.. гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дахь тал/,

Гэрч О.Б-ын өгсөн: “... Хэдний өдөр байсныг санахгүй байна. Би Сүхбаатар дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... дотор ажлынхаа өрөөнд байж байхад гаднаас хүмүүс маргалдаад хэрэлдээд чанга дуу чимээ гараад байхаар нь өрөөнөөсөө гараад очиход өөр өрөөний Ч гэдэг ахын өрөөнд очиход Ч ах нэг нүдний шилтэй хүнтэй маргалдаж байсан Э бид хоёр бараг зэрэг ороод нүдний шилтэй залууг болиоч гээд татаад гаргаж байхад Ч ах нүдний шилтэй залууг гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон нүдний шил нь хагараад хацар нь язраад цус гарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 22 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15273 дугаар

Н.Мын биед баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

 Эрүүл мэндийг түр хугацаагаap сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Улсын яллагч: “Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны ар талд байх Сүхбаатар дүүргийн ..............Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчээс эрүүл мэндийн даатгалын санд 49,920 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүл мэндийн даатгалын санд 49,920 төгрөгийг төлсөн баримтыг гаргаж өгч байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Хөнгөрүүлэн үзэх нь үндэслэлтэй байна. Гэрч Ч.Э-ын мэдүүлэг, Э-ын мэдүүлэг зэргээс хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэж үзэж байна. Шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн” гэв.

          Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны ар талд байх Сүхбаатар дүүргийн ..............Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны ар талд байх Сүхбаатар дүүргийн ..............Н.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүр хэсэгт цохиж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь  

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаар тэмдэглэл /хх 14/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Мын өгсөн: “Би гайхаад “та буруу ойлгосон байна, буруу зөрүү ойлголт байвал учраа олох хэрэгтэй” гэж хэлээд гар барих гэтэл гар барихгүй элэг рүү цохиж, хацар хэсэгт цохиод мөргөхөөр нь би уурлаад “та зүгээр байгаарай, учрыг нь олоогүй байж цохиж зодож болохгүй шүү, давраад байгаарай” гэж хэлээд газарт унасан байсан харааны нүдний шилээ зүүгээд байж байтал гаднаас 2 эрэгтэй орж ирсэн. Тухайн үед над руу нөгөө ах дайраад байхаар би ухарч өрөөнөөс гарах үед нөгөө 2 эрэгтэй “чи хүний жаахан охиныг яадаг гэнэ ээ” гэж хэлээд 2 талаас гар барьж байтал нөгөө ах миний зүүн нүдний доод тал руу цохьчихсон. Чтой маргалдаж байхад танихгүй хоёр эрэгтэй хүн гаднаас орж ирээд “айлын жоохон охиныг яадаг гэнэ ээ” гээд миний хоёр гараас бариад авсан яг тэр үед Ч намайг нэг удаа цохиод миний хацарт гэмтэл учруулсан.” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч О.Б-ын өгсөн: “Ч гэдэг ахын өрөөнд очиход Ч ах нэг нүдний шилтэй хүнтэй маргалдаж байсан Э бид хоёр бараг зэрэг ороод нүдний шилтэй залууг “болиоч” гээд татаад гаргаж байхад Ч ах нүдний шилтэй залууг гараараа нэг удаа нүүр хэсэг рүү нь цохисон нүдний шил нь хагараад хацар нь язраад цус гарсан...” гэх мэдүүлэг /хх 22/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15273 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 31-32/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул *******-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

Хохирогч Н.М нь гэмт хэргийн улмаас гэм хорын хохиролд баримтаар 300,000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч төлж барагдуулсан, мөн Эрүүл Мэндийн Даатгалаас сангаас тусламж үйлчилгээ авсан 49,920 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгж буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зааснаар торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. Харин хэмжээний хувьд их байна гэж үзэж байна. Тиймээс 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Мөн миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэв

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  *******-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэг 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Тийн Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөрүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА

 


 [U1]