| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0079/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/82 |
| Огноо | 2025-04-10 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/82
2025 04 10 2025/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0079/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
Улсын яллагч Д.*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******,
Шүүгдэгч А.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** овгийн ******** ********т холбогдох 2539000430050 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******** 2024 оны 12 дугаар сарын 01-ний 16 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын “**********” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Улсын тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат “Бурхан Халдун” уул гэх газрын доод овоонд зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг шинэс модыг гинжит хөрөө ашиглаж тайрч бэлтгэсэн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч А.******** нь сум дундын ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний 16 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Баянзүрх” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Улсын тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат “Бурхан Халдун” уул гэх газрын доод овоонд зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг шинэс модыг гинжит хөрөө ашиглаж тайрч бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас сум дундын ойн ангиас мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний 16 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Баянзүрх” 2 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Улсын тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат “Бурхан Халдун” уул гэх газрын доод овоонд зөвшөөрөлгүйгээр 1 ширхэг шинэс модыг гинжит хөрөө ашиглаж тайрч бэлтгэсэн шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч А.******** гэм буруутай болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, албан бичиг, хавсралт /хх-ийн 2-5-р хуудас/,
2.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авч, хүчинтэйд тооцуулсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-30-р хуудас/,
3."Хан хэнтий" улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 30 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 34-35-р хуудас/,
4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Экологи эдийн засгийн болон ойн санд учирсан хохирлын үнэлгээнд тусгасан хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...” гэх мэдүүлэг/хх-ийн 42-43-р хуудас/,
5.Гэрч С.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд өглөө босоод цайгаа ууж байтал дахиад цахилгаан хереений дуу сонсогдсон. Тэгэхээр нь бид өөрт байсан "Дрон"-ыг ашиглан нисгээд тухайн мод хөрвөдөөд бэлдсэн модны зураг болон тээврийн хэрэгслийн зургийг баримтжуулан аваад сошиал орчинд буюу фейсбүүкт пост оруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47-р хуудас/,
6.Гэрч Ө.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байх Бурхан Халдун уул руу яваад 12 дугаар сарын 01-ний едер... бид нар түлэх түлээний модтой очоогүй... Тухайн цахилгаан хөрөөний дуу гарч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51-р хуудас/,
7.Гэрч Ө.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод байж байгаад өглөө үүрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байх Бурхан Халдун уул руу яваад 12 дугаар сарын 01-ний өдөр Бурхан Халдун ууланд хонож өнжөөд 12 дугаар сарын 02-ны өдрийн 13-14 цагийн үед тэндээсээ Улаанбаатар хот руу хөдлөөд явсаар байгаад шөнөдөө хотод ирсэн.... Түлээний модтой очоогүй. Бид нар уг нь эрт очоод оройдоо буцах санаатай байсан ч оройтоод тэндээ хонохоор болсон. Тэгээд гал түлэх болоход модгүй байсан учир хүргэн А. ******** модонд яваад мод олоод ирсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53-р хуудас/,
8.Гэрч Ж.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар "Бурхан Халдун" ууланд очиход хонох болсон. Тэр үед А.******** ойр хавиар яваад байсан. Тэгтэл херее дугараад эхлэхээр нь хөреений чимээ гарсан зүг рүү очиход А. ******** нэг мод дөнгөж хөрөөдөж унагасан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 54-55-р хуудас/,
9."Хэнтий Шинэс" сум дундын ойн ангийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82-р хуудас/,
10.Хэнтий аймгийн Байгаль орчны газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 89-90-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дараахь байдлаар ангилна:”, 1/ “дархан цаазат газар;”, 7 дугаар зүйл Дархан цаазат газар “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ.” гэж тус тус хуульчилжээ.
Хавтаст хэргийн 34 дүгээр хуудаст Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай “...48044’04.01”И, 109002’31.8”E солбилцол нь Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт хамаарч байгааг тодорхойлон хүргүүлж байна.” гэх албан бичиг авагдсан бөгөөд шүүгдэгч А.********ийн мод бэлтгэсэн нутаг дэвсгэр нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарч байна.
Шүүгдэгч А.********ийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч А.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч А.********ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулав.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч А.********ийн улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн буюу Дархан цаазат “Бурхан халдун” уулын ойгоос бэлтгэсэн 0.59м3 шинэс төрлийн модны экологи эдийн засгийн үнэлгээ 307,346 (Гурван зуун долоон мянга гурван зуун дөчин зургаа) төгрөг байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тогтоохоор хуульчилжээ. Энэхүү аргачлалаар тооцоход ойн санд учруулсан хохирлын хэмжээ 307,346x3=922,038 (есөн зуун хорин хоёр мянга гучин найм) төгрөг байна.
Шүүгдэгч А.******** нь ойн санд учруулсан хохиролд 922,039 (есөн зуун хорин хоёр мянга гучин ес) төгрөгийг төлж барагдуулсан баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Yamaha” маркийн бензин моторт гинжит хөрөө 1 (нэг) ширхэг, хагалж бэлтгэсэн 1 (нэг) шуудай шинэс төрлийн мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.********өөс ойн санд учруулсан хохиролд 922,039 (есөн зуун хорин хоёр мянга гучин ес) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********** овгийн ********** ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч А.********т хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А.********т оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Yamaha” маркийн бензин моторт гинжит хөрөө 1 (нэг) ширхэг, хагалж бэлтгэсэн 1 (нэг) шуудай шинэс төрлийн мод зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч А.********өөс ойн санд учруулсан хохиролд 922,039 (есөн зуун хорин хоёр мянга гучин ес) төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай
8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.********т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР