2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

улсын яллагч В.Дэлгэрмаа,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2407005000084 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,*******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч С.******* нь ******* дүүргийн 7 дугаар хороо, тоотод ы 11 дүгээр сарын 22-ноос 23-нд өдөр шилжих шөнө С., Б. нарыг гэртээ унтаж байхад нь очиж архи авч өг, архины мөнгө өг гэх шалтгааны улмаас маргаан үүсгэж улмаар Б.ын толгойн тус газар 2 удаа аягаар цохиж толгойн оройн баруун талд 4-5 см хэмжээтэй 2 шарх бүхий хөнгөн хохирол, С.ыг нүүр тус газарт гараараа цохих, хэвлий тус газарт хөлөөр өшиглөх зэргээр зодож биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, хэвлий, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний буруу гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 11 дүгээр сарын 22-ноос 23-нд өдөр шилжих шөнө ******* дүүргийн 7 дугаар хороо, тоотод С., Б. нарыг гэртээ унтаж байхад нь очиж архи авч өг, архины мөнгө өг гэх шалтгаанаар маргаан үүсгэж улмаар Б.ын толгойн тус газар 2 удаа аягаар цохиж толгойн оройн баруун талд сорив бүхий хөнгөн хохирол, С.ыг нүүрэн тус газарт гараараа цохих, хэвлий, өгзөг, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, хэвлий, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би нөхөр ын хамт ы 11 дугаар сарын 23-ны шөнө 2 цагийн үед ******* дүүргийн 7 дугаар хороо, тоот гэртээ амарч байхад манай төрсөн ах ******* нь гаднаас согтуу орж ирээд надад архи аваад өг гэж нэхээд байхаар нь би одоо онгорхой дэлгүүр байхгүй, маргааш дэлгүүр нээхээр нь авч өгье гэхэд миний хоолойноос боож орон дээр дарж унагаад нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Нөхөр руу ширээн дээр байсан аяга авч ална гээд толгой хэсэгт нь 2-3 удаа цохиж толгойг нь хагалсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.

Миний төрсөн ах ******* нь шөнө нэлээн согтуу ганцаараа орж ирээд унтаж амар гэхэд үгэнд ороогүй агсам тавиад хэл амаар доромжилсон. Гэнэт ******* ах ширээн дээр байсан аягыг аваад манай нөхөр ын толгой руу хоёр удаа цохиод толгойг хагалсан. Би толгойноос гарсан цусыг нь гараараа дарж байгаад эргээд хартал ******* ах чамайг ч гэсэн ална гээд миний баруун талын шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Би гэрээсээ гарч цагдаа дуудах гэтэл ******* ах араас гарч ирээд газар унагаад нуруу, өгзөг, гуя руу өшиглөсөн. Энэ үед бэр эгч түүний охин хоёр ирээд салгасан. Нөхөр бид хоёр эмнэлэг орж нөхрийн толгойд 9 оёдол тавиулсан. Би өөрийн төрсөн ах *******ад гомдолтой байна, надаас уучлалт гуйгаагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 18-19, 22-23, 26 хуудас/,

 

- Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 11 дүгээр сарын 23-ны орой гэртээ эхнэр ын хамт унтах гээд байж байтал гаднаас манай эхнэрийн төрсөн ах ******* нэлээн согтуу ганцаараа орж ирээд оос архи авч өг гэж нэхээд ширээн дээр байсан цагаан өнгийн шаазан аягыг гартаа бариад намайг сууж байхад миний толгой руу аягаараа 2 удаа цохиж толгой хагарсан. Миний толгойноос цус гарч аяга хагарсан шиг санагдаж байна. Манай эхнэр өмөөрсөн чинь зодсон. Манай эхнэрийн хамаатан Тунгаа салгаад удалгүй цагдаа нар ирээд *******ыг аваад явсан. Эхнэр бид хоёр эмнэлэг ороод би толгойдоо 8 ширхэг оёдол тавиулсан. Эхнэрийн нүд нь хөхрөөд хавдсан байсан. Эхнэр бид хоёр *******ад гар хүрээгүй, цохиж зодоогүй. Надад *******ад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 30-32, 35 хуудас/,

 

- Гэрч З.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Манай нөхөр “Дөл буян” ХХК-д ажилладаг. Манай нөхөр надад хэлэхдээ ы 11 сард дүү , хүргэн хоёрыг гэрт нь зодсон цагдаад шалгагдаж байгаа гэсэн. Манай нөхөр ******* их гайгүй төлөв томоотой, архи байнга уугаад байдаггүй хүн. Яагаад дүүгээ нөхөртэй нь зодсоныг мэдэхгүй байна, миний ойлгосноор манай нөхрийн дүү ыг нөхөр нь цохиж зоддог дүүгээ өмөөрч зодоон хийсэн гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/,

 

- Гэрч Т.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 11 дүгээр сарын 20-ны үеэр шиг санаж байна, намайг аавын гэрт байхад шөнө дунд эгч орж ирээд ******* ах гэрт ирээд бид хоёрыг зодлоо гэхээр нь би эгчийг дагаад гэрт нь ортол ******* ах нэлээн согтсон ах орон дээр толгой нь хагарсан бололтой цус гараад сууж байсан. Цагдаа нар ирээд ******* ахыг яваад явсан. , хоёр эмнэлэг явсан, би гэртээ ороод унтсан. эгчийн нүүр царай нь хөхөрч хавдсан байсан. ******* ахыг зодсон гэсэн. Өдөр нь , хоёртой тааралдахад зүв зүгээр байсан. Юунаас болж зодоон болсныг би мэдэхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 42-44 хуудас/,

 

- Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Тэр өдөр би согтуудаа төрсөн дүү ын гэрт ороход түүний нөхөр хоёр байсан. Би дүүтэйгээ ялихгүй зүйлээс болж маргалдсан уурандаа ширээн дээр байсан аягыг аваад ыг орон дээр сууж байхад толгой руу нь аягаараа цохиж хагалсан. Манай дүү салгах гэхээр нь нүүр лүү нь гараараа цохиж, хөлөөрөө нуруу өгзөг рүү нь өшиглөсөн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надаас мөнгө төгрөг нэхээгүй, хохиролгүй гомдолгүй гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 75-76 хуудас/,

 

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн НАЛ/0725/153 дугаартай дүгнэлтэд: “Б.ын биед толгойн оройн баруун талд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: шинжээч Э.Хүрэлсүх гэжээ. /х.х-ийн 55-56 хуудас/,

 

- ******* дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ы 12 дугаар сарын 02-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэд: “******* ын биед баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, хэвлий, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”

Дүгнэлт гаргасан: шинжээч Р.Ням-Осор гэжээ. /х.х-ийн 62-63 хуудас/,

 

- Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, яаралтай тусламжийн хуудас, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /х.х-ийн 9, 53-54, 67 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 80, 88-90 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч С.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хоёр, түүнээс олон хүнд хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж үзнэ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч С.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б., С. нарын эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б., С. нарын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.ын толгойн тус газар 2 удаа аягаар цохиж толгойн оройн баруун талд сорив бүхий хөнгөн хохирол, С.ыг нүүр тус газарт гараараа цохих, хэвлий, өгзөг, гуя хэсэгт хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, хэвлий, зүүн өгзөг, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.*******ын архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С., Б. нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нар нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Б. эрүүл мэндийн тусламж авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35 396 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч В.Дэлгэрмаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргасан,

            шүүгдэгч С.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч С.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, “*******” ХХК-д ******* ажилтай, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА