| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/107 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/107
2025 05 06 2025/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0096/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*********,
Улсын яллагч Н.******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.*******,
Шүүгдэгч Б.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Шар овогт Баатарын *****т холбогдох 2439004510085 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
**
Шүүгдэгч Б.***** нь Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэг 9 хүн гэх газарт нутаглаж байхдаа хохирогч У.********** эзэмшлийн хонин сүргээс өөрийн хонинд нийлсэн 9 тооны хязаалан эм хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж, С.********* 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өр барагдуулах зорилгоор өгч завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,440,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрх үйл баримтын улмаас У.******** эзэмшлийн хонин сүргээс өөрийн хонинд нийлсэн 9 тооны хязаалан эм хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж С.********* 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өр барагдуулах зорилгоор өгч завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,440,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.***** гэм буруутай болох нь:
1.Хохирогч У.********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 23-р хуудас/,
2.Хохирогч У.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сүүлд ********* сумаас ирсэн 9 тооны хонь хязаалан эм хонь байсан. Одоо олдохгүй байгаа хонийг бодохдоо өөр цаг хугацаанд сарниж алга болсныг үгүйсгэхгүй гэж бодож байгаа. ***** гэх айл Баянхутаг сум руу хонь мал өгч явуулсан байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
3.Гэрч Ж.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***** гэх хүнтэй очиж уулзахад надад хандан ах нь хонь малынх нь хохирлыг барагдуулж өгье, ахыгаа битгий цагдаа шүүхэд хэлээрэй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/,
4.Гэрч Б.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед ***** бидэнд хонь ямааг маань ялгаж өгөхдөө 9 тооны ижил буруу им тэмдэгтэй хонь өгсөн. Миний бие тухайн үед ***** гэх хүнд хандан энэ ижил буруу имтэй 9 тооны хонь байх шиг байна, ямар учиртай хонь вэ? гэхэд надад хандан манай хонь байгаа юмаа, аваад яваа гэж хэлээд бидэнд өгч явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/,
5.Гэрч О.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед буюу 04 дүгээр сарын 28-ны өдөр ******* гэх айлын малыг ялгах үед Отгоноо буюу ээжийг нь Уртнасан гэх айлын хонийн нь ялгаж авч үлдэх үедээ хөх будгаар будсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р хуудас/,
6.Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед бидний хонь, ямааг ялгаж өгөх үедээ ***** нь ижил буруу өөр имтэй 9 тооны хонийг өгсөн. Тухайн үед *****аас тодруулж асуухад, хүү бид хоёрт манай хонь байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,
7.иргэний нэхэмжлэгч Б.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай малнаас дутсан хонь малд гээд 9 тооны ижил буруу имтэй хонийг өгсөн. Өнөөдөр тухайн 9 тооны хонийг цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Тухайн 9 тооны хонийг миний бие нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,
8.Малын бэлчээрийн зайн зураглал, мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 151-152- р хуудас/,
9.Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-29-р хуудас/,
10.Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 30-36-р хуудас/,
11. Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-96-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.***** хохирогч У.********* эзэмшлийн 9 тооны хязаалан эм хонийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1,440,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.*****ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Б.*****ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Уртнасангийн эд хөрөнгөд хохирол учирсан. Хохирогч хавтаст хэргийн 36 дугаар хуудаст “...хязаалан насны 9 тооны эм хонийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл...” байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.***** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн ********* *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*****т оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид Б.*****т мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.***** нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.*****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР