Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2022/01451

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 5 сарын 11 өдөр                           Дугаар 183/ШШ2022/01451                   Улаанбаатар хот

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Э  овогтой, Д.Ц гийн  нэхэмжлэлтэй,  

           Хариуцагч: Д овогтой, П.Г т холбогдох,

           

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

(Шүүхээс хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Д.Ц  нь П.Г т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: П.Г  нь “яаралтай мөнгөний хэрэгцээ шаардлага байна мөнгө зээлэх боломж байна уу, найз нь ойрын хугацаанд буцаагаад өгнө” гэсний дагуу Д.Ц  нь өөрийн өмчлөлийн 2008 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Тоёота кровн маркийн автомашиныг 20.000.000 төгрөгөөр бусдад худалдаж, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр П.Г т 20.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл П.Г  нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийг удахгүй төлнө гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй, одоог хүртэл зээлсэн мөнгөө төлөхгүй байна. Иймд П.Г ээс зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг, гэрээний 3.7-д зааснаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны хоног тутамд 0.5 хувийн алдангид 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0108 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Ц гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: П.Г ийн гуйлтаар 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 20.000.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Гэтэл П.Г  нь одоог хүртэл зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг, гэрээний 3.7-д зааснаар 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Шүүхээс хариуцагч П.Г-т нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гардуулан, эрх, үүргийг тайлбарлан өгсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.72.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбарыг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн хэдий боловч уг үүргээ биелүүлээгүй тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0108 дугаар Зээлийн гэрээ, 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн итгэмжлэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.Ц , П.Г  нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0108 дугаар “Зээлийн гэрээ”-ээр зээлдүүлэгч Д.Ц  нь 20.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүгүйгээр зээлдэгч П.Г т шилжүүлэхээр тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу зээлдүүлэгч Д.Ц  нь 20.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч П.Г ийн өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нь 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 20.000.000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй болно.

 

5. Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч П.Г ээс зээл 20.000.000 төгрөгийг, мөн гэрээний 3.7-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацааны хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 20.000.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцож 10.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 307.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч П.Г ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 30.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ц гээс улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 307.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Г ээс улсын тэмдэгтийн хураамжид 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авзээлснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах  шатны шүүхэд  гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ж.СЭМЖИД