| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2022/01533/И |
| Дугаар | 184/ШШ2022/01839 |
| Огноо | 2022-05-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 184/ШШ2022/01839
| 2022 оны өдөр | 05 сар 31 р 184/ШШ2022/01839 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, -р хороо, Залуус хороолол, байр, -р орц, давхар, тоот
Хариуцагч: ******* овогт Д.******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, -р хороо, Залуус хороолол, байр, тоот
Гуравдагч этгээд: Б овогт ******* /РД: /. Хаяг: .... аймаг, Б сум, дүгээр баг, Ө, дүгээр гудамж, тоот
Орон сууцыг дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хариуцагч Д.*******-д ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар захирамжаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү ******* дугаартай шийдвэрээр хариуцагч *******-с 30,000,000 төгрөг гаргуулж, надад олгосон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа боловч төлбөр төлөгч Д.*******-д ямар нэг эд хөрөнгө тогтоогдоогүй.
Харин түүний нөхөр *******-н өмчлөлд Баянзүрх дүүрэг, -р хороо, гудамж, тоотод байрлах, 382.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ... улсын дугаартай, В маркын автомашин бүртгэлтэй, мөн Д.*******, ******* нар нь гэр бүлийн хүмүүс юм. Шаардлагаа багасгаж, автомашиныг дундын өмчлөлийн эд хөрөнгөд тооцуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.7 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын өмч болох газрын хариуцагч Д.*******-д ногдох хэсгийг тодорхойлж өгнө үү.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-тэй 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бид гэрлэснээсээ хойш манай аавынд буюу ******* дүүргийн -р хороо, байрны тоотод өнөөдрийг хүртэл амьдарсан бөгөөд нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүрэг, -р хороо, гудамж, тоотод байрлах, 382.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бол манай нөхрийн ээж, ах нь амьдардаг биднийг гэр бүл болохоос өмнө бий болсон хөрөнгө юм. Мөн .... улсын дугаартай автомашин манай нөхрийнх ч биш хамаатны эгчийн автомашин, бид хэрэгцээтэй үед авч ашигладаг байсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүрэг,..-р хороо, .. гудамж, ... тоотод 2010 оноос хойш амьдарч байгаад Д.*******тай гэрлэснээс хойш ******* дүүрэгт хадмындаа амьдарсан. Миний ургийн овог, эцгийн нэр солигдсон, Сартуул овогт Золбатын Тэмүүлэн гэж байснаа Боржигон овогт Энхболдын Тэмүүлэн болж өөрчлөгдсөн, мөн би Турк улсад амьдарч байгаад ирснээс шалтгаалан нэр шилжүүлж чадалгүй удсан. Хэдийгээр миний нэр дээр бүртгэлтэй ээж, ах нар амьдардаг, гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бий болсон хөрөнгө тул гэр бүлийн дундын өмчлөлд хамаарахгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ..-р хороо, .. гудамж, ... тоотод байрлах, 382.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, .... улсын дугаартай, В. маркын автомашины хамтран өмчлөгчөөр Д.*******-г тогтоож, түүнд ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шаардлагаа багасгаж хариуцагчийг газрын хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, ногдох хэсгийг тодорхойлуулахаар шаардсан.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ажиллагаа явуулсан боловч хариуцагч Д.*******-н нэр дээр ямар нэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, харин түүний нөхөр *******-гийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс хариуцагчид ногдох хэсгийг тодорхойлуулах, улмаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх боломжтой гэж тайлбарласан.
Хариуцагч өр төлбөр үүссэн, шүүхийн шийдвэр гарсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухайд маргахгүй, харин татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлд дурдсан газар бидний гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө биш, надтай суухаас өмнө нөхрийн нэр дээр бүртгэгдсэн, нөхрийн ээж, ах нар амьдардаг гэж маргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.6, 86.7 дахь хэсгүүдэд төлбөрийг төлбөр төлөгч-иргэний банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, эсхүл үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулах, хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, төлбөр авагч нь төлбөр төлөгчид ногдох хөрөнгийн хувь, хэмжээг тогтоолгохоор шүүхэд хандахаар заажээ.
Хуулийн дээр дурдсан зохицуулалтаас үзэхэд төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тогтоон битүүмжлэх, харин хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгийг шүүх тогтоох агуулгатай байна.
Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Г-220 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, .. гудамж, .. тоотод байрлах, ..м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг худалдан авсан тухай гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар маргаж буй газрыг гуравдагч этгээд ******* нь 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр худалдан авсан, мөн хариуцагч Д.*******-тай 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /гэр бүл болсон / нь тогтоогдоно. /хх-ийн 23-26/
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 127.1.1 дэх хэсгүүдэд гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох, гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх нь хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарахаар зохицуулжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгүүдэд “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг ойлгох бөгөөд гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх үүрэг үүсэхээр заасан.
Эрхийн улсын бүртгэлийн Г-2204030046 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, .. дүгээр хороо, .. гудамж, ... тоотод байрлах, 382.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бус гуравдагч этгээд *******гийн хуваарьт хөрөнгө болох нь баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч *******-н хариуцагч Д.*******-д холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 127.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.6, 86.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-н хариуцагч Д.*******-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Г-2204030046 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ... дүгээр хороо, .. гудамж, ... тоотод байрлах, 382.м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг тодорхойлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
Д*******РГ*******Л*******ГЧ, ШҮҮГЧ Т.Б*******ТСҮХ