| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0164/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/213 |
| Огноо | 2025-04-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/213
2025 04 24 2025/ШЦТ/213
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Д
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 2525000000132 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б-ийн Ч, Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Х аймгийн М суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн **** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл-2 дэлгүүрийн урд талын зам дээр ** ХӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 1,50 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэрч Н.М-н “Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чиглэлийн тээврийн хэрэгслийн автобусны буудал арга хэмжээний хүрээнд Бүрэнбүст багт байрлах Номин худалдааны төвийн урд талын автобусны буудал дээр хөдөлгөөн зохицуулж, автобусны зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгслүүдийг чөлөөлөх үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 10 цаг 20 минутын орчимд станцаар Даваат багт байрлах Хөвсгөл-2 хүнсний дэлгүүрийн урд авто зам дээр зам тээврийн осол гарлаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Хамгийн ойр үүрэг гүйцэтгэж байснаараа цагдаа зохицуулагч Л.Ч бид хоёр осол гэх газар яваад очтол хөх өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байдалтай зогсож байсан. Жолоочоос нь юу болсон талаар тодруулахад саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг согтуу жолооч жолоодож яваад миний тээврийн хэрэгслийг мөргөөд зугатчихлаа. Жолооч нь бууж ирж уулзахад илтэд согтуу, хөл дээрээ тогтож чадахгүй архи үнэртэж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа зохицуулагч Чинзориг бид хоёр Хөвсгөл-2 хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүхэд ** ХӨҮ улсын дугаартай тоёота приус маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд эрэн сурвалжлан ажиллаж байх хугацаандаа тухайн тээврийн хэрэгслийн гэрт нь очтол ** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн манай төрсөн дүү болох Ч унадаг юм. Би гэрийг нь заагаад өгье гээд хамт гэрийг нь заалгаад Ч-г ийн гэрт очтол тээврийн хэрэгсэл нь хашаандаа урд гупер нь эвдэрч зүүн урд талын дугуй нь хагарсан байдалтай байсан. Хашаанд нь байсан монгол гэр лүү нь ортол Ч гэх иргэн нэлээд согтуу байдалтай босож ирсэн. Тэгээд би өглөө болсон асуудлын талаар нь хэлж бичлэгийг нь үзүүлтэл ах нь өглөө найзындаа нэг шил архи уучихаад гэр лүүгээ харьж яваад мөргөчихсөн юм. Би жолооны эрхгүй, мөн согтуу байсан учраас айгаад зугтаасан гэж хэлсэн. Би ачилтын машин дуудаж машиныг нь ачуулаад Ч-г цагдаагийн газар луу авч яван драгер багаж үлээлгэхэд 1,50 хувийн согтолттой байсан. Ч нь надад зам тээврийн осол гаргахдаа найзындаа нэг шил архи хувааж ууж дуусаад гэртээ харих замдаа зам тээврийн осол гаргасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33-р тал/
2. Гэрч Л.Ч-н “Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчимд Нийтийн тээвэр нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа зохицуулагч М-н хамт Бүрэнбүст багийн Номин дэлгүүрийн урд талын авто зам дээр үүрэг гүйцэтгэж байсан. 7035102 дугаараас над руу залгаад арай ойр байгаа гээд Даваат багийн Хөвсгөл-2 дэлгүүрийн урд талын авто зам дээр согтуу тээврийн хэрэгслийн жолооч миний машиныг мөргөчхөөд зугтаачихлаа гэсэн дуудлагын дагуу Хөвсгөл 2 дэлгүүрийн урд талын авто зам дээр Мөнхбаатар бид хоёр очиход ****УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь ** ХӨҮ улсын дугаартай жолооч машиныг нь мөргөчхөөд зугтаачихлаа гээд бид хоёр тээврийн хэрэгслийн эзэмшлийн жолоочийг багажаар шүүхэд регистрийн дугаартай Б-н Ч гэх иргэн байсан. Тэгээд бид хоёр тухайн иргэнийг эрэн хайж Яргуйт баг Овоотын **** тоотод очиход ** ХӨҮ улсын дугаартай Тээврийн хэрэгсэл хашаанд нь байсан. Гэр лүү нь ортол жолооч нь гэртээ хэвтэж байхаар нь ачилтын машин дуудаж тээврийн хэрэгслийг нь ачуулж тухайн иргэнийг цагдаагийн газар авч ирэн согтолтын зэрэг хэмжих драгер багаж үлээлгэхэд 1,50% согтолттой байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 35-р тал/
3. Гэрч Б.Э-ны“2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд манай гэрт нэг замын цагдаа ирээд Ч гэдэг хүн таних уу гэхээр нь би манай төрсөн дүү байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл гар утасны дугаарыг нь асуугаад намайг хувцсаа өмсчих хамт явъя, гэрийг нь заагаад өг гэхээр нь би дүү Ч-г ийн Яргуйт багийн *** тоот гэрт нь очиход Ч-г ийн ** ХӨҮ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь хашаанд нь байсан. Гэр лүү нь явж ортол Ч гэртээ согтуу хэвтэж байсан юм. Тэгээд машиныг нь ачилтын машин дуудуулж ачуулж бид нар цагдаагийн газар ирсэн. Цагдаагаас юу болсон талаар тодруулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж хэлсэн. Манай дүү Ч нь архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэдэг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганцаараа амьдардаг хүн байгаа юм. Зан байдлын хувьд дуу цөөтэй, даруухан, ажилд сайн залуу байгаа юм. Даанч сүүлийн үед архи уугаад байдаг юм. 2014 онд ахуйн ослоос болж түнх мултарч одоо группт халамжаас мөнгө авч амьдардаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 41-р тал/
4. Гэрч У.Б-н ”Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 10 цагийн орчимд Даваат багт байрлах Хөвсгөл-2 хүнсний дэлгүүрээс тамхи худалдаж аваад өөрийн эзэмшлийн ****УАО улсын дугаартай хөх өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод шороон туслах замаас дохиогоо өгөөд төв асфалтан зам руу эргээд ортол саарал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж мөргөсөн. Тэгээд би жолооноос буутал тухайн тээврийн хэрэгслийн жолооч мөн бууж ирж машинаа харахаар нь би цагдаа дуудаад хоёулаа буруу зөвөө шийдье гэж хэлсэн. Тухайн жолооч маш их согтолттой ярьж ч чадахгүй байсан. Илтэд архи үнэртэж байсан. Тэгээд юм ч ярихгүй машиндаа шууд суугаад зугтаагаад яваад өгсөн. Би машинаа “Хас үнэлгээ” ХХК-аар үнэлүүлэхэд 1,320,000 төгрөгийн үнэлгээ гарсан. Мөн үнэлгээний компанид би 120,000 төгрөг өөрөөсөө өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 46-р тал/
5. Гэрч Б.Э-ны“2025 оны 02 дугаар сарын 05-ны манай гэрт замын цагдаа гэх машин байгаа манай төрсөн дүү Ч-г асуугаад манай хашаанд Ч-г ийн машин байгаа эсэхийг тодруулахаар нь би Ч-г ийн гэрийг зааж өгөөд хоёр цагдаатай хамт гэрт нь очтол Ч гэртээ согтуу байдалтай ширээн доор нь дүүрэн шахуу бараг уугаагүй архи байсан. Тэгээд Ч-г дагуулаад цагдаа дээр хамт иртэл Ч-г согтуу машин мөргөөд зугтаасан гэж хэлсэн. Манай дүү Ч нь эхнэр хүүхэдгүй ганцаараа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй дуу муутай муутай, группэд байдаг. Нэг архи уухаараа 2-3 хоног үргэлжлүүлж архи уудаг. Архи уухаараа манай гэрт огт ирдэггүй. Зан байдлын хувьд дуу цөөтэй даруухан, ажилсаг хүнд тусархаг залуу байгаа юм. Би дүүтэйгээ 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд уулзаагүй. Сүүлд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр архи уугаагүй эрүүл манай гэрт ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-44-р тал/
6. Гэрч Д.Б-н “Би Б.Ч гэх хүнийг танина. Манай найз байгаа юм. Бид хоёр 2002 оноос хойш одоог хүртэл найзалж байгаа. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Б.Ч манай гэрийн буузыг хийхээр ирээд хамт буузны мах 00 цаг болтол татаж байгаад бид нар унтаж амарцгаасан. Би тухайн өдөр гэртээ эхнэр хоёр хүүхэдтэйгээ байсан. Маргааш нь өглөө 10 цаг болж байхад намайг манай хүргэн ах Д намайг гэрээс ирээд буузны мах татуулахаар гэр лүүгээ аваад явсан. Тэр үед Ч манай гэрт үлдсэн. Хэдэн цагаас явсныг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн өдрүүдэд Б.Ч тэй хамт архи уугаагүй. Дараа нь сонсоход 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Б.Ч манай гэрээс гарахдаа миний эмчилгээний журмаар уудаг 50-60 грамм орчим стаканд хийсэн байсан архийг уучхаад машинаа жолоодож гараад машинтай мөргөлдсөн талаараа ярьсан. Би 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр бол Ч тэй огт уулзаагүй. Б.Ч хуучин бол их архи уудаг байсан. Сүүлийн үед ходоод бие нь өвдөөд архи дарс уухаа багасгасан. Гэртээ ганцаараа амьдардаг хөл муутай хөлөөрөө группэд байдаг. Зан байдлын хувьд хүнд тусархуу ажилд сайн гарын дүйтэй байшин барьдаг залуу байгаа юм. Олон жил ганцаараа амьдарч байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 38-39-р тал/
7. Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 05- ны өдрийн тэмдэглэл, илтгэх хуудас. /хх-ийн 11-12-р тал/
8. Орхон аймгийн Замын цагдаагийн тасгаас авсан согтуурал шалгах Драгер багажаар үлээлгэхэд 1,50% гэсэн хуудас. /хх-ийн 13-14-р тал/
9. Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл. /хх-ийн 15-р тал/
