| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0099/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
2025 05 02 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0099/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.********,
Улсын яллагч Н.*********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*********,
Хохирогчийн өмгөөлөгч Б.********,
Шүүгдэгч Г.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн ********* *****д холбогдох 2439005400014 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.***** нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 1-05 тоотод С.*********** Г.********** хажууд суулаа гэх шалгааны улмаас хардаж, татаж унагаж, хөлөөрөө нүүрэн тус газар өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамрын зүүн үзүүрт шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.***** нь 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 1-05 тоотод С.*********** Г.************** хажууд суулаа гэх шалгааны улмаас хардаж С.************* зодсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын улмаас С.********** биед хамрын зүүн үзүүрт шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.***** гэм буруутай болох нь:
1.С.********* Цагдаагийн газарт хандан гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,
2.Хохирогч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Намнан гэх айлд очсон чинь 7-8 хүн ирчихсэн бас л архидаад байж байсан. Тэгээд би ороод ******* гэх нөгөө хүнээсээ ********* ахын машины түлхүүр машин энэ тэр нь хаана байна вэ би дотроос нь утсаа олж авмаар байна гэсэн чинь ****** би ******** ахын эхнэрт өгчинсөн байгаа гэсэн. Тэгээд юм яриад байж байтал ********* гэх эмэгтэй намайг нутгийн дүү наашаа эгчийнхээ хажууд суу гээд намайг дуудсан юм. Тэгээд би хажууд нь очиж суугаад хийж өгсөн архинаас нь 2 удаа авсан. Тэгээд буруу хараад сууж байтал миний араас нэг хүн татаж унагаар миний нүүр, нуруу, толгой хэсэг рүү пүүзэн гуталтай хөлөөрөө л хэд хэдэн удаа өшиглөөд авсан юм. Тэгээд тэнд байсан Тоогоо гэдэг ах ирээд бид хоёрыг салгаад намайг аваад гарсан. Тухайн үед намайг зодсон хүн нөгөө гэрийн эзэн Намнан гэдэг хүн байсан юм. Намайг чи ********** хажууд суудаг хэн бэ гээд өшиглөөд байсныг бодоход ******** намайг хардаад зодсон юм шиг байна лээ. Намнан гэдэг хүн намайг зодсоноос хойш миний зүүн чихний хэнгэрэг цоорсон, мөн хамар хэсэг дээр сэтэрсэн. Тэгээд миний толгой хэд хоног өвдсөн. Тухайн үед би ер нь жоохон халамцуу байсан. Тэгэхдээ ухаанаа алдтал согтож бариагүй байсан. Харин Намнан гэх хүн бол тухайн үед нэлээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11-р хуудас/,
3.Гэрч Г.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд ********* зүүн орон дээр миний хажууд суухаар нь би ******** хэдэн үг солиод миний дүү эндээ байгаа юм уу, хаана байгаа вэ гэх зэрэг юм яриад сууж байгаад би босоод гал түлэх гэтэл миний ардуур л гэнэт бужигнаад эхэлсэн. Тэгсэн чинь *****, Алтаншагай хоёр маргалдсан бололтой тэнд байсан хүмүүс салгаж байсан. Тэгсэн чинь ******* хамраас цус гарсан байхаар нь би очиж арчиж цэвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/,
4.2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 516 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.******* “...С.******** биед хамрын зүүн үзүүрт шарх, зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, тархи доргилт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.*****гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****г оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Гурав.Гэм хор, хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... Арван нэгдүгээр бүлэг/Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/ ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэргийн 83 дугаар хуудаст “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг зөвшөөрсөн маягт”-д мөрдөгч А.********** нь ““Гуравдугаар” зэрэглэлийг тогтоов.” гэж хохирогч С.***********, яллагдагч Г.***** нараар зуруулсан нь ойлгомжгүй байх бөгөөд нотлох баримтаар үнэлэх боломжгүй байх тул хохирогч С.*********** сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.************ нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Дөрөв.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн *********** *****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*****д мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.*********** нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР