| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0097/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/108 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/108
2025 05 06 2025/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0097/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.**********,
Улсын яллагч Н.********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*********,
Шүүгдэгч Г.***** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Ганжуурын *****т холбогдох эрүүгийн 2439005220010 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.***** нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Улаан өндөр” гэх газарт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрх үйл баримтын улмаас шүүгдэгч Г.***** нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Улаан өндөр” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.***** гэм буруутай болох нь:
1.Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,
2.Иргэний нэхэмжлэгч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний зүгээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээтэй танилцаагүй байна. Үнэлгээгээр гарсан хохирол мөнгөн дүнг нэхэмжилнэ. Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгуулмаар байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ... Тус газарт буюу Батноров сумын 3 дугаар багийн нутаг Улаан-Өндөр нэртэй газарт "*************" нөхөрлөл нь бичил уул уурхайн чиглэлээр ЗГ-151 дүгээр тогтоолын хүрээнд зохих зөвшөөрлийн дагуу 2019 оноос үйл ажиллагаа явуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
3.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Хэнтий аймгийн Батноров суманд 10 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 04 цагийн орчимд Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас замын унаагаар ирсэн. Тус суманд ирэхэд ******** ах тосон авч Жонш олборлох талбайд ирсэн. Ингээд намайг тухайн газарт ирэхэд надаас гадна 4 хүн Монгол эсгий гэрт байрласан байсан. Ингээд тэр өдөртөө 10 цагийн орчимд ажилдаа гарч, тухайн байрлаж байсан газраас ертөнцийн зүгээр баруун талын өндөр уулын орой хэсэгт байх хуучин ухсан талбайгаас Жонш олборлолт хийсэн. Тухайн олборлолтыг Эрхэмбаяр ах болон бусад 3 хүний хамтаар хийсэн. Тухайн жонш чулуу уурхайн талбай дээр байгаа. Зөөж ачсан зүйл байхгүй. Жонш чулууш молдок болон падын мотороор ажилладаг хий гаргагч төхөөрөмж техникийг ашиглаж олборлосон.... Багцаагаар 2 тн гаран Жонш гаргасан. Нарийн хэд гэдгийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
4.Гэрч Д.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар баг Улаан-Өндөр гэх газарт ***** гэх хүний нөхөрлөлийн талбайд, ***** гэх хүний зөвшөөрлөөр тус газарт хуучин ухсан байсан талбайд Жонш олборлолт хийсэн. Тухайн нөхөрлөлийн ухсан талбайд гар аргаар буюу Молдок багаж, хий гаргагч падын мотор зэргийг ашиглан нүхнээс Жонш олборлолтыг 4 хүний хамтаар 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 10 цагаас эхлүүлсэн. Миний бие 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчимд өөрийн автомашинтай ганцаараа Хэнтий аймаг Батноров сумаас Улаанбаатар хот руу хувийн ажлаар яваад Өнөөдөр буюу 10 дугаар сарын 04-ний өглөө үүрээр ирсэн. Өчигдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр ажилтан ********** над руу утсаар залгаж цагдаа нар ирээд, үйл ажиллагааг зогсоолоо гэж ярьсан. Тийм л зүйл болсон.... Миний бие жонш гэдгийг мэднэ. Зөвшөөрөлтэй гэсэн болохоор ашиг олох зорилгоор үйл ажиллагаа явуулсан. Тухайн жонш чулуу уурхайн талбай дээр байгаа. Зөөж ачсан зүйл байхгүй. Жонш чулууг молдок болон падын мотороор ажилладаг хий гаргагч төхөөрөмж байрлуулан ажиллуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
5.Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Батноров суманд 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр, биднийг хариуцан ажиллуулдаг ********* ахын хамтаар ирсэн. Ингээд 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 10 дугаар 03-ны өдрийг хүртэл *********, ********** ах болон танихгүй 2 хүний хамтаар 5-уулаа тухайн ууланд Жонш олборлолт хийсэн.... Тухайн Жонш чулуу уурхайн талбай дээр байгаа, зөөж, ачсан зүйл байхгүй. Жонш чулууг Молдок болон падын мотороор ажилладаг хий гаргагч төхөөрөмж техникийг ашиглан ********** болон ********** хоёр багаж ашиглаж олборлолт хийсэн. Харин би ********** хамт тухайн 2 өдөрт нүхнээс гаргаж ирсэн Жонш чулууг ангилж, ялгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
6.Гэрч Б.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгаас Хэнтий аймгийн Батноров суманд Д.*********, ********** хоёрын хамтаар ирсэн. Дорноговь аймагт байхдаа Д.********** ахтай утсаар холбогдож хийх ажил байна уу? гэхэд надад хандан Хэнтий аймаг Батноров суманд сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажил байгаа, байр хоол унд цаанаасаа, байрлаад ажиллана гэж хэлсэн. Ингээд Батноров суманд ирээд Өндөр уулын орой хэсэгт хуучин ухсан талбайгаас шар өнгийн чулууг ялгаж, ангилах ажил хийсэн. Миний бие ухаж гаргасан чулууг ******** хамтаар татаж гаргадаг. 10 дугаар сарын 01-ний өглөө 2 хүн шинээр ирж шаргал өнгийн чулууг ухаж олборлосон /тухайн хоёр хүний нэрийг мэдэхгүй/ 10 дугаар сарын 01-ний өглөө Д.********* ах бидэнд хандан уурхайн захирал, хариуцагч Дэлгэр гэх хүн зөвшөөрөл гарсан гэж хэлүүллээ, тэгэхээр хэдүүлээ ажиллаж болох юм байна гэж хэлээд ажил эхлүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
8.Гэрч Д.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд 2024 оны 09 дүгээр сарын 30-ны Дорноговь аймгийн иргэн Д.********** ах тай утсаар холбогдсон. Ингээд ******** ах надад хандан 2 хоногийн дараа Хэнтий аймгийн Батноров суманд хүрээд ирээ. Энд хүн хүч хэрэгтэй байна, зөвшөөрөл нь гарсан нөхөрлөлийн талбай байна, ирж Жонш олборлох ажил байна гэсэн. Ингээд миний бие замын унаанд суугаад, Хэнтий аймгийн Батноров суманд 10 дугаар сарын 01-ний өдөр 19-20 цагийн орчимд ирсэн. Ингээд цуг ирсэн замын унаагаар тус сумын нутаг Улаан-Өндөр гэх газарт хүргүүлсэн. Ингээд маргааш өглөө нь буюу 10 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчимд ажилдаа гарч, уулын орой хэсэг болох хуучин ухаж байсан талбай дээр 3 хүний хамтаар Жонш олборлолт хийсэн. Хамт ажиллаж байсан 3 хүний нэгийг нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын иргэн шар хочтой А.******* байсан, нөгөө 2 залууг нь огт танихгүй хүмүүс байсан. Намайг дуудаж авчирсан Д.*********** ах бидэнд заавар зөвлөгөө өгч байсан. Тухайн талбай дээр ирж очин байсан. Чулуу буюу Жонш олборлолт хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
9.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
10.Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ шинжилгээний дүн /хх-ийн 46-47-р хуудас/,
11.Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11/4598 дугаартай албан бичиг /хх-ийн 48-р хуудас/,
12.Хөрөнгийн үнэлгээний "Бодит үнэлгээ" ХХК-ий 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ШД-393 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-69-р хуудас/,
13. Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ийн Хэнтий аймгийн Батноров сумын Баян 3 дугаар багийн нутаг, Улаан-Өндөр нэртэй газарт иргэн Г.*****ийн үйл ажиллагаа явуулсан 1.85га талбайн экологи-эдийн засгийн хохиролын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /хх-ийн 79-100-р хуудас/,
13.Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ий 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107-109-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч Г.***** нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багийн нутаг “Улаан өндөр” гэх газарт хууль бусаар 1160 килограмм жонш олборлож ашигт малтмал олборлосон үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146 дугаар хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.***** тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Г.*****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****т оногдуулсан 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл зэргийг шүүх заавал хураана гэж ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий мотор 1 (нэг) ширхэг, 90,000 (ерэн мянга) төгрөгийн үнэлгээ бүхий молдок 1 (нэг) ширхэг, эд мөрийн баримтаар хураагдсан 35.32 сорьцтой 1160 (нэг мянга нэг зуун жар) килограмм жонш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биет байдлаар хурааж, тус тус улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Г.*****ийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд 232,000 (хоёр зуун гучин хоёр мянга) төгрөгийг байгаль орчин уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардалд 168,054 (нэг зуун жаран найман мянга тавин дөрөв) төгрөгийг Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газарт тус тус төлсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь байгаль орчин уур амьсгалын санд 232,000 (хоёр зуун гучин хоёр мянга) төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 168,054 (нэг зуун жаран найман мянга тавин дөрөв) төгрөгийг Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газарт тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******** овгийн ********** *****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****ийг 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*****т оногдуулсан 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*****т мэдэгдсүгэй.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Г.*****ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий мотор 1 (нэг) ширхэг, 90,000 (ерэн мянга) төгрөгийн үнэлгээ бүхий молдок 1 (нэг) ширхэг, эд мөрийн баримтаар хураагдсан 35.32 сорьцтой 1160 (нэг мянга нэг зуун жар) килограмм жонш зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц биет байдлаар хурааж тус тус улсын орлогод оруулахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь байгаль орчин уур амьсгалын санд 232,000 (хоёр зуун гучин хоёр мянга) төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 168,054 (нэг зуун жаран найман мянга тавин дөрөв) төгрөгийг Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газарт тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийгзэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.*****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.