Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, ерөнхий шүүгч Н.Одонтуул, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч  Б.Батхишиг

Иргэдийн төлөөлөгч С.Өлзийбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Хохирогч нарын өмгөөлөгч  Б.Эрдэнэбаатар

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Дашдорж

Хохирогч С.Пүрэвхүү, Д.Болормаа, Б.Дэлгэрсайхан

Иргэний хариуцагч Ц.Өнөр, Д.Булгантамир

Шүүгдэгч Б.Наранбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөвдүүд овогт Цэдэвийн Наранбатад холбогдох эрүүгийн 201610010145 тоот хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо Хандгайтын 33 дугаар гудамжны 366 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Хөвдүүд овгийн Цэдэвийн Наранбат  /РД: ХЙ76020510/

 Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Наранбат нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 22 цаг 40 минутын орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойшоо 45 км зайд төв засмал замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Тоёота Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1-д заасан “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Н.Дэлгэрсайханы жолоодон явсан Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн Н.Дэлгэрсайханы жолоодон явсан Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.870.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч Г.Мөнхгэрэлийн бие махбодид хөнгөн, жолооч Н.Дэлгэрсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан,

Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Эрдэнэчулуун, Э.Байгалтуяа, Г.Ангирмаа, А.Цогцэцэгээ, Б.Баттуяа нарын 5 хүний амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Б.Наранбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Улаанбаатар хотоос 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байгаад 15:00 цагийн үед Мөнхчимэг, Мөнхгэрэл хоёрыг аваад валютын ченжээс мөнгө солиулаад замдаа идэж уух хоол хүнсээ аваад 19:00 цагийн үед Улаанбаатар хотоос гарч Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу явсан. Учир нь бид нар Мөнхгэрэл, Мөнхчимэг хоёр Улаанбаатар хотод Бөмбөгөр худалдааны төв дээр бараа зардаг, тэр хоёрын барааг авахаар Замын-Үүд орж урагшаа БНХАУ-н эрээн хот руу явахаар явцгаасан. Бид нар явахдаа 30-77 УНО улсын дугаартай камри машиныг би өөрөө жолоодож явсаар байгаад Дорноговь аймаг орж Өргөн сум руу салдаг зогсоол дээр шөнө 01:00 цагийн үед ирж тэнд хэсэг унтаж байгаад үүрээр 04:00 цагийн үед сэрээд Замын-Үүд сум руу хөдөлсөн, тухайн үед гадаа эрт гэгээ орж байсан. Бид нар явсаар байгаад Замын-Үүд суманд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 20 минутын үед орж ирээд машинаа Хан шонхор дэлгүүрийн урд талд зогсоол дээр тавьчихаад, өөрсдөө БНХАУ-н Эрээн хот руу автобусаар Мөнхчимэг Мөнхгэрэл бид гурав гарсан. БНХАУ-н Эрээнд очоод Мөнхчимэг, Мөнхгэрэл хоёр бараагаа зөөж цуглуулсан, би цуглуулсан барааг нь харж байгаад дундуур нь сэлбэгийн дэлгүүр орж ирсэн. Бид нар зогсож байгаад орой хил хаахаас өмнө 17:00 цагийн үед Замын-Үүд сум руу орж ирээд ачаа бараагаа машиндаа ачиж явахдаа бэтгэж орой 21 цаг 20 минутын үед Замын-Үүд сумаас гарсан, орой гарах үед оройны суудлын галт тэрэг Улаанбаатар хот руу явж байсан. Замын-Үүд сумаас явахдаа би өөрөө машинаа жолоодож Мөнхчимэг миний хажууд урд суудал дээр суугаад, арын суудал дээр Мөнхгэрэл сууж явсан. Замын-Үүд сумаас хойшоо засмал замаар 40 гаран километрийн зайд явж байтал замын хойшоо явах талын эгнээг ухаад урд талд нь замын хар шороо асгасан байсныг би тулж ирээд асгасан шороог харсан, би тормос гишгэсэн боловч машин зогсохгүй харайж гараад л цаад талд нь машинтай мөргөлдөж зогссон. Би өөдөөс ирж явсан машинтай мөргөлдөж осолд орсон, би машинаасаа бууж нөгөө хамт явсан хоёр эмэгтэйг хөөe буугаарай гэж хэлсэн. Мөнхгэрэл машинаас буугаад явсан, харин урд талын судал дээр сууж явсан Мөнхчимэгийн даруулга бүс тайлж гаргасан. Харин замын эсрэг талд мөргөлдсөн машинаас нэг эрэгтэй хүн намайг аваач гээд орилоод байсан бөгөөд би яваад очтол жолооч нь доошоо харсан байдалтай машиндаа дарагдаж хавчуулагдсан байсан, тэгтэл замаар явж байсан жолооч зогсож бууж ирээд нааш цааш нь татаж газрыг нь ухаж байж жолоочийг нь гаргаж машинаас холдуулж хэвтүүлсэн. 30-77 УНО улсын дугаартай камри маркийн машин нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм, гэхдээ энэ машин миний төрсөн дүү Өнөрийн нэр дээр байдаг, анх авахдаа дүүгийнхээ нэр дээр авсан гэжээ. /хх-ийн 188-189/   

 -Хохирогч С.Пүрэвхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...маргааш өглөө 2016 оны 07 дугаар сарын 02-ны өглөө утсаар залгаж С.Эрдэнэчулуун, Э.Байгалтуяа нар осолд орж нас барсан тухай манай ээжийн дүүгийн хүүхэд над руу утсаар залгаж мэдэгдсэн. Тэгээд би наашаа Замын-Үүд суманд ирлээ. Талийгаач С.Эрдэнэчулуун, талийгаач Э.Байгалтуяа нарын өмнөөс хохирогчоор орох өөр хүн байхгүй учраас би хохирогчоор төлөөлөн орж байна. Манай дүү С.Эрдэнэчулуун хүнтэй сууж байгаагүй ганц охинтой байсан юм тэгээд охинтойгоо хоёулаа осолд ороод нас барсан, өөр хүн байхгүй өөр хүн үлдсэнгүй. Манай талийгаач дүү С.Эрдэнэчулуун Өмнөговь аймагт очоод Эрхэмбаяр гэдэг хүнтэй танилцаад 1 жил хамт амьдарч байгаа боловч албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Мөн талийгаач Э.Байгалтуяа эхээс ганцаараа төрсөн дүү, ах эгч байхгүй, манай аав ээжид эмээ, өвөөдөө өргүүлсэн байсан учраас миний дүү гэж явдаг юм. Би хоёр хүнээ алдсан, гомдолтой байна, тэгээд хууль журмынх нь дагуу шалгаж өгнө үү гэж хүсэж байна гэжээ.  /1-р хх-ийн 51-52 /

-Хохирогч С.Пүрэвхүү шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолтой байна гэв.

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Хишигхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би талийгаач эгчтэйгээ одоогоос 1 сарын өмнө Улаанбаатар хот Багануур дүүрэгт уулзсан, тухайн үед эгч маань хувийн ажлаар ирж дүү нартайгаа уулзчихаад буцсан юм, ер нь бол талийгаачтай утсаар байнга л холбоотой байдаг байсан. Талийгаачид Замын-Үүд суманд өөрийн гэсэн гэр орон гэж байгаагүй айлын хажуу өрөөг түрээслэн амьдарч байсан, харин нас барахынхаа өмнө Замын-Үүд суманд баригдаж байгаа ажилчдын байрандаа захиалга өгсөн 7 дугаар сар гаргаад байрандаа орчих байх гэж ярьж байсан. Талийгаач нас барахынхаа өмнө томилолтоор ажилласан юм байна лээ, харин талийгаачийг томилолтоор ажиллуулахдаа унаа машинаар үйлчлэхгүй зүгээр л замын машинд суулгаж явуулсан байгууллагад нь гомдолтой байна, мөн зам тээврийн осол гаргасан буруутай этгээдэд гомдолтой байна, энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Би нэхэмжлэлтэй холбоотой зүйлийг мөрдөн байцаалтын явцад гарган өгнө гэжээ. /1-р хх-ийн 54 хуудас/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ....Хэргийн талаар гэвэл миний хувьд нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Манай аав ээж хоёр ер нь хот явах, хөдөө гадаа явах, ийш тийшээ явах бол байнга над руу утсаар ярьдаг байсан, тухайн осол болдог өдөр 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр над руу огт утсаар яриагүй болохоор би аав, ээж хоёрыг Замын-Үүд рүү явж байгаа нь огт мэдээгүй. Тэгээд 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 23 цагийн үед ээжийн маань хамгийн бага эрэгтэй дүү Батзолбоо манай гэрт орж ирээд эмээгийнд ороод ирээч гэж хэлэхээр нь би нөхөртэйгөө хамт яваад ортол хүмүүс уйлалдаад надад юм хэлэхгүй байхаар нь би ээжийнхээ утас руу залгаад байсан чинь утас нь дуудаад авахгүй байсан. Бид нар тэр өдөртөө Улаанбаатар хотоос Дорноговь аймаг руу машинтай явцгаасан. Би замдаа аав, ээж хоёрыг машинтай осолд орсон гэдгийг мэдсэн. Бид нарыг Замын-Үүд орох үед ослын газраас машин техникийг зөөвөрлөсөн ямар нэгэн машин техник байгаагүй. Надад гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ. /1-р хх-ийн 59/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Маш их гомдолтой байна. Иргэний хариуцагчаас ирж очсоны зардал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа 616.900 төгрөг нэхэмжилнэ гэв.   

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золзаяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Маргааш нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өглөө босоод мөн утас руу нь залгаж үзэхэд бас холбогдоогүй, тэгтэл өдөр 11 цагийн үед ажлынх нь дарга Мөнхбаатар, менежер Түмэн-Өлзий, манай төрсөн дүү Г.Отгонзаяа нөхөр Ган-Очиртойгоо бүгдээрээ манай гэрт ороод ирсэн. Тэгээд болсон хэргийн талаар надад хэлж мэдэгдсэн. Миний хувьд хэргийн талаар нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. /1-р хх-ийн 61/

-Хохирогч Н.Дэлгэрсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би Сайншандаас 20 цагийн үед Замын-Үүд явахаар хөдөлсөн. Би өөрөө жолоогоо бариад манай эхнэр Баттуяа жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, харин арын суудал дээр Сайншандаас суусан 4 эмэгтэй сууж явсан. Бид нар замдаа хоорондоо огт юм яриагүй, би эхнэртэйгээ хааяа ганц нэг юм ярьж явсан. Харин арын суудал дээр сууж явсан хүмүүсээс зарим нь хөдлөх үед утсаар ярьж байсан, түүнээс бид нар хоорондоо замдаа огт яриагүй. Тэгээд явсаар байгаад Замын-Үүд сумын гэрэл харагдаж эхэлсэн, тэгтэл арын суудлаас нэг нь “ахаа Замын-Үүд орох болж байгаа юу” гэж асуухаар нь “дөхөж байна, одоо 40-өөд км байгаа байхаа, миний дүү яасан яараад байгаа юм уу, ах нь их хурдан давхидаггүй, одоо ингээд орлоо” гэж хэлээд машины хянах самбар луу километрийн заалт харахад 70 км/цагийн хурдтай байсан бөгөөд урдаас машин цуваад олон гэрэл байсан учраас гэрлээ ойр дээр нь болгож тусган хурдаа хасахад 60 км/цагийн хурдтай явж байтал зүүн гар талаас гэх үү зүүн урдаас гэх үү, маш хурц гэрэл шууд орж ирээд тас гээд л явчихсан, тэгээд юу болсон гэдгийг огт санахгүй байна. Би яг өөрийнхөө явах ёстой эгнээгээр хурдаа хасаад болгоомжлоод явж байтал машин ирж мөргөсөн, яах ийхийн зуургүй л маш хурц гэрэл орж ирээд тас гээд л дуугарсан, би түүнээс цааш юу болсон гэдийг санахгүй байна. Яагаад болгоомжилсон гэхээр яг тэр үеэр Замын-Үүдээс хойшоо Сайншанд чиглэл рүү машин их зөрж явж байсан, зарим нь гэрлээ шилжүүлэхгүй байсан, олон машин цувж явсан учраас би өөрийнхөө машины гэрлийг шилжүүлэн хурдаа хасаж явсан гэжээ. /1-р хх-ийн 51-53/

-Хохирогч Н.Дэлгэрсайхан шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдолтой байна. Миний хувьд цаашид эмчлүүлэх шаарлдагатай байгаа. Борхойн зам ХХК-ны захирал Булгантамиртай гэрээ хийж өгнө гэсэн 1.500.000 төгрөгийг гаргуулна, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв. 

- Гэрч Д.Эрдэнэтуул мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгээд явж байтал Нартын хошуу гэсэн тэмдэг дөнгөж өнгөрөөд 400-аад метр явж байтал осол болсон байсан. Манай найз Баяржавхлан миний урд явж байсан учраас түрүүлээд зогссон би араас нь бууж очтол замын баруун гар талд Сузуки Алто маркийн мөнгөлөг өнгийн машин дээшээ харсан. Машины доор 4 цогцос дарагдсан, машины жолооч нь цонхоороо хагас гарсан машиныхаа бүсэнд зүүлттэй, толгой нь шороонд шахагдаж амьсгал нь шахагдаж давчидсан байдалтай “хүн байна уу, авраарай” гээд байж байсан. Манай найз Баяржавхлан бид 2 машины жолооч эрэгтэйг гаргахаар оролдож жолоочийг машинаас гаргасан. Сукуки Алто маркийн саарал өнгийн машинаас ертөнцийн зүгээр зүүн хойшоо замын зүүн талын урсгал дээр зүүн урд талын крыло, буфер цөмөрч орсон хар саарал өнгийн Камри маркийн машин байсан бөгөөд тэр машины урд хамар хэсэг нь зүүн хойшоо хойд хэсэг нь баруун урагшаа байрлалтай зогсож байсан. Тэр машин руу манай найз Баяржавхлан очиж харсан, би тэр машин дээр очоогүй, тухайн машинд ямар хүмүүс байсан гэдгийг мэдэхгүй байна. Зам дээр зогсож байсан хар саарал өнгийн Камри маркийн машин Замын-Үүд талаас явж байсан ба манай найз Баяржавхлан бид хоёрын машиныг давхраар нь гүйцэж түрүүлээд урд гараад явсан машин мөн байсан. Осол болохоос өмнө 4-5 км наана бид хоёрыг гүйцэж түрүүлсэн машин мөн байсан гэжээ. /1-р хх-ийн 62/

- Гэрч Б.Очбадрахын мөрдөн байаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд сум талаасаа 80 дахь км хүртэл Улаанбаатар хот талаасаа 579 дахь км-ээс хилийн 0 цэг хүртэлх улсын болон олон улсын чанартай авто замын засвар арчлалтыг хариуцан ажилладаг. Манай компани 2016 оны 06 дугаар сарын 26-аас эхлэн засвар арчлалтын ажлыг Замын-Үүд сумаас хойш 20 дахь км-ээс эхлэн хийгдэж байсан. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр засвар хийгдэж байтал 15 цагийн үед индүүнд эвдрэл гарч менежер Батцогт захирал Булгантамир луу утсаар залгаж мэдэгдээд ажил түр зогсож техникийн сэлбэг иртэл сул зогссон. Тухайн засвар хийж байсан зам дээр ойролцоо 2 нүх байсан учраас цацруулагчтай түмбэ 4 ширхэг, мөн ажил хийж байгаа тэмдэг, болон саадыг тойрч өнгөрөх тэмдэгийг байрлуулж тавьсан. Манайх ажиллахдаа тэмдэг тэмдэглэгээг байрлуулж тавьдаг гэжээ. /1-р хх-ийн 63-67, 3-р хх-ийн 39-40/

- Гэрч О.Баяржавхлангийн мөрдөн байаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ....Тэгээд явж байтал Нартын хошуу гэсэн тэмдэг дөнгөж өнгөрөөд 400-аад метр явж байтал осол болсон байсан. Би осол болсныг хараад зогсоход замынхаа баруун гар талд Сузуки Алто маркийн мөнгөлөг өнгийн машин дээшээ харсан байсан. Машины доор 4 цогцос дарагдсан, машины жолооч нь цонхоороо хагас гарсан байдалтай машиныхаа бүсэнд зүүлттэй, толгой нь шороонд шахагдаж байрласан байдалтай байсан бөгөөд амьсгал нь шахагдаж давчидсан байдалтай “хүн байна уу” гээд байж байсан. Би жолоочийг гаргахын тулд шороог нь гараараа ухаж татаж гаргах гэсэн боловч бүс нь тээглээд гаргаж болохгүй болохоор нь бүсийг тасдаж жолоочийг татаж гаргасан. Тухайн үед онхолдсон саарал машинаас бага зэрэг зүүн хойшоо /ертөнцийн зүгээр/ замын зүүн талд зүүн урд талын крыло, буфер цөмөрч орсон байдалтай хар саарал өнгийн Камри маркийн машин урд хамар хэсэг нь зүүн хойшоо бөгс хэсэг нь баруун урагшаа байрлалтай зогсож байсан бөгөөд тэр машинаас тос масло нь доошоо гоожсон байсан. Улсын дугаар нь 30-77 гэсэн дугаартай байсан би үсгийг нь санахгүй байна. Тэр машинаас 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн гарч ирээд гадаа сууцгаасан байсан. Энэ 30-77 гэсэн дугаартай Камри маркийн, хар сааралдуу өнгийн машин бид нарын машиныг гүйцэж түрүүлээд явсан машин мөн байсан. Яагаад тэр машиныг санаж байна гэхээр бид нарын урдхан талд манай 2 машиныг гүйцэж түрүүлээд явсан машин мөн байсан. Бид нар тухайн үед 80 орчим км/цагийн хурдтай явж байхад Камри маркийн машин бид нарыг гүйцэж түрүүлээд их хурдтай өнгөрөөд явсан. Өөр машин бид нарыг гүйцэж түрүүлээгүй гэжээ. /1-р хх-ийн 79-80/

- Гэрч Д.Мөнхчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 20 цагаас 21 цагийн хооронд Улаанбаатар хотоос гарсан, хотоос гарахдаа надтай хамт Бөмбөгөр худалдааны төвд хажуу талын лангуyнд суудаг Мөнхгэрэл, бид хоёр Ц.Наранбатын 30-77 УНО улсын дугаартай саарал өнгийн Тоёота Камри маркийн машинтай 3-лаа явсан. Бид 3 машинтай явсаар байгаад Замын-Үүд рүү дөхөж ирээд 2-3 цаг хэртэй машиндаа унтаж байгаад Замын-Үүд рүү орж ирсэн бид нарыг сумын төв рүү орж ирэх үед өглөөний Улаанбаатараас Замын-Үүд рүү ирж байгаа суудлын галт тэрэг ирж байсан. Бид З машинаа сумын төвд Хаан банкны ойролцоо байрны хажууд машинаа тавьчхаад, автобусанд суугаад урагшаа Эрээн лүү орсон, буцаад Эрээнээс өдөр 16 цагийн үед гараад Замын-Үүд суманд 17 цагийн үед орж ирсэн. ...Миний хувьд яагаад осол гарсан гэдгийг мэдэхгүй байна. Би Замын-Үүд сумаас хойш байдаг мөнгө хураамж авдаг пост өнгөрөөд нам унтсан. Осол юунаас болж гарсан гэдгийг мэдэхгүй байна. ...Миний хувьд тухайн осол болох үед далны хавьд нэг сонин болоод татчихаад би хөдөлж чадахгүй байсан боловч сумын эмнэлэг дээр ирээд хот руу очоод эмнэлэгт үзүүлээгүй одоо миний бие зүгээр, надад өвдөж байгаа зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэжээ.  /1-р хх-ийн 87–88/

- Гэрч Ц.Нарангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Уг хэрэг дээр би хэргийн газрын үзлэг хийсэн. Засмал зам дээр ертөнцийн зүгээр зүүн талд нь 1.70 м өргөнтэй 2,90 м урттай, 36 см өндөртэй нунтаг хар шороо байсан. Ц.Наранбатын машин уг шороон дээгүүр гараагүй шорооны баруун урд хэсгээр гарсан мөр байсан, баруун урд хэсгийн шороо нь өндөр биш засмал зам дээр асгарсан хэсэг нь байсан тэрэн дээгүүр гарах үед осолд нөлөөлөх хэмжээний биш байсан харин тэр шорооноос цаашаа автомашины дугуйн шарвалтын мөр үүссэн 51,5 м яваад анх мөргөлдсөн A цэг байсан тэр хооронд зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр байхгүй байсан. A цэгийг тогтоохдоо тээврийн хэрэгслийн шингэн зүйл их хэмжээгээр асгарсан болон асфальтан замын ухагдсан хэсгээр авсан. Зам дээр асгасан шороо нь хөвсгөр сул хар шороо байсан. Мөн үзлэгийн явцад замын засвар үйлчилгээ явагдаж байгаа талаар ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан гэжээ. /2-р хх-ийн 239/

-Гэрч Б.Дархандарьяа мэдүүлэхдээ: Би зам тээврийн яаманд бүс нутаг хариуцсан мэргэжилтэн хийдэг юм. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр Замын-Үүд сумаасаа хойшоо 45-46 дахь км-т ажил хийж байсан Борхойн зам ХХК-ны ажлыг газар дээр нь очиж шалгасан юм. Тухайн үед замын нөхөн засварын ажил хийгдэж байсан тухайн үед Борхойн зам ХХК-ны ажилчид ажил хийж байгаа газраа зам засварын ажил явагдаж байна гэсэн тэмдгээ тавьсан, түмбэ, хаалтуудаа байрлуулсан аюулгүй ажиллагааны журмаа бариад л ажлаа хийж байсан гэжээ. /3-р хx-ийн 14/

- Иргэний хариуцагч Ц.Өнөр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Энэ машин миний нэр дээр байдаг машин гэхдээ энэ машиныг би 2014 оны 5 сард худалдаж аваад өөрийнхөө төрсөн ах Цэдэвийн Наранбатад өгсөн машин байгаа юм. Миний нэр дээр л байдаг болохоос энэ машин манай төрсөн ах Наранбатын машин. Энэ машин нь Япон улсад 2001 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн машин байгаа юм. Тухайн ослоос болж миний машинд ямар нэгэн гэмтэл учирсан гэхдээ эвдрэл гэмтлийн талаар надад ямар нэгэн гомдол санал байхгүй харин би нөгөө хүмүүсийн төлбөрийг төлж барагдуулж чадахгүй гэжээ. /3-р хх-ийн 17-18/

- Иргэний нэхэмжлэгч Г.Мөнхгэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Тэгээд Замын-Үүд сумаас хойшоо гараад бид нар хоорондоо ойр зуурын юм яриад явж байтал тэмээтэй хөшөө өнгөрөөд би унтчихсан байсан. Тэгтэл гэнэтхэн тас няс гээд л чимээ гараад сэртэл машинтай мөргөлдсөн. Наранбат “машинаасаа гараарай” гээд орилсон машины хамарнаас уур юм уу, утаа юм уу гаргаад байсан гэжээ. /2-р хх-ийн 55/

