Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 98

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа

Улсын яллагч Э.Болор

Шүүгдэгч өмгөөлөгч Н.Ууганцэцэг, Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эмэгтэй, яс үндэс буриад, дунд боловсролтой, мэргэжилгүй, “СБХА” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдрах, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо Өнөр хороолол 12-262 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь  хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, Хар халбагад овогт Жигжидсүрэнгийн Баярмаа /РД: ЧС75042502/,

шүүгдэгч:  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Анхуй муж, Дан Шайн гэх газар төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот8 Тун Айн Жун 16 дугаар байр 2-05 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хан Жиган /HAN ZHIGANG/ Гадаад паспортын дугаар Е23046865,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт  амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Амандо гудамжны 1-03 тоотод оршин суух, “Дэлгэрэх Тэх” ХХК-д жолооч ажилтай байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Дорноговь аймаг дахь Сум дундын  2 дугаар шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 280,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан бие эрүүл, Монгол овогт Жамъянсүрэнгийн Ганболд /РД: ЧО74042016/  нарт холбогдох эрүүгийн 201601000015 тоот хэргийг 2017 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

Шүүгдэгч  Ж.Баярмаа, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улсын иргэн Хан Жиган /HAN ZНIGANG/ нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 1 дүгээр тасалгаанд 19-20 дугаар зууны эхэн үед хамаарах 11,310,000 төгрөгийн үнэ бүхий Монгол улсын Засгийн газрын 2002 оны 10 дугаар 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицэнзтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны  жагсаалтын түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах “бурханы зурмал зураг 38 ширхэг, дөрвөлжин модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг, нацагдорж 1 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