10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл. /хх-ийн 16-19-р тал/
11. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн тэмдэглэл. /хх-ийн 23-25-р тал/
12. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа. /хх-ийн 26-28-р тал/
13. “Хас үнэлгээ” ХХК-ий шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээ. /хх-ийн 73-74-р тал/
14. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/762 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Б овогт Б-н Ч-г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр /хх-ийн 70-72-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Д дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим ** ХӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 1,50 хувийн согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл-2 дэлгүүрийн урд талын зам дээр жолоодон замын хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 2800 нэгж буюу 2 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.М-н “Ч-г ийн гэрт очтол тээврийн хэрэгсэл нь хашаандаа урд гупер нь эвдэрч зүүн урд талын дугуй нь хагарсан байдалтай байсан. Хашаанд нь байсан монгол гэр лүү нь ортол Ч гэх иргэн нэлээд согтуу байдалтай босож ирсэн. Тэгээд би өглөө болсон асуудлын талаар нь хэлж бичлэгийг нь үзүүлтэл ах нь өглөө найзындаа нэг шил архи уучихаад гэр лүүгээ харьж яваад мөргөчихсөн юм. Би жолооны эрхгүй, мөн согтуу байсан учраас айгаад зугтаасан гэж хэлсэн. Ч-г цагдаагийн газар луу авч яван драгер багаж үлээлгэхэд 1,50 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Л.Ч- “Яргуйт баг Овоотын **** тоотод очиход ** ХӨҮ улсын дугаартай Тээврийн хэрэгсэл хашаанд нь байсан. Гэр лүү нь ортол жолооч нь гэртээ хэвтэж байхаар нь ачилтын машин дуудаж тээврийн хэрэгслийг нь ачуулж тухайн иргэнийг цагдаагийн газар авч ирэн согтолтын зэрэг хэмжих драгер багаж үлээлгэхэд 1,50% согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ны“Ч-г ийн ** ХӨҮ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь хашаанд нь байсан. Гэр лүү нь явж ортол Ч гэртээ согтуу хэвтэж байсан юм. Тэгээд машиныг нь ачилтын машин дуудуулж ачуулж бид нар цагдаагийн газар ирсэн. Цагдаагаас юу болсон талаар тодруулахад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч У.Б-н “шороон туслах замаас дохиогоо өгөөд төв асфалтан зам руу эргээд ортол саарал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл маш хурдтай ирж мөргөсөн. Тэгээд би жолооноос буутал тухайн тээврийн хэрэгслийн жолооч мөн бууж ирж машинаа харахаар нь би цагдаа дуудаад хоёулаа буруу зөвөө шийдье гэж хэлсэн. Тухайн жолооч маш их согтолттой ярьж ч чадахгүй байсан. Илтэд архи үнэртэж байсан. Тэгээд юм ч ярихгүй машиндаа шууд суугаад зугтаагаад яваад өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Б.Э-ныдахин өгсөн “2025 оны 02 дугаар сарын 05-ны манай гэрт замын цагдаа гэх машин байгаа манай төрсөн дүү Ч-г асуугаад манай хашаанд Ч-г ийн машин байгаа эсэхийг тодруулахаар нь би Ч-г ийн гэрийг зааж өгөөд хоёр цагдаатай хамт гэрт нь очтол Ч гэртээ согтуу байдалтай ширээн доор нь дүүрэн шахуу бараг уугаагүй архи байсан. Тэгээд Ч-г дагуулаад цагдаа дээр хамт иртэл Ч-г согтуу машин мөргөөд зугтаасан гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-н “Би тухайн өдрүүдэд Б.Ч тэй хамт архи уугаагүй. Дараа нь сонсоход 2025 оны 02 дугаар сарын 05-ны өглөө Б.Ч манай гэрээс гарахдаа миний эмчилгээний журмаар уудаг 50-60 грамм орчим стаканд хийсэн байсан архийг уучхаад машинаа жолоодож гараад машинтай мөргөлдсөн талаараа ярьсан” гэх мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэл, илтгэх хуудас, Орхон аймгийн Замын цагдаагийн тасгаас авсан согтуурал шалгах Драгер багажаар үлээлгэхэд 1,50% гэсэн хуудас, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 20- ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2025 оны 02 дугаар сарын 06- ны өдрийн тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн магадалгаа, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ЗШ/762 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөвсгөл-2 дэлгүүрийн урд талын зам дээр ** ХӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 1,50 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Ч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота Приус-20 маркийн ** ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1,50 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-н Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС