Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 146/ШШ2022/00169

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, /РД:/-д холбогдох

“5,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч хариуцагч д холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: надаас нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “акт адуу цуглуулж өгье” гээд эхний урьдчилгаа 5 сая төгрөг Хаан банкны 5542056212 тоот дансаар шилжүүлэн авсан. Өнөөдрийг хүртэл адуугаа авчирч өгөөгүй болно. Миний бие гаас адуу болон мөнгөө нэхэхээр утсаа авахгүй, сүүлдээ холбогдох боломжгүй болсон.

Иймд гаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие *******ын Сонгинохайрхан дүүргийн Эмээлт зах дээр махны худалдаа эрхэлдэг. Миний бие 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр агт адуу цуглуулж өгнө гэхээр нь Өвөрхангай аймгийн*******ын иргэн д 5,000,000 төгрөг шилжүүлсэн. нь тухайн мөнгийг 5542056212 тоот дансаар шилжүүлэн авсан байдаг. Би Эмээлт зах дээр авсан махаа цааш нь худалдан борлуулдаг ийм хүн байгаа. өмнө нь надад мал мах авчирч өгч байсан учраас би итгээд 5,000,000 төгрөгөө шилжүүлсэн. нь адуугаа авчирч өгөхгүй холбоогүй алга болсон. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэж хүн нь Улаанбаатарын Эмээлт зах дээр адууны мах авчирч өгсөн. Энэ нь 735 кг болоод тухайн махаа тушаагаад миний бие 3,675,000 төгрөгийгт өгсөн. нь би хөдөө явах гэж байна. Чамд дахиж адуу авчирч өгье гэж хэлээд аас 3,850,000 төгрөгийг авсан байдаг. Тухайн мөнгийг ньт ямар хэлбэрээр өгсөн бэ гэхээр 6,000,000 төгрөгийг дансаараа шилжүүлээд 1,600,000 төгрөгийг бэлнээр өгсөн байдаг. нь нийт 7,600,000 төгрөгийг аас авсан байна. нь адуу малаа авчирч өгөхгүй болохоор нь утсаар ярьтал гэж хүн нь миний данс руу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 850,000 төгрөг нийт 3,850,000 төгрөгийг өгсөн. Энэ үйл явдал нь хариуцагч гаас нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгийн асуудалтай ямар ч холбоо байхгүй.

Иймд хариуцагч гаас 5,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэв.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч гэдэг хүн анх 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гэж хүнтэй худалдах, худалдан авах гэрээ хийгээд 7 тооны адуу худалдаж авсан байдаг. Энэ талаарх баримтууд хэргийн материалд авагдсан байгаа. Үүний дараа нь луу утсаар ярьж түрүүчийн 7 тооны адуу шигээ 20 тооны адуу олоод өгөөч, бид нар очоод авъя гэж ярьсан байдаг. Түүний урьдчилгаанд 5,000,000 төгрөгийг өгье гэж хэлээд түүний эхнэр болох гийн данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. нь 20 тооны адууг Өвөрхангай аймгийн*******анд бэлдчихээд ыг ирж авахыг хүлээгээд байсан боловч нь ирж авахгүй удаад байсан. Хуульд зааснаар хадалдагч тал нь худалдах гэж байгаа эд хөрөнгөө хамгаалах үүрэгтэй байдаг. нь луу ярьж 20 тооны адууг бэлдчихсэн ирж ав гэсэн боловч ирж авахгүй болохоор нь үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэсэн боловч шилжүүлэхгүй байсан. Тийм учраас өөрийнхөө тухайн үед гарсан зардлууд мөн эд хөрөнгө хадгалж хамгаалахтай холбоотой зардал гарч байсан. Энэ талаар өөрөө хариу тайлбартаа бичсэн байдаг. Үүнийг өмнөх шүүх хуралдаан дээр ярьсан байдаг. Тухайн үед адууны үнэ буурч нэг адууны үнэ 770,000 төгрөг болсон. Тэгээд нь 20 тооны адуугаа аваачиж зараад, 1,000,000 төгрөгөөр тооцож авна гэж байсан 5 адууг 770,000 төгрөгөөр тооцож 3,850,000 төгрөгийг 3 хувааж нэхэмжлэгч ын данс руу шилжүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 259 дүгээр зүйлийн 259.1 дэх хэсэгт гэрээний нэг тал эд хөрөнгийг хүлээж авахгүй удаасан буюу хадгалахтай холбогдсон зардлыг төлөхгүй бол эд хөрөнгийг хадгалж байгаа тал нь зохих журмын дагуу түүнийг худалдах эрхтэй. Эд хөрөнгийг худалдах тухай нөгөө талдаа долоо хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Мөн хуулийн 259.2 дахь хэсэгт энэ хуулийн 259.1-д зааснаар эд хөрөнгийг худалдсан үнээс түүнийг хадгалах, худалдахтай холбогдсон зардлыг суутган тооцож үлдсэн мөнгийг нөгөө талдаа шилжүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу тухайн үеийн хадгалахтай холбогдсон зардлаа хасаж тооцоод тухайн үеийн зах зээлийн ханшид бариулаад нэг адууг 770,000 төгрөгөөр тооцож 5 адууны үнэ болох 3,850,000 төгрөгийг шилжүүлсэн. ын гэж хүнтэй хийсэн наймаа гэж хүнээс нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгтэй ямар ч хамаарал байхгүй гэж яриад байх шиг байна. нь тухайн үедтай утсаар ярьж хэдэн адуу бэлдээд өгөөч гэж хэлсэн байдаг. Түүний дагуу урьдчилгаа мөнгөө гэж хүн өөрийн эхнэр болох гийн дансаар 5,000,000 төгрөгийг авсан гэж ярьдаг.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар /хх-2/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-4, 79-95/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчаас Хаан банкны депозит дансны хуулга /хх-21-23/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

 ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.   

            2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр агт адуу цуглуулж өгнө гэхээр нь д 5,000,000 төгрөгийг  5542056212 тоот дансаар шилжүүлсэн. Иймд хариуцагчаас 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ... гэж тодорхойлсон.  

            3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...өөрийнхөө тухайн үед гарсан зардлууд мөн эд хөрөнгө хадгалж хамгаалахтай холбоотой зардал гарч байсан.   Тухайн үед адууны үнэ буурч нэг адууны үнэ 770,000 төгрөг болсон. Тэгээд нь 20 тооны адуугаа аваачиж зараад, 1,000,000 төгрөгөөр тооцож авна гэж байсан 5 адууг 770,000 төгрөгөөр тооцож 3,850,000 төгрөгийг 3 хувааж нэхэмжлэгч ын данс руу шилжүүлсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж үгүйсгэсэн.  

            4.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 5027554395 тоот данснаас хариуцагч гийн 5542056212 тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны депотиз дансны дэлгэрэнгүй хуулгаар /хх 4/ тогтоогдож байна. Энэ үйл баримтад талууд маргадаггүй.

            5.Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д үүрэг нь хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүсэхээр зохицуулсан байна. 

          Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна гэж үзлээ. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэхээр заасан байх тул худалдах, худалдан авах хэлцэл буюу гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулжээ.

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зохицуулсан. Худалдах , худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            7.Шүүх хуралдаанд хариуцагч “....Т.Болдбаатар  ньын данс руу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2,000,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 850,000 төгрөг нийт 3,850,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгчийн ...Болдбаатар надаас 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр адуу мал авчирч өгнө гээд 7,600,000 төгрөг авсан байсан ба тэр мөнгөний үлдэгдэл 3,850,000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Миний гаас нэхэмжлээд байгаа 5,000,000 төгрөгтэй ямар ч хамааралгүй. Би , И.Болдбаатар хоёрыг эхнэр, нөхөр гэдгийг мэдээгүй...” гэж тайлбарласан тайлбар үндэслэлтэй байна.

            Хариуцагч “...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэж тайлбарлаж мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг  мэтгэлцсэн хэдий ч тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д заасны дагуу нотлоогүй болно..

            8.Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 5027554395 тоот данснаас хариуцагч гийн 5542056212 тоот дансанд 5,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Хаан банкны депотиз дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх 4 дүгээр хуудас/

            Иймд хариуцагч гаас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            9.Хэрэгт авагдсан гэрч ,, нарын /хх 105-106, 164-165/ мэдүүлэг нь хэрэгт хамааралгүй тул шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

            10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 133,674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мөнхзоригоос улсын тэмдэгтийн хураамжид 133,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хархорин ХК-д олгож, нэхэмжлэгч Хархорин ХК-аас 90,236 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Мөнхзоригт олгож, хариуцагч Т.Мөнхзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157,912 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч гаас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 95,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

             4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.ЭНХ-АМГАЛАН