мөн шүүгдэгч Ж.Баярмаа, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улсын иргэн Хан Жиган /HAN ZНIGANG/ нар нь Ж.Ганболдтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 08-88 ДГО улсын дугаартай автобусаар 19-20 дугаар зууны үед хамаарах 6,900,0000 төгрөгийн үнэ бүхий Монгол Улсын Засгийн 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 219 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодлогдсон барааны жагсаалтын” Түүх соёлын ердийн дурсгалт зүйлд хамаарах “шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Хан Жиганы /Han Zhigang/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “:  2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатарт очсон, тухайн үед хүүхдийн сургалтын төлбөр болох 10,000 юань авч явсан, 300 юань хэрэглэж, үлдэгдэл 9700 юань үлдсэн, Ж.Баярмаа вагоноос тоссон, бид нар таксинд суугаад явах гэж байхад вокзалаас гарахад 1000 билүү 500 төгрөг хураадаг, тэрийг өгөх гээд түрүүвчээ гаргах гэхэд түрүүвч байгаагүй, алдагдсан байсан. 01 дүгээрр сарын 11-нд манай хүүхдийн төрсөн өдөр байсан, 01 дугаар сарын 11-нд Замын-Үүдэд ирээд вагонд хүмүүс орж ирээд шалгалт хийж паспорт шалгаад намайг гар гээд би гарсан, тэгээд л тэд нар өрөөнөөс юм олсон гэсэн, бид нар хүүхдүүдээ аваад буусан, вагоны тэнд байшинд ороод надаас асуулт асуусан яасан талаар би юу ч мэдэхгүй байсан, юу авч явж байгаагаа мэдэхгүй байна уу гэж асуусан,  жижиг машинд суулгаад гааль дээр очсон, Хадааруу утсаар ярь гэсэн, надад дугаар нь байхгүй байсан, эхнэр маань л Хадаа руу утсаар ярьсан, Хадааг манай эхнэр таньдаг байсан. Эхнэрээ эртний эдлэл авдаг талаар мэддэг байсан ба миний хувьд хотод худалдан борлуулах гэж байгаа зүйлүүд байх гэж бодож зөвлөгөө өгсөн. Түүнээс биш хилээр гаргах талаар огт мэдээгүй. Вагонд хураалгасан зүйл нь манай эхнэрийн эд зүйл юм, би авч яваагүй, эхнэрээ авч явсаныг мэдээгүй, мэдсэн бол болиулах байсан. Ганболд гэдэг хүнийг огт танихгүй, энэ бурханыг авахад би хамт яваагүй” гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч Ж.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр би нөхөр хүүхдүүдтэйгээ хамт Эрээн явсан. Нөхөр маань 2016 оны 01 дугаар сарын 05-нд Эрээнээс Улаанбаатарт гэртээ ирэхдээ хүүхдүүдийнхээ төлбөрийг хийх гээд биедээ 10000 юань авч явж байсан, вагоноос буухдаа бүх бичиг баримт болон 10,000 юанаас хэрэглээд үлдсэн 9,700 юань алдсан, тэр мөнгөөрөө манай нөхөр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг хийх гэж байсан, том охин маань тэр үед 3 дугаар курс төгсөх гэж байсан, 2 охин маань хятад хэлний хувийн сургуульд сурдаг, тэр төлбөрийг өгөх гээд 10,000 юаньтай ирсэн байсан, 2016 оны 01 дүгээр сарын 14-нд бага охины төрсөн өдрийг хийх гэж Эрээн явсан,  тухайн үед биедээ эртний эдлэл болох зурмал зураг, бурхан гэх мэт зүйлүүдийг авч явсан, тэрийг нөхөр мэдээгүй, 12-ны өглөө 08,09 цагийн үед гаалийн шалгалт дуусаад л 3, 4 эрэгтэй хүн орж ирээд танай купэйг шалгах шаардлагатай гэсэн би тэр үед их цочирдсон, тэгээд тагнуулынхан та гарч бай, бүгдээрээ гарч бай, бүх юмыг шалгах шаардлагатай гээд бүх зүйлийг шалгасан, вагоноос буулгаад тагнуулын хүмүүс мэдээллийн дагуу явж байна гээд Аюуш бурхан, Мэнтүг бурхан, хөрөг зургийг утсан дээрээсээ гаргаж ирээд энэ бурханууд хаана байна гэж асуусан, би биендээ ийм бурханууд авч яваагүй гэсэн чинь та вагондоо бурхануудаа үлдээчихсэн юм биш үү, үнэтэй зүйлээ авч үлдэхгүй бол вагон чинь хөдлөөд явчихлаа шүү дээ, вагон хөдлөхөөс өмнө үнэтэй юм аа авахгүй юм уу, таныг авч яваа гэсэн мэдээлэл бид нарт ирсэн гэсэн, биедээ бурхан авч яваагүй, миний түрүүвчинд байсан та нарын гаргаж ирсэн юмнуудыг л би авч явж байсан. Метал хонх, шармал бурхныг би авч яваагүй гэж хэлсэн юм. Тэгээд дараа нь хорино гээд байхаар нь хотоос Нямдорж ахынх руу Хонх, Мэнтүг бурхан зэргийг явуулсанаа хэлсэн. Харин Мэнтүг бурхан, хонх зэрэг нь хэрхэн яаж, хилээр гарсаныг мэдэхгүй байна. Ганболдыг огт танихгүй, хилээр гаргах талаар бид ярилцаагүй, тэр бурханыг боломж байвал Замын-Үүдэд зарах, бас урд авдаг талаар судлах гэж байсан юм. Мөн би эдгээр эд зүйлийг авах талаар нөхөртэйгээ ярилцаж байснаас биш Эрээнд аваачих зарна гэж нөхөртөө хэлээгүй, амьдралын аргагүй байдлын улмаас ийм хэрэг хийчихлээ, гэм буруугаа ойлгож байна, нөхөрт маань холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 01 дугаар сарын 12-ны өдөр Өргөнөөс хэдэн хятадууд авч Эрээн гарсан. Тэгээд хүмүүсээ буулгаад байж байгаад Хадаатай дайралдахад хойно нэг мах байгаа, тэрийг авчраад өгөөч, ээжийнхээ өндөр насны баяр хийх гэж байгаа дөхүүлээд өгөөч гэсэн. Хаанаас ямар хүнээс авах юм бэ гэсэн чинь тэгээд Болороо эгчид чинь хэлчихье гэсэн, орой нь Хадаагын мах хаана байна гэсэн чинь машины ард байгаа гэхээр нь очиж аваад машины арын сандал доор хийгээд, гааль дээр шалгаж үзвэл мах гээд хүнээс гуйж байгаад гаргачихна гээд хайрцагыг задалсан чинь цаасанд боодолтой хонх шиг зүйл байсан, энэ мах биш байна, эртний эдлэл байна, энийгээ ав гээд Хадаа руу утасдахад чамд буруу юм өгчихөж буцаагаад аваачаад л өг гэсэн. Тэгээд Болороо эгчид аваачаад өгчих үү гэсэн чинь үгүй ээ эзэд нь одоо авна, чамруу ярих байх гэсэн, тэгээд хэсэг хугацааны дараа харьж амараар байна яасан бэ гэсэн чинь шалганы тэнд явж байна, чамайг Замын-Үүдийн баруун талын засмал дээр гарч ирээд гэрлээр дохь гэсэн, тэгээд давхиад гарсан чинь нэг машин гэрлээр дохиод явж очоод хажууд нь зэрэгцэж зогсоод юм авах хүн мөн үү гэсэн чинь сөн байна гэхээр нь машины багаж онгойлгоод ав гэхэд 2 залуу хүрч ирээд хайрцагтай юм авахад нь наад ууттай хар юмыг нь ав гэсэн чинь наадах нь таньд байж байг гэсэн. Тэгээд би тэр чигт нь машинтайгаа аваачиж хоночихоод өглөө урагшаа гарсан, урагшаа гарах гэсэн чинь хил гааль дээр шалгаад надаа юу ч байхгүй гэж хэлсэн. Эрээнд очоод дэлгүүрт тоглоод сууж байхад үдээс хойш 11 цагийн үед нэг хүүхэн утасдаад би барагаа авья гээд манай эхнэртэй ярьсан, тэгээд эхнэр тэр бараа нь хаана байгаа нь гэсэн машины ард байгаа биз дээ гэтэл биш ээ,  гэхээр нь өөр зүйл байсаныг Хадаагийн хэлсэн хүн нь авсан шүү дээ гэж хэлсэн.  Энэ талаараа Хадаа руу залгаж хэлсэн. Тэгээд Монголын хил дээр орж ирэхэд автобусыг шалгаад,   тагнуулынхан ирээд юмнууд хаана байна гэхээр нь би тэр хүмүүст нь өгсөн гэсэн чинь, ярь гээд спикэр дээр нь тавиад Хадаатай яриулсан. Би энэ гэмт хэргийг үйлдээгүй, зүйл ангийг зөвшөөрөхгүй байна, одоо болтол хэлмэгдээд бүтэн жил гаруй хийсэн ажил хөдөлмөргүй явж байна. Баярмааг огт танихгүй. Миний хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

Улаанбаатар–Эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 8 дугаар галт тэрэгний 1 дүгээр купейнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 15-23/

0800 ДГО улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 24-26/

Шүүгдэгч нарын улсын хилээр нэвтрүүлсэн гэх эд зүйл болон бичиг баримт, гар утас зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-29/

Шүүгдэгч Ж.Ганболдын өмчлөлийн 5959 ДГО улсын дугаартай Тоёото Вероссо маркийн тээврийн хэрэгслийг 2016 оны 03 сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол,  эд хөрөнгө  битүүмжилсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 38-39/

Шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нарын өмчлөлийн 32 инчийн TCL маркийн  өнгөт зурагт, Freshtech  гэсэн бичигтэй 2 хаалгатай  хөргөгч, Chengyun  маркийн  хөлдөөгч, Panasonic маркийн угаалгын машин зэргийг 2016 оны 04 сарын 22-ны өдөр битүүмжилсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 44-46/

Шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нарыг Д.Пүрэвсүрэнгээр таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл  /1-р хх-ийн 54-57/

Шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нарын худалдан авсан Мэнтүг гэх бурханыг Д.Пүрэвсүрэнгээр таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 58-60/

08-88 ДГО улсын дугаартай  цэнхэр өнгийн  Хүйндэ маркийн  автобусанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 61-71/

Шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нарын авч явсан түүх соёлын дурсгалт зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл  /1-р хх-ийн 72-80/

Шүүгдэгч Ж.Баярмаагийн 99234719, 88674755 дугаарын утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 104-111/

Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 112-113/

Шүүгдэгч Ж.Ганболдыг Самсунг маркийн хар хөх өнгийн Галакси Ж1 гэсэн бичигтэй 96619068 дугаарын  үүрэн утсанд үзлэг хийж, мэдээллийг зурган хэлбэрт оруулж үүрэн утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 114-122/

Шүүгдэгч Ж.Ганболдын Samsung Galaxy J1, Coolpad  зэрэг гар утасны холболтод үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 123-125/

Шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг бурхан 1 ширхэг,  металл хонх 19 ширхэг, зурмал бурхан 38 ширхэг, модон бар 1 ширхэг, мөнгөн  цөгц 1 ширхэг,  цагаан өнгийн дун 1 ширхэг,  жижиг хайрцаг бүхий бурхан 21 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг,  шар өнгийн Нацагдорж бурхан 1 ширхэг,  хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг,  суурьтай хүрд 1 ширхэг,  шар болон цайвар өнгийн  очир 2 ширхэг буюу нийт 12 төрлийн 78 ширхэг түүх соёлын дурсгалт зүйл, Ж.Ганболдын Samsung galaxy J1 ACE  маркийн гар утас 1 ширхэг, Coolpad маркийн Хятад улсын  дугаартай гар утас 1 ширхэг, Ж.Баярмаагийн China mobile 3G маркийн гар утас 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол  /1-р хх-ийн 126/

Иргэний нэхэмжлэгч Ч.Нацагням мөрдөн байцаалтад өгсөн “...шинжээч  түүх соёлын дурсгалт зүйл гэсэн дүгнэлт гаргасан бол Монгол Улсын хилээр түүх соёлын  дурсгалт зүйлийг нэвтрүүлэхийг хориглодог юм...Баярмаа нарын Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн түүх соёлын дурсгалт зүйлийг хил дээр саатуулж хамгаалсан тул  одоогоор нэхэмжлэх зүйлгүй байна, мөн хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийг соёлын  сан хөмрөгт шилжүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 130/