-Иргэний хариуцагч Д.Булгантамирын мэдүүлэгт: Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг Борхойн тал ХХК-ны захирал ажилтай. Манай компани 2008 оны 07 сарын 08-ны өдрөөс хойш одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа, компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хатуу хучилттай зам барих. Манай компани Монгол улсын урд талын хилийн 0 цагаас хойш 80 дахь км хүртэл улсын чиглэлийн авто зам засвар арчлалт хариуцан ажилладаг. Тухайн осол гарсан газар манай компани зам засварын ажил хийж байсан бөгөөд тэр үед манай ерөнхий менежер Б.Батцогт, ерөнхий инженер Б.Очбадрах нар ажилчидтай хамт ажиллаж байсан. Замын-Үүд сум талаас 23 дахь километрээс 72 дахь км хүртэл засварын ажил явагдаж байсан бөгөөд тухайн зам дээр Замын-Үүд талаасаа 45 дахь км-т зам тээврийн осол гарсан гэдгийг сонсож мэдсэн. Тухайн үед ажиллаж байсан манай ажилчид 2016 оны 07 сарын 01-ний өдөр засварын ажил хийж замын хагархайг зүсэж бэлдсэн нүхээ нөхөх ажил хийж байсан тухайн үед засвар хийж байсан газарт хашилт хаалт хийх зорилгоор зөөврийн тэмдэг /түмбэ/ 3 ширхэг, мөн замын анхааруулах тэмдэг тавьж аюулгүй байдлыг ханган ажиллаж байсан. Манайх өдөр бүр ажиллаж байсан ажлын гүйцэтгэлийг баталгаажуулан гэрэл зургаар бэхжүүлэн авдаг. 2016 оны 06 сарын 27-ны өдрөөс эхлэн хийгдсэн зам засварын ажил эхлэхээс ажил дуусах хүртэлх  гэрэл зургууд байгаа. Тухайн газар хашилт хаах хийх зорилгоор цацруулагчтай түмбэ мөн ажил явагдаж байгааг анхааруулах тэмдэг болон хориглох тэмдэгийг байрлуулж тавьсан. Замын ажил тухайн үед замын индүү эвдрээд ажил түр зогсоод тухайн үед ажил явагдаж байсан газар саадыг тойрч гарах тэмдэг тэмдэглэлгээ түмбийг байрлуулж тавьсан байсан гэжээ. /2-р хх-ийн 60/      

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 11-14/

-  Тоёота Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 15-17/

-Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 18-20/

-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /1-р хх-ийн 21-27/

-Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг,эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-43/

-Тоёота Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.Наранбатын жолоочийн үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн 47/

- Техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 12 тоот дүгнэлт: 1. 30-77 УНО улсын дугаартай Camry маркийн суудлын автомашины жолооч Цэдэв овогтой Наранбат нь МУ-ын ЗХД-ийн 2.7.a Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. мөн 15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж байна. а/замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан голын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно; гэсэн заалтуудыг зөрчсөн байна. 95-80 ДГО улсын дугаартай Suzuki Alto маркийн суудлын автомашины жолооч Нямдорж овогтой Дэлгэрсайхан нь МУ-ын ЗХД-ийн 21.8.Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн гэсэн заалтыг зөрчсөн байна. Зорчигч тээвэрлэх нь хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж хариуцах үүрэгтэй тээврийн ажлын онцгой төрөл тул зөвхөн хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэдэг. 2.Хэргийн газрын үзлэг болон бусад нотлох баримтыг нягтлан үзэхэд их хэсэг буюу зам дээр тоормосны мөр байхгүй тул 30-77 УНО улсын дугаартай Camry маркийн суудлын автомашины жолооч Ц.Наранбат, 95-80 ДГО улсын дугаартай Suzuki Alto маркийн суудлын автомашины жолооч Н.Дэлгэрсайхан нар нь ослын үед зогсоох арга хэмжээ аваагүй байх үндэслэлтэй байна. 3.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, замын нөхцөл байдал, мөргөлдсөнөөс үүссэн техникийн эвдрэл, хэв, хэргийн газрын үзлэгийн схем зураг, хэргийн газраас бэхжүүлж авсан фото /18/-аас үзэхэд 30-77 УНО улсын дугаартай Camry маркийн суудлын машины жолооч Цэдэв овогтой Наранбат нь МУ-ын ЗХД-ийн 9.1. “Жолооч хөдөлгеөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4.Тухайн ослын зам дээр зам засварын ажил хийж буй “Борхойн зам” ХХК нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтад зааснаар зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих гэсэн заалт мөн Зам, Тээвэр, Барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалын хавсралтын 2.2 зааснаар “Авто зам, замын байгууламжийг хаах тухай шийдвэр гарсан тохиолдолд Зам хариуцагч байгууллага түр зам, гарцуудыг техникийн шаардлагын дагуу гаргаж, авто замын орох гарах хэсэгт болон хүндрэлтэй хэсгүүдэд тэмдэг тавьж тэмдэгжүүлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэсэн журам, зөрчлийг зөрчсөн байна. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэсэн заалттай. 6.“Борхойн зам” ХХК нь МУ-ын ЗХД-ийн 3 дугаар хавсралтын 5.А дахь заалт, Зам, Тээвэр, Барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 80 дугаар тушаалын 2.2 заалтын зөрчлийг зөрчсөн. 30-77 УНО улсын дугаартай Camry маркийн суудлын автомашины жолооч Цэдэв овогтой Наранбат нь МУ-ын ЗХД-ийн 2.7.a дахь заалт, 9.1 дэх заалт, 9.2 дахь заалт, 15.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул саад нь янз бүрийн чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой. /1-р хх-ийн 91-92/

-Вендо ХХК-ний үнэлгээний тайлан /1-р хх-ийн 102-106/

-Шинжээчийн 5972 тоот дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн Б.Наранбат, Б.Дэлгэрсайхан нарын биенээс авсан гэх цусанд тус тус спиртийн агууламж илрээгүй байна. /1-р хх-ийн 109/

-Авто Замын салбарт мөрдөх стандарт /1-р хх-ийн 111/

-2016 оны 09 сарын 27-ны өдрийн 11-07-020/01 тоот шинжээчийн дүгнэлт:  1.Борхойн зам ХХК нь А0103 дугаартай Сайншанд Замын-үүд улсын хил чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын засвар арчлалтыг хариуцдаг тул тус зам дээр гарсан хучилтын эвдрэлийг нөхөх ажлыг Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасан /авто тээврийн хэрэгсэл саадгүй, аюул осолгүй зорчиход авто зам, замын байгууламжийг бэлэн байлгах/ үүргийн дагуу засварын ажлыг хийх талаар хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар холбогдох байгууллагад мэдэгдэж зөвлөгөө авч ажлыг эхлүүлсэн байна. 2.Тус замд үүссэн хучилтын эвдрэлийг засварлах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар анхааруулах, мэдээлэх тэмдгийг “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм" MNS4596: 2014 стандартын дагуу 1.21 «Засварын ажил» тэмдгийг замын зорчих хэсэгт орохыг хориглосон буюу саадыг тойрон гарах чиг заасан тэмдгийн хамт ажил хийж буй хэсгийн өмнө байрлуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байгаа нь хавтас хэргийн материалд авагдсан тус компанийн замын засварын ажил хийгдэж байгаа ажлын зургаас харагдаж байна. 3.Тус замд үүссэн хучилтын эвдрэлийг засварлах үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар анхааруулах, мэдээлэх тэмдгийг “Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм” MNS4596:2014 стандартын дагуу байрлуулсан нь шаардлагад нийцэж байна. /1-р хх-ийн 112-113/

