Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/05

Д.Сарангэрэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа /онлайнаар/,

Шүүгдэгч Д.Сарангэрэл,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолтой Д.Сарангэрэлд холбогдох 1934001660186 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон Мянгат овогт Дугарсүрэнгийн Сарангэрэл, 1965 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймаг Зуунмод сум  1-р баг 16-р байр 1-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, регистрийн дугаар: НЭ650218**,

Шүүгдэгч Д.Сарангэрэл нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эйч макс констракшн” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтэй өөрийн эзэмшлийн тус аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цахилгаан эрчим хүчний хашааны ард байрлах 37096 метр квадрат 3 ширхэг агуулахын байр бүхий 2425 метр квадрат газрыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, эд хөрөнгийн ашиглах эрхийг хязгаарласныг мэдсээр байж түүнийг хуурч, хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн урьдчилгаа болгож 30.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон мянгат овгийн Дугарсүрэнгийн Сарангэрэлийг бусдыг хуурч бусдын хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон мянгат овгийн Дугарсүрэнгийн Сарангэрэлийг 2000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.000.000 /хоёр сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сарангэрэлийн цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг 15 нэгж буюу 15,000 тооцоход 525,000 төгрөгтэй дүйцэж байх тул шүүгдэгч Д.Сарангэрэлд оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2000,000 төгрөгөөр торгох ялаас хасч 1,475,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

шүүгдэгч Д.Сарангэрэлд оногдуулсан 1475 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,475,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлөхийг сануулж,

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 43 100 000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогчид 30 000 000 төгрөг төлснийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Сарангэрэлээс 37 300 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Сарангэрэл, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "...2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр “Эко гидрогео” ХХК-тай гэрээ байгуулан барилгын инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэх болон хүлээлцэх гэрээг тус тус байгуулан 34.200.000 төгрөг, /хх-10, 11, 13/ 200.000 төгрөг, 2.900.000 төгрөгийг тус тус төлсөн байх тул гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох 37.300.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцож, ...шүүгдэгч Д.Сарангэрэлээс гаргуулж хохирогч Б.Мөнгөн-Эрдэнэд олгох нь зүйтэй байна. ...нэхэмжлэлийн шаардлагаас 43.100.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй" гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь "Эйч Макс констракшн" ХХК-ын санхүүгийн тэмдэг бүхий кассын зарлагын ордерыг үндэслэн барилгын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэх Н.Энхболдод 34.200.000 төгрөгийг төлсөн гэж үндэслэлгүй, нотлогдож тогтоогдоогүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн. Хохирогч нь дээрх мөнгийг Н.Энхболдод бэлнээр өгсөн гэдэг боловч бодит байдал дээр 34.200.000 төгрөг нь "Эйч Макс констракшн" ХХК-аас гарсан эсэх, Н.Энхболд нь уг мөнгийг хүлээн авсан эсэх нь тогтоогдоогүй. Энэ талаар зайлшгүй тодруулах ёстой талаар буюу "Эйч Макс констракшн" ХХК-ийн санхүүгийн тайланг хэрэгт нотлох баримтаар гаргуулан авч бодит дүгнэлт хийх нь зүйтэй талаар бидний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан.

Мөн Д.Сарангэрэл болон "Эйч Макс констракшн" ХХК-ийн хооронд 2019.02.13-ны өдөр байгуулагдсан гэрээ нь 5 ч хүрэхгүй хонгийн дотор цуцлагдах асуудал үүсч энэ талаар талууд утсаар удаа дараа холбогдож, харилцан хүсэлт, албан бичиг илгээж байсан үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогддог бөгөөд ийм нөхцөл байдал үүсээд байхад "Эйч Макс констракшн" ХХК нь “Эко гидро гео” ХХК болон “Төв тэгш хэм” ХХК-аар ажил гүйцэтгүүлж уг ажлын төлбөрийг шилжүүлээд байгаа нь "Эйч Макс констракшн" ХХК-наас өөрөөс нь шалтгаалсан гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн Эйч Макс констракшн" ХХК нь Эко гидро гео ХХК болон Төв тэгш хэм ХХК-уудаар ажил гүйцэтгүүлэх шаардлагагүй болсон тул уг компаниудад төлсөн төлбөрийг эргүүлэн авсан байх үндэслэлтэй бөгөөд төлбөрийг эргүүлэн авсан эсэх нь тодорхой биш байхад уг төлбөрүүдийг хор уршигт тооцож Д.Сарангэрэлээс гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Д.Сарангэрэлд гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг байхгүй болно.

Д.Сарангэрэл нь шүүхээс тогтоосон хохирол болох 30.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, дээр дурьдсан үндэслэлүүдээр учруулсан хор уршиг байхгүй тул шийтгэх тогтоолоор "2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хэвээр үлдээсүгэй." гэж шийдвэрлэснийг өөрчилж шийдвэрлэх нь хуульд нийцнэ. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь нөхөн төлөх хохирол байхгүй, арилгах хор уршиггүй учир прокурорын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт "...хэрэгт хавсаргагдсан барилгын эскиз зураг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг хохирогч талд олгож,..." гэсэн атлаа Тогтоох нь хэсэгт "б.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хавсаргагдаж ирсэн барилгын эскиз зураг, барилгын ерөнхий төлөвлөгөө зэргийг шүүгдэгч Д.Сарангэрэлд олгосугай." гэсэн байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.25-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолд гомдолд дурьдсан асуудлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Төмөртулга гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Сарангэрэл гэм буруу, ял шийтгэл дээрээ маргадаггүй. Анхан шатны шүүхээс хор уршиг болох 37.300.000 төгрөгийг шүүгдэгч Сарангэрэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зөвхөн хор уршгийг тооцохдоо үндэслэлгүй тогтоосон гэж давж заалдах гомдол гаргасан. Шүүх 43.100.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэж дүгнэдэг. Хохирогч бэлэн мөнгө өгсөн гэдэг боловч уг мөнгийг гүйцэтгэгч компаниас буцааж авсан байх боломжтой. Өөр байдлаар хор уршгийг нотлох ёстой байсан. Энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Шүүгдэгч Д.Сарангэрэл гэм буруутай. Энэ хэрэгт 110.0 сая төгрөгийн хор уршиг учирсан. Нотлох баримт хэрэгт авагдсан. Прокурорын тайлбарыг дэмжиж байна. Шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Сарангэрэл гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө давж заалдах гомдолтой санал нэг байна. Тухай компанийн дансаар мөнгө шилжих ёстой. Гэтэл бэлэн мөнгөний зарлагын ордероос өөр мөнгө төгрөг авсан өгсөн баримт байдаггүй.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Сарангэрэлд холбогдох эрүүгийн 1934001660186 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Сарангэрэл нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Эйч макс констракшн” ХХК-ийн захирал Х.Эрдэнэтэй өөрийн эзэмшлийн тус аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Цахилгаан эрчим хүчний хашааны ард байрлах 37096 метр квадрат 3 ширхэг агуулахын байр бүхий 2425 метр квадрат газрыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас битүүмжилж, эд хөрөнгийн ашиглах эрхийг хязгаарласныг мэдсээр байж түүнийг хуурч, хууль бус худалдах худалдан авах гэрээ байгуулж төлбөрийн урьдчилгаа болгож 30.000.000 төгрөгийг залилан авах гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь:

“Эйч Макс Констракшн” ХХК-аас гаргасан өргөдөл /1-р хавтас хх-03 тал/, “Эйч макс констракшн” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хавтас хх-06 тал/, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /1-р хавтас хх-07-09 тал/, кассын зарлагын баримт /1-р хавтас хх-10 тал/, гэрээний төлбөр шилжүүлсэн “Хас” банкны төлбөрийн баримт /1-р хавтас хх-11 тал/, 2019 оны 02 сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хувь /1-р хавтас хх-14 тал/, Д.Сарангэрэлийн Төв аймгийн Засаг даргад гаргасан хүсэлт /1-р хавтас хх-15 тал/, 2019 оны 02 сарын 14-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /1-р хавтас хх-16-18 тал/, Барилгын инженер, геологийн судалгааны ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ /1-р хавтас хх-19-20 тал/, Д.Сарангэрэлийн “Хас” банкны дансны хуулга /1-р хавтас хх-78 тал/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 03 дугаар сарын 07/197 дугаартай албан бичиг /1-р хавтас хх-85 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны 1/287 албан бичиг /1-р хавтас хх-87 тал/, Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансны хуулга /1-р хавтас хх-88 тал/, Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны эд хөрөнгө битүүмжлэх, хураасан акт /1-р хавтас хх-92-93 тал/, Төв аймгийн Зуунмод хотын засаг даргын 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 205 дугаар захирамж /1 хавтас хх-95 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 сарын 18-ны өдрийн А/425 дугаар “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж /1-р хавтас хх-96 тал/, №000027815 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ хуулбар хувь /1-р хавтас хх-97 тал/, №000641291 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг /1-р хавтас хх-98-99 тал/, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 853 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /1-р хавтас хх-110-111 тал/, Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 829 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /1-р хавтас хх-112 тал/, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 06  дугаар сарын 03-ны өдрийн 1/822 дугаартай албан бичиг /1-р хавтас хх-123 тал/, Д.Сарангэрэлийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /1-р хавтас хх-124 тал/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1-р хавтас хх-125-126 тал/, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 07/419 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хавтас хх-133-135 тал/, Төв аймаг Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 637 дугаартай албан бичиг /1-р хавтас хх-139 тал/, Д.Сарангэрэлийн эзэмшилд байгаа гэх газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас хх-220-228 тал/, Төв аймаг дахь газрын харилцаа барилга байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/659 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хавтас хх-240-241 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” захирамж /2-р хавтас хх-03 тал/, 4110010650 дугаартай нэгж талбарын кадастрын зураг /2-р хавтас хх-4-5 тал/, №000027815 дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас хх-06 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /2-р хавтас хх-07-08 тал/, Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших гэрээний хуулбар/2-р хавтас хх-09 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-07-08 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ/2-р хавтас хх-11-13 тал/, №0176000 дугаартай аж ажуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /2-р хавтас хх-14 тал/, Төв аймгийн засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/425 дугаар захирамж /2-р хавтас хх-15 тал/, №000166639 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас хх-18 тал/, Д.Сарангэрэлийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /2-р хавтас хх-19 тал/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /2-р хавтас хх-23-24 тал/, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /2-р хавтас хх-32-33 тал/, Д.Сарангэрэлийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /2-р хавтас хх-36 тал/, 4110010650 дугаартай нэгж талбарын кадастрын зураг /2-р хавтас хх-37 тал/, 18646287329394 дугаартай нэгж талбарын кадастрын зураг /2-р хавтас хх-40 тал/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар /2-р хавтас хх-45 тал/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хавтас хх-53-59 тал/, Төв аймгийн татварын хэлтсийн даргын тушаал, хавсралт /2-р хавтас хх-229-230-р тал/,

Хохирогч Х.Эрдэнэ /хх-ийн 43-44-р хуудас/, Б.Мөнгөн-Эрдэнэ /хх-ийн 52-53, 54, 47-р тал/ гэрч Г.Болормаа /хх-60 тал/, Г.Амарсайхан /хх-ийн 65 тал/, иргэний нэхэмжлэгч Н.Энхболд /хх-120 тал/, гэрч Б.Халиун /хх-128-129 тал/, Ц.Булгантуяа /хх-ийн 235-р хуудас/, Ш.Жаргалсайхан /хх-ийн 246-р хуудас/, Д.Наранчимэг /2-р хх-ийн 75-р хуудас/ нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдсон байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Төв аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Д.Сарангэрэлд холбогдох хэргийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, мөн шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Сарангэрэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагаас 43.100.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж, шүүгдэгч Д.Сарангэрэлээс 37.300.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнх-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14 дүгээр зүйлийн 15.14.6 дахь хэсэгт “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах” үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хуулийн этгээд эрхлэхээр заасан. Хохирогч “Эйч Макс Констракшн” ХХК нь барилгын зураг төсөл хийлгэхээр иргэн Н.Энхболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргагдаж ирсэн барилгын эскиз зураг, барилгын ерөнхий төлөвлөгөө зэргээр уг барилгын эскиз зургийг иргэний нэхэмжлэгч Н.Энхболд бус барилгын зураг төслийн “Криетив Монголиа” ХХК боловсруулсан нь нотлогдож байна. Уг барилгын эскиз зураг, барилгын ерөнхий төлөвлөгөө зэргийг хийж гүйцэтгэсэн “Эйч макс констракшн” ХХК “Криетив Монголиа” ХХК-иудын хооронд барилгын зураг төсөл боловсруулах ямар нэгэн гэрээ хийгдээгүй байна. “Эйч макс констракшн” ХХК нь Н.Энхболдтой ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын  эскиз зураг зуруулсан гэдэг нотлогдохгүй байх тул гэрээний урьдчилгаа 34.200.000 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон Д.Сарангэрэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Харин “Эйч макс констракшн” ХХК-ийн “Эко гидрогео” ХХК-тай гэрээ байгуулан барилгын инженер-геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан шилжүүлсэн 3.100.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. “Эйч макс констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 77.300.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж  гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дугаар заалтын “”шүүгдэгч Д.Сарангэрэлд” гэснийг “Эйч макс констракшн” ХХК-д” гэж,

- 7 дугаар заалтыг “7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 77.300.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогчид 30,000,000 төгрөг төлснийг дурдан, шүүгдэгч Д.Сарангэрэлээс  3,100,000  төгрөг гаргуулан хохирогч “Эйч макс констракшн” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Д.Сарангэрэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Д.Сарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

     ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ

2021           01            14                                           2021/ДШМ/05

Д.Сарангэрэлд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Төмөртулга,

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзаяа /онлайнаар/,

Шүүгдэгч Д.Сарангэрэл,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал хянан шийдвэрлэсэн, 2020 оны 06 сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолтой Д.Сарангэрэлд холбогдох 1934001660186 дугаартай 2 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон Мянгат овогт Дугарсүрэнгийн Сарангэрэл, 1965 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймаг Зуунмод сум  1-р баг 16-р байр 1-6 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэлгүй, регистрийн дугаар: НЭ65021802,