Гэрч Ч.Мөнхтуулын мөрдөн байцаалтад өгсөн “ ...2016 оны 01 сарын 12-ны өдөр  Замын-Үүд боомт дээр очоод галт тэргэнд  хил, гааль,  хорио цээрийн  шалгалт орж ирсэн, тэр үед манай галт тэрэгнээс ямар ч зөрчил гараагүй,  тэгээд  дараа нь  гаднаас тагнуулын хүн байна гээд 2 хүн үнэмлэхээ үзүүлээд орж ирээд 1-р купейнд үзлэг хийсэн, би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тэгсэн чинь 1 дүгээр купейнд зорчиж явсан  хүмүүсийн цүнх, түрүүвч зэргээс нь  цаасан бурхан, цагаан дун, жижиг металл бурхан зэрэг зүйл гарч ирсэн гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 133/

Гэрч Н.Цэгмид мөрдөн байцаалтад  өгсөн “ 1-р купейнд зорчиж явсан хүмүүсийн цүнх, түрүүвч  зэргээс зурмал бурхан 20-иод ширхэг,  очир 2-3 ширхэг, цөгц зэрэг зүйл гарч ирсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 134/

Гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ Баярмаа надаас Мэнтүг бурханыг 2015 оны 11 сарын  сүүлээр 8,000,000 төгрөгөөр худалдан авсан, нөхөр нь гээд нэг хятад цуг явж байсан. Тэр 2 хоорондоо хятад хэлээр ярьж байсан” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 135/

Гэрч Ш.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн “ 2016 оны 01 сарын эхэн үеэр Ж.Баярмаа над руу утсаар яриад ахаа тань руу 2 хайрцагтай зүйл  явуулчихлаа таниас  хүн очиж авах байх гэж хэлсэн.  Маргааш нь би хашаандаа УАЗ-469 машин засаад  зогсож байтал  нэг хүн утсаар  залгаад Улаанбаатар хотоос хүн юм явуулсан, энэ юмаа ав гэж хэлсэн.  Тэгэхээр нь би  завгүй байна, авчираад өгчих гэж хэлээд гэрийн  хаягаа зааж өгсөн, удалгүй бараг 10 минутын дараа үүдэнд машинтай 2 танихгүй хүн ирээд тэр 2 хайрцагтай зүйлийг нь  манай гражийн үүдэнд тавьчихаад яваад өгсөн. Дараа нь өвөрмонгол хүн над руу яриад Баярмаагийн  бараа танайд ирсэн үү  гэж асуусан. Тэгэхээр нь би ирсэн, энэ юмаа  ирж аваарай гэж хэлсэн. Дахин 10 минутын дараа нэг эмэгтэй хүн  над руу утсаар залгаад  танай гэр хаана байдаг вэ? Хотоос ирсэн 2 хайрцагтай зүйлийг авах гэсэн юм гэж хэлсэн, нөгөө эмэгтэй ирээд 2 хайрцагтай зүйлийг  аваад явсан. Өвөрмонгол хүнийг танихгүй, миний дугаарыг  Ж.Баярмаагаас авсан байх” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 139/

Гэрч Ш.Сүхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн “ намайг 1 сарын 12-ны өдөр Эрээн хотод  Пин пин  гэх нэртэй  хүнсний дэлгүүрт сууж байхад 1 хятад хүн ирээд  Монгол руу ачаа аваад яваач, би чамд утасны дугаарыг нь бичээд өгье  гэсэн, тэгэхээр нь би наадах чинь юу юм бэ гэж асуусан чинь эрээний  зах дээр зардаг хонх, чамайг очихоор гандангийн хүн тосоод авна гэж хэлсэн. Би хайрцагтай зүйлийг нь нээж үзээгүй, машины  арын багаажинд  хийгээд 15-16 цагийн үед хилээр орж ирэх үед  гаалийн улсын байцаагч шалгаад хайрцагтай зүйлийг нээж үзээд хонх байсныг  харсан, яг тэр үед тагнуулын ажилчид ирээд намайг шалгаад  тэр хайрцагтай зүйлсийг хураагаад явсан.  Би тэр хүнээс 80 юань авсан” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 140-141/

Гэрч У.Болормаагийн мөрдөн байцаалтад өгсөн” 2016 оны 01 сарын 11-ний  13 цагийн үед өөрийн 7080 ДГО улсын дугаартай Верна маркийн  суудлын таксинд явж байхад 95-тай дугаараас над руу  Хадаа гэх өвөрмонгол залуу залгасан.Тэгээд мах аваарай гэж хэлээд мөн нэг хүн чам руу залгана, тэгээд тэр хэнээс юм аваад явж байгаарай гэсэн юм. Тэгээд удалгүй 94-тэй дугаартай утаснаас над руу залгаад Хадаагийн юмыг өгөх гэсэн юм, байж байгаад 10 минутын дараа залгая гэсэн юм. Тэгээд 10 минутын дараа байх нөгөө залгая гэсэн хүн маань танихгүй дугаараас залгаад энэ юмыг ирж аваарай гэсэн. Хаягийг асуухад  Төмөр замын 1-7 тоотыг хэлсэний дагуу тус хаягаар очиход Н.Нямдорж гуайн гэр байсан.Тэгээд гэрийн ойролцоо очиход Н.Нямдорж гуай гадаа машинаа янзлаад зогсож байсан, утсаар ярьсан айл мөн үү гэхэд тиймээ, тэнд байгаа гэж надад хэлсэн. Гэрийнх нь гадаа байрлах гражид ороод нэг бор хайрцагтай, нэг цэнхэр алагласан хайрцаг байсан.  Тэгээд 2 хайрцагтай зүйлийг авч өөрийн машины тээшинд хийсэн. Тэр өдөржин миний машины тээшинд 2 хайрцагтай зүйл байсан болохоор хаягийг нь мөн утасны дугаарыг санахгүй байна. Орой 19 цагийн үед манай хүргэн Ганболд над руу залгаад нөгөө мах нь байгаа юу, нөгөө юмнууд нь байгаа юу гэж асуусан.  Тэгэхээр нь миний машины тээшинд байгаа гэж хэлсэн.... тэгээд хүргэн ирээд машины араас мах, 2 хайрцагтай зүйлийг авсан. Тэгээд би энэ чинь мах юм уу, ямар хүнд юм бэ гэж хэлсэн. Тэгээд өөрийн 5959 дугаартай машиндаа авч хийсэн” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 146/

Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2016 оны 01 сарын 25-ны өдрийн шүүгдэгч Хан Жиганы /Han Zhigang/ Монгол Улсаас гарахыг 2016 оны 01 сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэх тухай А/39 тоот тушаалын хуулбар /1-р хх-ийн 196/

Шүүгдэгч Хан Жиган, Ж.Баярмаа, Ж.Ганболд нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 231, 237, 238/

Хан-Уул дүүргийн 2011 оны 04 сарын 27-ны өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 234-236/

0888 ДГО улсын дугаартай Hyundai маркийн тээврийн хэрэгсэл нь Дэлгэртээх ХХК-ний өмчлөлийнх гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /2-р хх-ийн 26/

Дондогдулам хатны хөрөг, Чингис хааны хөрөг зэрэг бусад хураагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 127/

Гэрч Б.Билгүүний мөрдөн өгсөн “  тухайн өдөр их ачаалалтай  байсан. Би шалгалт хийх үедээ журмын дагуу үзлэг шалгалт хийсэн боловч жолооч Ганболд урдаас бэлтгэж тэр автобусанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон түүх соёлын дурсгалт зүйлийг сайтар нуусан байсан учраас илрүүлэх боломжгүй байсаны дээр нь манай Замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомт дээр рентген байхгүй, би тэр том автобусыг  нүдээр мянга үзээд нуусан зүйлсийг илрүүлж чадахгүй. Рентген бол  оруулаад харахад нуусан эд зүйлсийг нь харагдах боломжтой. Ганболдыг буцаад ,16 цагийн үед улсын хилээр орж ирэх үед нь бас би шалгасан. Тэр үед Ганболд автобусандаа цагаан будаа ачаад ороод ирсэн байсан. Цагаан будааг хятад улсын тал хилээр нэвтрүүлдэггүй юм. Тэгэхэд тэр Ганболд Хятадын талын хяналтаас бас нуугаад ороод ирсэн байна. Ганболдыг  автобусанд эд зүйлс нууж сурсан гэж ойлгогдож байна...гаалийн улсын байцаагчаар олон жил ажиллаж байгаа хүмүүсээс Ганболдын талаар асуусан чинь ер нь хэцүү хүн, болж өгвөл хилээр юм зөөчих гээд байдаг, урьд нь хилээр юм зөөгөөд ял энэ тэр авч байсан гэж хэлж байсан “гэсэн мэдүүлэг  /2-р хх-ийн 229/

2017 оны 01 сарын 18-ны өдрийн Гадаадын иргэн харъяатын  Дорноговь аймаг дахь бүртгэлийн ISM системд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 241-247/

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх,соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн  2017 оны 01 сарын 10-ны өдрийн “2.Түүх соёлын дурсгалт зүйлс мөн, харин үнэт болон хосгүй үнэт зэрэглэлд хамаарахгүй.

3. Хийсэн материал, арга технологи, эвдрэл гэмтлийн  байдал, ховор түгээмэл байдал, холбогдох он цаг гэсэн шинж тэмдгээр нь 19-20 дугаар зууны  эхэн үед хамаарна

4.Түүх, соёлын ердийн дурсгалт зүйл

5.Шинжилгээнд хүргүүлсэн 78 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийн зах зээлийн үнэлгээ 18,210,000 төгрөг” гэсэн 01 тоот шинжээчийн дүгнэлт  /3-р хх-ийн 15-16/

Түүх, соёлын  дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /3-р хх-ийн 17-31/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Нийслэлийн Прокурорын Газраас шүүгдэгч Ж.Ганболдыг шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэн бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 08-88 ДГО улсын дугаартай автобусаар хязгаарласан эд зүйл болох 19-20 дугаар зууны үед хамаарах 6,900,0000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар зүйлчилж  ирүүлсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна. Учир нь:

2002 оны Эрүүгийн хуулийн 175 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан эд зүйлийг гаалийн үзлэг шалгалтаас нууж, Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа идэвхитэй үйлдлээр илрэх ба мөн хилээр оруулж, гаргаж болохгүй эд зүйл гэдгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илрэх юм.

Гэтэл шүүгдэгч Ж.Ганболд нь 2016 оны 01 сарын 11-ний өдөр  Хятад Улсын иргэн Хадаа гэгчийн “ ээжийнхээ өндөр насны баярыг тэмдэглэх гэсэн юм, Замын-Үүдээс жаахан мах оруулаад өгөөч” гэж гуйсны  дагуу, түүний мах гэсэн 2 хайрцагтай зүйлийг хадам эгч Болормаагаас авч хайрцагтай эд зүйлийг задалж үзэхэд хонх, эртний эдлэл шиг зүйл байхаар нь Хадаа гэгч рүү залгаж, энэ чинь мах биш эртний эдлэл байна, энийгээ ав гэж хэлэхэд Хадаа гэгч нь Замын-Үүд сумын баруун талд байх засмал зам дээр хүнд аваачаад өгчих гэж хэлсэний дагуу аваачиж өгөхөд хонх хийсэн байсан хайрцагтай зүйлийг авч явсан, маргааш нь буюу 2016 оны 01 сарын 12-ны өдөр Эрээн хотод байхад нь Ганболдын эхнэр нь холбогдож  нөгөө Хадаагийн юм нь хаана байгаа юм бэ, хүн нь юмаа авах гээд гэхээр нь үлдсэн махыг нь гэж ойлгоод машины ард байгаа гэж хэлсэн...тэгээд монголын хилээр орж ирээд тагнуулынханд саатуулагдсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлдэгээс гадна шүүгдэгч Ж.Баярмаа  нь шүүгдэгч Ж.Ганболдыг огт танихгүй, Мэнтүг бурхан, металл хонх зэргийг хайрцагт хийж, ах Нямдорж руу хүргүүлсэнээс Ганболдоор хилээр гаргуулахаар яриагүй, энэ эд зүйл ямар байдлаар Монгол улсын хилээр гарсаныг мэдэхгүй байна гэж мэдүүлдэг болно.

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс гэрч Д.Билгүүн, Ш.Сүхбаатар нарын мэдүүлгээр шүүгдэгч Ж.Ганболдыг Мэнтүг бурхан, 19 ширхэг хонх зэргийг улсын хилээр нэвтрүүлсэн нь тогтоогддог гэх боловч Д.Билгүүн нь 2016 оны 01 сарын 12-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу шүүгдэгч Ж.Ганболдын жолоодон явсан 0888 ДГО улсын дугаартай автобусыг Монгол Улсын хилээр гарч, ороход гаалийн хяналт шалгалтыг явуулсан боловч тухайн эд зүйл илрээгүй болох нь түүний мэдүүлгээ тогтоогддог ба тэрээр “жолооч Ганболд урдаас бэлтгэж тэр автобусанд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон түүх соёлын дурсгалт зүйлийг сайтар нуусан байсан учраас илрүүлэх боломжгүй байсан” гэж өөрийн үзлэг шалгалтаар илрүүлээгүй зүйлээ таамагт дэвшүүлж мэдүүлэг өгсөн /2-р хх-ийн 229/ байгаа нь шүүгдэгчийн гэм бурууг шууд нотолсон нотлох баримт гэж үзэх боломжгүй юм. Мөн гэрч Ш.Сүхбаатар нь “...гаалийн улсын байцаагч шалгаад хайрцагтай зүйлийг нээж үзээд хонх байсныг  харсан, яг тэр үед тагнуулын ажилчид ирээд намайг шалгаад  тэр хайрцагтай зүйлсийг хураагаад явсан. Би тэр хүнээс 80 юань авсан” гэж мэдүүлдэг /1-р хх-ийн 140-141/.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ж.Ганболд нь шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нартай  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч бүлэглэж улсын хилээр Мэнтүг бурхан, 19 ширхэг металл хонхыг хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилго байгаагүй, гэрч Болормаагаар дамжуулан авсан эд зүйлийг Хадаа гэгчийн буцааж өг гэсэн хүнд өгсөн, улсын хилээр  тухайн эд зүйл авч гараагүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Ганболд нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, өөрийн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, түүнийг эд зүйлийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан хэрэгт хамааралтай бүхий л  нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутайг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Ганболдод холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нар нь урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улаанбаатар Эрээн чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 1 дүгээр тасалгаанд бурханы зурмал зураг 38 ширхэг, дөрвөлжин модон бар 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, цагаан өнгийн дун 1 ширхэг, жижиг хайрцаг бүхий бурхан 11 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг, хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг, суурьтай хүрд 1 ширхэг, шар болон цайвар өнгийн очир 2 ширхэг, нацагдорж 1 ширхэг зэргийг,

Шүүгдэгч Ж.Баярмаа,  Хан Жиган /Han Zhigang/ нь давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Мэнтүг гэх бурхан 1 ширхэг, очир бариултай металл хонх 19 ширхэг зэрэг түүх соёлын дурсгалт зүйлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байх ба тэдний үйлдэл нь тагнуулын байгууллагын үйл ажиллагаагаар таслан зогсоогдсон байна.

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэргийг шинжийг агуулсан байх тул тэднийг уг гэмт гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Баярмаагийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Улаанбаатар–Эрээний чиглэлийн 34 дүгээр галт тэрэгний 8 дугаар галт тэрэгний 1 дүгээр купейнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /1-р хх-ийн 15-23/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 28-29/, шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нарын авч явсан түүх соёлын дурсгалт зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 72-80/, шүүгдэгч Ж.Баярмаагийн 99234719, 88674755 дугаарын утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 104-111/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 112-113/

эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол  /1-р хх-ийн 126/, гэрч Ч.Мөнхтуулын мөрдөн байцаалтад мэдүүлэг  /1-р хх-ийн 133/, гэрч Н.Цэгмид мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 134/, гэрч Д.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  /1-р хх-ийн 135/, гэрч Ш.Нямдоржийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139/, гэрч Ш.Сүхбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлэг  /1-р хх-ийн 140-141/,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх,соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн  2017 оны 01 сарын 10-ны өдрийн 1 тоот шинжээчийн дүгнэлт  /3-р хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нь шүүгдэгч Хан Жиган /Han Zhigang/-ийг эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар түүний үйлдэл нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь:  Хан Жиган /Han Zhigang/ нь шүүгдэгч Ж.Баярмааг түүх, соёлын дурсгалт зүйл худалдан авч, борлуулах талаар зааж, зөвлөж,худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг олгодог зэрэг нөхцөл байдал нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч Ж.Баярмаагийн утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд шүүхээс түүнийг энэ гэмт хэрэгт гэм буруутай гэж үнэлсэн нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах  нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Баярмаа, шүүгдэгч Хан Жиган /Han Zhigang/ нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тэдний үйлдэлд тохирсон байна.

Шүүхээс шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарыг эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэргийг “давтан үйлдлээр” гэж дүгнэсэн эрүүгийн хариуцлагын хувьд тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч нарын хууль бусаар хил нэвтрүүлсэн эд зүйлс нь Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 10 сарын 25-ны өдрийн 216 дүгээр  тогтоолын хавсралтаар батлагдсан “ улсын хилээр  лицензтэй нэвтрүүлэх кодлосон барааны жагсаалт”-анд  багтаж байх тул тэднийг хязгаарласан эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар “ ... оногдуулах ялыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн  хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан журмыг хэрэглэж, 2002 оны 36 дугаар зүйлийн 36.2, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй  байна. Учир нь шүүгдэгч нарын үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зүйлчлэгдэх боловч уг зүйл анги нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-т заасан хүнд гэмт хэргийн ангилалд багтаж, эрүүгийн хариуцлагын хувьд 2002 оны хуульд заасан түүх, соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас хүнд ялтай байна.

