Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/210

 

 

 

 

 

 

 

2025      04         24                                           2025/ШЦТ/210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Т.Т

    Шүүгдэгч Ө.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Н-д холбогдох эрүүгийн 2525000000147 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Ө.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Н нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрийн замд *** ОРН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Н мэдүүлэхдээ “Дахин ийм хэрэгт холбогдохгүй. Ажил хийх боломж олгож өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хатуу дискэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл. /хх-ийн 10-12-р тал/

2. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 05-08-р тал/

3. Гэрч Б.Э-н : “Би өнөөдөр орой 17 цагаас үүрэг авч олон нийтийн цагдаа Б.Б-н хамт шөнийн эргүүлээр ажилласан. Ингээд шөнө 00 цаг нэлээн өнгөрч байх үед Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цагаан-Уул хүнсний дэлгүүрийн зүүн талын авто зам дээр зам шалгалт хийж байтал *** ОРН улсын дугаартай, хөх өнгийн тээврийн хэрэгсэл гудамжнаас гараад шууд гудамж руу орсон. Тэгэхээр нь би согтуу жолооч байж магадгүй гэж сэжиглээд араас нь машинтайгаа дагасан. Тэгтэл уг тээврийн хэрэгслийн жолооч тоотыг нь санахгүй байна, Наран багийн нэг гудамжинд явж байснаа өөрөө зогссон. Ингээд машинаас бууж жолоочийг шалгаж тандагч үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Үүний дараа тээврийн хэрэгслийг журмын хашаанд журамлаж жолоочийг барьж явсан Ө-н  Н  гэх эрэгтэйг цагдаагийн газарт авч ирж драгер багаж үлээлгэсэн. Драгер багаж үлээлгэхэд 2.66 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 04-15-р тал/

4. Гэрч Д.О-ны : “Н  бол миний хүргэн буюу охин О-тай  маань суусан залуу байгаа юм. 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой манайх гэртээ буюу Наран баг *** тоотод цагаан сарын буузаа хийсэн тэгтэл шөнө 02 дугаар сарын сарын 22-ны шөнө 00 цаг нэлээн өнгөрч байх үед Н  хашааны гаднаас цагдаа нарт баригдсан. Баригдсан учир нь согтуу машин барьсан гэсэн. Бид нар гэрт бууз хийж байсан учраас хашааны гаднаас Н ийг цагдаа нартай хамт явсныг мэдээгүй. Маргааш нь мэдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/

5. Гэрч Э.О-н : “Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим нөхрийн хамт найзтай нь уулзахаар Наран багт очсон. Тоотыг нь санахгүй байна. Ингээд би Б-н  гэрээс нээх удалгүй гарч явсан. Тэгээд шөнө 02 цагийн орчим согтуу машин бариад цагдаа дээр баригдсан байгаа гэдгийг нь сонссон” гэх мэдүүлэг. /хх- ийн 19-р тал/

6. Яллагдагч Ө.Н ийн: “Би 2025 оны 02 дугаар сарын 22- ны шөнө Наран багт амьдардаг найз Б-н  гэрт айраг, лаазтай пиво зэрэг уучихаад *** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хадам аав, ээжийндээ очих гэж яваад замын цагдаа нарт баригдсан. Цагдаа нар миний согтолтыг шалгахад 2.66 хувь гарсан. Би энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх болно. Мөн засарч удахгүй Оюу-Толгой руу өрмийн ажилтнаар явж байгаа бөгөөд амьдралынхаа төлөө тэмцэнэ. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 27-р тал/

7. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ө-н  Н  (РД:)-д холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/106 дугаартай шийтгэвэр /хх-ийн 39-41-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Ө.Н нь 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрийн замд *** ОРН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацагаар хасч, 3000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хатуу дискэнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрч Б.Э-н : “машинаас бууж жолоочийг шалгаж тандагч үлээлгэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Үүний дараа тээврийн хэрэгслийг журмын хашаанд журамлаж жолоочийг барьж явсан Ө-н  Н  гэх эрэгтэйг цагдаагийн газарт авчирч драгер багаж үлээлгэсэн. Драгер багаж үлээлгэхэд 2.66 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.О-ны : “2025 оны 02 дугаар сарын 21-ний орой манайх гэртээ буюу Наран баг *** тоотод цагаан сарын буузаа хийсэн тэгтэл шөнө 02 дугаар сарын сарын 22-ны шөнө 00 цаг нэлээн өнгөрч байх үед Н  хашааны гаднаас цагдаа нарт баригдсан. Баригдсан учир нь согтуу машин барьсан гэсэн. Маргааш нь мэдсэн.” гэх мэдүүлэг, гэрч Э.О-н : “Би 2025 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим нөхрийн хамт найзтай нь уулзахаар Наран багт очсон. Тоотыг нь санахгүй байна. Ингээд би Б-н  гэрээс нээх удалгүй гарч явсан. Тэгээд шөнө 02 цагийн орчим согтуу машин бариад цагдаа дээр баригдсан байгаа гэдгийг нь сонссон” гэх мэдүүлэг, яллагдагч Ө.Н ийн: “Би 2025 оны 02 дугаар сарын 22- ны шөнө Наран багт амьдардаг найз Б-н  гэрт айраг, лаазтай пиво зэрэг уучихаад *** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож хадам аав, ээжийндээ очих гэж яваад замын цагдаа нарт баригдсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ө-н  Н  (РД:РЙ92022911)-д холбогдох 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/ЗШ/106 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтыг шинжлэн судахад шүүгдэгч Ө.Н нь согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2025 оны 02 дугаар сарын 22-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрийн замд *** ОРН улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг 2.66 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ө.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота Приус-30 маркийн *** ОРН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.66 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-д оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Ө-н  Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-д оногдуулсан 3 000 000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС