Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

 

 

 

 

 

 

2025       04         10                                         2025/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2025/0051/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

Улсын яллагч Б.******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.****** /онлайнаар/,

Шүүгдэгч Ч.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********** ********д холбогдох 2402000000435 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.******** нь ********* аймгийн ******** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд "*******" ХХК-иас 61 ширхэг падаанаар 599,999,973 (таван зуун ерэн есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун далан гурван) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.******** нь ******* аймгийн ****** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "********" ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд "*********" ХХК-иас 61 ширхэг падаанаар 599,999,973 (таван зуун ерэн есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун далан гурван) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйл баримтын улмаас Ч.******** нь "**********" ХХК-иас 61 ширхэг падаанаар 599,999,973 (таван зуун ерэн есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун далан гурван) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.******** гэм буруутай болох нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Шинжээчийн дүгнэлт, магадлагаагаар "**********" гэх аж ахуйн нэгжээс "******** " ХХК нь 2022 оны 05 дугаар 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 61 ширхэг падаанаар 599.999.973 бараа материал худалдан авсан НӨАТ-ын хий төгрөгөөр бууруулсан байна. Иймд дээрх аж ахуйн нэгжийн улсад учирсан хохирлыг нэхэмжилж байн...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11-р хуудас/,

2.Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********** ХХК-н ********** компани, үйл ажиллагаа явуулдаггүй, тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард "НӨАТ-ын баримт зарна" гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22-р хуудас/,

3.Гэрч Х.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...********* гэх аж ахуйн нэгжээс ********** нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Өөрөөр хэлбэл би НӨАТ-ын баримт зарна гэж зар оруулж улмаар зарын дагуу миний ******* дугаарын утас руу холбогдсон аж ахуйн нэгжүүдийг ********** руу явуулахад ******* нь ********* гэх аж ахуйн нэгжээс бараа материал зарж борлуулсан мэтээр НӨАТ-ын баримт шивдэг байсан. Би ******** ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй урьд өмнө харж байгаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26-р хуудас/,

4.Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаартай мөрдөгчийн магадалгаа (хх-ийн 27-40-р хуудас),

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-60-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Ч.******** нь ************ ХХК-ийн захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцсийн тайлант хугацаанд "***********" ХХК-аас 61 ширхэг падаанаар 599,999,973 (таван зуун ерэн есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун далан гурван) төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэгт хамаарахаар хуульчилсан бөгөөд үүргээ биелээгүй бол гэмт хэрэгт тооцох үйлдлийг Эрүүгийн хуульд заасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна.  

 

Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлгодог.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “"их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;” гэж хуульчилсан бөгөөд 50,000,000 (тавин сая) болон түүнээс дээш хэмжээг их хэмжээний хохирол гэж дүгнэхээр байна. Шүүгдэгч Ч.********гийн үйлдлийн улмаас нэмэгдсэн өртгийн албан татварт 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөг төлөгдөөгүй буюу улсад их хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

 

           Тэрээр өөрийн үйлдэл хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч Ч.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” буюу “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

            Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ч.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.********д оногдуулсан 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.********д анхааруулав.

 

          Гурав.Гэм хор, хохирлын талаар:

         Шүүгдэгч Ч.********гийн гэм буруутай үйлдлийн улмаас нэмэгдсэн өртгийн албан татварт төлөгдөх 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөгийн хохирол улсын төсөвт учирсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.******** болон улсын яллагч Б.********** нараас нэмэгдсэн өртгийн албан татварт төлөгдөх 59,999,970 (тавин есөн сая, есөн зуун ерэн есөн мянга, есөн зуун дал) төгрөгийг шүүгдэгч Ч.********гаас улсын төсөвт төлж барагдуулсан талаар мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********* овгийн ********* ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.********г 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.********д оногдуулсан 5,000 (таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Ч.********д мэдэгдсүгэй.

            5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   А.ЭНХБААТАР