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох  бөгөөд  тэдний хувийн  байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бусад байдлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг бурхан 1 ширхэг,  металл хонх 19 ширхэг, зурмал бурхан 38 ширхэг, модон бар 1 ширхэг, мөнгөн  цөгц 1 ширхэг,  цагаан өнгийн дун 1 ширхэг,  жижиг хайрцаг бүхий бурхан 21 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг,  шар өнгийн Нацагдорж бурхан 1 ширхэг,  хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг,  суурьтай хүрд 1 ширхэг,  шар болон цайвар өнгийн  очир 2 ширхэг зэрэг нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Түүх,соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн  2017 оны 01 сарын 10-ны өдрийн 01 тоот дүгнэлт /3-р хх-ийн 15-16/,түүх, соёлын  дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /3-р хх-ийн 17-31/ зэргээр түүх, соёлын ердийн дурсгалт зүйл болох нь тогтоогдсон байх ба 78 ширхэг түүх соёлын дурсгалт зүйлийн зах зээлийн үнэлгээ 18,210,000 төгрөгөөр үнэлсэн байна. Иймд уг эд зүйлийг иргэний нэхэмжлэгч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, Ж.Ганболдын Samsung galaxy J1 ACE  маркийн гар утас 1 ширхэг, Coolpad маркийн Хятад улсын  дугаартай гар утас 1 ширхэг, Ж.Баярмаагийн China mobile 3G маркийн гар утас 1 ширхэг зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Мөн энэ хэрэгт мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Ж.Ганболдын өмчлөлийн 5959 ДГО улсын дугаартай Тоёото Вероссо маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган нарын өмчлөлийн 32 инчийн TCL маркийн  өнгөт зурагт, Freshtech  гэсэн бичигтэй 2 хаалгатай  хөргөгч, Chengyun маркийн хөлдөөгч, Panasonic маркийн угаалгын машин зэргийг  битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт, мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож, 0888 ДГО улсын дугаартай Хүйндэй маркийн  автобусыг иргэний нэхэмжлэгч Дэлгэртээх ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Хан Жиган /Han Zhigang/-ныг 2016 оны 01 сарын 25-ны өдрөөс, шүүгдэгч Ж.Ганболд, Ж.Баярмаа нарыг 2016 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4,  36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Жамъянсүрэнгийн Ганболдод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Хар халбагад овогт Жигжидсүрэнгийн Баярмаа, шүүгдэгч  Хан Жиган /Han Zhigang/ нарыг давтан, бүлэглэж, эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2, 36 дугаар зүйлийн 36.3-т заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар шүүгдэгч Жигжидсүрэнгийн Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарыг тус бүр 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 зааснаар Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Ж.Ганболд, шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Ж.Ганболдын 0111005 дугаартай Монгол Хятадын хил орчмын нутагт зорчих үнэмлэх, Ж.Баярмаагийн Е-1119062 тоот энгийн гадаад паспорт зэргийг буцаан олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Шар өнгийн сууж буй дүртэй Мэнтүг бурхан 1 ширхэг,  металл хонх 19 ширхэг, зурмал бурхан 38 ширхэг, модон бар 1 ширхэг, мөнгөн  цөгц 1 ширхэг,  цагаан өнгийн дун 1 ширхэг,  жижиг хайрцаг бүхий бурхан 21 ширхэг, хайрцаггүй жижиг бурхан 1 ширхэг,  шар өнгийн Нацагдорж бурхан 1 ширхэг,  хөх өнгийн бөөрөнхий дүрстэй доороо суурь бүхий зүйл 1 ширхэг,  суурьтай хүрд 1 ширхэг,  шар болон цайвар өнгийн  очир 2 ширхэг иргэний нэхэмжлэгч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд шилжүүлж, Ж.Ганболдын Samsung galaxy J1 ACE  маркийн гар утас 1 ширхэг, Coolpad маркийн Хятад улсын  дугаартай гар утас 1 ширхэг, Ж.Баярмаагийн China mobile 3G маркийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

7. Энэ хэрэгт мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор шүүгдэгч Ж.Ганболдын өмчлөлийн 5959 ДГО улсын дугаартай Тоёото Вероссо маркийн тээврийн хэрэгслийг, шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарын өмчлөлийн 32 инчийн TCL маркийн  өнгөт зурагт, Freshtech  гэсэн бичигтэй 2 хаалгатай  хөргөгч, Chengyun маркийн хөлдөөгч, Panasonic маркийн угаалгын машин зэргийг  битүүмжилсэнийг хүчингүй болгож, шүүгдэгч нарт болон Ж.Ганболдод, мөрдөн байцаагчийн 2016 оны 03 сарын 23-ны өдрийн хураан авах тогтоолыг хүчингүй болгож, 0888 ДГО улсын дугаартай Хүйндэй маркийн автобусыг иргэний нэхэмжлэгч Дэлгэртээх ХХК-д тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Хан Жиган /Han Zhigang/-ныг 2016 оны 01 сарын 25-ны өдрөөс, Ж.Ганболд, шүүгдэгч Ж.Баярмаа нарыг 2016 оны 01 сарын 22-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг түдгэлзүүлсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарт тус бүр оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, тус бүр 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ж.Ганболд,  шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Баярмаа, Хан Жиган /Han Zhigang/ нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, Ж.Ганболд нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД