Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/111

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номин,

Улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Үржинханд,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогтой Б.Э  холбогдох эрүүгийн 2**********6  дугаартай, 316/2025/00****/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19*** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, *** настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ******* аймгийн ****************** тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаа ял шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 06 сар хорих ял,

******* аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, **** ургийн овогтой Б.Э ,Регистрийн дугаар: ***********

Хэргийн товч утга:

Яллагдагч Б.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт танил С.П Хаан банкны 5*********2 тоот дансны виза картыг ашиглан түүний данснаас 2,080,200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Яллагдагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт танил С.П Хаан банкны 5************2 тоот дансны виза картыг ашиглан түүний данснаас 2,080,200 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Б.Э өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн хохирогчид 1,800,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 280,200 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлөхөө илэрхийлсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй нэг жил тэнсэж өгнө үү...” гэжээ.

Хохирогч С.П 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“... 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өглөө эрт ойролцоогоор 08:00 цагийн үед санагдаж байна хүнсний дэлгүүрүүд онгойж байсан үе. Тэгээд Партизаны гудамжинд байдаг Б гэх айлд би Партизаны гудамжинд байдаг Жигүүр нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй 2 шил архи аваад орсон юм. Тэгээд Б-н гэрт ортол ******* хоёр танихгүй залуутай байсан. Тэгээд бид 4 нэг шил архиа ууж байгаад бы согтох гээд байхаар нь тэдний гэрээс гараад явсан. Тэгээд замаараа Б-н дэлгүүрт ороод 0.75 литрийн 1 шил Хараа нэртэй архи авсан. Тэгээд гэртээ хариад нөгөө архиа ууж байгаад тасраад унтчихсан байсан. Тухайн үед цаг 16:00 цаг болж байсан байх санахгүй байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 02-ны едрөөс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Яг хэзээ хаана байхдаа өөрийн виза картаа алдсанаа мэдэхгүй байна. 2024 он 11 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш архи уугаад нөгөө картаа хүнд өгч явуулж дэлгүүрээс архи болон бусад зүйлсийг худалдан авалт хийлгэсэн. Миний хувьд гэртээ ууж байхдаа дов Хүрлээ гэх, залууд нэг удаа г явуулсан. Яг бас хэд дэх өдөр өгсөнгөө мэдэхгүй байна. Мөн манай гэрт тус сумын 3 дугаар Баг Хонд гэх газарт байдаг Б, Б толгой буюу Г нар орж ирээд гарсан. Би ч архи уучихсан ухаан санаа жаахан орж гараад л байсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шартаад бие өвдөөд байхаар нь дэлгүүр орсон юм. Тэгсэн миний гар түрүүвчинд байсан карт байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь А нэртэй хүнсний дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0.75 литрийн архи зээл аваад гэр рүүгээ явсан Тэгээд гэртээ очиж Боовкогийн хамт нөгөө архи уусан юм. Тэгээд хамт уусан хүмүүсээсээ картаа сураглахад олдоогүй юм. Тэгээд уржигдар буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ширээнийхээ хулдаасан доод талаас өөрийн картаа олсон. Картаа олоод Жигүүр нэртэй дэлгүүрээс архи авах гээд уншуултал үлдэгдэл хүрэлцэхгүй байсан юм. Тэгээд мөнгө алга болсныг мэдсэн. Миний хувьд 10 дугаар сарын сүүлээр 15 хоног ууланд мод тариалалтад яваад ажлын хөлс гээд 1.500.000 төгрөг авсан. Мөн миний дансны үлдэгдэл 200.000 гаран төгрөг тэгээд бас бус хүнээс авсан хэдэн төгрөг нийлээд 2 сая гаран төгрөг байсан юм. Тэгсэн архи уугаад л нэг сэрэхэд карт байхгүй болчихсон байсан. Тэгээд картаа олоод мөнгө авах гэсэн чинь дансанд мөнгөгүй болчихсон байсан. Миний картыг нууцаар аваад буцаагаад манай гэрт авчирсан юм шиг байна лээ. Дансны хуулга авахад байсан мөнгө АТМ ээр гараад явчихсан байсан. Би архи ууж байгаад юм авахдаа нууц кодоо хүмүүсийн дэргэд шууд хэлээд худалдан авалт хийж байсан хамт архи Уусан нөхдүүдийн нэг л авчихсан юм шиг байна. Би заримдаа гэрээ цоожилдоггүй юм. Намайг гэртээ тасраад унтаж байхад л нэг нь орж ирээд миний картыг аваад гарчихсан юм шиг байна лээ. Мөн Э гэх залууд шатахуун түгээх станцаас шатахуун хийж өгсөн. Тэгэхэд бас хажууд нь нууц кодоо хэлсэн. Тэгээд ийм асуудал үүссэн учир цагдаад олж өгч тусална уу гээд хандаж байгаа юм. Миний Хаан банкны 5********2 тоот дугаарын дансанд анх буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ***** ХХК-с цалин гэж 1.500.000 төгрөг орсноос хойш бол 2.571.000 төгрөг байсан. Тэгээд би ойр зуурын юм аваад багасаад 2.200.00...” гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 дугаар хуудас/,

          Гэрч Б.Ц 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Миний хувьд ******* аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоогоор ямар нэг ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа. Миний хувьд 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16:30 цагийн үед санагдаж байна терсен ах*******ы хамт орсон. Яагаад орох болсон бэ гэвэл манай ах******* АТМ-с мөнгө аваад өг гээд манай гэрт ирсэн юм. Тэгээд хамт Шинэплазагийн АТМ орсон. Тухайн үед Э ах түүнтэй хамт явсан танихгүй ах хоёр картнаас эхлээд 1.000.000 төгрөг аваад өг гэсэн. Тэгэхээр нь би 1.000.000 тегрег авч өгсөн. Дараа нь 300.000 мөнгөн төгрөг бас Э ах авхуулсан. Дараа нь бас манай ах Э 500.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийлгэсэн. Тэгээд бид шатахуун түгээх станцаас шатахуун авсан. Тэр үед Э ах банкаа дүүргэчихье гэж хэлээд машиынхаа банкыг дүүргэсэн. Тэгээд надад өгсөн картаа******* ая еерее авсан. Тэр үед Э ахын ард бас нэг согтуу хүн байсан. Тэр хүнийг нь танихгүй. Тэгээд би гэрлүүгээ салаад явсан. Миний хувьд Э төрсөн дүү нь байгаа юм. Харин хамт явсан хүнийг нь сайн таньж мэдэхгүй. Тухайн үед тэр хүн мөнгөө аваад гялс явья гээд байсан. Тэр хүн бараг 60 орчим насны хүн байсан санагдаж байна. Ямар ч байсан хар куртиктэй байсан. Миний хувьд тэр хүнийг урд өмнө нь харж байгаагүй. Тэр өдөр л анх харсан. Миний хувьд ямар банкны хэн гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй картаар зарлагын гүйлгээг хийсэнгээ мэдэхгүй байна. Тэр үед манай ах Э надад нууц дугаарыг нь 5555 гээд хэлж өгсөн. Тэгсэн тэр нь зөв л байсан. Тэр үед манай ах анх АТМ-с 1 сая төгрөг аваад өгөөч гэж манай гэрт ирсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд дагаад явсан. Манай гэрт аваад өгөөч гээд салахгүй шалаад байсан. Бас гадна картных нь эзэн нь байгаа гэж хэлж байсан. Миний хувьд тухайн үед 3 удаагийн гүйлгээгээр буюу 1.000.000, 300.000, 500.000 мянган төгрөгөөр зарлагын гүйлгээ хийсэн. Анх******* ах 1 сая төгрөг гэж байсанаа дахиад 300.000 төгрөг болгоод дараа нь дахиад 500.000 төгрөг авхуулсан. Миний хувьд АТМ-с авсан мөнгөө******* ахад өгсөн. Миний хувьд картных н эзэн нь байгаа юм уу гэж манай гэрт ирэхэд нь асуусан. Тэгсэн гадаа машинд хүн нь байна гээд хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд хамт явсан юм. тэр үед манай ах******* болон түүнтэй хамт явсан хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Миний хувьд АТМ-с мөнгө авсан үйлдлээс өөр ямар нэг зарлагын гүйлгээ хийгээгүй. Дэлгүүрээс манай ах******* юм аваад байсан. Тэгээд бас шатахуун түгээх станцаас шатахуун авсан. Манай ахтай хамт явсан хүн нилээн согтуу байсан. Мөн одоо очлоо гээд нэг хүнтэй утсаар яриад байсан. Тухайн үед би тэр чиний карт юм уу гэсэн чинь тийм миний карт гээд хэлсэн. Миний хувьд таны карт мөн үү л гэж асуухад тэр хүн тийм л гэж хэлсэн. Тухайн үед Э ах надад ямар нэг зүйл хэлээгүй нөгөө согтуу хүнтэйгээ л юм яриад байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй /хх-ийн 19-20-р хуудас/,

          Гэрч Э 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд П, Э нарыг таньж мэднэ. П нь миний хуурай ах байгаа юм. Хааяа гэр оронд нь хонож өнжиж цай хоол иддэг айл нутгийн сайхан ах байгаа юм. Э бол зүгээр л зүс мэдэж танина. Миний хувьд тэр өдөр П гэх айлд очоогүй гэхдээ очиж байсан. Харин далангын тэнд явж байхад******* машинтайгаа тэдний хашааруу орж байхыг харсан юм байна. Бас*******тай ч таараагүй юм байна Ер н бол*******тай хамгийн сүүлд гэх юм бол өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Партизаны гудамжинд хамт архи уусан. Тухайн үед Б, Сүхээнээ нар байсан. Урд өмнө мөн адил******* гудамжинд л архи уудаг байсан. Айл хамт архи ууж байсанаа санахгүй байна. Харин П ахтай сар гарны өмнө архи уусан....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

          Гэрч Н.Б 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр би П ахын гэрт байсан. Тэгсэн өдөр өнгөрсөн байсан орой болж байсан ба П ах Э хамт орж ирсэн. Орж ирэхдээ Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архитай уг архийг бид гурав задлаад******* уг архинаас жижиг рункээр нэг удаа уугаад тэгээд Хонд явлаа гээд гараад явсан. Би уг архинаас уугаагүй П ах болохоор л бага багаар уугаад л байсан.******* Пүрэвдорж ахын гэрт байхдаа "Пүрэвдорж ах миний машинд бензин хийж өгсөн" гэж хэлж байсан.*******ыг гэрээс гараад явахад Пүрэвдорж ах халамцуу Хараа архинаас уугаад бие нь өвдөөд байна гээд гэртээ хэвтээд гадагшаа гараагүй мөн өөр ямар нэгэн хүнтэй уулзаагүй. Тэр өдөр гэрт нь хэн ч орж ирээгүй.*******г гэрээс гараад явахын өмнө Пүрэвдорж ах утсаа асаагаад оролдож байснаа данснаас нь 2.000.000 төгрөг гарчихсан байхгүй байна гэж хэлж байсан. Тэр үед нь******* юу ч дугараагүй.Тэр талаар яриагүй. Ямартай ч Пүрэвдорж ах өглөө гэрээсээ ганцаараа гараад явсан. Өөрт нь ямар ч мөнгө байгаагүй.******* нь гэрт ярьж байхдаа машиндаа бензин хийлгүүлсэн л гэж ярьж байсан тэрнээс биш картнаас мөнгө авахуулсан талаар хэлж яриагүй. Архи уусан байсан ба согтолтын хувьд тасарчаагүй байсан.Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

Гэрч Б.Ц-с 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “... Манай ах 2024.11.03-ны өдрийн 16 цагийн үед манай ах гэрт ганцаараа ирээд АТМ-с мөнгө аваад өг гээд шалаад байхаар нь хамт Шинэ плазагийн АТМ орж мөнгө авч өгсөн. Тухайн үед АТМ-с 1.000.000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг авч ах *******д өгсөн. Би 2024.11.03-ны өдөр АТМ орж мөнгө авч өгөхдөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.Би АТМ-с 1.000 000 төгрөг, дараа нь 300.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг аваад ах *******д өгсөн. Харин нэмээд 100.000 төгрөг АТМ-с авсан. Манай ах ******* нь гэрт ирээд АТМ-с мөнгө аваад өг гээд шалаад байхаар нь хамт Шинэ плаза явсан. Тэгээд АТМ дээр очиход ******* ах код 5555 гэж хэлээд 1.000.000 төгрөг аваад ир гээд оруулсан. Миний араас орж ирээд нэмээд 300.000 төгрөг авчих, дахиад 500.000 төгрөг авчаараа гэж хэлээд нийт 1.800.000 төгрөг авахуулсан. Тухайн газраас гараад цэнхэр өнгийн МТ нэртэй колонк ороод 110.000 төгрөгөөр машиндаа бинзен хийчээд намайг гэрт буулгаад ах цаашаагаа харьлаа гээд далан гараад явсан. Намайг гэрийн гадаа буулгаж байхад 2 охин гарч ирэхээр нь ******* ах 5.000, 5.000 төгрөг өгөөд цааш явсан.Хэд хоногийн дараагаас хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Энхтүвшин миний утас руу залгаад "Цагдаагийн хэсэг дээр хүрээд ирээ чи ******* ахтайгаа АТМ-с мөнгө авсан байна энэ талаар асууж тодруулах гэсэн юм" гэж намайг дуудахад нь би шууд ******* ахын гэрт очоод юу болсон талаар асуухад жоохон архи уусан байсан тэгээд та мөнгийн өгөөгүй юм уу гэхэд "Би өгөөгүй ээ өгөөгүй, өөрөө зохицуулчихна. Харин чи мэдүүлэг өгөхдөө картны эзэн нь өөрөө байсан гэж хэлээрэй" гээд надад хэлсэн. Би ******* ахын гэрээс гараад шууд Цагдаагийн хэсэг орж мэдүүлэг егсөн. ******* ах Шинэ плаза дотроос 70.200 төгрөгний архи ундаа гэх мэт зүйлс авсан. Харин би дахин АТМ-с 100.000 төгрөг авсан. Мен МТ колонкоос 110.000 төгрөгөөр бинзен хийсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй /хх-ийн 43-44-р хуудас/,

          Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01р хуудас/,

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

          Алтанбулаг сумын Шинэ плаза гэх газарт камерийн бичлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-10-р хуудас/,

          Хохирогч, иргэний нэхэмжлэгчаар С.Пүрэвдоржийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-14-р хуудас/,

          Хохирогч С.П-с гаргаж өгсөн хаан банкны  5********2 дугаартай дансны хуулга /хх-ийн 31-32-р хуудас/,

          Хохирогчийн 99215850 дугаарын утсад үзлэг хийсэн тухай тэмлэглэл, орох гарах ярианы жагсаалт /хх-ий 34-35-р хуудас/,

          Хохирогч С.П-н Хаан банкны 5******2 дугаарын данснаас 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан гүйлгээг бичлэгээр буулгасан тухай албан тоот /хх-ийн 52-р хуудас/,  

          Шүүгдэгч иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар хуудас/,  

          Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  /хх-ийн 68 дугаар хуудас/,  

          Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /хх-ийн 69 дугаар хуудас/,  

          Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,

          Хохирол төлбөрт 1,300,000 төгрөгийг төлсөн баримт /хх-ийн 72-р хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой, хүрэлцээтэй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдлыг тогтоов.

 

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй ба түүний дээрх үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч захиран зарцуулах эрх бий болгохыг ойлгоно.

Гэмт этгээд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан бол Хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 Шүүгдэгч Б.Э үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг, шүүгдэгчийн гэмт үйлдэл хооронд шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.П-д 2,080,200 төгрөгийн хохирол учруулсан ба 1,800,000 төгрөгийн хохирол төлсөн, үлдэгдэл 280,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-г 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** ургийн овогтой Б.Э-г хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-г 01 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож хуульд заасан журмын дагуу ял оногдуулахыг мэдэгдэж биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-с 280.000 төгрөг гаргуулж, хохирогч С.П-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