Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 130/ШШ2022/00551

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.М даргалж, шүүгчид А.Ж, К.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суух, М овогт С. Г

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 108,900,000 /зуун найман сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э /цахимаар/,

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д,

Иргэдийн төлөөлөгч Ж.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Г нь Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 108,900,000 /зуун найман сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч С.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Миний бие нь С.Г Б аймгийн Ө сумын нутагт ажиллаж амьдардаг. Намайг Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн ААААААА тоот хэрэг үүсгэн шалгаж шүүх рүү шилжүүлсэн. Б аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг хянан үзээд 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолоор надтай хамт шалгагдаж байсан хүнийг гэм буруутай гэж үзсэн. Харин надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Намайг тус Прокурорын газраас гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож, 100 сая төгрөг хүртэл тараах болно гэж зохиомол байдал зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 3 дугаар сарын 12*******ны өдөр ХААН банкны ХХХХХХХХХХ дугаартай дансаар дамжуулж иргэн Ш.А*******аас 980,000 төгрөгийг залилан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гарган хилсээр ял халдаах гэсэн. Харин анхан шатны шүүхээс намайг дээрх нөхцөл байдлаар бусдыг хуурч мэхэлж мөнгө авсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж шийдвэрлэсэнд маш их баяртай байдаг. Харин намайг 980 000 төгрөгийг залилж авсан гэж буруутгаж маш их явуулсан Цагдаагийн газар, Прокурорын газарт үнэхээр гомдолтой байна. Энэ хэрэгт шалгагдаж байх хугацаанд сэтгэл санааны маш хүнд байдалд орж, өөрийн эрхэлж байсан ажил төрлөө алдаж, ямар ч ажил хийх боломжгүйгээр цагдаагийн газарт, прокурорын газарт удаа дараа очиж, ажил, бизнес бүх юмаа алдсан. Би хувиараа жимс ногооны худалдааны бизнес эрхэлж өдрийн цэвэр ашиг хамгийн багадаа өдөрт 60,000 төгрөг байсан. Энэ тооцоогоор би нэг жилдээ 21,600,000 /хорин нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөг болж байгаа ба нийт нэг жил нь 21,600,000 төгрөг болж байгаа. Энэ орлогоо би 2017 оны 5 сараас 2018 он, 2019 он, 2020 онд бүтэн алдсан. Нийт 4 жилийн хугацаанд шалгагдахдаа нийт 86 400 000 /наян зургаан сая дөрвөн зуун мянга/ төгрөг олох байснаа алдсан. Мөн энэ хугацаанд сэтгэл санаагаар маш их гутарч нэр төр, алдар хүндээрээ хохирсон. Энэ хохирлоо би 20,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Мөн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчид хандаж эрх ашгаа хамгаалж нийт 2,500,000 төгрөгийн зардал гаргасан ба энэ мөнгөө төрөөс гаргуулмаар байна. Би хэрэгт шалгагдах хугацаанд сэтгэл санааны хувьд хүнд байдалд орохын зэрэгцээ орон нутгийн хүмүүс намайг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэсэн гэж маш их шуугин энэ цаг хугацаанд миний нэр хүнд ч гэсэн алдагдсан. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэсэн шүүхээс намайг өөрт учруулсан хохирлоо гаргуулан нэхэмжлэх боломжтой гэсэн тул дараах хохирлуудыг нэхэмжилж, бас нэр төрөө сэргээлгэх хүсэлттэй байна. Иймд Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 108,900,000 /зуун найман сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г*******г гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож 100 сая төгрөг хүртэл тараах болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 03 дугаар сарын 12*******ны өдөр Хаан банкны ХХХХХХХХХХ дугаартай дансаар дамжуулан иргэн Ү.А*******аас 980.000 төгрөгийг залилсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед буюу гомдол мэдээллийг шалгах явцад С.Г нь Залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон учир түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний үйлдэлд тохирсон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хянан хэлэлцээд 221 дугаартай шийтгэх тогтоолоор С.Г*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын гомдлоор хянан хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. С.Г нь үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь С.Г*******ийн ажилгүй байсан хугацааны мөнгө болох 86.400.000 төгрөг нэхэмжилсэн. С.Г нь тухайн хэрэгт холбогдохоосоо өмнө зах дээр ногоо зарж өдөрт 60.000 төгрөгийн ашиг олдог байсан орлогоо олж чадахаа байсан. Зээлээ төлж чадахгүйд хүрч банкинд их хэмжээний мөнгөний өртэй болсон гэж байгаа боловч ногоо зарж 60.000 төгрөгийн ашиг олдог байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх шүүх хуралдаанд ногоо зарж борлуулсан талаараа тэмдэглэж байсан гэх гараар бичсэн тэмдэглэлийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг дэвтэрт 2014*******2015 оны орлого зарлагыг бичсэн байна. Гэтэл түүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгасан цаг хугацаа нь 2018 оны 03 дугаар сарын 20*******ний өдрөөс хойш байна. Өөрөөр хэлбэл С.Г нь гэмт хэрэгт холбогдох үедээ ногоо зарж байгаагүй болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэр болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт болон Иргэний хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын зэргийн биеийн байцаалт зэргээс харахад тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй гэж тэмдэглэсэн байна. Иймд түүний ажилгүй байсан хугацааны цалин хэмээн 86,400,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь хууль зүй үндэслэлгүй байна. Мөн тэрээр сэтгэл санааны хохирол гэж 20,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал гэж 2,500,000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хэрэгт авагдсан өмгөөлөгчийн гэрээ он, сар өдөргүй, түүнчлэн уг гэрээнд өмгөөллийн хөлсний талаар дурдаагүй атлаа, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр хэмээн он сар өдөр бичсэн, урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлнө. Үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэр гаргуулсан тохиолдолд 500,000 төгрөгийн нэмэгдэл хөлс авна” гэсэн агуулга бүхий гэрээ өгсөн нь учир дутагдалтай нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар хуульчилсан. Дээрх хохирол нөхөн төлүүлэх үндэслэлүүдэд С.Г*******ийн гаргасан нэхэмжлэл хамаарахгүй байна Иймд С.Г*******ийн Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 108,900,000 /зуун найман сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Ж*******ийн 2021 оны 01 дүгээр сарын 06*******ны өдрийн Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн 2021/ДШМ/08 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Ж*******ийн 2021 оны 03 дугаар сарын 15*******ны өдрийн Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ш.Ө*******ийн 2021 оны оны 03 дугаар сарын 15*******ны өдрийн Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Д, Г.Б, Б.Н нарын 2022 оны 03 дугаар сарын 22*******ны өдрийн Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2021 оны 04 дүгээр сарын 28*******ны өдрийн 70 дугаартай нийт шүүгчийн хуралдааны тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн өмгөөлөгч С.Т*******ийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдрийн 85 дугаартай эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Т захад бизнес эрхлэгч нарын гарын баримт, “Т” эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн сонсголын бичлэгийн хуудас, Н мэдрэл, дотор уламжлалтын эмнэлгийн 2022 оны урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр, Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19*******ний өдрийн 2305 дугаартай шүүгчийн захирамж,  Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21*******ний өдрийн 710, 2018 оны 06 дугаар сарын 19*******ний өдрийн 330,  2018 оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн 14 дугаартай гүйцэтгэх хуудасны хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д*******аас 2020 оны С.Г, өмгөөлөгч С.Т нарын хооронд байгуулсан Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/ баримтыг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баян*******Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай Ш.Ж, С.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн материалаас иргэн С.Г*******д холбогдох хэсэг буюу эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөгчийн тогтоол, прокурорын тогтоол, мөрдөн байцаалт, прокурор, шүүхэд дуудсан тухай баримтууд, гэрч Х.А, Ш.Б нарыг гэрчээс асуусан тэмдэглэл зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.1.Нэхэмжлэгч С.Г нь Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 108,900,000 /зуун найман сая есөн зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүсжээ. 

 

2. Нэхэмжлэгч С.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Г намайг Б аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн ААААААА тоот хэрэг үүсгэн шалгаж байгаад шүүх рүү шилжүүлсэн. Б аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр энэ хэргийг хянан үзээд 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолоор надтай хамт шалгагдаж байсан хүнийг гэм буруутай гэж үзсэн. Харин надад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Иймд Монгол Улсын Засгийн Газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 төгрөг, нийт 108,900,000 /зуун найман сая есөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Төрийг төлөөлж Б аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор Д.Д нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

С.Г*******г залилсан гэх хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед буюу гомдол мэдээллийг шалгах явцад С.Г нь Залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын өгсөн мэдүүлгээр тогтоогдсон учир түүнийг хуульд заасан үндэслэл журмын дагуу түүний үйлдэлд тохирсон зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Түүнд холбогдох хэргийг Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдөр хянан хэлэлцээд 221 дугаартай шийтгэх тогтоолоор С.Г*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. С.Г нь үндэслэлгүйгээр гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. С.Г нь гэмт хэрэгт холбогдох үедээ ногоо зарж байгаагүй болох нь түүний шүүхэд гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтэр болон гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан тэмдэглэл, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгийн биеийн байцаалт хэсэгт болон Иргэний хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалын зэргийн биеийн байцаалт зэргээс харахад тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй гэж тэмдэглэсэн байна. Иймд түүний ажилгүй байсан хугацааны цалин хэмээн 86,400,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл нь хууль зүй үндэслэлгүй байна. Сэтгэл санааны хохирол гэж 20,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардал гэж 2,500,000 төгрөг тус тус нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь эрүүгийн хэрэгт авагдсан өмгөөлөгчийн гэрээ он, сар өдөргүй, түүнчлэн уг гэрээнд өмгөөллийн хөлсний талаар дурдаагүй атлаа, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр хэмээн он сар өдөр бичсэн, урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлнө. Үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэр гаргуулсан тохиолдолд 500,000 төгрөгийн нэмэгдэл хөлс авна” гэсэн агуулга бүхий гэрээ өгсөн нь учир дутагдалтай нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хууль нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгахаар хуульчилсан. Дээрх хохирол нөхөн төлүүлэх үндэслэлүүдэд С.Г*******ийн гаргасан нэхэмжлэл хамаарахгүй байна. Иймд С.Г*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгч С.Г нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримтаар нэхэмжлэгч С.Г*******ийн Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 4 жилийн хугацаанд олгох байсан орлого 86,400,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 төгрөг, нийт 108,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь,

5.1. Нэхэмжлэгч С.Г гэмт хэрэгт буруутгагдан шалгагдсанаас болж би ажил хийж чадаагүйн улмаас олох байсан орлого 86,400,000 /наян зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Б аймгийн прокурорын газрын прокурорын 2018 оны 05 дугаар сарын 08*******ны өдрийн АААААААА дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор С.Г нь Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Ш.Ж*******тай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 02*******ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16*******ны өдрийн хооронд “Гадаадаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл авах эрх олгож, 100 сая төгрөг хүртэл зээл тараах болно” гэж тус аймгийн иргэн Ш.А*******ыг төөрөгдөлд оруулан хуурч 980,000 төгрөг аваад иргэн Ш.Ж*******д өгч, бусдын 2,040,000 төгрөгийг шилжүүлэн авч хувьдаа ашигласан хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэргийн оролцогчдод шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж, танилцуулсан тухай 10 дугаартай баримтаар нэхэмжлэгч С.Г*******д 2020 оны 09 дүгээр сарын 04*******ний өдрийн 14 цагт болох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхээс шүүх хуралдааны товыг  удаа дараа мэдэгдэж байсан байна.

Улмаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч С.Г*******ийн хохирогч Ш.А*******ыг “гадаад улсаас бага хэмжээний хүүтэй их хэмжээний зээл олгох эрх олгож 100 сая төгрөг тараах болно гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 980,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Г*******д Баян*******Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж  шийдвэрлэсэн байна.

Ингээд шүүгдэгч Ш.Ж нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10*******ны өдрийн 2021/ДШМ/08 дугаартай магадлалаар Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2,3,4,5,7 заалтуудад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба шүүгдэгч Ш.Ж нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаснаар Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04  дүгээр сарын 28*******ны өдрийн 70 дугаартай “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нарын хяналтын гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

Мөн дээрх нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1*******д Монгол Улсын иргэн ... нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй гэж зааснаар хохирол нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүссэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Г*******ийн ... би хувиараа жимс ногооны худалдааны бизнес эрхэлж өдрийн цэвэр ашиг хамгийн багадаа өдөрт 60,000 төгрөг байсан ба би нэг жилдээ 21,600,000 төгрөг, би 2017 оны 05 дугаар сараас 2018, 2019, 2020 онд бүтэн алдсан, нийт 4 жилийн хугацаанд шалгагдахдаа нийт 86,400,000 төгрөг олох байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гэж хавтаст хэрэгт 2 ширхэг дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү дэвтэрт жимс ногоо гэж бичиж тэмдэглэж байсан боловч хувиараа жимс ногооны худалдаа эрхэлж байсан нь нотлогдохгүй байна.

Мөн шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр асуулгасан Х.А, Ш.Б нар нь “Т захад газар түрээслэн авч, Г нь жимс ногооны худалдаа эрхэлж байсан, надаас өмнө эрхэлж байсан байх, Г нь өдөрт хэдэн төгрөгийн орлого олгох хэсгийг мэдэхгүй, Х.А би байхгүй гэхэд өдөрт 50,000 төгрөгийн орлого олдог гэв” гэх боловч гэрч нарын мэдүүлэг нь мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж чадаагүй ба бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь газар түрээслэн авч хувираа жимс ногооны худалдаа эрхэлж байсан бол газар түрээслэн авсан талаарх түрээсийн гэрээ, тогтвортой жимс ногооны худалдаа эрхэлдэг болох нь, ямар нэгэн татвар төлж байсан нь талаарх нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгч С.Г нь жимс ногооны худалдаа эрхэлж орлого олдог байсан гэж үзэх боломжгүй байна.  

Нэхэмжлэгч С.Г нь энэхүү хэргийн улмаас цагдан хоригдоогүй, мөн Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 2020/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дугаарт дурдсан байх ба мөн дээрх шийтгэх тогтоол болон магадлалын биеийн байцаалт хэсэгт “эрхэлсэн тодорхой ажилгүй” гэж тэмдэглэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч С.Г*******ийн сэтгэл санааны хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэжээ.

   Сэтгэл санааны хохирол гэдэг нь эдийн бус гэм хорын хохиролд хамаарах ойлголт бөгөөд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааснаас учирсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийн харилцааг зохицуулсан ба нэхэмжлэгч С.Г нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1*******д зааснаар өөрт учирсан эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан боловч учирсан гэм хорыг арилгах зохицуулалтад сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож, арилгах талаар тодорхой заагаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч С.Г нь нэр хүнд, сэтгэл санааны гэм хорын хохирлоо юуг үндэслэж 20,000,000 төгрөгөөр тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч С.Г нь эрүүл мэндээрээ хохирсон, сэтгэл санааны гүн хямралд орсон, чих сонсохгүй гэж тайлбарлаж байгаа байдал болон хавтаст хэрэгт 2020 оны 10 дугаар сарын 29*******ний өдрийн “Т” Ч эмнэлгийн сонсголын бичлэгийн хуудас, Н мэдрэл, дотор, уламжлалтын эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр зэргийг шинэчлэн судлахад нэхэмжлэгч С.Г*******ийн энэхүү өвчин нь гэмт хэрэгт шалгагдах явцад бий болсон буюу сэтгэл санааны гүн хямралаас болж өвчтэй болсон нь шууд нотлогдохгүй байна.  

Нэхэмжлэгч С.Г нь эрүүгийн хэрэгт холбогдож 4 жил гаруй хугацаанд шалгагдсан байдал, хэргийн нөхцөл байдал, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүхийн цагаатгах тогтоолын агуулга зэргийг харгалзан үзэж нэхэмжлэгч С.Г*******ийн нэр хүнд, сэтгэл санааны хохиролд 10,000,000 төгрөг гаргуулан олгож, уг шаардлагаас 10,000,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7. Нэхэмжлэгч С.Г*******ийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлст 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

7.1.Нэхэмжлэгч С.Г нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах явцдаа өмгөөлөгч С.Т*******тэй 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдрийн 85 дугаартай эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, гэрээний 4.1*******т үйлчлүүлэгч нь нийт хөлсөнд тохиролцов төгрөг төлнө, 4.2*******т урьдчилгаанд 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлнө, 4.4*******т ... үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэр гаргуулсан тохиолдолд 500,000 төгрөгийн нэмэгдэл хөлс төлнө гэснээр өмгөөллийн хөлсийг төлөхөөр болж өмгөөллийн гэрээ байгуулсан нь хавтаст хэрэгт авагдсан өмгөөллийн гэрээгээр, 2022 оны 01 дүгээр сарын 25*******ны өдрийн өмгөөлөгч С.Т*******ийн ... С.Г*******ээс эрх зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2,500,000 төгрөгийг бэлнээр  хүлээн авсан маань үнэн гэр тодорхойлолтоор, С.Г*******ийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон болох нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08*******ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолоор тус тус нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6*******д зааснаар өмгөөллийн хөлс 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/  төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

 

8. Иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч С.Г нь 4 жилийн хугацаанд шалгуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдээгүйн тогтоов. Хувь хүний 4 жилийн хугацаанд ажил хөдөлмөр сэтгэл санааны дарамт, эдийн засгийн хямралд орсон. Нэхэмжлэл гаргагчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна” гэж дүгнэлт гаргасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9. Иймд дээрх үндэслэлээр Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 2,500,000 төгрөг бүгд 12,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Г*******д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 96,400,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

10. Нэхэмжлэгч С.Г нь хавтаст хэрэгт Б аймгийн шүүхэд өргөдөл гаргах нь гэх гарчигтай, 2 хуудас бүхий олон хүний гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн байх ба энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5*******д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

 

11. Нэхэмжлэгч Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7*******д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4*******т заасныг баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас  /эд хөрөнгийн бус хор уршигт/ нэхэмжлэгч С.Г*******д сэтгэл санааны хохиролд 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөллийн хөлс 2,500,000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг, нийт 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан олгож, илүү нэхэмжилсэн 96,400,000 /ерэн зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           

 

 

            ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Х.М

                                     ШҮҮГЧИД                                   А.Ж

                                                                                         К.Б