Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2022/0252/З |
Дугаар | 128/ШШ2022/0755 |
Огноо | 2022-10-12 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2022/0755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ю.Б******/РД:ШЗ********/
Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: Т.Т***/РД:ЧП********/-д холбогдох Т************* Т***, Ю************ Б******* нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М********, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А********/онлайн/, гуравдагч этгээд Т.Т***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ц*** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Монгол Улсын иргэн Ю.Б******нь тус шүүхэд хандан Т************Т***, Ю************Б****** нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаар гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Ю.Б******нь гуравдагч этгээд Т.Т***тай 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэснийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1344 дугаарт бүртгэсэн.[1][1]
2.2. Дээрх үйл явдал болохоос өмнө гуравдагч этгээдТ************Т*** ньТ************Ч********гэх нэртэй байсан бөгөөд 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нэрийг Т*** болгон өөрчлүүлж, бүртгэлийн 1054 дугаарт бүртгүүлсэн.[2][2]
2.3. Гуравдагч этгээд Т.Т***нь 1977 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ЧП******* регистрийн дугаартай.[3][3]
2.4. Т.Т***нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс /ИБУИНХУ/-д суралцаж, амьдарч байхдаа буюу 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын иргэн Л.Б**** гэр бүл болсныг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 04/007 дугаарт бүртгэж, гэрлэсний гэрчилгээ олгосон.[4][4]
2.5. Дээрх бүртгэлийг хийлгэхдээ бөглөсөн 0007 дугаартай анкетад гуравдагч этгээдТ************Т***гийн регистрийн дугаар PTGBR гэж, паспортын дугаар С00141722 гэж бичигдсэн, гэрлэсний гэрчилгээн дээр төрсөн он 1975 гэж, овог Т******* гэж бичигдсэн.
2.6. Мөн энэхүү гэрлэсний бүртгэлийн талаар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гарсан 22110001006544 дугаартай лавлагаа гардаг.[5][5]
2.7. Түүнчлэн гуравдагч этгээдТ************Т*** нь нэхэмжлэгч Ю.Б******тай гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ИБУИНХУ-ын иргэн болсон байсан буюу тус улсын 309774619 дугаартай гадаад паспорт 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Т.Т***д олгогдсон байсан.[6][6]
2.8. Мөн Т.Т***нь ИБУИНХУ-ын иргэний хувиар Монгол Улсад оршин суух MNG 1792183 дугаартай зөвшөөрлийг 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр авсан байсан.[7][7]
2.9. Дээрх оршин суух зөвшөөрлийг 2012 оноос 2015 он хүртэл[8][8], 2015 оноос 2018 он хүртэл[9][9] гэх зэргээр сунгуулж байсан.
2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ...Т************Т*** нь Ю.Б******надтай гэр бүл болохоос өмнө 2004 онд Л.Б***** гэр бүл болж, ИБУИНХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд бүртгүүлж байсан байх бөгөөд ингэхдээ Т** овогтой Т*** гэх нэрээр, 1975 онд төрсөн хүн гэж бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл,Т************Т*** нь 2 өөр нэрээр, 2 өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байсан байна. Гэр бүлийн тухай хуулийн 9.1.1-д зааснаар өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол дараагийн гэрлэлт хууль бус байхаар, мөн хуулийн 6.2-т Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасны дагуу Т.Т***нь нэг нөхөртэй байх ёстой атал энэ хуулийн шаардлага зөрчигдсөн, мөн Т.Т***нь Ю.Б******надтай гэрлэх үедээ ИБУИНХУ-ын иргэншилтэй байсан байна. Түүнийгээ надад хэлээгүй бөгөөд Монгол Улсын иргэн гэж хэлж, Монгол Улсын иргэний үнэмлэхээр гэрлэлтээ баталгаажуулсан байна. Ийм хуулийн зөрчилтэй байхад Иргэний бүртгэлийн хэлтэс дээрх нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр, гэрлэлтийг бүртгэхээс татгалзахгүйгээр бүртгэж авсан нь хууль бус байх тул энэхүү гэрлэлт бүртгэсэн бүртгэлийн хүчингүй болгуулах үндэслэлтэй байна ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.11. Хариуцагчаас ... Ю.Б******болон Т.Т***нарын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн гэрлэсний 1344 тоот бүртгэл нь улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй. Баянзүрх дүүрэг дэх Иргэний бүртгэлийн хэлтэс 2013 онд эдгээр иргэдийн гэрлэлтийг бүртгэхэд 2004 онд Лондон дахь манай улсын Элчин сайдын яаманд бүртгэсэн иргэн Л.Б**** болон Т.Т***нарын гэрлэлтийн бүртгэлийг мэдэх боломжгүй, ялангуяа иргэн Т************Т*** нь 1975 онд төрсөн, Т*** овогтой гэж тухайн гэрлэлтийг бүртгүүлсэн байгаа энэ тохиолдолд манай бүртгэлийн хэлтэс түүнийг мэдэх боломжгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
2.12. Гуравдагч этгээдийн зүгээс ...Т********** Т***, Т*******ын Т*** гэдэг бол нэг хүн. Би өөрөө мөн. Т******* гэдэг овог бол зохиомол нэр. Би Л.Б*******тэй 2004 онд гэр бүл болсныг бүртгүүлэхдээ анкетыг өөрөө бөглөөгүй, түүнд бичиг баримтуудаа өгөөд л явуулж байснаас өөр зүйл мэдэхгүй. Би тухайн үед амьдрахын эрхээр ийм зүйл хийсэн. Үүнээс үүдэн гарах эрх зүйн үр дагаврыг тухайн үед ухамсарлах боломжгүй байгаагүй. Би зөвхөн Ю.Б******тай л албан ёсоор гэр бүл болсон. Л.Б**** гэрлэсэн гэх гэрлэлт анхнаасаа байгаагүй, хууль бус ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Т**********овогтой Т***тай гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин Б.О********, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр охин Б.Н*********нар төрсөн.
Гэтэл эхнэр Т.Т***нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгүүдийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхнэр Т.Т***нь өмнө нь гэрлэлтийн баталгаатай, тус гэрлэлт хүчингүй талаар олж мэдлээ.
Т.Т***нь 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Л.Б**** гэр бүл болж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд нэр, овгоо сольж Т******* овогтой Т*** гэдэг нэрээр бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Т********** Т*** нь 2 өөр нэрээр, 2 өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д "Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно" гээд 9.1.1-д "өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасны дагуу хуулиар нэг нөхөртэй байх ёстой.
Мөн Т.Т***нь Т**********овогтой Ч*******, Т******* овогтой Т***, Т**********овогтой Т*** гэх нэрээр Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад паспорттай байх бөгөөд аль бичиг баримт нь хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй байна. Эхнэр Т.Т***нь 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдөрТ************Ч********нэрээТ************Т*** болгосон байна. Эдгээр нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Т**********овогтой Ч********нэрээр 2000.07.10-ны өдөр олгосон гадаад паспорт;
2. Т**********овогтой Ч********нэрээр 2003.07.31-ний өдөр олгосон гадаад паспорт;
3. Т******* овогтой Т*** нэрээр Л.Б*******тэй гэрлэсэн Их Британи дахь 2004.09.14-ний өдрийн "Гэрлэлтийн баталгаа;
4. Т**********овогтой Ч********нэрээр 2010.05.28-ны өдрийн Хүний хөгжлийн дэвтэр;
5. Т**********овогтой Т*** нэрээр 2011.12.23-ны өдрийн Хүний хөгжлийн дэвтэр;
6. 2011.08.31-ний өдрийн нэр өөрчилсөн тухай гэрчилгээ";
7. Т**********овогтой Т*** нэрээр Ю.Б******тай гэрлэсэн Монгол Улс дахь 2013.11.01-ний өдрийн Гэрлэлтийн баталгаа".
Түүнчлэн, Т.Т***нь надтай гэрлэх үедээ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэншилтэй гэдгээ хэлээгүй бөгөөд Монгол Улсын иргэн гэж хэлж, Монгол Улсын иргэний үнэмлэхээр гэрлэлтээ баталгаажуулж байсан.
Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8-д Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалзана гэж заасны дагуу Монгол Улсад Ю.Б******тай гэрлэлтийн баталгааг бүртгэхээс татгалзах ёстой. Мөн тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д "Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсыг төлөөлөн ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт хавсаргана" гэж заасны дагуу өмнө нь гэрлэлтийн баталгаатай байсан талаар баримт бичгийг хавсаргах ёстой байсан.
Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д "энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах"-аар заасан байхад өмнөх гэрлэлт хүчин төгөлдөр эсэхийг шалгалгүй миний гэрлэлтийг бүртгэсэн нь хууль зөрчсөн байна.
Миний бие урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан бөгөөд тус газрын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 7/603 дугаар албан бичгээр "Таны гомдолд дурдсан Л****, Т*******ын Т*** нарын 2004 онд гэрлэсэн бүртгэл гэх бүртгэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлгүй байна. Иргэн Ю.Б******, Т.Т***нар нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2013.11.01-ний өдрийн гэрлэсний бүртгэлийн 1344 дүгээрт бүртгүүлсэн бүртгэл улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна... Хэрэв та дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэх хариу ирүүлсэн болно.
Улмаар миний бие дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гээд 14.1.1-д дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
ИймдТ************Т***, Ю************Б****** нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаар гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ю.Б******нь 2013 оны 11 сарын 01-ний өдөр Т.Т***тай гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2012 оны 12 сарын 16-ны өдөр охин О*****, 2019 оны 05 сарын 08-ны өдөр Н**** нар төрсөн. Гэтэл эхнэр Т.Т***нь 2004 оны 09 сарын 09-ний өдөр Л.Б****** Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд нэр овгоо сольж Т******* овогтой Т*** нэрээр бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэлТ************Т***, Т*******ын Т*** гэсэн нэрээр 2 өөр хүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн. Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт дараах байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно гээд 9.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол гэсэн байна. Мөн хуулийн 6.2 дахь хэсэгт Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасан. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13.2 гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд: 13.2.1 гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, 13.2.2 эрүүл мэндийн тодорхойлолт, 13.2.3 гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа гэж заасан. Мөн хуулийн 13.5 дахь хэсэгт гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болно. Иймд Т**********овогтой Т*** Ю.Б****** нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 сарын 01-ний өдрийн 1344 дугаар бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.
...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Т************Т*** өмнө нь Ч********нэрээр амьдарч байсан. Зохиож, хийсвэр байдлаар ашиглаж байсан нэр гэдэг нь хэрэгт байгаа нотлох баримт өөрийнх хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Өмнөх гэрлэлт хүчинтэй бол бүртгэж болохгүй гэсэн зохицуулалт бий. Гэтэл Улсын бүртгэлийн хэлтэст Т.Т***, Ю.Б******нарын гэрлэлтийг бүртгэхдээ энэ байдлыг анхаарч үзэлгүйгээр бүртгэсэн байна. Нэр овгоо юу гэж сольсон нь иргэний бүртгэлийн байгууллагын чиг үүрэг юм. Тухайн чиг үүргийнхээ дагуу бүртгэлээ хөтлөөд нэг бүрчлэн хянах эрх нь Улсын бүртгэлийн байгууллагад байхад гэрлэлтийг давхардуулан бүртгэсэн. Монгол Улсын хувьд 1 эхнэр 1 нөхөртэй байхаар хуульчилсан. Т************Т***, Т*******ын Т*** нэрээр ЛБ******* гэрлэлтээ батлуулсан нөхцөл байдал байна. Энэ гэрлэлтийг цуцалсан баримт байна уу үгүй юу гэдэг талаар тодрууллаа. Шүүхийн үзлэгээр энэ гэрлэлт хүчинтэй байна уу үгүй юу гэхэд цуцалсан зүйл бас байхгүй. Энэ байдлыг шүүх анхаарч үзнэ үү. Бид адилхан эмэгтэй хүмүүс. Хүнд амьдрахын тулд шалтгаан байлгүй яахав гэхдээ төрийн байгууллага, Монгол Улсын шүүхийг доромжилж байгаа юм шиг ийм тайлбар өгч байгаа нь зохимжгүй байна. 4 охинтой байж янз янзын овогтой. Бүх хүүхдийнх нь овог төрсөн он сар нь тодорхойгүй, эргэлзээ бүхий ийм нөхцөл байдал байна. Гэр бүлийн маргаан дээр эд хөрөнгийн маргааны хувьд бүх эд хөрөнгөө хамтран эзэмшдэг. Эд хөрөнгийн маргаан дээр асуудал байхгүй. Өмнөх хоёр охин нь насанд хүрсэн. Их Британи улсад байгаа. Н*** тэр улсын иргэншлийг авсан. Ааваас нь холдуулаад Их Британийн иргэн болгочихвол нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдөх гээд байна. Бага охин нь тархины өвчтэй. Аав нь асарч халамжилдаг. Ээж нь иргэнийхээ хүн чанарын хувьд ийм ёс суртахуунтай хүнд хүүхдээ өгөх боломжгүй учраас энэ байдлыг анхаарч үзнэ үү. Хөрөнгийн хувьд бүгд хамтран эзэмшилтэй учраас 2 талдаа хувааж авна. Ийм ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас маргаж байгааг шүүх анхаарч үзээсэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
...Т*** 2 хүүхдээ аваад хэсэг хугацаанд хамт амьдарч байсан байрнаасаа явсан. Тэр хугацаанд нь өмнөх гэрлэлтийн гэрчилгээг анх олж үзсэн. Тэрийг олоод хүчинтэй эсэхийг Цагдаагийн байгууллага, Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Хүчинтэй цуцалсан баримт байхгүй байсан учраас энэ маргаан эхэлсэн. Улсын бүртгэлийн байгууллагаас урьдчилан шийдвэрлэх журмаар хариу авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А********шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Иргэн Ю.Б******/*******/-ынТ************Т***тай гэрлэсэн гэрлэсний бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын дагуу шалган үзээд дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Зөөд овгийн Ю************Б****** /*****/, Халаг овгийнТ************Т*** /РД:ЧП****/ нарын 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэсний бүртгэлийн 1344 тоот бүртгэл нь улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд иргэний гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
...Англи Улсын Элчин Сайдын яаманд бүртгэсэн бүртгэл Монгол Улсын бичиг баримтыг үндэслэж бүртгэл хийгдээгүй учраас манайх энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Тухайн үед бид нар мэдээллийн сангаас тухайн хүний овог нэр, регистрийн дугаарыг шалгаж үзээд гэрлэлт бүртгэлгүй лавлагааг үндэслэн дараагийн гэрчилгээг олгодог. Өөр тайлбаргүй гэжээ.
3.3 Гуравдагч этгээд Т.Т***шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Б***** Англи Улсад гэрлэсэн гээд байгаа бол би өөрийн биеэр очиж гарын үсэг зураагүй. Бичиг баримтаа л тэр хүнд өгсөн. Виз авмаар байна бичиг баримтаа өгөөч гэсэн. Тиймээс энэ гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Харин Ю.Б******тай гэрлэсэн гэрлэлт бол би өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан учраас хууль ёсны хүчин төгөлдөр гэж үзэж байна гэжээ.
... Энэ хүнээс удаа дараа хүчирхийлэл үйлдэгдсэн учраас салсан. Охидод маань удаа дараа хүчирхийлэл үйлдсэн учраас гадаад руу явуулсан. Маш их дарамттай стресстэй байдаг байсан. Эндээс явмаар байна хэцүү байна гэдэг байсан. Төрсөн эцэгтэй нь ярьж байгаад болно оо гэхээр нь арга буюу явуулсан. Өсвөр насны хүүхдүүдээ хажуудаа харж хандмаар байвч уулзаж чадахгүй байна. би одоо 2 нялх хүүхэдтэй. Б****** байнга архи уудаг, хүчирхийлэл үйлддэг. Сүүлдээ арга хэмжээ авагдаад баривчлуулсан. Тэгээд салах өргөдлөө өгсөн. Өөрөө ч Англи Улсад амьдарч байсан. Намайг 2 хүүхэдтэй гэдгийг мэдээд надтай суусан. Ирснээсээ хойш 2 хүүхэдтэй болсон. түүнээс хойш нэг ч хилийн дээс даваагүй амьдарч байна. Хүүхдүүдийнхээрээ шугамаар л Л.Б**** утсаар ярьдаг гэжээ.
...Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ц*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ..Монгол Улсын Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5.12 дугаар зүйлд Монгол Улсын иргэн бүр регистрийн болон иргэний бүртгэлийн дугаартай байна гэж заасан. 2013 оны 11 сарын 01-ний өдрийн 1344 дугаартай энэ гэрчилгээгээр Ю.Б******, ЧП**** регистрийн дугаартай Т.Т***нар гэрлэсэн. Гэрлэхдээ гэрлэгчид сайн дурын үндсэн дээр насанд хүрсэн, гэрлэхэд харшлах шалтгаангүй байсан учраас биеэрээ очиж албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгоод байгаа 2004 онд Лондонд хийгдсэн гэрлэлтийн гэрчилгээ хүчин төгөлдөр байхад баримтын шаардлага хангаагүй бүртгэлийг Улсын бүртгэл заавал мэдэж байх ёстой юм шиг, ийм зүйлийг бүртгэсэн нь эрх бүхий байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж байгаа нь тогтоогдохгүй байна. Элчин сайдын яаман дээр хийгдсэн гэрлэлтийн лавлагааг харахад Т*******ын Т*** регистрийн дугаар гэсэн зүйл байхгүй.Т************Т***, Т*******ын Т*** гэдгийг Улсын бүртгэлийн байгууллага яаж мэдэх юм бэ. Улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлүүд хүчинтэй байгаа. Т************Т*** байж байгаад Т************Ч********болгон өөрчилсөн бүртгэл бол түүнээс хойш хийгдсэн учраас Ю.Б******, Т.Т***нарын гэрлэлт хүчин төгөлдөр учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцож эхэлсэн үеэс нэхэмжлэгчийн зүгээс цагдаад гомдол гаргах, бүртгэлийн байгууллагад гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гомдол гаргаж эхэлсэн. Гомдол гаргасан шалтгааны талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч үлгэр шиг зүйл ярьж байна. Иргэний хэрэг дээр нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгийг нь яаж бултан зайлуулах уу өөр дүүргийн шүүхийн өртэй гэсэн баримтуудыг гаргаж ирээд байгаа. Гол зорилго бол дундын эд хөрөнгийг хуваахгүй гэж үзээд гэрлэлтийг хүчингүйд тооцуулах гээд байгаа. Т.Т***нарын гэрлэлтийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэж байгаа. Үндэслэл нь 2004 оны 09 сарын 14-ний өдөр Их Британи Умард Ирландын Вант Улсад 007 дугаартай Л.Б**** нөгөө талд нь Т******* Т*** гэдэг гэрчилгээний гэрлэгч ньТ************Т*** мөн гэдгийг тогтоож өгөөч гэсэн шаардлага байхгүй. Зах замбараагүй нэрээ өөрчилсөн зүйл байхгүй. Анх 2002 онд гадаад улсад суралцах болсон талаараа үнэн зөвөөр тайлбарласан.
Амьдрах нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас тухайн улсад хандаж хуурамч бичиг баримт ашиглаагүй.Т************Ч********гэдэг нэрээр өгөхөөр тухайн байгууллагатай холбоотой цагаачлалын баримт гарахгүй байсан учраас амьдралын эрхээр Т*** гэдэг нэртэй хүн байхгүй байсан учраас азаар тухайн улсаас амьдрах бичиг баримтын эзэмшил авсан. Энэ бүртгэлийг хийлгэсэн хүчин төгөлдөр бүртгэл байхад Улсын бүртгэл мэдсээр байж 2013 оны 11 сарын 01-ний өдөр Ю.Б******тай гэрлэлтийн баталгааг баталсан мэт хууль бусаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэн бүр регистрийн дугаар, бүртгэлийн дугаартай байна.
Иргэний бүртгэлийн дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, төрийн байгууллагаас олгох бусад бичигт бичигдэнэ. Л.Б*****, Т.Т***гэсэн гэрлэлтийн гэрчилгээ дээр улсын бүртгэлийн дугаар байхгүй. Тэр бүртгэл нь улсын байгууллагад бүртгэлтэй байхад хянаж үзээгүй гэрлэхэд харшлах хууль бус зүйл хийсэн мэт зүйл яриад байх юм. Ю.Б******тай анх танилцахдаа Англи Улсад амьдарч байгаад ирснийг нь мэдэж байсан. 2 хүүхдийг нь хүлээн зөвшөөрөөд амьдарсан мөртлөө амьдралын явцад хүүхдүүдийг нь зовоогоод байсан учраас аргаа бараад гадаад руу явуулсан. Энийг иргэний шүүх хуралдаан дээр хэлдэг. Бичиг баримтад бичигдсэн Т*******ын Т*** өнөөдрийнТ************Т*** гэж бүртгэчихээд одоо хууль бус гэдэг нь үндэслэлгүй. Тэр гэрлэлтийн гэрчилгээ бүртгэлийн байгууллагын зохих журмын дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хүсэлт гаргасан гэсэн. Тэр нь хэрхэн яаж шийдэгдсэнийг мэдэхгүй байна.
