| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2025/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/109 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Н.А |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/109
2025 05 06 2025/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2025/0077/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж, шүүгч Мөнхсайхан, шүүгч Э.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Ч.**********,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*********,
улсын яллагч Н.**********,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.************,
шүүгдэгч Н.*******нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овогт ******* ****** холбогдох эрүүгийн 2439000000413 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.*******нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгон чиглэлд өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байх замдаа болон Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд амь хохирогч Н.******** гэрийн гадна түүнийг гараараа цохих, хөлөөрөө нүүр, цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож амь насыг нь хохироосон үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.*******нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгон чиглэлд өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байх замдаа болон Хэрлэнбаян-Улаан тосгоны төвд амь хохирогч Н.******* гэрийн гадна түүнийг гараараа цохих, хөлөөрөө нүүр, цээж, хэвлий хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож амь насыг нь хохироосон болох нь:
1.Хэргийн газарт хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11-р хуудас/,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 12 цагийн үед манай эхнэр над руу залгаад "Аав өнгөрчихсөн байна" гэнэ чи Ганаа эгч рүү ярь гэсэн. Би тэгээд Ганаа эгч рүү ярьтал "аав чинь гэртээ ганцаараа өнгөрчихсөн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,
3.Насанд хүрээгүй гэрч М.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд дотуур байрандаа байж байхад манай аав, ээж 2 намайг авахаар Хэрлэнбаян-Улаан тосгоноос *********, ******* гэж дууддаг ах нарын хамт дөрвүүлээ ******** гэх ахын машинтай ирсэн. Би 14 цагийн үед байрнаас гарч аав, ээжтэй хамт явсан. Тэндээс ****** ах приус маркийн машинаа жолоодоод урд нь ****** ах, ард нь би аав, ээжийн хамт суугаад Дэлгэрхаан сумын хойд талд гарч зогссон. Тэгээд хөдлөөд явахад ******* ах нэлээд согтуу урд суучихсан юм ярих ч тэнхэлгүй байсан. Аав ард мөн нэлээд согтуу тасарчихсан явж байсан. Ээж болохоор уугаагүй эрүүл байсан.... Тэгтэл ******** ах машинаа барьж явж байхдаа намайг шартаад гэрт нь ороход архиа нууж харамласан, гэрээсээ хөөсөн, хонь мал хийж хот явах гэж байхдаа ах нь ажлыг нь амжуулна гэчхээд архи уугаад согтуу сууж байсан" гэх зэрэг юм яриад ******* гэх ах руу дайрч давшлаад байсан. Тэгж байгаад гэнэт зогсоод Божуу ах машинаасаа буугаад ******* ахыг урд сууж байхад нь хаалгыг нь онгойлгоод машинаасаа татаж буулгаад газарт унахаар нь хөлөөрөө нүүр болон гэдэс хэсэг рүү нь нэлээд олон удаа өшиглөсөн. Ээж бид 2 салгах гээд машинаас буугаад салгаад машиндаа суухад ********* ах ********** ахыг тэр газартаа үлдээгээд машинаа жолоодоод "энэ мууг ингэж хашраахгүй бол болохгүй" гэж хэлээд цааш хөдөлсөн. Ээж болохоор ингэж болохгүй аваад явъя гэж хэлээд ээж бид хоёр ********* ахыг авч ирээд машинд ард талын суудалд суулгаад ээж урд талын суудалд суусан. Цааш хөдлөөд явж байхад ******** ах машинаа жолоодож байхдаа жалганд машины урд гүпер хэсгийг цохиод уурандаа аав, ээжийг бууж хар гээд харуулсан. Дараа нь ******** ах руу "хар энергитэй гөлөг" гэх мэтээр хэлээд машин дотор сууж байхад нь ******** ахыг буулгах гээд татахаар нь ээж бид 2 машинаас ********* ахыг буулгаагүй. Тэгтэл ******** ах шууд гараараа ********** ахын толгой нүүр хэсэг рүү нь нэлээд олон удаа цохисон. Хөлөөрөө мөн гуяных нь гадна тал руу нь өшиглөөд байсан. Явах замдаа ер нь л *********** ах pyy Божуу ах дайраад байсан. Хэрлэнбаян-Улаан тосгонд очоод ********* ахын гэрийн гадаа очоод ******** ахыг гэрт нь оруулах гээд түлхүүрийг нь хайгаад явж байхад ******* ах хөл дээрээ тогтохгүй байсан учраас газарт хэвтэж байхад нь ******* ах ирээд "наад гөлөгт чинь өөрт нь түлхүүр нь байгаа" гэж хэлээд дахиад хөлөөрөө өшиглөөд, дэвслээд байсан. Гэдэс толгой хэсэг рүү нь өшиглөөд дэвсээд байсан. ********* ахыг ээж бид 2 болиулаад машин руу нь аваад явсан.... Гэрийнхээ гадна талд гэдэс рүүгээ өшиглүүлчхээд ******** ах гэдсээ бариад ёолоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
4.Гэрч Б.****** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дэлгэрхаанаас гараад нэлээн явж байгаад ******* ах унтаад өгсөн ба жолоо барьж байсан ******* руу налаад байсан. Божуу машинаа зогсоогоод ********* ахыг дээлийнх нь шилнээс татаад машинаас чирээд ******** ах нүүрээрээ газар ойчсон. цааш нь чирээд газар хаяад хөлийнх нь шилбэ хэсэг рүү 2 удаа өшиглөөд тэр газар нь хаяад машиндаа суугаад хөдөлсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ ахыгаа аваач гэтэл машин бариулахгүй дараатай юм жоохон тэндээ хэвтэг гэж хэлээд машинаа зогсоосон. Тэгээд хойш нь суулгаад та урагш суучих гэж надад хэлсэн. Тэгээд хүү бид хоёрыг ******** ахыг өргөөд ир гэхээр нь хүү бид 2 ********* ахыг өргөж ирээд хойш нь суулгаад би жолоочийн хажууд суусан. Манай хүү ард ******** ах аав хоёрынхоо голд суугаад явсан. Тэгээд явж байгаад *******машины гүперээ замын ховилд цохиод машинаасаа буугаад машинаа тойрч харж байгаад дандаа хүнд гай болдог гээд талийгаачийн талын хаалгыг нээгээд талийгаачийн толгой руу гараараа 2 удаа цохиод хөл рүү 3 удаа өшиглөсөн. Цаашаа явж байгаад дахиад 2 удаа цохисон тэгэхдээ талийгаачийн биед халдаагүй. ******** замд явж байхдаа ********* ахад байнга уурлаад байсан ба Хэрлэнбаян-Улаанд очоод ална гэж хүртэл яриад байсан. Тэгээд бид нар 18 цагийн үед Хэрлэнбаян-Улаан тосгонд ирсэн. Тосгонд ирээд шууд ******** ахын гэрийн гадаа ирээд бид нарыг буулгаад ********* ахыг бас гэр лүү нь оруулж өгөөрэй гээд ********* ахыг дээлийнх нь энгэрээс чирээд машинаас буулгасан ба талийгаач машинаас буухдаа арагшаа дагзаараа савж унасан. *******талийгаачийг машинаасаа буулгачхаад цээж рүү нь дахин нэг удаа өшиглөөд машиндаа суусан. Хүү бид 2 ******** ахыг 2 суганаас нь сугадаад машинаас холдуулаад гэрийнх нь гадаа ирээд хавтгай шопаль /мод/-ны наад талд ********* ахыг суулгаад гэрийнх нь түлхүүрийг асуугаад өмд, цамцны кармаг нь үзээд түлхүүрийн хайж байтал ********* бид гурвын араас ирээд юмаа энд тэнд хийчхээд олдоггүй юм гэж хэлээд гараараа нүүр лүү нь саваад цохитол ********* ах цаашаагаа нүүрээрээ ойчсон. Тэгтэл ******* ********* ахын нуруу руу нь нэг удаа мөн цээж рүү нь нэг удаа өшиглөтөл ********** ах дуу алдсан. Тэгээд ******* машиндаа суугаад хөдлөөд явсан. ********* ахын гэрийн түлхүүрийг нь гутлынх нь түрүүнээс олоод гэрийг манай хүү онгойлгоод би хашааны үүднээс гэр лүү нь явж байхад ********* ахын ээж ******** гуай машинтай ********** ахын гэрийн гадаа ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 45-48-р хуудас/,
5.Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд бид нар сумаас Хэрлэнбаян-Улаан руу хөдөлсөн.... 15 цаг өнгөрч байхад тэр газраас тосгон руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
6.Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдрийн маргааш нь буюу 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 07 цагийн үед би сэрээд цай чанаад, хоол хийчхээд ******* гэрт ороход Нарм********андах сэрүүн гэрийнхээ зүүн орон дээр хэвтэж байсан.... 10-11 цагийн үед гэр нь дулаацаж байгааг нь харах гээд ороход миний хүү ******* царай нь хөхөрчихсөн нэг л эвгүй харагдаад байхаар нь би шууд эмнэлэгт дуудлага өгсөн. Тэгээд эмч ирээд гэрт нь ороод гарч ирээд надад ********* ах өнгөрчихсөн байна хурдан цагдаа дуудъя гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/,
7.2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээч эмч Ц.********* №150 дугаар шинжээчийн дүгнэлтэд 1.2.Амь хохирогч Н.******* цогцост элэгний баруун дэлбэнгийн 2,3,5,6,7-р сегментэд олон тооны язарч няцарсан шарх, саран холбоосны цус хуралт, зүүн духны дэлбэн, зулайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнд аалзан хальсан доорх цус харвалт, цээжний зүүн 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, хугарлын харалдаа зөөлөн эдийн цус хуралт, баруун, зүүн нүдний алимд цус хуралт, духны зүүн хэсгийн хуйханд шарх, духны зүүн хэсэг, дагз хэсгийн хуйханд цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, баруун хацар, эрүү, зүүн 2-р хурууны 1-р үенд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн мөр, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 4.5.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. 6.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл амь хохирогчийн цус, цөс ходоодны шингэнд илрээгүй байна. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй байжээ. 8.Талийгаач нь элэгний язарч няцарсан шархны улмаас цочмог дотуур цус алдаж цус алдалтын шоконд орж нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 99-103-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хэрэгт авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Н.********** хохирогч Н.******* элэгний баруун дэлбэнгийн 2,3,5,6,7-р сегментэд олон тооны язарч няцарсан шарх, саран холбоосны цус хуралт, зүүн духны дэлбэн, зулайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, зулайн дэлбэнд аалзан хальсан доорх цус харвалт, цээжний зүүн 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, хугарлын харалдаа зөөлөн эдийн цус хуралт, баруун, зүүн нүдний алимд цус хуралт, духны зүүн хэсгийн хуйханд шарх, духны зүүн хэсэг, дагз хэсгийн хуйханд цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, баруун хацар, эрүү, зүүн 2-р хурууны 1-р үенд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, цээж, зүүн мөр, зүүн шуу, зүүн сарвуу, зүүн ташаа, зүүн гуя, хэвлийд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл нь илтэд хууль бус бөгөөд түүний үйлдэл учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний амь насыг хохироосон гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг мөн бөгөөд эрүүгийн хуулийн өөр гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг шүүх хэргийн нөхцөл байдалтай нийцсэн байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Н.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтуурсан байдал нөлөөлж, ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж хүний амь насыг хохироосон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 166 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.********** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*********** 6 (зургаа) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********* оногдуулсан 6 (зургаа) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
3.Гэм хор, хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.********** “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 219 дүгээр хуудаст авагдсан байх тул шүүгдэгч Н.*********** бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч 59 (тавин ес) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ********* овгийн ******** ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********* 6 (зургаа) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********* оногдуулсан 6 (зургаа) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** цагдан хоригдсон 59 (тавин ес) хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч 59 (тавин ес) хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.********** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХОСБАЯР