| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Э.Оюундарь |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч Э.Оюундарь,
шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оюундарь нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн 2507000000102 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн , тоотод оршин суух, урьд ******* дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Ц.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.******* нь ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/141 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан хугацаанд дахин 2025 оны 03 дугаар сарын 29-ний шөнө ******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ийн замд Toyota Vanguard ХАЗО загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг амьсгал дахь спиртийн агууламж 1.31 хувь, цусан дахь спиртийн агууламж 1.7 промиль хувь согтолттойгоор жолоодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 1 хуудас/
- Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед *******, манай эхнэр бид гурав д очоод 0.75 литрийн “Экс” нэртэй архи, 0.5 литрийн “Касс” нэртэй пиво хувааж уугаад хонох гэхэд ******* өглөө ажилтай болоод 22 цаг өнгөрч байх үед амралтаас гарсан. Манай эхнэр жолоо барьж явсан. Би унтаж байгаад нэг мэдэхэд ын замд цагдаа зогсоосон байсан. Би эхнэр гээс юу болсон талаар асуухад би шөнө машины гэрэл гялбаад машин барьж чадахгүй байхад ******* би унтаад гайгүй болчихлоо, барих уу гэхээр нь *******оор машинаа бариулсан гэсэн. *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан талаар би огт мэдээгүй, надад цагдаад баригдсаны дараа эрхээ хасуулсан гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/,
- Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би нөхөр болон ******* нарын хамт руу 15 цагийн үед явж очоод 0.5 литрийн “Касс” нэртэй пиво, 0.75 литрийн архи хувааж уусан. ******* маргааш нь ажилтай боллоо гээд хүүхдүүдээ дуудахад хүүхдүүд нь утсаа авахгүй байхаар нь арга бараад би өөрөө улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад хөдөлсөн. Том тэрэгнүүд их яваад гэрэл гялбаад би юм харахгүй байсан. ******* би жаахан унтсан гайгүй байна, би барих уу гэхээр нь тэг гэж зөвшөөрөөд жолоогоо шилжүүлсэн. Тэгээд ын постон дээр цагдаа зогсоогоод ******* дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/,
- Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найз болон түүний эхнэр нартай Төв аймгийн руу ******* дүүргээс 15 цагийн үед ын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж очоод 0.75 литрийн архи, 0.5 литрийн лаазтай пиво уугаад би унтсан. Орой 23 цагийн үед ******* дүүрэг рүү тээврийн хэрэгслийг жолоодож явж байхад том тэрэгний гэрэл гялбаад зам харж чадахгүй байна гэхээр нь би унтсан миний архи гарсан байна, би барих уу гэхэд зөвшөөрөөд би засмал зам руу ороод ын пост хүртэл бариад явж байхад замын цагдаа намайг зогсоож шалгаад саатуулсан. Драгер багжаар үлээлгэх үед 1.31 хувь гарсан. Би 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр архи уусан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож шүүхээр орж 1 жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ дахин тээврийн хэрэгсэл жолоодсондоо гэмшиж байна, би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГ0325/2704 дугаартай дүгнэлтэд: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*******” гэж хаягласан цуснаас 1.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.7 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна”
Дүгнэлт гаргасан: химийн шинжээч Б.Нямхишиг гэжээ. /х.х-ийн 18-19 хуудас/,
- Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ийн лавлагаа мэдээлэл, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЗШ/141 дугаартай шийтгэврийн хуулбар /х.х-ийн 4, 16, 40-41, 54-56 хуудас/,
- Яллагдагч Ц.*******ын хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 61, 66-67 хуудас/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /42-43, 48-52 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Ц.*******ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Ц.*******ын гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Болорчулуунтай оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Ц.******* нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА