Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2022/01617

 

 

 

            

 

 

2022 оны 05 сарын 23 өдөр

            Дугаар 183/ШШ2022/01617

                           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: Т овогтой Г.Н д холбогдох, 

           

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.651.200 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж.

Хариуцагч: Г.Н .

Гэрч С.Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК нь Г.Н д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.651.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Г.Н  нь “Ж” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр худалдан авч, “Vinyl musig lounge” нэртэй газраар дамжуулан зарж борлуулах зорилгоор харилцан тохиролцож 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан. “Ж” ХХК нь гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 225.600 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөг,  2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 112.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 600.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 112.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг тус тус нийлүүлж, нийт нийлүүлсэн барааны төлбөр тооцоо 2.651.200 төгрөг болсон байна. Гэтэл Г.Н  нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 2.651.200 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

           

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Н  миний бие “Vinyl  lounge” ресторанд 2 сарын хугацаанд менежерийн ажил хийсэн. Тухайн үед “Ж” ХХК-д задгай шар айраг тавих хүсэлт тавьж, байршуулсан болно. Уг төлбөрийг “Vinyl  lounge” захирал Э.Ж гэж хүн хариуцах ёстой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би уг төлбөрийг хариуцахгүй гэв.

 

            3. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр С.Г-ийг оролцуулж, гэрчийн мэдүүлэг авч шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.651.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.Н тай 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Уг гэрээний дагуу “Ж” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 225.600 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөг,  2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 112.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 600.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 112.800 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн, 2.651.200 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Гэтэл Г.Н  нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 2.651.200 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Үүнд: Г.Н  миний бие “Vinyl  lounge” ресторанд 2 сарын хугацаанд менежерийн ажил хийсэн. Тухайн үед “Ж” ХХК-д задгай шар айраг тавих хүсэлт тавьж, байршуулсан. Уг төлбөрийг “Vinyl  lounge”-ийн захирал Э.Ж  гэж хүн хариуцах ёстой тул би уг төлбөрийг хариуцахгүй гэв

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, гэрч С.Ганзоригийн мэдүүлэг гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

 

Г.Н  болон “Ж” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ээр “Ж” ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 225.600 төгрөгийн, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөгийн,  2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 112.800 төгрөгийн, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 600.000 төгрөгийн, 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 400.000 төгрөгийн, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 112.800 төгрөгийн, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн, нийт 3.251.200 төгрөгийн Жем драфт нэрийн задгай шар айраг нийлүүлсэн, Г.Н  нь 1.200.000 төгрөгийг төлж, 2.651.200 төгрөгийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдсон тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд байгуулагджээ.

 

5. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд худалдагч “Ж” ХХК-иас нийлүүлсэн 3.251.200 төгрөгийн Жем драфт нэрийн задгай шар айргийн үлдэгдэл төлбөр 2.651.200 төгрөгийг хариуцагч Г.Н гаас гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

6. Хариуцагч Г.Н  “...Уг төлбөрийг “Vinyl  lounge”-ийн захирал Э.Ж  гэж хүн хариуцах ёстой” гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 57.370 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 57.370 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Н гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.651.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ж” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 57.370 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 57.370 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.СЭМЖИД