Тэр гэрчилгээ хүчин төгөлдөр байхад Ю.Б******тай гэрлэлтийг батлуулсан гэдэг нь үндэслэлгүй. Регистрийн дугаараар нь хайж үзээд тэр иргэн хүн байхгүй байхад хаанаас байна гээд ухаад явж байх юм. Ийм зүйлийг Ю.Б******ерөөсөө мэдэхгүй байсан юм шиг зүйл яриад байх юм. Гэтэл энэ хүн байнга архидан согтуурдаг, архины хамааралтай байсан учраас цагдаад баривчлуулахад гомдол гаргаж эхэлсэн. Өмнө нь ямар хүнтэй амьдарч байсныг мэдэж байсан. 2021 оны 11 сард хуурамч гэрлэлттэй байсныг мэдэж байсан.
... Аливаа олгосон бичиг баримтад нэр, он сарын зөрүү, баллаж цохолсон нь хожим эрх зүйн үр дагавартай байгаа бол зөвхөн бичиг баримт олгосон этгээд иргэний журмаар өөрөө нэхэмжлэл гаргадаг болохоос биш, ямар ч дугаар байхгүй бичиг баримтыг үндэслээд Л.Б***, Т*******ын Т*** ньТ************Т*** мөн бөгөөд үүнийг тогтоож өгөөч гэдэг нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Энэ бол Захиргааны хэргийн шүүхийн маргаан биш. 2004 оны байдлаарТ************Ч********байсан болохоос тэнд очоодТ************Т*** болгосон зүйл байхгүй. 2011 оны 08 сарын 29-ний өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаарТ************Т*** болгож цаг хугацааны хувьд хожим нь өөрчилсөн гэдгийг хэлмээр байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Ю.Б******болон гуравдагч этгээдТ************Т*** нарын гэрлэснийг бүртгэсэн бүртгэл нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байх тул энэ тохиолдолд шүүх 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийг хэрэглэнэ.
2. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө /өргөдөлд гэрлэхийг хүсэгчдийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, төрсөн он, сар, өдөр зэргийг дурдсан байна/ хамтран гаргаж, дараахь баримт бичгийг хавсаргана: гээд мөн зүйлийн 13.2.1-13.2.4 дэх заалтад гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх; эрүүл мэндийн тодорхойлолт; гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай холбогдох байгууллагын шийдвэрийн хуулбар буюу архивын лавлагаа; Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд шүүхийн шийдвэрийн хуулбар. гэж заажээ.
3. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Гэр бүлийн тухай хуульд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа талаар хангалттай нотлох баримт байгаа бол иргэний бүртгэлийн ажилтан гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болно. гэж, мөн зүйлийн 13.7 дахь хэсэгт Монгол Улсын харьяат иргэн гадаадын иргэнтэй, эсхүл гадаадын иргэд хоорондоо тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэж бүртгүүлэхдээ энэ хуулийн 13.2-т заасан баримт бичгээс гадна тэдгээрийн өргөдлийн орчуулга, тухайн гадаадын иргэнийг харьяалсан улсын дипломат төлөөлөгчдийн болон консулын, эсхүл тухайн орны иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолтыг хавсаргана. Тодорхойлолтод гэрлэхийг хүсэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, газар, байнга оршин суугаа газрын хаяг, гэрлэлтийн байдлыг бичсэн байна. гэж заасан.
4. Түүнчлэн тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт Энэ хуулийн 13.2, 13.7-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан гэрлэснийг 30 хоногийн дотор бүртгэж, гэрчилгээ олгоно. Гэрлэлтийн гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана: гэж, мөн зүйлийн 13.11 дэх хэсэгт Гадаадад оршин суугаа Монгол Улсын харьяат иргэд хоорондоо, эсхүл гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат нөгөө нь гадаад улсын харьяат иргэн гэрлэсэн бол хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар 30 хоногийн дотор бүртгэж болно. гэж зохицуулжээ.
5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс авч үзэхэд, гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь Монгол Улсын харьяат нөгөө нь гадаад улсын харьяат иргэн бол Монгол Улсын холбогдох иргэний бүртгэлийн байгууллагад, эсхүл Монгол Улсаас тухайн гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хуульд заасан холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн гэрлэлтээ бүртгүүлэх боломжтой байхаар зохицуулжээ.
6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар зэргээс үзэхэд 2004 онд гуравдагч этгээд Т************Т*** нь 1975 онд төрсөн, Т******* овогтой Т*** гэх нэрээр иргэн Л.Б**** гэрлэснийг Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яаманд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байна.
7. Гуравдагч этгээд Т************Т*** нь Т*******ын Т*** гэх нэрээр тус улсад амьдарч байсан үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Хэдийгээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс ... Гэр бүлийн тухай хуулийн 9.1.1-д зааснаар өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол дараагийн гэрлэлт хууль бус байхаар, мөн хуулийн 6.2-т Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасны дагуу Т.Т***нь нэг нөхөртэй байх ёстой атал энэ хуулийн шаардлага зөрчигдсөн. Тиймээс Ю.Б******болон Т.Т***нарын гэрлэлтийг бүртгэхээс татгалзах ёстой байсан ... гэх агуулгаар маргасан боловч тус үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
9. Учир нь, Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно: гээд мөн зүйлийн 9.1.1 дэх заалтад өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол; холбогдох иргэний бүртгэлийн байгууллага нь 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийг бүртгэхээс татгалзаж болохоор заасан байх бөгөөд харин мөн үндэслэлийг Захиргааны хэргийн шүүхээс шууд хэрэглэж, иргэний улсын бүртгэлийн байгууллага гэрлэлтийг бүртгэхээс татгалзах ёстой байсан гэж дүгнэх боломжгүй байна.
10. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно. гэж заасны дагуу 2013 онд Ю.Б******болон Т.Т***нарын гэрлэлтийг бүртгэх цаг мөчид 2004 онд Л.Б**** болон Т.Т***нарын гэрлэлт нь хүчин төгөлдөр байсан, эсхүл хүчин төгөлдөр бус байсан гэдгийг Иргэний хэргийн шүүхээс тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа тохиолдолд энэ үйл баримтыг иргэний улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй гэж үзнэ.
11. Тиймээс дээрх үндэслэлээр иргэний улсын бүртгэлийн байгууллага 2013 онд Ю.Б****** болон Т.Т***нарын гэрлэлтийг бүртгэхээс татгалзах ёстой байсан гэж дүгнэх боломжгүй гэж үзлээ.
11. Харин нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс хэлсэн ... Т.Т*** нь Ю.Б******надтай гэрлэх үедээ ИБУИНХУ-ын иргэншилтэй байсан байна. Түүнийгээ надад хэлээгүй бөгөөд Монгол Улсын иргэн гэж хэлж, Монгол Улсын иргэний үнэмлэхээр гэрлэлтээ баталгаажуулсан байна. Ийм хуулийн зөрчилтэй байхад Иргэний бүртгэлийн хэлтэс дээрх нөхцөл байдлуудыг тогтоохгүйгээр, гэрлэлтийг бүртгэхээс татгалзахгүйгээр бүртгэж авсан нь хууль бус байна ... гэх агуулга бүхий үндэслэлийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
12. Учир нь, 2013 онд Ю.Б******болон Т.Т***нарын гэрлэлтийг бүртгэх цаг мөчид гуравдагч этгээдТ************Т*** нь ИБУИНХУ-ын иргэншил авсан байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдлоо.
13. Тодруулбал, хариуцагч Баянзүрх дүүрэг дэх иргэний бүртгэлийн хэлтэс нь 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1344 дугаарт Ю.Б******болон Т.Т***нарын гэрлэснийг бүртгэхдээТ************Т*** нь гадаад улсын иргэн болсон гэдгийг мэдэх боломжтой байсан, тухайлбал, Монгол Улсад оршин суух MNG 1792183 дугаартай үнэмлэхийг мэдээллийн сангийн лавлагааны тусламжтайгаар мэдэх боломжтой байсан, улмаар 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт заасан тодруулах ажиллагааг хийж, нотлох баримтуудыг гаргуулан авах боломжтой байсан гэж шүүх үзлээ.
14. Иймд хариуцагч нь дээрх үйл баримтыг нягтлан тодруулах боломжтой атал түүнийг тодруулахгүйгээр Ю.Б******болон Т.Т***нарын гэрлэснийг бүртгэсэн нь хуульд нийцээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.5, 13.7, 13.9, 13.11, Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 9.1.1 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Б******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүрэг дэх Иргэний бүртгэлийн хэлтсээс Ю************Б******,Т************Т*** нарын гэрлэлтийг бүртгэсэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1344 дугаартай гэрлэлтийн бүртгэл нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