-Цогцост задлан шинжилгээ хийсэн 33 тоот акт, гэрэл зургийн үзүүлэлт: 1.Амь хохирогч Б.Баттуяагийн цогцост Хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины далд гэмтэл: суурь ясны нугасны том нүхний ирмэгээр дотогш цөмөрсөн хугарал тархины зүүн талын чамархай, суурийн хэсгээр зөөлөн бүрхүүл доорх цус хуралт цээж, хэвлийн далд гэмтэл: цээжний зүүн талд 1-12-р хавирга нугаламын хажуугийн шугамын хугарал, цээжний зүүн талд 1-12-р хавирга суганы арын шугамын хугарал цээжний зүүн талд 2-4-р хавирга суганы дунд шугамын хугарал, цээжний зүүн талд 5,6,7-р хавирга суганы урд шугамын хугарал, цээжний баруун талд 1–6-р хавирга суганы урд шугамын хугарал, цээжний баруун талд 4,5,6-р хавирга өвчүүний хажуугийн шугамын хугарал, цээжний 3-р нугаламын хөндлөн хугарал, өвчүүний 5-р хавирганы төвшинд хөндлөн хугарал, цээжний хөндий дэх цус алдалт /200 мл/, хэвлийн хөндий дэх цус алдалт /300 мл/, уушигны язралт, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний урагдал, элэг дэлүүний гадаргуугийн язралт, баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн зөрсөн хугарал, зүүн дунд чөмөгний дунд хэсгийн зөрсөн хугарал зүүн шилбэний урд дунд хэсгийн ил хугарал, хуйхны баруун талд шарх, хуйхны зүүн чамархай хэсэгт шарх, духны зүүн талд шарх, баруун нүдний дээд талын зулгаралт, хамрын нуруунаас зүүн хацар дамнасан шарх, оочны хэсэгт дэх зулгаралт, баруун бугалганы дотор доод хэсэг болон шууны дээд хэсгийг хамарсан зулгаралт, баруун шууны баруун дээд хэсгийн зулгаралт, хэвлийн баруун хажуу хэсгээрх зулгаралт, баруун өгзгөнд цус хуралт, баруун гуяны дотор доод хэсэг дэх цус хуралт, баруун гуяны урд дунд хэсгээрх олон тооны жижиг цус хуралтууд, зүүн мөр бугалгыг хамарсан зулгаралт,шууны дотор дээд талын шарх, баруун бугалганы доод хэсэгт тохой шууны дээд хэсгийн хамарсан шарх, цээжний зүүн дээд талын олон тооны жижиг зулгаралтууд, хэвлийн зүүн дээд талын олон тооны жижиг зулгаралттууд, хэвлийн зүүн доод тал болон ташааг хамарсан цус хуралт, баруун гуяны ар дунд хэсгээр ташуу байрласан том шарх, зүүн хөлний тавхайн гадна ирмэг дэх шарх, зүүн хөлийн 4,5-р хурууны салаан дахь шарх гэсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн /цохигдох, нидрэгдэх, савах, унах/ олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2.Амь хохирогч Б.Баттуяад үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Амь хохирогчид үүссэн дээрх гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд бөгөөд хэрэг учралын цаг хугацаатай тохирч байна. 4.Амь хохирогч Б.Баттуяа нь хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины далд гэмтэл суурь ясны нугасны том нүхний ирмэгээр дотогш цөмөрсөн хугарал, тархины зүүн талын чамархай, суурийн хэсгээр зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл цээжний зүүн талд 1-12-р хавирга нугаламын хажуугийн шугамын хугарал, цээжний зүүн талд 1-12-р хавирга суганы арын шугамын хугарал, цээжний зүүн талд 2-4-р хавирга суганы дунд шугамын хугарал, цээжний зүүн талд 5, 6, 7-р хавирга суганы урд шугамын хугарал, цээжний баруун талд 1–6-р хавирга суганы урд шугамын хугарал, цээжний баруун талд 4,5,6-р хавирга өвчүүний хажуугийн шугамын хугарал, цээжний 3-р нугаламын хөндлөн хугарал, өвчүүний 5-р хавирганы төвшинд хөндлөн хугарал, цээжний хөндий дэх цус алдалт /200 мл/, хэвлийн хөндий дэх цус алдалт / 300 мл/, уушигны язралт, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний урагдал, элэг дэлүүний гадаргуугийн язралт, баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн зөрсөн хугарал, зүүн дунд чөмөгний дунд хэсгийн зөрсөн хугарал, зүүн шилбэний урд дунд хэсгийн ил хугарал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.Б.Баттуяа нь AB /IV/ бүлгийн харьяалалтай байсан ба нас барах үедээ согтууруулах зүйл хэрэглэсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байжээ. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /1-р хх-ийн 119-128/

-Шинжээчийн 5968 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Б.Баттуяагийн цогцосноос авсан гэх цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /1-р хх-ийн 129/

- Шинжээчийн 6000 тоот дүгнэлт /1-р хх-ийн 130/

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 34 тоот актын дүгнэлт: 1.Амь хохирогч Г.Ангирмаагийн цогцост хавсарсан хүнд гэмтэл: Цээж, хэвлийн далд гэмтэл цээжний зүүн талд 1,2-р хавирга эгэмний дунд шугамын хугарал, өвчүүний урд хэсгийн эд дэх цус хуралт, цээжний хөндий дэх цус алдалт /100мл/, хэвлийн хөндийд дэх цус алдалт /350 мл/, уушигны эдийн язралт, няцрал, элэг болон дэлүүний гадаргуу дах язралт, элэг дэлүүний холбоос дах цус хуралт, зүүн дунд чөмөгний дунд хэсгийн зөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, шанаа хацар хэсгийн цус хуралт, баруун чихний дээд дэлбэнгийн цус хуралт, духны дунд хэсэгт дэх зулгаралт, хамрын нуруу үзүүр хэсэгт дэх зулгаралт, зүүн эрүүн дэх шарх, зулгаралт, зүүн мөрний урд талын цус хуралттай, цээжний зүүн доод талд дахь зулгаралт, цээжний зүүн дээд талын цус хуралт, зүүн шууны дотор талын зулгаралт, зүүн бугуй дахь зулгаралт, зүүн гарын ар талын цус хуралт гэсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн /цохигдох, нидрэгдэх, савах, унах/ олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2.Амь хохирогч Г.Ангирмаад үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Амь хохирогчид үүссэн дээрх гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд бөгөөд хэрэг учралын цаг хугацаатай тохирч байна. 4.Амь хохирогч Г.Ангирмаа нь Хавсарсан хүнд гэмтэл: Цээж, хэвлийн далд гэмтэл цээжний зүүн талд 1,2-р хавирга эгэмний дунд шугамын хугарал, өвчүүний урд хэсгийн эд дэх цус цус хуралт, цээжний хөндий дэх цус алдалт /100мл/, хэвлийн хөндийд дэх цус алдалт /350 мл/, уушигны эдийн язралт, няцрал, элэг болон дэлүүний гадаргуу дахь язралт, элэг, дэлүүний холбоос хэсэг дээр цус хуралт, зүүн дунд чөмөгний дунд хэсгийн зөрсөн хугарал гэсэн олон гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ. 5.Г.Ангирмаа нь O/I/ бүлгийн харьяалалтай байсан ба нас барах үедээ согтууруулах зүйл хэрэглэсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байжээ. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /1-р хх-ийн 133-135/

-Шинжээчийн 5973, 5999, тоот дүгнэлтүүд  /1-р хх-ийн 136-137/

-Шинжээчийн 5969 тоот дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Г.Ангирмаагийн цогцосноос авсан гэх цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. /1-р хх-ийн 138/

-Цогцсод задлан шинжилгээн хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 139-142/

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 32 тоот актын дүгнэлт: 1.Амь хохирогч Б.Байгалтуяагийн цогцсод Гавал тархины далд гэмтэл: суурь яс 2 талын чамархайнаас гавлын дунд хонхрын урд ирмэгээр түрк эмээлийн дамнасан шугаман хугарал, гавлын яс баруун чамархай хэсэгт цөмөрсөн хугаралтай,тархины 2 талын чамархай болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, 2 талын чамархайн булчин дахь цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл: цээжний зүүн талд 210-р хавирга суганы арын шугамаарх хугарал, цээжний баруун талд 1,2-р хавирга эгэмний урд шугамаарх зөрсөн хугарал, цээжний хөндийд дэх цус алдалт /480 мл/ , хэвлийн хөндий дэх цус алдалт /100 мл/, уушигны ар болон уг хэсгийн язарсан шарх, уушигны авчилт, элэгний гадаргуу дахь язралт, зүүн шилбэ ясны доод 1/3 хэсгийн хугарал, зүүн чихний урд талын зулгаралт, нурууны дунд хэсэгт дэх зулгаралт, хэвлийн зүүн ар талын зулгаралт, зүүн бугуй хэсгийн цус хуралт, зүүн гарын ар талын зулгаралт, хүйсний зүүн талд зулгаралт, баруун гуяны урд хэсгийн цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсгийн цус хуралт, зүүн шилбэний урд дунд хэсэг дэх шарх, зулгаралт гэсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн /цохигдох, нидрэгдэх, савах, унах/ олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2.Амь хохирогч Э.Байгалтуяад үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч нь дээрх гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд бөгөөд хэрэг учралын цаг хугацаатай тохирч байна. 4.Амь хохирогч Э.Байгалтуяагийн цогцост Гавал тархины далд гэмтэл: суурь яс 2 талын чамархайнаас гавлын дунд хонхрын урд ирмэгээр түрк эмээлийн дамнасан шугаман хугарал, гавлын яс баруун чамархай хэсэгт цөмөрсөн хугаралтай,тархины 2 талын чамархай болон суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, 2 талын чамархайн булчин дахь цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл цээжний зүүн талд 210-р хавирга суганы арын шугамаарх хугарал, цээжний баруун талд 1,2-р хавирга эгэмний урд шугамаарх зөрсөн хугарал, цээжний хөндийд дэх цус алдалт /480 мл/, хэвлийн хөндий дэх цус алдалт /100 мл/, уушигны ар болон уг хэсгийн язарсан шарх, уушигны авчилт гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.Э.Байгалтуяа цус нь О /1/ бүлгийн харьяалалтай байсан ба нас барах үедээ согтууруулах зүйл хэрэглээгүй эрүүл байжээ. 6.Талийгаач Э.Байгалтуяа нь 5-6 сартай жирэмсэн байсан ба ураг хэвийн бойжиж байжээ. /1-р хх-ийн 145-147/

-Шинжээчийн 6001, 5970 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 149-150/

-Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 151-154/

- Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 31 тоот актын дүгнэлт: 1.Амь хохирогч С.Эрдэнэчулууны цогцост хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины ил гэмтэл: орой яс, суурь ясны үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны дух хэсгийн урагдал,тархины орой, суурь хэсэг, бага тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл: цээжний баруун талд 1-7-р хавирга нугаламын хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн талд 1-7- хавирга нугаламын хажуугийн шугамаарх хугарал, цээжний баруун талд 1-8- хавирга суганы хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн талд 1-3-р хавирга суганы урд шугамаарх хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их бие хэсгийн хугарал цээжний хөндий дэх цус алдалт /690 мл/, уушиг дах язарсан шарх, уушигны авчилт, дэлүү, элэгний гадаргуу дахь язралт, хоёр гарын бугалга ясны дунд хэсгийн хугарал, баруун шуу ясны дунд хэсгийн хугарал, баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн зөрсөн хугарал, зүүн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн зөрсөн хугарал, духны зүүн дээд талд зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхийг хамарсан шарх, цээжний баруун дээд талд цус хуралт зулгаралт, баруун шилбэний урд дээд хэсэгт цус хуралт, баруун шилбэний дотор дунд хэсэгт цус хуралт, зүүн шилбэний урд дээд хэсгээр цус хуралт, баруун цавь орчмоор цус хуралт, зүүн бугалганы гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн тохойн хонхор дах зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэсэн гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн /цохигдох, нидрэгдэх, савах, унах/ олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2.Амь хохирогч С.Эрдэнэчулуунд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Амь хохирогчид үүссэн дээрх гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд бөгөөд хэрэг учралын цаг хугацаатай тохирч байна. 4.Амь хохирогч С.Эрдэнэчулуун нь хавсарсан хүнд гэмтэл: Гавал тархины ил гэмтэл гэмтэл: орой яс, суурь ясны үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны дух хэсгийн урагдал, тархины орой, суурь хэсэг, бага тархины суурь хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл: цээжний баруун талд 1–7-р хавирга нугаламын хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн талд 1-7-р хавирга нугаламын хажуугийн шугамаарх хугарал, цээжний баруун талд 1-8-р хавирга суганы хажуугийн шугамаарх хугарал, цээжний зүүн талд 1-3-р хавирга суганы урд шугамаарх хугарал, бүсэлхийн 1-р нугаламын их бие хэсгийн хугарал, цээжний хөндий дэх цус алдалт /690 мл/, уушиг дахь язарсан шарх, уушигны авчилт, дэлүү, элэгний гадаргуу дахь язралт, хоёр гарын бугалга ясны дунд хэсгийн хугарал, баруун шуу ясны дунд хэсгийн хугарал, баруун дунд чөмөгний доод 1/3 хэсгийн зөрсөн хугарал ,зүүн дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн зөрсөн хугарал гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.С.Эрдэнэчулуун нь AB /IV/ бүлгийн харьяалалтай байсан ба нас барах үедээ согтууруулах зүйл хэрэглэсэн буюу хөнгөн зэргийн согтолттой байжээ. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно.  /1-р хх-ийн 157-160/

-Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 161-164/

-Шинжээчийн 6002, 5967 тоот дүгнэлтүүд /1-р хх-ийн 165-166/

-Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 30 тоот актын дүгнэлт: 1.Амь хохирогч А.Цогцэцэгээгийн цогцост хавсарсан хүнд гэмтэл: гавал тархины ил гэмтэл: суурь яс духны ясны баруун хэсгээс ухархайн урд хонхрын баруун хэсгээр ташуу дунд хонхрын зүүн хэсгээр хөндлөн байрласан шугаман хугарал,тархины орой хэсгээр зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл гол судасны цээж хэсэг дэх тасрал, цээжний хөндий дэх дотуур цус алдалт /990 мл/, 2 талын уушигны авчилт, дотор эрхтэний доргилт, элэг дэлүүний гадаргуугийн язралт, голтын эрхтэн дагуу цус хуралт, зүүн дунд чөмөгний доод 1/3 хэсгийн ил хугарал, цээжний зүүн талд 1,2-р хавирганы эгэмний дунд шугамаарх хугарал, духны баруун дээд талд шарх, хуйхны зүүн талд шарх, баруун хацарт зулгаралт, баруун чамархай хэсэгт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацар яс, баруун ухархайн ясны цөмөрсөн хугарал, баруун хацар эрүүн дэх жижиг жижиг зулгаралтууд, баруун мөрний урд хэсэгт зулгаралт, баруун гарын 5-р хурууны ар талд зулгаралт, цээжний дээд талд хөхний түвшинд зулгаралт, хэвлийн дээд зулгаралт, баруун гуяны урд доод хэсэг дэх зулгаралт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйны хэсэг дэх цус хуралт, зүүн гуяны ар хэсэгт дэх шарх, зүүн гуяны хажуу хэсгээр зулгаралт, зүүн гуяны урд дунд хэсгээрх зулгаралттууд, зүүн гуяны дотор доод хэсгээрх цус хуралт, зулгаралт, зүүн шилбэний гадна хажуу хэсгээр зулгаралт, баруун шилбэний дотор дээд хэсгийн зулгаралт, баруун шилбэний дотор хэсгээрх цус хуралтууд, баруун шагайны дотор хэсэг дэх цус хуралт, зулгаралт, баруун тавхайн дээд талд зулгаралт, шарх, баруун хөлийн 3-р хурууны ар талд зулгаралт гэсэн гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн /цохигдох, нидрэгдэх, савах, унах/ олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. 2. Амь хохирогч А.Цогцэцэгээд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 3.Амь хохирогч нь дээрх гэмтлүүд шинэ үүссэн гэмтлүүд бөгөөд хэрэг учралын цаг хугацаатай тохирч байна. 4.Амь хохирогч А.Цогцэцэгээ нь хавсарсан хүнд гэмтэл: гавал тархины ил гэмтэл суурь яс духны ясны баруун хэсгээс ухархайн урд хонхрын баруун хэсгээр ташуу дунд хонхрын зүүн хэсгээр хөндлөн байрласан шугаман хугарал, тархины орой хэсгээрх зөөлөн бүрхүүл доорх цус хуралт, цээж, хэвлийн далд гэмтэл: гол судасны цээж хэсэг дэх тасрал, цээжний хөндий дэх дотуур цус алдалт /990 мл/, 2 талын уушигны авчилт, дотор эрхтний доргилт гэсэн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5.А.Цогцэцэгээгийн цус нь О /I/ бүлгийн харьяалалтай байсан ба нас барах үедээ согтууруулах зүйл хэрэглээгүй эрүүл байжээ. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно.  /1-р хх-ийн 169-170, 174-175/

-Шинжээчийн 5998, 5971 тоот дүгнэлтүүд / 1-р хх-ийн 171-172/

- Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 173,176-178/

-Хохирогч нарын хохирлын баримтууд /1-р хх-ийн 190-239/

-Осол гаргасан тээврийн хэрэгслүүдийн лавлагаа /1-р хх-ийн 248/

-Борхойн зам ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ,  тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 249-250/

-Хохирогч Э.Байгалтуяагийн хохирлын баримтууд /2-р хх-ийн 1-7/

-Хохирогч нарын нас барсны гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 18, 19, 28, 34, 36/

-Шинжээчийн 5832 тоот дүгнэлт, гэрэл зураг: 1.Шинжилгээнд ирүүлсэн 30-77 УНО улсын дугаартай Toyota Camry маркийн тээврийн хэрэгсэл их эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. Гэрэлтүүлэх хэрэгсэл, жолоо, тоормосны бүрэн ажиллагааг шалгах боломжгүй тул ослын өмнө техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байсан эсэхийг тодорхойлох боломжгүй. 2.Автомашины урд бамбайн зүүн тал зурагдсан, зүүн булан тасарч байхгүй болсон, урд бамбайн дотор хэсэгт байх хөндөл төмөр зүүн хэсгээрээ дотогш нугарч гулзайсан, зүүн талын дээд хөндөл төмөр дотогшоо гулзайсан, капот зүүн хэсгээрээ урдаас хойшоо чиглэлтэй чихэгдэж үрчийж хэлбэрээ алдсан, хөдөлгүүрийн баруун талын дээд лап урдаас хойшоо чиглэлтэй сунаж сэтэрсэн, аккумулятор, гал хамгаалагч шахагдаж хагарсан, зүүн урд талын хаймар дугуй, обод хагарсан, зүүн урд талын тэвш урдаас хойшоо чиглэлтэй гулзайж, хөдөлгүүрийн доод лап тасарсан, зүүн талын амортизатор уг хэсгээрээ гулзайсан, зүүн урд талын хагас гол салж мултарсан, тоормосны шингэн дамжуулах гуурсны холбогч боолт гулзайж тоормосны нэгж алдагдсан, зүүн талын доод гар гулзайсан, зүүн урд талын хаалга урд зэрээ урдаас хойшоо чиглэлтэй нугарч, хаалганы цонхны жааз ангайсан, дээвэр урд хаалганы дээд хэсэгт хонхойсон, аюулгүйн хийн дэр задарч гарсан, урд салон хагарсан, жолооны хүрд ангайж салсан, зүүн урд талын суудал гажсан, баруун талын амортизатор, босоо тэнцүүлэгч гулзайсан, урд салхины шил хагарсан, зүүн толины хавтсан гэр салж байхгүй болсон зэрэг гэмтлүүдтэй байна. 3.Дээрх эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байна. 4.Ослын үед үүссэн эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй. 5.Тоормосны ABS системтэй, шингэн дамжуулгатай байна. 6.Автомашин асаж явах боломжгүй тул тоормосны мөр үүсэх эсэхийг тогтоох боломжгүй. 7.Автомашинд үүссэн гэмтлээр хурдыг тодорхойлохгүй. /2-р хх-ийн 65-78/

-Шинжээчийн 5884 тоот дүгнэлт, гэрэл зураг: 1.Шинжилгээнд ирүүлсэн 95-80 ДГО улсын дугаартай автомашин нь эвдрэл гэмтэл ихтэй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй болсон байна. Эд ангиуд нь бүрэн гэмтэлтэй болсон байна. 2.Урд бамбайн зүүн булан хагарч байхгүй болсон, капот зүүн хэсгээрээ ч хунирсан, урд салхины шил хагарсан, зүүн урд, зүүн хойд талын хаалга хойшоо чиглэлтэй чихэгдэж хэлбэр дүрсээ алдсан, хаалганы цонхны шил хагарсан. Зүүн хойд талын далбаа хонхойж хунирсан. Tээшний таг, баруун урд, баруун хаалганы шил хагарсан. Баруун талын толь суурь хэсгээрээ хугарч унжсан. Автомашины суудлууд гажсан. Баруун талын далбаа ангайж гажсан. Хөдөлгүүрийн арьс хагарсан, зүүн талын амортизатор гулзайж салсан, радиатор урагдаж салж сэнсний хүрээ хагарч салсан, зүүн талын хагас гол салсан, зүүн талын гар гулгайсан. Зүүн талын босоо тэнцүүлэгч гулзайж салсан, зүүн талын дугуй зүсэгдэж урагдаж хагарсан, обод хэв гажилтад орсон. Зүүн талын жолооны хөндлөн тяг хугарч салсан. Зүүн хойд талын обод хэв гажилтад орсон зэрэг гэмтлүүдтэй байна. 3.Дээрх эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байна. 4.Ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. 5.Тоормосны шингэн дамжуулгатай, ABS системтэй байна. 6.Автомашин асаж явах боломжгүй тул тоормосны мөр зам дээр үүсэх эсэхийг тодорхойлох боломжгүй байна. 7.Автомашинд үүссэн эвдрэл гэмтлээр хурдыг тодорхойлохгүй. /2-р хх-ийн 80-90/

-Шинжээчийн 414 тоот дүгнэлт:  1.Н.Дэлгэрсайханы биед цээжний баруун талд 1-4-р хавирга, зүүн талд 10-12 хавирганы хугарал, тархины доргилт, тархины эдийн хаван, шилбэ, хэвлийн хананы зөөлөн эдийн гэмтэл, ерөнхий биеийн доргилт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. 2.Учирсан гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаатай тохирч байна. 3.Учирсан гэмтлүүдийн баруун талд 1-4-р хавирга, зүүн талд 10-12-р хавирга хугарал гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, тархины доргилт,тархины эдийн хаван, шилбэ, хэвлийн урд хананы зөөлөн эдийн гэмтэл, ерөнхий биеийн доргилт гэмтэл нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 4.Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4, 7 хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдаг нөлөөлөхгүй. 5.Тухайн гэмтлүүд нь үйлдэл хийх чадварт нөлөөлөхгүй. 6.Шинээр илэрсэн зүйлгүй болно. /2-р хх-ийн 98/

-Хохирогч Н.Дэлгэрсайханы өвчний түүх, бусад баримтууд /2-р хх-ийн 101-119/

-Шинжээчийн 11069 тоот дүгнэлт: 1.Г.Мөнхгэрэлийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /2-р хх-ийн 122/

-Хохирогч А.Цогцэцэгээгийн хохирлын баримтууд /2-р хх-ийн 125-129/

-Хохирогч Хишигхүүгийн хохирлын баримтууд /2-р хх-ийн 215-218/

-Хохирогч Н.Дэлгэрсайханы хохирлын баримтууд /2-р хх-ийн 235-236/

-Шүүгдэгчийн цахим иргэний үнэмлэхийн лавлагаа /3-р хх-ийн 65/

-Шүүгдэгчийн оршин суух хаягийн лавлагаа /3-р хх-ийн 66/

-Шүүгдэгчийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 69/

-Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /3-р хх-ийн 85-93/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Шүүгдэгч Ц.Наранбат нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний орой 22 цаг 40 минутын орчим Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Еншөөв багийн нутаг дэвсгэр Замын-Үүд сумаас хойшоо 45 км зайд төв засмал замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин Тоёота Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1-д заасан “Замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс Н.Дэлгэрсайханы жолоодон явсан Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн тээврийн хэрэгсэлд 3.870.000 төгрөгийн шууд хохирол, зорчигч Г.Мөнхгэрэлийн бие махбодид хөнгөн, жолооч Н.Дэлгэрсайханы бие махбодид хүндэвтэр гэмтэл, Сузуки Алто маркийн 95-80 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч С.Эрдэнэчулуун, Э.Байгалтуяа, Г.Ангирмаа, А.Цогцэцэгээ, Б.Баттуяа нарын 5 хүний амь насыг хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч нарын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 30,31,32,33,34 тоот актууд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 414, 11069 тоот актууд, Шинжээчийн 5832, 5884  тоот дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхгэрэлийн “...Тэгтэл гэнэтхэн тас няс гээд л чимээ гараад сэртэл машинтай мөргөлдсөн. Наранбат “машинаасаа гараарай” гээд орилсон машины хамарнаас уур юм уу, утаа юм уу гаргаад байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэтуулын “...Зам дээр зогсож байсан хар саарал өнгийн Камри маркийн машин Замын-Үүд талаас явж байсан ба манай найз Баяржавхлан бид хоёрын машиныг давхраар нь гүйцэж түрүүлээд урд гараад явсан машин мөн байсан. Осол болохоос өмнө 4-5 км наана бид хоёрыг гүйцэж түрүүлсэн машин мөн байсан”, гэрч О.Баяржавхлангийн “...Энэ 30-77 гэсэн дугаартай Камри маркийн, хар сааралдуу өнгийн машин бид нарын машиныг гүйцэж түрүүлээд явсан машин мөн байсан. Яагаад тэр машиныг санаж байна гэхээр бид нарын урдхан талд манай 2 машиныг гүйцэж түрүүлээд явсан машин мөн байсан. Бид нар тухайн үед 80 орчим км/цагийн хурдтай явж байхад Камри маркийн машин бид нарыг гүйцэж түрүүлээд их хурдтай өнгөрөөд явсан. Өөр машин бид нарыг гүйцэж түрүүлээгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхчимэгийн “...Мөнхгэрэл, бид хоёр Ц.Наранбатын 30-77 УНО улсын дугаартай саарал өнгийн Тоёота Камри маркийн машинтай 3-лаа явсан. Бид 3 машинтай явсаар байгаад Замын-Үүд рүү дөхөж ирээд 2-3 цаг хэртэй машиндаа унтаж байгаад Замын-Үүд рүү орж ирсэн бид нарыг сумын төв рүү орж ирэх үед өглөөний Улаанбаатараас Замын-Үүд рүү ирж байгаа суудлын галт тэрэг ирж байсан. Бид З машинаа сумын төвд Хаан банкны ойролцоо байрны хажууд машинаа тавьчхаад, автобусанд суугаад урагшаа Эрээн лүү орсон, буцаад Эрээнээс өдөр 16 цагийн үед гараад Замын-Үүд суманд 17 цагийн үед орж ирсэн.” гэх мэдүүлэг, гэрч Ц.Нарангэрэлийн “...Засмал зам дээр ертөнцийн зүгээр зүүн талд нь 1.70 м өргөнтэй 2,90 м урттай, 36 см өндөртэй нунтаг хар шороо байсан. Ц.Наранбатын машин уг шороон дээгүүр гараагүй шорооны баруун урд хэсгээр гарсан мөр байсан, баруун урд хэсгийн шороо нь өндөр биш засмал зам дээр асгарсан хэсэг нь байсан тэрэн дээгүүр гарах үед осолд нөлөөлөх хэмжээний биш байсан харин тэр шорооноос цаашаа автомашины дугуйн шарвалтын мөр үүссэн 51,5 м яваад анх мөргөлдсөн A цэг байсан тэр хооронд зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр байхгүй байсан. A цэгийг тогтоохдоо тээврийн хэрэгслийн шингэн зүйл их хэмжээгээр асгарсан болон асфальтан замын ухагдсан хэсгээр авсан. Зам дээр асгасан шороо нь хөвсгөр сул хар шороо байсан. Мөн үзлэгийн явцад замын засвар үйлчилгээ явагдаж байгаа талаар ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээ байхгүй байсан” гэх мэдүүлэг зэргээр гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Г.Золзаяа нь мөрдөн байцаалтын шатанд нийт 19.718.930 төгрөгийг нэхэмжилснээс иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамир нь 8 сая төгрөгийг барагдуулсан. Нотлох баримтын хүрээнд 16.509.249 төгрөгийн баримт цугласан байх тул иргэний хариуцагч байгууллагын барагдуулсан 8 сая төгрөгийг хасч тооцон 8.509.249 төгрөгийг хангаж, үлдсэн 3.209.681 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хохирогч А.Хишигхүү нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, нотлох баримтын хүрээнд 10.109.592 төгрөг нийт 30.709.592 төгрөгийг нэхэмжилснээс иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамир нь 9 сая төгрөгийн барагдуулсан. Сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож үлдэх 1.109.592 төгрөгийг хангах,

Хохирогч Д.Болормаа нь мөрдөн байцаалтын шатанд 12.996.420 төгрөгийг, шүүхийн шатанд эмчилгээний зардалд 616.900 төгрөгийг нийт 13.613.320 төгрөг нэхэмжилснээс нийт 5.060.649 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байна. Тэрээр нийт нэхэмжилсэн нэхэмжлэлдээ хавтаст хэргийн материалтай танилцаж яваад бие өвдөж, сэтгэл санаа хямарсаны улмаас эмчилгээ хийлгэсний 616.900 төгрөг, мөн талийгаач Б.Баттуяагийн цалингийн зээл 4.361.238 төгрөг зэргийг нэхэмжилдэг бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол биш юм, мөн 170 ам долларын бурхан бүтээлгэсэн, 1.500.000 төгрөгийн буян хийсэн гэж нэхэмжилсэн нь шашны зан үйлтэй холбоотойгоор гарсан зардал тул шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Иймд 5.060.649 төгрөгийн баримт нотлох баримтыг шүүх үнэлсэн боловч иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамир нь 7 сая төгрөгийг барагдуулсан байна. Хохирогч Д.Болормаагийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.478.138 төгрөг, 170 ам долларыг хэрэгсэхгүй болгох,

Хохирогч Б.Дэлгэрсайхан нь эрүүл мэндийн эмчилгээний зардалд 3 сая төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын хүрээнд 1.800.681 төгрөгийн баримт хэрэгт авагдсан үүнээс Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамир нь 1.500.000 төгрөгийн барагдуулсан байна, үлдэх 300.681 төгрөгийг хангах, цаашид гарах эмчилгээний зардал болон иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамиртай 1.500.000 төгрөг төлөхөөр байгуулсан гэрээний хувьд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогч С.Пүрэвхүү, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхгэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нарын хохиролын төлбөрийг барагдуулахад иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамир нь өөрт оногдох төлбөрүүдийг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Наранбат болон иргэний хариуцагч Ц.Өнөр нараар хохирогч нарт учирсан гэм хорын хохирлоос үлдсэн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хариуцагч Ц.Өнөр нь шүүгдэгч Ц.Наранбатын тээврийн осол гаргахдаа унаж явсан Тоёота Камри маркийн 30-77 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь /1-х хх-ийн 47/ 00643797 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Мөн тэрээр өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлийг шүүгдэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирлын барагдуулах үүрэгтэй болно.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Наранбатыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-д зааснаар зүйлчилж ирүүлсэнийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлж мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Наранбатад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.4 дүгээр зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Хөвдүүд овгийн Цэдэвийн Наранбатад /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг /2015 оны/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Хөвдүүд овгийн Цэдэвийн Наранбатыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2-т зааснаар шүүгдэгч Цэдэвийн Наранбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Наранбатад оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүйг, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Ц.Наранбат, иргэний хариуцагч Ц.Өнөр нараас 8.509.249 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Г.Золзаяад, 1.109.592 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч А.Хишигхүүд, 300.681 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Дэлгэрсайхан нарт тус тус олгож, хохирогч А.Хишигхүүгийн 20.600.000 төгрөг, хохирогч Д.Болормаагийн 6.478.138 төгрөг, 170 ам доллар, хохирогч Г.Золзаяагийн 3.209.681 төгрөгийн  нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч С.Пүрэвхүү, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхгэрэл нар нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7. Хохирогч Б.Дэлгэрсайхан нь цаашид гарах эмчилгээний зардал, иргэний хариуцагч Борхойн зам ХХК-ний захирал Д.Булгантамираас 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ нотлох баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Наранбатад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ОДОНТУУЛ

                     ШҮҮГЧ                                                         А.ЦЭРЭНХАНД